Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хэн үнэхээр чөлөөлөгдөж чадах вэ? 11 хэсэгт лекцийн 6-р хэсэг, 2020 оны 07-р сарын 29

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Хэдийгээр танд вакцин байхгүй ч веган бол ядаж л олон амь аварна. (Тийм.) Та нар бусад хүмүүсийн амийг, амьтдын амийг аварна, тэгээд тэр буян нь та нарт Диваажин дахь газрыг олж өгнө. Энэ нь хэдийнээ амьдрах үнэ цэнэ юм.

( Багш аа, энэ бол вакцины тухай. ) За. ( Хэрэв КОВИД-19 вакцин веган биш бол яах, бид хэрэглэх үү? Зарим вакцин, амьтад бүр хүний эстэй байдаг гэж мэдээлсэн, мөн бохир хүнд металлтай. ) Өө! ( Эрүүл веган хүмүүс вакцингүйгээр вирусийг давах хангалттай хүчтэй дархлааны системтэй байх боломжтой юу? ) Та нарын сонголт. За юу? (За, Багш аа. ) Би юу ч хэлмээргүй байна. Та нар юу хийхээ маш сайн мэдэж байгаа. (За, Багш аа.) Гэвч амьтад болон хүний эд эс гэх мэтийг хэрэглэнэ гэдэг- өө, Бурхан минь- мөн хүнд металл зэргийг хэрэглэнэ гэхээр, тэр бүх зүйл биед болон дархлааны системд тань хэрхэн нөлөөлөхийг мэдэхгүй байна. Та нар вакцин хийлгээгүй ч веган байвал ядаж л амь аварна. (Тийм.) Бусад хүмүүсийн, бусад амьтдыг амийг аварч, тэр нь та нарт Диваажинд төрөх буян өгнө. Энэ нь л хэдийнээ амьдрахад хангалттай зүйл. (За.) Мөн энийг, тэрийг идэх тал дээр хэт их бүү санаа зов, эсвэл амьтад, хүмүүсийн зовлонг агуулсан тийм төрлийн вакцин хийлгэж илүү удаан амьдрах талаар ч хэт санаа зовох шаардлагагүй. (За. Баярлалаа, Багш аа.) Зүгээр дээ.

( Хэдийгээр одоо ойролцоогоор 140 вакцин эртний хөгжүүлэлтийн явцдаа байгаа ба 24 орчим нь эмнэлгийн туршилтаар хүн дээр туршигдаж байгаа гэж хэвлэл мэдээллээс мэдээлсэн ч, хэн ч эдгээрийн аль нэгийг ямар нөлөөтэй байхыг мэдэхгүй ба, дам нөлөө байж болзошгүй. Мөн зарим орнууд яг одоо коронавирусын хоёр дахь давлагааг туулж байгаа ба энэ зуны дараа гурав дахь давлагаа ирж болзошгүй гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Багш хэдийнээ бүрэн Веган болох нь энгийн шийдэл нь гэж хэлсэн. Засгийн газрууд яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ? Яагаад тэд хамгийн үнэтэй аргыг сонгоно вэ, жишээ нь вакцины судалгаа гэх мэт? ) Учир нь тэд мах үргэлжлүүлсэн идсээр байгаа учраас юм. Лобби гэх мэт нь дэндүү хүчтэй юм уу тэд маханд хэт донтсон учраас өөрсдөө ч зогсоох гэж хичээхгүй байна. Тийм учраас, тэд ард иргэдээ мах идэхээс татгалзсан ямар ч хууль гаргадаггүй. Тэд бүхнийг мэдэж байгаа ч зүгээр л хийдэггүй. Нэгдүгээрт тэд зөв зүйлийн төлөө босоход магадгүй дэндүү сул дорой байдаг. Хоёрдугаарт, магадгүй тэд засгийн газар дахь ажлаа алдаж, санал авч чадахгүй гэж эмээдэг байх. Мэдэхгүй юм. Ямартай ч шалтгааныг нь мэдэж байж, вакцины судалгаанд ийм их мөнгө зарцуулах нь буруу. Мөн за, магадгүй КОВИД-19-д вакцин оллоо ч ахиад өөр зүйл гараад ирнэ. Жишээ нь шинэ гахайн ханиадыг яах болж байна? (Тийм, Багш аа.) Эсвэл шинэ гахайн төрөл зүйлийг. (Тийм.) Тэгээд магадгүй ахиад өөр зүйлс гарч ирнэ. Учир нь эмчилгээ, вакцин зэргийг үүрд хайгаад байж болохгүй. (За, Багш аа.) Жишээ нь ДОХ-г БЗХӨ-г санаж байна уу? (Тийм.) Энэ нь эдгэшгүй байсан. Тэгээд үүнийг анагаах ямар нэг зүйлийг эрж олох гэж хэдэн арван жил болдог. (Тийм.) Эсвэл жишээ нь хумхаа өвчин байна. Тэгээд шувууны ханиад гэх мэт шиг өөр зүйл ирсэн, тэгээд гахайн ханиад, мөн MEРC бас САРС гарсан, дараа нь Эбола гээд өөр билээ. Харин одоо КОВИД -19 байна.

Бид ургамлыг үүрд навчис руу нь услаад байж болохгүй. Ургамлыг амьд байлгахын тулд бид үндэснээс услах ёстой. (Тийм.) Харгислалд суурилсан амьдралтай бол бид зөвхөн аль нэг байдлаар харгислал зовлонг л хүртэнэ. Үүнээс зайлсхийх боломж байхгүй, учир нь энэ нь бусад төрөлтнүүдэд шударга бус болно. Бид бүгд бүтээлүүд. Нэг нэгэндээ эелдэг зөөлөн ханддаг байх учиртай. Бие махбодыг тэтгэх олон сонголт байсаар байхад бид тэгж үй олноор нь хядахгүйгээр, алахгүйгээр, идэхгүйгээр, хамгаалах учиртай. Бидэнд бүр ч илүү сайхан сонголтууд бий. Ойлгож байна уу? За юу? (Тийм, Багш аа.) Та нар ойлгож байгааг мэдэж байна. Зүгээр л хэлсэн юм. Зүгээр л дадал. Учир нь би дэлхий дээр дүлий чихнүүдтэй ярьж байна гэж боддог учраас та нараас ойлгож байгаа эсэхийг асуусаар байдаг юм. Ойлгож байгаа ч би асуудаг.

Тэд тийм хууль гаргаж болно, учир нь тэд хэдийнээ тамхийг хориглоход хүмүүс үнэхээр үүнийг сонсож, олон залуучууд ийм зүйл татахаа больсон. Багассан. Тиймээс тэд бас махыг хорьж болно. Энэ хэцүү биш. Учир нь тэд бас хууль бус хар тамхийг хориглосон ба зарим улс оронд бас архийг хориглосон. Тиймээс олон улс оронд зөвхөн марихуан татах юм уу марихуан тарихад үүнийхээ төлөө шоронд суух юм уу өндөр торгууль төлдөг. (Тийм.) Тиймээс амьд, амьсгалдаг, сэтгэл хөдлөлтэй, үнэнч, эелдэг, зөөлөн, үхэр, гахай, тахиа, цацагт хяруул, загас гэх мэт гэмгүй төрөлтнүүдийг яаж амийг нь хорооно вэ? Марихуан бол ердөө л өвс, нэг тиймэрхүү л зүйл. (Тийм.) Тэд үүнийг бүр зэрлэг өвс гэдэг санагдаж байна. (Тийм.) Би ТВ-р харсан юм. Тийм байтал яаж амьд, амьсгалдаг, алхдаг, ухаантай, зөөлөн төрөлтнийг алахад шийтгэлгүй, бүр тоодог ч үгүй, урамшуулж өөхшүүлнэ вэ. Жишээ нь олон оронд, КОВИД-19-н цар тахлын үеэр тэд олон дэлгүүрүүдийг хаасан, олон бизнесүүдийг хаасан ч олон махны үйлдвэрүүдийг нээлттэй хэвээр байхыг зөвшөөрсөн, гэвч мэдээж халдвар тархах хүртэл нь, тэгээд хаасан. (Тийм, Багш аа.) Тэгээд тэд үүнийг “нэн чухал” байсан учраас гэж хэлсэн. (Тийм.) Энэ бүх хугацаанд тэд хэдийн мэдэж байх учиртай. Орчин үед бидэнд телевиз байна, интернэт байгаа учраас үүнийг хортой гэдгийг тэд мэдэж байх учиртай. Энэ хүмүүсийн эрүүл мэндэд муу. Марихуан татахыг тэд хориглосон, эсвэл кокайн гэдэг ч билүү, зарим хар тамхийг хориглосон. Ямар нэг шалтгаанаар энэ нь эрүүл мэндэд муу гэж тэд хэлсэн. Гэвч мах бас эрүүл мэндэд үнэхээр муу. Анагаахаар баталгаажсан. Гэтэл тэд ийм төрлийн бизнесийг үргэлжлүүлэхийг дэмжсээр байна. Тиймээс би ямар ч шалтаг харахгүй байгаа. (За, Багш аа.) Тиймээс махны бизнесийг үнэхээр нээхийг зөвшөөрч буй хэн ч бай хүмүүсийг өөрсдөө хөнөөж байгаа юм. Махны бизнесийг дэмжсэн хэн ч бай тэд бүгд тэр аллагын бизнестээ хамтдаа юм. Би ямар ч гарах зам харахгүй байна. Миний хувьд логикгүй.

( Багш аа, 200 гаруй Францийн сэтгүүлчид махны лобби хэрхэн тэднийг мал аж ахуйн хөнөөлт үр нөлөөний талаар ярихгүй байхыг шахаж байгаа талаар саяхан дэлгэсэн. Бриттани дахь Тэдгээр сэтгүүлчид нэгдэхээр шийдэж, энэ талаар улс төрчдөд захиа илгээсэн. Гэвч улс төрчид бас яг тийм лоббитой нүүр тулж байх магадлалтай. Энэ асуудлыг бид хэрхэн шийдэх вэ? Багш аа. ) Үүнийг авлигал гэдэг юм? Үүний учир нь улс төрчид илүү цэвэр, хуучны соёлтой шударга хүн шиг байх учиртай. (За.) Би энэ асуудлыг шийдэж чадахгүй. Би аль нэг улс төрч дээр нэг нэгээр нь очоод “Хөөе хахуул бүү ав.” гэж хэлж чадахгүй. Одоо тэд “лобби” гэдэг болсон ч энэ нь нэг төрлийн хахуул юм. (За.) Магадгүй тэд тэднээс мөнгө шууд эсвэл шууд бусаар авдаг. Магадгүй тэдэнд ахин саналаа өгөхөө амладаг, магадгүй бүх бүлгээрээ тэднийг дэмжиж, тэдэнд хандлагаа түгээхэд нь тусална гэж амалдаг байх. (За.) Тэгэхээр тэд нэг нэгэндээ амалдаг. Яг л бизнес хийж байгаа мэт, хар захын бизнес шиг. (За.) Гэвч агуу хүний бие дэх хорт хавдар ялгаагүй л хорт хавдар. (Тийм.) Аавын тань бие дахь хорт хавдар ч, бас л хорт хавдар хэвээр. Аавдаа хэдий хайртай ч хорт хавдрыг бол та нар хайрлаж чадахгүй. (Тийм. Зөв.) Би юу ч шүүмжлэх гээгүй юм шүү. Энэ дэлхий ийм гэдгийг л хэлж байна. Лобби хийдэг зүйлс. Би бол хахуул гэж нэрлэнэ. Одоо та нар ягаад гэдгийг ойлголоо. (Тийм, Багш аа.) Нэг бол тэд мөнгө авдаг, ширээн доогуур ямар нэг зүйл авч, нэг нэгэндээ өсөж дэвжихэд нь тусална гэж амлаж, эсвэл хүч чадал, нэр хүндээ ч юм уу хувийн сонирхлоо хадгалахад нь тусална гэж амалдаг. Хятадад энэ тал дээр илүү хатуу. Энэ тал дээр хэдэн тохиолдол бий. Нэг тохиол нь гэвэл маш өндөр том намын нэг гишүүн шоронд орсон! (Хөөх.) Хахуул бол бас нийгмийн нэгэн цар тахал. Улс орон бүрд, ийм зүйл байдаг. Энэ бол халдвар өвчин. Бас халдварладаг. Засгийн газарт билүү компанид ажилладаг нэг шавийн маань бүлэгт байдаг бусад бүх хүмүүс хахууль авдаг гэсэн. Тэр миний сургаалаас болж авахыг хүсээгүй ч тэдэнтэй үнэхээр амаргүй байж. (За.) Учир нь тэд түүнийг мэдээлэл задруулж, тэдэнд хохирол учруулна гэж эмээж байж, бусад бүлгийн хүмүүс нь. Тэгээд тэр надаас ажлаа солих уу яах вэ, гэж асуусан. Би, “Соль,” гэсэн, (За, Багш аа.) “аюулгүй байдлаа бодоод соль.” гэсэн. Жишээ нь ийм. Харж байна уу, энэ нь халдварладаг. (За.) Хэрэв жишээлбэл, оффис дахь дарга нь хахуул авбал бусад жижиг, ажилчид нь бас дэмжих ёстой болдог. Үгүй бол. Эсвэл тэд бүлгээрээ бүлэглэж, бүгд хахуул авах ёстой болдог, үгүй бол ч. (За.) Тиймээс энэ дэлхий одоог хүртэл олон талаараа ямар ч нэмэргүй байгаа ба маш олон тахал байна. (Тийм, Багш аа.) Зөвхөн вирус ч биш. Нийгэм дахь, засгийн газрын систем дахь, нийгмийн систем дахь вирусийг анагаах нь КОВИД-19-г анагаахаас ч хэцүү. Гэвч яалтай билээ? Хүмүүс сурах ёстой. (За, Багш аа.)

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (6/11)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-23
81 Үзсэн
2024-11-22
964 Үзсэн
27:23
2024-11-22
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд