Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Overcoming Negative Thinking and Learning to Look on the Bright Side of Life

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо бид АНУ-аас Кларенсын илгээсэн сэтгэгдлийг хүргэе:

Хамгаас Эрхэм Их Багш аа, би олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүслээ, олон хүнийг сөрөг сэтгэлгээгээ даван туулж, хүчирхэгжүүлэх бодлыг бодож, оюун ухаанаа чиглүүлж сурахад нь тусалж чадах миний мэдлэг. Будда Даммапада сударт “Юу бодно бид тэр зүйл. Бидний бүх зүйл бидний бодлоор үүсдэг. Бид өөрсдийн бодлоор дэлхийг бүтээдэг” гэсэн байдаг. Манай дэлхий сөрөг бодлын асуудлаас болж зовж шаналж байна. Би өөрөө энэ тал дээр хэцүү асуудалтай байсан. Зөвхөн бясалгал, Суприм Мастер Телевиз л намайг унахаас хамгаалсан.

Би саяхан олон жилийн өмнө худалдаж авсан доктор Ноа Сент Жонын “Бататгалуудын ном” нэртэй номоо дахин олж уншлаа. Ноа амьдралынхаа хамгийн дор үед байхдаа Тэнгэрлэг Урам зоригийн нөлөөгөөр бататгал гэж нэрлэсэн зүйлээ нээсэн. Хүссэн зүйлээ аль хэдийн авсан юм шиг өөрөөсөө асууж буй асуултуудаа өөрчилж болохыг, энэ нь түүний бодлыг өөрчлөх болно гэдгийг тэр ухаарчээ. Жишээлбэл, “Би яагаад ийм аз жаргалтай байна вэ?” “Би яагаад ийм эрүүл байгаа юм бэ?” “Яагаад би Бурханы Хайрыг өдөр бүр мэдэрдэг вэ?” зэрэг. Тэрээр оюун бодол эдгээр хүчирхэгжүүлэх асуултуудад шууд хариу үзүүлж буйг олж харж, амьдрал нь хурдан эргэн өөрчлөгдсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт би өөрөө эдгээрийг хийж эхэлсэн бөгөөд миний бодол бараг тэр даруй өөрчлөгдсөн. Би сүүлийн нэг сар “Бурханлаг Хайр бол цорын ганц Жинхэнэ Хайр” хэмээх Таны лекцийг өдөр бүр үзэж байна. Тэр лекцэндээ Та эерэг сэтгэлгээ, бясалгалыг хослуулах нь биднийг зогсоож боломгүй болгож, бид амьдралынхаа бүтээгчид гэдгийг хэлсэн. Та бидний доторх Бурханыг тусган харуулах зөвхөн сайн зүйлсийг л бүтээхийг сануулсан. Би одоо хүртэл үүнийг хийж чадаагүй байсан, одоо би Таны юу зааж байсныг харж байна. Энэ бол гайхамшиг шиг юм. Би дэлхийн өнөөгийн нөхцөл байдлыг харж, мухардан суухын оронд Дэлхий дээр Диваажинг бүтээхэд оюун ухаанаа сургаж байна.

Суприм Мастер Телевиз ч гэсэн эдгээр бататгалыг ашиглаж болох байх гэж бодож байна. Дэлхий даяар маш олон хүн Суприм Мастер Телевизийг үзэж байгаа учраас энэ нь Таны үүрэг зорилгод асар их ач тус болно гэж бодож байна. Энэ нь Танд болон дэлхийд үйлчилнэ гэж найдаж байна. Эрхэм Их Багш Та мөнхөд сайн сайхан, адислалд байх болтугай. Таныг үүрд хүндэтгэн, бүх хайр, хүндэтгэлийнхээ хамт.

Жич, Бататгалууд болон доктор Ноа Сент Жоны талаар нэвтрүүлэг хийх нь хөтөлбөрийн сайн санаа байж болох юм. Кларенс Америкийн Нэгдсэн Улсаас

Урам хайрласан Кларенс, Таны зөвлөгөөг уншихад сэтгэл хөдөлж байна.

Их Багшийн хайрын захиас таныг хүлээж байна: “Сэтгэл хангалуун Кларенс, Амьдралыг гэрэл гэгээтэй талаас нь харахыг оюун ухаандаа сургах нь сайн дадал юм. Энэ дэлхий бол биднийг өөрөө өөрсдийнхөө эзэн нь байхад сургадаг сургуулиас өөр юу ч биш Тиймээс аливаа саад бэрхшээлийн ард сурах хичээл байдаг гэдгийг санаарай. Та хэн нэгэнтэй уулзах бүртээ эрүүл веган амьдралын хэв маягаар явахын баяр баясгаланг дуулгахыг хичээгээрэй, ингэснээр бид нийгэмдээ энэрэнгүй хүрээллийг бий болгож чадна. Та болон АНУ-ын ухаалаг ард түмэн хүлээн авч буй арвин их Адислалуудын төлөө Диваажингийн Орнуудад талархахаа үргэлж санаж байх болтугай.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:14

Yummy Avocado Chocolate Mousse Recipe

2024-11-24   1 Үзсэн
2024-11-24
1 Үзсэн
1:25

Их Багшийн Өргөө

2024-11-24   1 Үзсэн
2024-11-24
1 Үзсэн
8:10
2024-11-24
1 Үзсэн
2024-11-23
641 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   116 Үзсэн
2024-11-23
116 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд