Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Бусдыгаа уучилбал Бурхан биднийг өршөөнө

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Украин (Урейн) ийм их удаан тэвчиж, хүлцэнгүйгээр зөвхөн хамгаалж байгаад нэг л өдөр ингэх вий гэж санаа зовж байлаа. Нэг л өдөр тэд одоо хангалттай гээд Орос руу дайрна байх гэж бодсон. […] Тэгвэл энэ дайн улам томорч, бүр ч удаан үргэлжлэх вий гэж санаа зовсон. […] Хүмүүсийн тэвчээрийг дэндүү удаан хугацаагаар шалгаж болохгүй. Хэн нэгнийг тэсвэрлэх чадвараас нь хэтрүүлэн удаан дарамталж болохгүй. Тэгвэл тэд хариу цохилт өгөх болно. […] Гайхах хэрэггүй. Одоо Орос, Кремль, Оросын удирдагчид өөрсдийнхөө эмийг амсаж байна. […]

(Хааны ордны нэгэн өндөр хэргэм зэрэгтэн нэгэн буяны байгууллагын дарга, хар арьстан хүнд хандаж хэлсэн үгнээсээ болж, албан үүргээсээ огцорсон байна. Тэрээр саяхан Букингемийн ордонд болсон үйл ажиллагаанд уригдан оролцжээ. Зарим мэдээллээс үзвэл тэрхүү өндөр хэргэмтэн арьсны өнгөөр ялгаварласан, хүлцэшгүй агуулга бүхий зүйл хэлснээс болж халагдсан гэжээ. Энэ хүнийг талийгаач Хатан Хааны шадар авхай, Хунтайж Уильямын загалмайлсан эх байсан гэжээ. Зарим нь Хааны ордныхон арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй гэдэг. Тэд арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй болов уу, Багш аа?) […]

Заримдаа хүмүүс хүнтэй анх уулзахдаа өөр юу асуухаа мэддэггүй. […] Тиймээс хэрэв өөр хүнтэй ойр дотно байх боломж гарвал өөрийнхтэй тань ижил арьстай биш бол тэр хүн “Та хаанаас ирсэн бэ?” гэж асуух болно. […] Сюзан авхайн хувьд Хатан Хааныг хамгаалах ажилд сургагдсан байгаа. Тийм болохоор л тэр хунтайж Уильямын итгэлийг хүлээсэн. Эсвэл тэр сониуч зангаа барьж чадаагүй байх. Тэр асуух ёстой болсон! […]

Хатан хааны гэр бүл арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй эсэхээс үл хамааран ... Огт тэгж бодохгүй байна. Тэд ямар шалтгаанаар тэгэх юм бэ? Тэд хатагтай Фуланийг өнгөт арьстай гэдгийг нь мэдсээр байж урьсан. (Тийм, Багш аа.) Тэд түүнийг урьсан байж яаж арьс өнгөөр ялгаварлан гадуурхах вэ дээ? […]

Тэр (хатагтай Сюзан) чухал зочноо гомдоохыг яаж хүсэх вэ дээ? Үүнийг учир зүйтэй гэж бодохгүй байна. Ингээд л боллоо. Тийм ээ. (Ойлголоо, Багш аа. Тийм ээ, Багш аа.) Тиймээс би хатагтай Фулани бусдад туслагч, буяны байгууллагын удирдагч учраас энэ явдлыг өршөөн, шадар авхай, хатагтай Сюзан Хусситай нөхөрлөх хангалттай буянтай байна гэж найдаж байна.

Учир нь хэрэв бид бусдыг ямар ч байсан уучилбал Бурхан биднийг өршөөх болно. […]

2022 оны 12-р сарын 8-ны пүрэв гарагт Суприм Мастер Телевизийн багийн гишүүдтэй ярилцах үеэрээ бидний Хамгаас Нигүүлсэнгүй Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) сайхан бие галбиртай байх талаар хайр дүүрэн зөвлөгөө өгснийхөө дараа Урейн (Украин) болон Британийн Хааны гэр бүлийн мэдээлэл багтсан хамгийн сүүлийн үеийн мэдээний талаар Өөрийн бодлыг хуваалцсан юм.

(Саяхан Оросын нутаг дэвсгэрийн гүнд хоёр удаагийн дроны цохилт өгснийг Урейн (Украин)-ых гэж байна.) Хөөх. (Хэдий тэд хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа ч иргэний зориулалттай дэд бүтцийг биш цэргийн байг онож цохилт өгсөнд тэд магтсан.) За. (Украин Оросын нутаг дэвсгэрийг онилж цохилт өгсөнд би гайхлаа.) Тийм үү? (Тийм ээ, Багш аа.) Би ч бас. Би гайхаж байна. Дөнгөж одоо юу гэж гайхаж байна. Яагаад ингэж их удаан хүлээв? (Тийм.)

Би үүнд л санаа зовж байлаа. Украин (Урейн) ийм их удаан тэвчиж, хүлцэнгүйгээр зөвхөн хамгаалж байгаад нэг л өдөр ингэх вий гэж санаа зовж байлаа. Нэг л өдөр тэд одоо хангалттай гээд Орос руу дайрна байх гэж бодох юм. Аль дээрээс л би үүнд санаа зовж байлаа. (Өө. Тэгнэ дээ. Тийм ээ, Багш аа.) Тэгвэл энэ дайн улам томорч, бүр ч удаан үргэлжлэх вий гэж санаа зовсон. (Тийм, Багш аа.)

“Al Jazeera –ийн мэдээ 2022.12.7 Нэвтрүүлэгч (m): Оросын хилийн бүсийн Курск мужид Украины дроныг ашиглан агаарын довтолгоо хийлээ гэж тус мужийн захирагч мэдэгдлээ. Энэ цохилт мягмар гарагийн өглөө эрт болж газрын тосны нөөцлүүр галджээ. Оросын Батлан хамгаалах яам даваа гарагт болсон хоёр дайралтад Украиныг буруутгав. Гурван албан хаагч амиа алдсан гэж Москва мэдэгдсэн.

Алекс (m): Тэгэхээр дайн эхэлснээс хойш анх удаа улсын хилийн гүнд дайралт болж Оросын байнууд оногдоод байна. Украины дроныг ашиглах нь стратегийн зорилготой байсан. Яагаад гэвэл бидний харж байгаагаар хохирол хамгийн бага байгаа хэдий ч Оросын армийн хувьд маш чухал хоёр бааз энэ цохилтод өртлөө. Эдгээр нь Оросын стратегийн бөмбөгдөгч хүчин байрладаг баазууд юм. Энэ явдал Орост халдашгүй газар үгүйг харууллаа.”

Ау Лак (Вьетнам)-д “Con giun mà bị đạp nó cũng quay đầu lại” гэдэг үг бий. Тайван, гэмгүй чийгийн улаан өт хүртэл дээр нь гишгэх юм бол өөд цоройн биеэ хамгаалах гэж, эргүүлэн дайрах гэж оролдоно гэсэн утгатай. Тэд дайрч довтлохыг мэдэхгүй байлаа ч дайрна. Хүмүүсийн тэвчээрийг дэндүү удаан бүү шалга гэсэн үг. Бусдыг дэндүү удаанаар, тэвчээрийн хязгаарыг нь давтал дарамтлах юм бол тэд эргэн дайрна. Энэ бол байдаг л зүйл. (Тийм, Багш аа.)

Гайхах юм байхгүй. Одоо Орос, өөрөөр хэлбэл Кремль, Оросын удирдагчид өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчийг үзэж байна. (Тийм, Багш аа.) Гэхдээ маш бага хэмжээнд. Харин украин (урейн)-чууд дэндүү сайхан сэтгэл гаргасан даа. Өөрөөр хэлбэл дайн хэзээ ч сайхан байдаггүй. Гэхдээ л тэд жирийн иргэдийн суурьшлын бүс, орон сууц зэрэгт дайралт хийж энгийн иргэдийг хөнөөгөөгүй. (Тийм, яг үнэн.)

Тэд ердөө хариугаа үнэхээр эр хүн шиг шууд авч байна. Эхлээд бид энэ дайралт хэрэв украин (урейн)-чуудынх бол үнэхээр тэд сүрхий байна гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Тэд боловсон хүмүүс юм. Эрийн ёсоор үзэж, дайнаас хол хөндий гэмгүй ард иргэд гээд бусдыг тэд хөнөөх гэсэнгүй. Тэд Кремльд нөлөөлж чадахгүй. Тэд төр засгаа эсэргүүцэн жагслаа ч гэсэн Путины дэглэм тэднийг хорьж, эсвэл хордуулах юм уу учир битүүлгээр хороочихно. (Тийм.)

Путин буюу Кремлийн нууцаар хороосон хүмүүсийн жагсаалт нэмэгдсээр л байгаа. Хараахан зогсчхоогүй байна. Украин дахь дайныг эсэргүүцсэн хүмүүс нууцлагаар амиа алдсаар байгаа. Тэдний хүрээллийн биш, жирийн иргэдийн тухайд бүр ярих ч юм биш. Учир битүүлгээр амиа алдсан хүмүүс Путиныг хүчтэй дэмжигч холбоотнууд нь, түүний найз нөхөд гэгдэгч хүмүүс байдаг. Тэд цаашид тэсвэрлэх аргагүй болоод үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө үхэцгээдэг. “Учир битүүлгээр.” (Тийм. Багш аа.) Дандаа л “учир битүүлгээр.” Энэ жагсаалтынх нь уртыг яана. (Тийм ээ, Багш аа.)

“WION-ийн мэдээ 2022.9.3 Палки Шарма (f): Есөн сар хүрэхгүй хугацаанд хачирхалтайгаар нас барсан 8 хүн бүгд Оросын газрын тос, байгалийн хийн компаниудын томоохон дарга нар юм. Ийм зүйл тохиолдох магадлал хэр вэ? Ингэхэд эдгээр нефтийн магнатууд Украин дахь Путины дайныг эсэргүүцэж байсан уу? Хэрэв тийм бол энэ нь тэднийг цаг бусаар үхэхэд хүргэсэн үү?”

“CNN-ийн мэдээ 2022.9.15 Ана Кабрера (f): Яагаад эдгээр эрчим хүчний компаниудын ажилтнуудыг зорилтот бүлэгт хамруулав?

Том Форман (m): Яагаад гэвэл эдгээр эрчим хүчний компаниуд Украин руу довтлохтой холбоотой асуудлын талаар эрт ярьсан. Лукойл компани энэ мэдэгдлийг гуравдугаар сард хийсэн. “Бид энэхүү эмгэнэлт явдалд өртсөн бүх хохирогчдод чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна. Үргэлжилсэн галыг зогсоож, асуудлыг нухацтай хэлэлцээ, дипломат арга замаар шийдвэрлэхийг бид тууштай дэмжиж байна.” Энэ нь Кремлийг огт баярлуулсангүй.”

Тэгэхээр гайхах юмгүй. (Тийм.) Би харин ч ямар их тэсэв ээ гэж гайхаж байна. (Тийм ээ.) Энэ нь Жо Байден тэдэнд холын тусгалтай зэвсгээсээ нийлүүлнэ гэж амласантай бас холбоотой. Магадгүй 80 км гэх зэрэг холын тусгалтай зэвсгүүдээ (Тийм.) нийлүүлэх хэдий ч Украин (Урейн)-ыг Оросын газар нутаг руу онилохыг хориглосон. Эс биелүүлбэл хүчирхэг, илүү дээр зэвсгүүдээ нийлүүлэхээ зогсооно гэсэн. Сая бол Украин (Урейн) дрон л ашигласан байх. Магадгүй өөрсдийнх нь дотооддоо үйлдвэрлэсэн дрон байх. (Тийм.)

“AI Jazeera-ийн мэдээ 2022.12.7 Алекс Гатопулос (m): Одоо ингээд энэ зургуудыг харахад украинчууд хуучин Зөвлөлтийн нисгэгчгүй онгоц болох Туполев-141-ийг ашиглаж байсан бололтой. Бид эндээс харж болно. Энэ нь ихэвчлэн камертай байдаг. Гэхдээ Украины арми үүнийг жижиг байлдааны цэнэгт хошуутай байхаар тохируулж. Бид 75 кг жинтэй гэж бодож байна. Одоо тэдэнд олон байхгүй ч зарим нэг байгаа нь гарцаагүй. Мөн тэд одоо оросуудад эх орных нь гүнд цохилт өгч чадна гэдгээ харуулж чадна.”

Тэдний дроны талаар би нэг их мэдэхгүй л дээ. Гэхдээ их хол, бүр хил дээрээс Оросын гүн рүү 400 гаруй бээрийн зайд туссан байна. Их хол тусгалтай байх нь. (Тийм.) Хилээс цааш 400 бээр гэдэг нь 640 километр гэсэн үг. (Тийм, Багш аа.) Маш гүн нэвтэрсэн гэсэн үг. Ямар дрон гэхээр тийм хүчтэй байдаг юм бол гэж гайхаж л байна. Орос одоо дотооддоо хамгаалах хариу арга хэмжээ авах гээд дотроо бужигнаж байгаад гайхах юм алга. (Тийм ээ, Багш аа.) Бүр хоёр дахь удаагаа дайрсан.

Өөр зүйл байна уу? (Тийм ээ, Багш аа. Путины хэвлэлийн төлөөлөгч Песков хэлэхдээ Украин (Урейн)-ы дайралтаас Оросыг хамгаалах “шаардлагатай” арга хэмжээг албаныхан авч байгаа гэсэн. Орос цочролд орж, энэ шинэ нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар бодож байгаа гэцгээж байна.)

Мэдээж хэрэг, тэгж таарна. (Тийм.) Мэдээж шүү дээ, тэд юу гэж бодсон юм бол? Тэд яана гэж санаа юм бол? Өөрсдөө юу ч хийж болох, бусад улсыг яаж ч болох цорын ганц улс гэж яаж бодож чадаа вэ? Шууд явж ороод л хамаг хотыг нь сүйтгээд, эмэгтэйчүүд, нялхас, хүүхдүүдийг нь хүчиндэх зэргээр элдэвлэдэг. Тэгээд тэр улс эргүүлээд яах ч үгүй гэж санана уу? (Яг зөв, Багш аа. Тэр үнэн.) Тэд харин ч тун аядуу байсан. Цэргийн байгууламжийг л онилсон. (Тийм, тэр үнэн. Тийм, Багш аа.)

Дайнд чи тэдэн рүү дайрвал тэд ч чам руу дайрна. Гэтэл дайн эхлээд 9, 10 сар өнгөрч Урейн буюу Украинд асар их зовлон учруулж муу муухай хүчирхийллийг үйлдчихээд байна. Тэд энэ бүх хэцүү зовлонг тэсвэрлэсээр ирсэн, харин одоо л хариу цохилт өгч байна. (Тийм, Багш аа. Тийм.) Тэдний эсрэг оросуудын хийсэн зүйл шиг том юм биш. Тэдний олон хот үгүй болж юу ч биш боллоо! (Тийм.) Тэр гэх тэмдэггүй болгосон. Тэр чигтээ сүйрсэн. Олон чухал дэд бүтэц, байшин барилга үгүй болсон! Өвөл ч болж байна. Тэдний хамаг цахилгааных нь бүтцийг сүйрүүлсэн байх жишээтэй. Украин (Урейн)-ы ард түмэн одоо хөлдөхийн даваан дээр байна. (Тийм.)

“CNN-ийн мэдээ 2022.12.5 Сурвалжлагч (m): Украинд өвөл ирж байна. Нийслэл Киевт гадаад хэргийн сайд тэнгэрээс зөвхөн цас ордоггүй гэдгийг анхаарууллаа.

Дмитро Кулба (m): ОХУ-аас дахин томоохон пуужингийн дайралт хийнэ гэж бид таамаглаж байна. Энэхүү халдлагын зорилго нь манай эрчим хүчний системийг бүрэн сүйрүүлэх явдал юм.

Сурвалжлагч (m): Багийнхан эрчим хүчийг сэргээхээр шуурхайлж байна. Засгийн газраас босгосон эдгээр майхан тэсгэм хүйтэнд түр хоргодоход маш их хэрэгтэй.”

“CBS-ийн мэдээ 2022.12.3 Интайз Тиаб (m): Шившигтэйгээр ухарсан цагаасаа хойш Москва Херсонд хайр найргүй цохилт өгч байна. Энэ бол зовж зутарсан Анастасиа. Их сургуулийн багш тэрээр бүгдийг дэндүү сайн мэднэ. Их хүйтэн байна. Та цахилгаангүй, халаалтгүй, усгүй байна. Гэхдээ л та эрх чөлөөтэй.

Анастасиа (f): Бид эрх чөлөөтэй.

Интайз Тиаб (m): Та бүхэнд эрх чөлөө бий.

Анастасиа (f): Тийм ээ. Энэ бидэнд илүү үнэ цэнтэй.

Интайз Тиаб (m): Гэхдээ Орос Херсонд цохилт өгч, эрчим хүчний сүлжээг сүйрүүлсээр байгаа тул энэ эрх чөлөө баталгаатай биш юм. Гэхдээ бидний сонссоноор тэд дахин Оросын эзлэн түрэмгийллийн дор амьдарснаас хоол хүнс, ус, дулаангүй амьдрахыг илүүд үздэг.”

Тэд өвлийг давна л гэж найдъя. Тэд, тэдний үр хүүхэд тэсгэм энэ өвлийг ямар ч цахилгаангүйгээр, хийн түлшгүйгээр давж гарч чадна л гэж найдъя. (Харин тийм ээ, Багш аа.) Тариалангийн талбай нь сүйдсэн. Бүтээгдэхүүнийг нь Орос хулгайлсан. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийг нь доромжилж, хорьж, тамлаж, эрүүдсэн. (Тэгсэн, Багш аа.) Ийм явдлыг хэн тэсвэрлэх юм бэ? Оросууд тэднийг буланд шахаж хүч хэрэглэсэн учраас тэд хариу цохилт өгч. Ямар ч байсан үхэхээс л хойш. (Тийм. Тэгнэ, Багш аа.)

Иймээс тэд оросуудын гарт тамлуулан зовж үрэгдэж, тэдний шоронд тарчилж байхаар улс орноо хамгаалж, эмэгтэйчүүд, хүүхдүүдээ хамгаалж байгаад үхэхийг дээрд үзэж байна. (Тийм ээ, Багш аа.) Оросууд л Украин (Урейн)-ыг ийм хариу өгөхөд хүргэсэн. Өнөөдрийг хүртэл тэд ингэтэл тэвчсэнд л харин би гайхаж байна. Тэд хамгаалалт л хийж байснаас дайралт хийж байсангүй. (Тийм. Тийм, ойлгож байна, Багш аа.) Үнэндээ хэн ч гайхахгүй. Гайхсаны ч хэрэггүй. (Тийм ээ.) Оросын удирдагчид ч гэсэн гайхах юмгүй. Юунд нь гайхах юм? Өөрсдөө бусдын орон гэрт орж дээрэмдэж, гэр бүлийнхнийг нь зодож алчхаад тэднийг яах ч үгүй гэж бодоо юу? (Тийм, тэр үнэн, Багш аа.)

Өөр зүйл байна уу? (Байгаа, Багш аа. Хааны ордны нэгэн өндөр хэргэм зэрэгтэн нэгэн буяны байгууллагын дарга, хар арьстан хүнд хандаж хэлсэн үгнээсээ болж, албан үүргээсээ огцорсон байна. Тэрээр саяхан Букингемийн ордонд болсон үйл ажиллагаанд уригдан оролцжээ. Зарим мэдээллээс үзвэл тэрхүү өндөр хэргэмтэн арьсны өнгөөр ялгаварласан, хүлцэшгүй агуулга бүхий зүйл хэлснээс болж халагдсан гэжээ.)

“Global News-ийн мэдээ – 2022.12.2 Нгози Фулани (f): Тэгээд тэр надаас миний хэн болохыг, хаанаас ирснийг асууж эхэлсэн. Тэгэхээр нь би “Би Систа Спэйсийнх. Энэ бол Африк болон Карибын тэнгисээс гаралтай эмэгтэйчүүд охидыг дэмждэг байгууллага” гэж хэллээ. Тэгтэл тэр “Аан, та Африкийн аль хэсгийнх вэ?” гэв. Би “Мэдэхгүй. Тэд ямар нэг тэмдэглэл үлдээгээгүй.” гэсэн юм. Үнэн биз дээ. Тийм ээ? Би аль хэсгээс гэдгээ хөөж олж чадахгүй. Тэгэхэд тэр “Үгүй ээ, та хаанаас гаралтай вэ?” гэв. Би “Үгүй ээ, Систа Спэйс Хакнид байгуулагдсан.” гэхэд “Үгүй ээ, та харин хаанахынх вэ?” гэсэн.

Одоо бол энэ нь таагүй мэдрэмж ч гэлээ зүгээр л асуулт шүү дээ гэж бодож байна. “Би эндэхийнх. Би энд төрсөн.” “Тийм ээ, гэхдээ та хаанаас гаралтай вэ?” “Би үнэхээр эндэхийнх.” “Тийм л дээ, тэгэхээр энэ жаахан төвөгтэй гэдгийг мэдэж байна.” гээд тэр “Та ямар үндэстэн бэ?” гэлээ. Би “Авхай, би энд төрсөн. Би британи хүн.” гэсэн юм. Энэ яриа ингээд дууслаа гэж би бодож байлаа. Дууссангүй. “Үгүй ээ, та уг нь хаанахынх вэ? Танай хүмүүс хаанахынх вэ?” гэв. “Авхай, манай хүмүүс ээ?” Юу гэсэн үг вэ?”

(Энэ хүнийг талийгаач Хатан Хааны шадар авхай, Хунтайж Уильямын загалмайлсан эх байсан гэжээ. Зарим нь Хааны ордныхон арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй гэдэг. Тэд арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй болов уу, Багш аа?) Энэ ярианаас үүдэлтэй хандлагын үнэн эсэхийг харахын тулд би тэнд очих хэрэгтэй болно. (Тийм, Багш аа.) Хүмүүс заримдаа... хоёр талтай л даа. Тангог хоёр хүн бүжиглэдэг гэдэг. Нэг тал нь дэндүү мэдрэмжгүй, хэрэгт дуртай, нөгөө тал нь дэндүү эмзэг байсан байж магадгүй. (Тийм, Багш аа.) Энэ дэлхийнхэн бид өөр өөр өнгөтэй арьстай байдаг нь асуудал болж байна. Үнэндээ хэний ч буруу биш.

Надад ч бас асуудал тулгарч байлаа. Би өөрт тохиолдсон явдлаа ярья. Залуу байхад нэг эр надтай болзохыг хүслээ. Анхны болзоон дээрээ тэр надаас шууд л “Чи хаанахынх вэ?” гэж асуусан. Энэ түүний анхны асуулт байв. Тэр даруй миний дургүй хүрч, “Яагаад? Юунд ингэж асуугаа вэ?” гэлээ. Намайг ундууцахад тэр залуу тун их гайхсан. Тэр “Би зүгээр л яриа өдөх гэсэн юм л даа!” гэсэн. Би “Илүү сонирхолтой яриа өрнүүлэхийн тулд өөр зүйл хэлж болно шүү дээ. Шууд л битгий ийм сонирхолгүй асуулт асууж бай л даа.” гэсэн. Би түүнд тэгж хэлсэн. Тэр болзоо тэгээд эхний бөгөөд сүүлийнх нь болсон юм. […]

Зарим хүн тийм л байдаг. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргая энэ тэр гэж боддоггүй. Яагаад гэвэл тэр нөхцөл байдалд тэр залуу арьс өнгөөр ялгаварлагч байсан бол надтай болзох ч үгүй байсан. (Тийм, Багш аа.) Тэр хэдийнээ “Аан, тэр ази юм байна.” гэж бодсон л байж таарна. Харин тэр өрнөдийн хүн байсан. (Тийм байх нь, Багш аа.) Одоо энэ талаар бодохоор би түүний өмнө гэмших юм. Би арай эелдэг хандах ёстой байсан юм. Намайг хаа л очно дэндүү олон хүн надаас энэ асуултыг залхтал асуудаг байсан. (Тийм байх нь, Багш аа. Ойлгож байна.)

Ёстой залхмаар. Дандаа л нэгэн ижил асуултад хариулах болдог байсан. Тухайн үед өрнөдөд амьдардаг байсан болохоор тэр. Тэгээд л асууж байхгүй юу. Түүнээс биш Хонг Конг юм уу Тайвань (Формоса)-д байсан бол адилхан төрхтэй болохоор хэн ч намайг харахгүй. Тайланд, Лаос, Камбожид ч адилхан. Гадуур дэлгүүр хэсэж байвал өөрсөдтэй нь адилхан болохоор хэн ч надаас юу ч асуухгүй. (Тийм ээ, Багш аа. Тийм.)

Тэгэхээр энэ бол түүний буруу биш. Бас миний ч буруу биш. Гэхдээ дараа нь би түүний өмнө их гэмшсэн. Би түүнтэй ярьж “Уучлаарай” гэсэн. […] Гол нь би түүнд их уурлачихсан байсан. Тэр их сайн хүн, надад ч тун найрсаг, боловсон харьцаж байсан ч анхны асуулт нь “Чи хаанахынх вэ?” Миний сонирхол унтарч, шууд дургүй хүрсэн. […]

Харин одоо шалтгаан нь гэвэл... Ау Лак (Вьетнам)-д болсон дайны дараа олон сая хүн янз бүрийн замаар, ялангуяа далайгаар дамжин гарч зугтахыг оролдож байсан. Олон хүн үрэгдсэн, гэхдээ амиа алдаагүй байлаа ч зарим нь хүчиндүүлж, дээрэмдүүлдэг байлаа. Жишээ нь далайн дээрэмчид ээмгийг нь чихнээс нь сэт татаж аваад цусыг нь гоожуулаад орхино. (Хөөх.) Эсвэл бугуйг нь хуга татаж бугуйвчийг нь авчих жишээтэй. (Хөөх, Өө, Бурхан минь.) Эсвэл жишээ нь эхийг нь хүүхдийнх нь нүдэн дээр, эхнэрийг нь нөхрийнх нь нүдэн дээр хүчинддэг байсан.

“Дурсамжийн далай – Миний аавын завины аялал, 1979 Нам Нгуен (m): Тэр өдрийн үдээс хойш, орой болтол Тайландын далайн дээрэмчид бидэн рүү дараалан халдсан. Том хутга, алх, төмөр саваа барьж, саронг өмссөн, загасчид байсан далайн дээрэмчид ар араасаа өөрсдийн завинаас манай завь руу үсэрцгээж байлаа. Далайн дээрэмчид миний ойлгохгүй хэлээр хашхирч байсан. Манай завь голдуу ахмад настан, эмэгтэйчүүд, хүүхдүүдээр дүүрэн байлаа. Залуу эмэгтэйчүүд, охид сандарч, олон давхар хувцас өмсөцгөөсөн. Тэд муухай харагдахын тулд нүүр, үсээ шалан дээрх тосоор үрж байлаа. Далайн дээрэмчид хутга, алхаа хүмүүсийн цээж, хүзүүнд тулгаж байсан. Тэд бидний биеийг нэгжиж, хувцсыг маань урж хаясан. Чих, хамар, ам, үс, тэр ч байтугай нууц эрхтнийг хүртэл нэгжсэн шүү. Тэд тос, усны савыг хоосолсон. Мөнгө, үнэт эдлэл хайж, будааны уутыг хүртэл зүссэн. Тэд бидний бүх эд зүйлийг завь руугаа шидсэн.”

Би тэдэнтэй уулзаж байсан болохоор энэ бүх түүхийг сонссон юм. Улаан загалмай болон дүрвэгсдийн хэд хэдэн хуаранд ажиллаж байсан болохоор энэ бүхнийг мэднэ. Тухайн үед надад аймшигтай санагдаж байлаа. […] Дүрвэгсдийн хэдэн хуаранд очиход, тэдэнд хог шаартай харьцаж буй мэт хандаж байсан. Дээд комиссар өндөр сандал дээр сууж, харин тэднийг шалан дээр суулгаад эцэс төгсгөлгүй байцаадаг байсан. Жишээ нь ийм л байлаа.

Иймд тэр үед аулак (вьетнам) хүн байна гэдэг надад маш ичгэвтэр санагддаг байлаа. Тэгээд надаас тэгж асуух болгонд би хариултаас зайлсхийдэг байсан юм. Хаанахынх вэ гэдгээ үргэлж л нуух гэж хичээнэ. Тэр үед би үнэхээр аулак (вьетнам) гэдгээсээ их ичдэг байлаа. Энэ мэдрэмж дээрдэх хүртэл ихээ урт хугацаа шаардагдсан даа. Гэхдээ та нарт гэж үнэнээ хэлэхэд тэгтлээ дээрдээгүй л байна. Аулак (вьетнам) хүн гэдгээрээ бахархах хэмжээнд хүртэл бүрмөсөн дээрдээгүй л байна. (Тийм байх нь. Ойлгож байна, Багш аа.)

Тэгэхээр надад иймэрхүү дутуу байдлын мэдрэмж байсан болохоор нэгэн ижил хариулт давтсаар байхаас залхдаг байлаа. Тэр залуу буруу юм хийлгүй, ердөө энгийн асуулт л тавьсан. Би л хэвийн биш байж. Миний нөхцөл байдал энгийн байгаагүй. Би хэвийн улс орны хүн биш байж. (Аргагүй дээ, Багш аа. Ойлгож байна, Багш аа.)

Тэгээд л би их ичдэг байсан хэрэг. Би өөрийгөө чухам хэн гэдгийг маш их нууцалдаг байлаа. Надад ийм асуулт тавьсан хэнд ч би таагүй хандлагатай болчихдог байв. Өөр хаа нэгтээ очоод намайг хэдийн мэддэг, ийм асуултыг дахин асуухгүй нэгэнтэй ярилцахаар яваад өгдөг байлаа. Гэхдээ энэ хүмүүс арьсны өнгөөр ялгаварлах үзлээр бус, сонирхоод л асуудаг байсан. (Тийм байх, Багш аа.) Тэр залуу арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй байсан бол намайг болзоонд урихгүй байсан гэж би хэлсэн дээ. […]

Зарим хүн анх уулзаад юу ярихаа мэдэхгүй байдаг шүү дээ. Би хунтайж Уильямын загалмайлсан эхийн оронд байсан бол өөрийгөө хянаж чадаад “Та яг хаанахынх вэ?” гэж асуухгүй байх байсан гэдэгтээ итгэлгүй байна. Яагаад гэвэл, миний хэлэх гэсэн санаа нь бол Сюзан Хусси авхай Хатан Хааны таалалд хамгийн их нийцдэг байсан. Хатан Хаан түүнийг ордонд хийх дуртай туслахын ажлаа үргэлжлүүлэг хэмээн шинэ хаанд ч гэсэн үйлчлэн үлдэг гэж хүссэн. Тэгээд ч тэр хунтайж Уильямын загалмайлсан эх учраас ихэд хүндлэл хүлээх хүн. (Тийм, Багш аа.) Яагаад гэдгийг нь хэлье. Хатан Хаан түүнд хязгааргүй их итгэдэг байсан учир нь энэ. Хааны гэр бүл ч гэсэн түүнийг маш их хүндэтгэдэг байсан учраас хаан ширээ залгамжлах хунтайж Уильямын загалмайлсан эх болсон байж таарна. Энэ их чухал зүйл. (Тийм, Багш аа.)

Тэгэхээр Хатан Хааны дэргэд байсан болохоор Хатан Хааны ойр орчим байх хүнийг хангалттай зөв сайн хүн эсэх талаар мэдэж байх гэж, эсвэл түүнээс Хатан Хаан “Хаанахын авхай вэ? Тэр хэн бэ? Тэр юу хийдэг вэ? Яагаад надтай уулзах гээ юм бол?” гэх зэрэг асуулт асуувал хариулж мэддэг байхын тулд ийм маягаар дадчихсан байж магадгүй юм. Энэ мэтчилэн. Шадар авхайн хувьд Хатан Хааны дэргэд цаг үргэлж байх ёстой тул эхлээд мэдэх ёстой болдог байсан. (Тийм, Багш аа.) Ийм учраас түүнийг тийм байхаар сургасан ч байж магадгүй.

Та нарын юу ярьж буйг ойлгож байна. Учир нь би ч бас тэр мэдээг уншсан. Эхлээд би “Аан, зүгээр нэг удаагийн хэрэг. Чухал, сүртэй асуудал биш юм” гэж бодсон. Гэтэл тэр удалгүй огцроход хүрчээ. Тэрхүү буяны байгууллагын дарга, хатагтай Фулани уурсаж, Букингемийн ордныхноос доромжлол мэдэрлээ гэж хэвлэлийнхэнд ярьсан байна. (Тэгсэн.)

Миний арьсны өнгө, нүүрний төрх байдал өөр байсаар байтал Өрнөдөөр явж байхад, Букингемийн ордон зэрэг онцгой чухал газруудаар явахад хүмүүс намайг хаанаас ирснийг сонирхохгүй байх аргагүй юм. Жишээ нь би тэнд байсан бол. (Тийм ээ, Багш аа.) Сюзан авхайн хувьд ч гэсэн Хатан Хааныг хамгаалах ажилд сургагдсан байгаа. Тийм болохоор л тэр хунтайж Уильямын итгэлийг хүлээсэн. Эсвэл тэр сониуч зангаа барьж чадаагүй байх. Тэр асуух хэрэгтэй л байж! (Тийм.)

Яагаад гэвэл хатагтай Фулани мэдээж өөр харагдсан байх нь. Би зургийг нь харсан. Тэр маш гоёмсог, үс нь сайхан засалттай, сайхан хувцасласан, царай зүс гээд бүгд үзэсгэлэнтэй харагдсан. Сюзан Хусси авхай магадгүй хатагтай Фуланийн тухай мэдэж амжаагүй байсан байх. Тэр сониучирхаад, эсвэл дадал болсон болохоор л түүний хаанаас ирснийг асуусан байх. Магадгүй юу ч бодолгүй сонирхоод асуусан ч байж мэднэ. Яагаад гэвэл “Өө! Тийм гэж үү? Ийм сайхан авхайг би яагаад урьд нь хараагүй юм бол? Мөн тэр яагаад Букингемийн ордны хүлээн авалтад уригдах болсон юм бол.” гэж бодсон байх. (Тийм.) Энэ бол тун онцгой. Хэн дуртай нь тэнд очдоггүй. Та нар тийш очиж болох уу? Би очиж болох уу? Үгүй! (Үгүй. Үгүй, Багш аа.) Та нар болох байх. Би бол үгүй. Та нар залуу, царайлаг хэвээрээ. Та нарт боломж байгаа байх. Харин над шиг настай эмэгтэй тэнд юу хийх билээ?

Тэгэхээр тэр бас гайхаад “Ингэхэд, энэ хатагтай хаанаас ирсэн юм бол?” гэж бодсон байх. Мэдээж түүний британи хүн гэдгийг нь мэдэж байсан биз. Гэхдээ өвөг дээдэс нь хаанахынх юм бол, түүний уг сурвалж нь хаанах юм бол гэж зүгээр л саваагүйтэн, сонирхсон биз. Би тэгж л бодож байна. Би өөрийн тэнэгхэн залуу насны тохиолдлоор л дүгнэсэн байх. (Тийм.)

Гэхдээ мэдээж хэрэг та нарт түрүүнд хэлсэнчлэн би биеэрээ тэнд байж гэмээ нь л тэрхүү ярианы хандлага, эрчмийг мэдэрч чадна л даа. (Тийм ээ, Багш аа. Ойлгож байна, Багш аа.) Гол нь хатагтай Фулани зүгээр ч нэг энгийн хүн биш юм. Тэр буяны байгууллагын дарга. (Тийм.) Тэгээд магадгүй ажилдаа сайн, нэртэй нэгэн учраас Хааны ордонд уригдсан байх. Хааны ордонд уригдана гэдэг үнэхээр том үйл явдал. (Тийм ээ, Багш аа.) Мэдээж хэрэг энэ нь түүний сониуч зангаас хэтийдсэн хэрэг болохоор тэр яах ч аргагүй.

Өөр бусдаас ч гэсэн... бас нэгэн зочноос хаанаас гаралтайг нь Сюзан Хусси авхай асуусан гэж хэвлэлд ярьсан байсан. Зөвхөн хатагтай Фулани ч биш. Тэр залуу ч гэсэн хаанаас гаралтайгаа Сюзан Хусси авхайд хэлсэн байна. Тэр Манчестерийнх гэж хэлж. Тэгээд л боллоо. Иймэрхүү л зүйл болж. Тэгээд тэр дахин тэгж асуугаагүй.

Гэхдээ тэр тэгж өөр юм шиг харагдаагүй ч байж магадгүй. Харин хатагтай Фулани өөр харагдана. (Тийм, Багш аа. Тийм.) Түүний сайхан үсний засалт, гоёмсог даашинз зэрэг төрх байдлыг нь харсан хүмүүс түүнд татагдах болно. Түүнийг хаанаас гаралтайг асуусан цорын ганц хүн Хусси авхай биш гэдэгт би итгэлтэй байна. (Тийм, Багш аа.) Тийм амжилттай яваа хатагтай шүү дээ. (Тийм ээ, Багш аа.) Тийм сайхан үйлсээрээ Британид хувь нэмэр оруулж байна.

Тэгэхээр түүнд ердөө л... магадгүй сүүлд нь тэр тусалж буйд тань баярлалаа гэж хэлэхийг л хүссэн байх. “Та аль ч улсаас гаралтай байлаа гэсэн энэ бүх замыг туулан.. эцэг өвгөд тань энэ бүх замыг туулан ирж, одоо та Англи оронд тусалж байна. Урин залъя, мөн баярлалаа.” гэж тэрээр магадгүй төгсгөлд нь хэлэх байсан байх. Би л байсан бол тэгж хэлэхийг хүсэх байлаа.

Би дандаа л ийм үгсийг... иймэрхүү зүйл хэлдэг. Тэгэхээр үүнийг үл ойлголцол гэдэгт би итгэлгүй байна. Эсвэл магадгүй хатагтай Фуланигаас хэдийнээ 10,000 удаа ингэж Англид асууж байсан байх. Тэр бусдаас өөр, ай... яалтай билээ? (Тийм шүү, Багш аа.) Тэр ялгарч харагдаж байсан. Хүмүүс тэсэлгүй л тийм асуулт тавина шүү дээ. Зөвхөн Британид төрсөн, цагаан арьст британи хүн ч биш, бусад олон үндэстний хүмүүс түүнээс мөн адил тэгж асуусан байх гэж би таамаглаж байна. Яагаад гэвэл тэр Англид байна. Тэрээр англи гэгдэх бусад ихэнх хүмүүстэй адилгүй харагддаг. (Тийм, Багш аа.)

Иймд үнэндээ хэний ч буруу биш. Бурхан биднийг олон өөр өнгөөр бүтээсэн төдий юм. (Тийм ээ.) За. Би ингэж л бодож байна. Гэхдээ би ямар нэг байдлаар хатагтай Фуланийг гомдоосон бол уучлалт гуйж байна. Надад тийм зорилго байгаагүй шүү. Би бүх хүнийг зохих ёсоор хүндэтгэж хайрладаг. Та нар мэднэ дээ, тийм үү? (Тийм ээ, Багш аа.) Би хар арьстнуудад болон өнгөт арьстай хүмүүст маш их хайртай. Би тэднийг дандаа “шоколад” гэдэг. Тэдэнд ч таалагддаг юм шүү. Тэд нар намайг харахаараа асуулт асуумаар байвал “Багш аа, Шоколаданд нэг асуулт байна” гэдэг. Тиймэрхүү л юм болдог. Би “За, тэг тэг. Асуугаарай.” гэнэ.

Энэ дэлхий ийм л байдаг. Маш олон янзын үндэстэн, өөр өөр арьсны өнгө, янз бүрийн ажил мэргэжил, янз бүрийн хүсэл эрмэлзэл, олон янзын улс орон бий. Тэгээд ч бид өөрийнхөөсөө өөр улс оронд байгаа бол хаанаас ирснийг маань асуух нь гарцаагүй. Энэ бол гарцаагүй. Өөрөөс тань өөр өнгийн арьстай хэн нэгэнтэй ойр байх тохиол гарвал танаас “Та хаанахынх вэ?” гэж асууна шүү дээ. (Тийм ээ.)

Өө, тэд бүр энэ байтугай ичмээр асуулт тавина. Надад бол ичгэвтэр байсан. Монакод би Эрхэмсэг Хунтайж II Альбертийн оройн зоогийн үдэшлэгт уригдсан юм. Түүний үдэшлэг байсан юм. […] Тэгээд би тэнд Эрхэмсэг Хунтайжтай их ойр сууж байлаа. Бас Хааны олон шадар туслах байсан. (Тийм, Багш аа.) Тэгээд тэд бүгд надаас асуусан... Над руу ирээд “Та хаанахынх вэ?” “Нэрийг Тань хэн гэдэг вэ?” гэж асуулаа. Би бүгдийг нь хариулах ёстой болов. Би хэдийнээ бэлэн байсан. Цэцэрлэгт юм уу бага сургуульд цээжилсэн байдаг шиг би дуржигнуулчихсан. “Намайг тэр гэдэг. Би мянга есөн зуун тэдэн онд төрсөн, тэндээс ирсэн.” гээд л. Төрсөн хотынхоо нэрийг хүртэл хэлсэн. Ийм л юм болсон доо. Тэгээд тэд явчихсан. […]

Тэгэхээр энэ сүртэй юм биш. Өөр арьстнуудын дотор байгаа бол, тэдний дунд амьдарч, хамт байгаа бол сондгойрч л харагдана. (Тэгнэ, Багш аа. Тийм.) […] Хүмүүс заримдаа дэндүү шулуухан байдаг. Эхлээд жаахан ярилцаж, харилцан ойлголцож, дундаа орох хэрэгтэй. Гэтэл зарим хүн шууд асуудаг. Миний нөгөө болзоон дээрх шиг шууд л асуучихна. Намайг машинд суумагц л тэр шууд “Та хаанахынх вэ?” гэж асуусан. Тэр их сайн хүн боловч тэгэхэд тун ч дипломат бус байсан. […]

Тэгэхээр хатагтай Фуланигийн хувьд адилхан зүйл болсон байх. Хүн бүр өөр. Гэхдээ таны асуулт бол Хааны Шадар арьс өнгөөр ялгаварлагч мөн үү, биш үү гэжээ. Би тэгж бодохгүй байна. Тэд ямар шалтгаанаар тэгэх юм бэ? Тэд хатагтай Фуланийг өнгөт арьстай гэдгийг нь мэдсээр байж урьсан. (Тийм, Багш аа.) Урьсан юм бол яагаад арьсны үзэл гаргасан байх гэж? Тэд түүнийг урьсан. (Тийм.) Магадгүй тэр авхай үүнийг том асуудал болох нь гэж бодоод больсон байх. Тийм чухал зочноо гомдоосон юм шиг санагдаад харамссандаа тэр больсон байх. Эсвэл түүнд боль гэж хэлээд халсан ч юм уу. Би ч бас түүнд харамсаж байна. Түүнээс өөрөөс нь хэзээ ч хатагтай Фуланигаас асуусантай адил асуултыг тавьж байгаагүй байж таарна.

Гэтэл бид өөр хүмүүс. Бид адилхан мэдэрнэ гэж үгүй. Бидэнд адилхан түүх, адилхан нөхцөл байдал үгүй. Тэгэхээр тэр ойлгоогүй бол түүний буруу биш. Тэр дипломатч биш. Ердөө л шадар авхай. (Тийм, Багш аа.) Хааны гэр бүлийнхэн болон Хатан Хаан, Хунтайж нарын хүндлэлийг хүлээсэн ч дипломат биш. Тэр дипломат ёсыг огт суралцаж байгаагүй байх. Ойр байж, хэрэгтэй үед нь Хатан Хаанд туслах ёстой болохоор түүнийг хамгаалахад л илүүтэй дадчихсан байж магадгүй юм. Тэгэхээр тэр Хатан Хааны ойр орчимд юу болж байгааг мэдэж байх ёстой байсан бөгөөд энэ нь бүр дадал зуршил болсон байж таарна.

Эсвэл магадгүй зүгээр л мэдрэмжгүй болохоор бусдын юу мэдэрч байгааг ойлгодоггүй байх. Ихэнх цагаан арьст хүмүүст иймэрхүү улс үндэстний юм уу, гарал үүсэлтэй нь холбоотой эмзэг мэдрэмж байдаггүй. (Тийм. Ойлгож байна, Багш аа.) Зөвхөн бусад өнгөт арьстанд бий. Хэрэв тэд өөрсдийн улс оронд байсан бол мэдээж ямар ч асуудал гарахгүй л дээ. Харин өөр улсад, бусдаас ингэж сондгойрч байхад өөрийн арьсны өнгөнөөс жаахан онцгүй мэдрэмж авч магадгүй. Яагаад гэвэл хүмүүс цаг үргэлж “Чи хаанахынх вэ?” гэж асуун сануулсаар байдаг. (Тийм ээ, Багш аа. Тийм.)

Тэгэхээр үл ойлголцол байж магадгүй. Би тэгж л бодож байна. Ордноос хатагтай Фуланийг дахин дуудан авчирч уучлалт гуйн залруулсан ч юм уу, арай зав зайтай үед тэр мэтчилэн зүйл зохион байгуулсан байж магадгүй. (Тийм.) Тэр явдлаас хойш түүнийг ордонд дахин урьсан. Тэгэхээр хэрэв арьсны үзэлтэй байсан бол тэгж их анхаарахгүй. Тэд зүгээр “Өө, за. Үл ойлголцол гарсан байна. Уучлаарай.” гээд л өнгөрнө. Тэгээд л боллоо. Гэтэл түүнийг дахин урьж авчирч. (Тийм. Яг үнэн, Багш аа.)

Тийм ээ. Тэгээд Хааны нэгдүгээр зэргийн хүндэтгэлийн хүлээн авалтад Өмнөд Африкийн ерөнхийлөгчийг урьсан. (Тийм, Багш аа.) Тэр хүлээн авалтад ч бас хэдэн өнгөт арьстай хүн байхыг харсан. Мэдээгээр өөр өөр хүмүүс хамт байж харагдсан. Мөн Уэльсийн гүнж Катерин дэргэдээ суугаа өнгөт арьстан хүнтэй ярьж байсан. Хааны ярьж байгааг ч мартсан бололтой байв. Хааныг үг хэлж байхад тэр өнгөт арьстай хүнтэй зогсохоо мэдэхгүй тун сонирхолтой яриа өрнүүлж харагдсан. (Хөөх.)

Тэгэхээр би тэднийг арьсны үзэлтэй гэж огт бодохгүй байна. (Тийм, Багш аа. Тийм.) Албаар тэгээгүй. Хэргээр биш. (Тийм, Багш аа.) Учир нь гэвэл энэ шадар авхай насаараа олон хүлээн авалтад Хатан Хааны шадар авхайн хувиар оролцож байсан. Тиймээс тэр өөр өөр өнгөт арьстай, өөр өөр байр суурьтай, өөр өөр боломж нөхцөлтэй хүмүүсийг таньдаг л байж таарна. Тэгэхээр ямар ч зочноо хэргээр гомдоохыг тэр хүсэхгүй. Тэр яах гэж тэгэх юм бэ? (Тийм ээ.)

Тийм. Тэр насаараа Хатан Хааныг, Хааны гэр бүлийг, тэдний нэр хүндийг хамгаалахыг хичээсээр ирсэн байгаа. Яах гэж чухал зочноо гомдоох юм бэ? Учирзүйтэй санагдахгүй байна. Ийм л байна. Тийм. (Ойлголоо, Багш аа. Тийм, Багш аа.) Тэгэхээр хатагтай Фулани шиг буяны байгууллагын дарга, буянтай хүн хангалттай өгөөмөр сэтгэл гаргаж энэ тохиолдлыг уучлан шадар авхай Сюзан Хусситэй анд найз бололцоно гэж найдаж байна. Найзууд болох байх. Сүртэй асуудал гаргаад байх хэрэг байхгүй.

Эцэстээ бид бүгд хэн ч биш шүү дээ. (Тийм ээ.) Үхээд л хэн ч биш болно. (Тийм ээ, Багш аа.) Яах вэ, маш чухал хүн гэсэн бичээстэй булштай болно биз. Тэгээд яана гэж? Бид хэн ч биш. Хаан ч бай, хатан ч бай хэн нь ч байсан гэсэн хэн ч биш. Бид юу ч үгүй төрсөн, юу ч үгүй л буцна. Бурханы тааллыг хүртэх хангалттай буянтай нэгэн л биш бол Бурханы нүдээр бол бид хэн ч биш.

Хатагтай Фулани Бурханы таалалд багтсан байж магадгүй юм. Яагаад гэвэл тэр Бурханы үрст туслах буяны ажил хийж байна. Иймд тэрхүү өгөөмөр байдлаараа өөрийг нь гомдоосон хүнийг өршөөх л хэрэгтэй. Яагаад гэвэл бид үнэхээр гомдсон байлаа ч бусдыг уучилбал Бурхан биднийг өршөөдөг. Энэ бол санаандгүй явдал байх. (Тийм, Багш аа.) Тэгэхээр миний хариулт хангалттай байх гэж найдаж байна. (Тийм. Хангалттай. Тийм ээ.) […]

За. Өөр надаас асуух зүйл байгаа юу? (Сүүлийн үед хүмүүс Британийн Хааныхан руу дайрах гээд байх шиг санагдах юм. Жишээ нь, хунтайж Харригийн баримтат кино гарсан. Энэ бол гайхаж цочирдом кино, бас агуулга нь Хааны гэр бүлд ээлтэй биш байх юм гэсэн.)

“ABC News (Australia)-ийн мэдээ 2022.12.8 Сурвалжлагч (m): Олон сая долларын гэрээний нэг хэсэг болгон Харри, Меган хоёр Нетфликс багийнханд ил болгожээ.”

“Sky News Australia-ийн мэдээ 2022.12.7 Пета (f): “Хүйтэн сэтгэлтэй”- Хунтайж Харри, Меган Маркл хоёр өөрсдийнхөө дарлуулж байсан тухай өгүүлсэн Нэтфликсийн баримтат киноны өмнөхөн ийм байдлаар дүрслэгдэж байв.

Рассел (m): Мэдээжийн хэрэг Хааны гэр бүлийн хувьд маш муу цаг үе ирж байна. Учир нь миний бодлоор энэ улсын бүх хүн, Хамтын нөхөрлөлийн орнууд хүртэл шинэ Хааны өөрийгөө авч явж буй болон ээжийгээ өөд болсны дараа гэр бүлээ авч явж буй байдлыг маш ихээр ажиглан харж байгаа. Тиймээс Харри, Меган хоёр гайхалтай үр дүнд хүрнэ гэж би бодож байна.”

(Бас Хаан руу хэсэг хүн өндөг шидсэн.) Бурхан минь. Тэр өндөг шидсэн хүмүүс ийм эрх чөлөөтэй ардчилсан улс оронд амьдрах хэчнээн их хувь заяатайгаа мэдэхгүй. (Тийм.) Олон улс оронд хүмүүс юу ч болж мэднэ гээд болгоомжилсондоо очиж зүрхэлдэг ч үгүй шүү дээ. Яагаад гэвэл тийм чанга хатуу дэглэмтэй улсад хэрхэх ёстойгоо мэддэггүй. (Тийм.)

Би Иран руу явж зүрхлэхгүй гэж та нарт хэлж байсан даа. Яагаад гэвэл хижаб маань намайг ярьж байхад, ууж, идэж байхад унасныг нь би мэдэхгүй байж магадгүй. Өөр зүйлд анхаарч байгаад шүү дээ. Хүн ер нь тэгж ухаан санаа өөр зүйлд төвлөрсөн байж болно. (Тийм, Багш аа.) Уг нь тэд хижаб өмсөх ёстой боловч өмссөн хижабаа унасныг мартчихаж болно. Тэр талаар бодолгүй өөр зүйлийг бодож байдаг. (Тийм.) Эсвэл тухайн үед, тухайн өдөр дэндүү их ажилтай, дэндүү стресстэй байгаад ядарснаасаа болж хижабаа анхаараагүй байж болно. Ийм шалтгаанаар хөөрхий тэр жаахан охин амь насаараа төлөх ёстой болсон. (Тэгсэн, Багш аа.)

Ийм болохоор олон оронд би очиж зүрхэлдэггүй. Үнэхээр тийм. Би тэгж эрсдэл гаргахгүй. Яагаад гэвэл би тэдний хүссэнээр биеэ авч явж чадах үгүйг мэдэхгүй. Улс орон бүр өөр. (Тийм ээ, Багш аа.) Тухайн улсын бүхий л хууль цааз, зан үйл, ёс заншлыг мэдэхийн аргагүй. Тэгээд буруу зүйл хийж, шоронд орох, зодуулах, алуулах ч юм билүү, хэн мэдлээ? (Тийм ээ, Багш аа.)

Тийм болохоор би нэг яриандаа Оросыг үнэхээр санаж байна гэж хэлсэн. Хэдхэн хоногийн өмнө ч гэсэн би Орос орныг санаж байсан. Яагаад гэвэл хатуу дэглэмтэй коммунист орон байж байгаад тэд үүд хаалгаа дэлгээд удаагүй, хэдхэн жил л болж байлаа. Тэгээд намайг тэнд очоод оюун санааны дадал бясалгал ярихыг хүртэл зөвшөөрсөн. Би хаанахын ч биш, “гүрү” юм уу “Энэтхэгийн Сатгүрү” ч биш байлаа. Нэгэн жижигхэн аулак (вьетнам) авхай л байсан. (Тийм, Багш аа.)

Гэтэл тэд намайг шууд оруулаад надад бүр анхаарал халамж тавьж, “Автобусанд зочид буудлын яг урдаас суувал та таксинд хэтэрхий их мөнгө зарцуулахгүй.” гэж хэлж өгсөн. Нэгэн настай хатагтай надад тэгж хэлсэн юм. Намайг дэлгүүр хоршоогоор нь ороход тун их найрсаг хандсан даа. Ёстой тусч. Надад илүү үнэтэй зарж мөнгө олъё гэж тэд огт хичээхгүй байсан. Огт тэгээгүй шүү. Харин эсрэгээр. Надад үүнийг ч, түүнийг ав, тэгвэл арай бага үнэтэй гэж зөвлөсөн. Намайг гаднын хүн гэж мэдэж байсан ч гэсэн. Улс оронд нь зорьж ирсэн намайг тэд жуулчин байх, тэгэхээр мөнгөтэй байх гэж бодож болох л байсан. Гэвч тэд надаас мөнгө унагахыг хичээгээгүй. Маш сайхан сэтгэлтэй тусч түмэн. Би тэр Орос улсыг үнэхээр үгүйлж. (Тийм байх нь, Багш аа.)

Үнэхээр санаж байна. Тэр бүхнээс надад маш сайхан сэтгэгдэл үлдсэн. Яагаад гэвэл явж очоод оюун санааны дадал бясалгал ярихыг хүртэл надад зөвшөөрсөн. Урьд цагт коммунистууд оюун санааны ямар ч ойлголтод итгэдэггүй байсан. Тэд өөрсдийгөө зөвхөн коммунистууд л гэнэ. Ихэнх нь Бурханд, Диваажинд итгэдэггүй гэж хэлдэг. Би гэхдээ хэн ч биш байсан. Зүгээр нэг жижигхэн хатагтайд улсдаа ирээд нийслэл хотдоо яриа хийхийг зөвшөөрсөн. (Тийм, Багш аа.) Хаа нэгтээ нуугдмал байдаг зүгээр нэг тосгонд ч биш. Үгүй шүү. Яг Москвагийн төв хэсэгт. (Тийм, Багш аа.) Миний сэтгэл их хөдөлсөн. Хүмүүс нь маш сайхан сэтгэлтэй, маш найрсаг, тусч байсан.

Тэгээд хэдэн өдрийн өмнө Украин (Урейн)-аас Оросын нутаг дэвсгэрт халдах болсныг бодоод би маш их гуниглаж, Орост байгаа, энэ дайнд буруугүй хөндлөнгийн хүмүүст маш их санаа зовж байлаа. Олон хүн үүнийг хүсэхгүй. Тэд эсэргүүцэж жагссан. Зарим нь эсэргүүцлээ ил тод илэрхийлж ч чадахгүй байна. Эмэгтэйчүүд үсээ хусаж, эсэргүүцлээ ийнхүү өөрсдийн арга замаар харуулж байна. Яагаад гэвэл тэд шоронд орох вий, амиа алдаж хөнөөгдөх вий хэмээн эмээж байгаа. (Тийм, Багш аа.) Ээ, Бурхан минь. Энэ хүмүүс гэм зэмгүй шүү дээ.

“UATV English-ийн мэдээ 2022.12.3 Сурвалжлагч (m): Улам олон хүн дайныг, төр засгаа эсэргүүцэж буйгаа ил тод илэрхийлэх болсон. Путин бол Оросын гол асуудал. Та Путинд итгэдэг үү?

Оросын иргэн (m): Огт үгүй. Тэгж хэлэхэд хэцүү, энэ хориотой. (Энэ) бүгд замбараагүй боллоо.

Оросын иргэн (f): Одоо гол асуудал бол Орос өөр улсын нутаг дэвсгэрт түрэмгийлэл хийж байна.

Оросын иргэн (m2): Түүний биднийг тавьсан байр суурь нь шүүмжлэлийг эсэргүүцэж чаддаггүй.

Оросын иргэн (f2): Орост сайн сайхан ирээдүй байхгүй гэдгийг би мэдэж байна. Ялангуяа дайчилгааны дараа. Ойрын ирээдүйд ажил, сурлагын аль алинд нь зарчмын хувьд бүх зүйлд маш хэцүү байх болно.”

Оросууд, украин (урейн)-чууд бүгдээрээ тэдгээр галзуу, балмад удирдагчдын хохирогчид. Тэд үүнд ямар ч хамаагүй. Тэд ямар ч дайн хүсээгүй. Украин (Урейн) улс Оросын нутаг дэвсгэр дэх тэр дайралтыг хийсэн гэж хүлээн зөвшөөрөөгүй ч тэгсэн байлаа гэхэд би гайхахгүй. Би оросуудад л санаа зовж байна. Дайн улам газар авах юм бол улам олон хүн үрэгдэнэ. Украин (Урейн)-д хэдийнээ олон хүн үхсэн.

“DW News-ийн мэдээ 2022.12.7 Эльферс (m): Энэ долоо хоногийн эхээр Курск муж дахь нисэх онгоцны буудал болон Оросын доторх хоёр агаарын бааз халдлагад өртөв. Украин хариуцлагыг хүлээнэ гэж мэдэгдээгүй. Оросууд Украин руу довтлоход хүний амь эрсэдсэн нь мэдээж хэрэг боловч хоёр тал амь үрэгдсэн цэргийн тоогоо нууцалсаар байна. Энгийн иргэдийн амссан хохирлыг мөн тодорхой хэлэх боломжгүй юм.

Сурвалжлагч (m): Есөн зуун км үргэлжилсэн фронтын шугамын дагуух хотуудад 9 сарын турш байлдаж, агаарын цохилт өгөн, их буугаар, гараар тулалдаж, олон мянган хүний амь үрэгдлээ. Гэхдээ хэдэн мянга гэдэг нь тодорхойгүй байна. Орос есдүгээр сард 6,000 хүрэхгүй цэргээ алдсан гэж мэдэгдсэн. Харин фронтод 100,000 орчим хүнээ алдсан гэж АНУ-ын арми мэдэгдэв. Украин саяхан энэ дайнд өөрийнхөө 13,000 орчим цэргийг амь үрэгдсэн гэж мэдэгдсэн ч АНУ-ын тал 100,000 гаруй цэрэг эр амиа алдсан гэж мэдэгдээд байна. АНУ энэ тоог гаргахдаа хиймэл дагуулын бичлэг, тулалдааны талбараас олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн зураг зэрэг янз бүрийн аргыг ашиглажээ. Амь үрэгдсэн энгийн иргэдийн тоо бол бас нэг том асуулт юм. НҮБ-ын хамгийн сүүлийн үеийн статистик мэдээгээр 7,000 энгийн иргэн амиа алджээ. Гэхдээ фронтын шугам бол бодит тоог гаргахад ажиглагчдад хэтэрхий аюултай. Мариуполь хот зэрэг Орост эзлэгдсэн олон газрын хиймэл дагуулын зурагт харагдаж буй нийтийн булшинд хэдэн арван мянга байж магадгүй. Орос улс олон улсын ажиглагчдыг эдгээр бүс нутагт нэвтрүүлэхгүй байна. Украинд амиа алдсан энгийн иргэдийн тоонд Орос ер нь ямар ч тайлбар хийгээгүй.”

Тэр сайхан, царайлаг залуухан хүмүүс нөлөөнд оромтгой, төөрөгдөлд амархан автдаг. Очоод л шууд амиа алдаж байна. Тэдэнд гэр бүл бий. Тэдний төлөө залбирч, хүлээж суугаа эцэг эх нь бий. Арай ахимаг насны цэргүүд, генералууд, хурандаа нар ахмад ч гэлээ өөрсдийн гэсэн гэр бүлтэй байгаа. Тэдэнд үр хүүхэд бий. Хүлээж суугаа гэргий нар нь бий. Тэдэнд өндөр насандаа жаргах ач зээ, бүхий л зүйл нь бий. Тэгж амиа алдах учиргүй байсан юм. Зүгээр л тэгээд амиа алдчихаж байна. Хоромхон зуур амьдрал нь үгүй болж, гэр бүлээ ардаа орхиод одно. Тэд хэчнээн их уйлж гашуудлаа ч хэзээ ч тэдэндээ эргэж ирэхгүй.

Хайртай нэгнээ тэгээд алдлаа гээд өөрийгөө оронд нь төсөөл дөө. Хайртай нэгнээ алдсан юм шиг л надад санагдаж байна. Одоо ойлгож байна уу? (Ойлгож байна. Тийм, ойлгож байна.) Тэгээд л би цаг үргэлж уйлдаг. Учир нь би тэдний мэдэрч байгааг мэдэрдэг. (Тийм байх нь, Багш аа.) Би байсан бол гээд төсөөлөхөд яг адилхан зүйл мэдэрдэг. (Тийм, Багш аа.)

Би дайны асуудалд хөндлөнгөөс үнэхээр оролцмооргүй байна. Би өөрийгөө ч асуудалд унагана шүү дээ. Улс төрийн, дайны асуудал адил. Дайны талбарт биш ч гэлээ амьдралаа эрсдэлд оруулна. (Ойлгож байна, Багш аа.) Тэвчиж чадахгүй байгаа учраас би амьдралаа эрсдэлд оруулж байна. Хэн нэгэнд туслах ч юм билүү, ядаж л дайны хохирогчдыг тайтгаруулах юм билүү гэсэндээ би ярих хэрэгтэй. (Тийм ээ, Багш аа. Тийм.) Гэтэл би сая жилд ч өөрийгөө дайн, улстөр зэрэг аюултай бүс рүү өөрийгөө татан оруулахыг огт хүсэж байгаагүй. Ойлгож байгаа биз дээ? (Бид ойлгож байна, Багш аа. Тийм ээ, Багш аа.) (Тийм ээ, Багш аа.) […]

Бас дахиад хэлэхэд, Хаан руу өндөг шидсэн хүмүүс тэгэх ёсгүй. Миний бодлоор тэд идэвхтнүүд, эсвэл хааныг эсэргүүцэгчид зэргийн нөлөөгөөр тэгсэн байх. (Тийм.) Уг нь тэд англи хүн гэдгээрээ, Англид байгаадаа баярлах хэрэгтэй. Ядаж л тэднээс хэн ч “Чи хаанаас ирсэн бэ?” гэж асуухгүй. Бас гомдоохгүй. Эсвэл эвэртэй туулай шиг сондгойрсон санагдахгүй. (Тийм, Багш аа.)

Бурхан минь. Тэд ийм эрхэм үндэстэн, эрх чөлөөтэй, ардчилсан улсад төрсөндөө азтай хэмээн талархаж явах учиртай. Шаргуу ажиллах л юм бол тэдэнд хэрэгтэй бараг бүх зүйл нь байдаг. Төр засаг нь хүртэл нийгмийн хамгааллын тэтгэмж өгдөг. Тэднийг гудамжинд өлсөж үхэхэд хүргэхгүй гэсэн үг. Ядуурлын түвшин гэж бий. Хэрэгтэй бол засгийн газар тэдэнд тэтгэмж олгоно. […] Хэрэв хангалттай шаргуу ажиллаагүй, хангалттай ажилгүй байвал, эсвэл ганц бие ээж бол, хангалттай мөнгө хадгалж чадаагүй бол тэд мөн долоо хоног тутам юм уу сар тутам мөнгө олгоно. Нөхцөл байдлаасаа болно. (Тийм, Багш аа.)

“’Benefits Britaln’ баримтат киноны хэсгээс Өгүүлэгч (f): Энэ бол 37 настай Хитер Фрост. Тэрээр долоо хоногт 900 фунт стерлингийн тэтгэмж авдаг ээж. Глосестерширийн энэ өнөр бүл Их Британийн айл өрхүүдийн ердийн орлогоос гурав дахин их хэмжээний тэтгэмж авдаг.

Хитер (f): Гарч ажил хийж чадахгүй байгаа хүмүүст туслахын тулд тэтгэмжийн тогтолцоог үндэслэсэн.

Өгүүлэгч (f): Одоогоор Британийн тэтгэмжид нийт өрхийн гуравны хоёр нь албан ёсны хүсэлт гаргаад байна. Гэхдээ цөөн хэд нь л Шорынх шиг өнөр бүл байдаг. Эднийх 14 хүүхэдтэй. Энэ бол 39 настай Том Шор. Түүнийг 10 жилийн өмнө ажлаа өгснөөс хойш таван хүүхэд нь мэндэлжээ. Төлбөрөө тэтгэмжээр төлдөг тул Том, Стейси хоёр хүүхдүүдтэйгээ орлогын дэмжлэг, хүүхдийн татварын хөнгөлөлт, хүүхдийн мөнгө нэхэмжилж байгаа юм. Хоёр хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн бүртгэлтэй.

Том (m): Энэ бол Кенаны эм.

Өгүүлэгч (f): Энэ нь бас асран хамгаалагч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэтгэмж байдаг гэсэн үг юм. Энэ бүгдийг нэмбэл бидний тооцоолсноор гэр бүлээ авч явахад жил бүр 70,000 фунт стерлинг шаардлагатай. Мөн гэрээний нэг хэсэг нь орон сууцны тэтгэмжээс төлсөн 8 унтлагын өрөөтэй Виктория маягийн байр юм.

Том (m): “Бид засгийн газраас ямар ч хөнгөлөлт авдаггүй.” гэж хэлэх хүмүүс ямагт байх болно. Зөв хандлагатай байх аваас энэ бол амьдрахад хангалттай мөнгө.”

Мэдээж тэд ордон авч өгөөд ордонд амьдруулахгүй л дээ. Гэхдээ л амьд явуулах болно. Ядаж л тэсэж үлдэнэ. (Тийм ээ, Багш аа.) Дахин хөл дээрээ босох хүртэл чинь хүнд хэцүү цаг үеийг туулахад чинь тусална. Хүүхдээ илүү том болгоод, илүү ажиллах цагтай болтол чинь гэсэн үг. (Тийм, Багш аа.)

Тэгэхээр гол нь Англид үзэл бодлоо илэрхийлэх эрх байгаа юм чинь сонинд бичих юм уу, ярилцлага өгөх зэргээр дуу хоолойгоо илэрхийлж болно. Эсвэл ордон руу бичиж болно. Хаанд юм унших зав байдаг эсэхийг би мэдэхгүй байна.

Гэхдээ л Хаан бол хаан. Тэр хүссэн ч, хүсээгүй ч хаан ширээг залгамжилсан. (Тийм, Багш аа.) Тэгээд түүнийг юунд эсэргүүцнэ вэ? Мэдэхгүй юм. Ядуурал энэ тэр гарлаа ч түүний буруу биш. Тэр нэг их зүйл хийж чадахгүй. Тэр байгаа бүх хөрөнгөө өгөөд ч асуудлыг 100% шийдвэрлэхгүй. (Тийм ээ, Багш аа.) Хүмүүс залуу, эрүүл чийрэг бол тэд гарч ажил олж хийгээд мөнгө олж болно шүү дээ. […]

Тэгэхээр Хаан ширээнд дөнгөж залраад байна. Түүнийг тайван байлга л даа. Түүнд засаглахад нь, чадах зүйлээ хийхэд нь тус бол. Яагаад гэвэл Хаан бол энэ улсад бүхнийг хийж чадах ганц хүн нь биш шүү дээ. Эрх зүйн тогтолцоог тэр өөрчилж, эсвэл таныг хамгаалж, эсвэл баяжуулчхаж чадахгүй. Энэ бол засгийн газар, ерөнхий сайд болон түүний танхимын хийх ажил. Хаад бол ямар нэг байдлаар тухайн улсынхаа хамгийн өндөр дээд төлөөлөл, хамгийн дээд дипломатууд нь. Улсынхаа хамгийн нэр төртэй дипломатч. (Тийм, Багш аа.)

Тэд шаргуу ажилладаг. Бодоод үз дээ. Өглөө эртлэн босож, гоо засал хийлгэнэ, оймсоо сонгоно, зангиагаа сонгоно, хэдэн хүн тэдэнд туслах болно, үнэхээр таалагдах юмыг нь тэд олж чадахгүй ч байж магадгүй гэх мэтчилэн. Хэвлэл мэдээлэлд зориулж гадуур байнга инээмсэглэн явах болно. Гаднын орны хүмүүстэй дургүй байлаа ч гар барих болно. Тэд эхний үед КОВИД-19 хүртэл туссан шүү дээ. (Тийм. Багш аа.) Хатан Хаан ч бас КОВИД туссан. Чарльз Хаан, хунтайж Уильямс бас КОВИД туссан, гм.

Тэд үнэхээр шаргуу хөдөлмөрлөдөг. Хатан Хаан бүр татвар төлдөг байсан. Чарльз Хаан татвар төлсөөр байгаа эсэхийг мэдэхгүй юм. Харин хэдэн жилийн өмнө Хатан Хаан засгийн газарт өөрөө татвар төлөх хүсэлт гаргасан. Тэд мөн тун хичээж ажилладаг. Тэдний ажлыг хүн бүр хийж чадахгүй. Би лавтай тэдний ажлыг хийхийг хүсэхгүй. Би Уэльсийн гүнж Катерины оронд байхыг хүсэхгүй байсан болов уу, эсвэл бүр Чарльз Хаан байсан ч, эсвэл Хааны Хатан аль нь ч байхыг хүсэхгүй байх байсан. (Тийм ээ, Багш аа.) […]

Гүнж, хунтайж, хаан байна гэдэг ай, мөн ч их ажилтай шүү. Маш олон бичиг цаасны ажил хийж, өөртөө таагүй олон ч зүйлийг хийх ёстой болж, цаг үргэлж инээмсэглэх албатай. Жаахан уцаарлах төдийд дэлхий бүхэлдээ үүнийг чинь мэдчихнэ. (Тийм.) Яагаад гэвэл зурагтаар гарч, хэвлэлд нийтлэгдэн, бүгд дайрсаар байх болно. (Тийм ээ, Багш аа.) Тэр өдөр ядарсан байсан ч, хангалттай сайхан зан гаргаж, тэвчээр заасан байгаад ямар ч нэмэр байхгүй.

Асуудал нь энэ юм. Баян чинээлэг, алдартай бол олон хүн ажиллуулах хэрэгтэй болдог. Тэгээд тэд нар нь бүгд чамтай нийцтэй байна гэж үгүй. Хүн эцэг эхтэйгээ ч хүртэл дандаа нийцтэй байдаггүй. Үр хүүхэд чинь, эхнэр чинь, амрагууд, анд найзууд чинь ч чамтай нийцгүй байх нь бий. Заримдаа хүнд асуудал тулгардаг. (Тийм ээ, Багш аа.) Хааны гэр бүлд ажилладаг хүмүүс, тэр баг мэдээж хэрэг Хатан болон Хаанд аль чадахаараа үйлчилдэг ч яавал хамгийн сайн гэдгийг цаг үргэлж мэднэ гэж үгүй.

Тэд аль сайнаараа хийлээ гээд Хааны хувьд шилдэг гэсэн үг биш. (Тийм ээ, Багш аа.) Тэд хаан, эсвэл хатан болохоор бас санаа зовно. (Тийм.) Тэд бүр өөрсдөө үйлчлэгч, туслах ажилтан юм шиг санагдана. (Тийм.) Тэдэнд тэгж санагдана. Энэ бол ердөө л ажил. Харин дэлхий дээрх хамгийн дээд ажил, улсынхаа, эсвэл бүр дэлхийн хамгийн өндөр дээд хүмүүст үйлчилдэг ажил. Тэгэхээр тэд ч бас бухимдана. Сэтгэл санаа нь тогтворгүй. Тэд сайн хийж чаддаггүй.

Цаг давчуу байхад туслагчид чинь, туслахууд чинь, гэрт чинь ажилладаг хүмүүс зөв тусалж өгөхгүй, зөв хувцас сонгож өгөхгүй тиймэрхүү болхи байвал уур чинь мэдээж хүрнэ. (Тийм ээ, Багш аа.) Хаан болсныхоо анхны өдөр тэр хэдэн чухал бичиг баримт дээр гарын үсэг зурах ёстой болсон. Гэтэл тэд бэх нь гоождог үзэг өгсөн. Бариад авахад нь бичихийн хооронд гар нь тэр аяараа будагдсан байх жишээтэй. (Тэгсэн.) Тэгээд ч тэр дөнгөж ээжийгээ алдаад сэтгэл санаа тогтворгүй байсан. Түүний хувьд шинэ ажил. Тэр олон хоног унтаж чадалгүй талийгаач Эрхэмсэг Хатан Хааны өмнө суусаар байсан байж магадгүй. Их ядарсан байх. Мэдрэл оюунаа чинээнд нь тултал ачаалаад дээд цэгтээ тулчихсан байхад дахин тэвчих аргагүй. Тэр сайн идээгүй, сайн унтаагүй байсаар ядарсан байж мэднэ. Тэр бас нас дээр гарсан хүн. Хэдийнээ 70 гарчихсан. (Тийм ээ, Багш аа. Яг тийм, Багш аа.) Тэр бас хүн шүү дээ.

Хаан байхад, хааны гэр бүлийнх байхад уучлал хүлээх тун хүнд. Хаан байхад бүр ч дор. Хүмүүс түүнээс хүссэнээ хүлээж байдаг. Сул талтай, алдаа гаргадаг, хүний л адил бие сэтгэлээрээ ядардаг хүн гэж боддоггүй. (Тийм, Багш аа.) Хааныг харахад тэр давгүй байгаа нь юу л бол. Заримдаа нүүр нь улайчихсан, гар нь хавагнаад, бас улайсан харагддаг. Тиймээс түүний биеийг бас таагүй байх вий гэж санаа зовох юм. Энэ бүх дарамт ганц хүн дээр байна. Хүн бүр түүнийг харж, ийм ч байхыг, тийм ч юм хийхийг түүнээс хүсэмжилдэг. Гэтэл тэр бол хүн, бас цорын ганц, цорын ганц хаан шүү дээ. (Ойлгож байна, Багш аа.)

Тэгэхээр хүмүүс түүний оронд өөрийгөө тавьж үзээд илүү дэмжих сэтгэлээр хандах хэрэгтэй. Харин ч аль сайнаараа хичээж байгаа түүнд бид илүү тэвчээртэй, уучлангуй хандаж, ойлгох хэрэгтэй гэж хэлж болно. Тэр бол дарангуйлагч биш, муу хаан ч биш. Тэр ямар ч муу зүйл хийгээгүй. Тэр асуудалгүй. Тэр аль сайнаараа л байгаа. Тэгэхээр хүмүүс түүнийг дэмжих хэрэгтэй. Түүнийг тайван байлга. Түүнд чадлынхаа хэрээр ажиллах цаг хугацаа, орон зай өг.

Би урьд нь хэлсэн дээ. Тэгээд тэд Путиныг хаанаа болгох гэсэн юм уу? Тэгээд Орост та нар тэгж өндөг шидэх юм бол дараа нь хаачихыг чинь би ёстой мэдэхгүй. Путин руу өндөг шидвэл шүү дээ. Толгой чинь хаачиж, бие чинь хаачихыг би мэдэхгүй. (Яг үнэн шүү.)

Тэгэхээр хүмүүс дэлхийгээ илүүтэй анхаарах хэрэгтэй. Бидэнд хэдийнээ их асуудал байна: цар тахал, аюул эрсдэл, инфляц, хоол хүнсний хомсдол гэх зэрэг элдэв асуудал байна. Хүн бүр улам бүтээмжтэй, санаачилгатай байж дэлхийгээ өөдлүүлэх, өрөөлийн болоод өөрийн сэтгэл санааг өргөхөд нэмэр болох сэтгэлтэй байх ёстой. (Тийм ээ, Багш аа.) Хүмүүсийг доромжилж, гутаах бус. Ялангуяа маш олон жил хамт байсан эцэг эхээсээ өнчирч хоцроод удаагүй байгаа хааныг дарамтлах хэрэггүй. (Тийм ээ, Багш аа. Тийм.)

Өөр ямар нэг хаан, өөр хүн ажлыг нь Чарльз Хаанаас илүү сайн хийж чадах эсэхийг мэдэхгүй юм... (Харин тийм.) Олон хүнтэй, гадны дипломатч, гадаадын ерөнхийлөгчидтэй байнга уулзана. Цаг үргэлж сайхан зантай, инээмсэглэж байх албатай. Таагүй байлаа ч, тухайн өдөр бие тааруу байлаа ч тэр. Юмс дандаа сайхан байдаггүй. Хаан ч бай, хэн ч бай адилхан. Аль ч өдөр тааруухан өдөр байж болно. (Тийм шүү, Багш аа.)

Миний хэлэх л зүйл энэ. Гэхдээ британичуудад хэрхэхийг заах би хэн ч билээ дээ. Би ердөө л хаан бүгдийг хийж, бүгдийн хүссэнээр байх боломжгүй гэдгийг анхаараасай л гэж найдаж байна. Яагаад гэвэл хүн бүр өөр өөр үзэл бодол, эрхэмлэх зүйлс, хэм хэмжээтэй байдгаас хойш. (Тийм ээ, Багш аа.) Хааныхныг тайван орхи. Тэднээр дипломат төлөөллийг нь тайван хийлгэ. Яагаад гэвэл тэд улсын чинь дипломат төлөөллийг аль сайнаар хийж байгаа. Жишээ нь, өөр улсын ерөнхийлөгч юм уу, хаан, хатан айлчлан ирлээ гэхэд тэд хаан, гүнж, хатантай чинь л гар барихыг хүснэ. Надтай ч юм уу, эсвэл та нартай гар барина гэж үү? Тийм үү? (Үгүй.) Тэд хүрч ирээд та нартай гар барихыг хүсэж магадгүй л юм. (Үгүй ээ, Багш аа. Үгүй байх.)

Гэхдээ миний хэлж байгааг ойлгов уу? Тэд маш шаргуу, хариу талархалгүй шахам ажиллаж байна. (Тийм.) Тэгж л бодож байна. Тэд их уйгагүй ажиллаж байх шиг санагддаг. Аль дээр, хэдэн жилийн өмнө би Дэлхийн байгаль хамгаалах сан гэдэг хандивын байгууллагын нэгэн цугларалтын урилгыг хүлээж авсан юм. Тэд зэрлэг байгалийг хамгаалж, тэдэнд сайнаар хандан, хэрэгтэй үед нь туслалцаа үзүүлдэг юм. Тэр байгууллагад жаахан хандив өгсөн болохоор маань намайг тэд урьсан хэрэг. Тэгээд би Суприм Мастер Телевизээс хэдэн хүн аваад, бид тийшээ очицгоолоо.

Анна гүнж бас тэнд байсан. Түүнийг адислаг. Би нэг их мэддэггүй байлаа. Тэнд очингуутаа Анна гүнжтэй уулзсан юм. Би түүн дээр очоод мэндчилж хоёр гараа хавсраад толгойгоо бөхийлгөлөө. Тэгээд “Эрхэм дээдэс танд болон Хааны гэр бүлийн бүх гишүүдийн энэ олон арван жил зориулсан бүхэнд мөн шаргуу хөдөлмөрт талархмаар байна” гэв. Тэр надад “Цүнхээ аваарай. Болгоомжтой байгаарай.” гэлээ. Би цүнхээ шалан дээр хаячихсан байлаа л даа. Жижигхэн гар цүнх авч явсан юм. Гараа хавсраад зүрхэн тушаа авч хүндлэл үзүүлэх гэсэндээ цүнхээ чулуудчихсан байв. (Аан.) Шалан дээр булан руу шидчихсэн байлаа. Гэтэл тэр миний цүнхэнд надаас илүү санаа зовсон. Миний магтаал хүндлэлд мөн урамшиж баярлахаас илүүтэйгээр.

Би үнэхээр их талархаж байлаа. Тэд уйгагүй ажилладгийг би мэднэ. (Тийм байна, Багш аа.) Заримдаа тэдний гэрлэлтэд асуудал тулгарч зүрх сэтгэл нь эмтэрч маш хүнд байх нь бий. Тэд бусдын л адил хүн шүү дээ. Зүрх сэтгэл, мэдрэхүй, сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүлэл гээд бүгд тэдэнд бий. (Тийм ээ, Багш аа.) Маш шаргуу ажилладгийг би үнэхээр сайн мэднэ. […]

Иймд хүмүүс Хааны гэр бүл рүү хойшид дайрах хэрэггүй. (Тийм ээ, Багш аа.) Ийм байж болохгүй гэж би бодож байна. Тэд ч бас хүн. Хамгийн сайнаараа л хичээж байгаа. (Яг тийм.) Өндөг шидэгч тэр хүмүүсийг хаан болговол тэд Английн одоогийн Хаан, III Чарльз Хаанаас илүү дээр байж чадах эсэхийг мэдэхгүй юм. (Яг үнэн. Тийм. Тийм ээ, Багш аа.)

Аясаар нь байлгавал аливаа зүйл цаг хугацаа өнгөрөхөд сайжирдаг. Дээрдэхгүй байлаа гэхэд улсын юм уу, дэлхийн хамтын үйлийн үр л байх болно. Зөвхөн ганц хоёр хүнийг буруутгаж таарахгүй. Засаж залруулж чадах зүйл чинь байвал залруул. Чадахгүй бол зөнгөөр нь байлга. Дээрдэх болтугай гэж залбир. Сайжрах болтугай гэж залбир. Британичуудад миний хэлэх зүйл энэ л байна. Хэдийн хүнд байгаа амьдралаа битгий дордуул. Энэ жилүүдэд бид хэдийнээ хүндхэн байдалд байна. Бүхий л төрлийн яахын ч аргагүй гамшиг бидэнд нүүрлэж байна.

Ханхүү Харригийн Хааны гэр бүлтэй харилцах харилцааны тухай баримтат кино, номын талаар би тийм ч их судалгаа хийгээгүй. Эхэндээ тэд Хааны гэр бүлийн гишүүний бүх үүрэг хариуцлагыг хамтдаа биелүүлж, эхнэр Меган Марклтай нь маш сайн харьцаж байгаа юм шиг надад санагдаж байсан. Тэд түүнийг хүлээж авсан шүү дээ. Чарльз Хаан бүр түүнийг үнэхээр үзэсгэлэн гуа, сэтгэл татам гэж хэлсэн. Тиймэрхүү зүйл. (Тийм ээ, Багш аа.)

Тэд бүр тэдэнд хоорондоо гэрлэхийг нь зөвшөөрсөн шүү дээ. Тэдний хүссэн урт хугацаагаар болзож байгаагүй ч гэсэн ханхүү Харрид Мегантай гэрлэхийг нь зөвшөөрсөн. (Тийм ээ, Багш аа. Тийм шүү.) Тиймээс би асуудал нь юу байгааг мэдэхгүй байна. Ямар нэгэн асуудал байгаа бол зөвхөн гэр бүлийн хүрээнд байх хэрэгтэй. Тэд бохир угаадсаа дэлхий нийтэд цацахын оронд үүнийг цэгцлэх ёстой байсан юм. Хэрэв энэ бүх хэл амыг бохир угаадас гэж үзэх юм бол шүү дээ. (Тийм ээ.)

“ABC News-ийн мэдээ (Автрали) 2022.12.9 Ник Буллен (m): Энэ нь миний үзэж байсан, хувийн ашиг сонирхолд хамгийн их үйлчилдэг телевизийн зохиол байж магадгүй. Өөрөөр хэлбэл баримтат кино биш, харин реалити шоу.”

“The Telegraph-ийн мэдээ 2022.12.9 Камилла Томини (f): Хувийнхаа нууцыг маш их хамгаалдаг хос амьдралынхаа гол үе шатын эдгээр маш дотно зургаа хуваалцаж байгаа болохоор энд зөрчилдөөн байна гэж хэлмээр байна. Харри, Меган хоёр майханд таван өдрийн турш хамт унтдаг энэ амралтаар явахаасаа өмнө хоёр удаа л хамт байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.”

“The Sun-ийн мэдээ 2022.12.8 Ярилцлага өгөгч1 (f): Тэднийг гэрлэх үед би маш их баярласан. Энэ нь шинэ эрин үе юм шиг л санагдсан. Харин одоо би үнэхээр ичиж байна. Ах дүү хоёр эргээд найзууд болоосой гэж хүсэж байна. Энэ бүхэн гэр бүлийн тухай шүү дээ, тийм үү?

Сурвалжлагч (m): Тэд ичмээр санагдаад та үүнийг үзэхгүй юу?

Ярилцлага өгөгч1 (f): Үгүй ээ, би зүгээр л зургуудыг нь харсан. Тэгээд би ичиж байна. Би зүгээр л... Энэ бүхнийг дэглэсэн юм шиг санагдаж байна. Мөн маш олон алдаа гарсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ айл болгонд л байдаг. Тэгээд амаа хамхиад өөр хоорондоо ярилцдаг. Дэлхийгээр нэг цацдаггүй шүү дээ.

Ярилцлага өгөгч2 (m): Тэд олон нийтийн дунд яриа болгож байгаа нь надад хачирхалтай санагдаж байна.

Ярилцлага өгөгч3 (f): Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарахыг хүсдэггүй хүмүүсийн хувьд тэд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татаж байна.

Сурвалжлагч (m): Яриангүй, тийм шүү.

Ярилцлага өгөгч3 (f): Тийм ээ. Энэ үед гарсан нь харамсалтай. Бас Хатан Хаан өөд болоод удаагүй байна. Тэгэхээр арай илүү хүндэтгэлтэй байх ёстой байсан болов уу гэж бодож байна.”

“Daily Mall Royals-ийн мэдээ 2022.12.9 Ричард Эден (m): Хааны гэр бүлд хайртай, Хааны гэр бүлийг хүндэтгэдэг хэн бүхэн үүнийг бүү үзээрэй. Энэ бол бүх түвшинд үнэхээр доромжилсон.”

Би энэ талаар сайн мэдэхгүйгээ, бас ийм ном уншиж, ийм хов живээр хийсэн баримтат кино үзэх сонирхолгүй байгаагаа хэлэх ёстой. Би ийм юм сонирхдоггүй. Надад хийх ёстой зүйл асар их бий. Бас миний сонирхдоггүй маш их зүйл бий. Тиймээс хэрэв та нар энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байвал өөрсдөө судалгаа хий. (За, ойлголоо, Багш аа.) За. Баярлалаа, хайр аа.

Өөр асуулт байна уу? Эсвэл надад хэлэх өөр зүйл байна уу? (Ингээд болсон байх.) Болжээ. (Тийм ээ, Багш аа.) […] Бурхан та нартай хамт байг. Бурхан хамт байгааг, Бурханы адислалыг, Бурхан хамгаалж байгааг та нар мэдрэх болтугай. Мөн Бурхан та нарт хайртай шүү. Би ч бас та нарт бүгдэд нь хайртай, зөвхөн та хэдэд бус, энэ дэлхийд аливаа байдлаар тусалж буй хүн бүхэнд хайртай. Зөвхөн Суприм Мастер Телевизэд тусалдаг төдийгүй гадаад ертөнцөд хаа сайгүй тусалж байгаа хэн бүхэнд шүү. Жишээ нь ядуу нэгэнд жаахан мөнгө өгсөн, буяны ажилд сайн дураар ч юм уу тусалсан гэх мэт. Дэлхийд туслах арга зам өөр өөр байдаг. Веганыг сурталчлах, гудамжинд дэлхий даяар “веган” гэдэг үгийг дуулгаж, хүмүүсийг веган болоход нь түлхэц үзүүлж болно. Хүмүүсийг веган болоход нь тусал.

Хүмүүст амьтан-хүмүүсийг аврахад нь юм уу, ямар ч замаар тусалж болно. Зоогийн газар нээ. Амьтан-хүний төлөө байгууллагад ажилла. Сайн дурын ажил хий. Эсвэл хурдны замд, гудамжинд гацсан, тусламж хэрэгтэй амьтан-хүмүүст тусалж болно. Юу ч байж болно. Шувуу-хүмүүсийг хоолло. Хоол олдохгүй үед нь өвлийн өдрүүдийг давахад нь тэдэнд тусал. Энэ мэтчилэн байж болох юм. Гудамжинд буй гэмтсэн нохой-хүмүүст тусал. Хаа нэгтээ орхигдсон гөлгийг өргөж ав. Бохир нүхэнд унасан муур-хүнийг гаргаж аваад угааж цэвэрлэн хооллож ундлаад, өргөж авч чадахааргүй бол амьтны эмнэлэгт үзүүлээд муурын буяны асрах газар хүргэж өгөөрэй.

Энэ дэлхийд энэрэнгүй, амар амгалан энергийг үүсгэхэд туслах аливаа үйлд би бүгдэд нь талархдаг. Ийм сайн хүмүүс, үнэхээрийн сайн хүмүүс байсаар байгаад нь Бурханд чин сэтгэлээсээ талархдаг. […]

“Wake up World-аас авсан бичлэг. Баярлалаа. Залуу: Дараагийн нэг цагийн турш тэр бидэнд гайхалтай зүйл үзүүлсэн. Доод тал нь 40 удаа уснаас гарч ирэн, сүүлээрээ алгадаж, цээжний сэрвээгээрээ алгадахыг нь харсан.

Хүүхэд (f): Би түүний юу хийж байгааг мэднэ ээ.

Эмэгтэй: Тэр юу хийж байна?

Хүүхэд (f): Тэр өөрийгөө бидний найз гэдгийг харуулж байна.

Эмэгтэй: Тийм ээ. Яг үнэн.”

За. Бурхан та нарыг ивээг. Хайртай шүү. Энэ бүх сайн хүмүүст бас хайртай шүү. […] Та нарт болон энэ бүх сайн хүмүүст, Бурханыг санадаг, энэ бэрх ганцаардмал гараг дээр бие биедээ туслахыг хичээдэг хэн бүхэнд хайртай шүү. Бүгдэд чинь талархаж байна. Бурхан та нарыг ивээг. Бурхан та нарыг хамгаалаг. Бурхан та нарт Хайраа үзүүлэг. Бурханы Адислалыг, Хайрыг өдөр бүрийнхээ амьдралд мэдэрч байх болтугай. (Баярлалаа, Багш аа.) Та нар болон гадаад ертөнцийн хүмүүс бүгдээрээ. […]

Дэлхийн олон асуудлаар Сэтгэл санаа, Мэргэн Оюунаа чилээхийн зэрэгцээ хүн төрөлхтний Дэлхийн Веган, Дэлхийн Энхтайвны замналд туслахаар ямагт илүү ихийг хийхийг хүн бүрд уриалан, үнэт Цагаа зарцуулсанд нь бид Нигүүлсэнгүй Их Багшдаа маш их талархаж байна. Бид бүгд бүхэлдээ асар их ач тусаа өгөх сайн үйл хийж, илүү амар амгалан хийгээд хайрын уур амьсгалыг бий болгохоор тэмүүлэх болтугай. Эрхэм Хүндэт Их Багшдаа бүх Сүр жавхлант Бурхадын Хүчит хамгаалалтад үргэлж амар амгалан, эрүүл энх байхыг хүсэн ерөөе.

Эдгээр сэдэвтэй холбоотой Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н үзэл бодол, яриаг илүү дэлгэрүүлэн 2022 оны 12-р сарын 18-ны ням гарагт энэхүү хурлыг эхээр нь толилуулах Багш шавь шүтэлцээ нэвтрүүлгээр хүлээн авна уу.

Мөн дэлгэрүүлэн, өмнөх холбогдох Багш шавийн шүтэлцээ хөтөлбөрүүдийг үзээрэй:

Багш шавийн шүтэлцээ:

Бүх мэдрэхүйт төрөлтнийг бодолцон, хайр энэрэлтэй засагла

Британийн хаант засаглалыг хүндэтгэж, талархах хэрэгтэй

Сатаны хэв шинжтэй засаглал ба Украин дахь дайны хурцадмал байдал

Буянтай веган хүмүүс Бурханы хүчээр хамгаалагдах болно

Энэрэнгүй веган зам мөртэй хэн бүхэнд Диваажны орнууд тусална

Гэх мэт...

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:14

Yummy Avocado Chocolate Mousse Recipe

2024-11-24   1 Үзсэн
2024-11-24
1 Үзсэн
1:25

Их Багшийн Өргөө

2024-11-24   1 Үзсэн
2024-11-24
1 Үзсэн
8:10
2024-11-24
1 Үзсэн
2024-11-23
641 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   116 Үзсэн
2024-11-23
116 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд