Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн маяатай хийсэн яриа

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Би Украинд тусалсаар байсан тул маяа над дээр ирсэн. (За.) Мөн бид Веган Дэлхий, Энхтайван Дэлхийн төлөө үргэлжлүүлэн залбирч, хүмүүст чадах чинээгээрээ, үл үзэгдэх адислал, оюун санааны хүчээрээ ч туслахаар хичээж байна. (Тийм. Яг үнэн.) Тэр тамаас ярилцсан. Тэр үгээ тамаас илгээсэн гэсэн үг. (Өө!) Тэр, “Энэ бүхнээ зогсоо!” гэж хэлсэн. (Өө. Хөөх.) Тэр намайг зогсоох ёстой гэсэн. Тэгээд би түүнээс “Яагаад? Надад шалтгааныг нь хэл. Би сонсъё. Мэдээж би сонсох болно. Ярь ярь” гэлээ. Тэр “Учир нь Та бол Өндөр Дээд Ертөнцийн Хаан болохоос энэ газрын Хаан биш шүү дээ. Тиймээс бүү саад бол” гэж хэлсэн. (Хөөх.) Тэр явдлын дараа би тэднийг маш ихээр өрөвдөж хайрлах мэдрэмжээ огт хаяж чадсангүй, маяа, чөтгөрийн хаад болон чөтгөрүүдийг бүгдийг нь. Тэднийг хайрлах сэтгэлээ зүгээр хорьж чадахгүй байгаа юм.

Хөтлөгч: 2022 оны 7-р сарын 16-ны бямба гарагт бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Суприм Мастер Телевизийн хамт олонтой утсаар холбогдон тэдний биеийг асууж эгэл жирийн амьдралын тав тухын талаар болон дэлхий дахины өнөөгийн нөхцөл байдлын тухай хуваалцсанаас гадна Их Багш маяатай саяхан ярилцсан талаараа анх удаа дэлгэн ярилаа.

Би зүгээр л дэндүү завгүй байна (Ойлгож байна.) Та нар ганцхан нэвтрүүлэг хариуцдаг гээд бод доо. Тухай болгонд, эсвэл 2-3 өдөр тутамд тэр нэвтрүүлгээ хийж байгаа. Харин би бүгдийг хариуцдаг. (Тэгдэг. Яг тийм. Тийм ээ.) Маш их ачаалал. (Тийм дээ.) Дэлхийг зүгээр ингээд зөнд нь хаячхаж чадахгүй болохоор би үүнийг хийхээс татгалзахгүй (Тэгнэ дээ.) Орхичхож чадахгүй. Яг л хайртай гэрийн тэжээвэр амьтан-хүнээ ямарваа шалтгаанаар тэгээд нэг орхичхож болдоггүй шиг. (Яг тийм.) Тэгэхээр би чадах бүхнээ хийж, намайг сонсох хэн бүхэнд туслахыг хичээдэг юм. Сонсдог нь тийм ч олон биш нь харамсалтай. Тиймээс л одоо урьд өмнөхөөс илүү олноор өдөр бүр үхэж байна. (Тийм байх нь.)

Яагаад гэвэл энэ ВА.5 хэмээх хамгийн сүүлд гарсан хувилбар хамгийн их халдварлан, хурдан тархдаг хувилбар. Урьд нь хэсэг хугацаанд ч гэсэн жаахан намжиж, хүмүүс КОВИД-той зэрэгцэн хэвийн амьдарч болохоор боллоо гэж бодож байлаа. Гэтэл одоо бол дэндүү их байна. (Тийм.) Хүмүүс асар ихээр үхэж байна. Интернэтээр харсан юм. Одоо бол бултах хэцүү. (Тийм.)

“The Weather Channel-ийн мэдээ 2022.7.12 Даниел Бэнгкс (f): Америкчууд цар тахлаас салахыг хүсэж байгаа ч цар тахал биднээс хараахан салахгүй нь. КОВИД-19-ийн дэд хувилбар гараад байна. Үүнийг ВА.5 гэх бөгөөд тун дийлдэшгүй. Энэ нь хүмүүсийн вакцин, эсвэл өмнөх халдварын улмаас тогтсон дархлаанд өмнөх омгуудаас илүү тэсвэртэй байдаг. Маш хурдан АНУ дахь давамгайлах омог болсны дээр эрдэмтэд энэ намар шинэ давлагаа эхэлнэ гэж таамаглаж байна. Нэг асуудал нь гэвэл яг хэдэн хүн халдварласныг тогтооход хүнд. Сүүлийн үед ихэнх хүмүүс гэртээ КОВИД-ын тестээр тогтоох юм уу эсвэл бүр огт шалгахгүй байгаа. Үүний үр дүнд эрүүл мэндийн мэргэжилтнүүд урьдынх шигээ халдварын талаар тийм их тоон мэдээллийг авч чадахгүй байна. Олон хүн маск зүүхээ больж, олон нийтийн дунд зай барихгүй байгаагаас болж шинэ омог нь хэр зайд тардаг нь ч тодорхойгүй байна. Мөн вакцин үйлдвэрлэгчид ВА.5-ын вакцины нэмэлт тунг намар гэхэд гаргана гэж найдаж байгаа хэдий ч дахин шинэ омог гарч нэмэлт тунгийн үйлчлэлийг бууруулахгүй гэхийн аргагүй юм.”

“ABC News-ийн мэдээ 2022.7.15 Девид (m): Одоо АНУ-д тархаж буй КОВИД-ийн маш халдвартай хувилбар санаа зовоож эхэлсэн. Сүүлийн долоо хоногт л гэхэд АНУ-д КОВИД-ын улмаас нас барах нь 10% өссөн байна.

Сурвалжлагч (m): Өнөө шөнө тус улсын хамгийн том муж хоёр долоо хоногийн дараа дотор ороход маск зүүх журамд шилжих гэж байна.

Доктор Феррер (f): Санаа зовох хэрэгтэй гэж бид хэлж байна. Энэ хувилбарыг хүн бүр л илүү хурдан халдварладаг, илүү амархан дамждаг.

Сурвалжлагч (m): 10 сая хүн амтай Лос Анжелос мужид одоо КОВИД-ийн халдвар их байгаа нь тус мужид эмнэлэгт хэвтэх тоо 88% буюу 4-р сарынхаас хоёр дахин нэмэгджээ.

Эрэгтэй (m): Аль болох сэрэмжтэй, болгоомжтой байх хэрэгтэй.

Сурвалжлагч (m): Сүүлийн давлагаа илүү хурдан тархдаг ВА.5 хувилбараар үүсгэгдээд байна.

Доктор Валенски (f): Улам илүү тархах чадвартай, дархлаанаас улам их зайлсхийх чадамжтай болох эсэхийг бид мэдэхгүй.

Сурвалжлагч (m): КОВИД-оос болж нас барагсдын тоо америкчуудын хувьд дахин сүүлийн долоо хоногт л гэхэд 10% нэмэгдэж өдөр бүр ойролцоогоор 350 хүн амиа алдаж байна.”

Бурхан бидэнд олон удаа зөөлөн хандсан. (Тэгсэн, тийм ээ.) Жаахан тахал гараад зогсдог байв. Тэгээд л хэсэг цар тахал гараад тэгсхийгээд л намждаг ч хэн ч хэр мууг нь мэддэггүй, хэн ч сонсдоггүй. Тэд амьтан-хүмүүсийг алсаар, мэдрэхүйт амьтан-хүмүүсийг лабораторид юм уу сургуульд туршилтад ашигласаар байдаг. Мөн амьтан-хүмүүсийг тэр бүү хэл үхэхээс нь өмнө тамладаг. Тэгээд байхаар Бурхан яахин үргэлжлүүлэн өршөөсөөр байх билээ? (Тийм, яг үнэн.) Учир нь балмад хүчирхийлэл нь Тэнгэр, Газрыг чичрүүлж байна. (Ойлгож байна, тийм ээ.)

Сүүлийн үед мөн маш олон үл таних нисдэг биетүүд үзэгдэж буй нь тэд санаа зовж буйгаас тэр юм. (Тийм.) Яагаад гэвэл тэд энэ бүх амьтан-хүмүүсийн, уур амьсгалын өөрчлөлтөд өртсөн хөөрхий хүмүүсийн зовлонт гасланг сонсож байгаа. Тэд усгүй болсноос олон километр алхахад хүрч, жаахан ус олж авахын тулд дээрэмдүүлэн хүчиндүүлдэг. (Тийм, Багш аа.)

Тэгсэн ч ус нь алга болсоор, олон нуурууд урьд өмнө байгаагүйгээр ширгэн үгүй болж ёроолд нь үлдсэн араг яснууд хүртэл ил гарч байна. Урьд өмнө хэн ч мэддэггүй байсан өөр нууцууд хүртэл илэрч байна. (Хөөх.) Дэлхийн дайны үед урьд нь живсэн хөлөг онгоц хүртэл ёроолд байснаа одоо ил хөвж гарч байна. Усгүй болсноос тэр.

Италид сүүлийн үед маш хүнд ган болж байна. (Хөөх.) Тэд ургацаа алдаж, өөр ч олон зүйл нүүрлэж байна. (Тийм ээ.) Зөвхөн Итали төдийгүй хаа сайгүй мөн адил. Аймшигтай.

“The Associated Press-ийн мэдээ 2022.6.23 (Итали хэлээр) Меучио (m): Ийм хямралыг бид 70 жил харсангүй. 70 жилийн өмнөөс эрдэм шинжилгээний хэмжилт хийж эхэлснээс хойш энэ голын түвшин ийм доор хүрч байсангүй.

(Итали хэлээр) Мартина (f): Бороо хангалттай орохгүй, өвөл ч хангалттай ус хуримтлуулж бид чадсангүй. Мөн сүүлийн үеийн хур тундас, бороо энэ өвлийн хүнд байдлыг зөөллөхөд хангалтгүй байлаа. Бороо, усалгаа дутмаг байгаагаас бид багадаа 20% үр тарианы ургацаа алдана гэж бид бодож байгаа.”

Мөн царцааны нүүдэл газар газар дамжиж байна. (Тийм, Багш аа.) Том эмгэн хумснууд хүртэл сүйтгэл учруулж байна. Сүйтгэгч цох болон шавж олон төрлөөр, хаа сайгүй. (Тийм ээ.)

Мөн Нью Йорк одоо цочирдолд орж хүмүүс сармагчны цэцэг өвчний вакцин хийлгэхийг хүсэж байна. Халдвар эрс өсөж байгаагаас тэр. (Өө, хөөх.) Мөн өөр бусад, бидний бүр мэдэх ч үгүй өвчин, тухайлбал тархи-иддэг өвчин, өт зэрэг гарч байна. Заримыг нь яаж эдгээхээ ч тэд олж мэдээгүй байна. (Тийм.) Мөн листериа, сальманелла гэх мэт бүхий л төрлийн бактериуд байна. (Тийм.) Тэд олон төрлийн махан бүтээгдэхүүнийг эргүүлэн татаж байна. (Хөөх) Одоо тэд боловсруулалтад оруулсан мах бас хорт хавдар үүсгэдгийг мэдлээ. Энэ мэтчилэн. (Тийм.)

“Euronews Now-ийн мэдээ 2022.7.13 Сурвалжлагч (m): Францад хиамны бүх орц сайн биш гэж дүгнэсэн байна. Энэ долоо хоногт Францын хүнс, байгаль орчин, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын агентлаг (ANSES)-гаас албан ёсоор мэдэгдсэнчлэн нитрит болон нитрат нь хорт хавдартай холбоотой гэж үзсэн байна. Эдгээр нэмэлт бодисууд худалдааны махан бүтээгдэхүүний 75%-д нь тэдгээрт бактери үржихээс хамгаалан хадгалах хугацааг уртасгахаар нэмдэг нь тогтоогдсон байна.”

Би интернэт харах үнэхээр дургүй. Дандаа л муу зүйл байх юм. Одоо бүр урьд өмнөхөөс ч дор мэдээ байх боллоо. (Тийм.) Надад тэгж санагдаж байна. Улам олон өвчин гарч, эсвэл дахин дэгдэж байна. Сармагчны цэцэг өвчин гэдгийг би хэзээ ч сонсож байгаагүй. (Тийм.) Гэтэл одоо энэ АНУ-д хурдан тархаж байна. Бүхэл дэлхийн тухайд би харсангүй. Зөвхөн Нью Йорк хот гэхэд л тэдэнд вакцин хэрэгтэй болоод байна. Тэд нэн их сандарч байна. Сармагчны цэцэг өвчний эсрэг вакцинжуулалтыг хүсэж байна.

“NBC News-ийн мэдээ 2022.7.14 Сурвалжлагч (m): Хэдэн долоо хоног үргэлжилсэн урт дарааллын дараа Нью Йорк хотод сармагчны цэцэг өвчний вакцины товыг дахин өгөхгүй байгаа тул энд зургаан өдөр тутам өвчлөл хоёр дахин нэмэгдэж байна. Албаныхан Байдены засгийн газарт яаралтай илгээсэн захидалдаа нэмэлт тун хүсжээ.”

Энэ нь нэмэр болоосой гэж би үнэхээр хүсэж байна. Учир нь бүхэл биеэр нь тэгж том том яр гарах нь аймшигтай харагдаж байна. (Тийм.) Магадгүй загатнаж, өвдөж, бие дотор нь ч бас асуудал үүсдэг байх. (Тийм. Яг үнэн.) Гаднаас нь харах төдийд л хэдийн аймшигтай. (Яг тийм. Тийм ээ.)

Арьсыг хар болгодог хар мөөгөнцөр өвчин ч мөн адил. Янз бүрийн. Тэр бүр өвчний нэрийг мартаж. (За. Дэндүү олон бий.) Учир нь өдөр бүр адил зүйл мэдээлэхгүй. Өнөөдөр энийг, дараа өдөр тэрийг мэдээлдэг. (Тийм.) Тиймээс та нарт тийм олон санагдахгүй байгаа ч олон бий. (Тийм, яг үнэн.) Дэндүү олон өвчнөөс хүмүүс яаж мэнд үлдэхийг мэдэхгүй юм. Тэгэхээр одоо би КОВИД-19-ийн тэргүүний надад хэлж байсныг санаж итгэж байна. Тэр энэ бүхэн улам дордоно гэж байсан. (Тийм.)

Мөн одоо урт хугацааны КОВИД туссан хүмүүст маш хүнд байгаа. (Тийм.)

“Good Morning America-ийн мэдээ, 2022.3.11 Николь (f): 2020 оны 3-р сарын 13-наас хойш би урт хугацааны-КОВИД-той тэмцэж байна. Ядралын маш хүнд давлагаануудыг үзэж тууллаа. Нүдээ нээхэд, ярихад, амьсгалахад хүртэл хүнд. Өнөөдөр үнэхээрийн хүнд байлаа. Би өмнө нь өөрийгөө ийм байдалд оруулах юу ч хийгээгүй. Би хэт толгой эргэх, орон зайн баримжаа алдалгүй сууж чадна гэж барагтай үгүй. Тархи толгой эргэж, маш их ядарч туйлддаг. Ийм саажилт болоход гайгүй болохыг нь хүлээхээс өөр юу ч хийж чаддаггүй. Юм идэхээр л харшлын хариу урвал үзүүлдэг. Би үнэхээр их бухимдаж байна. Ийм хэцүү байх гэж. Амьд гарах гэж ийм хэцүүг туулах ч гэж дээ. Хамаг булчин хатангиршиж байна. Олигтойхон явж, шатаар өгсөж ч чадахгүй байгаа. Зарим шөнө би шатаар дээш өргүүлж гарах хэрэгтэй болдог байсан.”

“DW News-ийн мэдээ 2022.2.27 Рошини (f): Цаг үргэлж завин дээр байгаа юм шиг. Тэгээд зогсож байхад л шал ингээд байгаа юм шиг. Надад шулуухан алхах хэцүү байдаг. Би зүгээр л тэнцвэрээ хадгалж чадахгүй байсан учраас хаашаа ч юм явах шаардлага гарах юм бол өргүүлэх ёстой болсон. Энэ нь маш их ачаалалтай, ядаргаатай байж мэднэ.”

“Wall Street Journal-ийн мэдээ 2022.3.6 Сурвалжлагч (f): Др. Падди Ссентонго болон түүний Пенн Стэйтийн хамт олон 57 баримт бичгийг судлан урт хугацааны КОВИД-ийг илүү дээр ойлгохуйц болжээ.

Доктор Ссентонго: Бидний олж мэдсэн зүйл гэвэл тархинаас эхлээд зүрх судасны систем, хоол боловсруулах эрхтний систем, бүр арьс хүртэл бүх эрхтэн нөлөөлөгдсөн байсан.

Сурвалжлагч (f): Өвчтөнд тулгуурласан санаачилга нь урт хугацааны КОВИД-ын халдвартай хүмүүст 10 өөр эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг 205 бие даасан шинж тэмдгийг илрүүлсэн. Удаан хугацааны КОВИД-ын тодорхой шалтгааныг тогтоох судалгаа үргэлжилж байна.”

Урт хугацааны КОВИД-той хүмүүст яаж туслах талаар тэд судалж байна. Гэхдээ тэдний мэдэхгүй маш олон хам нөлөө байгаа. Иймд тэд судаллаа гээд яаж туслах билээ? (Тийм, Багш аа.) Мөн би хэлж болохгүй. (Хөөх. За, ойлголоо.) Учир нь би нууцыг хэлбэл надад тэр хаалга нь хаагдаж цаашид би юу ч мэдэж чадахгүй болно. (Тийм. Ойлгож байна, Багш аа.) Энэ нь яг л та Холбооны мөрдөх товчоо, юм уу Тагнуулын төв газар ажилладаг байлаа гэхэд юу хийж байгаагаа хэнд ч хэлж болохгүй шиг. (Тийм байх нь. За.) Иймд дотоод нууцыг хэлж болдоггүй. (Тийм. Яг үнэн.) Учир нь гаднын хүнд, эсвэл дайсан этгээдэд хэлбэл тэгээд та дуусна. (Яг тийм.) […]

Энэ бүгд гунигтай мэдээ. Би сайн унтаж чадахгүй байна. (Өө.) Заримдаа бүр сайн бясалгаж ч чадахгүй байна. Одоо улам чармайх ёстой болсон. (Хөөх.) Надад таалагдахгүй байгаа. Сайн унтаж чадахгүй бол за зүгээр, харин сайн бясалгаж чадахгүй байвал муу хэрэг. Дэлхийд ч, өөрт ч муу. (Тийм ээ.) Надад үнэндээ зүгээр л дээ. Тийм ч муу биш. Учир нь ганцаараа амьдардаг бол, эгэл жирийн амьдардаг. […]

Тийм их адармаатай зүйлсэд би дургүй. (Тийм.) […] Заримдаа би том байшинд байх хэрэгтэй болдог. Энэ бол ердөө урьдчилан зохицуулагдсан үйлийн үр. (Хөөх. За.) Дургүй зүйл болгоныг чинь Бурхан чамд өгөх л болно гэж би хэлсэн дээ. Тиймээс л Ау Лак (Вьетнам)-д бид “Ghét của nào trời trao của ấy,” гэж хэлдэг. Үүний утга нь Бурхан таны гарт үзэн яддаг бүхнийг чинь атгуулах л болно. Бурхан үүнийг танд хайхрахгүй болтол чинь өгсөөр байх болно. Юуг ч үзэн ядахгүй болтол, юуг ч хайрлахгүй болтол. Би юуг ч хайрлахгүй төлөвт арай ороогүй байна л даа. (Тийм.) Учир нь би хүмүүст туслахаар, тусламж хүрэх хамгийн боломжгүй хүмүүст, тэр бүү хэл тамын хүмүүст туслахаар андгайлсан. (Тийм, Багш аа.)

Путин надад наманчлан өнгөрсөн бөгөөд маяа бас над дээр ирсэн. Учир нь би Украинд өөр өөр арга замаар Суприм Мастер Телевизээрээ тусалсаар байна. (Яг үнэн. Тийм ээ.) Мөн жаахан хоол хүнс өгөх гэх зэргээр үргэлжлүүлж байна. (Тийм ээ.) Мэдээж тийм их биш. Надад Форбес сэтгүүлийн жагсаалт дээрх хүмүүс шиг их мөнгө байхгүй л дээ. (Тийм ээ.) Бидэнд Суприм Мастер Телевизээ үргэлжлүүлж бас хандивын ажлаа хийх мөнгө хэрэгтэй хэвээр байгаа. (Тийм.) […]

Би Украинд тусалсаар байсан тул маяа над дээр ирсэн. (За.) Мөн бид Веган Дэлхий, Энхтайван Дэлхийн төлөө үргэлжлүүлэн залбирч, хүмүүст чадах чинээгээрээ, үл үзэгдэх адислал, оюун санааны хүчээрээ ч туслахаар хичээж байна. (Тийм. Яг үнэн.) Иймд тэр над дээр ирсэн. Тэр тамаас ярилцсан. Тэр үгээ тамаас илгээсэн гэсэн үг. (Өө!) Тэр, “Энэ бүхнээ зогсоо!” гэж хэлсэн. (Өө. Хөөх.) Тэр намайг зогсоох ёстой гэсэн. Тэгээд би түүнээс “Яагаад? Надад шалтгааныг нь хэл. Би сонсъё. Мэдээж би сонсох болно. Ярь ярь” гэлээ. Тэр “Учир нь Та бол Өндөр Дээд Ертөнцийн Хаан болохоос энэ газрын Хаан биш шүү дээ. Тиймээс бүү саад бол” гэж хэлсэн. (Хөөх.) Тэр тэгж л хэлсэн. (Хөөх.) Би түүнд, “Мэдэж байна. Гэхдээ чи сайн хаан байсан уу?” гэлээ. (Өө. Үгүй.) Тэр өөрийгөө давгүй байсан гэсэн. Тэр мууг нь шийтгэж, сайныг нь зүгээр байлгаж, эсвэл шагнадаг байсан гэсэн. “Бас би Гурван Ертөнцийн эзэдтэй ажиллаж байна” гэв. Үйлийн үрийн Хаан гэх зэрэгтэй. (Тийм байх нь.) Астрал Ертөнцийн эзэн, Хоёрдугаар Ертөнцийн эзэн, Гуравдугаар Ертөнцийн эзэн гэх мэт. (Тийм байх нь. За.)

Дөрөв, Тавдугаар Ертөнцийн Хаантай биш. Мэдээж үгүй. (Тийм.) Учир нь Дөрөв, Тавдугаар Түвшний Гэгээнтнүүд хүмүүст зөвхөн туслах гэж л бууж ирдэг болохоос энэ шийтгэл, шагналд огтхон ч оролцдоггүй. (Тийм.) Тэгэхээр хүмүүс Тэдэнд тусаллаа ч, Тэдэнд мөнгө өглөө ч Тэд бүр танд талархах юм уу, яах ч үгүй. Учир нь тэд энэ бүхэн ингэж зохицуулагдсан зүйл гэдгийг мэддэг. (Тийм.) Тэдний хувь тавилан, Тэдний хийх ёстой ажил нь. […]

Гэгээнтнүүд, Их Багш нар юу хийж байгаагаа мэддэг. (Тийм.) Тэд яах ёстойгоо эсвэл юу ч тохиолдсон болохоороо болог гэдгийг мэддэг. (Яг тийм. Тийм.) Илүү дээр болгохын тулд тэд зөвхөн залбирдаг. Бурхан харж үзнэ гэж найддаг ч Тэд юу ч хүлээдэггүй бөгөөд юу ч болж байсан Тэд гайхаж цочирдохгүй. (Тэгнэ дээ.) […]

Тэгээд л маяа намайг энэ хорвоогийн Хаан биш гэсэн хэрэг. Намайг дээд ертөнцийн Хаан гэсэн. Би, “Мэдэж байна” гэсэн. Тэгээд тэр өөрийнх нь, гар хөл бологсдынх нь ажилд битгий саад бол гэсэн. Би болихгүй гэлээ. Тэр, “Тэгвэл Та зовох болно” гэнэ. Би, “Мэдэж байна. Надад шинэ юм биш. Яагаад энэ бүгдийг хэлээд байгаа юм?” гэлээ. Тэр дуугүй болсон. Тэгэхээр нь би, “Чи яагаад надад чадахаараа туслах гэж хичээдэггүй юм бэ? Гар хөл бологсдодоо энэ дэлхийг илүү дээр газар болгоход надад чадах бүхнээрээ тусал гэж хэл л дээ. Чи ч гэсэн маяа байх хэрэггүй болно. Тэд ч чөтгөр, тэнүүл сүнс, муу дүрт төрөлтөн, аймшигтай зүрх сэтгэлгүй байх хэрэггүй болно. Би чамайг ч гэсэн өөрийнх шигээ өндөрт биш ч илүү дээд ертөнцөд хүргэж чадна. Гэхдээ Гурван Ертөнцөөс гэтэлж чи дахин хэзээ ч үхэхгүй. Чи хэзээ ч дахин зовохгүй болно. Чи яг л нэгэн бурхан болно. Оронд нь ингэж яагаад болохгүй гэж? Бас би чиний сүрдүүлгүүдээс айхгүй гэдгийг ч мэдэж ав. Тэгээд ч би энэ олон арван жил хэдийнээ зовсоор ирчхээд одоо юунд санаа зовно гэж? Үхэл ч намайг айлгахгүй. Там ч намайг айлгахгүй. Гэтэл юунд надад үүнийг хэлнэ вэ?” гэлээ.

Тэр ч бас өөрийн ажлаа хийх хэрэгтэй гэнэ. Би тэгэхээр нь, “Тэр үнэн биш. Хэрэв чи энэ хорвоогийн хаан л юм бол хүмүүсийг халамжлах байсан. Өөрийн шавь нараараа, гар хөл бологсдоороо хүмүүсийг уруу татаж муу зүйл хийлгэчхээд тэгээд тэднийг нүглийнх нь төлөө буруутгахгүй байсан. Үзэшгүй муухай хэр нь хүчирхэг гар хөл бологсдоо дэлхий рүү илгээж хүмүүсийг буруу зам мөрд уруу татан тэднийг энэ төрөлд нь ч, тамд ч зовж шаналахад хүргэхгүй байсан. Үгүй гэж үү?” гэлээ.

Тэр дуугүй л байв. Тэр нь тийм гэсэн үг. (Тийм.) Хэрэв энэ нь худлаа байсан бол Тэр “Үгүй, үгүй, тийм биш. Та худал ярьж байна” гэх байсан. (Тийм шүү.) Тэр маргалдах байсан. Бас уурлах ч байсан. (Үнэн шүү. Тийм.) Гэтэл харин тэр маш тайван дуугаар, орилж хашхирах ч юмгүй ингэж хэлдэг юм байна.

Тэр надад “ Та ямар энэ дэлхийн Хаан юм уу? Та илүү дээгүүр ертөнцүүдийн Хаан, тиймээс Та энэ дэлхийн асуудалд битгий оролц. Тиймээс ч би тэдэнд тэгж зааж сургасан юм.” гэж хэлж байна. Би “Чи үнэхээр хаан юм бол бас, та нарын мунхаг, нэг их юм ойлгохгүй, эмзэг болгосон энэ дэлхийн хүмүүсээс үнэхээр л илүү хүчирхэг юм бол, өөрийн муу албатуудаа дээш гаргаж, дэлхийн хүмүүстэй холилдуулан, тэр бүү хэл энэ дэлхийн эрчүүд, эмэгтэйчүүдээс хүүхэдтэй болгож, хүүхдүүд нь хагас хүн, хагас чөтгөр учраас бас л аль мууг үйлдэж байна. Тэгээд бүр олон чөтгөрийг энэ хагас чөтгөрүүдээ уруу татуулж, улам бүр дорд мууг хийлгүүлэхээр илгээдэг. (Хөөх.) Тиймээс өөрийгөө хар. Өөрийгөө дүгнэж, шүүмжил. Намайг бүү шүүмжил. Гэртээ харихыг хүсэж буй хүмүүст л би туслах гэж оролдож байна. Би тийм хор уршигтай зүйл юу ч хийдэггүй. Би чиний хүмүүст хор хүргэдэггүй. Тэд чиний хүмүүс байлаа, чи өөрийгөө тэдний хаан гэж бодлоо гээд би хэнд нь ч хор хүргэдэггүй. Хүргэсэн үү?”

Тэр дуугүй байв. Би “Сонсож бай. Чи өөрчлөгд, за юу? Өөр, илүү сайхан ертөнцийг захирч болно шүү дээ. Надад тусалбал чи бурхан хаан болж чадна. Өөрөөр хэлбэл, дэлхийд тусалж, хүмүүсийг илүү сэрж сэхээрэхэд туслахын зэрэгцээ чиний л гайнаас болж зовж буй амьтан- хүмүүст туслахыг хэлж байна. Чи хүмүүсийг мунхаг болгож, оюун санааны хувьд дорой, хаагдмал, буруу зүйл хийж, буруу замаар явахад хүргэсэн. Тэгэхээр би чамайг дуртайдаа ч хорьж, шийтгэсэн юм биш. Харин энэ хүмүүсийг л би хамгаалах гэсэн юм. Чи өөрийгөө хаан нь гэж бодож байгаа бол энэ чиний хүмүүс. Чи хамгаалах учиртай. Гэтэл чи яаж байна, тэднийг шийтгэн, уруу татаж, сүйрүүлэн бурууг үйлдүүлж байна” гэсэн. Тэр бүр дуугүй байлаа.

Намайг ийн лекц уншсаны дараа тэр надад нэг зүйл хэлсэн. Гэвч та нарт хэлж болохгүй. (Ойлголоо. За) Ямар нэг юм болбол би та нарт хэлнэ ээ. (За, Багш аа.) Тэгээд ч бас оройтсон байх аа, учир нь хүмүүс өөрсдийгөө болон үйлийн үрээ асар их сүйтгэж балласан байна. (За.)

Би маяагийн хаан дараа нь надад чухам юу хэлснийг та нарт ярьж болохгүй ч Диваажин руу явах тухай түүнд хэлснийхээ дараа би “Чи яах гэж үргэлж чөтгөр байсаар байх юм бэ? Чөтгөрийн хаадад хэдийгээр зарим нэг эрх хүч байдаг ч тийм түнэр харанхуйд амьдарсаар буй нь алдар гавьяа, нэр хүнд, буяны аль ч үгүй хоосон байдал юм. (Үнэн шүү. Тийм.) Бурхан шиг болж яагаад болохгүй гэж? Би үүнийг бүтээж өгч чадна.” гэв. Гэхдээ би та нарт түүний надад юу гэж хэлснийг хэлж болохгүй, гэвч... тийм муу юм биш ээ. (За.)

Тэр явдлын дараа би тэднийг маш ихээр өрөвдөж хайрлах мэдрэмжээ огт хаяж чадсангүй, маяа, чөтгөрийн хаад болон чөтгөрүүдийг бүгдийг нь. Тэднийг хайрлах сэтгэлээ зүгээр хорьж чадахгүй байгаа юм. (Ойлгож байна.)

Гэхдээ маяа ба чөтгөрийг хайрладаг гэж төсөөл дөө!!! Тэд бол миний хамгийн муу дайсан! (Тийм.) Гэхдээ би тэднийг хүндтэй төрөлтөн байж, хэрэгтэй бүх зүйлээрээ хангагдаж, бүр гутамшигт, хөөрхийлөлтэй байсан ч ердөө амь гарахын тулд аливаа бусад төрөлтнийг хөнөөж, хохироож, уруу татахгүй байхыг ихэд хүснэ. Энэ ердөө дэндүү харамсалтай! (Тийм.) Тэднийг тэгж бодохоор дахиад уйлдаг! Өөрсдийгөө тэд байна гэж төсөөл. (За, Багш аа.)

Тэднээс намайг сөрж байгаа энергийн урсгал мэдрэгдэхгүй байгаа юм. Зүгээр хаячхаж болохгүй юм. Тэднийг өрөвдөөд байх юм, тийм хачин нөхцөлд амьдардаг гэж бодохоор. (Тийм.) Заваан хоол иднэ, аймшгийн энергитэй хүүр, үхсэн амьтад, ялзарч илжирсэн хүүр, юу юу ч иддэг юм. (Тэгдэг.) Бидний хувьд энэ сэжгийн заваан, тэдний хувьд энэ бол хоол, тэд бүр дуртай гээд бод доо. Тийм хоол иддэг, мөн тийм юмаа идэх дуртай байдаг. Яг л бидний хувьд загас гэх мэт амьтдын ялзарсан мах маш аймшигтай заваан санагддаг болчихсон шиг. (Тийм шүү, яг үнэн.) Гэтэл мах иддэг хүмүүс тэрэндээ дуртай. (Тийм.) Тэд дуртай. Больж ч чадахгүй. (Тийм шүү, тэгдэг.)

Би тэр чөтгөрүүд болон сүнснүүдийг үнэхээр өрөвдөх юм. Заримдаа жаахан зав гарахаар тэднийг мартаж чадахгүй юм. Тэдний тухай бодоод л тэднийг маш их өрөвдөөд л тэгээд энэ цаг үе, энэ зүйлс хурдан өөрчлөгдөж, тэд ертөнцөд байх эрхтэй эрхэм төрөлтнүүд болж, харанхуй газраар хөглөрөн амьдарч, заваан зүйлс идэж, ямар ч эрхэм чанаргүй, нигүүлсэх сэтгэлгүй, харгис хэрцгий, дорой, аймшигтай, дотооддоо болон гаднаа үзэшгүй муухай байхаа болиосой гэж боддог. Үнэхээр өрөвдөх юм. (Тийм ээ, ойлгож байна.)

Наманчилж гэмшиж буй гэх хүмүүс үнэнээсээ байгаасай гэж найдаж байна, учир нь Бурхад нэвт тольдон, Диваажин нэвт харж буй. Би тэгэж харахгүй байж мэдэх юм. Хайр харалган болохоор. (Ойлгож байна.) Харин хамаг ертөнц тэднийг харах болно. Бүр тэд гэмшиж наманчилж байна гэчхээд чин үнэнээсээ наманчлаагүй бол би тэдэнд тусалж чадахгүй. Диваажин намайг зогсоож, тэд бидний хооронд хана босно. Би болон нүгэлт олныг тусгаарлан хана барьчихсан мэт л болно. Би тэдэнд ойртож хүрч ч чадахгүй (Өө, ойлголоо.) Тэд миний хайр, адислалыг мэдрэх ч үгүй, надад ямар нэг адислал байлаа гэхэд.

Энэ тун аймаар. Энэ дэлхийд миний дуртай юм юу ч байхгүй. Юу ч байхгүй. Би ердөө л хамаг амьтныг, өөрсдийнхөө болон орчлонгийн тусын тулд, мөн хамт оршин буй болохоор бусдынхаа төлөө муу муухайгаас сайн сайхан болж өөрчлөгдөөсэй гэж үнэхээр залбирч бас найдаж байна. (Тэр үнэн шүү.) Юм бүхэн, хүн бүхэн өөр хоорондоо нөлөөтэй шүү дээ. (Тийм ээ.)

Диваажин ч тусалж чадахгүй байна, учир нь тэд Диваажингийн ухаалаг зөвлөгөөг сонсохгүй байна. Диваажингийн зүгт явахгүй, тамын зүг рүү явж байна. Та нарт илүү ихийг хэлж болдог ч болоосой, миний ярьсан зүйлс бол хэдхэн атга элсийг энэ дэлхийн бүх далайн эргийн элстэй харьцуулах мэт өчүүхэн бага. (Гэхдээ л бидэнтэй хуваалцсанд баярлалаа, Багш аа.) Зүгээр дээ.

Нэгэн өдөр та нартай хуваалцаж болно гэж найдаж байна. Ядаж сайн зүйлсийг. (Ойлголоо, баярлалаа.) Юу ч болсон гэсэн, хэрвээ сайн зүйл бол та нарт заавал хэлэх шаардлагагүй, тийм ээ? Угаасаа сайн зүйл учраас. (Тийм шүү, зөв.) Харин аливаа муу юмыг бас хэлэх шаардлагагүй учир нь та нар бас л болохоор нь харна. Тийм ээ? Тэртэй тэргүй муу. (Үнэн шүү.) […]

Дэлхий ийм л юм. Сөрөг хүч гэж бий мөн эерэг хүч бий. (Тийм ээ.) Сөрөг хүч буюу маяа өөрийнхөө талд аль болох олон сүнсийг элсүүлэх гэж оролддог. Харин эерэг тал нь эдгээр сүнсийг аварч, эерэг тал руу нь буцааж татан дэлхий дахинд туслах гэж оролддог. (Тийм шүү.) Энэ дэлхий яг л тэр Дао-гийн бэлгэдэл шиг. (Тийм) Цагаан хэсэгтээ хар цэгтэй, хар хэсэгтээ цагаан цэгтэй. (Зөв зөв.) Яагаад ч юм ийм байдаг. Өөрчлөгдөөгүй л байгаа юм. (Тийм байх нь.) Их биш. Хэрвээ дэлхийн ихэнх хүмүүс үхээд зөвхөн эерэг хүмүүс үлдвэл магадгүй энэ нь өөрчлөгдөнө. (Аан.) Одоогийн 50-50 харьцаа хэвээр байвал үргэлж зовлон жаргал, эсвэл жаргал зовлон хосолно. (Тийм ээ, зөв.) Тэгээд тэмцэл байнга үргэлжлэх болно. Тийнхүү хүн төрөлхтөн, модод, байгаль орчин болон гараг дэлхий зогсолтгүй зовсон хэвээр байна. (Ойлголоо, Багш аа. За.)

Тиймээс Бурхан тусламж илгээсэн юм. Тиймээс цар тахал хэд хэдэн удаа намжсан юм. (Тийм.) Гэтэл одоо хэн ч сонсохгүй хэвээр. Байдал улам дордох болно. (Хөөх.)

“CNN-ийн мэдээ 2022.7.15 Сурвалжлагч (m): Одоогоор КОВИД-ын хамгийн их тархах чадамжтай хувилбар ВА.5 бөгөөд одоогоор АНУ даяар КОВИД-ын тохиолдол эрс өсөж байна.”

“KING 5-ийн мэдээ 2022.7.14 Мэдисон (f): Энэ нь илүү хурдан тархан, улам илүү халдварлах чадвартай гэдэг. Вакцин хийлгэсэн, нэмэлт тун хийлгэсэн байсан хүмүүс ч амархан халдварлаж байна.

Доктор Ройчудхури (f): Мөн энэ нь эсрэг биеийн хамгаалалтаас маш сайн зайлсхийдэг нь харагджээ.”

“ABC News-ийн мэдээ 2022.7.14 Сурвалжлагч (m): ВА.5 хувилбарын мутациуд нь үүнийг дархлаанд улам тэсвэртэй болгож, улам сайн нэвтэрч, дахин халдах боломжтой болгож байна.”

“CityNews-ийн мэдээ 2022.4.12 Доктор Эванс (m): Урьд нь халдвар авсан, тэр ч байтугай вакцин хийлгэсэн байсан ч таныг Омикроноос сайн хамгаалж чадахгүйд хүрээд байна.”

Улам олон вирус хүртэл гарна. Сармагчны цэцэг хаанаас ч юм гараад ирсэн. (Тийм ээ, тэгсэн.) Одоо тархаж байна. Вакцин нь нэмэр болох үгүйг мэдэхгүй байна, эсвэл гаж нөлөө нь бүр дордуулж ч магадгүй. Учир нь маш олон төрлийн вакцин хэдийнээ тарьж байна. Ханиадны вакцин мөн КОВИД-19 вакцин. Энэ шинэ хувилбар дахиж халдах аюултай, урьд нь эдгэсэн байсан ч гэсэн. Дараа сар эсвэл сар бүрд дахиж тусах магадлалтай. (Пөөх.) Би интернэтээс үүнийг олж уншсан. […]

Бид залбирлаа үргэлжлүүлж, ирээдүйдээ найдахаас өөр аргагүй. (Тийм ээ, хүмүүс хурдан сэрээсэй гэж найдъя.) Зарим Чин сэтгэлийн зурвас илгээсэн авшиггүй хүмүүс веган болж эхэлсэн гэсэн. Би үнэхээр баярласандаа нулимс унагаж байна. (Тийм.) Над руу бичээгүй олон хүмүүс бас байгаа гэж бодож байна. (Тийм шүү.) Хоёр гурван хүн хаяа нэг бичихэд л би маш их баярладаг. (Тийм.) Ажлын маань үр дүн. (Тийм.) Бидний ажил үр дүнтэй байна. (Үнэхээр тийм шүү, Багш аа.)

Олон удирдагч нар бас сайжирч байна. Борис Жонсон хүртэл веган болох гэж оролдож байна. (Тэгсэн.) Тэр веган жороор хооллож байгаа. (Тэгсэн гэсэн, гайхалтай.) Энэ үнэхээр гайхалтай хэрэг, сэтгэл минь үнэхээр уярсан шүү. Тэр ерөнхий сайд хэвээрээ үлдэнэ гэж үнэхээр найдаж байна.

Ээ, Бурхан! Би бүр ядарчхаж. Одоо ингээд дуусгая. (За.) Бүх зүйлд та нартаа баярлалаа. (Тандаа баярлалаа, Багш аа.) Бурхан та нарыг ивээг. Бурхан та нарт хайртай. Би ч бас. (Бурхан Таныг ивээг, Багш аа.) (Бид Тандаа хайртай, Багш аа.) (Бурхан Таныг хамгаалаг.) За, хайр аа. (Биеэ бодоорой, Багш аа.) Та нар өөрсдийн биеийг огоорон чин сэтгэл гарган, үйлчилж, амь бие үл хайхран өөрсдийгөө дэлхий дахинд болон Бурханд, Бурханы хүүхдүүдэд зориулж байгааг хараад үнэхээр уярдаг. (Баярлалаа, Багш аа. Бурханд баярлалаа.) Хайртай шүү. (Баярлалаа, Багш аа.) Хайртай, хайртай, хайртай та нартаа. (Бид Тандаа хайртай, Багш аа.) Зөвхөн энд байгаа охидод биш. Нэгэн зорилготой ажиллаж буй бүх хүмүүст, Суприм Мастер Телевизэд Бурханы хүүхдүүдэд тусалж, зүтгэж байгаа хүмүүст. (Тийм.) Бурхан байхад та нар алзахгүй ээ. Би ч бас чадах ядахаараа хичээж байгаа. (Баярлалаа. Багш аа.)

Хөтлөгч: Хамгаас өршөөнгүй Их Багшийнхаа бүхий л төрөлтнийг, тэр дундаа маяа болон түүний гар хөл бологсдыг хүртэл Хайрлан Нигүүлсэх хэмжээлшгүй Хайрыг гүнээ биширч байна. Энэ гарагийг бүхний орших илүү сайхан орон гэр болгохын төлөөх Таны халамж, золиослол бүхэн асар их үнэ цэнэтэй бөгөөд бид талархан нулимс унагаж байна. Хүн төрөлхтөн удахгүй сэрж сэхээрэн, цаашид тохиолдох дэлхийн түйтгэрүүдээс өөрсдийгөө авран хамгаалж хамгийн оновчтой шийдэл болох энэрэнгүй веган амьдралын хэв маягийг хэвшүүлж, Эерэг хүчийг нэмэгдүүлэн дэлхийгээ гийгүүлэх болтугай. Эрхэм Их Багш минь бүхий л Гайхамшигт Бурхдын ивээлт Тусламжтайгаар үүрд хамгаалагдан, сэтгэл амар орших болтугай.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн айлдсан ганц бие амьдралын талаарх бодол санааг болон бусад зүйлийн талаар сонсохыг хүсвэл энэхүү конференцийг бүрэн эхээр нь хожмын өдөр Багш шавийн шүтэлцээгээр үзнэ үү.

Мөн танд лавлах шаардлага гарвал Шуурхай мэдээ/ Багш шавийн шүтэлцээ зэрэг өмнөх конференц нэвтрүүлгүүдийг үзнэ үү:

Шуурхай мэдээ:

КОВИД-ын тэргүүнээс ирсэн чухал мэдээлэл

Манай гараг руу айсуй энерги

Зөвхөн энхтайвныг сахиулагчид Диваажинд хүрч чадна

Диваажины шүүлтийн цаг үед сэрж сэхээрэн яг одоо веган бол

Гэх мэт...

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
272 Үзсэн
2024-11-27
359 Үзсэн
2024-11-26
331 Үзсэн
2024-11-26
495 Үзсэн
36:10

Онцлох мэдээ

2024-11-26   52 Үзсэн
2024-11-26
52 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд