Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Энэ хүнд бэрх, харгис шийтгэлийн цаг үед амь насаа хэрхэн аврах вэ”, 5 цуврал лекцийн 2-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Бид бусад шашинтай сайн сайхнаар зэрэгцэн оршихын тулд олон зүйлийг мэддэг байх учиртай бөгөөд бусад шашинд халдаж, зөвхөн “Манай шашин хамгийн шилдэг нь. Энэ бол цор ганц. Бусад нь бүгд тэрс үзэлтэн” гэхгүй байх ёстой. Энэ ойлголт буруу.

Учир нь би олон шашныг судалж үзсэнийхээ хэрээр бүх зонхилох сайн шашин нэг эх үүсвэртэйг, Бурханаас гаралтайг мэднэ. Мөн тэдний мэдлэг, тайлбар, сургаалыг илэрхийлэх арга барилаас нь болж арай өөрөөр ойлгогдож болох юм. Гэхдээ хэрэв та үнэхээр Бурхан чанар руу тань хөтлөх цорын ганц шилдэг арга болох Арьяабалын Аргыг мэддэг бол, их өндөр гэгээрэлд хүрч, өөрийн болон бусад бүх шашныг үнэхээр ойлгодог болно, үнэн шүү! Бусад аргууд өөрийг тань төрөх, амьдрах, өвдөх, үхэхийн зовлонд эргүүлж унагахгүй, гэтэлгэж магадгүй ч Бурханы хутагт хүргэж чадахгүй. Зарим нь бүр олон төрөл авхуулж ч мэднэ. Будда ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас Тэрээр Өөрийн хайрт шадар Анандад аль арга нь шилдэг болохыг зааж, тайлбарлахын тулд тухайн үеийнхээ 25 Архад, Их Багш нарыг цуглуулж байв.

“Дараа нь Татагата Манзуширт ийн хэлэв: ‘Номын Хааны хөвүүн минь, цаашид судалж, суралцах шаардлагагүй болсон эдгээр 25 Бодисадва, Архад бясалгалын эхэн үедээ Бодь мөрийг ухаарахын тулд ашиглаж байсан оновчтой аргуудаа хүүрнэлээ. Бодит байдал дээр эдгээр арга бүр нь бусдаасаа ялгаатай биш, бусдаас илүү ч биш, дутуу ч биш юм. Сэрж сэхээрэхэд нь Анандад эдгээрийн аль нь тохирохыг, мөн намайг нирваан дүр үзүүлсний дараа Төгс Бодь мөрийн замдаа Бодисадвагийн явдлыг дадуулахыг хүсэж буй амьд төрөлтнүүдийн тусын тулд аль арга нь амархан болохыг надад хэлж өгнө үү.’”[…] “Энэ дэлхийн бүх Будда нар бүгд Хаа сайгүй орших (дотоод Диваажингийн) Аялгууг ашигладаг хамгийн зүйтэй аргыг заан сургаж байна гэдгийг Дэлхийд Хүндэт Танд би айлтгаж байна. Самадийн төлөвийг сонсох аргаар ойлгож болно. Ийнхүү Жанрайсаг зовлонгоос ангижирчээ. Ганга мөрний элс шиг тоолшгүй олон галавт Буддын олон оронд зорчиж, Ялж туулан гэтэлсэн хүчирхэг, амгалан, Хамаг амьтанд аймшиггүй чин зориг хайрласан Аялгуу Ажиглагч тантай мэндчилье. Ай, Аялгууны гүнд хүрсэн, Аялгууны, ариусгагч Аялгууны билигтэн, дэлхийн хамаг төрөлтнийг авардаг Далайн түрлэгийн чимээ шиг няцашгүй Нэгэн Та тэднийг аюулгүй байлган, мөнхөд чөлөөлж, амжилтад хүрэхийг нь баталгаажуулдаг билээ.” ~ Баатараа явагч нэрт их хөлгөн судраас эшлэв.

Тэгээд Арьяабал Бодисадва энэхүү Арьяабалын Арга шилдэг нь юм гэдгийг тайлбарласан. Хэрэв та Будда болохыг хүсвэл мэдээж хэрэг мөн гэтлэхийг хүсэж байгаа бол энэ Арга таныг Бурхан чанарт тань хөтлөх цор ганц арга мөн. Шууд зам мөр учраас энэ бол баталгаатай зам мөр юм. Хэрэв та Нью-Йорк руу шууд нислэгтэй бол мэдээж хэрэг Нью-Йоркт л хүрнэ шүү дээ. Бусад нислэг өөр өөр чиглэл рүү нисэх боловч Нью-Йоркт хүрэхгүй. Энэ бол Будда хуврагуудын чуулгандаа, тэр дундаа Анандад онцолж айлдсан арга юм. Бас би энэ аргыг сургадаг.

Гэвч юу гэвэл, энэ аргыг хувраг бүр мэддэггүй. Надаас сурсан хэд хэдэн хувраг үүнийг мэднэ. Гэхдээ өөрийгөө гэгээрүүлэх, өөрийгөө гэтэлгэх 84,000 аргаас сонгож болох энэхүү онцгой, шилдэг аргыг өөр хэдэн лам хувраг мэддэг билээ? Мэдээж Их Багштай байна. Мэдээж хэрэг амьд сэрүүн Их Багшаар заалгаж, гэтлэх юм.

Энэ бол зөвхөн Арга төдий биш, үүнийг эзэмшсэн гарамгай Их Багш нар юм. Хэрэв танд тийм Нэгэнтэй учрах аз завшаан тохиож, энэхүү дээд Аргыг заалгавал гарцаагүй гэгээрч, гарцаагүй Будда болно. Ийнхүү Дэлхийн Хүндэт Нэгэн Шагжамуни Будда үүнийг Манзушир Бодисадвагаар дамжуулан Анандад танилцуулсан бөгөөд тэрээр Арьяабалын Аргын Их Багшийг алдаршуулан магтаж, энэ Бодисадвагийн олон эрин галавт дадуулсаар ирсэн өөрийгөө танин мэдэх, бүхий л ертөнцийн хамаг төрөлтнийг аврах дотоодын Мөнхийн Аялгууны Урсгал: АРЬЯАБАЛ хэмээх энэхүү Аргаар бясалгажээ.

Нийт 84,000 аргаас Будда Анандад Арьяабалын Аргыг зааж өгсөн. Энэ бол дотоод Анхдагч мөнхийн (дотоодын Диваажингийн) Аялгуу болон мөнхийн (дотоодын Диваажингийн) Гэрэл дээр бясалгах арга юм. Энэ бол Бурхан Чанарт хүргэдэг, бүрэн гэгээрэлд хүргэдэг арга юм. Гэвч харамсалтай нь хэчнээн хувраг үүнийг мэддэг бол? Тиймээс л, тэд буруу ойлгосноос болж над руу дайрч байгаа юм. Над руу дайрсан лам болгон чөтгөр гэсэн үг биш. Тийм болохоор би дайралт болгонд хариу өгөөд байдаггүй.

Шагжамуни Будда мөн дагагч нартаа өөр өөр түвшний олон аргыг зааж байсан гэдгийг та нар хэдийнээ мэдэж байгаа. Иймд Тэрээр тэдэнд бусад олон Бурхад, тухайлбал Авид Бурхан, Манал Бурхан, Кситагарба (Газрын Зүрхэн) Бодисадва нарын тухай айлддаг байжээ. Будда бие махбодод төвлөрдөг аргыг ч бас заадаг байсан. Зарим нь бүр маш гүн гүнзгий төвлөрснөөр бие бол хэдэн яс төдий гэдгийг харжээ. Мэдээж хэрэг тэр бол бидний биеийн бүтэц, биеийг тээж явдаг тулгуур шүү дээ. Гэхдээ энэ бие, энэ бүх бүтэц, ухаан санаа бол биеийн хэсгүүдийг үйл ажиллагаанд чиглүүлдэг үүрэгтэй бөгөөд эдгээр нь зөвхөн Хоёрдугаар Ертөнцийнх юм. Иймд хэрэв үүн дээр төвлөрвөл тамд унахгүй байж магадгүй. Бас тэрхүү Түвшинд хүрээд Буддаг болон бусад Ариун Гэгээнтнүүдийг харж, Тэднээс суралцаж болох юм. Гэхдээ тун ч удаан хугацаа орно.

Бусад олон арга нь биеийн янз бүрийн хүрдэн дээр төвлөрдөг. Өөрөөр хэлбэл биеийн өөр өөр төвүүдэд, бүр хөлийн улнаас эхлэн дээш, эсвэл наран сүлжээнээс эхлэн дээш төвлөрдөг. Даанч энэ нь уртаас урт замнал, удаанаас удаан дадал бясалгал шаардана. Титэм хүрдэнд хүртэл олон төрөл авч мэднэ. Тиймээс Арьяабалын Арга бол хэдийнээ хамгийн дээд хүрднээс хамгийн сайнд, хамгийн өндөрт аваачдаг арга юм. Гэхдээ Их Багш хэрэгтэй. Жинхэнэ мэргэшсэн, дээш хүрэх замыг нээж чадах Их Багш хэрэгтэй. Хамгийн дээд хүрдийг нээхэд гэгээрсэн Их Багшийн тусламж та нарт хэрэгтэй.

Мөн зарим Их Багш гэгдэгч хүмүүс мөн адилхан дотоодын (Диваажингийн) Гэрэл, Аялгууны аргуудыг заадаг ч түвшин нь доогуур байвал тэндээ л хүргэж чадна. Жишээлбэл: Тэрээр Хоёр юм уу Гуравдугаар Ертөнцөд хүрсэн бол тэгээд л боллоо гэсэн үг. Таныг тэндээ л хүргэж чадна. Тэр түүнээс дээш аваачиж чадахгүй.

Хуурамч их багш нарт мэдээж заагаад байх зүйл юу ч байхгүй. Зүгээр л адил зүйл ярина. Миний яриаг яг таг дуурайгаад зогсохгүй шувуу-хүмүүстэй хүртэл дуурайгаад тоглож байна... Ээ Бурхан минь. Хүмүүсийг өөрийн дорд түвшинд хүргэж, муу ёрын оршихуй руугаа төөрүүлэх нь хэн нэгэнд учруулах хамгийн адгийн үйл учраас ийм хорон байгаа юм.

Гэхдээ мэдээж чөтгөр төрөлтнүүд ийм зүйл хийдэг. Тэд ийм л зүйл хийж байдаг юм. Хүмүүсийг төөрөлдүүлж, хуурч, мунхруулж, өөрсдөдөө итгүүлснээр улам олон дагагчидтай болж, тэднийг хянаж, боолчилж, тэднээр муу ёрын зүйл хийлгэж, дэлхийг үймээн самуунтай, хайргүй, дайн самуунтай болгосноор хүмүүсийн ухаан санааг хянаж чадахаар болдог. Дараа нь тэд зовж үхсэн, эсвэл бүр амьд, хагас үхсэн хүмүүсийн асуурь биеийг, энергийг нь идэхийн тулд дайн гэх мэт зүйлийг өдөөж чаддаг.

Иймд хуурамч лам болсон, хуурамч багш болсон иймэрхүү мангасуудтай ойр байх маш аюултай шүү! Зарим хар шид, эсвэл ердийн шидийг дадуулдаг хүмүүс жишээ нь жүрж идэх шаардлагагүйгээр шүүсийг нь холоос сорох арга дадуулдаг тохиолдол бий. Тэд оюун бодлын шидээрээ жүржийн бүхий л шүүсийг сороод жүржийг хоосон, шүүсгүй хоосон хальс мэт болгодог.

Цаашилбал, зарим муу ёрын хүн хүмүүсийн амьдралын эрч хүчийг сорох төрлийн чадалтай байдаг. Тиймээс тэд өөрсдийнх нь дэргэд ойртон очсон, эсвэл өөрсдөд нь итгэдэг хүнийг идэхийг хүсэх юм бол тухайн хүнийг хорчийсон цэцэг шиг хатаж үхтэл нь аажмаар юу ч үгүй болгож сордог. Энэ нь хэр олон муу ёрын хүн, хуурамч их багш нийлж, нэг хүнийг хорлосноос хамаарна. Хэрэв ганцаараа бол удна, тэр хүн үхэхгүй бөгөөд тийм хурдан хатангиршихгүй. Аажим аажмаар тийм болно. Тэдний ихэнхийнх нь муу ёрын үйлдлийг хэн ч сэжиглэхээргүй байдаг. Түүнчлэн хүний амьдралын хүчийг, амьдралынх нь хамаг хүчийг нэг өдөр, нэг дор авах хэрэг тэдэнд байхгүй. Тэд яг л ус шимж байгаа юм шиг аажим аажмаар сорж байдаг. Энэ нь ч тун хорон.

Тиймээс та нар олон нийт маш олноороо шүтэн биширдэг байсан, Будда буюу амьд Буддагийн нэрийг хүчээр зүүчихсэн нэгнийг харж болно. Гэтэл тэр хүмүүсийг үхэлд хүргэж, дэргэдээ дагалдагч, лам нартай болох юм бол тэд нар нь хүндээр өвдөж, аажмаар нас бардаг. Заавал лам байх албагүй, тэр хүнд ойр байж дагасан нэгэн гэнэтхэн өвдөж, маш хүндэрч, аажим аажмаар үхэлд хүрдэг. Хэдэн этгээд тэрхүү бүлэгт тэр хүний амьдралыг сорж байгаа зэрэг нөхцөл байдлаас хамаараад эсвэл хурдан үхэх болно. Хэн нэгэнд шууд итгэх нь маш аюултай.

Надад хийх ажил маш их байдаг. Тайлбарлаж болохгүй зүйл ч маш их бий. Хэдэн хүн ойлгочхоосой л гэж найдах юм. За, ямартай ч миний өөрийн Бурханы-шавь нар ойлгож байх учиртай. Тиймээс ч би энэ бүхнийг тайлбарлаж байна. Тиймээс л Бурхан намайг тэдгээр муу ёрын этгээдүүдийг илчлэхийг хүссэн хэрэг. Өөр ч бас хэд байгаа. Тэд нар нуугдсан, эсвэл илчлэхэд амаргүй байгаа хэдий ч энэ цагт урьд өмнөхөөсөө илүү тод томруун харагдах болно... Тэд бас хамаагүй илүү хүчтэй. Учир нь маш олон хүнийг бүлэглэлдээ татан оруулж, нүгэлт үйлээ хийж, өөр зовлонт тамтай болчихсон тул өөрсдийгөө улам хүчтэй болгохын тулд тэрхүү зовлонт энергийг ашиглах боломжтой болсон. Ингэж л тэд оршин тогтнож, улам хүчтэй болдог юм. Тэр бол тэдний хоол хүнс!!!!

Тэгэхээр гагцхүү Бурханд, Гэгээнтнүүдэд, сайн сайханд, энэрэлт бодол сэтгэлд төвлөрч, муу хэлбэлзэлтэй хүмүүсээс зайлсхийж, ухаалаг найзуудтай байсан дээр. ШӨНӨ ОРШУУЛГЫН ГАЗАРТ ОЧИЖ БОЛОХГҮЙ. ТЭНД УНТАЖ БҮР Ч БОЛОХГҮЙ. Учир нь тэнд байгаа муу энергийг давж дийлэх хүчтэй хүн цөөхөн! Чөтгөрүүд шөнийн цагаар ердийнхөөсөө ч хүчтэй байдаг тул өөрийн мэдэлгүй чөтгөр шүглэж мэдэх юм! Биеэ сайн бодоорой. Оршуулгын газрын дэргэдүүр өнгөрөх болбол Бурханыг санаж, Гэгээнтнүүдийн нэрийг тасралтгүй уншин, хамгаалахыг гуйгаарай. Диваажингийн Ивээлээр та нар ямагт сэрэмжтэй, аюулгүй байх болтугай. Ай, энэ дэлхийн хөөрхий хүмүүс! Хөөрхий хүмүүс!

Photo Caption: Амьдрал ба Үхэл Зөвхөн Энэ Хийх Хуурмаг Оршихуйд л Бий Диваажинд Зөвхөн Баяр Баясал, Аз Жаргал л Байдаг

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-23
81 Үзсэн
2024-11-22
964 Үзсэн
27:23
2024-11-22
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд