Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Буддад тоолшгүй олон сүнсийг аврах Хүчийг Бурхан өгч, бүх Орчлон Ертөнц зөвшөөрсөн Будда, Их Багш гэдэг Зүгээр ч нэг нэр цол төдий биш! 10 цуврал лекцийн 10-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Намайг дагах ч юм уу надад юу ч хийж өгөх шаардлагагүй. Надад бүр итгэх ч шаардлагагүй. Яах ч хэрэггүй. Миний хэлж байгаа зүйл өөрт тань сайн гэдгийг л мэдэж, Бурханд талархан, алдаршуулж, бусад мэдрэхүйт төрөлтөнд хор хүргэхгүйн тулд веган байж, амьтан-хүмүүсийг шууд бусаар ч бүү хохироо. Учир нь тэднийг идэж байна гэдэг бол бусад хүмүүс тэднийг хохироох, хорооход хүргэнэ гэсэн үг.

Бүх төрлийн хүчирхийллээс татгалз гэж гуйя. Буддагийн айлдсан Таван Сахилыг, эсвэл Арван Зарлигийг сахихад хангалттай сайн. Дэндүү хэцүү санагдвал үндсэн чухал сахилуудыг сахь. Энд: Аллага үйлдэж болохгүй, бэлгийн зүй бус харьцаанд орж болохгүй; хулгай хийж болохгүй; худал гэрч болж болохгүй; шунаж болохгүй. Таван Сахилыг сахиарай. Арван Зарлиг бол арай илүү тайлбарласан нь л гэсэн үг. Өөрөөр хэлбэл Буддизм, Жайнизм, Хиндуизм, Бахайизмын Таван Сахилтай адил төстэй.

Агуу шашнуудын бүхий л Их Багш нар, бүхий л Үндэслэгчид шавь нартаа адилхан зүйл заадаг. Эдгээр нь үндсэн зүйл. Таван Сахил. Таван Сахилыг сахь. Амь хороож болохгүй гэдэг нь та идэхийн тулд бусад хүн аллага хийхэд хүргэх ямар нэг зүйл бүү ид гэсэн үг. Хэн ч байлаа гэсэн өөрийгөө цэвэр ариун авч явж, Таван Сахил сахь. Өөрийгөө Буддын шашинтан энэ тэр гэж зарлах хэрэггүй. Ямар ч Будда тэг гэж гуйгаагүй тул шаардлагагүй. Гэртээ байж, сонгосон Итгэл бишрэлээ судлаад, таалагдвал Буддын шашны Таван Сахилыг сахиарай. Эсвэл Жайн, Хинду, Дао, Кунз, Бахай, Исламын гэх мэт шашин байсан ч болно...

ДЭЛХИЙН ГОЛ ШАШНУУДЫН ЁС СУРТАХУУНЫ ЗАРЛИГ

БАХАЙН ШАШИН – КИТАБ-И-АКДАС-аас

“Танд хүн амины хэрэг үйлдэх, завхайрах, гүтгэх зэргийг хийхийг хориглоно. Иймд ариун ном, бичээст хориглосон зүйлсийг тэвч. […]”

“Мөрийтэй тоглох, хар тамхи хэрэглэхийг хориглоно. Аль алинаас нь татгалз, хүмүүс ээ. Нүгэлтнүүдийн нэг болж бүү унагтун. Хүний сүмд үлбэгэр, хөшингө байдал бий болгож, биед хор хөнөөл учруулдаг аливаа хорт бодис хэрэглэхээс зайлсхий. […]”

“Хулгайчийг цөлж, шоронд хорих нь тодорхой […]”

БАХАЙН ШАШИН БАХА’У’ЛЛАГИЙН БИЧЭЭС

“Хэл бол Миний Үнэний гэрч. Үүнийг үнэн бус зүйлээр бүү бузарла. […]”

БУДДЫН ШАШИН, ДАОГИЙН ШАШИН - ТАВАН САХИЛ

Аливаа амьд төрөлтнийг хөнөөхийг цээрлэ.

Эзэн нь өгөөгүй зүйлийг авахыг цээрлэ.

Бэлгийн зүй бус харьцаанд орохыг цээрлэ.

Үнэн бус зүйл хэлэхийг цээрлэ.

Хорт бодис, мансууруулах зүйл хэрэглэхийг цээрлэ.

ХРИСТИЙН ШАШИН, ИУДАЙН ШАШИН – АРИУН БИБЛИ, ГЭТЛЭЛ-ийн ном 20:1-17, АРВАН ЗАРЛИГ

Би Их Эзэн, та нарын Бурхан.

Миний өмнө өөр ямар ч бурхадтай байж болохгүй

Өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийг дэмий хоосон бүү дууд.

Амралтын өдрийг санаж, ажиглан, ариунаар сахь.

Эцэг эхээ хүндэл.

Аллага үйлдэж болохгүй.

Садар самуун байж болохгүй.

Хулгай хийж болохгүй.

Худал хэлж болохгүй.

Бусдад бүү атаарх.

КУНЗИЙН ШАШИН – ТАВАН ХУВИРШГҮЙ БУЯН (ВУ ЧАН五常)

Ачлал энэрэл (Рэн仁)

Шулуун шударга байдал (И 义)

Ёс журам (Ли 理)

Билиг ухаан (Жи 智)

Үнэнч байдал (Шин 信)

ХИНДИ, ЖЭЙНИЙ ШАШИН – ТАВАН ЯМА / ТАВАН ТАНГАРАГ

Хүчирхийлэлгүй (Ахимса)

Үнэнч (Сатьяа)

Хулгай хийхгүй (Астеяа)

Цэвэр ариун (Брахмачаряа)

Хүсэл шуналаас ангид (Апариграха)

ИСЛАМ – АРИУН КОРАН, СУРА АЛЬ-ИСРА (17-Р БҮЛЭГ)-ээс

“Аллахтай хамт өөр ямар ч бурхныг өргөж болохгүй. […]”

“Чи Түүнээс өөр хэнийг ч шүтэх ёсгүй. […]”

“Эцэг эхээ хүндэл. […]”

“Садар самуунд ойр байж болохгүй. […]”

“Амлалтаа хүндэл. […]”

“Хэмжихдээ бүрэн өгч, тэгш тэнцвэртэйгээр жинлэ. […]”

Дэлхий дээр бардамнан алхаж болохгүй. […]”

ХАДИТ-аас

“АЛЛАХ БУСАД АМЬТДАД ЭНЭРЭНГҮЙ ХАНДСАН ХҮМҮҮСТ ЭНЭРЛЭЭ ХАЙРЛАДАГ.”

“Өөрийн ходоодоо амьтдын оршуулгын газар бүү болго.”

СИХИЙН ШАШИН – ДӨРВӨН ЗАРЛИГ

Хүний үсийг тайрч, өөрчилж болохгүй.

Мах идэж болохгүй.

Садар самуун явж болохгүй.

Тамхи, бусад хорт бодисыг хэрэглэж болохгүй.

ЗОРОАСТРАНИЗМ – АШАГИЙН ГУРВАН ЗАМ МӨР

Сайн бодол (Хюмата)

Сайн үг (Хюкста)

Сайн үйл (Хуваршта)

ЗОРОАСТРАНИЗМ – ЖАСАМ И АВАНГХЕ МАЗДА-ийн залбирлаас

“Би сайн/үнэн бодолд үнэнч байна, Би сайн/үнэн үгэнд үнэнч байна Би сайн/үнэн үйлд үнэнч байна Би мэргэн ухааныг шүтэж, хэрүүл маргааныг арилгах ахуй ойлголтыг, зэвсэг үл хэрэглэхийг, өөрт буй үнэнийг зориулахаа амлаж байна […]”

ЗОРОАСТРИАНИЗМ – АВЕСТА-гаас: Вендидад

“Энэ ургамлууд, Би, Ахура Мазда (Бурхан) үнэнч хүмүүст хоол өгөх гэж, ашиг шимтэй үнээнд тэжээл өгөх гэж бороо хур буулгадаг.” Ахура Мазда нь Бурхан гэсэн үг.

ГЭХ МЭТ...

Таван Сахил сахихад л хангалттай. Түүнийгээ мөрдөж амьдрахад л хангалттай. Энэ Таван Сахилын, эсвэл Арван Зарлигийн эсрэг хийсэн бүхнийхээ төлөө наманчлаарай. Өдөр бүр чин сэтгэлээсээ наманчил. Үнэхээр наманчилсан гэж санагдах хүртлээ наманчлаарай. Сайн ч бай, муу ч бай танд бүхнийг өгсөн Бурханыг Алдаршуул. Бурханы, Диваажингийн зохицуулсан бүхэн төгс төгөлдөр. Ердөө наманчил, буянт зам мөрөөр замна, веган хоолтон бай.

Энэ бүхэн тун энгийн. Үүнээс надад хожих юу ч байхгүй. Байхгүй шүү, байхгүй. Надад ганцхан жижигхэн веган компани бий. Бараг бидэнд л, дэлхий даяарх дагагчдад маань л хүрэлцэхүйц. Веган хүнс авахыг хүсвэл биднээс авах ч шаардлагагүй. Дэлхий дахинд бүхий л төрлийн маш амттай веган хоол хүнс байгаа. Та нарын иддэг амьтан-хүний махан “уламжлалт” хоолтой адилхан харагддаг, адилхан амттай. Энэ бол уламжлал биш. Харин харгис зуршил. Тэгээд дараа нь “Яагаад?” гэж бодохоо больдог. Яагаад амьд төрөлтнүүдийг идэж буй тухайгаа бодохоо больдог.

Цогцос иднэ гэдэг хүнийг доройтуулагч зүйл, арчаагүй дорд амьдрал, нэр төрд тань дэндүү дорд зүйл. Веган хоолтон бол гэж гуйя. Үр хүүхдэдээ багаас нь буянтай, ёс суртахуунтай, Бурханд, бүх Гэгээнтэнд, Будда нарт, Номлогчдод хүндлэлтэй, ер ямар л хэргэмтнийг сонгоно вэ, Тэдэнд талархалтай байхыг зааж сурга. Тэд үүнд дургүйцэхгүй. Тэд танд туслахыг л хүснэ. Өөр зам мөрөөр замнаж байхад тань, Тэднээс таныг алсраад явчихсан байхад Тэд танд туслах боломжгүй. Тэд таныг хүчлэх боломжгүй. Эмч хүн таныг хүсээгүй байхад хүчээр эм уулгаж чадахгүйтэй л адил. Гэхдээ эмээ уугаарай гэж гуйя: Веган болж, наманчлан, сайн хүн бай. Ингээд л боллоо. Веган бол, Наманчил, Сайн хүн бай. Хийх зүйл тань ингээд л боллоо.

Намайг өөрт тань хайртай гэдгийг санаж яваарай. Би туслахын тулд юу ч хийнэ. Харин та нар надад юу ч хийж өгөх шаардлагагүй. Зөвхөн буянтай, сайн хүн бай. Өөрөөр хэлбэл наманчлан, веган болж, сайн хүн байгаарай гэж гуйя.

Гуйж байна. Бурхан биднийг адислаг. Өршөөл гуйя. Биднийг өрөвдөж, өршөөж хайрла. Биднийг уучилж хайрла. Бидэнд дахин жаахан хугацаа өгөөч. Биднийг амжихгүй бол гуйя, гуйя, гуйя... Хэн нэгнийг шийтгэх ёстой бол намайг л шийтгээрэй. Яагаад гэвэл тэд юу хийж байгаагаа мэдэхгүй, Бурхан минь. Та мэдэж байгаа. Гуйж байна, Бурхан минь. Би өөр яахаа мэдэхгүй юм. Бид Танд ямар ч байсан өдөр бүр бидний амьдралд хайрласан бүх зүйлд талархдаг билээ. Би хувь хүнийхээ зүгээс Танд маш их, тун их талархдаг. Надад оногдсон өрөө, эгэл хоол хүнсэнд би сэтгэл хангалуун байдаг. Таны намайг идэг хэмээн өгсөн юуг ч би иднэ. Би хатуужил үйлдэж байгаа юм биш, ердөө дэндүү завгүй байгаа юм. Би сүртэй хоол хийж, угааж арчаад байж чадахааргүй байна.

Та мэднэ дээ. Би ихэнхдээ дотоодын ажилдаа анхаарах ёстой. Эс бөгөөс гаднах ажилд тус болохгүй. Бас би Суприм Мастер Телевизийн болон бизнесийн ажлаа, дотоодын болон гаднах ажлаа маш ихээр хийх хэрэгтэй байдаг. Иймд Таны хүссэнээс бага идэх аваас намайг өршөөгөөрэй. Ойлгож хайрла, би ганцаараа. Энэ ажилд намайг орлох хүн байхгүй. Ийм л юм. Та мэдэж байгаа. Тийм ч болохоор Та намайг бууж ир хэмээн зарлигдаж, Та намайг бүр хэдий тун дурамжхан байсан ч гэсэн, амаргүй санагдаж, аюултай санагдсан ч гэсэн өөрийгөө хэн гэдгийг зарла гэсэн. Урьд нь Та бүр намайг өөрийгөө “Төгс Гэгээрсэн Их Багш” хэмээн нэрлэ гэхэд хэдийнээ сүрдмээр байсан. Хүмүүс үүнийг сонсоод яахыг би мэдэж байлаа. Тиймээс надад тийм ч олон шавь байдаггүй. Магадгүй тэд намайг бардам гэж бодсоноос болсон биз. Одоо харин Та надад тэдэнд Майдар Бурхан гэдгээ, бас Есүс Христ гэдгээ хэл гэлээ. Ээ Бурхан минь, Есүс Христ минь. Надад хэр таагүй байхыг, би хэчнээн эргэлзэж, бараг айж байсныг Та мэднэ.

Би Төгс Гэгээрсэн Их Багш гэж зарлахад л би “олиггүй”-д тооцогдчихсон байсан. Би үүнийг Сума Чин Хай болгон өөрчилсөн ч тэд намайг Сума Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай гэх болсон. Тэгээд би бууж өгсөн. Түүнээс хойш намайг ядаж л Их Багш гэх болсон. Дэлхийд олон их багш, өөр өөр их багш, тэр бүү хэл хивс нэхэхийг заадаг их багш, бас олон хуурамч их багш дэлхий даяар байдаг. Иймд үүнд хутгалдаад илүү амар. Харин дараа нь намайг гудамжинд ганцаараа зориглон гарч ч чадахгүй байхад өөрийн хэн гэдгээ илчил хэмээн Та зарлигдсан билээ. Тэгэхээр гуйж байна, би хэдийнээ эмзэг бөгөөд аюултай нөхцөл байдалд орчхоод байна.

Иймд дэлхийн үйлийн үрийн улмаас цээрлэл хүлээлгэх ёстой бол тэднийг цэвэрлэж ариусгахын тулд намайг шийтгэж хайрла. Баярлалаа, Эзэн минь. Баярлалаа. Таны хийсэн бүхэнд би талархдаг. Гэхдээ хүмүүсийг, бусад төрөлтнийг өршөөж хайрла. Гуйя, тэднийг өршөөн, гэгээрүүлж хайрла. Тэднийг гэгээрүүлж хайрла. Тэднийг ойлгож хайрла. Тэднийг Таныг мэддэг, Таныг хайрладаг болгож хайрла. Амен.

Photo Caption: Эгэл Даруухан Зүйл Үнэхээрийн Үзэсгэлэнтэй Байх нь Бий!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (10/10)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-23
81 Үзсэн
2024-11-22
964 Үзсэн
27:23
2024-11-22
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд