Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Visits to Hell, Part 11 – Following False Master Leads to Hell

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Q(f): ...Авшиг авахад Их Багшийн хүч шаардлагатай” конференцтой холбоотой ахуй ойлголтоо хуваалцахыг хүсэж байна. Өвөө минь амьд сэрүүн байх үедээ Их Багшаас авшиг хүртсэн боловч хожим өөрийгөө Багшийг төлөөлдөг гэж тунхагласан хүнийг дагасан. Энэ хүн Их Багшийн авшиг дээр зааснаас өөр олон худал заавар өгсөн. “Авшиг авахад Их Багшийн хүч шаардагдаг” бичлэгийг үзсэний дараа би Багшийн хэлсэн нөхцөл байдлаас энэ хүн хуурамч гэдгийг мэдсэн.

Master (vegan): Их Багшийн зөвшөөрөлгүйгээр, ерөөсөө авшиг өгч болохгүй. Авшиг өгөх үед бид хүмүүст үүнийг зөвхөн өөртөө хадгалаарай гэж хэлдэг. (Тийм ээ. Үнэн.) Гэхдээ та ямар нэгэн байдлаар үүнийг сонсохгүй, өөрийн би үзлээс болж, доогуур дэстэйгээсээ болоод бусад хүмүүст авшиг өгөх юм бол та өөрийгөө төдийгүй авшиг өгсөн тэр хүнээ бас давхар хорлох болно. Таны дэс дэс маш доогуур учраас юм. (Тийм ээ. Үнэн.) Өөрийгөө Их Багш болсон гэж зарлана, гэтэл биш байдаг. (Тийм ээ.) [...]

Ийм зүйл тохиолдож байсан. Энэ миний амьдралд бас тохиолдож байсан, зүгээр л зааврыг хэлээд Их Багштай адил нааш цааш алхаад л хүмүүсийн толгойд гараа хүргээд л болдог зүйл гэж бодсон нэг хүн байсан. (За.) Үүний цаана түүний сураагүй хэмжээлшгүй үнэт эрдэнэ бий. (За.) [...]

Ихэвчлэн маяа тэднийг урхиддаг. Гэвч үүнийг үйлдсэн хэн ч бай, Их Багшийн зөвшөөрөлгүйгээр гарч авшиг хүртээж, юу ч мэдэхгүй байж өөрийгөө Их Багш гэж зарласан хэн ч бай – Их Багшийн сургаалыг хуулбарлаж, үг яриаг нь хуулбарлаж, Их Багшийн гаднах үйлдлийг хуулбарлаж, Их Багшийн лекцийг дуурайж, өөрийнхөө гэж хэлбэл – энэ хүн супер “би” үзэлтэй байна гэсэн үг, ийм төрлийн “би” үзэл маяаг татна. (За.) Энэ нь нэг төрлийн цоорхой учраас маяа холбогдож, эсвэл оршихуйд нь нэвтрэх боломжтой. (За, ойлголоо.) Улмаар ямар ч хамгаалалтгүй болж, бүр Их Багшаас тусгаарлагдана, учир нь “би” үзэл нь өөрийг нь хүрээлээд хана босгочихдог. (За.)

Бас энэ бол үнэнч байх тухай ч биш юм. (За.) Их Багш гэж өөрөө зарлаж байгаа ч тийм биш. Түүнд ямар ч хүч байхгүй. Түүний өөрийн үйлийн үр өөр дээр нь ирнэ. Авшиг өгөх үедээ бусад хүмүүсийн үйлийн үрийг авч, тэгээд нь бүгд хамтдаа тамд унана. Ямар ч туслах арга байхгүй. (За.) Холбоос тасарна.

(За, Багш аа.) Яг л цахилгааны залгуур салгасан мэт.

Q(f): Өвөө маань таван жилийн өмнө өөд болсон юм. Саяхан надад түүнд юу тохиолдсоныг харуулсан нэгэн ахуй ойлголтыг харуулсан. Бясалгалын үеэр намайг нэг хаалганд хүргэж өгөөд нэг чөтгөрийг гуй гэж хэлсэн. Би хаалгыг нь тогшиж, чөтгөрийг гуйсан бөгөөд эвэртэй амьтны дүрсийг харав. Зураг бүдгэрэхэд аура нь харанхуй, сэтгэлээр унасан хүн гарч ирэв. Тэр надаас юу хүсэж байна гэж асуухад би намайг Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай илгээсэн гэж хэлсэн. Намайг маягт бөглөхийг хүссэн бөгөөд удалгүй бясалгалаас гарсан. Дараа нь энэ хүн миний өвөөтэй төстэй юм шиг санагдсан бөгөөд зарим авшигтнууд ойр дотнын хүмүүсээ аврахын тулд тамд очдог гэсэн Багшийн тайлбарласныг саналаа. Би ийм зүйл болсон гэдгийг мэдэрсэн. Бидний Багшийн тайлбарласанчлан хуурамч багшаас авшиг авсан хүмүүс Диваажинд очдоггүй. Учир нь зөвхөн гэгээрсэн Багшид л Диваажинд хүлээн зөвшөөрөгдсөн хүч байдаг. Түүнчлэн Багшийн шавь нарыг хулгайлж үнэнийг эрэлхийлэгчдийг төөрөгдүүлдэг хүмүүсийн тухайд гэвэл хуурамч авшиг зааврыг өгч байсан хүнд чөтгөр шүглэсэн эсвэл чөтгөр гэж бодож байна. Би ийм учраас тэр дүр төрхийг харсан. Баатраа явагч хэмээх судрыг уншвал Багшийн тайлбарласныг батална гэж бодож байна!

Master (vegan): Тэрээр маш шуналтайгаар эдгээр төрөл бүрийн сүнслэг хүчийг хүссэн учраас, “тэр үед чөтгөр, диваажингийн чөтгөр хүлээж байсан боломжоо ашигладаг. Үүний сүнс нь өөр нэгэн хүнийг эзэлж, судар болон сургаал номлолыг тайлбарлах багаж болгон ашигладаг. Энэ хүн, чөтгөрт эзлэгдсэн гэдгээ огтхон ч мэдэлгүй өөрийгөө хамгийн дээд Нирваанд хүрсэн гэж зарладаг.” Өөрийгөө хэдийнээ Будда болсон гэж үздэг. Чөтгөр, чөтгөрийн хүчээ ашиглан түүнийг ийнхүү бодуулдаг.

Q(f): Тиймээс Багшийн бидэнд заасанчлан өөр хэнийг ч биш зөвхөн Багшийн шууд сургаалыг дагах нь маш чухал юм.

Үргэлж биднийг удирдан чиглүүлж, хичээнгүйлэн дадуулахыг мөн буруу замаар явахгүй байхыг сануулж байдаг Их Багшаа баярлалаа. Миний сэтгэлд мөнхөд гэрэлтэх Нар болж байгаад баярлалаа. Их Багшдаа Маш Их Хайртай! Хайр, талархлын хамт, АНУ-н Калифорни мужаас Невае.

Веган: учир нь там бол үг төдий бус, жинхэнээр оршдог бөгөөд аймшигтай.

Веган: сөрөг хүчний эсрэг тэмцэл

Их Багшийн шавь бүр ижил болон өөр, ба/эсвэл илүү их дотоодын сүнслэг ахуй ойлголт, гадаад ертөнцийн адислалтай байдаг Эдгээр нь ердөө цөөн жишээ юм. Бид ихэвчлэн Их Багшийнхаа зааварчилгаагаар энэ бүхнээ дотроо хадгалж явдаг билээ.

Илүү олон гэрчлэлийг үзэх болон үнэгүй татаж авах хаяг SupremeMasterTV.com/to-heaven
Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (11/12)
4
2021-05-24
12285 Үзсэн
11
2023-06-12
5212 Үзсэн
12
2023-10-19
3909 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-23
81 Үзсэн
2024-11-22
964 Үзсэн
27:23
2024-11-22
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд