Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Өөрийгөө Майдар Бурхан хэмээн худал зарласан сувдаг чөтгөр” 9 цуврал лекцийн 1-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Сайн байцгаана уу, Бурханы Хайрууд минь. Бүгд сайн байгаа гэж найдаж байна. Хамгийн сайн сайхныг хүсэн, хайрын дээдээр мэндчилье. Өнөөдөр надад та бүхэнтэй хамт шийдэх яаралтай бөгөөд чухал зүйл байна. Энэ бүр Као Даи-измд ч хамаатай. Та нарын олонх нь энэ шашны талаар сонсоогүй байж болох ч интернэтээс хайгаад Ау Лак (Вьетнам)-аас гаралтайг нь мэдэж авч болно.

Хэдэн өдрийн өмнөөс л ямар нэгэн зүйл хийж, мэдээлэл түгээх талаар надад яаралтай мэдээлэл ирээд байсан юм. Харин би дэндүү завгүй байсан тул үүнийг хаанаас ирснийг нь үнэндээ шалгаагүй. Харин өчигдөр тэрхүү мэдээллийг маш тодорхой бөгөөд яаруулах байдалтай байсан ч намайг үүнд оролцож, судалгаа хийн, асуудлыг авч үзэхэд түлхэц өглөө. Тиймээс би өчигдөр өглөөний 3, 4 цагийн үед өмнөх их ажлаа орхисон.

Өнөөдөр хорин зургаан. Үгүй, үгүй, үгүй, хорин таван. Тийм ээ, тийм байна. 2024 оны 8-р сарын 25 юм байна. Тиймээс би суугаад мэдээлэл Илгээгчээс “Ямар чухал зүйл болохыг надад хэлж өгнө үү. Мөн Өөрийгөө хэн болохыг надад мэдэгдэнэ үү.” гэж хүслээ. Тэгээд бүх зүйл маш тодорхой болсон. ... дүр зураг. Хараадахъя, Би энд зарим зүйл тэмдэглэсэн. ...Као Даин Гэгээнтэн Мэргэд, бас... Энд хэд байна вэ? Намайг хүлцээрэй. Надад их товч тэмдэглэл бий. Үүнийг уншихад тийм амар биш. Та нарын бичээд, уншдаг шиг биш, эсвэл дэлгэц дээр харагдсаныг уншдагтай адил зүйл биш юм шүү. За, хамаагүй ээ. Үүнийг харахгүй байна. Дараа хэлье. Аан, юу болсныг мэдлээ. Би харанхуйд байсан учраас заримыг нь цаасан дээр, заримыг нь утсан дээр бичсэн юм. Босоод, цаас нэмж авмааргүй байсан юм л даа. Тиймээс би тэр утсаа олоод ирье. Би эргээд ирнэ ээ. Одоохондоо зогсооё. За, би буцаад ирлээ.

Хурлыг Као Даи Орны Эрхэмсэг Дээд Хаан даргалсан. Би энэ тухай дараа дэлгэрэнгүй ярина аа. Байгааг нь шууд уншъя. Би бэлэн юм, ялангуяа товчилсон, тийм ч ойлгомжтой биш юм уншиж дасаагүй. За. Као Даи-измийн Эрхэмсэг Дээд Хаан ... бидний нэрлэж заншсан Као Даи Орныг удирдаж, энэхүү цуглааныг, Као Даин олон Гэгээнтэн Мэргэдийн хурлыг даргалсан. Нийтдээ... Энэ бол тэнд Тэдэнд байдаг бүгд биш шүү. Тэнд Зөвлөлийн гол чухал Гэгээнтэн Мэргэд байсан. Тиймээс 8-р сарын 24-нд Као Даин 58 Гэгээнтэн Мэргэд байсан. 25-нд биш шүү. Хугацаа маш хурдан өнгөрчээ, уучлаарай. Би энд “8-р сарын 24” гэж бичсэн байна.

Хурлын дарга нь мөн Као Даи Орны Эрхэмсэг Дээд Хаан. Түүний Ариун нэрийг аулак (вьетнам)-аар Даи Тань Дэ Куань гэдэг. Би үүнийг хэрхэн зөв орчуулахаа мэдэхгүй байгаадаа санаа зовж байна. Минийхээр энэ нь “Эрхэмсэг Дээд, Агуу Гэгээн Хаан” гэж орчуулагдана. Эсвэл “Хаант улсын Агуу Гэгээнтэн Хаан” ч гэмээр юм уу. Эрхэм дээдэс Таныг болон бүх Гэгээнтнүүдийг уцаарлуулсан бол өршөөгөөрэй. Би Као Даи-измыг тийм ч сайн мэдэхгүй. Би Тантай анх удаа жинхэнээсээ харьцаж байна. Алдаа гаргасан бол намайг өршөөгөөрэй. Мөн энэ Орны янз бүрийн дэсийн мянга мянган Оролцогчид та бүхэн. Би ч бас Тэднийг, Тэдний гайхалтай, үзэсгэлэнтэй Орныг харахаар дээш өргөгдсөн.

Энэхүү хурал Као Даи-измийн дээд Орны Гэгээнтэн Мэргэдийн сургаалыг уламжлагч, энгийнээр хэлбэл сайн, цэвэр ариун дамжуулагч гэж өөрийгөө тооцсон хүний ​​тухай байлаа. Тэр хүний ​​нэрийг Хүээ Бюу буюу хятадаар Хоа Бао гэдэг. Хэдэн долоо хоногийн өмнө би түүний бичсэнээс заримыг нь санамсаргүйгээр унших хүртлээ түүний талаар мэддэггүй байсан ... YouTube-д байсан шиг санаж байна. Сайн мэдэхгүй. YouTube-т байсан байх.

Та нарт хэлсэнчлэн, надад сим-карттай утас байхгүй бөгөөд тэр үеэс эхлэн би олон зүйлийг олж мэдсэн. Өмнө нь би зөвхөн Барууны мэдээлсэн мэдээг уншдаг байлаа. Хэзээ ч Аулак (Вьетнам) мэдээ үзэж харж байгаагүй. Маш ховор тохиолдолд л гарч ирдэг байв. Өмнө нь би Майкрософтыг ч юм уу хардаг байсан. Тэд олон зүйлс мэдээлдэг. Би Суприм Мастер Телевизэд илгээх гэж дэлхийн энх тайвны талаар ч юм уу, цар тахал энэ тэр гэсэн сэтгэлд эвгүй зүйлс, эсвэл амьтан-хүмүүсийн хөгжилтэй бичлэг хайдаг. Юмыг яаж мэдэх вэ, тэдэнд хэрэг болж магад гээд эсвэл тэд ашиглах ч юм уу, урам зориг авч, тухайн сэдвээр илүү судалгаа хийж эсвэл мэдээгээр цацаг гэж хайдаг. Сүүлийн үед бол үүнийг өөр баг хийж байгаа, учир нь надад цаг зав үнэхээр байхгүй болж. Хэрэв энэ мэдээлэлтэй холбоотой ажлыг хийвэл би идэхгүй, унтахгүй байлаа ч өдөртөө ажлуудаа амжуулж чадахгүй, яагаад гэвэл мэдээнд нэгэнт орвол, маш их судалгаа хийх ёстой.

Одоо энэ эрхэм Хүэ Бюу өөрийнхөө нэрийг бичсэн. Бүр өөрийгөө “Даи Минь Сү Хүэ Бюу” гэж зарласан. Энэ нь “Агуу Их Багш Хүэ Бюу” гэсэн утгатай. Тэр өөрийгөө миний шавь гэж хэлсэн ч би түүнийг урьд өмнө хэзээ ч таньдаггүй байсан. Зарим хүмүүс, миний шавь гэгддэг зарим хүмүүс түүнийг таньж, надад хэлсэн юм. Учир нь би түүнийг хэн болохыг нь мэдээгүй. Тэгээд бичээд асуусан чинь хэдэн шавь нар маань түүнийг өөрийн зальт санаагаар “миний хуучин шавь” болтлоо миний шавь байсан гэж хэлсэн.

Тэгэхээр энэ хурал Као Даи Орны удирдагчид, Гэгээнтэн Мэргэд болон Као Даи-измийн Эрхэмсэг Дээд Хаан надад гомдол, биш ээ, хүсэлт гаргасан талаар хурал байв. Би саяхан болтол энэ Хүэ Бюугийн талаар сайн мэддэггүй байсан. Энэ тийм ч их асуудал биш гэж бодож байлаа. Тэд түүнийг миний шавь гэж хэлсний дараа би “Энэ ямар гээч шавь бэ? Зохисгүй юм хийж л байдаг.” гэж бодсон. Жишээлбэл: Тэр хүн надад мэдэгдэж, надаас асуулгүй зүгээр л очоод хүмүүст авшиг өгсөн.

Учир нь бид үүнийг ихэвчлэн дараах байдлаар хийдэг: Хүмүүс өргөдлөө өгөх ёстой. Тэгснээр бид тэдний байгаа газар, холбоо барих мэдээллийг авах боломжтой болдог. Тэгээд бид авшгийг нэг нэгээр нь хүртээдэггүй. Үргэлж нэг нэгээр нь авшиг хүртээх тийм их цаг зав, хүн хүч бидэнд байхгүй. Байдлаасаа болоод хааяа нэг нэгээр нь хүртээдэг л дээ. Хэрэв тухайн хүн Шихүд юм уу Шинэ Газар Ашрамд ирчихсэн байгаа бол бид авшиг хүртээх боломжтой. Гэвч ихэвчлэн тэд эхлээд Төвөөр дамжуулан хүсэлтээ өгч, дараа нь Төв хэлтэс рүү илгээж, тэгээд хэлтсээс бүх нэрсийн жагсаалтыг над руу илгээдэг.

Надад үнэндээ тэдний нэрс, зургууд хэрэггүй юм, харин тэднийг Ашрамд ороход нь давуу эрх олгохын тулд захиргааныханд авшгийн үнэмлэх гаргаж өгөхөд хэрэг болдог. Тэд орж ирээд бясалгалын танхимд суух боломжтой, тэр үед магадгүй бусад зарим хүн гадаа байж, өөрсдийнхөө бясалгалаа хийх юм уу, хүүхдүүдтэйгээ тоглож, худалдаачдаас хоол хүнс худалдан авч байдаг. Худалдаачдыг бид Ашрамынхаа нэгэн хэсэгт оруулж, веган хүнс ногоо болон бусад зүйлс зарахыг зөвшөөрдөг юм. Тухайн нутагт амьдардаг цөөн хэдэн л худалдаачид.

Шихү-д бас тийм байсан, тосгоныхон веган хоол хүнс, тарьж ургуулсан жимс ногоо, мөн гэртээ хийсэн бялуу, уураг, дүпү гээд төрөл бүрийн юмс авчран худалдаалдаг байв. Шууд идэх боломжтой эсвэл гэр рүүгээ авч яваад идэж болох төрөл бүрийн бүтээгдэхүүн бий. Бид тэдгээр худалдаачдаас хэзээ ч мөнгө авдаггүй. Тэдэнд талбай оноон өгч, улмаар тэр талбайдаа тэд өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг авчраад зарах боломж олгодог. Ингээд тэд хүссэн хүндээ худалдаалах боломжтой.

Photo caption: Чимэглэл Болж Буйдаа Даруухнаар Бахарх

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (1/9)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-23
81 Үзсэн
2024-11-22
964 Үзсэн
27:23
2024-11-22
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд