Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Зул сарын Жинхэнэ агуулгын тухай ийн айлджээ

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Гэгээн Бишрэлт Их Багш Есүс Христ Эзний төрсөн ариун өдрийг тэмдэглэдэг Зул сарын урьд орой, бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай жилдээ нэг удаа тохиодог энэ өдрийн жинхэнэ утга агуулгын тухай Дэлхийн хүмүүст зүрхнээс-зүрхэнд хандан айлдвараа хүргэлээ. Энэхүү айлдварын зарим нэг онцлох хэсгүүдийг хүргэж байна.

Оройн Дээд Эзэн Бурхан Есүс Эзний нэрийн өмнөөс та нартаа хайртай гэдгээ хэлье. Дахин нэгэн жил өнгөрч Зул сарын баярын өдөр ирлээ. их завгүй жил өнгөрлөө.

Өнөөдөр, олон хүмүүс Зуумээр холбогдон гэртээ, эсвэл найз нөхөд, бүлгээрээ нэгдэн Зул сарын баярыг тэмдэглэж байна. Ингэж чадахгүй хүмүүс бас байна. Олон хүмүүст ийм боломж үгүй. Би Зул сарыг тэмдэглэдэггүй. Би манай багийн ажилтнуудад зориулан бэлэг илгээж тэд маань тэмдэглэдэг. Харин би энэ баярыг тэмдэглэдэггүй. Өнөөдөр би зөвхөн та нарт Зул сарын баярын жинхэнэ агуулгыг сануулах гэсэн юм. Энэ нь хүмүүсийн хэдэн сая моддыг тасдан унагаж, сая сая гэм зэмгүй- амьтад, цацагт хяруулуудыг алж том цэнгээн хийх баяр биш юм. Тэд амьдрахыг хүсэж байна. Тэд амьдралын амтыг хүсдэг. Тэд бас Зул сарын баярыг тэмдэглэхийг зүрх сэтгэлдээ хүсдэг ч бид юу ч бодохгүйгээр тэдний амьдралыг тасалж амийг нь хүчээр тасалж байна. Би одоо уйлахыг хүсэхгүй байна. Энэ тухай би боддог юм. Бодоод үзээрэй. Есүсийн төрсөн өдрийг тэмдэглэх гэж бид цацагт хяруулын амийг таслах шаардлага байхгүй. Тэр хэзээ ч амьтны бүтээгдэхүүн иддэггүй байсан. Тэр цагаан хоолтон байсан. Тэр үргэлжид цагаан хоолтнууд байсан Эссэнчүүдийн удмаас гаралтай билээ. Тиймээс бид Есүсийн төрсөн өдөр, Зул сарыг тэмдэглэхдээ үүнийг санах хэрэгтэй. Түүний сургаал чухал шүү дээ. Хэрвээ бид өөрсдийгөө Есүсийн дагалдагч гэж хэлж байгаа бол Эзний гол сургаал - бүхий л төрөлтнүүдийг хайрлах, энэрэх сэтгэлтэй байх гэдгийг санаж дурсаж байх ёстой.

Бидний Дэлхий хэдийн маш их шаналж байна. Одоо бидний амьдралд халдварт өвчин гараад ирлээ. Энэ асуудал шийдэгдэх болоогүй. Цаашид үргэлжилнэ. Энэ улам ихээр тархаж, вирус нь нарийсан хөгжсөөр л байна - илүү хүчтэй, илүү хувилбартай - учраас эрдэмтэд, эмч нар шинээр гарсан вакцин үр нөлөөтэй байх эсэх талаар санаа зовниж байна.

Миний зүрх өвдөж байна. Маш их зовуурилж байна. Хүмүүсийн төлөө асгарах миний нулимс хэзээ ч хангалтгүй. Надад ямар хэцүү байгааг би хангалттай ярьж чадахгүй нь.

Энэ дэлхий дээр хэн ч өлсгөлөн явах ёсгүй. Бид тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлж тэд өөрсдийн бизнес эрхлээд явах бүрэн боломж бий. Бид хэнд газар хэрэгтэй байна түүнийг нь өгч тэд веган хүнс үйлдвэрлээд амьдраад явж болно. Бид энэ бүх малын фермүүдийг органик веган фермүүд болгож өөрчилж чадна. Бүтэц аль хэдийн бүрдсэн. Зөвхөн зарим зүйлийг өөрчлөх хэрэгтэй. Бидэнд бол газар байна. Ажилчид бас аль хэдийн байна. Хүн бүх хүссэн үедээ органик Веган ферм эрхэлж болно.

Хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, намайг Европт амьдарч байх үед нэг ийм зүйл болсныг би сайн санаж байна. Би зочид буудалд нэг тийш явах гээд хүлээгээд сууж байхдаа Английн нэгэн сониныг уншиж байсан юм. Африкийн хаа нэгтээ амьдарч байгаа нэг хүүд зөвхөн 30 фунm хэрэгтэй тухай түүх байсан. Энэ мөнгөөр бүх гэр бүлээ асран хамгаалж, газар тариалан эрхэлж чадах байсан. Энэ мөнгө ургамлын үр бас газар тариаланд хэрэглэх багаж тоног төхөөрөмж худалдан авахад хангалттай хүрэлцэнэ гэж байсан. Түүнд энэ бүхэн хангалттай. Тэгээд би түүнд 100 фунт орчим чек, жаахан илүү ч мөнгө илгээсэн Яг хэр их мөнгө байсныг санахгүй байна. Би юу хэлэхийг хүсэж байна вэ гэвэл хүмүүст өөрсдийгөө аваад явахад нэг их зүйл хэрэггүй. Ийм ажилсаг, үнэнч хүмүүс өөрсдийнхөө аж амьдралаа бие даагаад аваад явчих бүрэн чадвартай хүмүүс өлсгөлөн явж байгааг харахад үнэхээр харамсалтай байна.

Гэтэл, том нийгмүүдэд хэт их хэрэглээтэй байна, хэт их. Бид маш их үрэлгэн хэрэглээтэй. Эм гэх мэт элдэв төрлийн хор худалдан аваад тэрийгээ их тааламжтай зүйл гэж байна. Бидэнд зайлшгүй хэрэггүй маш олон зүйлсийг хэрэглэж өөрсдийгөө эрхлүүлдэг. Бид тэднийг хүсэх тусам бидний амьдрал хамааралтай болж, дараа нь бид бие махбод, оюун санаа, сүнс билиг ухааны хувьд улам бүр доошилсоор байдаг. Энэ үнэхээр харамсалтай.

Есүс бидний төлөө бие барсан. Гэтэл бид түүний сургаалыг нэг их дагаж мөрдөхгүй л байна. Түүний сургаал зөвхөн материаллаг зүйлсийн тухай ердөө ч байгаагүй. Яагаад гэвэл түүний хэлсэн сургаалыг түүнээс өмнө ирсэн Их Багш нар бас хэлж байсан. Түүний ирэхээс өмнө ч бас түүнийг сургаалтай адил зүйлийг сургасан байдаг. Түүний өгсөн зүйлийг хүний хэлээр илэрхийлэх боломжгүй юм. Олон Их Багш түүнийг сургаалыг шавь нартаа сургах, дээшлүүлэхэд ашигласан. Есүс мөн адил тэгсэн.

Есүсийг баптизм хийх үед Бурханы Хаант Улсын зарим багахан хэсгийг хүмүүс олж харсан. Өнөөдөр ч гэсэн хэрвээ бидэнд Бурханы Хаант Улсыг хэрхэн нээхийг сайн мэддэг нэгэн байвал Сайн Залах хүн, сайн Багш, Сайн Их Багш байвал, бид тэнд очиж чадна.

Би та нарт зөвхөн Зул сарын баярын жинхэнэ утгыг санууллаа. Хэрвээ та Есүс Христийг үнэхээр шүтдэг бол түүнийг дагаж, түүний сургаалыг дагах хэрэгтэй. Хараахан гэгээрэлд хүрээгүй байлаа ч гэсэн, биет байдлаар нэг нэгэндээ туслах, энэ бүх аллагыг зогсоох,бүх дайныг зогсоох - хүмүүс хоорондын дайн, амьтдыг алж байгаа дайныг зогсоохын төлөө чадах бүхнээ хийх ёстой. Тэгвэл Диваажин бидэнд илүү тусалж бид халдварт өвчин болон бусад гай гамшгаас үүдсэн зовлонгоос ангижирч чадна. Энэ бол хамгийн эн тэргүүнд яаралтай хийх ажил юм. Харин гэгээрлийн хувьд таныг удирдах нэгнийг хайх хэрэгтэй. Энэ дэлхий, түүнээс чанагшид таныг үнэнхүү дэвшүүлж чадах Их Багш, Багшийг хайгаарай. Яагаад гэвэл доод шатны Диваажин бол зөвхөн эхлэл шат. Бидэнд очиж болох түүнээс илүү сайхан оршихуй бий.

Шинэ жил ирж байна. Бид шинэ амьдралын хэв маягийг эхлэх хэрэгтэй: веган болж, энэрэлтэй өгөөмөр байгаарай. Эргэн тойронд байгаа бусдад сайнаар хандаарай. Сайн байна. Маш их баярлалаа. Та нарт хамгийн сайн сайхныг хүсье. Бид бүгдийг сайн болох хүртэл Бурханы адислал орших болтугай. Бид сайн болж өөрчлөгдөх хэрэгтэй байна. Зул сар болон Шинэ Жилээр өөртөө болон Бурханд хандаж та өөрийнхөө сайн хувилбар болно гэдгээ амлаарай: Илүү нинжин сэтгэлтэй, Илүү энэрэнгүй, энэ гараг дээрх бүхий л төрөлтнүүдийг харж хамгаална гэж амлаарай. Амен.

Жилийн энэ онцгой өдрүүдэд бид энэ гарагийг адислахаар ирсэн Есүс Христ Эзэн болон одоо, өнгөрсөн үеийн билиг ухааны Их Багш нарын агуу их хайр, золиослолыг санаж дурсдаг билээ. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай чин сэтгэлийн үгээ бидэнд хэлж буруу замаар явж байгаа хүн төрөлтнийг харан тасралтгүй уйлан шаналж, хайрлах сэтгэлээр зөв зам луу залахад өөрөө хөтөч болохыг санал болгодог. Диваажингийн хайр өршөөлөөр бидэнд Их Багшийн гүн туслалцаа зөвлөгөө хэрэгтэй байна. Тэгж байж бид энэрэнгүй, веган амьдралын хэв маягаар амьдран өөрсдөдөө болон бусдадаа жинхэнээсээ туслах билээ.

Төгс Гэгээрсэн Их Багшийн илгээсэн айлдварыг бүтнээр нь 2021 оны 1-р сарын 4 ба 5-ны даваа, мягмар гарагуудад Мэргэн сургаал булангаар олон хэлний хадмалтайгаар цацах тул манай суваг дээр байнга тохируулан байж хүлээн авч үзээрэй.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
294 Үзсэн
2024-11-26
336 Үзсэн
2024-11-26
518 Үзсэн
36:10

Онцлох мэдээ

2024-11-26   79 Үзсэн
2024-11-26
79 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд