Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Аура: Бидний Жинхэнэ Би-гийн Тусгал, 2-ын 1-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Бүхий л төрөлтөнд биеийг нь хүрээлсэн хэлбэлзэлт энергийн талбай байдгийг шинжлэх ухаан бидэнд хэлдэг. Эдгээр хэлбэлзэлт талбай буюу аура нь хүмүүс, амьтан-хүмүүс, ургамал, мод, чулууг хүртэл хүрээлж байдаг ажээ. Аура нь бидний сэтгэл хөдлөл, бодол сэтгэлийн байдал, бие махбодын үзүүлэлт, оюун санааны түвшнийг илэрхийлдэг. Гэрлийн энергийн спектр буюу шинжлэх ухааны хэллэгээр энэхүү цахилгаан соронзон орныг таньж, мэдэрч, зарим онцгой тохиолдолд бусад хүмүүс харж болдог байна.

Хүмүүсийн аура нь бүгд өөр өөр байдаг агаад тэдний мэдрэх сэтгэл хөдлөл, бие махбод, оюун санааны байдлаас хамааран үе үе өөрчлөгдөж болно. Хэрэв бид хүний ​​аураг харж чадвал тухайн хүний ​​“жинхэнэ чанар” илчлэгдэх болно. Аурагийн давхаргууд нь өөр өөр өнгөтэй байдаг бөгөөд энэ нь аураг унших явцад, эсвэл тусгай төрлийн гэрэл зураг дээр гарч ирдэг. Давхарга бүрийн өнгө нь хүний ​​ сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл хөдлөл, сэтгэл санааны байдал, оюун санааны энерги гэсэн нөхцөлүүдээр онцлог чанарынх нь талаар маш их зүйл хэлдэг. “Аурагийн гэрэл зураг”-ийг гаргахын тулд тусгай камерууд бүтээгджээ. Үүний нэг жишээ бол Радиант хьюман хэмээх тусгайлан бүтээсэн камер бөгөөд хүний ​​хувийн цахилгаан соронзон орныг авч чаддаг байна.

Тайвань (Формоса)-д ном айлдах үеэрээ бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай бид хэн гэдгээ нууж чаддаггүй, бидний аура байгаа байдлыг минь илчилдэг тухай ярьсан билээ.

Бид бүх ертөнцөд ил байдаг. Үнэндээ бидэнд нууж чадах зүйл байдаггүй. Ид шидтэй хүмүүс ч юм уу далдыг хардаг хүмүүсийг ярилтгүй. Тэд аураг тань харж ямар хүн бэ гэдгийг тань мэдэж чадна. Та нарын соронзон талбай бүхнийг хэлж өгдөг, аура тань бүхнийг хэлдэг. Энэ тухай ярилтгүй. Үл үзэгдэх төрөлтнүүд, Диваажин, тамууд хүртэл та нарын бүх зүйлийг хардаг. Өөрсдөөсөө л нуудгийг эс тооцвол бидэнд нууж чадах зүйл байхгүй.

Сүүлийн үеийн анагаах ухаан, шинжлэх ухааны судалгаагаар бидний иддэг зүйл сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Махны зориулалтаар нядлуулж буй амьтан-хүмүүс маш их гэмтэл, өвдөлтийг мэдэрдэг. Эдгээр мэдрэмж нь тэдний махны эсүүдэд шингэж, дамждаг байна. Хүн супермаркет юм уу бусад хүнсний дэлгүүрээс махан бүтээгдэхүүн худалдан авахад энэхүү сөрөг энерги нь энгийн нүдээр харагддаггүй. Холболт нь энгийн шинжлэх ухаан юм. Мах идэхэд амьтан-хүмүүсийн хямралын хэлбэлзэл тухайн махаар хооллосон хүнд дамждаг.

Бидний Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай веган хооллолт нь энэхүү сөрөг энергиэс хэрхэн ангижруулдгийг, мөн амьтан-хүмүүсийн махыг биед нь шингэсэн хямралтай хамт идэж, амьтан-хүмүүсийн махаар хооллосноор сөрөг энерги авч байдаг талаар айлдсан юм.

Бидний бие бол өөр шатахуун хэрэглэдэг машин. (Яг тийм.) Бид шинэ, амьд энергитэй ногоо, жимс, үр тариаг түүнд хийх хэрэгтэй. (За.) Харин үхмэл цогцос, бузар энергитэй, илжирч муудсан, антибиотик, айдас, аймшиг нэвт шингэсэн цуст махыг биедээ оруулах ёсгүй. (За, Багш аа.) Ийм энерги бол тэдний үхэхээсээ өмнө тамлуулж байсан үеийнх. Тэд бүгдийг мэддэг. Тэднийг бие махбодын хувьд ч тамлаж тарчлаадаг. (Тийм ээ, Багш аа.) Амьдрал нь тэр чигтээ тарчлаан. Энэ бүхэн тэдний маханд шингэсэн байдаг бөгөөд үүнийг идвэл тайван байх аргагүй. (За, Багш аа.) Баяр жаргалыг мэдэрч, үнэхээр жаргалтай байж чадахгүй. (За, Багш аа.) Тэгээд мэдээж өвчилнө. Энэ бол хүний идэх хоол хүнс биш. Асар их антибиотик, мөнгөн ус гээд л загас-хүмүүс дотор байж болох элдэв зүйлс, бас салмонела гэх мэт юу ч байж мэднэ. Сүүлийн үед КОВИД гэлтгүй маш их өвчин гарч байна. (Тийм ээ, Багш аа.)

Харвардын Анагаах Ухааны Сургуулийн сэтгэл мэдрэлийн эмч, хоол тэжээлийн мэргэжилтэн Ума Найду хэлэхдээ “Ургамлан хооллолт нь гэдэс ходоодыг бүрмөсөн эрүүл болгож, улмаар амьдралыг илүү жаргалтай болгодог.” гэв. Эслэг ихтэй хооллолт болон сэтгэлийн түгшүүр, стресс, сэтгэлийн хямралыг бууруулах явдлын хоорондох хамаарлыг доктор Найду харуулсан бөгөөд тэрээр цааш нь “жимс, хүнсний ногоо, амьтны гаралгүй өөх тос зэрэг үрэвслийн эсрэг хоол хүнс агуулсан веган хооллолт нь гэдэсний эрүүл бичил биетийг бий болгож, эрч хүч, сэтгэл санааг сайжруулдаг” хэмээн тайлбарласан юм.
Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (1/2)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
272 Үзсэн
36:10
2024-11-26
52 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд