Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Сайн ба муугийн хоорондох энэ дайнд Диваажин Украинд тусалж байна

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Хөтлөгч: 2022 оны 3 сарын 12-ны бямба гарагт бидний Хамгаас Хайртай Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай цаг гарган Украинд болж буй түгшүүрт дайн болон эрэлхэг украинчууд хэдийгээр гаднын тусламж маш бага байгаа ч эх орноо хэрхэн зоригтойгоор хамгаалж буй талаарх Суприм Мастер Телевизийн ажлын багийнхны асуултуудад хариулсан билээ. Их Багш энэ дайн нь сайн тал ба чөтгөрийн хоорондын тулаан гэдгийг мөн шударга бусын эсрэг Украины тулаанд туслахаар Тэрээр Суприм Мастер Телевиз гэх мэт боломжит бүх энх тайван аргуудыг ашиглаж буйгаа хуваалцсан юм. Багш бас зарим сөрөг хувь хүмүүс яагаад КОВИД тусахгүй байгааг онцлон хэлсэн билээ.

(Багш аа, яагаад Байден, Пелоси, П Францис зэрэг муу хүмүүс КОВИД тусахгүй байгаа юм бол?) Аан, нөгөө сөрөг түвшнийх үү? (Тийм ээ.)

Яагаад гэвэл, тэд тамд унана. Харин КОВИД-оор өвдсөн хүмүүс өөд болоод Диваажинд хүрнэ. (Аан. Ойлголоо.) Харин миний тэдэнд тавьж байгаа нөхцөл бол хэрэв тэд наманчилбал (Тийм байх нь.) хэдийгээр тэд эдгэрэхгүй байсан ч Диваажинд очих юм. (Ойлголоо.) (За, Багш аа.) Ийм нөхцөлтэй. (Тийм ээ, Багш аа.) Тэгээд ч КОВИД-ынхон үүнийг мэдэж байгаа. Урьд нь та нарт хэлж байсанчлан сөрөг түвшний хүмүүст тэд халдахгүй. Яагаад гэвэл, хэрэв тэдэнд халдварлах юм бол тэд Диваажинд хүрэх боломжтой болно. (Тийм.)

Учир нь КОВИД туссан өвчтөнүүд тэгж зовж шаналснаараа өрөө төлж байгаа юм. (Аан.) Мэдээж хүн бүр адил хэмжээгээр төлнө гэж үгүй. (За.) Зарим нь тун хүндээр өвдөнө эсвэл үхнэ. Зарим нь хөнгөн тусна эсвэл удаан хугацаанд өвдөнө. Энэ нь үйлийн үрээс хамаардаг. (Ойлголоо, Багш аа.) Мөн мах иддэг бол; хэр ихээр, амьтан-хүмүүст яаж хандаж байсан гэх зэрэг бүгдээс нь хамаарна. (За, Багш аа.)

Яагаад гэвэл би Диваажинд хандан, “Энэ хүмүүс мах иддэг байлаа ч гэсэн тэдний зүрх сэтгэл муу муухай биш юм шүү. Тэд амьтан-хүмүүсийг санаатайгаар хохироогоогүй. Тэд урсгалыг л дагасан хэрэг. Тэд төдийлөн сайн мэдэхгүй” гэж хэлсэн. (Тийм. Үнэн.) Хэдийгээр маш олон кино сэлт байдаг ч гэсэн, энэ бол тэд нарт нэвт шингэсэн зуршил юм. Тэдэнд хорон муу санаа байхгүй. Иймд тэд наманчлах юм бол, амьдралын хэв маягаа өөрчлөх юм бол, эсвэл ингэж их зовж шаналсаар өөд боллоо гэхэд тэднийг зүгээр л өршөөнө. Тэднийг доогуур түвшний Диваажин хүлээж байгаа. (За, Багш аа.) Иймд тэдэнд тэгж их санаа зовох хэрэггүй.

Харин КОВИД тусахгүй байгаа бусад хүмүүсийн тухайд тэд тамд өөр зүйлс хүртэх болно. (За.) Тэд үүнээс бултаж чадахгүй. Тэнд шийтгэл нь асар хүнд байх болно. (Тийм байх нь.) Эцэс төгсгөлгүйгээр, гүн гүнзгий, аймшигтай өвдөж зовно. (Ойлголоо, Багш аа.)

КОВИД-оор өвчлөгсөд нас барах үедээ тодорхой түвшинд өрөө тэд төлсөн байдаг. (За, ойлголоо.) Мөн тийм аймшигтай нөхцөл байдалд байхдаа тэд хэдий өмнө нь огт залбирч байгаагүй байлаа ч үргэлж залбирдаг. Тэд Бурхан болон Диваажинг дуудан, өршөөл гуйж, чин сэтгэлээсээ наманчилдаг. Тэгээд тэд Диваажинд хүрэх боломжтой болдог. Хэрэв тэд тийм нөхцөл байдалд тийнхүү өөд боллоо гэхэд (За.), тийм сэтгэл санаатай байсан ихэнх нь очдог. (За, Багш аа.)

Харин сүнсээ чөтгөрт арилжсан тэдгээр эрх мэдэлтнүүд өөрчлөгдөхгүй. Мунхаг, нүгэл үйлдсэн хүмүүсийн хувьд тэд өөрчлөгдөж чадна. […]

Олон нүгэлтнүүдийн хувьд тэд сүнсээ арилжсан хүмүүсээр өөр. Тэд хэзээ ямагт үүрд сөрөг хүчний дор ажиллаж, энэ гараг руу юм уу, өөр гараг руу гай зовлон, дайн, цус урсгасан үйл, эмх замбараагүй байдлыг дэлхийд тарих гэж л ирцгээдэг. Тэгээд бас нэмж өөртөө арилжигдах сул дорой хүмүүсийг татан оруулсаар байдаг. (Өө, хөөх.) Тэд үүнийг л хүсдэг юм. Тэд ажиллах хүчээ, хүч чадлаа нэмэх гэж тоогоо нэмэгдүүлэн тэлэхийг хүсдэг. (За.) (Тэгж таарна.) Иймээс л тэд үргэлжлүүлсээр байдаг.

Яг л одоогийн Орос шиг ямар ч шалтгаангүйгээр очоод л хүмүүсийг алж байх жишээтэй. (Тийм.) Энэ бол сөрөг муу хүчний, сөрөг хүчний нөлөөн дор болж байгаа юм. Путин үүнийг агуулж байна, (За, Багш аа.) сөрөг хүчний тодорхой хэсгийг агуулж байгаа. Мөн хүмүүс түүнийг удирдагч болохоор, улс оронд нь сайн гэгдэж байсан зүйлсийг хийснийх нь төлөө хүмүүс түүнийг сонсоод байгаа юм. […]

Путин улс орондоо тустай байгаа аятай байсан ч тэр бүхэн нь эго л байсан. Одоо хийж байгаа зүйлийнх нь дэргэд ч тэр бүхэн нь бүр юу ч биш юм. (Ойлголоо.) Тэр ард түмнээ ямар ч шалтгаангүйгээр (Тийм.) дайн хийхээр өөр улс руу илгээн амийг нь бүрэлгэж байна. (Тийм, яг үнэн.) Огт ямар ч шалтгаангүйгээр. (Тийм.) Тэр одоо бас улс орныхоо нэр төрийг ч сүйрүүлж байна. (Тийм, Багш аа.)

Мөн хэрэв олон улсын хамтын нийгэмлэг тэр аяараа эрт орой нэгэн цагт үүнд нэгдэн орлоо гэхэд Орос дуусна. (Тийм. Үнэн. Хөөх.) Хүмүүс үхсээр л байх болно. Түүний Украинд хийж байгаа зүйлийн нэгэн адил. (Хөөх.) Мэдээж биш гэж үү? Хэрэв дайн цар хүрээгээрээ томрох юм бол дэлхийн дайн болж, бүгд хэзээ, хаана үхэхээ ч мэдэхгүй байж байгаад л үхдэг шүү дээ. (Тийм, тэгдэг. Яг үнэн.) Цагийн тов гэж байхгүй. […]

Орос улс НҮБ-ын гишүүн ч гэлээ тэд НҮБ-тэй ямарч хамааралгүй. (Тийм.) Ямар ч нэмэргүй, ямар ч тусгүй. Бас ингэж цус урсгахаас цаашгүй байна шүү дээ. Гэтэл Украин сайн орон, тэд НАТО-д туслахыг хичээж, чадах хэрээрээ хаа ч тусалж байхыг хүссэн ч тэдний дагаж байсан, тусыг нь авч байсан тал эргээд тэднээс урвасан. (Тийм, яг тэгсэн.) Энэ бол маш гунигтай хэрэг. […]

Танай бүлгээс өөр зүйл байна уу? (Багш аа, Та үйлийн үрийн төлөөсийг нь үүрэх ёстой болох ч гэлээ, яагаад Украиныг ингэж их дэмжсээр байгаа юм бэ?)

Яагаад гэвэл би үүнийг тэвчихгүй! Өвдөж шаналахаараа та нар ярьж хашхирч, зовлон шаналлаа илэрхийлдэг шүү дээ. (Тийм, тэгдэг.) Би украинчуудын адил зовж шаналж байна. Энэ бол шударга бус явдал. Урин дуудаагүй, өдөөн хатгаагүй хэрэг. (Тийм, Багш аа.) Энэ бол шалтгаангүй дайн. Тэд Орост ямар ч буруу зүйл хийгээгүй. Орос улс зүгээр л шууд явж очоод учир утгагүйгээр тэднийг шийтгэж байна. (Тийм, Багш аа.) Тэднийг бүр НАТО болон ЕХ ч хүлээж авсангүй. (Яг үнэн.) Одоо ингээд дайн дэгдчихээр тэд яарч сандран нэмэлт тусламж хүсэж байна. (Тийм.) Ахаасаа нөмөр нөөлөг хүсдэг биз дээ? (Тийм шүү.) Бэрхшээл зовлон тохиолдоход мэдээж тэгнэ шүү дээ. Өөрийгөө хамгаалах гэж арай хүчтэй залуу дээр очно. (Тийм, тэгнэ. Үнэн.) Ердийн л зөн совин. (Тийм.) Энэ бол шударга бус зүйл. (За, Багш аа.) Энэ бол хүч тэнцүү хоёр улсын тухай асуудал биш юм. Орос яагаад хүч тэнцүү улсыг сонгоогүй юм? (Тийм.)

Хэдийн хэлсэнчлэн Украин бол Оросын дэргэд маш жаахан улс шүү дээ. (Тийм. Тэр үнэн.) Би зөв гэж бодохгүй байна. Бас хүмүүс зовж шаналж байна. Шударга бус зүйлийг би үзэн яддаг. Энэ бас тийм зүйл. (Тийм, Багш аа.) […]

Оюун санааны Багш байхаас гадна (Тийм.) (Тийм, Багш аа.) би бол дэлхийн иргэн. (Тийм, Багш аа.) Би үүргээ гүйцэтгэнэ. (За. За, Багш аа.) Ау Лак (Вьетнам)-т бид “Quốc gia hưng vong thất phu hữu trách,” гэж хэлдэг нь улс оронд дайн зэрэг бэрхшээл тулгарахад (За.) тэнэг хүн ч гэлээ улсаа хамгаалах үүрэгтэй гэсэн утгатай. (Тийм шүү, Багш аа.) Би өөр юу ч бодолгүй, улсаа хамгаалах ёстой л гэж бодно. (Ойлголоо, Багш аа.) (Тийм, үнэн.)

Дэлхий бүхэлдээ миний улс үндэстэн гэж санадаг. (За, Багш аа.) Дэлхийн иргэний хувиар надад ийм үед тодорхой үүрэг бий. (Тийм. Тийм, Багш аа.) Бүхий л улс орон намайг биеийн, оюун ухааны, сэтгэл санааны, боловсролын хувьд өсөж хөгжихөд тодорхой хэмжээнд тусалсан. (За, Багш аа.) Амьдралдаа бид бие биеэсээ хамааралтай байдаг. (Тийм, тэгдэг.) Жишээ нь Тайландын цагаан будааг идэж, Францаас талхаа авдаг гэх мэтчилэн. (Тийм, Багш аа.) […] Тийнхүү тэд дэлхийн бүхий л хүмүүсийн хөгжин цэцэглэж, сайн сайхан байхад хувь нэмрээ оруулдаг. Би ч гэсэн дэлхийн иргэн гэдгээ мэдэрч байгаа болохоор чадах бүхнээ хийх ёстой. (За, Багш аа. Тийм.) Би одоо л ингэж оролцож байгаа ч юм биш, та нар миний ингэж ярихыг олонтоо сонсож байсан. (Тийм, Багш аа. Тэгсэн, Багш аа.) Би өмнө нь хэлж байсан. Орост хүртэл сүнслэг оноо өгч байсан. (Тийм ээ.) Нэлээн дээхэн Сири зэрэг улсад. Санаж байна уу? (Тийм, Багш аа.) Бас заримдаа би огт хэлэлгүй, чимээгүйхэн залбираад Диваажингаас тусламж хэрэгтэй хэн бүхэнд туслаач гэж гуйдаг. Мөн амьтан-хүмүүсийн төлөө хүртэл гуйдаг. (Тийм. Мэдээж.) Зөвхөн Украины төлөө дугараад байгаа ч юм биш.

Украинчууд бол яг л надтай адил хүмүүс шүү дээ. Тэд бол физик түвшний ахан дүүс маань гэсэн үг. (За, Багш аа.) Ийм шударга бус зүйл болоод гэм зэмгүй хүмүүс, хүүхдүүд ингэж зовж байхад би юу ч хэлэхгүй байгаад байж чадахгүй. (Тийм.) Та нар ч гэсэн зовлонг нь мэдрэхгүй байна гэж үү? (Тийм, мэдэрдэг, Багш аа.) Тэд Диваажинд хандан уйлж байна, учир нь тэд гэм зэмгүй. (Тийм.) Зугтаая ч гэсэн тэднийг бөмбөгдөж байна. (Тэгж байна. Тийм.) Олон улсын хамтын нийгэмлэгийн нүдэн дээр нь шүү. (Тийм. Хэлэх ч үг алга.) Би яаж дуугүй байх юм бэ? (Тийм, Багш аа.) Тэдний төлөө дугарахгүй байж би яаж чадах билээ? Бидэнд телевиз (суваг) байна. (Тийм.) Энэ бол бидэнд байгаа хэрэгсэл. (Тийм, Багш аа.)

Бид аллага үйлдэхгүй байх тангарагтай учраас гарч очихгүй. (Тийм.) (Тийм, Багш аа.) Гэхдээ бид чадах бүхнээрээ тэдэнд туслах ёстой. (Тийм. Яг үнэн, Багш аа.) Зөвхөн Украин ч биш, иймэрхүү нөхцөл байдалд орсон өөр бусад ямар ч оронд бид адилхан л тусална. (Тийм.) (Тийм ээ, Багш аа.) Бид одоо дуу хоолой нь болно. (Яг тийм. Тийм ээ.) Тэд чимээгүй үхэцгээж байна. Хэнд ч хэлж чадахгүй байна. Бид хэлэх ёстой. (Тийм, Багш аа.) Тэдний зовлонгийн дуу хоолой болох ёстой. Бид дэлхий дахинд энх тайвныг сахиулах, улс орнууд энх тайван, эв зохиролтой оршин байхад туслах хэрэгсэл байх ёстой. Өдөөн хатгаагүй байхад хүчирхийллийг хэрэглэхгүй. (Тийм, Багш аа.) Шударга бус зүйл. Энэ бол шударга бус явдал. Энэ бол зөвхөн Орос, Украин хоорондын дайн төдий зүйл биш.

Үнэндээ энэ Оросын өдөөсөн дайн болохоос Украиных биш. Украин бол зөвхөн хохирогч. Хохирогч болсоор л байна. (Яг тийм, Багш аа.) Тэд үсэрч очоод л тэднийг ингээд алаад эхэлсэн. Өдөөн хатгаагүй байхад. (Тийм, Багш аа. Тэр үнэн.) Европын Холбоо болон НАТО зэрэг олон улсын хамтын нийгэмлэг Оросыг сүрдүүлсэн гэх зэргийг хэлж байгаа боловч тэд Украины тал биш шүү дээ. Украин яагаа ч үгүй. (Тийм. Тэр үнэн.) Тиймээс энэ бүхэн үнэхээр чөтгөрийн үйл. (Тийм, яг үнэн. Тийм.)

Би юу ч хэлэхгүй байж чадахгүй нь. Энэ бол миний физик түвшинд хийж чадах ганц зүйл. (Тийм, Багш аа. За, Багш аа.) Үйлийн үр байсан ч, байгаагүй ч би хэлэх л ёстой. Үгүй бол би өөрийгөө жигшинэ гэж би та нарт хэлсэн дээ. Би өөрийгөө хулчгар амьтан гэж үзэхэд хүрнэ. (Ойлголоо. За, Багш аа.)

Түрүүн хэлсэнчлэн би бол дэлхийн иргэн бөгөөд хэдий жаахан, эгэл даруу байлаа ч өөрийн гэсэн үүргээ гүйцэтгэж байна. Яагаад гэвэл энэ дэлхийд зэрэгцэн оршин буй бусад хүмүүс зовж шаналж байхад хараагүй царайлаад зүгээр л идэж уугаад, унтаж амраад байж болохгүй шүү дээ. Та нарын хэлсэнчлэн, үйлийн үрийн төлөөс байсан ч хамаагүй. Би бүгдийг нь мэдэж байгаа ч хийх л ёстой. Энэ бол зөв зүйлийн төлөө, (За, Багш аа.) ухамсарт хүмүүн байгаагийнхаа төлөө төлөх л ёстой төлөөс. Жирийн цэрэг хүртэл дайн тулаанд орохдоо үхэж болзошгүй гэдгээ урьдчилаад мэдэж л байдаг. (Тийм.) Эсвэл шархтаж гэмтээд, эсвэл бүр хөл, гаргүй ч болж магадгүй атал тэр тулалдахад бэлэн хэвээр байдаг. (Яг тийм.) Би ч мөн адил. Бэлэн байна. Илүүг чадахгүй байгаадаа л дургүй хүрч байна. Ядахдаа би үүнийг хийж чадна. (За, Багш аа.) Тэгэхээр хамаагүй ээ.

Надад битгий санаа зов. Би энэ дэлхий дээр зүгээр л тухтай, тансаг амьдраад, үргэлж уриулж залуулах гэж, эсвэл “Их Багш аа, энээ, тэрээ” гэж дуудуулах гэж ирсэн юм биш. Би энд ажиллах гэж, хүмүүст туслах гэж, энэ гарагт туслах гэж, дэлхийн иргэдэд туслах гэж ирсэн. Иймд би чадах бүхнээ л хийнэ. Үйлийн үрийн тухайд надад санаа зовох хэрэггүй. Би хэдийн мэдэж байсан. Хүлээж авахад би бэлэн.

(За, Багш аа, гэхдээ бид Таныг битгий тэгж их зовоосой гэж хүснэ.) Өө, би мэднэ ээ. Баярлалаа. Би ч бас та нартай адил хүсэлтэй. (За, Багш аа.) Гэхдээ зайлсхийх аргагүй бол зайлсхийх аргагүй. (За, Багш аа.) Санаа зоволтгүй. Би зүгээр ээ. Зүгээр. Би бол том болсон охин. Санаж байна уу? (Тийм ээ, Багш аа.) Энэ олон арван жилийн туршид би хүчтэй болсон болохоор юу ч надад саад болж чадахгүй. Санаа зоволтгүй. (За, Багш аа.) […]

Үйлийн үртэй төдийгүй аюултай зүйл юм. Эрсдэлтэй. (За, Багш аа.) Гэхдээ түүнийг хайхрахгүй. Хөрш чинь зовж шаналж байхад чадах бүхнээ л хийнэ шүү дээ. (Тийм. Яг тийм. Тэгнэ.) Энэ бол зөвхөн физик хүчний хоорондын тулаан төдий биш, муу ба сайн хоорондын тулаан. Ойлгов уу? (Тийм ээ, Багш аа.)

Энэ дайн үнэхээр чөтгөрийн хүчнийх гэдгийг харж болно. (Тийм.) Өдөөн хатгаж, шийтгэл оногдуулахаар ямар ч буруу зүйл хийгээгүй нэг улсыг дарамталж байна. (Тийм.)

Мөн энэ улс, ард түмэн нь Бурханд итгэдэг. Тэд залбирдаг, бас Бурхан тэдний дотор оршин байдагт итгэдэг. Мөн тэд Бурхан хөндлөнгөөс оролцоно гэдэгт итгэдэг. (Тийм, гарцаагүй. Тийм байх нь.) Жишээ нь тэд хэдэн удаа цахилгаан цахихыг харсан. (Тэгсэн, Багш аа.) Уншсан биз дээ. Хэл дээ.

(Тийм. Нэг залуухан Украин цэргийн тухай бичсэн түүх байсан. Шөнө дунд болж байжээ. Оросууд тэдэн рүү зүглэн ирж явааг харж гэнэ. Тэгээд тэр аав руугаа залгаж. Тэгээд тэр ааваасаа “Бидний төлөө залбираарай. Бид ийм байдалд орлоо” гэж гуйжээ. Оросууд тэднийг устгах гэж байгааг ойлгосон. (За.) Тэгээд дараа нь аавынх нь тэдэнд хэлснээр тэд дараа нь тэнгэрээс цахилгаан адил зүйл цахилахыг харсан байна. Яг л ид шид биелж байх шиг харагдсан гэнэ. Яг л сансрын хөлгөөс галлаж байгаа юм шиг. Дараа өглөө нь тэр зүйл Оросын танкнуудыг, хөдөлгөөнт нэгжүүдийг устгасан байхыг тэд харжээ...) Тэр аянга цахилгаан. (Тийм, тэр цахилгаан. Тэгэхээр, Багш аа, энэ нь Бурханы оролцоо шиг санагдсан.) Тийм, тийм.

(Энэ үнэн бодит уу?) Тийм ээ, үнэн. Би хэлсэн дээ. (Хөөх.) Тэдний төлөө залбиръя гэж би хэлсэн дээ. (Хөөх.) Бидний хүч ямар ч нэмэргүй байна гэж үгүй. (Тийм, Багш аа. Үнэн.) Тэр чигт нь хамгаалж чадахгүй байлаа ч гэсэн оргүй хоосон биш. (За, Багш аа.) Чимээгүйхнээр олон хэлбэрээр, тодорхой байдлаар тусалдаг.

Мөн украинчууд Бурханд итгэдэг. (Тийм, Багш аа.) Шашин шүтлэгтэй улс орон. (Тийм, яг үнэн.)

Оросын хувьд, би Орос улс гэх гэсэнгүй, Путин болон түүний бүлэглэл Бурханд итгэгчид биш; эс бөгөөс тэд Украины гэм зэмгүй ард иргэдэд ийм зэрлэг балмад байдлаар хандахгүй байх байсан. (Яг тийм. Яг үнэн.) Хүүхдүүд, эмэгтэйчүүд, настайчууд тэр бүгдэд (Тийм.) зугтаж явахад нь хүртэл тэгж хандсан. Тэд нар байлдаагүй, буу сэлт ч байхгүй байхад шүү дээ. (Яг тийм.) Тэд зэвсэггүй байсан. Сул дорой (Тийм.) хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшчүүд. ТВ-ээр бэлхнээ харж болно. (Тийм, Багш аа.) Мэдээгээр гарч байгаа. Би ТВ үздэггүй. Зөвхөн мэдээ л үзсэн, энэ нь надад хэдийнээ хангалттай. (Тэдний ийм юм хийж байгаа нь итгэмээргүй.)

Цэргүүдийн хийж байгаа хэрэг биш. Командлагч нь л хийж байгаа. (Тийм, Багш аа.) Энэ бол Путины болон түүний бүлэглэлийн хийж байгаа хэрэг. (Тийм, яг үнэн.) Тэд яг л гэмт бүлэглэл гэсэн үг. Гэмт бүлэглэлээс ч дор. Гэмт бүлэглэлүүд хэнд ч хамаагүй довтолдоггүй. (Тийм, Багш аа.) Тэд өөрсдөд нь үнэнч бус байсан, түвэг удсан хүмүүсийг л шийтгэдэг. (Тийм, Багш аа.) Украинчууд гэтэл яагаа ч үгүй.

Намайг бүр ч ихээр бухимдуулж байгаа зүйл бол олон улсын хамтын нийгэмлэг ямар ч тусламж үзүүлэхийг хүсэхгүй байгаа явдал юм. (Тийм, Багш аа.) Энэ бол ёстой солиотой хэрэг. Тэд бүгд зүгээр л хулчгарууд. Би дахин дахин хэлсээр байх болно. […] Бас энэ бол сайн хүч болон чөтгөрийн хоорондох тулаан юм. (Тийм. Яг үнэн, Багш аа.) […]

Хэрэв хэн нэгэн танай гэр бүлийг хөнөөхөөр юм уу улс орныг чинь балбахаар, гэр бүлийнхнийг чинь зодохоор ирвэл тэднийгээ хамгаалах ёстой болно. Энэ бол хэвийн зүйл. (Тийм, Багш аа) Украин миний гэр бүл шиг санагдаж байна. (Тийм ээ.) Хэдий би булчинлаг хүчтэй биш ч надад бидний Суприм Мастер Телевиз хэмээх ярих ам байна. Бид үүнийгээ ашиглах ёстой. (Тийм, Багш аа.) Бас та нарын асуулт намайг үгээ хэлэх урам зориг өгсөн. Би, бид нар өөрийн үүргээ гүйцэтгэнэ. Бид бол дэлхийн иргэд. Бид энэ дэлхийд өртэй. (Тийм ээ, Багш аа.) (Тийм, бид тэгэх ёстой.)

Мөн энэ бол үнэхээр сайн хүч болон чөтгөрийн хоорондох дайн гэдгийг тод томруун харж болно. (Яг тийм. Гарцаагүй.) Тийм болохоор зүгээр л “Өө, би бол сайн тал, сайн хүчний тал” гэж хэлээд сууж байж таарахгүй. Гэтэл сайн талын чинь хэсэг асуудалд ороход хараагүй юм шиг царайлаад суугаад байх уу? (Үгүй. Тэгж болохгүй.) Ухамсрын чинь ДНХ-д ийм зүйл байхгүй биз дээ? (Үгүй, байхгүй, Багш аа.) Үгүй.

Иймээс бид ядаж л ямар нэг зүйл хийж, ямар нэг зүйл хэлэх ёстой. Тийм ээ, чадах бүхнээ. Бид ч бас тэдний төлөө залбирдаг. (Тийм, Багш аа.) Бид энх тайван замаар үйлддэг. Би тэдний “Өө, Оросын маш олон танкийг устгалаа” гэх зэргийг олонтоо сонслоо. Хэдийгээр Украины цэргүүд ч тийм ихийг устгаагүй ч гэсэн. (За.) Бурханы аянга устгасан юм. (Тийм байх нь. Хөөх.) Аянгын бурханд Важра гэгч зүйл байдаг. (Хөөх.) Энэ нь алх шиг зүйл. Тэд үүнийгээ (when necessary) ямар нэг зүйлийг (Хөөх.) сүйтгэхдээ хэрэглэдэг. (Хөөх. Их сонирхолтой юм.) Тэд үүнийгээ Важра гэдэг. Энэ нь очир эрдэнэ гэсэн утгатай. Асар хүчтэй. (Тийм.) Тэд үүнийг очир эрдэнэ мэт эвдэршгүй гэдэг утгаар нь Важра гэж нэрлэсэн. Тэдэнд эрх нь олгогдсон үед, тэдэнд тийн тушаасан бол сүйтгэж чадна. (Хөөх. Гайхалтай.) Энэ бол Диваажингийн тушаал. (Хөөх.) Үнэхээр ийм байдаг.

Украинчууд итгэл бишрэлтэй байдагт би баяртай байна. Тэднийг мөн Диваажинд итгэсэн хэвээр байгаасай гэж хүсэж байна. (За.) Бас ерөнхийлөгч Зеленский дэлхий дахин өөртэй нь хамт гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. (Тийм, Багш аа.) Бид ч бас, би ч бас түүнтэй хамт. Та нарыг мэдэхгүй ч би бол түүнтэй хамт. (Бид түүнтэй хамт, Багш аа.) (Их сайн хүн.) Үнэхээр сайн хүн. (Тийм ээ, Багш аа. Тэр сайн хүн. Үнэхээр сайн хүн.) Бурхан минь.

НАТО, ЕХ, Америк, Бурхан минь маш ичгүүртэй хандлагатай байна. Тэр цөхрөн тусламж гуйж байна. (Тийм. Яг үнэн.) Тэр ард түмнийхээ төлөө, улс үндэстнийхээ төлөө тусламж гуйж байна. Тэд бүгд хараагүй царайлж, бүхий л шалтгийг хэлж байна. Чөлөөт улс орнууд хүртэл шүү дээ. Тэд магад дэндүү эрх чөлөөтэй, дэндүү ая тухтайгаас болсон биз. (Тийм. Яг үнэн, Багш аа.) Энэ бол тэдний орон гэр биш, тэдний улс орон нь биш, тэдний ард түмэн биш, тэдний гэр бүл нь биш юм болохоор тоох ч үгүй л дээ. (Тийм.) Тэд ёстой тоохгүй. Ийм л юм. Миний дотор муухайрч байна. Энэ бүх дорд хандлагаас болж үнэхээр дотор муухайрч байна. Үнэхээрийн хулчгар хандлага.

Надаас өөр асуух зүйл байна уу? (Байна, Багш аа. Яагаад оросуудын 58% нь Украин руу дайрахыг дэмжээд дөнгөж 23% нь эсрэг байгаа юм бол?)

Энэ бүх сурталчилгаанд итгэх хэрэггүй. (Хөөх.) Та нар хэдийн мэдэж байгаа. Тэр хэнийг ч юуг ч мэдээлэхийг зөвшөөрөхгүй байгаа! (Хөөх. Тийм байх нь.) Зөвхөн улсын мэдлийн радио, ТВ болон мэдээллийн (Тийм.) хэрэгслүүдээ үзэж сонсож байна. (Тийм.) Зөвхөн улсын мэдлийнх. Зөвхөн худал мэдээлэл. (Хөөх.) Жишээ нь “тусгай ажиллагаа” гэдэг ч юм уу, мөн гадаад хэргийн сайд Лавров хүртэл бүгдийн өмнө ичих ч үгүй: […] “Бид Украин руу дайраагүй” гэсэн. Тэр хэлэхдээ, “Бид ямар ч улс руу довтлохгүй. Бид ямар ч улс руу дайраагүй. Бид Украин руу дайраагүй” гэсэн. Ингэж байхад нь тэдний цэргүүд тэднийг бөмбөгдсөөр л байна. (Тийм, үнэн.) (Тийм, Багш аа.) Яаж худлаа ярьж байгааг нь хараач! (Тийм.)

58% нь гэж байлаа ч... Путиныг дэмждэг оросуудын энэ хувь хэмжээ надад өө, ёстой хамаагүй. Бүгд худал хуурмаг. (Тийм. Яг тийм, Багш аа.) Хэрэв би та нарыг бүгдийг чинь гуйвал та нарын хэд чинь намайг дэмжих бол. “Зуун хувь, Багш аа. (Тийм. Яг тэгнэ.) Бид бүгдээрээ” гэнэ. (Тийм, Багш аа.) Тэгэхээр тэд өөрийн талынхнаас хэд нь өөрийг нь дэмжих вэ гэдгийг зүгээр л асууж болно. Яагаад зуун хувь биш байна вэ? Яагаад дөнгөж 58% л гэж. Би тэр бүх сурталчилгаанд итгэхгүй. (За, Багш аа.) Бурхан минь, бүгд л үүнийг мэдэж байгаа хэр нь юу ч хийхгүй байна. Энэ л намайг бухимдуулж байна.

(Багш аа, НАТО Украинд туслах ямар нэг шалтаг олж чадах болов уу?)

Мэдээж чадна. Тэдний талынхан энх тайван, эрх чөлөө, ардчилал гэх зэрэг энэ бүх сайхан үгсийг хадгалж үлдэх ёстой. (Тийм, Багш аа. Яг үнэн.) Тиймээс улс орнууд хоорондоо энх тайвнаар, эрх чөлөөтэй, ардчилсан ёсоор харилцахын тулд тэд зөвхөн хамгаалах л ёстой. (Тийм, Багш аа.) Бас энэ дайн тэдний улсын яг дэргэд болж байна. (Тийм, яг үнэн. Тийм.) Украин бол тэдний хил залгаа хөрш улс нь. (Тийм.) Нэг зам хөндлөн гарахад л өөр улс оронд орчхож мэдэхээр. НАТО-гийн бусад холбоотнууд нь тэнд бий. (Тийм.)

Надад шалтаг хэрэггүй. Хэрэв хөршүүдийг маань доромжлон, зэрлэгээр зодож, эсвэл хүүхэд, эмэгтэйчүүдийг нь албал би чадах бүхнээ л хийнэ. (Тэгнэ, Багш аа.) Ямар ч шалтаг асуух хэрэг надад байхгүй. Надад юу ч хэрэггүй. Надад хөршийг маань хамгаалах ямар нэг хуулийн цоорхой байгаа эсэх нь ч хэрэггүй. (Тийм, Багш аа.) Ялангуяа тэд ингэтлээ цөхрөн тусламж гуйж байхад, (Яг үнэн. Гарцаагүй тэгнэ, Багш аа.) тэдний гэр бүлийн гишүүд нь үхэж байгааг, зодуулж, шархтаж, тэр бүү хэл гэрээсээ гарч зугтаж чадахгүй байгааг харсаар байж надад шалтаг хэрэггүй. (Тийм, Багш аа.) Тэгэхээр та НАТО-д өөр ямар шалтаг байгаасай гэж хүсэж байна вэ? Юу гэж бодож байна? (Тэдэнд шалтаг байхгүй.)

Нэг хүүхэлдэйн кино байдаг. Хүүхэлдэйн киног үгээр өгүүлэхэд хэцүү ч гэсэн би оролдоод үзье. Аулакчууд (вьетнамчууд)-ын дүрвэж байх тэр үед тэд нар бүгдээрээ жижиг хэврэг завиар өөр улс руу эрэн хайсан аюулгүй байдал, эрх чөлөө нь тэнд байгаа байх гэж бодон явцгааж байлаа. Бас нэгэн хятад хүн тэнгист живсэн тухай хүүхэлдэйн кино байдаг. Англиар бол “Надад туслаарай” гэх утгатайХятад үгс хэлдэг. (Тийм.)

Хэдэн завь зөрж өнгөрөхөд тэр эр бусдадаа “Түүний юу гээд байгааг би ойлгохгүй байна” “Энэ ч яах вэ. (Бурхан минь.) Бид түүний юу яриад байгааг ойлгохгүй” гэж хэлдэг. (Тийм, Багш аа.) Арга мухардсан эр гараа даллан, ус цацалж хятадаар тусламж гуйдаг. (Тийм.) Харин тэд гартаа шампан дарс барьсаар бие бие рүүгээ харж (Хөөх, Бурхан минь.) зогсоод “Би түүний хэлж байгааг ойлгохгүй байна. Та нар ойлгож байна уу?” гэдэг. (Өө, Бурхан минь.) Юу ч болоогүй юм шиг.

Энэ бол НАТО болон дэлхий дахины одоогийн гаргаж байгаа шалтаг юм. (Тийм, Багш аа.) Төстэй. (Тийм, Багш аа.) Ёстой муухай. Ингэж хэлж байгаадаа харамсахгүй байна. Чөлөөт улс орнууд гэгдэх тэр бүгдэд миний ой гутаж байна. Тэр бүх хүчирхэг “томчуудад.” (Тийм, Багш аа.) Ямар ч хэрэггүй хүч чадал. Би хэдийн хэлсэн дээ. Аваад л байхаас өгнө гэж үгүй. (Тийм.)

Тэгээд тэд юуны төлөө улс орнуудад тусламж хандив өгдөг юм бэ? (Тийм, Багш аа.) НАТО-д хийгээд байх зүйл огт алга. Улсынх нь иргэд биш байлаа ч яагаад тэд очоод тусалсан юм бол? (Яг тийм. Тийм ээ.) Яагаад тэд вакцин, цагаан будаа, талх зэргийг бусад улс оронд хандив болгон өгдөг юм бол? (Тийм ээ, Багш аа.)

Үүний нэгэн адил, та нар тэдэнд хэрэгтэй бүх зүйлд нь туслах ёстой. (За.) Тэд бүх зүйлээ алдаад өөр улс руу явж, гуйлгачин шиг болж, хоол хүнс гуйж, аюулгүй байлгахыг хүсэн, түр майхан дахь хүүхдүүддээ дээвэр барьж өгөөч гэж гуйхыг нь хүлээх хэрэггүй. Дараа нь том, том өгөөмөр улс орон юм уу байгууллага болж зүгээр л гарын бэлэг өгөх гэж, камерын өмнө гарах гэж тэнд очоод л. (Тийм ээ. За, Багш аа.)

Би үүнийг сайн биш гэж хэлээгүй, гэхдээ тэднийг гуйлгачин болгохгүй байх нь дээр шүү дээ. (Тийм ээ, Багш аа. За.) Үүнээс урьдчилан сэргийлэх нь дээр. Тэгснээр тэд нэр төрөө хадгалж үлдэнэ. Тэд өөрсдийнхөө бизнест санаа тавина, гэртээ ажлаа хийж, өөрсдөдөө анхаарал тавина. (За, Багш аа.) Хэн мэдэх билээ? Хэзээ нэг цагт та нарт тэдний тус хэрэгтэй болж магадгүй юм! (Тийм ээ, мэдэхгүй.) Учир нь бид бүгд бие биеэсээ хамааралтай байдаг. Хэн мэдэх вэ? (Тийм ээ, Багш аа.) Урсгал заримдаа эргэдэг. (Тийм ээ.) Өмнө нь миний хэлсэнчлэн та юу ч хийсэн бай өөрийнхөө төлөө л хийдэг. (Тийм ээ. За, Багш аа.) Гэхдээ тарган цатгалан ертөнц үүнийг үл тоомсорлодог. (За. За, Багш аа.)

Өөр асуулт байна уу? […] (Украин НАТО-гийн гишүүн биш ч гэсэн Балканы хойг, Босни, Косово зэрэгт НАТО-гийн тэргүүлдэг энхийг сахиулах ажиллагааг дэмжсэн. Тэд НАТО-гийн нэг хэсэг биш ч гэсэн энэ бүх хугацаанд тусалж ирсэн.)

Би мэднэ ээ. Тиймээс НАТО тэдэнд тусламж хэрэгтэй үед татгалзсан нь шившигтэй хэрэг. (Тийм ээ, тийм шүү.) Энэ бол ичгүүртэй хэрэг. НАТО тэднийг хүлээж авсан гэж би уншсан, тэд хэзээ гэдгийг хэлээгүй байсан. Ингэхэд яагаад яг одоо болохгүй гэж? (Тийм ээ.) Тэдэнд хэрэгтэй үед шүү. Хүмүүс живж байхад тэдэнд өөрийнхөө завь руу ирж болно гэж амласан атлаа живчихээр нь “Өө, үгүй ээ” гэж хэлэх үү. (Тийм ээ.)

Эхлээд та нар тэднийг завиндаа сууж болно гэж амлачхаад, тэднийг живж байгаа үед нь, үнэхээр хэрэгтэй үед нь завиа эргүүлээд явчихлаа. (Яг үнэн.) Ёс суртахуунгүй хэрэг биш гэж үү? (Тийм ээ, яг үнэн.) Уучлаарай. (Тийм ээ, Багш аа.) Тэгэхээр би уучлал гуйхгүй. Энэ үнэхээр доод түвшний, ёс суртахуунгүй хэрэг. (Тийм ээ, Багш аа. Тийм шүү.) Ёс суртахуунгүй хандлага. Тэд албан тушаалдаа тохирохгүй. Аль ч чинээнд хүрэхгүй. Амьтан-хүмүүс хүртэл бие биеэ өмгөөлдөг дөө. […] Бидэнд ийм нь олон бий. Амьтан-хүмүүс хүртэл хүмүүст, тэр ч байтугай танихгүй хүмүүст туслахыг хичээдэг. (Тийм ээ.) Тийм ээ, олон тохиолдол бий. […]

НҮБ-ын тухайд? Тэд ихэвчлэн мөргөлдөөнтэй улс оронд энхийг сахиулах цэргээ илгээдэг. (Тийм ээ, Багш аа.) Тэд яагаад юу ч хийхгүй байгаа юм бэ? Учир нь Украин ч гэсэн НҮБ-ын гишүүн шүү дээ. Харин Орос бол үүнийг зөрчигч нь. Өөрийнхөө гишүүн рүү халдах учиргүй, (Тийм шүү. Тийм ээ, Багш аа.) тэр ч байтугай өдөөн хатгах ёсгүй. (Тийм.) Чи булчинтай болохоороо гэртээ байгаа хамаатан садныхаа нэг рүү дайрчихдаг юм уу? (Тийм шүү.) Тэднийг жижиг болохоор уу? Энэ нь зөв биш, тийм үү? (Үгүй ээ, тийм биш.)

Мөн Орос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд байдаг. Гэтэл тэд Украин руу довтлох хэрэгтэй эсэхээ НҮБ-аас асуугаагүй. Тэдэнд хэдийгээр ингэх хангалттай шалтаг байлаа ч гэсэн дээ. Гэвч тэдэнд ийм шалтаг байхгүй. (Тийм, Багш аа.) Тэд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг, НҮБ-ын бүх байгууллагыг хүндэтгэхгүй, тэгээд бас Гааг тэднээс эмэгтэйчүүд, хүүхдүүдийг ингэж хөнөөсөн талаар нь асуухыг хүсэхэд, тэд хүндэтгэхгүй, үл тоомсорлож байна. Тэд үүнийг үл тоомсорлож байна. Хэрэв би сайн санаж байгаа бол тэд нар бүр ирээгүй. (Тийм ээ, Багш аа.)

Энэ бол бусармаг доромжлол. Ямар ч хуульгүй, юуг ч хүндлэхгүй. Тэгээд дэлхий нийт зүгээр л хараад сууж байна. Би үүнд бухимдаж байна. Өмнө нь бусад улс оронд дайн болж байхад дэлхий нийтээрээ туслахын (Тийм ээ.) тулд оролцсон. Тиймээс бид олон юм огт яриагүй. Учир нь энэ бол тэдний ажил. Тэд үүнийг хийж байгаа бол, ажлаа хийж байгаа бол зүгээр л дээ. (Тийм ээ.)

Гэтэл энэ удаад, хэн ч юу ч хийсэнгүй. Хэн ч юу ч хийхийг хүссэнгүй. Мөн тэд Украинд туслахыг хүссэн бусад хүмүүсийг хүртэл зогсоосон. (Тийм ээ.) Польш тэдэнд сөнөөгч онгоц юм уу ямар нэгэн зүйл өгөхийг хүсэхэд Америк зогсоочихлоо. (Тийм ээ.) Та нар чөтгөр Байден болон түүний бүлэглэлийг харж байна уу? (Тийм, тун тодорхой.) (Тийм ээ, Багш аа.) Энэ намайг бухимдуулж байна. Энэ бүхэн. Энэ бүх шударга бус байдал, энэ бүх хулчгар байдал.

Би Украиныг маш их өрөвдөж байна. (Тийм ээ, Багш аа.) Аюулд орж, зовж, тусламж дуудаж байгаа хүнд бүгд дүлий, сохор мэт дүр эсгэж байна. Тэд дахин хүн болж төрж чадлаа ч, тэдний ирээдүйн амьдрал тийм байх болно. Учир нь тэд нүдтэй хэр нь харахыг хүсэхгүй байна. (Тийм ээ, Багш аа.) Тэд чихтэй ч түүнийгээ бөглөчихсөн. Зовлонд унасан хүмүүс тусламж гуйж байхад сонсохыг хүсэхгүй байна. Тийм зэвүүн! Энэ дарга нэртэй юмнууд нь үнэхээр жигшмээр. (Тийм, Багш аа.) Би тэдний нүүрэн дээр хэлмээр байна. […]

Тэгэхээр Оросыг засаж залруулах хэрэгтэй. (Тийм ээ.) Учир нь Оросууд хүн бүрийг энх тайван, эв найртай, аюулгүй байлгах НҮБ-ын заалтыг зөрчиж байна. (Тийм ээ, Багш аа.) Энэ нь дайн, болон хүчирхийллийг дэмжихгүй гэсэн заалт (Тийм.) Бүр шалтаг байхгүй. Бүр өдөөн хатгаагүй байхад шүү.. (Тийм ээ, Багш аа.) Гэтэл тэд ингэж нүдээ аниад сууж байдаг. Жигшмээр. Тэгж бодохгүй байна уу? (Тийм ээ. Тийм ээ, тийм байна, Багш аа.) Би тэгж бодож байна. Хэн нэгэн надтай санал нийлэх эсэх нь надад хамаагүй. Энэ бол жигшмээр. Нүдний булай. Надад хэлэх өөр үг алга. Тэднийг илүү муугаар хэлэх өөр үг мэдэхгүй байна. […]

Оросуудыг аль хэдийн Гааг-д аваачих учиртай. Тэд нүүлгэн шилжүүлэх замаар явж байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүд, хүмүүсийг тэгж бөмбөгдөж болохгүй. (Тийм, Багш аа.) Тэд зэвсэггүй байсан шүү дээ. (Тийм.) Тэд бол үнэхээр жигшмээр хүмүүс. (Үнэхээр тийм.) Гэмт хэрэгтнүүд хүртэл, цагдаа нар ч бас хүмүүсийг зэвсэггүй үед нь буудаж алдаггүй. (Тийм, Багш аа.) (Үнэн Багш аа.) Гэмт хэрэгтнүүд хүртэл тэгдэггүй. (Тийм, Багш аа.) Тэгэхийг зөвшөөрдөггүй.

Гэтэл энд Орос олон улсын хуулийг болон эрүүгийн бүх хуулийг зөрчиж байна. Гэтэл хүмүүс зүгээр л юу ч хийлгүй тэднийг, Путинээр хүүхэд эмэгтэйчүүдийг алуулсаар байна. (Тийм. Үнэн.) Үнэхээр жигшмээр. (Яг үнэн.) Бид залбирсаар байгаа.

(Тэдэнд аюулгүй явах гарц амлачхаад бас тэднийг алсан.) Тийм ээ! Тэр л асуудал. Тэд зөвшилцсөн, амласан, “Тэднийг явах коридор нээнэ” гэж гарын үсэг зурж, баталсан. Гэтэл тэднийг хамтдаа байхад нь, замын голд явж байхад нь тэгж бөмбөгдсөн. (Тийм.) Ямар ч хамгаалах байр, хамгаалалт юу ч байгаагүй ба ил харагдаж байсан. Хүмүүсийг тийм байдлаар алах үнэхээр амархан. Жигшмээр. Хулчгар гэхэд ч багадна. (Тийм, Багш аа.) Тэд бүгд тамаас ирсэн байх. (Үнэхээр харгис.)

Тийм учраас би энэ дайныг сайн хүч болон чөтгөрийн хүчний хооронд болж буй гэж хэлсэн юм. Жирийн нэг тулаан биш. (За, Багш аа.) Өөр ямар ч дайнд ингэдэггүй. Энгийн иргэдийг бөмбөгддөггүй. Магадгүй санамсаргүй ганц нэг тохиол гардаг. (За, Багш аа.) Гэвч жирийн хүмүүс ийм зүйл хийдэггүй. Дайны үед ч мөн адил. Тэд дайны олзлогсдыг бөмбөгддөггүй. Алдаггүй. Энгийн иргэдийн талаар ярилтгүй. Дайны олзлогсдыг хүртэл тэгдэггүй. (За, Багш аа.) Үнэхээр жигшмээр, харгис, тамын.

Гэтэл Оросуудын 58% нь түүнийг дэмжиж байгаад итгэж байна уу. (Үгүй. Бүгд худал мэдээлэл.) Үнэхээр худал суртал ухуулга. (Яг тийм, Багш аа.) Одоо тэд өөрсдийнхөө дууг дуулдаг. Бүх CNN, BBC гэх мэт мэдээллийн байгууллагууд юмаа аваад явсан. Тэд хүссэнээ хэлж байгаа. (Тийм, Багш аа.) Тэнд хэдэн хувь гэдгийг нь тоолох хэн байна? (Яг тийм.) […]

Дэлхийн энэ бүх жигшмээр удирдагчдад ямар ч ичих нүүр, ёс суртахуун гэж алга. Гэтэл дэлхий зүгээр л үүнийг ингээд тэсээд байж байна. Ялгаагүй. (Тийм, Багш аа.) Тэгвэл хүмүүс яг л төстэй сэтгэлгээгээр харна. Муу хүнийг дэмжвэл түүнтэй адил түвшний сэтгэлгээтэй, ухамсартай байна гэсэн үг. (За, Багш аа.) Тиймээс дэлхий даяараа ингэж бодож байгаа нь аймшигтай биш гэж үү? (Тийм ээ, аймшигтай.) Түүнийг тэвчиж, өөр аргаар, өөр байдлаар дэмждэг. Яг л алуурчныг, дээрэмчин, түрэмгийлэгчийг дэмжиж байгаа мэт. (Тийм.) Тэгээд эмэгтэйчүүд хүүхдүүд үхэх эсэхийг тоохгүй.

Бурхан минь. Энэ бүх үйлийн үр өөрсдөд нь ирнэ, тэгснээр тэд энэ төрөлдөө, эсвэл дараа төрөлдөө гэр бүл нь тийм байдалд байхыг үзэж туулах болно. (Хөөх!) Яагаад гэвэл тэдэнд боломж нь байхад гэмгүй хүмүүсийг хамгаалахад ашиглахгүй байна. […]

Үнэндээ НАТО-д хангалттай шалтаг бий, тэд яагаад ч юм зүгээр л ашиглахыг хүсэхгүй байна. Дайнд хариу арга хэмжээ авахын тулд Орос тэдний аль нэг улсыг бөмбөгдөх хүртэл хүлээх шаардлагагүй. Учир нь Украинд олон сая дүрвэгсэд хөрш зэргэлдээ орнууд руугаа буюу НАТО-гийн улс орнууд руу орж байна. Энэ нь тэдний амар тайван байдлыг алдагдуулж, эдийн засаг, ажил бизнес гээд олон зүйлсийг нь үймүүлж, мөн тэднийг байршуулах дэд бүтэц, орон байр хүрэлцэхгүй байж мэднэ.

Жишээлбэл Польшийн хамгийн том хоёр хот нь хэдийнээ Украины дүрвэгсдийг нэмж хүлээн авах боломжгүй гэж анхааруулж байна. (Хөөх.) Энэ бол хангалттай том шалтаг. (Тийм.) Хэдийгээр шалтаг хэрэггүй байсан ч, энэ бол хэдийнээ шалтгуудын нэг болно. Энэ нь хэдийнээ Польш улсын эдийн засаг, дэд бүтцийн чадамж, амар амгалан, тогтвортой байдал руу дайрч буй зүйл. Дүрвэгчид тэгж олноороо орж ирвэл бүх зүйлд нөлөөлнө. (Үнэн, Багш аа.) Гэнэт. (Тийм, Багш аа.) Польшид болон Украины дэргэдэх бусад улс оронд дүрвэгсдэд зориулж дэд бүтэц, орон байр бэлдэх хангалттай хугацаа байгаагүй. (Тийм, Багш аа.) Польшийн хоёр том хот нь хэдийнээ Украинаас ирэх дүрвэгсдийг хүлээн авах боломжгүй боллоо гэж хэлж байна. (Хөөх.)

Ямар ч улс чадахгүй. (За, Багш аа.) Дэлхийн хамгийн баян улс орнууд хүртэл бэлтгэлгүй байна. Тэгэхээр дайнаас үүдэн ийм үр дагавар бий болж, Польшийн амар тайван байдлыг алдагдуулж байна. Энэ хангалттай. (За, Багш аа.) Тэдэнд шалтаг хэрэгтэй бол шүү дээ. Украинд болж буй дайн хөрш орнуудынх нь амар амгаланг, сэтгэлийн тайван байдал, ажлаа хийх төвлөрөл зэргийг алдагдуулах учраас ахиад олон шалтаг бий. (Яг тийм.) Хүмүүс дайны бүсийн дэргэд амьдарч байгаадаа айж сандарч, өөрийнх нь улс руу хэзээ даваад ороод ирэх бол гэж, эсвэл хэзээ дэргэд нь бөмбөг тэсрэх бол гэсэн айдастай амьдарна. (Тийм ээ, тэгнэ.) Тэгэхээр энэ бол хэдийнээ хангалттай.

Бурхан минь. Ямар гээч бүлэг... Хэлэх үг олдохгүй нь. Тэд тэнэг байх, эсвэл залхуу, эсвэл чөтгөрийг дэмжигчид байх. (Тийм, Багш аа.) Тэд Украинд зэр зэвсэг энэ тэр өгч байна гэсэн. Зэвсэгтэй байлаа гээд Оросуудын бөмбөгдөлтийг тэд яаж зогсоох вэ? (Тийм ээ.) Нислэг үйлдэхийг хориглох бүс ямар ч гэм хоргүй. (Тийм, Багш аа.) Гэм хортой байлаа ч хэдийнээ л хохирол амссан. Ойролцоо НАТО-гийн гишүүн бусад улс орныг аль хэдийн хохироож байна. (Тийм, Багш аа.) Энэ бүх хулчгар амьтад үнэхээр дотор муухайруулах юм. Тэд бүгд албан тушаалаа өгч гэртээ харьж, эхнэрээ ч юм уу тэвэрсэн дээр байх. Тэд тийм албан тушаалд тэнцэхгүй хүмүүс. Тэд гэмгүй хүмүүсийн цус урсахыг хараад сууж байна. Үнэхээр дотор муухайрмаар. Бодохоос дотор муухайрмаар. Ойлгож байна уу? (Тийм, тийм, Багш аа. Ойлгож байна.)

Хэнтэй ч дайтахыг хүсээгүй ч өмнө тань сул дорой нялх хүүхэд, жаахан хүүхэд том дээрэлхүү нөхөрт зодуулж байхыг харвал, яг л Оросын энэ үйл явдал шиг зүйл болж байвал тэр хүүхдийг хамгаалах ямар нэг зүйл хийнэ, тийм үү? (Тийм, тэгэх байсан.) Энэ бол хүнд төрөлхийн байдаг зөн совин. (Тийм ээ.) Үнэхээр бөөлжис хүрэм, муухай! Бурхан минь. Тэд бүгд ажлаа өгч, гэртээ харих хэрэгтэй! […]

Тэд хүмүүсийн аюулгүй, амар амгалан байдлыг хамгаалах зарчимтай. Бүх л сайхан үг яриагаа, хийх ёстой зүйлсээ тэд хийх учиртай. Гэтэл одоо НАТО-гийн улс орнууд амар тайван биш байна. Мэдээж тийм байхгүй! Хөршийн тань байшин шатаж байхад яаж амар тайван байх вэ? (Үнэн.) Дэргэдэх жижигхэн хөрш улс руу тань илүү том, хавьгүй том, илүү харгис хэрцгий улс дайрч байхад. (Тийм, Багш аа.) Дээрээс нь тэдний золгүй явдал даваад өөрсдийн тань гэр, улс оронд тохиолдож байна. Улс орон бол хүмүүс хамт дотор нь амьдардаг байшинтай адил. Дүрвэгсэд тийм олноороо орж ирж байхад тэдэнд бэлтгэх хангалттай хугацаа яаж гарах вэ? (Тийм ээ, ойлголоо.) Энэ нь хүлээн авч буй улс орны эдийн засаг, амар тайван, зохион байгуулалттай амьдралд муугаар нөлөөлнө. Бүх зүйлс бас орвонгоороо эргэх болно. (Тийм, Багш аа.)

Энэ бол бас нэг төрлийн дайн юм. (Тийм.) Шууд бус дайн. Дайн хийхийн тулд очиж ард иргэдийг нь алах шаардлагагүй. Бэлтгэлгүй байхад нь олон сая дүрвэгсдийг илгээснээрээ тэднийг алж байдаг. (За, Багш аа.) Гэнэт л НАТО-гийн улс орнууд Украины дүрвэгсдийг хүлээн авах ёстой болсон, Румын, Польш гэх мэт ойрхон орнууд. (Тийм, тийм.) Дэргэдэх, хөрш зэргэлдээ орнууд нь.

Гэнэт л тэд энэ үүрэг хариуцлагыг үүрэх ёстой болсон. Энэ нь тэдний буруу биш! (Үгүй, биш.) Тэд гэнэт төрөл бүрийн хэрэгцээ шаардлагатай ийм олон дүрвэгчид даруулах учиргүй. Эмнэлгийн, сэтгэл санааны, сэтгэцийн гээд төрөл бүрийн хэрэгцээтэй. (Тийм, Багш аа.) Зарим нь шархадчихсан, зарим нь өвчтэй, зарим нь шокт орсон, зарим нь сул дорой, зарим нь хөгшин, зарим нь жирэмсэн гээд төрөл бүрийн зүйлсийг тэд зохицуулах ёстой болдог. Энэ бол дэргэдэх НАТО-гийн орнуудад шударга бус зүйл. (Тийм, Багш аа. Шударга бус.)

Хэдийнээ ийм дайн дэгдчихээд байна. НАТО үнэхээр ямар нэг зүйл хийх хүртэл НАТО-гийн улс орнууд ахиад хэчнээн их асуудал бэрхшээл тэсвэрлэхийг хүсээд байгааг мэдэхгүй. Оросууд амьд хүүхдүүд, эмэгтэйчүүд, хүмүүсийг бөмбөгдөхийг нь зогсоохын тулд ядаж агаарын замыг ч хориглочихгүй байна. Энэ бол тэдний хийж чадах наад захын зүйл. (Тийм.) Оросууд хүссэн үедээ ирээд тэднийг бөмбөгдөж байна гээд төсөөл дөө, тэд хайчих вэ? Өөрсдийгөө яаж хамгаалах вэ? (Яг тийм.)

НАТО юу гэж хэлэх нь надад хамаагүй, тэд үнэхээр хулчгар. Эр зориг алга. НАТО-гийн удирдагч нарт юу ч алга! Тийм албан тушаалд байх гавьяатай юу ч байхгүй. Тэд өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Гэртээ харьж, даашинз өмсөх хэрэгтэй. Өөрсдөд нь байхгүй бол эхнэрээсээ юм уу найз охиноосоо, эсвэл ээжээсээ түр ав, ядаж жаахан ч гэсэн ичиж буйгаа харуул. Хүмүүсийг харсаар байж үхүүлж, төрөл бүрийн тэнэг утгагүй шалтаг тоочдог! Бурхан та нарыг харж байгаа! Диваажин бүх буруу үйлийг тань тэмдэглэж авч байгаа. Бүтээгчтэйгээ учраад та нар миний хэлж буйг ойлгох болно. Тэд зүгээр л явах хэрэгтэй. Арил! Ичгүүртэйгээр явах хэрэгтэй. (Тийм, Багш аа.)

Украинаас зөвхөн хүмүүс дүрвэж ирээгүй. Тэжээвэр амьтад, амьтан- хүмүүс хүртэл дүрвэж Украиныг орхисон өдрөөс нь хойш ой санамжид нь төрөл бүрийн гэмтэл үлддэг. Тиймээс бүх хөрш улс орнууд эсвэл НАТО-гийн орнууд энэ далд дайнтай нуур тулж байна; зөвхөн тулалдаж, бөмбөгдөх тухай ч биш. (За, Багш аа.) Энэ бүх асуудал, үймээн самуун, ийм их тавгүй байдал, зовлонг хөрш орнууд нь хүссэн хүсээгүй хуваалцах болно. (За.) Тэгэхээр энэ бүхнийг НАТО-гийн орнуудад хохирол учруулсан дайн гэж үзэж болно. Тэд ахиад өөр ямар шалтаг хүсээд байгааг мэдэхгүй. Дайн гэхийн тулд үнэхээр НАТО-гийн орнуудыг бөмбөгдөхийг тэд хүлээгээ юу? (Үгүй гэж найдъя.) Үгүй! Үгүй! […]

Галзуу хүнийг дарахад заавал шалтаг хэрэггүй. Хэрэв ямар нэг шалтгаанаар хүн галзуурч, гэр орон сүйтгэж, гэр бүлүүдийг зодож, айл хөршид тань бас асуудал таривал тэр галзуугийн эмнэлэгт хэвтэх ёстой. (Тийм.) Тэнд суугаад ойлголцох гэх ямар ч шаардлагагүй. Хэрэв тэр тан руу хутга тулгасан бол, та үүнийг зохицуулах арга олох ёстой. Хутганаас айж байгаадаа санаа зовж, юу ч хийхгүй байж болохгүй. Хэрэв хүн галзуурч хүмүүсийг хохироож байвал түүнийг зогсоож дарахад ямар ч шалтаг, шалтгаан хэрэггүй. (Ойлголоо.) Түүнийг барьж аваад, эмчилж, сайжруулахаар хаа нэгтээ аваачна гэсэн үг шүү дээ.

Бусдад аюулгүй болох хүртэл түүнийг суллаж болохгүй. Хэрэв олон хөршүүд хамтдаа нэгдвэл тэнд суугаад түүнээс айж, түүнтэй ойлголцохыг хичээх шаардлагагүй. (За, Багш аа.) Олуулаа байж нэг хүнээс айж болохгүй! Тэдний учир шалтгааны логикийг би ойлгохгүй байна. (Тийм, Багш аа.) Галзуу хүнтэй хууль, хүндлэл, хэв журам ярих боломжгүй, (Тийм.) яагаад гэвэл тэр өөр шиг тань хандахгүй. Тиймээс нөхцөл байдлын дагуу үүнийг зохицуулах хэрэгтэй. Үргэлж хүнд суртал, тогтоолоор бус. (За, Багш аа.) Үгүй бол дэлхий бүхэлдээ нэг хүнийг, нэг солиотой хүнийг сонсоод галзуурч. (Тийм.) (Тийм ээ, ойлголоо.)

Тэгэхээр энэ нөхцөл байдалд хүн бүр Путин галзуу гэдгийг ил тод харах учиртай. Учир нь ямар ч энгийн, эрүүл саруул ухаантай удирдагч түүний Украинд хийсэн шиг зүйл үйлдэхгүй. (Тийм.) Тиймээс галзуу хүнийг өөр аргаар зохицуулах ёстой. Ойлголцох, логикоор ярих юм уу хууль, хэв журам түүнтэй ярих боломжгүй. (За, Багш аа.)

Оросын ард түмэнд дэлхий ямар нэг байдлаар мессеж өгөх хэрэгтэй. Тэдэнд Путиныг буруутга гэж хэлэх хэрэгтэй. Тэр сайн удирдагч биш. Мөн Оросын бүх арми Путиныг бүү сонс. Үзэсгэлэнт залуу насаа ийм харгис, утгагүй дайнд тулалдаж бүү үр. Амь насаа ийм дэндүү адгийн дорд зүйлийн төлөө юунд золино вэ, таны нэр төр, үзэл бодол, эрхэм ариун чанараас дэндүү дорд. Дайныг орхих хэрэгтэй! Украины засгийн газартай санаа нэгтэй бай; тэд та нарт ямар нэг гэм хор учруулахгүй, өдийд та нар мэддэг болсон. Хэрэв та зүгээр л бууж өгвөл тэд танд юу ч хийхгүй. Путиныг сонсож, дайны гэмт хэрэг, мөн Диваажингийн хуулиар гэмт хэрэг үргэлжлүүлэн бүү үйлд. Та нар бол сайн хүмүүс. Үнэхээр залуу үзэсгэлэнтэй хүмүүс. Та нарт улс орноо хамгаалах үзэл санаа байгаа ч энэ бол тийм зорилго биш. Та нар харгис хэрцгий хорон чөтгөрийн дайнд дайтаж байна.

Энгийн удирдагч хэзээ ч цэргүүдээ ард иргэд рүү дайрч бөмбөгд гэж тушаахгүй. Ямар ч дайны үед, ноцтой, дэлхийн дайнуудад хүртэл удирдагчид цэргүүддээ ингэж тушааж байгаагүй. Тиймээс Оросын эрхэм ариун цэргүүд, армийн удирдагч нар аа, гуйя... Путин бол галзуу хүн. Үнэтэй амь насаа энэ галзуу хүнээс болж бүү золиосол. Хөрш Украинчуудаа, сайн хүмүүсийг, энх тайвныг эрхэмлэгч хүмүүсийг зүгээр л нэг галзуу хүнээс болж бүү золиосол. Яагаад гэвэл та нар тийм зүйл хийвэл, түүний үгийг сонсож дагаж, гэмгүй хүмүүсийг юм уу өөрсдийгөө албал Бурханы өмнө хариулах ёстой болно.

“Орос – 2022 оны 3-р сар Эсэргүүцэгчид: Дайныг эсэргүүцнэ! Дайныг эсэргүүцнэ!”

Путиныг буруутгаж, Украины ард түмэнтэй байлдахаа зогсоо. Тэд та нарын хөршүүд байсан. Тэд бол сайн хөршүүд. Та нарт болон танай улс оронд тэд ямар ч буруу зүйл хийгээгүй. Гуйж байна, гуйя, Бурхан харж байгааг та нар мэдэх хэрэгтэй. Диваажин харж байгаа. Та нарын хийж байгаа зүйл бол буруу. Та нарын буруу биш л дээ, харин удирдагч тань гэгдэж буй Путины буруу. Удирдагч буруу зүйл хийж байхад түүнийг сонсох албагүй, учир нь та хоёр хоёулаа буруудаж, тэр та нарыг өөртэйгөө хамт там руу чирэх болно.

Тиймээс гуйж байна, зогсоо. Өөрсдийнхөө амь насыг аврахын тулд, Орос улсын нэр төрийг аварч, Украин болон Украины ард түмнийг аврахын тулд дайныг яг одоо зогсоо. Тэгвэл дайнаас болж төрөл бүрийн байдлаар дэлхийд учрах шаардлагагүй зовлонг зогсооно. Маш их баярлалаа.

“Орос- Guardian News-ийн мэдээ 2022.3.4 Эсэргүүцэгчид: Дайныг эсэргүүцэж байна! Дайныг эсэргүүцэж байна!

Эсэргүүцэгч (f): Би энэ дайныг хүсэхгүй байна. Энд байгаа бараг хүн бүр хүсэхгүй байгаа. Дэлхий дахин бид хүсэхгүй байгааг хараасай гэж хүсэж байна. Үүнийг бидний ухамсарт олон арван жил дараа болохыг хүсэхгүй байна.

Эсэргүүцэгчид: Дайныг эсэргүүцэж байна! Дайныг эсэргүүцэж байна! Дайныг эсэргүүцэж байна!

Эсэргүүцэгч (m): Юу болж байгаа талаар хүн бүр дуугарч, эсэргүүцэх үүрэгтэй.

Эсэргүүцэгч 2 (f): Энэ бол Орос улс болон Украины аль алиных нь эсрэг гэмт хэрэг. Энэ нь Украин болон Оросыг хоёуланг нь алж байна. Үнэхээр их уур хүрч байна. Дайныг эсэргүүцэж байна!

Эсэргүүцэгч 3 (f): Дайныг зогсоох ёстой. Зогсоох ёстой. Яг одоо болж буй зүйл бол үнэхээр галзуу. Бид бүгд: “Дайныг эсэргүүцэж байна!” гэж орилох ёстой. Өөр арга байхгүй учраас бид гарах хэрэгтэй. Бид Украиныг алдаад зогсохгүй Оросыг бас алдах болно.”

Бид бас Орос улсад хайртай. Оросын ард түмэнд хайртай. Дэлхий дахин одоо зөвхөн Путины л эсрэг байна. Бурханаас хамгаалахыг гуйн залбир. Ахиж тулалдахаа зогсоо. Та нарын амь нас үнэтэй, эхнэр тань, үр хүүхдүүд тань, эцэг эх тань, ээж тань, найзууд тань гэртээ та нарыг хүлээж байгаа. Дайнаа л зогсоочих, тэгвэл та нар удахгүй харьж мэднэ. Бурханд залбир, Бурханд залбир, Бурханд залбир.

Хөтлөгч: Энэ хүнд цаг үед Тэнгэрлэг билиг ухаан, энэрэл нигүүлслээ хуваалцсан Хамгаас Өршөөнгүй Их Багш Тандаа бид үүрд талархаж байна. Дэлхий дахины удирдагчид эрүүл саруул ухаанаа ашиглан нислэг хийхийг хориглосон бүс байгуулж Украинд тусалж, дайныг хурдан дуусгахад туслах болтугай. Бүх Диваажингийн төрөлтнүүдийн дэмжлэгээр Их Багш Та үргэлж аюулгүй, амар амгалан, эрүүл саруул байх болтугай.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Украины аюулт хямралын талаарх яриаг, бүх шавь нар жинхэнэ сүнслэг бясалгагч мөн үү эсвэл зарим нь сөрөг хандлагатай байдаг уу гэдэг талаар болон дэлхийн үйлийн үрийг үүрч чадах цор ганц нэгэн хэн болох тухай айлдварыг бүрэн эхээр нь Багш шавийн шүтэлцээ нэвтрүүлгээр 2022 оны 3-р сарын 18-ны баасан гарагт хүлээн авч үзээрэй.

Мөн танд лавлах шаардлага гарвал Шуурхай мэдээ/ Багш шавийн шүтэлцээ зэрэг өмнөх конференц нэвтрүүлгүүдийг үзнэ үү:

Шуурхай мэдээ:

Дотоодын Бурханы хүчээ сэрээхэд Тодорхой зүйлс хэрэгтэй

КОВИД-ын даргаас авсан чухал мэдээлэл

Энх тайвныг сахин бусдын амь насыг нандигна

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Украины тулгамдсан нөхцөл байдлын талаарх санаа бодол

Дэлхий дахин Украиныг дайнд ганцааранг нь үлдээлээ

Хүчирхэг орнууд зоригтой байж Украинд туслах ёстой.

Багш шавийн шүтэлцээ:

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн дэлхийн төлөөх зоригт үйлс

Хүмүүст жинхэнэ, хүчтэй ухаалаг удирдагчид хэрэгтэй

Эмэгтэйчүүд хамгаалагдан хүндлэгдэх ёстой

Ерөнхийлөгч хүн ард түмнийхээ амь насыг хамгаалах ёстой

Өш хонзон хэзээ ч энх тайвныг авчрахгүй

Жинхэнэ Жихад

Веган байх нь бидний хайр нигүүлслийг гаргаж ирдэг

Жинхэнэ нигүүлсэл ба ёс суртахууны хэм хэмжээ бол жинхэнэ шийдэл

Дэлхийн бүх улсын төр засаг Украины талд зогсох ёстой

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
272 Үзсэн
2024-11-27
359 Үзсэн
2024-11-26
331 Үзсэн
2024-11-26
495 Үзсэн
36:10

Онцлох мэдээ

2024-11-26   52 Үзсэн
2024-11-26
52 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд