Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хүчирхэг улсууд Украин (Урейн)-д өгсөн амлалтдаа хүрээгүй

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Хөтлөгч: 2022 оны 3-р сарын 21-ний даваа гарагт бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай эрчимтэй бясалгалтай байгаа хэдий ч, Суприм Мастер Телевизийн багийн гишүүд рүү холбогдож, тэдний сайн байгааг шалгахын зэрэгцээ дэлхийн бүх оршин суугчдын сэтгэлийг түгшээж буй Украины эсрэг зүрх шимшрүүлсэн дайны зарим чухал асуудлыг тайлбарлаж өгсөн юм.

Надад нэг бяцхан шувуухай-хүн та нарт асуулт байна гэж хэллээ. (Тийм ээ, Багш аа.) Та нарт хариулт нь ч бас байгаа. Иймээс би та нарын асуулт болон хариулт аль алиныг мэдмээр байна. (За, Багш аа.) Хэлээрэй. […]

(Багш аа, гуравдугаар сарын эхээр оросууд Украиныг химийн зэвсэг боловсруулж байна хэмээн буруушаасан л даа. Харин эсрэгээрээ олон хүн Оросыг Украины эсрэг дайнд химийн зэвсэг хэрэглэж болзошгүй хэмээн сэтгэл зовних болсон.) Тийм. (Үүнд бид санаа зовох ёстой юу?)

Тэгэлгүй яах вэ, санаа зовох ёстой. Яагаад гэвэл энэ маш муухай зүйл. Энэ нь хүмүүсийг хөнөөгөөд зогсохгүй хүмүүст олон талаар хохирол учруулдаг. Хэдий амьд гарлаа ч гэсэн ялгаагүй. Хуучны улбар шар бодис гэгч л гэхэд (Аа, тийм.) Ау Лак (Вьетнам)-д маш их хөнөөл учруулж зовлон тарьж байсан. (Тийм.) Та нар бүгд мэднэ дээ. Одоо хэр нь хүүхдүүд зовсоор л байна. Энэ ёстой муу ёрын зүйл. Гэхдээ зарим улс орон, зарим газар дайн хийхдээ үүнийг ашигласаар байгаа гэж дуулсан. (Хөөх.) Урьд нэг мэдээн дээр байсан юм. (За.)

Үүндээ тулахгүй байх гэж би найдаж байна. Яагаад гэвэл ингэвэл сүйрэл болно шүү дээ. (Тийм.) Бүх хүний амь нас эрүүл мэндийг гаргуунд нь гаргадаг. (Яг тийм, Багш аа.) (Тийм, Багш аа.) Там шиг байдаг. Үүнээс амьд гарлаа ч насаараа зовох болно. Бусад улс оронд дайны үед хэрэглэж байсан химийн зэвсгийн талаар бүхий л баримт сэлтийг харж болно. (За.) Хэр аюултай гэдгийг нь та нар мэдэж байгаа. Ёстой аймшигтай.

Бурхан минь, бид тамд дэндүү ойр байгаа учраас л энэ. Дэлхий Астрал ертөнцтэй дэндүү ойрхон. Астрал ертөнцийн тамтай дэндүү ойр. Учир нь там бол хүний хэм хэмжээнээс доогуур оршдог. Там, тэгээд Астрал, тэгээд хүмүүс. (За, Багш аа.) Гэхдээ астрал там болон астрал Диваажин гэдэг бол хоёр өөр зүйл юм. Энэ хоёр дэндүү ойр бөгөөд бидэнд Астрал Диваажингийн Диваажингууд ер нь түвэг уддаггүй. Тэд харин бидэнд тусламж хэрэгтэй үед чадвал туслах л гэдэг. Харин Астрал там бидэнд цаг үргэлж төвөг уддаг. Тэд хүмүүсийг дайнд татан оруулж, хэн таарсныг нь хөнөөлгөхийг, хүмүүсийг гарч очоод ямар ч шалтгаангүйгээр аллага хийж, шалтгаангүй дайн хийгээсэй гэж хүсдэг. Украинд болж байгаа шиг. (За, Багш аа.)

Үүнтэй холбоотой өөр асуулт байна уу? (Байхгүй, Багш аа.) За.

Орос улс химийн зэвсэгтэй бөгөөд тэд үүнийгээ зарим тохиолдолд л ашигладаг. Мэдээнд дурдсанаар тэд тиймэрхүү Новичок мэтийн бодисыг хүмүүсийг хордуулах зэрэгт ашигладаг гэсэн байна лээ. (Тийм. Хөөх.) Түүгээр зарим хүнийг хордуулсан. (Тийм.) Тэд үүгээр Лондонд нэгэн тагнуул байсан хүнийг хордуулсан. (Хөөх.) Нэр нь юу билээ? Илэрдэггүй зүйл байсан. Хэтэрхий оройтох хүртэл нь хохирогч өөрөө ч мэддэггүй. (Тийм. Хөөх.) Та нар мэдэж байгаа байх. Би нэрийг нь мартжээ.

“BBC News-ийн мэдээ – 2021.9.22 Сурвалжлагч (m): 2018 оны 3-р сард хотын гудамжнаас мэдрэлд нөлөөлдөг, үхлийн аюултай бодис илрүүлсэн. Сергей Скрипалыг хордуулах гэсэн. Тэдний хаалганы бариулд Новичок түрхсэн байснаас тэрээр охины хамт бие нь муудсан.”

“Channel 4 News-ийн мэдээ – 2020.9.3 Сурвалжлагч (m): Алексей Навальный химийн хордлогод орж эмчлүүлж байхдаа комад орж энэ Берлины эмнэлэгт хүргэгдэж ирээд 12 хоног болоод байна.

Сурвалжлагч (m): Дэвид Оманд, та энэ бүхний ард Кремли байсан гэсэн эргэлзээ танд төрж байна уу?

Дэвид Оманд (m): Үгүй. Миний бодлоор зөвхөн Оросын төрд байдаг Новичокийн ул мөр илэрсэн учраас үүнд өөр тайлбар хийх ямар ч боломжгүй гэж бодож байна. Гэхдээ мэдээж хэрэг, бид Москвагаас тэдний жишиг болсон няцаалтыг, тухайлбал барууныхны золиос боллоо гэх зэрэг буруутгал хүлээж авах нь гарцаагүй. Худал мэдээ. Төөрөгдөл үүсгэж, үнэн хэзээ ч илрэхгүй гэдэг итгэл үнэмшил төрүүлэх гэж байж болох бүхий л өөр тайлбаруудыг өгөх болно.”

Энэ химийн зэвсгүүдийг хувь хүн дээр л хэрэглэж байсан. Тэд үүнийг үй олон хүн дээр ч хэрэглэж чадна. Тэгвэл аймшигтай явдал болно. (Мэдрэлд нөлөөлдөг Новичиок гэдэг бодис байсан.) Тийм, тийм. Тийм зүйл байсан. Мэдрэлд нөлөөлөх Новичок бодис. Нөгөөх нь юу билээ? Оросын нэг тагнуулыг хөнөөсөн нөгөөх нь. (Полониум уу? Полониум байсан байж мэднэ. Тийм. Александр Литвиненко.) Тийм, тийм. Тиймэрхүү зүйл. Хуучин тагнуулыг хөнөөсөн. (Тийм.) Яагаад гэвэл тэр оргож, эх орноосоо урвасан. (Тийм, Багш аа.) Орос улсад түүнийг хөнөөх шаардлага байсан байх. Өөр олон ч тохиолдолд тэд Хуучны КГБ-гийн бодис, арга, зэвсгийг энэ мэтээр үргэлж ашигладаг.

Тэгэхээр эхлээд НАТО юм уу, хэн нэгэн нь хэрэв оросууд Украинд химийн зэвсэг ашиглах юм бол тэд оролцох болно гэсэн. Одоо харин үүнийгээ үгүйсгэж, оролцохыг хүсэхгүй байна. Тэр эргэж тойроод л булзааруулаад л; зөвхөн НАТО-гийн гишүүн орнуудыг л хариуцна гээд байгаа. Өө, Бурхан минь. (Бурхан минь.) Тэр зүгээр нэг жижигхэн чөтгөр учраас Путинээс айж байна гэж би бодож байна. Чөтгөрийн тогтолцоондоо бол Путин өндөр түвшнийх. Тэдэнд яг л армийнх шиг түвшин байдаг. (Хөөх.) Толгойлогч шиг. Путины хувьд толгойлогчийн түвшнийх болохоор бусад нь бүгд түүнээс айдаг.

НАТО, өө, Бурхан минь. Мэдэх юм алга. Тэд бүгд яг одоо гараг дээрх хүмүүсийг алж хөнөөхийн тулд Дэлхий дээр гарч ирдэг. (Өө, Бурхан минь.) Надад тэгж санагдаж байна. Яагаад гэвэл тушаал өгдөг өндөр албан тушаалд нь дандаа чөтгөрүүд, муу ёрын хүмүүс зэрэг дандаа муу хүмүүс байгаа бөгөөд юу ч хийхгүй байна. (Тийм, Багш аа.) Зөвхөн хохироож байна. Та нар өдөр бүр мэдээгээр хэн нь хэн, аль нь аль вэ гэдгийг тодорхой харж байгаа. (Тийм ээ, Багш аа, харж байгаа.) (Тийм, Багш аа.) Та нар надад итгэх албагүй. Тэдний үйлдлийг нь ажиглаж болно. (Тийм ээ.) Та нар надад итгэх шаардлагагүй. Иймэрхүү зүйлийг олж харахад ямар нэг гойд чадвар ч хэрэггүй. Тэднийг физик түвшинд үйлдэж байгааг нь, хэлж байгааг нь харж болно. (Тийм, Багш аа.) Мөн тэдний дэлхийн байдлыг яаж атгаж байгааг харахад хэн нь хэн бэ гэдгийг мэдэж болно. (Тийм.)

Дэлхийн хэн нь хэн болохыг бичсэн толь бичиг байдаг. Одоо ийм төрлийн хүмүүсийн талаар бас нэгийг гаргавал таарна. Ийм төрлийн хүн биш хүмүүсийн талаар. (Тийм ээ. Яг зөв, Багш аа. Тийм.) Нэг төрлийн эрлийз. Хүний биеийг өмсгөл болгож нөмөрсөн байдаг, тэд хүн биш. Тэд хүмүүсийг хохироодог. Хүмүүст тэд төвөг учруулж, үймээн тарьж, учруулах аливаа зэвүүн зүйл болгоныг хийдэг, эсвэл үүнийг зогсоох гэж юу ч хийдэггүй. Тэдэнд зогсоох, намжаах эрх мэдэл байлаа ч гэсэн юу ч хийдэггүй. (Тийм, Багш аа.) Иймд тэд хамтран зүтгэдэг. Харж байгаа биз дээ? (Тийм, Багш аа.)

Үнэндээ оросууд химийн зэвсэг хэрэглэх юм бол дэлхий дахин хариу арга хэмжээ авахгүй. НАТО-гийн удирдагчид оросууд химийн зэвсэг хэрэглэвэл үүнд оролцох болно гэж хэлэхгүй байгаа. (Тийм, Багш аа.) Энэ нь яг л... “Сайн уу. Ирээд тэднийг ал! Украинчуудыг хөнөө, бидэнд хамаагүй, бид оролцохгүй,” (Тийм.) эсвэл оросуудыг Украины ард түмнийг юугаар ч хамаагүй зовоо гэж урьж байгаа аятай. Харж байгаа биз дээ? (Тийм. Бид ойлголоо, Багш аа.)

Хэмжээ хязгааргүй. (Яг үнэн. Тийм.) Ямар ч хэмжээ хязгаар алга. Оросуудад алхаж орохгүй хил хязгаар гэж алга. (Тийм, Багш аа.)

Өө, Бурхан минь. Маш хорон, хулчгар. Зөвхөн хулчгар төдийгүй тэд нар их хорон. Тэдэнд бусдын төлөө гэх сэтгэл байхгүй. Яагаад гэвэл би урьд нь хэлсэн дээ. Энэ тэдний эмэгтэйчүүд, хүүхдүүд биш, эцэг эх, гэр бүл нь биш шүү дээ. (Тийм. Тийм ээ, Багш аа.) Эвдэрч сүйдэж байгаа нь тэдний хөрөнгө биш, үхэж үрэгдэж, гэмтэж бэртэж байгаа нь тэдний бие биш. (Тийм.)

“Австралийн 7NEWS-ийн мэдээ – 2022.3.17 Крис Риесон (m): Театрт энгийн иргэд хоргодож байна. Украинчуудын хэлж байгаагаар оросууд бөмбөгдөхөд 1,200 орчин хүн байжээ. Хэдхэн хоногийн өмнө гарах газаргүй болж барилгад нуугдсан гэр бүлүүдийн цөхрөл тэнгэрт тулж байлаа. Эдгээр үгс нь “хүүхдүүд” гэсэн үг бөгөөд олноор нь хөнөөхийн оронд тэднийг өршөө гэсэн уриалга юм. Улаан загалмайн нийгэмлэг Мариупол хотыг “бүрэн сүйрсэн” гэж мэдэгджээ. Мөн Ассошиэтэд Прессийн мэдээний багийнхан үнэн гэж харуулах гэж бүхнээ дэнсэнд тавьжээ. Өөрөө айж байлаа ч өрөөлийн амийг аврах тулаан. Сургуулийнхаа талбайд хөлбөмбөг тоглож байгаад дэлбэрэлтэд өртөн амиа алдсан 16 настай Илия хүүгийнхээ цогцос дээр эцэг нь гашуудан байна.”

Өө, Бурхан минь. Хэрэв энэ бүхэн дэлхийн төгсгөл биш бол юу гэж? Өөр юу байх вэ? (Тийм, Багш аа.)

Өөр зүйл байна уу? (Байгаа, Багш аа. Олон хүн Путиныг Украины дайнд цөмийн зэвсэг хэрэглэх вий гэж айж байгаа. Ингэж санаа зовох хэрэгтэй юу?)

Тийм ээ, мэдээж хүн бүр санаа зовж байна. Гэхдээ хэрэглэх эсэх нь ирээдүйд л харагдана даа. (Тийм ээ, Багш аа. Тийм.)

1994 онд Будапештэд тэд цөмийн цэнэгт хошуутай байхаас хэдийнээ татгалзсан байх учиртай. Дэлхий дахин тэднээс татгалз гэж гуйсан. (Өө, хөөх.) Тэр үед Будапештэд Орос, АНУ, Их Британи зэрэг хүчирхэг орнууд тухайлбал Орос зэрэг улсаас дайран эх оронд нь дайн гарсан тохиолдолд тэд Украиныг хамгаална гэж амласан. Украиныг цөмийн зэвсгээ хураалгасны хариуд тэд бүгд гарын үсэг зурсан. Гэхдээ тэд нар амлалтаа биелүүлээгүйг харж байгаа биз дээ. (Тийм ээ, Багш аа. Тийм.)

Бид Орост бас санаа зовох хэрэгтэй. (За, Багш аа.) Яагаад гэвэл оросын ард түмэн гэм зэмгүй шүү дээ. (Тийм, Багш. Яг үнэн.) Зөвхөн Путин болон түүний бүлэглэл. Олон орос хүн юу болоод байгааг бүр огт мэдэх үгүй байгаа. (Тийм, яг үнэн.) Яагаад гэвэл Оросын телевиз радиогоор огт өөр дүр зураг нэвтрүүлж байгаа. Тэд, “Орос улс тэнд очиж ард түмнийг дарласан фашист төр засгийг унагааж, ядууст нь болон хохирогчдод хөнжил, хоол өгөх гэж байна” гэх зэргийг хэлж байна. (Тийм.) Тэд ийм л юм үзүүлж байна. (Яг тийм. Тэгж байна.) “Тусгай ажиллагаа” гэсэн. Тэд Оросын арми тэнд очиж сайн зүйл, бүр буяны ажил зэргийг хийж (Өө, тийм.) хүмүүсийг фашист төр засгаас хамгаалж байна зэргээр харуулж байгаа.

Угаасаа тэд түүнийг (Зеленскийг) нацист гэсэн. Тэгээд тэд нацистуудыг устгах гэж байна гэсэн. (Тийм.) Одоо харин хүн бүр мэднэ, бид ч тэдэнд “Өө, тэр еврей хүн шүү дээ” гэж хэлсэн. Харин одоо тэд өөрчлөгдөөд тэд бол фашист гэж байна. Фашист гэж хэнийг ч хэлдэг юм мэдэхгүй болохоор, өөр зүйл хэлж чадахгүй. Ямар ч гэсэн олигтой юм биш. (Тийм ээ. Багш аа.) Дараа нь юу болохыг мэдэхгүй. Түүнийг нь мэдлээ гэхэд дахиад дараагийнх нь юу болохыг мэдэхгүй. (За.) Ярихаас бүр залхуу хүрч байна. Та нар асуухгүй л бол би тэдний төлөө чимээгүйхнээр залбиран, Диваажингаас Украины гэм зэмгүй ард түмэнд аль тусалж болох хэмжээндээ туслан ямар нэг зүйл хийхийг гуйдаг. (За, Багш аа.)

Оросын ард түмэн гэм зэмгүй шүү дээ. Тэд маш сайхан хүмүүс. (Тийм ээ.) Тэд та бидэн шиг л, бусад бүх хүмүүсийн л нэгэн адил. (Тийм ээ, яг үнэн.) (Тийм шүү, Багш аа.) Оросууд болон би, та, эсвэл америкчууд, англичуудын хооронд ямар ч ялгаа байхгүй. (Тийм ээ, Багш аа.) Удирдагчдын гэмт бүлэглэлийн л хийсэн хэрэг. Энэ олон арван жил тэд хүмүүсийнхээ тархийг угаасан. (Тийм, Багш аа.) Энэ бүх худал суртал ухуулга олон арван жил бүр коммунизмын үеэс л явагдаж байгаа. (Тийм. Яг тийм.) Хүмүүс нь харин үүнийгээ л сонсож, өөр юу ч мэддэггүй. Тэд ТВ, радиогоороо явсныг л үзэж сонсоно. Түүнээс харж, сонссондоо итгэнэ. Ийм учраас л Орост байгаа аав нь Украинд байгаа хүүгээ оросууд ирээд улс орон руу нь дайраад хүмүүсийг алсан тухай хэлэхэд хүүдээ итгээгүй тухай мэдээгээр гарсан хэрэг. Тэр итгээгүй. (Тийм.) Тэр, “Үгүй, үгүй, үгүй. Өө, үгүй дээ. Тэд хүмүүст туслах гэж, хүмүүст хоол хүнс, хөнжил өгөх зэрэг зорилгоор очсон” гэсэн.

“CNN-ийн мэдээ – 2022.3.9 Миша (m): Би түүнд бид бөмбөгдөлтөд сэрж, найман сартай нялх хүүгээ аваад бид гэр бүлээ аврахын тулд зугтахыг хичээсэн гэж хэлсэн. Гэтэл тэр урдаас маргаж, “Үгүй, үгүй, үгүй. Бүх зүйл тийм биш.” гэсэн. Орос улс энх тайвны үйл ажиллагаа эхлүүлсэн ба манай орныг эзлээд байгаа нацист дэглэмээс биднийг аврахыг хичээж байна гэсэн. Хамгийн сонирхолтой нь Оросын цэргүүд орон нутгийн хүмүүст хоол хүнс, дулаан хувцас өгч байна гэсэн. Тийм зүйл тэр ТВ-ээр үзсэн байсан. Тэгэхэд нь би, “Үгүй ээ, аав аа, одоо би энд юу болж байгааг харж байна. Найзууд маань ч бас юу болж байгааг харж байна” гэсэн. Тэр огт итгэж чадаагүй.”

Өөр нэгний охин ээждээ хэлтэл ээж нь бас л итгээгүй. Тэгээд охин нь Украинаас дайны талаарх төрөл бүрийн зургийг илгээсэн. (Тийм.) Эвдэрч сүйдсэн байдлын зураг, бичлэг сэлтийг ээждээ илгээн харуулжээ. Тэр цагаас ээж нь түүнээс холбоо таслан түүнийг блоклосон. (Өө, хөөх.) Охиноосоо бүр дуудлага ч хүлээн авахгүй, холбогдохгүй болсон. (Хөөх.) Мэдээгээр үзсэн юм. Тэд өөрсдөө тэгж ярьсан.

Хөөрхий украинчууд. Олон хүн үр хүүхдээ алдаж байна. Тэд хүүхдээ бүр хаана байгааг ч мэдэхгүй. Тэд олж чадахгүй. (Тийм, Багш аа.) Бөмбөгдөлт болоход хүн бүр гүйлдэж, хүүхдүүд нь магадгүй үлдэж, эсвэл өөр зүгт гүйгээд тэд бие биеэсээ төөрсөн байгаа. (Тийм, яг үнэн.) Зарим аавын ярих нь, “Би хүүгээ гурван сарын хэднээс хараагүй” гэж байсан. Бурхан минь, ямар гээч шаналал вэ. Бодоод үз л дээ? Өөрийгөө тэр аав гэж төсөөлж чадах уу? Эсвэл дайнд төөрөөд (Маш аймшигтай.) эцэг эхээ хаана байгааг мэдэхгүй хүүхдийн оронд өөрийгөө төсөөлж чадах уу? (Тийм, Багш аа.)

Энэ бол ердөө нэг л тохиолдол. Яриа ч үгүй, бичигдээгүй олон мянга цаана нь байгаа. (Яг тийм. Тийм.) Та нарт урьд нь хэлсэн шиг бөмбөгдүүлсэн үед тэд зугтаж явдаг болохоор (Тийм.) бичлэг хийх чөлөө сэхээгүй, бас юу ч үгүйгээр зугтаж явдаг. Бичлэг хийх ч юм байдаггүй. Эвдрэл сүйрлийн талаар бичлэг хийх гээд үлдэх зоригтой хүн гэж үгүй. (Тийм ээ. Яг үнэн.) Маш ховорхон тохиолдолд гэрэл зураг, бичлэгүүд цацагддаг. Бид ч бүх зүйлийг, үнэнийг, Украинд болж байгаа зүйлээс болж хүмүүс, хүүхдүүд, гэр бүлүүд яаж зовж шаналж байгаа талаар бүх үнэнийг мэдэхгүй. (Яг үнэн. Тийм, Багш аа.)

Настай хүмүүс бүр хэдийнээ алхахад хүндрэлтэй болсон байдаг учраас (Тийм.) бүр зугтаж ч чадахгүй болсон байдаг. Зугтах ёстой болно. (Тийм.) Дээрээс чинь бөмбөгдөж, байшин чинь сүйдэж байхад яалтай билээ. (Яг үнэн.) Хаана байх билээ? Зугтах л болно. (Яг тийм. Тийм ээ, Багш аа.) Хаашаа явахаа ч мэдэхгүй хүмүүсийг дагаад л гүйнэ. (Яг тэгнэ.) Хаачих вэ гэдгээ бүр мэдэх ч үгүй. (Өө, Бурхан минь.) Эрхэм Бурхан минь.

Украинд ямар ч химийн зэвсэг байхгүй шүү дээ. Энэ тухай дотоодоос минь надад хэлээгүй ч, тэд Чернобылийн үлдэгдлийг ашиглан өшөөгөө авч болох ч одоо энэ нь оросуудын гарт байна. (Тэр үнэн, Багш аа. Тийм.) Иймд тэдэнд чадах зүйл нэг их үгүй.

Би Оросыг зогсоно л гэж найдаж байна. Дайныг зогсоон гэр лүүгээ буц. (Тийм.)

Украины ард түмэн болон засгийн газар нь бүр 1994 оноос хойш маш их даруухан байсныг нь та нар харж болно. Тийм болохоор л тэд цөмийн зэвсгээ “Танай оронд дайн гарах юм бол, Оросууд та нараас урвах юм бол хамгаална” гэсэн хөнгөн (Тийм, Багш аа.) хуумгай амлалтаас бол маш амархан хураалгасан. Харин одоо тэдний яаж байгааг хар. Тэд бараг юу ч хийхгүй байна. (Тийм. Яг үнэн, Багш аа.) Тэр байтугай тэдэнд өөрсдийгөө хамгаалах зэр зэвсгээр туслах гэсэн бусад (Тийм, Багш аа.) улс орны тусламжийг хүртэл зогсоож байна. (Тийм. Тэгсэн.) Энэ нь төрөл авсан чөтгөр биш юм бол өөр юу юм? (Тийм.) (Тийм. Гарцаагүй, Багш аа.)

Өөр шигээ хүмүүсийг тэгж шударга бусаар зовж байгааг мэдсээр байж, хүүхдүүдийг тэгж үхэж үрэгдэн, бөмбөгдүүлж шархтаж, эрхтэн дутуу болж байгааг харсаар байж яаж чадаж байна аа. Амиа алдах нь муу хэрэг, гэхдээ хүүхэд хөл, гаргүй болж эрэмдэг зэрэмдэг болох шиг тийм их муу ч бас биш. Тэдний өмнө бүхэл бүтэн ирээдүй нь бий. Гэтэл одоо энэ дайнаас болж тэд эрхтэн дутуу болж байна. (Тийм. Тийм ээ, Багш аа.) Тэд амьдралаа яаж барах юм бэ? (Тийм, Багш аа.) Дайн болон батлан хамгаалах талаар юу ч мэдэхгүй олон түмэн, өндөр настан зэргийг хамаагүй, хаа сайгүй, хэзээ ч хамаагүй алж хядаж байна.

Украины ард түмэн асар амгалан тайван. (Тийм. Яг үнэн. Яг тийм.) Тэд хэнийг ч яах ч гээгүй; тэд ердөө л өөрсдийн хэргээ өөрсдөө хариуцахыг хүссэн. (Тийм, үнэн.) Иймээс оросууд тэдний тайван чанарыг давуу талаа болгон ашиглаж тэнд очоод тэднийг ингэтэл зовоож байна. (Тийм, Багш аа.) Тэгсэн ч тэд эв нэгдэлтэй байна. (Тийм, яг үнэн.) Би ийм нэгдмэл улс орныг огт харж байсангүй. Өөр хоорондоо маш их нэгдмэл. Зугтаад явсан байсан ч гэсэн хамтдаа байлдахаар эргээд ирсэн. Үхэж, шархтаж, хөл, гаргүй болж мэднэ гэдгээ мэдэж байлаа ч гэсэн эргэж ирсэн. Буцаад ирсэн. (Тийм, Багш аа.) Яагаад гэвэл тэд тэсвэрлээгүй. Яагаад гэвэл тэдэнд хамгаалах баатарлаг чанар байдаг учраас улс орноо, ард түмнээ энэ шударга бусаас хамгаалах гэж эргэн ирсэн. (Тийм, Багш аа.)

“DW News-ийн мэдээ – 2022.3.21 Сурвалжлагч (m): Оросууд явсан газар бүртээ эсэргүүцэлтэй тулгарч байна. Эзлэгдсэн хот Херсонд оросын ачааны машинуудыг уурссан оршин суугчид хүчээр зогсоон эргүүлж байсан. Оросын дайралт төлөвлөөгүйн илүү нотолгоо.”

“ABC News-ийн мэдээ – 2022.3.21(Унгар хэлээр)Ярилцлага өгөгч (m): Тэдний хэр хүчтэй нь хамаагүй, бид бол нэгдмэл.

Ярилцлага өгөгч 2 (m): Өө, бид Киевийг хамгаалах болно. Бид хүмүүстэй дэм дэмдээ байх болно.”

Би маш их харамсаж байна. Би Орост очиж байсан. Мөн орос хүмүүс надад маш их таалагддаг. (Тийм ээ.) Тэд маш, маш сайхан хүмүүс, маш эелдэг. (Тийм ээ.) Яг л та нар шиг, над шиг, энэ гаргийн ямар ч хүнтэй адилхан. Засгийн газар л асуудал тарьдаг. (Тийм шүү.)

Хэрэв сайн засгийн газар бол тэд зүгээр. Гэхдээ Путин шиг дээрэмчид, биелсэн чөтгөрүүд байвал Оросын гэм зэмгүй ард түмэн хохирох болно. (Тийм шүү. Тийм ээ, үнэн) Тэд энэ дайнд ямар ч хамаагүй. Олонх нь үүнийг мэдэхгүй. (Тийм шүү.) Тэднээс ярилцлага авахад “Юу гэнэ ээ?” гэсэн. Харин нөгөөх нь “Үгүй ээ, энэ бол дайн биш. Тэд тэнд хэдэн украинчуудыг хамгаалж, хоол хүнс өгөх гэж очсон.” гэж хэлсэн. (Өө.)

“CNN-ийн мэдээ – 2022.3.4 Эрин (f): Украины хоёр дахь том хот Харьковын захирагч надад хэлэхдээ Путин жирийн иргэдийг санаатайгаар алж байна гэсэн. Оросын төрийн өмчит мэдээллийн хэрэгслээр бол огт өөр дүр зураг харагдана. Тэнд хүмүүнлэгийн ажиллагаа явагдаж байгаа юм шиг.

Сурвалжлагч (m): Оросын улсын ТВ-ээр, олон нийтэд Кремлээс Украины дайны талаар юу хэлэхийг хүснэ түүнийг л хэлж байна. Оросын армийн энэ шинэ бичлэгт цэргүүд хүмүүнлэгийн тусламж хүргэж байна. Тэд Оросын хүчнийхэн жирийн иргэд тулаанаас аюулгүй гарах боломж олгож байна гэснийг ерөнхийлөгч Путин хамгийн сүүлд ТВ-ээр хэлсэн үгээрээ бататгажээ.

Путин: Манай цэргийнхэн тулааны бүсээс гарах коридор үүсгэж өгсөн.

Сурвалжлагч (m): Аймшигт үнэнийг дэлхийн бусад орнууд харж байна. Энгийн иргэдийн буудаж, зовсон, үхсэн, сүйдсэн зүйл Оросын улсын ТВ-ээр огт гараагүй. Олон оросууд төр засгаа НАТО-гийн дэмжлэгтэй Украинаас болж дайтахад хүрсэн гэж итгэж байгаа.

Орос эмэгтэй: Би үнэнийг мэднэ. Энэ бол манай талын хүч түрэмгий үйлдэл байсан. Дэлхийн II дайныг туулсан байж бид дайн хүсэх нь итгэх аргагүй солиотой хэрэг.

Сурвалжлагч (m): Зарим, голдуу залуу оросууд төр засгийнхаа худал үгийг хараад тусгаар олон нийтийн сүлжээнээс, найзуудаасаа мэдээ авдаг.

Орос эмэгтэй 2: Бид бараг бүгдээрээ үүнийг ойлгоод байгаа. Маш их худал хуурмаг зүйл болж байгаа болохоор бид яг юу болоод байгааг мэдэхгүй.

Орос эр: Би үүнийг хөрш орныхоо эсрэг хүчээр түрэмгийлсэн гэмт хэрэг гэж бодож байна. Манай төр засаг дайрсан, одоо тэд хүмүүсийг алж байна.

Орос эмэгтэй 3: Ой гутмаар. Үүнийг юу гэж ойлгох вэ? Энгийн хүмүүс бүхнийг ойлгоно. Гэхдээ бид юу ч хийж чадахгүй байна. Бусдынхаа нэгэн адил айж байна.”

Путин харин одоо жагсаал зохион байгуулж, ард түмнийг бие биеэ, оросуудыгаа алахыг турхирч, бие биеэ алахыг уриаллаа. (Өө.) Орос доторх эдгээр урвагчдыг цэвэрлэнэ ч гэх шиг. (Тийм.) Тэднийг бие биеэ сэрдэж, магадгүй алах, эсвэл матаж бариулахад хүргэх гэж. Энэ этгээд зөвхөн украинчуудыг алахыг хүсээд зогсохгүй, өөрийнхөө ард түмнийг ч бас алахыг хүсэж байна. (Өө, үгүй ээ.) […]

Өнөө үед чөлөөт ертөнцийг хүртэл чөтгөр захирч байна. Энэ л асуудал. (Яг үнэн. Тийм ээ.) Улсуудыг батлан хамгаалалтын тогтолцооноосоо татгалз гэдэг. Дараа нь тэднийг сүрдүүлж, захирдаг. Тэднийг бүх цөмийн зэвсгээсээ татгалз гэж хэлээд, өөрсдөө цөмийн зэвсэгтэй, тэгээд тэднийг сүрдүүлж, захирч байна. (Тийм ээ, Багш аа.) Эх оронд нь орж ирээд, орон гэрийг нь дээрэмдэж, ард түмнийг нь хөнөөж байна.

Энэ бол шударга биш. Энэ бол чөтгөрийн хүч гэдэг нь харагдана. (Тийм ээ, Багш аа. Яг тийм.) Ямар ч жирийн улс өөрийг нь өдөөн хатгаагүй өөр улс оронд ийм зүйл хийхгүй. (Хийхгүй, Багш аа.) (Тийм шүү, Багш аа. Тийм ээ, зөв) Энэ бол жинхэнэ адтай харгис хэрэг. Харахаас илт. (Тийм ээ, Багш аа.) Та нар надад, эсвэл юунд ч итгэх хэрэггүй. Би үүнийг батлах шаардлагагүй. Тэд өөрсдийгөө чөтгөрүүд, хорон муу хүмүүс гэдгээ баталж байна. Өөр улс орон руу очоод гэм зэмгүй хүмүүсийг, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг алж байгаа өөрсдийн үйлдлээрээ, хорон муу, гутамшигтай үйлдлээрээ. (Тийм ээ, энэ үнэн.)

Дэлхий юу ч хийхгүй харж л байдаг. Хэдийд ч ямар нэгэн ноцтой зүйл, асуулт асуухад тэд ердөө зугтдаг. (Тийм ээ.) Хариулдаггүй. (Тийм шүү.) Бурхан минь. Тэгээд эцэст нь арай хийж энд тэнд бага зэрэг зэр зэвсгээр тусалж байна.

Гэхдээ хамгийн чухал зүйл бол, зэр зэвсэг хэрэглэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх зүйл бол агаарыг хаах явдал юм. (Тийм шүү, Багш аа.) Тэгвэл хоёр тал бие биеэ хохироохгүй. (Тийм ээ.) Бага хохирооно, ядаж л багасна. (Яг тийм, Багш аа.) Агаараас бөмбөгдөхгүй бол хохирол ядаж багасна шүү дээ. Хирошимаг мөн агаараас атомын бөмбөгөөр бөмбөгдсөн. (Тийм ээ. Өө, тийм ээ.) Тэд үүнийг онгоцноос хаясан биз дээ? (Тийм ээ.) Учир нь Америк Японоос маш хол тул тэд үүнийг гэрээсээ хийж чадахгүй. (Тийм ээ, Багш аа.) Япон, Америк хоёр шиг. (Тийм ээ, Багш аа.)

Орос улс үнэхээр бодож үзнэ гэж найдаж байна даа. Хүмүүс Путины талаар ямар нэг зүйл хийж, улс орондоо хор хөнөөл учруулах эрх мэдэл өгөхгүй байх гэж найдъя даа. Тэр чөтгөр учраас оросуудыг ч огт тоодоггүй. (Хөөх. Тийм ээ, Багш аа.) Хэн үхэх нь түүнд хамаагүй. (Тийм ээ, үнэн Багш аа.)

Ямар ч жирийн удирдагч санаа нь зовно. Хүүхдүүд, эмэгтэйчүүдийг алахыг хүсэхгүй. Гэтэл тэр тоохгүй. (Тийм. Үнэн.) Тэгэхээр Орос хүмүүс түүний хувьд юу ч биш. Тэр тэднийг өөрийн хүчээ бэхжүүлэхэд ашиглаж байна. (Тийм, Багш аа. Тэр үнэн.) Залуу гэнэн цэргүүдийг ашигладаг шигээ хүмүүсийг ашиглаж байна. Одоо, тэр өсвөр насны хүүхдүүдийг дайнд явуулж байна, магадгүй хангалттай цэрэггүй болсон байх. (Тийм.) Тэр сонсогчдыг явуулсан байна. Мэдээнээс үзэхэд, 17-18 настай. (Өө, Бурхан минь.) Өсвөр насныхан. Суралцаж байгаа хүүхдүүдийг Укриан луу дайнд явуулжээ. Магадгүй түүнд хангалттай тооны цэрэг байхгүй болсон, эсвэл тэр ер тоохгүй байна. Тэр ер санаа зовохгүй байгааг харж болно. (Зөв, Багш аа.)

“Fox News –ийн мэдээ – 2022.3.15 Ноён. Гончаренко (m): Өнөөдөр гурван удаа бөмбөгдсөн. Би бөмбөгдсөн гурван газарт гурвууланд байсан. Гурван жирийн иргэн амиа алдаж, 14 хүн шархтсан бөгөөд бүгд иргэдийн оршин суудаг бүс байв. Жирийн иргэдийн оршин суудаг 100 гаруй орон сууц тэнд байсан бөгөөд сургуулиас ердөө 100 метрийн зайд, хотын төвийн замын эсрэг талд явж байсан нэг хүн санамсаргүйгээр алагдсан. Иймд Путин цэргийн холбогдолтой байг онилохгүй байна. Тэр шууд л жирийн иргэд рүү галлаж Украинд алан хядлага л хийж байна. Иймээс л бид Мариупол хотод болсон шиг зүйл манай эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тохиолдож магадгүй тул хамгаалал нэн чухал байна. Тийм ээ, энэ жирэмсэн эмэгтэй төрж амжаагүй хүүхэдтэйгээ үхсэн нь сэтгэл шимшрэм явдал. Бас хэрэв Украинд ийм онгоц, агаараас хамгаалах хэрэгсэл байсан бол бид хамгаалагдах байсныг харуулж байна.”

Өнөөг хүртэл тэр үнэхээр санаа зовж байсан бол гудамжинд гүйж яваа эмэгтэйчүүд, хүүхдүүд, дүрвэгсэд рүү бөмбөг хаяхгүй л байх байсан. (Тэр үнэн.) Тэр театрыг бөмбөгдсөн, эмнэлгийг бөмбөгдсөн, төрөх эмнэлгийг бөмбөгдсөн, дайнтай, Оростой холбоогүй олон зүйлийг тэр зүгээр л бөмбөгдөж сүйтгэсэн. Бүр эхнээсээ л тэд Оросыг яагаа ч үгүй. (Тийм, Багш аа.) Тэр зүгээр л элдвээр худлаа ярьж энд ирээд хүмүүсийн амьдрал, тэдний эд хөрөнгө, амар амгаланг булааж авахыг л хүссэн. (Тийм.)

“BBC News-ийн мэдээ – 2022.3.22 Эцэг (m): Бурхан минь, та яагаад энэ бүхнийг надад учруулна вэ? Миний хайрт охид та нарыгаа би хамгаалж чадсангүй. Би ач охин луугаа гүйж очоод Доминика, Доминика гэж хашхирсан. Гэтэл тэр хэвтэж байлаа. Тэгээд би Наташа дээр гүйж очоод гартаа таарснаа шүүрч аваад хөлийг нь ороож боосон. Миний хайрт охид, би та нарыгаа хамгаалж чадсангүй.”

Одоо тэр (Путин) бүр ямар ч шалтгаангүйгээр химийн зэвсэг, цөмийн зэвсгээрээ сүрдүүлж байна. (Тийм, Багш аа.) Зүгээр л эрх мэдлийн төлөө. Чөтгөрийн хүслээ хангах гэсэн. Түүнийг та нар харж байгаа. Энэ хүн хүмүүсийн зовлонгоос таашаал авч байгаа нь илт. Тэр алж сэтгэлээ хангаж байна. Тэр чөтгөрийн амилсан дүр байх. (Яг үнэн, гарцаагүй, Багш аа. Тийм.)

Орос хүмүүс яагаад одоо хүртэл юу ч хийхгүй байгааг хараад би гайхаж байна. (Тийм.) Түүнийг галзуугийн эмнэлэгт зүгээр л цоожлоод хаячих. Тэгээд л боллоо. Энэ тийм хэцүү биш. Тийм үү? (Хэцүү биш, Багш аа) Тэд түүнийг алах ч хэрэггүй. Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчилдэг ч юм уу чөтгөрийг биеэс нь зодож гаргадаг ч юм уу. (Тийм.) Тэр тэгвэл арай дээр хүн болно. Түүнд ядахдаа хүүхдүүд эмэгтэйчүүд, настай хүмүүсийг, гэм зэмгүй хүмүүсийг зэрэмдэг болгох, алах хүч байхгүй болно. Эрчүүдийг ч бас. Тэд бас гэм зэмгүй хүмүүс. (Тийм.) Тэд хэзээ ч Оросыг өдөөн хатгаагүй. (Тийм, Багш аа. Тэр үнэн, Багш аа. Үнэн.) Их муухай хуучин нөхөр шиг аашилж байна. Харилцаагаа аль хэдийн дуусгасан ч хуучин эхнэрийгээ яагаа ч үгүй, огт өдөөн хатгаагүй байхад нь хянах гээд байдаг. (Тийм.) (Тийм, Багш аа.) Ийм төрлийн, харин арай том цар хүрээнд болж, хүмүүсийг маш их зовоож байна. […]

Бид сүнслэг хөгжлийн тухай тэгээд дайн болон чөтгөрүүдийн тухай ярьж байна... Бурхан минь. Энэ дэлхий яг ийм. Бүгд хутгалдсан. (Тийм ээ, тэр үнэн.) Хар цагаанаар ялгах боломжгүй, зөвхөн Бурхан биш, зөвхөн Диваажин биш. Бас там шиг байдаг. (Яг үнэн.)

Зөвхөн Диваажин байлгаж болох байсан, хэрвээ бид сайн засгийн газартай, гэгээлэг эрүүл ухаантай, солиотой биш засгийн газартай байсан бол бид сайн байх байв. Аль эрт эсвэл өдийд Диваажин болчих боломжтой байлаа. (Тийм.) Олон засгийн газар маш их шуналтай, хорон, зөвхөн эрх мэдэлд улангасаж байна. Хэн амьдарч, хэн үхэх хамаагүй. (Яг тийм, Багш аа.) (Тийм, Багш аа.) Үүнийг Укриан дахь Путины хийсэн дайнаас та нар харж болно. (Зөв. Тиймээ.)

“MSNBC-ийн мэдээ – 2022.3.21 Кэтти Кэй: Оросын тал улам бүр хүчээ авах боломжтой хэвээр байна. Энэ амралтын өдрүүдээр би Европын зарим дипломат албаныхантай уулзаж ярилцлаа. Тэд Украинд дараагийн хоёр долоо хоногийн дотор нэг юм уу хоёр цөмийн зэвсэг хэрэглэх магадлалтай хэмээн ихэд санаа зовниж байлаа.

Дэвид Игнатиус: Дараагийн үедээ энэ дайн улам бүр харгис, улам хүнд болох нь гэж би айж байна. Оросууд улам бүр эрчимжиж байгаа гэж би сонссон. Тэд Украинд хүчээ авч байна. Улсдаа ч эрчимжиж байна. Орост явагдаж байгаа баривчилгаа замаа алдсан. Санаа зовоож байгаа зүйл бол тэд (бусад) оронд довтлон, НАТО-гийн гишүүн орнууд руу хүрээгээ тэлэх явдал юм.”

Гэхдээ тэр тоохгүй байна. Түүнд хаа нэгтээ нуувч бий. Миний сонссоноор цөмийн дайн дэгдэж магадгүй гээд гэр бүлээ тийш нүүлгэсэн гэсэн. (Тийм, Багш аа. Тийм.) Магадгүй тэр аль хэдийн тэндээ очоод ТВ үзээд Укрианд дайн өрнөж байгааг харан баяртайгаар инээмсэглээд сууж байгаа байх. Хүмүүс зовохыг хараад түүний чөтгөрийн сэтгэл баярладаг.

Магадгүй маяа түүгээр илүү олон хүн алуулах гээд түүнийг магтаж байгаа байх. (Хөөх. Бурхан минь! Хэцүү юмаа.) Өлөн чөтгөр хооллох гээд нялх хүүхдүүдийг алдаг. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийг тэд иддэг. (Тийм, Багш аа.) Мэдээж тэр ямар ч хүнийг иднэ гэхдээ тэд хүүхдэд илүү дуртай (Бурхан минь.) Тэд хүүхэд идэх дуртай. Яагаад гэдгийг би мэдэхгүй. (Заваан юм.)

Яг л хүмүүс шиг зарим хүмүүс залуу үхэр-хүний мах, нялх тооройны мах идэх дуртай шиг. (Тийм, Багш аа.) Бидний зарим нь тэдэнтэй их адил. Тэгж бодохгүй байна уу? (Тийм ээ, Багш аа.) Ингэж л дайн эхэлсэн, ингэж л бид зовлон үүсгэдэг, ингэж л гамшиг болон энэ бүх зүйл тохиодог. Бид ямар нэгэн байдлаар ийм зүйлсийг нөхцөлдүүлдэг. (Тийм.) Мунхаглалаар, ертөнцийн бүхий л стандартад тохирохгүй зүйлсийг хийснээрээ. (Тэр үнэн.)

Ертөнцөд зөвхөн бид л амьдардаг юм биш. Бусад төрөлтнүүдтэй хамт оршдог. Бид буруу авирлаж байна. Бид амьтан-хүмүүс гэх мэт хүчгүй, илүү зөөлөн төрөлтнүүдээ дарамталж байна. Ийм учраас энэ бүх гамшиг, дайныг бид өөрсөд дээрээ авчирч байна. (Тэр үнэн) (Тийм, Багш аа.)

Бурхан минь. Сэтгэл минь тавгүйтэн дотроо чичирч байна. Бурхан минь, ямар гээчийн цаг үе вэ. Ай, Бурхан минь ямар гээч цаг вэ. Дэлхий дээр бид энх тайван диваажинг бүтээж болох байсан. (Тийм.) Бид чадах байсан. Яагаад гэвэл Бурхан гараг дээр байгаа хүн нэг бүрд хангалттай хүнс бас бусад бүх зүйлийг өгсөн. Тэгээд бид хангалттай хүнс, хангалттай хувцас хунар, хангалттай тав тух, амар амгалан, аз жаргалтай амьдрах боломжтой . (Тийм.) Бидэнд дутах зүйл нэгээхэн ч үгүй, гэхдээ бид устгаж сүйрүүлж, бидэнд хэрэгтэй олон үнэт зүйлсийг мөхөөж эвдэж байна. […]

За хайртууд минь. Баяртай. Та нартаа баярлалаа. (Баярлалаа, Багш аа.) (Багш аа биеэ бодож байгаарай.) Бүгдэд баярлалаа- Суприм Мастер Телевизэд ямар нэгэн байдлаар тусалж байгаа энд бас алс орноос, гадуур холын зайнаас ажиллаж байгаа бүгдэд баярлаж байна. Бурхан та нарыг ивээг. Та нарын буян асар их. Түр баяртай. (Түр баяртай, Багш аа.) Хайртай шүү. (Багшдаа бид ч бас хайртай.)

Хөтлөгч: Хамгаас энэрэнгүй Их Багш минь, тоо томшгүй олон гэм зэмгүй хүмүүсийг санаанд багтамгүй зовлон зүдгүүрт цэг тавихын төлөөх Таны хязгааргүй аминч бус чанар хүн төрөлхтнийг гүнээ төгс адислах болтугай. Цаашид аливаа ноцтой гамшгийг таслан зогсоохын тулд үүрэг хариуцлага хүлээсэн бүх эрх баригчид шуурхай арга хэмжээ авч, аюулд өртөөд буй ахан дүүсийг маань болон дэлхийгээ энэ утгагүй дайнаас аврах болтугай гэж бид залбиръя. Бид эх дэлхий дээр Диваажин бүтээж, үр хүүхдүүддээ тэдний хүртэх ёстой амар амгалан ирээдүйг бэлэглэх үйлс маань амжилттай бүтэх болтугай. Орчлон ертөнцийн бүх Төрөлтний ивээлээр Ачит Их Багш минь Та Диваажингийн хязгааргүй хамгаалалт, амар тайван байдлаар хүрээлүүлэх болтугай.

Авшиг хүртээх үггүй арга хийгээд ямар төрлийн “шавь нар” Их Багшийн хувилгаан биеийн хамгаалалтыг алдаж болох талаар Их Багш юу хэлснийг сонсохыг хүсвэл энэхүү конференцийг бүрэн эхээр нь дараа нэг өдөр Багш Шавийн Шүтэлцээ нэвтрүүлгээр хүлээн авч үзээрэй.

Мөн танд лавлах шаардлага гарвал Шуурхай мэдээ/ Багш шавийн шүтэлцээ зэрэг өмнөх конференц нэвтрүүлгүүдийг үзнэ үү:

Шуурхай мэдээ:

Дотоодын Бурханы хүчээ сэрээхэд Тодорхой зүйлс хэрэгтэй

Энх тайвныг сахин бусдын амь насыг нандигна

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Украины тулгамдсан нөхцөл байдлын талаарх санаа бодол

Дэлхий дахин Украиныг дайнд ганцааранг нь үлдээлээ

Украинд тусалж буй талаар урамтай сайхан мэдээ

Багш шавийн шүтэлцээ:

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн дэлхийн төлөөх зоригт үйлс

Хүмүүст жинхэнэ, хүчтэй, ухаалаг удирдагчид хэрэгтэй

Эмэгтэйчүүд хамгаалагдан хүндлэгдэх ёстой

Ерөнхийлөгч хүн ард түмнийхээ амь насыг хамгаалах ёстой

Өш хонзон хэзээ ч энх тайвныг авчрахгүй

Жинхэнэ Жихад

Жинхэнэ нигүүлсэл ба ёс суртахууны хэм хэмжээ бол жинхэнэ шийдэл

Дэлхийн бүх улсын төр засаг Украины талд зогсох ёстой

Хүчирхэг орнууд зоригтой байж Украинд туслах ёстой.

Сайн ба муугийн хооронд болж буй дайнд Диваажин Украинд тусалж байна

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
272 Үзсэн
2024-11-27
359 Үзсэн
2024-11-26
331 Үзсэн
2024-11-26
495 Үзсэн
36:10

Онцлох мэдээ

2024-11-26   52 Үзсэн
2024-11-26
52 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд