Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Үзэгчдийн сэтгэгдэл: Үр хөндөлт нь бие махбод, сэтгэл, сүнсний хувьд асар их хор хөнөөл учруулдаг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Хайрт Их Багш аа, Суприм Мастер ТВ-ээр саяхан цацагдсан үр хөндөлтийн талаар Таны хуваалцсан мэргэн зөвлөгөө, саруул ухаанд маш их баярлалаа. Үр хөндөлтөд орсон ураг төрөхөөсөө өмнө хаягдаж буй нь үнэхээр өрөвдмөөр. Би үүний талаар бодоод, орондоо хөрвөөн, унтаж чадаагүй. Үр хөндөлтийн дараах хор уршгийн талаар миний эргэн тойронд тохиолдсон бодит амьдралын 2 түүхийг хуваалцмаар байна.

Таван сартай жирэмсэн хамтран ажиллагч маань хөвгүүдийг илүүд үздэг байсан учир үр хөндөлт хийлгэхийг сонгосон юм. Мэс заслаас буцаж ирснийхээ дараа тэрээр суугаад, уйлж: “Тэр хэдийнээ хүний хэлбэрийг олсон байсан, гэвч дараа нь зөвхөн бяцхан гар, хөл – амьгүй хэсгүүд болсон. Дахин хэдхэн сар хүлээж, түүнийг амьдруулаагүйдээ би үнэхээр харамсаж байна!” гэж хэлсэн.

Хоёр дахь түүх нь жирэмсний хоёр сартайдаа үр хөндүүлсэн эмэгтэйн тухай юм. Үүнээс хойш олон жилийн турш тэрээр, “Ээж ээ, та яагаад намайг хүсээгүй юм бэ?” хэмээн хүүхэд уйлахыг зүүдэндээ байнга сонсдог болсон. Эмч түүнд үр хөндөлтийн улмаас дахин жирэмслэх боломжгүй болсныг тодорхой хэлсэн.

Үр хөндөлт нь бие махбод, сэтгэл, сүнсний хувьд асар их хор хөнөөл учруулдаг. Энэ нь хувь хүний асуудал биш. Жижиг хүрээгээр үзэхэд энэ нь бие махбодыг гэмтээж буй боловч, илүү том дүр зургаар харвал таны тээж буй хүүхэд гэгээнтэн, Бодьсадва, эсвэл агуу зохион бүтээгч ч байж болох учраас нийгэм, улс орон даяар бүхэлд нь хөнөөл учруулдаг. Үр хөндөлтийг хуульчлах нь аймшигтай аюул гамшиг юм. Эртний цэцэн үгэнд “Зэрлэг бар зулзагаа иддэггүй.” гэсэн байдаг. Хэрвээ хүмүүс өөрсдийн хүүхдэдээ хор хүргэж зүрхлэх юм бол тэдний хийж чадахгүй өөр юу байх вэ? Өөрийгөө тэдний оронд тавиад үз. Хэрэв та тэр ураг байсан бол үр хөндөлтийг хүсэх байсан уу?

Хүн бүр аливаа үйлдэл хийхээсээ урьтаж, үр дагаврынх нь талаар 3-аас дээш удаа бодож үзээсэй гэж би үнэхээр гуйж байна. Үр хөндөлт амьдралыг авч оддог учир үргэлж алдаа болдог. Ээжүүд минь биднийг хэвлийдээ есөн сар тээсний эцэст эцэг эх маань золиос гарган, биднийг өсгөдөг. Хүүхэд бидний биеэр дамжин дэлхийд ирэхийг тэмүүлж буй учир тэдэнд боломж олгоорой. Хэрэв тэднийг өсгөхийг хүсэхгүй байвал хүн ам цөөрч байгаа энэ үед хүүхэдтэй болох боломжгүй олон хүнд өгчхөж болно. Бид бие, сэтгэл, сүнсэндээ илүү аз жаргалтай, амар амгалан болох болно.

Бидний эргэн тойронд хэн нэгэн үр хөндүүлэх талаар бодож байгаа бол энэ нь бие, сэтгэл, сүнсэнд хэрхэн асар их хор хөнөөл учруулж болох талаар үнэнийг тэдэнд хэлцгээе. Бидний санал, урам зориг нь хүүхэд төрүүлэх боломж олгож, улмаар дэлхийн аллагын үйлийн үрийг бууруулж магадгүй юм.

Шударга ёсны төлөө үргэлж дуугардаг Их Багшдаа чин сэтгэлээсээ талархъя. Хүн бүр нөлөөнд өртөн эмзэг байгаа энэ үед Таны Мэргэн сургаал үгс, бидэнд үнэнийг ойлгоход тусалдаг Таны хайрын, гэгээрсэн алсын хараанд бид талархаж байна. Таны үгс дэлхийг илүү сайн болгон өөрчилж, улам олон хүнийг сэрээнэ гэдэгт би итгэдэг. Суприм Мастер ТВ-ийн багийн бүх гэгээнтнүүдэд дэлхийн өнцөг булан бүрд Үнэнийг түгээхэд тусалж буйд мөн баярлалаа. Үнэнийг түгээхийн тулд Веган дэлхийн нэн даруй ирэхийн төлөө залбирцгаая, тэгвэл манай гараг илүү гэрэлтэй болох болно. Таны хайртай шавь, Хятад улсаас Юү-Нин

Энэрэнгүй Юү-Нин, Ийм хайрын үнэн хэрэгтэй байгаа хүмүүст хүрэхийн төлөө залбиръя гэсэн таны чин сэтгэлийн захианд талархал илэрхийлмээр байна.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай танд эелдгээр хариу илгээлээ: “Цэцэн Юү-Нин, таны зөв, бид төрөхийн өмнөх болон төрсний дараах бүх амьд оршихуй дахь Диваажингийн очийг нандигнах учиртай. Үр хөндөлтийг дэлхий даяар хуульчлан зөвшөөрөхөө зогсоож, саяхан мэндэлсэн эрдэнэт үрсээ үлдээх, эсвэл үрчлүүлэхээр өгөхийг хүсэж буй эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэн, гэр бүлдээ шинэ хүүхдийг хайраар авчрахаар хүлээж буй олон хосуудтай нярай хүүхдүүдийг холбож өгөх системийг байгуулах хэрэгтэй. Танд чанга тэврэлтээ илгээе, Буддагийн агуу Хайр таныг болон Хятадын энх тайвныг эрхэмлэгч ард түмнийг ивээг.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-23
533 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   81 Үзсэн
2024-11-23
81 Үзсэн
1:24

Диваажинд хүргэх Гүүр

2024-11-22   964 Үзсэн
2024-11-22
964 Үзсэн
27:23

Онцлох мэдээ

2024-11-22   1 Үзсэн
2024-11-22
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд