Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Авралыг эрж олох шашны сайн уламжлалууд” 11 цуврал лекцийн 5-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Хүмүүс хуурамч мэдээлэл тарааж зүрхэлсээр. Жишээ нь лам утгагүй юм ярьж, бүхий л Будда нарыг үгүйсгэдэг. Мөн Трань Там байна - тэр миний гэрээслэлийг хуурамчаар үйлдсэн. Надад хэнд ч үлдээх ямар ч гэрээслэл байгаагүй. Зүгээр л миний шүлэг. Олон арван жилийн өмнө сүйт залуудаа зориулж бичсэн шүлэг. […]

Хэрэв миний шүлгийг уншсан бол, өмнөх шүлгийн номоос минь нэгийг авч байсан бол түүнтэй ямар ч хамаагүй гэдгийг уншаад ойлгох байсан! Хуучин нөхрөөс минь өмнө надад өөр нэг сүйт залуу байсан бөгөөд бид салснаас болж тэр шүлгийг бичсэн юм. […] Тэгээд л тэр шүлгийг бичсэн юм. Зүрх эмтэрсэн мөрт юм: “Хэрэв би маргааш өөд болбол энэ тэр зүйлээ өөрт тань өмчлүүлэхээр үлдээе.” Үнэндээ надад их юм байгаагүй. Зүгээр л шүлэг маань тийм: “Хоосон мэдрэмж төрж, амьдрал хоосорч, зүрх эмтэрч байна.” гэсэн хэсэг нь түүнд зориулагдсан. […] Мэдээж сэтгэл минь эмтэрсэн ч би завгүй байсан. Тэр амьдралаа бодож би ч замаа хөөсөн дөө.

Дараа нь би хоёр дахь эмч сүйт залуутайгаа учирч, түүнтэй гэрлэснийг та нар мэднэ, түүний гэрэл зураг энэ тэр нь бий. Тик Мин Тан гэх нэг ламын худал хэлээд байгаа шиг надаас ах хүн биш. Өлөн өнгийн бүслүүртэй тэр лам миний нөхрийг үнэхээр хөгшин, намайг Вьетнамаас Германд аваачсан гэж хэлсэн. Бүгд худлаа. Тэр юу ч мэдэхгүй. Эсвэл магадгүй санаатайгаар тэгж хэлсэн байх, намайг хөгшин хүнд л тоогдох нэгэн гэсэн утгаар.

Apr. 12, 2021, Thích Minh Tánh: Чин Хай гэлэнмаа гадаад явж, сувилагчаар ажиллаж байсан, (За.) тэгээд эмчилгээ... Вьетнамд байхдаа Тэр Герман хүнтэй учирсан ба тэр нь хөгшин хүн байсан. Тэр түүнтэй гэрлээд Герман руу аваад явсан.

Энэ нь худлаа. Тэр надаас нэг л ах. […] Мөн миний бичсэн шүлэг эхний сүйт залуугийнх. Түүний бүтэн нэрийг хэлэхгүй ч Жочен К. Жочен гэдэг байсан. К нь “Кing” гэхэд ордог К. Бүтэн нэрийг нь хэлмээргүй байна. Одоо та нар мэдлээ. Трань Тамтай ямар ч хамааралгүй. Хэрэв шүлгийг уншвал та нар ойлгоно. Анхдагч англи хувилбарт нь ямар ч “трань там” гэсэн үг ч байхгүй. “трань там” гэж гардаг хэсэг нь “Энэ дэлхийг би орхилоо гэхэд сэтгэлд минь харуусал үгүй” гэсэн утгатай. Тийм л юм.

Тийм дорд нэгэн өөр нэгний гашуудлын шүлгийг ашиглаад өөртөө зориулсан гэрээслэл болгон ашигласныг төсөөлж байна уу? Гэрээслэл, миний гэрээслэл! Бурхан минь, би үхээгүй байна. Хэн нэгнийг тэтгэвэртээ гарахад юм уу, үхэхэд л залгамжлагч гарч ирдэг. Энэ бүх хугацаанд би та нарын төлөө ажилласаар ирсэн. Хэзээ ч тэтгэвэртээ гараагүй. Надад хэрэв ийм сайн гэгдэгч залгамжлагч байсан бол, миний залгамжлагч болохуйц нэгэн байсан бол би туйлын их баярлаж, дэлхий дахинд бахархалтайгаар зарлах байлаа. Яагаад юу ч хэлэхгүй байх билээ? Миний шавь нарын хэн нь ч мэдээгүй. Аулакт (Вьетнамд) хаа нэгтээ байдаг цөөн хэдэн эмзэг шавь нар л тэр шүлэгт гардаг хоёр үгийг түүнд зориулсан хэмээн итгэсэн байсан. Бурхан минь, үгүй! Ийм чөтгөрлөг хүнд би яаж шүлэг зориулж бичих билээ? Одоо та нар

Энэ дү тан (бадарчин лам) Тик Мин Тан зөвхөн миний гэрлэсэн нөхрийн талаар худал хэлдэггүй. Маш олон зүйлийн талаар худал хэлдэг. Гэвч энэ бол түүний хувьд энгийн зүйл. Уг нь бол би түүнийг танихгүй. Хэдэн сарын өмнө л түүнийг анх мэдэж, яриаг нь сонссон. Гэвч би зүгээр л тоолгүй орхиж, “Өө, ахиад л нэг хог байна. Бас нэг хов жив, доромжлол бололтой. Ийм төрлийг тамын чөтгөрүүд зохицуулаг.” гэж бодсон. Гэвч бид энэ тухай ярьж байсан болохоор юмыг яаж мэдэх вэ та нар гайхаж байвал би тайлбарлах үүрэгтэй.

Хаа нэгтээ Аулакын (Вьетнамын) нэгэн үзэсгэлэнтэй хөтлөгчтэй хийсэн ярилцлагыг би бүтнээр нь уншаагүй. Гэвч ажлын багийн тань гишүүдийн нэг надад бүтнээр явуулсан байсан. Тиймээс юмыг яаж мэдэх вэ түүний ярьсан зүйлсийн талаар, миний хэлснээс эсрэгээр ярьсан зүйлсийнх нь талаар та нарт эргэлзээ байвал би тайлбарлах үүрэгтэй санагдаж байна. Надаас сонссон зүйлс тань үргэлж 100% үнэн байдаг. Би Үнэнийг дадуулдаг учраас үнэнийг хэлэх ёстой. Учир нь Үнэнийг дадуулдаг байж худал хэлбэл, хэзээ ч Үнэнд хүрэхгүй. Яг л өмнө зүг рүү явахыг хүсэвч, хойд зүгийг ярьж, хойд зүг рүү чиглэвэл хэзээ ч өмнө зүгт хүрэхгүйтэй адил юм. Ийм энгийн. Гэвч маяагийн туслахууд, маяагийн ажилчдын хувьд худал хэлэх бол энгийн үзэгдэл. Тэд тийм л зүйл хийдэг. Ёс суртахууны стандарт гэж үгүй, дагаж мөрдөх зарчим гэж байдаггүй.

Тэд өөрсдийгөө Буддаг дагадаг, Үнэнийг дагадаг гэдэг ч, мөн үнэн хэлэх сахилтай гэдэг ч хэзээ ч хэрэгжүүлдэггүй. Өөрсдийгөө алдартай болгохын төлөө тэд юу ч хамаагүй хэлнэ. Та нар алдартай болж болно л доо, гэвч Бурханы Оронд бол үгүй. Бүх Будда нар хараад л юу хэлж байгааг тань мэднэ. Тэгэхээр ламыг жинхэнэ Буддын лам уу эсвэл маяагийн лам буюу хуурамч, сувдаг лам эсэхийг мэдэх боломжтой, тэд маргах дуртай. Хэнийг ч хамаагүй сонгоод гоочилно. Өөрсдөдөө анхаарал татахын тулд төрөл бүрийн худал юм ярина. Тэд бусдын сайхан сэтгэл, эд баялаг, бүр телевизийг ашигладаг. Өөрсдийгөө уриад оруулчихна. Сенсац дэгдээхүйц худал зүйлс ярьж өөрсдөдөө анхаарал татдаг, бусад хүмүүсийн анхаарлыг татахыг хүсдэг зарим нэг мэдээтэй адил зүйлс. Тэгээд сенсац дэгдээхүйц гарчиг өгнө, эсвэл худал түүхүүд ярина. Эсвэл мушгиж буруу чиглүүлсэн түүх ярина.

Тэгэхээр үүгээр нь маяагийн лам, хуурамч ламыг таних боломжтой. Мөн Буддагийн Ном Бүр Мөсөн Устах Сударт бичсэнээр бол одоогийн энэ Цөвийн цагийн лам нар - хуурамч лам нар, Буддагийн төлөө бус, хэдийгээр хүн төрөлхтний төлөө мэт бла бла гэдэг ч худлаа, маяагийн төлөө ажилладаг лам нар өнгөлөг касаяа (нөмрөг) нөмөрнө гэсэн байдаг.

Тик Мин Тан үргэлж өнгөлөг нөмрөг нөмөрч байгааг харж болно. Түүний хэлсэн бүхэн худлаа - ядаж миний талаар хэлсэн зүйлс нь. Тэр нь дэндүү уйтгартай байсан болохоор би, “ахиад л хов яриа, ахиад л доромжилж” гэж бодоод бүтнээр нь уншаагүй. Би түүнд ямар ч гэм хийгээгүй, мөн түүнтэй уулзаж байснаа санахгүй байна. Магадгүй тэр намайг таних байх, мэдээж бүгд л намайг мэднэ. Гэвч би түүнд ийм шүлэг бичсэнээ бол санахгүй байна.

Apr. 12, 2021, Thích Minh Tánh: Би нэг шүлэг бичтэл гурван цагдаагийн машин ирээд намайг баривчлахаа дөхсөн. Би нэг тийм эмзэг сэдвээр шүлэг бичсэн юм. Шашны зүйлсийг хөнддөг. Намайг шүлгээ уншиж дуусмагц цагдаа ирсэн. Тэд цагдааг нэн даруй ир гэж дуудсан байсан.

Түүнийг зориод гурван цагдаагийн машин очсон тухай ч сонсож байсангүй. Зүгээр л жүжиг, хямд явуургүй жүжиг. Гэсэн ч хэрэв тэр шүлэг бичээд миний шавь нарт уншиж өгсөн бол мэдээж Их Багшийг нь доромжилж буй учраас түүнийг гар гэнэ, эсвэл цагдаа дуудаж түүнийг гаргуулна. Мэдээж та нар Их Багшийгаа хамгаална. Их Багшдаа хайртай учраас цагдаа дуудаад тэр хүнийг тэндээс гаргуулахыг хүснэ. Яагаад гэвэл тэр манай бүлэгт зохицохгүй. Азаар би тэнд байгаагүй. Тэнд очиж байснаа ч санахгүй байна. Би тэнд очоогүй; очсон бол миний талаарх энэ бүх худал зүйлсээ тайлбарла гэх байлаа.

Би түүнд ямар ч гэм хийгээгүй. Түүний талаар ямар ч худал үг хэлээгүй. Хэдхэн сарын өмнө л түүнийг мэддэг болсон, гурван сард билүү дээ анх сонссон. Магадгүй хагас жилийн өмнө байх. Цаг хугацаа хурдан өнгөрөх юм, би дэндүү завгүй. Тиймээс сим картгүй утсаа зүгээр л нээгээд санамсаргүй харснаа хэлсэн дээ. Би тэгж л зарим мэдээллийг олж хардаг юм. Юмс зүгээр л нүдний минь өмнө гараад ирдэг. Ингэж л би энэ хүнтэй интернэтэд учирсан.

Би уншаагүй. Хэн нэгэн надад энэ ярианы тухай мэдээллийг илгээсэн байсан. Би бүтнээр нь уншаагүй. Дэндүү уйтгартай. Гэвч тэд мэдээлэл илгээсэн болохоор, түүний яриаг бүтнээр нь би тодруулах үүрэгтэй байх. Үгүй бол зарим тань буруу мэдээлэл авах байх, тэр намайг шууд л доромжилж байгаа, зөөлөн ч биш шүү. Хоёр нүүртэй хүн. Бичлэг дээр надад бараг л мөргөж байсан ч намайг нэвт шувт доромжилж байна лээ. Тийм учраас миний шавь нар цагдаа дуудаж, түүнийг яв гэсэн байх. Бясалгагчид бид хүмүүсийг шүүхэд өгдөггүй. Тиймээс цагдаад түүнийг гаргаад өг гэж хэлсэн байх. Тэгээд л тэр, гэвч би энэ талаар юу ч санахгүй байна. Энэ шүлэг болон цагдаагийн талаар би юу ч мэдээгүй.

Шавь нараас маань хэн ч надад түүний талаар, шүлгийн талаар, цагдаагийн талаар юу ч хэлээгүй. Хагас жилийн өмнө л олж мэдсэн. Үнэн шүү. Бүх Будда нар миний Гэрч. Тэр ялах гэж, намайг доромжлох гэж, над шиг хүмүүсийг доош нь хийх гэж өөр олон худал юм хэлсэн. Өөрөө дээр нь гарах гэж бусдыг доромжлох шаардлагагүй. Буруугаар эргэнэ, учир нь гэмгүй, сайн хүний талаар худал хэлбэл дараа нь дагалдагч нар тань магадгүй олж мэдэж, улмаар өөрийн тань нэр төр сүйрнэ. Тийм ээ, тийм учиртай. Хэрэв би бясалгагч байгаагүй бол, сүнслэг Үнэнийг эрэгч байгаагүй бол түүнийг өөрөө шүүхэд өгөх байлаа. Гэвч би уучилж байна. Бүх Будда нар энэ сувдаг чөтгөрийг уучлах болтугай.

Тэр бол сувдаг чөтгөр. Зүгээр ч нэг адилхан нэгэн биш, Буддагийн бидэнд тайлбарлаж, харуулж, хэрхэн танихыг зааж өгсөн олон өнгийн нөмрөг нөмөрдөг сувдаг чөтгөр төрлийн нэгэн биш, бүр яг мөн. Би харсан. Сүүлд би шалгаад түүнийг сувдаг чөтгөр гэдгийг мэдсэн. Уг нь бол би ийм зүйлийг тоодоггүй ч, та нарт бүрэн тайлбарласан дээр байх.

Өөр нэг хэлсэн худал зүйл бий, энд тэр их олон юм худал хэлсэн. Миний Чин Хай гэдэг нэрээс бусад хэдсэн бүхэн нь худлаа Жишээ нь тэр намайг Ау Лакт (Вьетнамд) бараг л сувилагч мэт байсан ба дараа нь Герман нөхөртэйгөө учирсан гэсэн. “Их өндөр настай” герман хүнтэй. Тэр царайлаг, залуухан, шаргал үстэй, цэнхэр нүдтэй, үнэхээрийн сайхан зантай, тун зөөлөн, эелдэг хүн байсан. Түүн шиг тийм царайлаг, тийм зөөлөн, тийм өгөөмөр, нинжин сэтгэлтэй, тийм хайр энэрэлтэй, сайхан хүнтэй учрах боломжтой эсэхийг мэдэхгүй. Би өөрийгөө азтайд тооцдог, мөн түүнийг орхиж, Буддын хутгийг хайж явсандаа азгүйд тооцдог. Гэвч түүнтэй би Герман улсад Аллак дахь Каритаст ажиллаж байхдаа танилцсан.

Тэнд Аулакын (Вьетнамын) дүрвэгсдийн төлөө ажиллаж байхдаа дараа нь танилцсан. Зарим хүн энэ талаар бас мэднэ. Надтай хамт ажилладаг байсан нэг хүн бас мэднэ. Нуугаад байх зүйл биш. Миний анхны аврал одуулж байсан лам, Тай (Их Багш) Тик Нү Диэн, сү ко Диэү Ан, мөн Тик Тиэн Хоа, Мин Там - заримынх нь нэрийг мартсан байна, тэд бүгд мэднэ. Манай гэрт, нөхөр бид хоёрын гэрт ирдэг байсан бүх лам гэлэнмаа нар мэднэ. Заримдаа тэд шөнө хонож, би тэдэнд хоол энэ тэр хийж өгдөг байлаа. Тиймээс би түүнтэй Германд учирч, Германд гэрлэсэн нь нууц биш.

Тэгэхээр тэр энэ тухай худал хэлсэн. Намайг үнэхээр доош нь хийхийг хүсэж, зөөлнөөр ч биш ил тодоор шүү. Мөн дараа нь олон зүйл хэлж намайг төрөл бүрээр доромжилсон. Материаллаг байдлаар хүртэл над руу дайрсан, алгадаж биш л дээ, үгээр. Энэ бол эелдэг хүний үйлдэл биш. Лам хүн жишээ нь царай муутай, хараагүй хүнтэй таарвал хэзээ ч, “Чи царай муутай.” “Чи тахир дутуу” гэх мэт зүйл хэлдэггүй. Энэ бол энэрэнгүй үйлдэл биш. Эелдэг хүний үг биш. Тиймээс тэр сайнгүй нь тодорхой байна. Маяагийн ажилчдын хувьд энэ хэвийн үзэгдэл. Тэдэнд хайр энэрэл байхгүй, ёс зүй, өрөвдөх сэтгэл гээд юу ч байхгүй. Түүний хэлсэн болгон худлаа.

Их Багш Тик Нү Диэнд намайг аврал одуулж байсан гэдгээс бусад нь. Тэр миний нөхрийг мэднэ. Бид хоёул хамтдаа хийдэд очиж лам гэлэнмаа нартай уулздаг байсан. Мөн лам гэлэнмаа нар бас манайд ирдэг байв. Олон лам гэлэнмаа ирдэг байсан учраас бүгдийнх нь нэрийг санахгүй байна. Жишээ нь Парис дахь хийдийн хамба лам Пагода Кан Ан. Миний анхны багш Тик Нү Диэн бүр намайг эрж олох гэж Нью Йорк явж байсан. Парис дахь Кан Ан Пагодагийн хамба лам намайг бүрэн гэлэнмаа болох ёслолд бэлдэж байхад Тайваньд (Формосад) намайг хайн ирж байсан. Тэд бүгд намайг маш их хайрладаг байв. Би ихэд хайрлагдсан, маш алдартай нэгэн байсан бөгөөд Аулакчуудын (Вьетнамчуудын) Буддын шашинтнуудын дэд ерөнхийлөгчөөр сонгогдож байлаа. Германд байсан оюутнууд, Их Багш нар маань, ажлын хамт олон, бусад Буддын сүсэгтнүүд

тэгж сонгосон. Тэгээд тэр намайг Тайвань (Формоса) руу Тик Тин Наныг эрж олохоор явсан гэсэн. Би тэнд гэлэнмаагийн бүтэн сахил хүртэх гэж очсон ба дараа нь тэд намайг Их Багш Тик Тин Нантай танилцуулсан. Би түүний талаар Их Багш Тик Нү Диэний гаргадаг Виэн Гиак Сэтгүүлд бичиж байлаа. Түүний талаар бичсэн. Түүний тухай тун эелдэг зүйлс бичиж, тэнд амьдардаг тухайгаа хэлсэн. Тайваний (Формосан) Буддын шашны чуулганаас намайг Тик Тин Наныг Аулак (Вьетнам) лам байсан болохоор танилцуулсан юм. Тэд намайг түүний хийдэд байрлуулахаар аваачсан. Тэгээд Тик Тин Нан намайг хүлээн аваагүй гэж Тик Мин Тан хэлсэн. Тэр нь бас худлаа. Миний Чин Хай, Тан Хай гэдэг нэрийг Тик Тин Наны Их Багшийн угсаанаас өгсөн. Тэгэхээр нөгөө Их Багш маань надад Тик Ти Нгүеэн гэдэг нэр өгсөн бол Тик Тин Хан Их Багш надад Тик Тан Хай гэсэн нэр өгсөн юм.

Гэхдээ энэ бүхний учир тайлагдаж байна. Бүх зөгнөлүүдэд миний нэрийг дурдсан байдаг. Яг тэр л нэр байх ёстой. Би Тайваньд (Формосад) байх ёстой байж. Мөн ноён Тик Тин Хантай хамт байж тэр нэрийг хүртэх ёстой байж. Өмнө нь энэ бүхний талаар мэдээж би юу ч мэддэггүй байлаа! Тиймээс энэ бас худлаа. Тик Тин Ханы дараа би Шенг Ен Их Багштай учирч, Нью Йоркт түүний хийдэд үргэлжлүүлэн суралцахаар түүнтэй хамт явсан. Үнэндээ тэр намайг урьсан юм. Түүнтэй би хоёр л удаа уулзсан. Нэг удаа Тик Тин Наны хийдэд уулзаж, дараа нь түүний хийдэд таарсан. Тэгээд тэр намайг өөртэй нь хамт Нью Йорк явахыг урьсан. Намайг хүсвэл тэр хамт явах бичиг баримтыг хөөцөлдөнө гэсэн. Тэгээд л тийш явсан юм. Гэвч дараа нь визнээс болоод би удаан байх боломжгүй болсон, Америкчууд намайг тэнд үргэлжлүүлэн байх виз олгоогүй. Тиймээс тэнд нэг л жил байсан байх, дараа нь виз нэмж олгоогүй учраас буцаад Тайвань (Формоса) явах ёстой болсон.

Үүнээс өмнө би өөр өөр шашны өөр өөр хийдэд суралцаж байв, Төвөдийн Буддизм, Хиндүизм, Сикизм, бага зэрэг Жэйнизмд хүртэл суралцсан. Гэвч хэзээ ч ид шид сураагүй. Тэр бүр намайг хар шид сурсан гэж байсан. Энэ нь худлаа. Тэр худалч. Худал биш байлаа ч, хэн нэгний талаар ярихыг хүсвэл, сайн муугаар ярихыг хүсвэл тэр хүнээ нэвт шувт мэддэг байх ёстой. Түүний амьдралын түүхийг мэдэх ёстой. Гэтэл түүний энд хэлсэн зүйлс нь бүхэлдээ худлаа, Тайваньд (Формосад) намайг Тик Тин Нантай байж, Германд Тик Нү Диэнтэй байсан гэдгээс бусад нь бүгд худлаа. Намайг доромжлох гэж өөрөө тэр зохиож.

Би хэзээ ч шид сураагүй. Дотоодод минь шид бий л дээ. Сүүлд би үүнийгээ олж мэдсэн ч надад ашиглахыг зөвшөөрдөггүй. Манай бүлэгт, манай нийгэмлэгт би хэнийг ч шид ашиглахыг зөвшөөрдөггүй, ганц хоёр удаа энэ талаар ярилцаж байсан – тэгээд л гүйцээ. Гэвч манай нийгэмлэгт, манай шашны итгэл үнэмшилд хэн ч шид ашиглах ёсгүй. Та нар аль ч шавиас минь асуувал тэд хэлээд өгнө. Хэн ч хэлнэ. Хэнийг нь ч сонгосон болно.

Харин Тик Мин Тан миний биед бас халдсан. Ай даа - энэ бол лам хүний үйлдэл биш гэдгийг би хэлсэн. Энэрэнгүй үйлдэл биш. Эелдэг хүний үйлдэл биш.

Apr. 12, 2021, Thích Minh Tánh: Сикизм далдын хүч, эзотерик дадлуудаар дүүрэн. (Өө, шидийн хүчний талаар суралцана.) Энэ нь хар шидэд хамаарах зүйлсийг, (За.) далд нууц зүйлсийг судалдаг. Тэр тийм зүйл сурсан. Чин Хай гэлэнмаа маш шаргуу суралцсанаас болж ам нь муруйсан, муруй амтай.

Тэгэхээр тэр жинхэнэ лам биш гэдгийг харж болно. Шүлэгтээ тэр өөрийгөө маш хайр энэрэлтэй, эелдэг гэж бичсэн байсан ч намайг нэвт шувт доромжилсон. Энэ талаар яримааргүй байна. Уг нь бол би ийм зүйл уншдаггүй ч, тэд дараа нь над руу илгээсэн байсан. Тиймээс саяхан, хэдэн хоногийн өмнө уншсан юм, зургаан сарын өмнө ч биш, хоёр, гурван сарын өмнө ч биш.

Тэр Буддизмын талаар юу ч мэдэхгүй. Судар унших цаг завгүй байсан, гэнэн эмзэг хүмүүсээр бишрүүлэх гэж олон Будда нарын нэрсийг цээжилсэн байна лээ. Тэр намайг... тэрс аргаар явдаг гэсэн ба өөрийгөө Буддын шашныг дагадаг гэдэг ч Буддын шашны талаар их зүйл мэдэхгүй. Суурь зарчмаар нь бол өөрт тань эсвэл хэн нэгэнд ямар ч гэм буруу үйлдээгүй нэгэн рүү дайрдаггүй. Тухайн хүнээ бусдад юу зааж байгааг, бусдад хэрхэн нөлөөлж буй талаар юу ч мэдэхгүй шүү дээ. Миний хийдэг зүйл гэвэл хүмүүст ядаж худал бүү хэл, хулгай бүү хий, зүй бус бэлгийн харьцаанд бүү ор, мансууруулах бодис, архи, мөрийтэй тоглоом зэргийг цээрлэ, бусдыг гэмтээх, аминд нь хүрэх зэргийг цээрлэ гэсэн Таван Сахилыг сургадаг Ахимса, харгислалгүй байх. Үүнд буруу юм байхгүй, энэ бол ид шид биш. Манай

бүлэгт ид шид ашигладаггүй. Надад ч үүнийг хориглодог. Ганц л удаа би нохой-хүндээ ашиглаж, нохой-хүнээ анагааж байсан. Ямар ч эм үйлчлэхгүй тэр үхэж байсан учраас ашигласан юм. Тэр бүр алхах ч үгүй байв. Би дэндүү жижигхэн учраас түүний бие засуулах гэж өргөөд гарч дийлэхгүй байсан юм. Над шиг том биетэй нохой-хүн, та нар мэднэ – миний хайр энэрэлт Гүүд Лов одоо ч намайг хамгаалсаар байгаа. Би шидийн хүчээ ашиглахыг хүсвэл энэ Тик Мин Тан лам үхчихсэн байх байлаа, эсвэл түүнд ямар нэг асуудал гарах байсан. Би тэгж болохгүй, тэгэх ч үгүй, та нар мэднэ.

Хүн бүр Намо Амитаба Будда, Намо Шакяамуни Будда гэх мэтээр уншиж чадна. Би хүн бүрд өөрсдийнхөө шашиндаа үлдэж, надаас бясалгал сурч болно гэж хэлсэн. Үнэндээ би та нарт тэгж хэлсэн. Олон удаа тэгж хэлж байсан. Өмнө нь би бүр тэднийг шашныхаа үүсгэн Байгуулагчийн Нэрийг юм уу Буддагийн эсвэл Гэгээнтнүүдийн нэрсийг унш гэдэг байсан. Би хүмүүсийг “Нам Мо Тан Хай Во Туонг Сү” гэж унш гэж хэлээгүй. Энэ бол худлаа. Тэр намайг “шавь нараа хүчээр тэр нэрийг уншуулсан” гэсэн. Өөрийнхөө “Нам Мо Тан Хай Во Туонг Сү” гэдэг нэрийг. Би хэзээ ч тэгж байгаагүй, хэзээ ч шүү.

Apr. 12, 2021, Thích Minh Tánh: Чин Хай гэлэнмаа нүгэлт замаар замнасан – би шулуухан хэлье. Харин би Буддын зам мөрийг дагасан. Бид өөр өөрийн зам мөрийг дагадаг. Гэвч би Чин Хай гэлэнмаад санаа тавьдаг. Тэр их авьяастай ч замаасаа хазайн өөрийгөө өргөмжилж, “Намо Амитаба Будда” “Намо Шакяамуни Будда” эсвэл “Намо Гуань Инь Будда” гэж уншихын оронд шавь нараа “Намо Суприм Мастер Чин Хай” гэж уншуулдаг. Энэ дэлхий Түүнээс дээд багш байхгүй мэт. Тэр өөрийгөө Төгс Гэгээрсэн, Будда гэж хэлдэг. “Намо Суприм Мастер Чин Хай.”

Шавь нар маань “Бясалгалын үеэр асуудал гарвал яах вэ?” гэж асуухад нь би, “Тэр тохиолдолд намайг дуудаарай. Би очоод тусална.” гэж хэлдэг. Тэгээд л гүйцээ. “Миний нэрийг дууд. Би ойрхон байгаа.” гэдэг. Тийм л учиртай.

Зарим хүмүүс тэгээд дуудахад үнэхээр ч тусалдаг гэж хэлсэн. Тиймээс би “Үргэлжлүүл” гэдэг. Тэгээд тэд “Намо Чин Хай Вү Шан Ши” гэж хятадаар, тайвань (формоса) хэлээр бичиж машиндаа наачхаад Тайвань (Формоса) даяар явдаг. Энэ нь бас гаднын веган бус, Таван Сахилгүй, хангалттай ариун бус хүмүүс миний нэрийг дуудахад хүргэдэг, тэд эгэл ертөнцийн зүйлс хүсэх гэж миний нэрийг уншдаг. Энэ нь надад маш их үйлийн үр тарьдаг болохоор би шавь нараа, “Гуйж байна, боль. Машин дээрээ ийм уриа тавьж, хүмүүст ингэж хэлэхээ боль” гэж гуйсан. Тэд өөрсдөдөө туслах ёстой. Эхлээд тэд ариун болох ёстой. Үгүй бол нэмэргүй, зүгээр л намайг их үймүүлнэ.” Хүн бүр л намайг дуудавч, цэвэр ариун бус байвал мэдээж надад асуудал болно.

Гэвч би бол Будда, энэ худал биш. Би Будда байгаад зогсохгүй та нарт хараахан хэлж болохгүй өөр бас Нэгэн. Би бас 轉輪聖王 Хүрд-Эргүүлэгч Хаан. Энийг Ертөнц даяараа мэднэ. Хэрэв надад итгэхгүй бол дээшээ яваад Буддагаас асуу, сахиусан тэнгэрүүдээс асуу, Гэгээнтэн Мэргэдээс асуу, Бодисадва нараас асуу- мэддэг болгоноосоо асуу, Тэд намайг Будда гэдгийг хэлээд өгнө. Би бол Майдар Бурхан, мөн Номын Хүрд-Эргүүлэгч Хаан. Яг одоо дэлхийгээ харж хандахын тулд надад энэ бүхэн хэрэгтэй. Одоогоор өөр хэн ч хийж чадахгүй. Энэ бол миний хэлэх үнэн. Итгэнэ үү, байна уу, хамаагүй. Энэ нь үүнтэй хамааралтай учраас би үнэнийг хэлэх ёстой. Би Будда гэдгээрээ бахархаж байгаа юм биш шүү. Энэ Тик Мин Тан шиг муу хүмүүсээс, аюулаас би тогтмол зугтаах ёстой болдог. Тэр хэний ч талаар юу ч мэдэхгүй. Тэр нэг их уншиж судалдаггүй. Анхаарал татах гэж зүгээр л их ярьдаг, том амтай. Тэр лам хүн болохоор, лам гэгдэгч болохоор мэдээж олон хүн үүнд нь итгэнэ.

Ямар гээч лам тийм өнгөлөг касаяа (нөмрөг) нөмөрдөг байна? Яах гэж? Будда хэзээ ч тийм зүйл өмсөж байгаагүй. Өөр ямар ч сайн лам тийм зүйл өмсдөггүй. Өөр бусад хараахан гэгээрээгүй лам нар магадгүй ч, өөрсдөдөө анхаарал татах гэж ийм олон өнгийн кассок өмсдөггүй. Та театрын жүжигчин биш шүү дээ. Ийм олон өнгө хэрэггүй. Яах гэж вэ? Үнэхээр үүнд дуртай л биш бол. Төрөл бүрийн өнгө... Оёдолчинд бол энэ нь маш их ажил болно. Тэд өөр өөр даавуунаас өөр өөр өнгийг зүсэж аваад хийхэд нь нэлээдгүй хугацаа шаардагдана. Ингэснээр олон сайхан өнгийн даавуу зүсэгдэнэ, учир нь өнгө бүрээс ганц ийм жижигхэн хэсгийг л огтлох ёстой болно. Энэ нь маш олон даавууг сүйтгэж, даавууны гарз болно. Ингэх ямар ч хэрэггүй. Ямар ч шаардлагагүй.

Өөрийгөө би Будда гэхдээ бахархаж байгаа юм биш. Би бол Будда, хэрвээ та нар гэмээ наманчилж, анхдагч Мөн Чанартаа эргэн очиж, цэвэр ариун, энэрэнгүй, веган болж, Оройн Дээд Эзэн Бурханд, бүх Будда нарт, бүхий л Их Багш, Бодисадва нарт гэмээ наманчилбал би Бурханы нэрийн өмнөөс, бүхий л Будда нарын нэрийн өмнөөс та нарыг уучилна. Надад сүнсийг тань аврах, тамаас та нарыг аврах Хүч бий, энэ үнэн шүү. Хэрэв энэ худлаа бол бүх Будда нар намайг ниргэж үхүүлэг, би хэзээ ч эргээд бүтэн бүү болог. Би өөрийгөө зарласан Будда биш, харин би Өөрөө Будда. Уг нь бол би үүнийг хэлье гэж бодоогүй ч Бурхан, бүх Будда нар намайг гараг дэлхийн энэ яаралтай үед хэлэх ёстой гэсэн.

Би хэзээ ч Чин Хай гэдэг нэрийг өөртөө өгөөгүй; энэ нэрийг Тайваний (Форомсан) Их Багш Тик Тин Хан надад өгсөн. Үүний дараа тэрээр намайг бхигшүни-гийн сахил хүртээлгэхээр илгээсэн ба дараа нь би хийдэд түүний дэргэд байж байгаад Их Багш Шен Ён – Тик Тан Нгүэмийн урилгаар Нью Йорк явсан. Хүн бүр үүнийг мэднэ - Их Багш Тик Тин Нан болон түүний шавь нар, бүх лам гэлэнмаа нар энэ түүхийг мэднэ. Би өөртөө энэ нэрийг өгөх боломжгүй, би өөр нэртэй болох ёстойгоо ч мэдээгүй. Тик Нү Диэн буюу анхны Их Багшийн минь өгсөн Ти Нгүен гэх өөр нэг нэр надад бий.

Тик Мин Тан намайг жижиг харагдуулах гэж энэ бүх худал хуурмагийг хэлсэн. Тэр миний нэр төр, хаа явсан газарт миний хүмүүсийн намайг гэх хайраас, мөн шавь нарын минь намайг гэх хайраас дэндүү их айсандаа тэгсэн. Бүр тайзан дээр гарч байгаад намайг тэгж доромжилсон байсан.

Тэгээд тэр нэг сайхан телевизийн сувгийн үзэсгэлэнтэй хөтлөгчийг үймүүлэн очоод түүний цагийг гарздаж, үзэгчдийн цаг завыг гардаж намайг загнаж, доромжилсон байсан. Үүнийг нь би анх зургаан сарын өмнө харсан юм. Гэвч би хэнд ямар гэм хийсэн юм бэ? Хүмүүст би хулгай хийхийг, аллага үйлдэхийг, ямар нэг муу юм хийхийг заасан уу? Үгүй! Зөвхөн сайныг л заасан: эцэг эхдээ ачлалтай байхыг, үнэнч шударга байхыг, өөрсдөө амьдралаа залгуулахыг зааж сургасан. Би өөрөө амьжиргаагаа залгуулж, ядууст хүртэл тусалдаг.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай-н сайн үйлсэд өргөсөн хандивуудаас 1989-2024 оны дэлхийн хэмжээнд & оруулсан хандивын нийт тооцоо.

Гэх мэт…

Тооцоолсон нийт*: 1989 оны 1-р сараас 2024 оны 9-р сар хүртэл америк доллароор (энд жагсаагдаагүй өөр олон бий) (Эдгээр тооцоонд Их Багшийн чимээгүй эсвэл төлөвлөгөөгүй, аливаа баримт нотолгоогүй эсвэл бид бүртгэж аваагүй, алдсан, мартсан олон бусад хийсэн хандивууд түүнчлэн энэ тооцоо хийснээс хойшх хандив, дэмжлэг ороогүй болно.)

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) Хамгаас Эрхэм Орон Дээд-Бурханы эгэл даруухан багажийн хувиар Түүний хайртай хүүхдүүддээ өгч буй тусламж бүрд нь гүнээ талархдаг билээ.”

Хэзээ ч ямар ч буруу юм хийж байгаагүй учраас тэр атаархсандаа намайг доромжилж буй нь илт. Өөр шалтгаан үгүй л болов уу, хэрэв тэр өөрийгөө урьд нь миний дотнын найз байсан гэвэл би бол санахгүй байна, үнэхээр Бурханы нэрээр андгайлъя. Тийм найзтай байснаа би огт санахгүй байна. Үнэндээ надад дотнын найз гэж байгаагүй, тийм эрэгтэй дотнын найз байгаагүй. Би түүнийг танихгүй! Тэр надад үхтлээ атаархсандаа сэтгэлдээ тэгж их үзэн ядан, биеэ ч барьж дийлэлгүй лам хүний хувиар намайг доромжилсон тэр бүх худал зүйлсийг хэлж, өөрийгөө өргөх гэсэн байх. Хүмүүсээр, шавь нараараа үнэхээр их хайрлуулдаг учраас тэр дэндүү их атаархсан байх. Энэ олон арван жилийн хугацаанд би хэзээ ч ямар ч буруу юм зааж байгаагүй.

Гэхдээ хамаагүй, би түүнийг үзэн яддаггүй, нэг өдөр тэр юмсыг ойлгож, илүү хувьсана гэж найдаж байна. Чөтгөрийн статусаасаа дэвшиж хүн болж, гэгээнтэн болно гэж найдъя. Гэмээ наманчлах ёстой. Эхлээд гэмээ наманчилж буцаад эргэх ёстой. Мөн тэр шунал, уур хилэн, харанхуй мунхаг байдал, атаархлаа зогсоох ёстой. Атаархал бас шунал, уур хилэн. Зүгээр ч нэг уур хилэн бус, үнэхээрийн харгислал. Тэр тусмаа лам хүний хувьд ариун бус зүйл. Түүнийг би эргээд илүү энгийн, нигүүлсэнгүй амьдралтай болж, нэр төр, эд баялгийн араас хэт бүү яваасай гэж хүсэж байна. Үгүй бол цаг хугацаа дэндүү хурдан өнгөрдөг, тэр хэдийнээ өндөр настай учраас дараа төрөлдөө анхаарсан дээр, үгүй бол там түүнд их л зовоож заах болно.

Тэр өөртөө заж байх учиртай. Надад ямар нэг юм заах учиргүй. Тэр юу ч мэдэхгүй байж дандаа тийм худал зүйлс ярина. Хүмүүс яаж түүнийг сонсох вэ? Би яаж худалчийг сонсох вэ? Худал хэлдэг ламаас яаж би очиж юм сурах вэ дээ? Тэр нэр алдартай болох гэж өөр хэчнээн олон хүний талаар худал хэлж, хэчнээн олон хүнийг найзаа гэж, эсвэл таньдаг гэж хэлснийг мэдэхгүй. Гэвч миний талаар ярьсан зүйлсийг нь би мэднэ. Бүгд худлаа, 99,9% нь худлаа. Тан Хай гэдэг миний нэрээс бусад нь.

Бүр намайг “түүнийг тэврээд, өөрт нь хайртай гэж хэлсэн” гэсэн. Тийм ээ, би түүнийг уучилж, хайрлаж байгаа. Мөн Бурхан түүнийг ивээх болтугай. Будда сүнсийг нь аврах болтугай, учир нь тэр дэндүү хүнд, дэндүү нүгэлтэй. Тийм учраас аура нь хэт хар бараан. Өөрт нь ойртсон хүмүүст халдварлуулахгүй гэж найдъя. Учир нь маяагийн ажилчид дотооддоо ийм хар бараан байдаг. Заримдаа хүмүүсийг хуурах гэж жаахан гэрэл цухуйлгаж чадна. Гэвч Гуравдагч мэлмий нь нээгдсэн ихэнх хүмүүс далдыг харах хүчтэй, тэд түүний аураг маш бараан байгааг харах болно. Хав хар биш ч кофе шиг бор, дотроо нүхтэй. Энэ бол хараас гадна байж болох хамгийн дорд аура.

Тэр надад хайртай гэж хэлээд байдаг. Би түүнийг таних ч үгүй, гэхдээ хайранд тань баярлалаа. Гэсэн ч хэн нэгэнд хайртай гэчхээд Түүнийгээ доромжилж, хувийн амьдралынх нь талаар ярьж, бүр хувийн нэрийг нь хүртэл хэлж байдаг. Миний хувийн нэр биш л дээ. Гэсэн ч, тийм байлаа ч тэгэх учиргүй байсан юм. Энэ бол маш бүдүүлэг үйлдэл, үнэхээрийн дорд зан чанар гэдгийг хэлэх ёстой. Би уучлал гуйгаагүй юм шүү. Тэр эхэлсэн, хүртэх учиртай.

Би түүнийг таньдаггүй байсан. Намайг чирч гаргаж ирээд, нэрийг минь хараар гутааж, миний талаар төрөл бүрийн худал зүйлс яагаад хэлэх болсныг мэдэхгүй. Ойлгохгүй юм. Хэрэв тэр англи хэлээр эсвэл аулак (вьетнам) хэлээр уншиж чаддаг бол намайг зөвхөн зөв зүйлсийг заадгийг мэдэх учиртай. Би бас Будда нарын талаар ярьдаг. Төрөл бүрийн Буддын судруудаас, төрөл бүрийн түүхүүдийг шавь нартаа энэ олон арван жилийн турш уншиж өгч ирсэн. Түүгээр Будда эсвэл лам гэлэнмаа гэж ч юм уу дуудуулах шаардлага байхгүй. Хийх зүйлээ хийхэд минь түүний зөвшөөрөл

хэрэггүй. Бидэнд өөрсдийнхөөрөө амьдрах эрх чөлөө бий, харин бусдыг доромжлох, оргүй, ямар ч шалтгаангүй доромжлох эрх байхгүй. Үүнийг улс орны хуулиар бас хориглодог, 250 сахилтай лам хүний тухайд бүр ярилтгүй. Хүмүүс өөрийг тань “sư phụ,” буюу “багш” бас “аав” гэдэг. Гэтэл та гэмгүй нэг жижигхэн охины талаар ингэж ярьж байдаг. Гэлэнмаа биш байсан ч хамаагүй, Тэр бол гэмгүй, хорхойд хоргүй жижигхэн охин байхад тэгж ярилаа гэж үү? Түүнийг гутаан доромжилж, төрөл бүрээр дуудаж, хувийн нэр энэ тэрийг нь чирч гаргаж ирсэн. Яах гэж? Тэр өөрт тань эсвэл энэ гараг дээр хэн нэгэнд ямар гэм хийсэн юм бэ? Ямар ч гэм хийгээгүй. Тэр зөвхөн хүмүүст санхүүгээр, сүнслэгээр, материаллаг байдлаар чадлаараа тусалдаг. Тань шиг лам нар, үнэхээр та лам бол шүү дээ, манай Ау Лак (Вьетнам) улсыг гутааж байна. Тань шиг ламыг бий болгосноороо олон улсад манай улс орны нэр төрийг гутааж байна. Тиймээс өрөөл бусдыг доромжлохоосоо өмнө өөрийгөө шалга.

худал хэлсэн олон зүйлийг нь мэдлээ. Энэ дэлхийд худалч олон. Зарим нь хамгийн дорд шалтгаанаар худал хэлж, хүмүүсийг там руу унагаж байна. Энэ бол байж болох хамгийн дорд худал. Эдгээр хүмүүсийг, Трань Там болон Хүэ Бюу хоёрыг би олон удаа аварч байсан, хамгийн багадаа хоёр ч удаа аварч байхыг гэрч нар харсан. Бусад үед миний дэргэд хэн ч байгаагүй учраас хараагүй. Гэвч хоёроос олон удаа аварч байхад тэд гэмээ наманчлаагүй л байна. Асуурийн Ертөнцөд аврах нь материаллаг ертөнцөд аврахаас өөр. Материаллаг ертөнцөд аврах амархан. Хүн бүр харах боломжтой, магадгүй та шархдах юм уу үхэж байхад хүмүүс эмчлээд эргээд амилуулдаг. Асуурийн биеийн хувьд өөр. Асуурийн Ертөнцөд очиж байж харах боломжтой. Мөн асуурийн төрөлтний физик бие махбод нь өөрийгөө тамд шийтгүүлж байгааг бас л мэддэггүй. Тийм байдаг.

Гэвч тэр удахгүй үхнэ. Ийм хүмүүс урт насалдаггүй, тэд үхээд мэдэх болно. Магадгүй бие махбод нь өвчлөх ч тэд тамд асуурийн шийтгэл хүртэж байгаатай нь холбоотойг ойлгодоггүй. Тийм байдаг. Тийм учраас олон хүн энэ бие махбодоо орхих хүртлээ аль хэдийн тамд шийтгүүлж, хоригдож, шатаж байгаагаа мэддэггүй, мөн юу буруу хийсэн тухайгаа юу ч мэддэггүй. Үхээд тамд очоод мэднэ. Тэр үед хэт оройтсон байх болно.

Иймд би бүгдэд нь, хүн төрөлхтөнд там байдаг юм шүү гэж анхааруулъя. Бие махбод тань амьд сэрүүн байхад ч асуурийн бие тань хэдийнээ тамд уначихсан байдаг. Энэ биеэ орхихыг тань л хүлээж байгаа бөгөөд та дараа нь бүгдийг нь мэдэж, бүгдийг нь харах болно. Муу ертөнцүүд болон сайн Диваажингуудыг харахад бие махбод л саад болдог юм. Тиймээс л хүмүүс ийм мунхаг амьдардаг. Тун харамсалтай! Сэрж сэхээрээч гэж гуйж байна. Надад итгээрэй, та нарт би энэ бүхнийг хэлснээрээ юу ч хожихгүй. Сэрж үз. Наманчил. Веган бол, Энх тайвныг сахиул, Сайн үйл хий. Гэртээ харихыг хүсвэл тэр хэмжээнд хүрсэн амьд сэрүүн, гэгээрсэн Их Багшийг эрж ол. Яриаг нь л сонсоод байх хэрэггүй. тэдний мэлмийг хар, юу хийдгийг нь хар. Тэгээд тэдэнд зүрх сэтгэлээ зориулахаасаа өмнө тэднийг үнэн зөв цэгнэж үзээрэй.

Та нар заавал надад итгэж, намайг дагах шаардлагагүй. Зүрх сэтгэлээ л дага. Их Багшийг эрж олоод Түүнд даатга. Эсвэл хуврагийг хайж олон, түүнтэй хамт Авид Бурханы Алдрыг унш. Учир нь хувраг хүн цэвэр ариун, чин сэтгэлээсээ мөрийг дадуулдаг. Тиймээс та нарт энергиэсээ өгөх болно. Түүнд сайн хандвал тэр таныг хамгаална. Тэр таныг дээш өргөнө. Гуравдугаар Ертөнцөөс дээш гарахгүй байж мэдэх ч гэлээ ядаж л илүү дээд Диваажинд хүрч, өөр Их Багш нартай учран золгох боломж бүрдэж мэднэ. Мөн тамд унах юм уу, эсвэл таныг төөрөгдүүлж, бүх төрлийн хөнөөлт үйл, нөхцөл байдалд оруулан, доройтуулж, харалган болгож, Бурханыг мартуулан, Буддаг мартуулж, өөрийг тань ч мартуулдаг энэ үймээнт, биет ертөнцөд эргэн ирэхийн оронд Диваажинд илүү ихийг сурч чадна. Гол асуудал нь энэ.

Иймд Их Багшийг эрж олоорой. Эсвэл хуврагийг, жинхэнэ, чин сэтгэлээсээ Буддад итгэгч хуврагийг хайж ол. Авид Бурханы Орон оршин байдаггүй гэж хэлдэг лам нарыг бүү сонс. Шагжамуни Будда нэгэн Хатанд шоронд байхад нь тэрхүү түүхийг айлдаж, Авид Бурханы Орныг нарийн дүрсэлснийг санаж байгаа биз дээ. Шагжамуни Будда худал хэлэхгүй. Хэн юунд ийн худал хэлэх билээ? Бидэнд Авид Бурханы Судар байгаа нь золтой хэрэг. Үүнийг олж авна уу, хэвлэнэ үү, худалдаж, зээлж, хувилж авна уу, ямар нэг байдлаар олж аваарай. Авид Бурханы Алдрыг өдөр шөнөгүй уншигтун. Өөр яаж ч чадахааргүй, танд өөр юу ч хийх цаг байхгүй бол Авид Бурхан, Арьяабал Бодисадва нар аврал болно. Гуйя, би чин сэтгэлээсээ хэлж байна. Надад итгэдэггүй болохоор тань би та нарыг л аврах гэж, та нарын л төлөө олон өөр зүйл хэлж өгч байгаа юм шүү.

Надад итгэх шаардлагагүй ээ. Намайг дагах ч шаардлагагүй. Ямар нэг зүйл л хий. Эс бөгөөс бидэнд хэн нь сайн, хэн нь сайн биш гэж маргаж суух хангалттай цаг байхгүй. Өөрсдийгөө л бод. Бурханд залбир, өөрсдийнхөө итгэдэг Бурханд залбир. Дэлхийд маш олон Бурхан байгаа шүү дээ. Авид Бурхан бол та нарын хамгийн дөтөөр хүрч чадах Бурхан юм. Хэрэв та Түүнийг дуудвал Өршөөлийн-тангаргийнхаа улмаас таныг аварна. Иймд үүнийг зуршил болго. Тэгвэл та энэ хуурмаг хорвоог орхих мөчдөө Түүнийг санах бөгөөд Тэр таныг жинхэнэ Гэрт тань буцаан хүргэж өгнө.

Аль ч лам, тэр ч байтугай алдартай, он удаан жил хувраг байсан, олон хувраг гэлэнмаа дагуулсан байлаа ч Авид Бурханд итгэдэггүй, там гэж байхгүй гэж хэлсэн Тхик Нят Тү мэтийн хүнийг дагаж болохгүй. Тэгж хэлсэн тул тэр бол маяа. Тэр сөрөг хүчний төлөө ажиллаж байгаа гэсэн үг. Та нарт ээлгүй. Буддад итгэдэг, Авид Бурханы Орон байдаг гэдэгт үнэхээрийн итгэдэг Их Багшийг л дага. Байдаг гэдгийг би баталж байна. Би тэр Орныг мэднэ. Миний олон шавь хүртэл тэр Орныг мэддэг. Бид тэнд ирж, очих боломжтой. Итгээрэй гэж гуйя. Авид Бурханд, Шагжамуни Бурханы айлдсан айлдварт итгээрэй гэж гуйя. Та нар Түүнд итгэх ёстой. Мөн там гэж байдаг юм шүү. Там байхгүй, Буддагаас хойш 500 жилийн дараах үеийг хүртэл тамын тухай дурдаагүй гэж Тхик Нят Тү хэлсэнтэй адилгүй. Тийм биш.

Байдаг гэдгийг аль хэдийн Буддагийн үеэс Будда айлдсан. Үүнээс бүр өнө эрт цагт “Кситигарба судар” (“Газрын зүрхэн Бодисадва судар”) буюу та нарын Диа Тан Вуон, Кинь Диа Тан Вуон Бу Таат гэдгээр нь мэддэг тэрхүү сударт бүхий л тамыг нарийн тодорхой дүрсэлсэн байдаг. Тэр бүхнийг уншаарай. Мөн өнөө цагт И-Куань Тао юм уу бусад шашны номд ч бас бий. Тэд бас тамд очиж, тамаас эргэж ирээд тамын тухай бичсэн байдаг. Бас Диваажинд очоод эргэн ирээд ном бичдэг. Тамын тухай ном, Диваажингийн тухай номыг та нар там болон Диваажингийн жинхэнэ дамжуулагч Жи Гон Бурхан буюу Тэ Кон, Фат Сон Тэ Коноос мэдэж авч болно. Амьд сэрүүн Будда Жи Гон там болон Диваажинд очиж, эргэн ирээд та нарт зориулан бүгдийг нь бичиж тэмдэглэсэн. Хайгаад үзээрэй. Там үнэхээр байдаг. Тэрхүү бүх Бурхад болон Оройн Дээд Бурханы талаар ярьсан бүхэн маань үнэн хэмээн би тангараглаж байна. Заавал өөрөө тэнд очиж байж батлаад, надад үнэн хэлжээ гэх хэрэггүй. Тэгээсэй гэж хүсэхгүй байна. Гуйж байна, там бол аймшигтай! Эцэс төгсгөлгүй зовно. Диваажинд руу л тэмүүлээрэй. Бурханы Орон руу тэмүүлээрэй.

Зарим хүн Тхик Нят Тү хүмүүст хулгай хийх, амь хороох гэх мэт муу зүйлийг зөвлөөгүй юм биш үү гэж бодож байж магадгүй. Авид Бурханы Орон, там гэж байхгүй гэж хэлэх нь хэдийнээ адгийн муу зүйл юм. Энэ бол сүсэгтнүүдийн эсрэг түүний хийж чадах адгийн гэмт хэрэг. Учир нь хүмүүсийн сүсэг бишрэлийг ийн эвдэх нь сөрөг хүчний халдлагад өртөж болохуйц болгож буй хэрэг юм. Яагаад гэвэл тэд хоосорно. Тэдэнд хоргодох газар үгүй болно. Тэдэнд найдах газар үгүй болно. Мөн хүмүүс там байдаггүй гэж итгэх юм бол төр засгийн тогтолцооны эсрэг, нийгэмд, хүмүүст, хөршүүддээ, гэр бүлдээ муу зүйл хийх болно. Учир нь тэд там байхгүй гэж итгэчихсэн шүү дээ. Хэрэв тэд Тхик Нят Түд итгэвэл ямар ч муу зүйл хийж мэднэ. Хэн ч муу зүйл хий гэж хэлэлтгүйгээр тэд муу зүйл хийнэ. Иймд Бурханы Орныг, тамыг үгүйсгэх нь үйлдэж болох адгийн муу гэмт хэрэг юм. Тиймээс би та нарт ийм хүмүүсээс хол бай гэж хэлье.

Photo Caption: Дээш Тэмүүлж, Дор Юу Байгааг Үл Тооно!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (5/11)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
272 Үзсэн
36:10
2024-11-26
52 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд