Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (Веган) махны хорт үр дагаврын тухай, 10-р хэсэг – Дараа төрөл дэх шийтгэл

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Мах идсэнээс болж би маш их шаналгаат зовлон зэрэг үйлийн үр дагаварууд ирдэг. Өнөөдрийн нэвтрүүлгээр бид та бүхэнтэй мах иддэг болон махны бизнес эрхэлдэг хүмүүс ямар айдас хүрэм хэмжээний шийтгэлийг тамд эдэлдэг талаар хүргэх болно. Биеэр туулсан эхний түүхийг манай Нийгэмлэгийн нэгэн гишүүн ярина.

Одоо бид та бүхэндээ Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн айлдсан зоогийн газартаа махаар үйлчилсэн хүний хойд төрөлдөө ямар өр төлөөс төлөх тухай өгүүлснийг хүргэе.

Бид сахилаа чанд сахих ёстой. Эхний сахил бол алахгүй байх. Энэ нь хүчирхийлэл үйлдэхгүй. Энэ сахилыг зөрчвөл та нарт маш их асуудлыг тарина. Богино амьдралаас гадна, биеийн зовлон бэрхшээл, эдгэшгүй өвчин гэх мэт маш олон өвчлөлүүд, бүгд амь хороохын муу үйлийн үр. Амь хороох үйлийн үр маш хүнд байдаг.

Би та нарт Аулак (Вьетнам) түүх ярьж өгч байсан бил үү? Тэр сүнслэг бясалгагч байгаагүй. Тэр амьдралаа тахиа болон галууны шөл хийгээд зарж өнгөрүүлсэн. Тахиа юм уу галууны шөл хийхэд маш олон амь эрсдэнэ. Нэг өдөр, тэр онош нь тодорхойгүй өвчнөөр өвчилжээ. Эцэст нь, түүний биеийн байдал нь хөдөлж ч чадахааргүй муу байдалтай хэдийнээ үхсэн мэт хэвтдэг байлаа. Түүний бие хөрчихөөгүй байсаар байсан тул гэр бүл нь түүнийг оршуулахыг хүссэнгүй. Тэгээд тэр буцаад амь орж сэртлээ олон өдөр хөдөлгөөнгүй тэндээ хэвтжээ. Сэрснийхээ дараа, тэр гэр бүлдээ юу тохиолдсоноо ярьж, тамд байх түүнд ямар байсан талаар хүмүүст хэлэх гэж ном хүртэл бичсэн. Эргэн ирснийхээ дараа, тэр энд бууж ирэхдээ өөрийгөө хэдэн зуун мянган галуу, тахиа, гахайгаар бүх биеэ хазуулж байхыг тэр харжээ. Энэ маш их өвдсөн. Яг тэр мөчид тэр хийдийн хажуугаар өнгөрч явахад нь хэн нэгэн түүнд Гуан Ин Бодисадвагийн нэрийг давтахыг зааж өгчээ.

Тэрхүү Их Багш шууд л хүрж ирээд тахиа болон галуунуудаас хэсэг хугацаанд болихыг хүсэв. Тэгтэл шөлний худалдаачин, “Тэдний тоншилт нь намайг хэтэрхий их өвтгөж байна. Намайг авраач.” гэжээ. Гуан Ин Бодисадва, “Энэ чиний муу үйлийн үр чинь. Би чамайг яаж аврах юм? Чи тэднийг алж байхад, тэд мөн амь тэмцэж орилж байсан ч чамд тэдний амийг хэлтрүүлэх нигүүлсэл байгаагүй. Одоо чи хэнээс өршөөл гуйж байгаа юм?” гэв. Тэр хүн хариулав. “Би одоо гэмшиж байна. Би мунхагтаа мэдэхгүй явж. Хэрэв та намайг өршөөгөөд буцаагаад явуулбал, Би сайн үйл хийхээ амлаж байна, сүнслэгээр бясалгаж, тэр буянаа эдэнд шилжүүлнэ. Одоо та намайг явуулахгүй бол хэдий би энд хазуулаад үхэж байгаа ч аль нэг талдаа сайн нь юу юм бэ?”

Гуан Ин Бодисадва, “За за,” гэж хэлээд тахиа, галуу, гахай нар луу хараад, “Та нар сонсов уу? Та нар одоо зөвшөөрч байна уу?” Амьтад ч, “За” гэцгээв. Хэдийгээр тэд зөвшөөрсөн ч Гуан Ин Бодисадва очоод, “Үйлийн үр чинь маш хүнд учир тийм ч амар арилахгүй.” гэв. Залуу, “Тэгвэл яаж би үйлийн үрээ цэвэрлэх вэ? Би ямар ч шийтгэлийг хүлээн авах болно.” Гуан Ин Бодисадва түүнийг маш олон сургах зориулалттай олон багажтай шийтгэлийн зааланд түүнийг оруулав.

Зарим хүмүүс хэл хамраа огтлуулдаг. Үйлийн үр нь ямар байсан шиг л огтлох болно. Гуан Ин Бодисадва түүний муу үйлийн үрийг угаах хэрэгтэй болж, залуугаас өвдөглөн суугаад халуу шатаж байгаа төмөр нүүрсийг залгихыг хүсэв. Залуу эр, “Би яаж залгиж чадах сан билээ?” гэхэд тэрхүү сүнс цагдаа, “Хүсэхгүй байсан ч гэсэн хийх хэрэгтэй.” гэв. Түүнийг өгүүлбэрээ дуусгахаас ч өмнө залуугийн аманд төмөр нүүрс аль хэдийн орчихсон байв. Тэр бүр эсэргүүцэж ч чадахгүй. Түүний бүх биеэр нь тарж гэнэ. Нэг удаадаа л гэхэд нэг ч биш бүр хэд хэд ам уруу нь гулгаж орж байсан гэж тэр хэлсэн. Түүний сэтгэл нь тарж бутран, бүхэл бие нь арчигдан тоос болон үйрч байсан. Тэр өвдөлт нь дүрсэлж чадамгүй байсан гэсэн. Үүн лугаа хэд хэдэн удаа болж, дүрэлзэж буй төмөр нүүрс гулган орсоор л. Тэр эсэргүүцэж чадаагүй. Энэ түүний муу үйлийн үр. Үйлийн үрийн хүч сорогдон орсоор. Тэр бүр дээд зэргээр зовж, хэчнээн гуйгаад ч тэр амьдарч эсвэл үхэж чадахгүй. Тэгээд, эцэст нь тэр түүнийг залгиж дуусжээ. Гуан Ин Бодисадва, “За, одоо чи буцаад явж болно. Хичээнгүй бясалгахаа санаарай. Дахиж аллага хамарсан ажил бүү хий. Дахиж мах битгий идээрэй. Таван Сахилаа сахиарай. Сүүлд нь, хэн нэгэн чамд авшиг хүртээж, гэтэлгэх аргыг заах болно.” гэв.

Гэнэтхэн, тэр цагдаа сүнс түүнийг цохиход эргээд энэ дэлхийдээ ирж дахин амьсгалж эхлэв. Энэ бол түүний ярьсан түүх бөгөөд хэвлэгдэн гарсан түүх юм. Тэр бүх мөнгөө номоо хэвлэхдээ зарцуулж, хүмүүст үнэ төлбөргүй тараасан. Номынхоо оршил хэсэг дээрээ түүний бичсэн бүх өгүүлбэр үнэн болохыг тодруулсан. Уншигчдад итгүүлэхийн тулд тэр Будда болон Бодисадва нарт хэрэв тэр ганц л үг худал бичсэн байвал мөнхийн тамд хүргэгдэнэ хэмээн тангарагласан.

Тэр хүмүүст сайн үйл хийж, алахаа зогсоон, веган болж, сахилаа сахин сүнслэгээр бясалгахыг зөвлөсөн.
Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (10/20)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-23
81 Үзсэн
2024-11-22
964 Үзсэн
27:23
2024-11-22
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд