Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Бидний дотоодод байгаа бүхэн гаднаа илэрдэг, 4 хэсэгт лекцийн 3-р хэсэг, 2020 оны 11-р сарын 12

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Зарим хүмүүс тусгай ур чадвартай. За юу? (За, Багш аа.) Зарим хүмүүс өнгөрсөн ирээдүйн, холыг, ойрыг харж чаддаг. Жишээ нь олон жилийн турш, эсвэл олон арван жилийн турш, олон зуун жилийн тэртээ, ирээдүйн олон зуун жилийг хардаг. (Хөөх. Тийм.) Зарим хүмүүс бодлыг тань уншиж чаддаг. Зарим хүмүүс яриаг тань алс холоос сонсож чаддаг.

Тэгэхээр одоо та мэдлээ. Тийм учраас би танд намайг Ерөнхийлөгч Трампыг сайн хүн гэвэл надад итгээрэй гэж хэлсэн юм. (За, Багшаа. Би итгэж байна.) Мөн та ноён Жон Воётоос асуувал тэр бас адил зүйлийг хэлнэ. (За.) Учир нь тэр харсан. Ойлгож байна уу? ( За, Багш аа. Жон Воёт ингэж ярьсан нь үнэхээр сурприз байсан. Ихэвчлэн Америкчууд ингэж ярьдаггүй. ) Магадгүй тэр Америк хүн биш байх. Тэр Америк хүн үү? ( Тийм. Миний мэдэхээр бол тийм. ) Тэр жүжигчин, тэгэхээр магадгүй Америк хүн байх, эсвэл Холливүүдэд байдаг, тийм үү? (Тийм.) За. Яалтай билээ? Зарим хүмүүс тусгай ур чадвартай. За юу? (За, Багш аа.) Зарим хүмүүс өнгөрсөн ирээдүйн, холыг, ойрыг харж чаддаг. Жишээ нь олон жилийн турш, эсвэл олон арван жилийн турш, олон зуун жилийн тэртээ, ирээдүйн олон зуун жилийг хардаг. (Хөөх. Тийм.) Нострадамустай адил олон хүн байдаг. За юу? (За.) Эсвэл Эртний зөгнөлөөр гаргадаг тэр бүх хүмүүс байна. (Тийм, Багш аа.) Зарим хүмүүс тэгж чаддаг. Зарим хүмүүс бодлыг тань уншиж чаддаг. Зарим хүмүүс яриаг тань алс холоос сонсож чаддаг. (За.) Хүмүүс өөр өөр чадвартай.

( Багш аа, хэрэв Ерөнхийлөгч Трамп сайн хүн юм бол, тэр сонгуульд ялсан гэдэг нь одоо яагаад тодорхойгүй, ийм замбараагүй байна вэ? ) Би бас тань шиг асуулт асууж байна. Үйлийн үр. За юу? Диваажин надад түүнийг өнөөдрөөс аль эрт ялсан гэж хэлсэн. (Өө, хөөх.) Гэвч мэдээж, би хэлэхийг хүсээгүй юм, ерөнхийдөө хүсээгүй юм. Түүний азын төлөө л залбирч байна. За? ( За, Багш аа. ) Учир нь, сонгуулийн баг нь луйвар гарсан гэж хэллээ ч, одоо батлахад үнэхээр хэцүү болсон. За юу? (За.) Мөн өөр юу ч байж болно. Хүний гараар хийгдсэн байж мэднэ, эсвэл машины буруу байж болно. За юу? (За. Ойлголоо.) Машин яг л миний компьютер шиг, би компьютерын мэргэжилтэн биш учраас заримдаа энэ нь надад асуудал тарьдаг. За юу? (За, Багш аа.) Магадгүй мэргэжлийн бус нэгэн машиныг үймүүлсэн байж мэднэ. За юу? (Өө, ойлголоо. За.) Тэгээд дараа нь, хэдийнээ болчихсон, тэр буцаагаад заслаа ч, бүх саналууд хэдийнээ холилдчихдог. (За, Багш аа.) За. Тиймээс би бас, “Яагаад?” гэж бодож байлаа. Диваажин надад тэгж хэлсэн, гэтэл ийм байна. За юу? (За.)

Гэвч энэ бол ердөө л үйлийн үр. Мэдэж байна уу? (Тийм, Багш аа.) Яалтай билээ? ( Тийм. Би эх орондоо үнэхээр санаа зовниж байна, мөн Их Багш ноён Баядены талаар хэлэхийг хүсэхгүй байгааг мэдэж байна, гэвч Багш Ерөнхийлөгч Трампын талаар илүү хэлж өгч болох уу? ) Би ярихыг хүсээгүй дээ биш л дээ, гэвч ихэвчлэн би бусад хүмүүсийн талаар эерэг биш зүйлсийг хэлэхийг хүсдэггүй юм. Ойлгож байна уу? (Тийм, ойлголоо, Багш аа.) Тэр хүндээ шударга бус байдаг юм, за юу? (За, Багш аа.) Хүн бүрд боломж бий, тэр муу ч сайн ч байсан тийм. Юмс өөрчлөгддөг, хүмүүс бас өөрчлөгддөг. За. (За, тийм.) Минут тутамд, заримдаа хүмүүс зүгээр л эргэж, хормын дотор сайн хүн болж өөрчлөгддөг. За юу? (За.) Зарим хүмүүс төрөлхийн сайн. (За, Багш аа.) Эсвэл сайхан сэтгэлтэй байх юм уу энэ нь түүний хувь тавилангийн графикт нь байдаг. Зарим хүмүүс тэгж төрсөн байдаг бол зарим нь тийм биш, за юу? Зарим хүмүүс төрөлхийн сайн байсан ч дараа нь муу нөлөөнөөс болоод муу болдог. (За.) Тийм учраас би хэзээ ч хэн нэгний талаар маш тодорхой зүйл хэлэхийг хүсдэггүй юм. (За. Би ойлгож байна, Багш аа.) Учир нь хүмүүст үргэлж боломж байдаг. Түр хүлээгээрэй. Би эргээд ирье. Битгий унтраа. (За, Багш аа.) Сэнс хэт их чимээтэй байсан болохоор би унтраачихлаа. Одоо толгой өвдөж байна. жаахан л. Санаа зоволтгүй, би засчихна. Санаа зоволтгүй. Харж байна уу, би та нараас ямар нэг зүйл нуухыг хүссэндээ юм уу, хангалттай хариулт өгөхгүй гэсэндээ биш юм. За юу? (За, Багш аа.)

Та ноён Трампын талаар өөр юу мэдэхийг хүсэж байна? Аа тийм, түүний талаар өөр зүйлс байсан, гэвч би хэлж чадахгүй. Бидэнд цай уух жаахан цаг зав гарвал би чихэнд тань шивнээд хэлнэ гэж хэлсэн шүү дээ, за юу? ( Танд Ерөнхийлөгч Трампын талаар өөр хэлэх зүйл байгаа болов уу, учир нь Та түүнийг сайн хүн гэж хэлсэн, мөн түүний эргэн тойронд таван сахиусан тэнгэр байдаг гэсэн. ) Тийм. ( Өөр зүйл байна уу? ) Далдын нүдтэй, эсвэл чадвартай хэн ч бай үүнийг амархан харж чадна. (За, Багш аа.) Далдын нүдтэй хэн ч бай мөн хүний аураг харж чаддаг бөгөөд тэр хүн сахиусан тэнгэрээр хүрээлүүлж үү эсвэл чөтгөрөөр хүрээлүүлж үү гэдгийг харж чаддаг. (За.) Тийм юм. Мэдэж байна уу? (Тийм.)

Хэрэв хүн баримт нотолгоотой сайн зүйл хийж байсан бол түүнийг нь харна, тийм үү? (Тийм Багш аа.) Тэр Иран руу хариу цохилт өгөх гэж байсан ч 150 орчим хүний амь үрэгдэхээр байснаас болоод тухайн үйл ажиллагааг зогсоосон нь хэзээ болсон бэ? Тэр хэзээ үүнийг зогсоосон бэ? Хэзээ вэ? ( 2019 онд билүү? ) 2019. За, за. (Тийм.) За тэгэхээр энэ нь саналаас хамааралгүй учраас магадгүй үнэхээр аяндаа гарсан шийдвэр байх. ( Тийм, тэр бараг л үүнийг эхлүүлэхээс нь 10 минутын өмнө болиулсан. ) Бурхан минь. (Тийм.) Өө. Бурханы аврал. (Тийм.) Бурханы аврал. Тийм. Аллага хэзээд буруу. Би үргэлж ингэж хэлдэг. Юу ч боллоо гэсэн. (За, Багш аа.) Бид амь аврах арга үргэлж олохыг эрэлхийлэх учиртай. (За.) Та нарт өөр юу ярихыг хүсэж буйгаа мэдэхгүй юм. Тэгэхээр түүний хийсэн зүйлээс сайн хүн гэдгийг нь, үргэлж энх тайвны төлөө байсан гэдгийг мэдэх боломжтой. Энэ нь бас дэлхийд сайн. Зөвхөн танай улсад биш. За юу? (За, Багш аа.) Учир нь танай орон дайнд орвол ард түмэн тань ба амь үрэгдэх юм уу, зарим нэг байдлаар гэмтэнэ. Ойлгож байна уу? (За, Багш аа.) Хэн нэгэн амь үрэгдэхгүйгээр, хөл, гараа алдахгүйгээр, зовлон шаналалгүй дайн гэж хэзээ ч байдаггүй, тахир дутуу болох гэх мэтээр зовдог, тийм үү? (Тийм, Багш аа.) Зөвхөн цэргүүд ч биш, тэдний гэр бүл, үр хүүхэд, эхнэр, эцэг эх, найз нөхөд нь зовдог. Маш олон хүн үүнд хамрагддаг. Тийм үү? (Тийм.) Тэгээд үйлийн үр үргэлжилнэ. (За.) Гэвч хэрэв зогсоовол, үйлийн үр зогсдог, дахин эргэлдэх шийтгэл гэж байхгүй болно. За юу? (За, Багш аа.) Тиймээс үүгээр та түүнийг сайн хүн гэдгийг харж болно. (За, Багш аа.) Зөвхөн Ерөнхийлөгч ч биш. Ерөнхийлөгч хүн эрх мэдлээ тийм сайн зүйлийн төлөө ашигладаг бол сайн хүн гэсэн үг. Сүр жавхлан, эрх мэдлийн тоглоом, эсвэл мөнгөний (За, Багш аа.) асуудалд сохроогүй гэсэн үг. (За, Багш аа.) Эрх мэдэлтэй байгаад, бусдыг гэх сэтгэл байна гэдэг үнэхээр хэцүү. За юу? (За.) Тэгэхээр та надад итгэ эсэх нь хамаагүй тэр үнэхээр сайн байх, баримт нь тодорхой байна, за юу? (Тийм, тийм. Үнэн.)

Тэгэхээр одоо, та нар сайн хүмүүсийн амьдрал яагаад үргэлж тэгш байдаггүй юм бэ гэж заримдаа гайхдаг. Ийм байдаг. Бүх зүйлс сайн байх өндөр ухамсрын төвшинд хүрэхүйцээр энэ дэлхий сүнслэгээр хөгжөөгүй байна. (Ойлголоо.) Тийм ээ, орчин үед Есүсийн цаг үе, буддагийн цаг үеэс хавьгүй дээрдсэн. (Тийм.) Тийм. Эсвэл бусад Зөнч нарын цаг үеэс. Тийм, тийм. (За, Багш аа.) За. (Баярлалаа, Багш аа.) Зүгээр дээ. Тийм.

( Багш аа, энэ сонгуулийн талаар, Ерөнхийлөгч Трамп хүлээн зөвшөөрөх шаардлагагүй гэж маргасан тухай би уншсан. ) Тийм үү? ( Тийм учир нь сонгуульд асуудал байвал, энэ нь Дээд Шүүхэд очиж болно, эсвэл бас Конгрессийн Төлөөлөгчдийн Танхимд очиж болно, тэд Ерөнхийлөгчид санал өгнө. ) Аан, за. ( Тийм, мөн Муж бүр нэг санал өгнө. Одоо Бүгд найрамдах муж илүү байгаа учраас Ерөнхийлөгч Трамп ялах боломжтой. ) За. За. ( Тэгэхээр түүнд боломж байсаар байна. Тэр хүлээн зөвшөөрөх албагүй. ) Өө тийм. Магадгүй тийм байдлаар. Магадгүй тийм учраас Диваажин надад түүнийг ялсан гэж хэлсэн байх. Тэр ялсан гэж санал тоолохоос өмнө хэлсэн. За юу? (Хөөх.) Хүмүүс саналыг тоолохоос өмнө тэд надад түүнийг ялсан гэж хэлсэн, Диваажин түүнийг ялсан гэсэн. (За.) Тиймээс би “За, сайн, тун сайн, тун шударга, үнэхээр шударга байна.” гэж бодсон. (За.) Тиймээс би юунд ч санаа зовоогүй. Сайн унтаж, сайн идсэн. Энэ бол хийх энгийн зүйлс. Тийм үү? (Тийм, Багш аа.)

Шууд Онцгой Мэдээ!

Ура би! Ура би!

Энэ бол булхай! Булхай! Булхай!

Юу?!

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн

бичиж найруулсан, Аноны зурсан, Шагналт хүүхэлдэйн кино (наргиа). Нийгэмлэгийн гишүүд аль аль нь веган, бүгд веган!

(Үнэндээ энэ нь 3 төрлөөр 3 шагнал хүртсэн: Чухал бус, утга учиргүй, хошин бус хошин шог гэсэн 3 төрлөөр. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Өөрөө бүрэн санал өгчээ.)

Тэгтэл мэдээ тийм ч таатай байгаагүй. Юмс эргэх магадлалтай. (Тийм, найдаж байгаа.) Сайн ерөнхийлөгч танигдах эрхтэй ба дэлхийд сайн зүйлс хийх илүү боломж хүртэх эрхтэй. (За, Багш аа.) Мэдээж та улс орондоо санаа зовж байгаа. Олон хүмүүс санаа зовдог. (Тийм, Багш аа.) Нэр дэвшигч бүрд саналаа өгсөн олон арван сая хүмүүс санаа зовниж байгаа. (Тийм.) Ядаж л би хэнд ч санал өгдөггүй. Хэт их санаа зовдоггүй. Зүгээр л дашрамд нь бид эдгээр зүйлсийг ярилцаж байна, гэвч юу л боллоо гэсэн тэр нь Диваажингийн таалал бөгөөд хүмүүсийн үйлийн үр юм. За юу? (За, Багш аа.) Бид мэдээж залбирч болно. (За, Багш аа. Баярлалаа.) За сайн байна.

Америкийн далдыг хардаг олон хүмүүс бас харсан байсан. (За.) Зарим улс төрчид зарим нөхцөл байдлаа зохицуулахад эсвэл зарим шийдвэр гаргахдаа, эсвэл хэрхэн ялах гэх мэтдээ далдыг харагчдаас тусламж авдаг. Эсвэл хэн ялах вэ гэдгийг харах гэж. Тиймээс тэд энэ хүн, эсвэл тэр хүнийг сонгож, өөр бусдыг нь сонгодоггүй. (За, Багш аа.) Жишээ нь намд ч юм уу. Зөвхөн Вошингтон ДиСи-д ч биш олон улсад тэгдэг. (За.) Тэд өөрсдөө мэддэггүй учраас далдыг харагчдад, сайн далдыг харагчдаар ирээдүйг хэлүүлэх гэх мэт зүйлс хийлгэдэг. Тийм. Мөн олон далдыг харагчид үнэхээр хэлж чаддаг. (Тийм.) Хуурамч нэгэн биш, зарим нь үнэхээр сайн.

Би өмнө нь тохиолдлоор хэдэн тийм хүнтэй таарч байсан. Жишээ нь нэг удаа би... Кокосны төгөл хаана байдаг билээ? Америкт, тийм үү? Тийм, Миами-д! (Тийм, тэгж бодож байна.) Хаа нэгтэй ойролцоо. Тийм үү? Хагас цаг ч билүү жолоодоод очих боломжтой. Кокосны төгөл. Үнэхээр алдартай, (Тийм, сонсож байсан.) Флоридад байдаг, сонсож байсан уу. Би заримдаа тэнд очдог байсан учраас тэрүүгээр өнгөрдөг байлаа. (За, Багш аа.) Яах гэж гэдгээ санахгүй байна. Магадгүй зүгээр л харах гэж очих юм уу, юм идэх гэж юм уу кино үзэх гэж очсон байх. Учир нь заримдаа зарим шавь нар намайг тэнд аваачиж байсан. Тэд ирээд намайг танилцуулсан. Газар үзүүлэх гэж. Тиймээс би тэдэнтэй хамт явсан, тэгтэл хоёр далдыг харагч намайг хараад, “Өө хүрээд ир, би Таныг хараадахъя.” гэсэн. Би, “Үгүй ээ хатагтай, надад тэгэх шаардлагагүй.” гэсэн. Гэтэл найз хүссэн. (За.) Найз шавь маань намайг шалгахыг ч юм уу хүссэн байх. “Явъя аа, явъя, харуулъя.” гэсэн. (За.) Би, “Энд намайг Багш аа гэж бүү дууд. Зүгээр л эгчээ гээрэй. За юу? Эсвэл миний нэрээр дуудаарай.” гэж хэлсэн. Гэвч тэр далдыг хардаг хүн мэдэж байсан. Тэр их зүйл хэлээгүй бөгөөд бид түүнд мөнгө төлчхөөд яваад өгсөн.

Тэгтэл маргааш нь, эсвэл дараа нь нэг удаа, би өөр нэгэнтэй таарсан. Зүгээр л өнгөрч явахад тэр бас адил зүйлийг хэлсэн. “Өө, Та бол... Бурхан минь! Та бол... Таныг харъя?” гэхэд нь би, “Өө, яг ч тийм биш, надад харах зүйл байхгүй.” гэсэн. Тэр, “Үгүй, үгүй, зүгээр. Та мөнгө төлөх шаардлагагүй. Зүгээр л хүрээд ир.” гэсэн. Тэгэхээр нь би яваад очлоо. Тэгтэл өөр нэгэн далдыг харагч өнгөрч явахад, тэр, гарыг минь хараад, намайг хөзрөөр мэргэлж байсан нь, надад, “Тэр Таны дэргэд ирж, энергиэс тань хүртэхийг хүсэж байна.” гэж хэлсэн. Гэвч би юу ч хэлээгүй. Залуу байсан юм. (За, Багш аа.) Ийм зүйлст гүн ороогүй байсан. Би сонссон ч, үүнд тэгж их анхаарал хандуулаагүй. (За.) Гэвч дараа нь тэр надад юу хийснийг минь, юу хийдгийг минь, намайг хэн бэ гэдгийг хэлээд байсан. Бурхан минь. Би үнэхээр их гайхаж, цочирдсон. Тэр бүр: “Өө, Та миний оффис дээр хүрээд ир.” гэж хэлсэн. Би: “Яах гэж?” гэхэд тэр “Тань шиг хүмүүсийг би оффистоо урихыг хүсдэг юм. Би Танд илүү тусалж чадна. Танд илүүг хэлж чадна, харин Та оффисыг минь адислаад өг.” гэсэн. Би: “Өө би итгэлтэй биш байна, амлаж чадахгүй. За юу? Яг одоо бид амжиж кино үзэхээр явж байна. Магадгүй дараа уулзъя.” гэж хэлсэн. Тэр надад намайг ном бичдэг, үнэхээр нэр алдартай, мөн их олон сахиусан тэнгэрүүдээр хүрээлүүлдэг гэж хэлсэн. Би юу ч хэлж чадалгүй, “Өө, баярлалаа, магтсанд баярлалаа.” гэж хэлсэн. Тэр: “Үгүй, үгүй магтаал биш ээ, магтаал биш.” гэсэн Би: “За, бид явах ёстой.” гээд явсан. Би ийм зүйлсийг их сонирхдоггүй байсан. (За, Багш аа.) Үнэндээ тухайн үед би ямар ч ном бичээгүй байсан юм. Амьдралын минь, ажлын минь эхэн үе л байсан. (Аан, ойлголоо, за.) Би: “Би ямар ч ном бичээгүй.” гэхэд тэр: “Магадгүй Та өөрөө бичээгүй байж болно, гэвч өөр нэгэн Таны өмнөөс бичих болно, эсвэл хэн нэгэн Танд хэдийн биччихсэн байна эсвэл Та магадгүй Та бичнэ. Тийм биш байлаа ч Та хэдэн ном бичнэ. Та номтой болно, хэдэн ном бичнэ. Үнэхээр алдартай болно.” гэх мэт төрөл бүрийн зүйлс хэлсэн. Олон зүйлс, за юу? (За.) Намайг дотор гаднагүй мэддэг мэт байсан. Тэгээд би найзыгаа, “Явцгаая, бид хоцорлоо” гээд мөнгө төлөөд явцгаасан.

Дараа нь би түүнтэй ахиад л таарсан! Би гадаа сургуультай тоть юмс хийж байгааг хараад мөнгө өгч, шалтаг олон тусалж байсан юм, (За.) тэгэхэд тэр тэнд явж байсан. Тэгээд над дээр ирээд: “Өө тийм! Би Таныг санаж байна, гуйж байна, явж жаахан ярилцацгаая.” гэсэн. Тэр үнэхээр их хүсэж, чин сэтгэлтэй байсан учраас хэрхэн татгалзахаа мэдээгүй. Тэр үед би ганцаараа байсан юм. Хамт хэнтэй ч байгаагүй, за юу? (За.) Шалтаг байхгүй. Бас худал хэлэхийг хүсээгүй юм. Надад яаран очих кино энэ тэр юу ч байгаагүй... Яагаад тийш явснаа мэдэхгүй байна, хэрхэн тэнд очсоноо ч мэдэхгүй байна, магадгүй хэдэн сайхан пицца идэх гэж байх. Маргерита, веган? Тэгээд тэр: “Би Таныг уух юмаар дайлъя.” гэхэд нь би: “Үгүй, үгүй, энэ тохиолдолд би таныг уръя. Явцгаая.” гэж хэлсэн. Тэр үнэхээр өгөөмөр, эелдэг. (За.) Мөн тэр үнэхээр эелдэг харагдсан, хар шулам энэ тэр шиг биш. (За.) Нөгөө нэг нь, миний анх учирсан нэг нь илүү шулам шиг. (За.) Түүний ярьж байгаа байдал нь, тэр миний найзыг хажуу тийш нь дуудаад түүнд надад мэдэгдэлгүй чимээгүйхэн юм хэлэхийг хүссэн. Гэхдээ би асуугаагүй, огтхон ч тоогоогүй. Би залуу байсан бөгөөд бодол оюун минь тийм зүйлийг огт тоодоггүй байсан. Надад олон шавь байгаагүй учраас би ээдрээтэй байгаагүй. (За, Багш аа.) Бодол оюун, тархи минь тун хоосон байсан. (За.) Ямар ч ээдрээтэй зүйлгүй, ямар ч уй зовлонгүй, эргэлзээгүй, хардалтгүй, юу ч үгүй байсан.

Тэгээд бид зоогийн газарт очоод тэр уух зүйл авахад нь би мөнгө төлөх гэтэл надаар төлүүлээгүй. Тэр: “Зүгээр.” гэсэн. Мөн тэр: “Би Танд нэг зүйл хийж өгье. За юу? Та оффист маань ирээгүй учраас оффистоо хийж чадаагүй юм, тиймээс би энд хийе.” гэсэн. Би: “Та юу хийх гэж байна, гарт тань юу ч алга байна шүү дээ, юу хийх вэ? Нууц тарни уу?” гэж асуухад тэр: “Санаа зоволтгүй, би Танд ямар ч муу зүйл хийгээгүй. Санаа зоволтгүй, Бурханаар андгайлъя.” гэсэн. Би Бурханд итгэдэг учраас итгэсэн. Түүнд тэгж их итгээгүй ч Бурханд би итгэж байсан. (За.) Би: “Өөр нэг далдыг харагчтай би хэдэн өдрийн өмнө таарахад тэр яг ийм зүйл хэлсэн.” гэхэд тэр: “Үгүй ээ, тэр ээж маань байсан юм. Ээж бид хоёр адил замаар явдаггүй. Би илүү...” гэсэн. Өөрийгөө илүү сайн гэсэн утгаар хэлсэн. (За.) Тэр илүү цэвэр, илүү цагаан. “... харин ээж маань өөр.” гэсэн. Би: “Аан, ойлголоо” гэсэн. За.

Тэгээд тэр зөөгчөөс түүнд савтай цэвэр, задлаагүй цоо шинэ ус авчирч өгөхийг хүссэн. (За.) За юу? (За.) Тэгээд тэр надад үүнийг бариад сэгсэр, сэгсрээрэй гэж хэлсэн. Бид угаалгын өрөөнд очоод тэгсэн, тэр зоогийн газарт зарим нэг хүмүүсийн өмнө хийхийг хүсээгүй. (За, Багш аа.) Тэр эмэгтэйчүүдийн бие засах өрөөнд очоод, надад сэгсрээрэй гэж хэлсэн ба би сэгсэрч, тэр ч бас сэгсэрсэн, тэгээд дараа нь намайг өөрөө нээгээрэй гэж хэлсэн. Таг нь их хатуу хэвээр. (За.) Би жаахан хүч гаргаж нээх ёстой болсон, яг л лацтайгаа байгаа савтай ус нээдэг шиг. Би нээтэл доторх нь тэр чигтээ хар байсан. (Хөөх.) Ус нь минутын өмнө биднийг сэгсрэхээс өмнө тунгалаг байсан. (За.) Мөн би түүнийг гартаа ямар нэг зүйл авч явааг хараагүй, тэр надтай таарна гэдгээ мэдээгүй, бид уулзах гэж цаг энэ тэр товлоогүй байсан. Зүгээр л санаандгүй тэгсэн. Түүний гарт ямар нэг зүйл байгааг би хараагүй, тэр миний өмнө сэгсэрсэн. Ойлгож байна уу? (Тийм.) Мөн тэр бүх хугацаанд би тэр савыг барьж байсан, ба тэр бас надаар нээлгэсэн. Тэгтэл нээтэл бүхэлдээ хар. Би: “Энэ бүхэн юу вэ?” гэхэд тэр: “Би үүнийг амьдралыг Тань 12 жилээр уртасгах гэж хийж байна.” гэж хэлсэн. (Хөөх!) Би: “Та яагаад надад ийм сайн хандаж байгаа юм бэ?” гэхэд тэр: “Учир нь Та дэлхийд сайн байх болно.” гэсэн. (Хөөх.) Бурхан минь! Би их зүйлд итгэж чадаагүй ч, тэр ус хар болж өөрчлөгдсөн нь магадгүй шавь нарын үйлийн үр гарсан байх. (За.)

Тэгээд тэр яваад өгсөн. Тэр ямар ч мөнгө энэ тэр авахыг хүсээгүй. (Хөөх.) Тэр бүр зөөгчийн гарын мөнгө гээд таван доллар өгсөн, би тун сайн санаж байна. Учир нь би түүнийг ганц л ус ууж харин би шүүс ч билүү уусан ба тэрийг тэр хэдийнээ төлчихсөн. Гэвч түүний хувьд таван долларын гарын мөнгө өгнө гэдэг үнэхээр өгөөмөр юм гэж бодсон. (За.) Тийм учраас би санаж байна. (За, Багш аа.) Олон хүн таван доллар өгдөггүй, би мэднэ. Би зоогийн газарт хүмүүс нэг доллар юм уу, юу ч өгөхгүй байгааг л харсан. Заримдаа бүр 50 цент өгдөг. (За.) Заримдаа тэд зүгээр л бүгдийг нь аваад явчихдаг, бүх хариултаа аваад зөөгчид юу ч өгдөггүй. Би тэднийг буруутгаж байгаа юм биш, тэдний муу гэж байгаадаа биш, магадгүй тэдэнд илүүчлэх хангалттай мөнгө байдаггүй байх. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Хүн бүр зоогийн газарт тав, арван долларын гарын мөнгө өгч чадахгүй. (Үгүй.) Үгүй. Тийм учраас би түүнийг үнэхээр өгөөмөр гэж хэлэх гэсэн юм. Тийм учраас санаанд үлдсэн юм, тэгээд тэр яваад өгсөн. (Хөөх.) Түүнийг Бурхан ивээг. (Гайхалтай юм аа.) Тэр өөд болбол, би баттай Диваажинд хүрэхэд нь тусалж, багадаа Дөрөвдүгээр түвшинд хүргэж, гэтэлгэнэ. (Хөөх.) Надад тусалсан олон хүмүүс тэнд очсон.

Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд