Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • اردو
  • Nederlands
  • Türkçe
  • नेपाली
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • اردو
  • Nederlands
  • Türkçe
  • नेपाली
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн “Хайрын замаар алхахуй” хэмээх товч танилцуулгыг толилуулна.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) бол дэлхийд алдартай сүнслэг багш, хүмүүнлэгийн үйлстэн, уран бүтээлч юм. Түүнийг Арьяабалын бясалгалын Аргын талаар ном тайлна уу хэмээн дэлхий даяар сая сая хүн урин залдаг. Өнөөдөр бид та бүхэнд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн “Хайрын замаар алхахуй” хэмээх товч танилцуулгыг толилуулна.

“Бид жаахан ч болов хайрын төлөө хорвоогийн өнцөг булан бүрийн бүх төрөлтнүүдэд бэлэглэх жаахан ч гэсэн хайрыг дээгүүр бас доогуургүй хайдаг.” - Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай эелдэг зөөлөн хайрын зам мөрөөр амьдрах сургаалаараа танигдсан билээ. Хүндэт хүмүүнлэгийн үйлстэн, уран бүтээлч, сүнслэг зөн билигтэн Түүний хайр болон тусламж бүхий л соёл уламжлал, арьс өнгөний хил хязгаарыг даван дэлхий даяар хүмүүст хүрсээр байна: тухайлбал ядарч зүдэрсэн, орон гэргүй, анагаахын судалгааны байгууллагууд, ахмад дайчид эмзэг бүлгийн хүмүүс, тусгай хэрэгцээтэй болон сэтгэцийн сааталтай хүмүүс, дүрвэгсэд, байгалийн гамшгийн хохирогчид гэх мэт хүмүүст тусалдаг.

Бид нигүүлсэл хайрынх нь тоо томшгүй олон жишээг нүдээр үзсэн ба энэ нь энэхүү халамжит хатагтайн, болон Түүний хайрын үлгэр жишээнээс үүдэн байгуулагдсан олон улсын сангийн таних тэмдэг болдог. “Бид юу хуваалцаж чадахаар байна түүнээсээ хуваалцаж эхэл. Тэгвэл бид өөрсдөдөө гарах өчүүхэн өөрчлөлтийг мэдрэх болно: Илүү их хайр бидний ухамсар руу урсан орж, бид ямар нэг зүйлийг ухамсарлаж эхэлдэг. Энэ бол эхлэл юм. Бид энд суралцахаар, өсөж том болохоор ирдэг, мөн хаа байгаа газраа илүү сайхан болгохын төлөө хайр болон бүтээл байдлын хязгааргүй хүчээ ашиглаж сурахаар ирдэг.”

Зөвхөн хүн төрөлхтөн Түүний хайр энэрлийн адислалт тусыг хүртдэг бус, мөн бүх төрөл зүйлийн амьтан- хүмүүс ч бас Түүний хязгааргүй нигүүлслийг хүлээн авдаг. “Энэ бол веган байх ёстойн нэгэн шалтгаан юм. Бүх төрөлтнийг гэсэн хайр. Хайраа тэлэх.”

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай төв Ау Лак (Вьетнам)-т мэндэлсэн. Жаахан охин байхдаа Тэрээр эмнэлгийн өвчтөнүүдэд болон ядарч зүдэрсэн хүмүүст мөн гэмтэж шархадсан амьтан- хүмүүст чадах чинээгээрээ тусалдаг байв. Насанд хүрсэн залуу бүсгүй болоод Тэрээр Европ руу сурахаар нүүсэн ба тэндээ үргэлжлүүлэн Улаан Заламгайн орчуулагчаар ажилласан. Удалгүй Тэрээр өвчин зовлон улс орнуудад, дэлхийн өнцөг булан бүрд байдаг гэдгийг олж мэдсэн ба үүнийг анагаах арга зам хайх нь Түүний амьдралын хамгийн гол зорилго болсон. Тэрээр нэгэн цаг Герман эмчтэй аз жаргалтайгаар гэрлэсэн ба, хэдийгээр салалт нь тэдний хэн хэнд маш хэцүү шийдвэр байсан боловч, Түүний нөхөр салалтыг хүлээн зөвшөөрсөн юм. Тэгээд Тэрээр хоёр жил гаруй үргэлжилсэн сүнслэг ухаарлыг хайсан аян замдаа гарсан билээ. Эцэст нь Энэтхэгийн Гималайн нуруун хамгийн хол гүн хэсгээс Тэрээр дотоодын Диваажингийн Гэрэл ба Аялгуун дээр бясалгадаг бясалгалын арга болох Арьяабалын Аргыг Түүнд уламжилсан нэгэн гэгээрсэн Их Багшийг олсон юм. Хэсэг хугацааны бясалгал дадлын дараа, Тэрээр бүрэн гэгээрсэн.

Тэрээр Гималайн нуруунаас буцаад төд удалгүй эргэн тойрны хүмүүсийнхээ чин хүсэлтээр, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай бусдад Арьяабалын бясалгалын Аргаа хуваалцаж, тэднийг дотоод руугаа харж өөрсдийн агууг олж мэдэхийг дэмжсэн билээ. Арьяабалын бясалгалын Аргаар дамжуулан илүү агуу амжилт, аз жаргал, амар амгалан олж авсан байдаг. Нэг их удалгүй, АНУ зэрэг улс орнуудаас болон томоохон “Би үүнийг хаа сайгүй, төрөлтөн бүрээс олж харсан.” Европ, “Бурханыг харах тун их энгийн...” Ази, “Бүхий л шашин та бүхэнд, “Энд байхдаа сайн хүн байж Чадвал Диваажинг эрж ол” гэдэг.” Австрали, “Бид бол Бурханы охид, хөвгүүд. Бид өөрсдөө Төгс Гэгээрсэн Их Багш.” Африк “Би та бүхэнд сургаалыг хэрхэн шууд хүлээж авахыг үзүүлнэ...” Өмнөд Америк “Хуулиудыг сахиж, илүүтэй веган амьдахыг хичээ.” байгууллагуудаас Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайг ном тайлна уу хэмээсэн урилга илрүүлсэн юм. “Бидний ихэвчлэн ярьдаг мөн эрж хайдаг амар амгалан, хайр нь бидний өөрсдийн дотоодод бий.” “Та бүхэн дотоод руугаа харж, өөрийн эрдэнэсээ олох ёстой. Мөн жинхэнэ, мөнх аз жаргалыг ол.” “Ирээдүй бидний гарт бий, тиймээс энэ нь үзэсгэлэнтэй эсвэл муухай болгох нь та бүгдээс шалтгаална.”

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайд олон олон авьяас аяндаа илэрсэн ба Тэрээр тэрхүү авьяасуудаа уран зураг, уран бүтээл, хөгжим ба уран зохиол, гоёмсог үнэт эдлэлүүд, хувцасны загвар зохион бүтээл зэргээр дамжуулан дотоод болон гадаад гоо үзэсгэлэнг илэрхийлдэг. Уран бүтээлүүдээс олсон орлогоороо Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Бурханы хүүхдүүдэд тусламж хэрэгтэй болсон цагт нь туслах Өөрийн эрхэм зорилгоо дэмжих, хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх бие даасан эх үүсвэрээ болгодог билээ.

Хэдийгээр Тэр ямар ч талархал хайж байгаагүй ч Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайд дэлхий даяар засгийн газрын болон хувийн байгууллагууд маш олон удаа шагнал гардуулсан байдаг. Үүнд Дэлхийн Энхтайвны Шагнал, Дэлхийн Сүнслэг Удирдагч Шагнал, Хүний Эрхийг Хамгаалагч Шагнал, Дэлхийн Хүмүүнлэгийн Үйлстэн Шагнал, Хүн Төрөлхтөнд Үзүүлсэн Нийтийн Үйлчилгээнд өгсөн Шагнал, 2006 онд Дорно Дахинд Нобелийн энх тайвны шагналд тооцогддог Гүси энхтайвны шагнал, 2006 онд 27дахь Жил бүрийн Телли Шагналд Нэгдүгээр Байрны Мөнгөн Ялагч. Мөн түүнчлэн, 10-р сарын 25 болон 2-р сарын 22-ыг Америкийн Нэгдсэн Улсад Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн өдөр болгон зарласан байдаг.

“Тэр бас үзэн ядалт оршсон дэлхий дахинд хайр авчирдаг. Тэр цөхөрсөн газарт итгэл найдвар авчирдаг. Тэрээр үл ойлголцсон газарт ойлголцол авчирдаг. Тэр бол агуу хүний гэрэл, бид бүгдийн хувьд нигүүлслийн тэнгэр элч” юм. Төгс Гэгээрсэн Их Багш [Чин Хай]-д Түүний манлайлах ухаан, Түүний өөдрөг үзэл, Түүний хүмүүстэй харьцах чадвар, Түүний нандин давтагдашгүй чанарт баярлалаа. “Ийм нэгэн эрхэм гэгээн сэтгэлтэй, үйлчлэн хайрлах үнэхээр их хүсэлтэй нэгнийг харах үнэхээр гүн сэтгэгдэл төрдөг. Тэр бүх хүн төрөлхтөнд үйлчилсээр байна; Тэр гараг дэлхийд үйлчилж, хадгалж үлдэх, аврахын төлөө ажиллаж байна. Тэр сайхан сэтгэлтэй төдийгүй агуу удирдагч нэгэн; Болох ёстой зүйл болдог гэдгийг би мэдэж байна.”

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай бол амь биеэ үл хайрлан бусдад тусалж, үзэсгэлэнт ирээдүйг бүтээж буй энэ эрин үеийн хүмүүсийн нэг билээ. Түүхэнд олон гайхалтай хүмүүс нэгэн мөрөөдөлтэй байсан, ба Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай ч бас өөрийн мөрөөдлөө ийн хэлсэн байдаг: “Би бүх дэлхий энх тайван болно гэж мөрөөддөг. Би хүн бүр Будда болоосой гэж мөрөөддөг Би бүх аллага зогсоосой гэж мөрөөддөг. Би бүх хүүхдүүд амар амгалан, эв зохиролтой амьдраасай гэж мөрөөддөг. Би бүх улс үндэстнүүд бие биетэйгээ гар гараа барилцан найрамдаж, нэг нэгнээ хамгаалж, бие биедээ тусалаасай гэж мөрөөддөг. Би бидний энэ үзэсгэлэнт гараг сөнөж устахгүй байгаасай гэж мөрөөддөг. Энэ гарагийг үүсгэхэд тэрбум тэрбум их наяд жил зарцуулагддаг ба, маш үзэсгэлэнтэй, маш гайхалтай. Би энэ гараг үргэлжлүүлэн оршиж, гэхдээ амгалан, гоо үзэсгэлэн, хайр дүүрэн байгаасай гэж мөрөөддөг.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-23
81 Үзсэн
2024-11-22
964 Үзсэн
27:23
2024-11-22
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд