Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (Веган) махны хорт үр дагаврын тухай, 8-р хэсэг – Оюун санааны ноцтой алдагдал

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Мах идсэнээс үүдэх хор хохирол өвчин эмгэг тусах, эрүүл мэнд муудах зэргээр бие махбодын талаас нөлөөлөөд зогсохгүй бидний оюун санааны байдалд ч сөргөөр нөлөөлдөг. Бидний хооллолт хийгээд ажил мэргэжил оюун санааны буянд маань хэрхэн нөлөөлдөг вэ? Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай 2010 онд Суприм Мастер Телевизийн багийнхантай хийсэн бага хурал дээр энэ холбоог тайлбарласан юм.

Энэ бол сайн хүн байх учиртай бидний тухай юм. Зарим буян хишиг оюун санааны хувьд тустай байдаг. Учир нь бидэнд хангалттай буян хариулал байхгүй бол оюун санааны буян маань хорогдож, оюун санааны түвшин маань аяндаа доошлох болно. Буян үйлдэхгүй бол бид буянаа алдсаар л байдаг. Тэгээд бид дотооддоо доройтож, буянаа алдаад зогсохгүй, бидний чанар өөрчлөгддөг.

(Буянтай хоол хүнсийг ангилсан жагсаалт байдаг уу?) Мэдээж, байлгүй яах вэ. Махан хоолонд буян огтхон ч байхгүй, харин буяныг маань барж байдаг. Жишээ нь: Танд 100,000 оюун санааны оноо байгаад мөн та энэ насандаа мах иддэг бол хэр их идсэнээсээ шалтгаалан энэ нь хорогдоно. Ингэснээр оюун санааны буян хишгээ бүр алдаж ч магадгүй. Тэгвэл та оршихуйн маш доогуур түвшинд дахин төрөл авах юм уу дараа төрөлдөө, эсвэл бүр энэ насандаа ч зовж зүдэрнэ. Тиймээс мах бага идвэл, ядаж л бие махбод, сүнс болоод оюун санаанд тань ачаа тээр багатай. Веган хүнс, түүхий веган хүнс мэдээж мах, өндөг, сүүн бүтээгдэхүүнээс хавьгүй илүү зохимжтой. Тэдгээр нь бие махбодод илүү хөнгөн, оюун санааны бясалгалд илүү нийцтэй байдаг.

Мах, загас, өндөг зарвал жилд 100 саяас хагас тэрбум хүртэл оноо алдана. Хэрэв хэн нэгэн махан, эсвэл загасан хоолны газар эзэмшдэг бол жилд 500 мянгаас 1 тэрбум оюун санааны оноо алдана. Хэрэв согтууруулах ундаа зардаг лангуу, уушны газар зэргийг эзэмшдэг бол жилд 100 мянгаас 400 мянган оноо алддаг. Нядалгааны газар эзэмшигч нэг жилд хагас тэрбумаас зургаан тэрбум оноо алдана. Махны аж ахуй эрхлэгч жилдээ нэг тэрбумаас гурван тэрбум оноо алдана. Загас агнуурын завь эзэмшдэг, эсвэл тэнд ажилладаг бол нэг жилд хагас тэрбумаас гурван тэрбум оноо алдана. Загасчны ажил эрхэлбээс мөнгөний төлөө тийм ажил эрхэлбэл жилд 300 саяас 1 тэрбум оноо алдана.

Бурхан минь, энэ хүмүүс хэзээ ч Диваажинд очих боломжгүй болох нь. Тэд дахин дахин төрөл авсаар байх нь. Учир нь тэд маш их оюун санааны оноо алдсаар байна. Тэдэнд хураасан буян их байсан ч бүгдийг нь алдаад дуусах нь байна шүү дээ.

Мах идэх нь асар их үйлийн үрийн өрөнд унагадаг. Учир нь мах бол амьд амьтнаас гаралтай. Том ч, жижиг ч амьдрахыг хүсдэг, үхлээс айдаг амьд бие байдаг. Тэдний ийм мэдрэмж биднээс өшөө авахаар, бидний соронзон талбайд эргэлдэн, бидэн рүү золгүй уур амьсгалыг татаж, гай гамшиг, өвчин зовлон, уй гашуу, муу бодол, сэтгэлийн зовуурь, бүтэлгүй явдал зэргийг бий болгох болно. Ийм нөхцөлд оюун санааны бясалгал хийн, амар амгалан байна гэдэг бидэнд хэцүү болно. Тиймээс мах идэх нь бидний оюун санааны бясалгалд хөнөөлтэй.

Чөлөөлөгдөхийн тулд бид ухамсарт төрөлтний амийг авахаа болих хэрэгтэй. Тэд бидэн шиг эрх дураараа амьдраг л дээ. Зөвхөн энэ аргаар л бид эргээд эрх чөлөөний үрийг хурааж чадна. Бид бусад амьтны амийг хэлтрүүлэхэд, маяа бидний амийг бас хэлтрүүлнэ. Тэр цагт бид чөлөөлөгдөж чадна.

Амьтдын энерги маш тайван бус, айдас, үзэн ядалтаар дүүрэн байдаг. Тиймээс хэрвээ та мах идвэл, бидний дотор, энэ нь бидний соронзон талбайтай харшилдаж, биднийг маш их хямраадаг. Мөн энэ нь заримдаа биднийг харалган болгосноос Бурханыг бид тод харж чаддаггүй. Түүнийг бид тодорхой сонсож чаддаггүй. Бид манай бодит ертөнцөд илүү зохистой байдаг зарим бүдүүн баргийн түвшинд чадварлаг байж болох юм. Харин бид илүү дээшээ, дээшээ, илүү нарийн, улам нарийн давтамжтай хэлбэлзэл рүү явахыг хүсвэл, ялангуяа амьтны энерги гэх мэт энэ бүх бүдүүлэг зүйлийг авч явж чадахгүй.

Бид ямар нэг зүйлийг хөнөөх юм уу хор хүргэвэл түүнтэй оюун санааны буянаа хуваалцах ёстой байдаг нь ертөнцийн хууль юм. Иймд бид хэдэн амьтныг иднэ, тэдгээр амьтадтай оюун санааны банкны хамаг хадгаламжаа хуваалцдаг. Тэгээд бид шавхагдаж, оюун санааны хувьд улам бүр ядуу болдог. Танд оюун санааны хангалттай их буян байхгүй бол эрүүл мэнд, аз завшаанаараа, гэр бүлийнхээ гишүүдийн амгалан тайван байдлаар төлөх ёстой болно. Илүү өргөн хүрээнд бид дэлхийн энх тайвнаар төлбөрөө төлдөг. Энх тайван байлгаагүйн үнийг төлөх ёстой.

Аллага үйлдэхээ зогсоогтун. Яг одоо зогсоож, үүндээ гэмшигтүн. Тэгвэл Бурханы ивээл танд эсвэл таны хайртай нэгэнд хаалттай байхгүй. Учир нь хэрцгий үйлээс чинь үүдэн аймшигтай энергийн хана таныг хүрээлэн байна. Энэ таныг болон бүх хамаатан садныг тань ч мөн хүрээлж байна. Магадгүй танд зөгнөн харах нүд байхгүй байж болно. Тэгвэл яваад зөнч, сэтгэл зүйчдээс асуу. Тэд таны эргэн тойронд ямар өнгө буйг хэлж өгөх болно. Та бүхэн, Есүс, Будда зэрэг Гэгээнтнүүдийн зургийг мэднэ. Тэдний тэргүүнийг, эсвэл биеийг нь тойрсон гэрлэн хүрээ байдаг даа. Танд тийм зүйл байхгүй. Танд зүгээр л нүүрс, эсвэл кофе, кофены гүн хар өнгө л байгаа. Та дотоод дахь гэрлээ бүдгэрүүлж байна. Та ёс зүйгүй ажлаасаа болоод энэ бүх тааламжгүй бодис, энергиэр гэрлээ халхалж байна.

Өөрчлөгдөгтүн. Мөнгө олох олон арга бий. Үнэхээр тийм шүү. Оронд нь органик веган бизнесээр нүглээ наманчилж, гараг дэлхийгээ сэргээхийн тулд өөрчлөгдөгтүн. Шинэ эргэлтэд тань татаас олгохыг засгийн газраасаа туслахыг гуйн өргөдөл гарга. Диваажин таныг өршөөх болно, би таныг өршөөнө. Дэлхий таныг уучилж, хүмүүс бид, амьтад, байгаль гээд бүгд таныг уучлах болно. Учир нь та юу хийж буйгаа мэдээгүй.
Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (8/20)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
272 Үзсэн
36:10
2024-11-26
52 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд