Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо бид Хятадаас Юэ-Линий илгээсэн сэтгэгдлийг хүргэе:Эрхэм Их Багш болон Суприм Мастер Телевизийн хамт олон, Би та бүхэн, бүх Гэгээнтнүүдэд гайхалтай ажил, хайр дүүрэн зүтгэлд нь талархаж, магтъя! 7-р сарын 8-нд Арьяабалын бясалгалын үеэр би “21” ба “24” гэсэн хоёр багц тооны хооронд хоосон орон зай байгааг харлаа. Тэр үед ямар учиртайг нь ойлгоогүй, ямар нэг томоохон үйл явдал болох хугацаа байх нь гарцаагүй гэж бодов. Хожим нь 7-р сарын 16-нд Их Багш "Цаг агаар, тэнгэрийн ер бусын үзэгдлүүдээс сэрэмжтэй бай" яаралтай мессежийг илгээсэн Их Багш бидэнд 7-р сарын 16-наас 8-р сарын сүүл хүртэл ер бусын нөхцөл байдал үүсэж болзошгүйг хэлээд, дөрвөн өдрийн хангалттай хүнс бэлдэж, "хэрэв харанхуй болж, эсвэл ер бусын хүчтэй аянга цахилгаан, муу, хүчтэй, ширүүн салхи гарвал гадаа гарахгүй байхыг зөвлөсөн […]”Тэгэхэд л би бясалгалын явцад миний харсан зүйл бол энэ ер бусын үйл явдал 7-р сарын 21-24 хооронд эсвэл 8-р сарын 21-24 хооронд болох хугацаа буюу яг 4 хоногийн хугацааг дотоодын Их Багш хэлж байсныг ойлгов. Их Багш аа, Таны Энэрэл, Хайранд баярлалаа! Хожим нь 8-р сарын 14-ний өглөөний бясалгалын дараа тайвширч хэвтсэн чинь Янь нэртэй овогтой ("хойшлох"-той ижил дуудагддаг) ангийн хүүхэд ирээд "Чи 5-р сарын 20-нд ажиллахаар жижүүрт томилогдсон!" гэж хэлж буй дотоодын ахуй ойлголт үзэв. Тэгээд би сэрлээ. 21-ээс 24-ний хооронд болох байсан ер бусын үзэгдлүүд ирэх оны тавдугаар сарын 20-ны өдөр хүртэл хойшилсныг ангийн хүүхдийн овог нэрийн утгаар миний дотоод билиг ухаан надад мэдээлсэн гэдгийг тэр үед тодхон ойлгосон.Энэ бол биднийг хямралаас дахин аварч, хүмүүсийг өөрчлөгдөх цаг хугацааг гаргаж өгсөн Их Багш юм. Дэлхий ертөнц Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн зааврыг дагаж, хамаг амьтанд сайнаар хандаж, хооллох зуршлаа өөрчилснөөр дэлхий дээр Диваажины ариун орныг бүтээнэ гэдэгт би үнэхээр найдаж байна! Бид дахиж амьтан- хүмүүсийг идэх ёсгүй. Зөвхөн хоол ундны төлөө өдөр бүр амьтан-хүмүүсийг дэлхий дээрх тамд бүү амьдруул! Бүхнийг Чадагч Бурхан хүн төрөлхтнийг үүн шиг дур зоргоороо, хэрцгийгээр мэдрэхүйт төрөлтнийг хорлохыг зөвшөөрөхгүй. Хэрэв хүмүүс амьдралын хэв маягаа өөрчлөхгүй бол ариусгах баптисм хүртэх нь гарцаагүй. Ариун Оронд эрх дураараа аллага байж болохгүй. Дэлхийг амар амгалан байлгахын тулд бид амьтан найзууддаа эелдэг хандах ёстой! Хятадаас Юэ-ЛиньУхаантай Юэ-Линь, бид удирдамж хүлээн авахад нээлттэй үед бидний Эрхэм Их Багш болон Тэнгэр бидэнтэй хэрхэн харилцаж болох тухай жишээнүүдэд тань баярлалаа. Их Багш бидний Арьяабалын бясалгалын цаг ямар чухал болохыг хайраар сануулдаг. Та болон соёлтой Хятад улс Буддагийн мөнхийн билиг ухаанаар дүүрэн байх болтугай. Орчлонгийн амар амгаланд, Суприм Мастер ТВ-ийн хамт олонЖич, Их Багш танд зурвас явуулжээ: “Өндөр ойлголттой Юэ-Линь, бид чөтгөрийн хүчийг барьж, эмгэнэлт явдлаас зайлсхийхийн тулд ажиллаж байна. Гэсэн хэдий ч хүн бүр веган биш л бол энэ нь богино хугацаанд үргэлжлэх болно, учир нь дэлхий дээр болдог тасралтгүй аллагаас өдөөгдөн өөр муу үйлийн үрийн давлагаа ирэх болно. Арьяабалын бясалгалаа үргэлжлүүлэн хийж, хянамгай байж гэхдээ аюулгүй гэдгээ мэдэж байгаарай. Та болон гялалзсан Хятадын ард түмэн үргэлж Диваажины адислалыг хүртэх болтугай. Танд маш их хайртай."