Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Цэвэрлэгээний энэ цаг үед сэхээрч, веган бологтун, 6 хэсэгт лекцийн 3-р хэсэг, 2020 оны 06-р сарын 26

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Хүүхдүүд жаахан байхдаа, магадгүй тав, долоо, найман настай байхдаа өмнөх амьдралаа, эсвэл Диваажин, эсвэл Бурханыг санасаар байдаг. Миний та нарт хэлж байсан түүх бий, эцэг эх нь дөрвөн настай хүүхэд хоёр настай хүүхдээсээ асууж байхыг сонсож, “Бурхан ямар харагддагийг хэлээч. Би хэдийнээ мартаж эхэлж байна.

( Багш аа, Та даяан хийж байгаа учраас Танд илүү гайхалтай нээлтүүд гарсан байх. Мэдээж Багш аа, би мэдэхийг дуртайяа хүсэж байна. ) Та нар мэдээгээр бас харах боломжтой. Жишээ нь Солонгост өөрийнхөө улс оронд зарим нэг барилгыг дэлбэлж байсан ч одоо ахиад амар амгалан болсон. (За, Багш аа.) Тэгээд л. Бусад зарим улс бас адилхан. Жаахан л энд, тэнд болж байна. (За.) Бусдаар бол, улс орнууд ихэвчлэн энх тайван, 50-д оныхтой харьцуулахад хавьгүй илүү энх тайван болсон, тийм үү? (Тийм.) Түр хүлээгээрэй. Магадгүй өдрийн тэмдэглэлд маань зарим нэг зүйл байх шиг байна. (Баярлалаа, Багш аа.) Би яваад харъя. За юу? (Баярлалаа, Багш аа.) Байж байгаарай. Суу. (За.) Эргэж ирээд би гэдсийг тань илнэ ээ. Зарим нэг тус нэмэртэй мэдээ бас байгаа, учир нь тэд бас вакцин хэдийнээ туршаад эхэлсэн. (Тийм, тэгсэн.) Англи-д бас Америкт. (Тийм.) Тиймээс магадгүй бидэнд найдвар байна. Геко надад, “Аз жаргалтай бай, (худалдагдсан) муу шавь явчихсан.” гэж хэлсэн. Би хэн гэдгийг нь мэднэ. Тэр тэгж хэлсэн. “Яг л мөрөн дээрээс минь ачаа аваад хаясан мэт болсон”. (Хөөх, Багш аа.) Бла, бла, бла. Энэ жаахан сөрөг зүйл. Гэвч геко надад сануулсан. Энэ нь 24-нд Лхагва гаригт болсон явдал, мөн бүх асуудлууд нэгэн зэрэг ирсэн. Би нэг ажилтнаа алдаж, дараа нь нохойн асрагч тийм аваарт орж, ажиллаж чадахгүй болж, өөр нэг нь удахгүй явах ёстой болсон. Өө! Бусад зүйлс бий. Би хэлж болохгүй.

Би үргэлж гараар бичдэг байсан. (Тийм, Багш аа.) Хулганаа хэрхэн хөдөлгөхөө мэдэхгүй байсан. Харин одоо бол бүгдийг нь компьютероор хийж байгаа. (Хөөх! Гайхалтай.) Бүгдийг нь би өөрөө шивдэг. (Хөөх!) Нэг бүтэн, нэг хагас хуруугаар. (Хөөх!) (Багш гайхалтай.) Би алдаа гаргаж байсан ч засахад амархан. (За, Багш аа. Гайхалтай.) (Сонсоход таатай байна, Багш аа.) Бүх зүйл маш тодорхой. Үргэлж дээрдсээр байна. (Тийм, Багш аа.) Даяанд бас сайн тал бий. Жишээ нь миний хувьд хүртэл олон зүйл илүү тодорхой болсон. Шийдлүүд. Эсвэл Суприм Мастер ТВ-д илүү сайжруулалт хийгдсэн. (За, Багш аа.) Ийм, ийм, ийм байдлаар. Та нарт хамааралгүй бол та нар мэдэхгүй. (Ойлголоо.) Учир нь мессежийг зөвхөн зохих, хариуцсан хэлтэс рүү нь л илгээдэг. (За, Багш аа.) Тиймээс та нар бүгд мэдэхгүй. (За, Багш аа.) Гэвч энд тэнд зарим нэг өөрчлөлтийг харах болно. (За, Багш аа.) Илүү дээр. Жишээлбэл, би тэдэнд онигооны урд танилцуулах хэсэг илүү тайван, хөгжилтэй байх ёстой. (Өө, тийм. Тийм.) Үргэлж адилхан биш. (Тийм.) Тэдэнд зориулаад би магадгүй 30 гаран жишээ бичсэн байгаа. (За.) (Хөөх, Багш аа.) Тэд дуртайгаа сонгоод тэр зүгт үргэлжлүүлдэг. (За.) Бусдаар бол, үргэлж адилхан: “Одоо онигоо сонсох цаг боллоо. Ха! Ха!” гэвэл уйтгартай. Үргэлж адилхан, тийм үү? (Тийм.) Бараг л. Хааяа нэг, тэд нэг юм уу илүү таслал эсвэл цэгтэй оруулдаг. Үгүй бол үргэлж л адилхан. (Тийм.) “Өнөөдрийн зөвлөмж”-тэй адилхан. Сүүлийн өдрүүдэд өөр болсныг анзаарсан уу? (Тийм, Багш аа.) Би бичсэн юм. (Хөөх, Багш аа.) Эхлээд тав, зургааг бичээд дараа нь ахиад 30 гаруйг явуулсан. (Тийм.) Гэхдээ би тэдэнд догь хоолой нэмж оруул гэж хэлсэн. Тэд яг л адилхан уншсан байдаг, яг урьдынх шиг, Бурхан минь! Би, “Догь хоолтой байх ёстой” гэж хэлсэн. Тэгж тэмдэглэсэн. Тэгж бичсэн. Би, “Догь хоолой дагалдах ёстой гэж хэлсэн.” (Ойлголоо.) Жишээ нь, хэрэв би байсан бол танилцуулгуудын нэгийг ингэж хэлэх байсан, “Намайг веган учраас хүмүүс хөл нь газар хүрэхгүй баярладаг билээ! Одоо харин та оролдоод үз!” гэнэ. Гэтэл тэд, “Намайг веган учраас хүмүүс хөл нь газар хүрэхгүй баярладаг билээ. Одоо харин та оролдоод үз.” гэж хэлдэг. Магадгүй энэ нь тэдний хошигнол байх. Магадгүй тэд ... хүссэн. Магадгүй үнэхээр инээдтэй учраас албаар тэгсэн байх. Хөгжилтэй биш байх хөгжилтэй! Ойлгосон уу? (Тийм, Багш аа.) Тиймэрхүү зүйлийг тэгж бичсэн. Мөн бас, “Намайг хэр хөгшин бэ гэдгийг хэлж чадах уу? Үгүй, чадахгүй. Яагаад гэвэл би веган, ердөө л насныхаа тэн хагас мэт билээ!” гэж бичсэн. Тиймэрхүү утгаар бичсэн. (За.) Илүү хөгжилтэй маягийн хоолой байх ёстой. (Тийм.) Дадал зуршил амар арилдаггүй. Тэд уншиж чадаж байгаа нь хэдийнээ сайн. Одоо дээрдсэн.

Хэдийгээр би одоо удаан шивдэг ч, ямар ч алдаагүй. Учир нь өмнө нь, гараар бичихэд, заримдаа “t” үсэг хэт их бичих юм уу “s” үсэг хэт бага бичдэг. Хэт хурдан бичдэг учраас заримдаа сайн харагддаггүй. Мөн надад шивэхэд тусалдаг хүн, сайн шивээгүй байсан. (Тийм.) Тиймээс угтаа, би гараар бичих ёстой болдог ба, дараа нь зарим нэг шууданч, зүгээр л ирээд авч яваад оффист аваачихад өөр нэгэн шивдэг байсан. (За, Багш аа.) Тэгээд тэд надад эргүүлэн авчирч зөв шивсэн эсэхээ шалгуулдаг байсан. Үүнд үнэхээр их хугацаа ордог! Би нэг хоёр үг хэдийн засварласан бол дараагийн удаа тэд өөр нэг алдаа гаргадаг, өөр үгийг алдсан байдаг. Төгсгөлгүй мэт. (За.) Заримдаа би инээх үү, уйлах уу гэдгээ мэддэггүй. Учир нь үнэхээр ядраамаар. Харин одоо бол өөрөө шивж байгаа, хэдийгээр удаан ч гэлээ баттай. Хэлж байгааг минь ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Маш ховор тохиолдолд алдаа гардаг. Бараг л үгүй. Магадгүй би хэт удаан дардаг болохоор тэр нь хоёр эсвэл гурван “s” болчихдог. Гэвч угтаа, одоог хүртэл, би бараг юу ч хараагүй. (Хөөх.) (За, Багш аа.) Бараг үгүй. Магадгүй нэг “s” нь хэт ихэдсэн байх, гэвч ойлгохуйц. жишээлбэл би “salute” гэж бичлээ гэхэд, (За, Багш аа.) “I salute you,” гэж бичихдээ хоёр “s”-тэй биччихдэг, гэвч үүнийг хоёр “s”-тэй байх боломжгүй гэдгийг мэдэх учиртай. “Багш хэт хурдан бичих юм уу, үсэрсэн байж болно.” Учир нь компьютер бас өөрийн гэсэн бодолтой байдаг! Би жишээ нь энд талд нь бичихийг хүсэж байтал, мэдэхгүй юм, нэг л товчлуур дарахад бүр хуудасныхаа эхэнд оччихдог! Та нарт ийм зүйл болдог уу? (Заримдаа, тийм.) Та нарын хувьд заримдаа. Миний хувьд, маш олон удаад! Компьютер намайг эхлэн суралцагч гэдгийг мэддэг болохоор тохуурхах гэж оролддог. Одоо илүү биеэ даасан байх боломжтой учраас илүү баяртай байгаа. Би хараат байх дургүй. Хараат байх нь намайг үнэхээр гунигтай болгодог. Хүн бүрийг гунигтай болгодог. Учир нь хэн ч юу хүссэнийг тань яг таг хийдэггүй. (За, Багш аа.) Ихэвчлэн үгүй. Тэр нь бухимдахад хүргэдэг. Бухимдал, толгойн өвчин, сэтгэл санаа тавгүй байхад хүргэдэг. Одоо би илүү жаргалтай болсон, хэдийгээр би илүү шаргуу ажиллаж, удаан шивдэг ч бичиж байгаа зүйлдээ итгэлтэй, юу вэ гэдгийг нь мэдэж байгаа ба, хэн ч алдаа гаргахаа больсон. (Баярлалаа, Багш аа.) (Бид ч бас баяртай байна, Багш аа) (Гайхалтай, Багш аа.) Та нар ямар нэг зүйл хүлээн авч, тэр нь ямар ч алдаагүй байвал, би гэсэн үг, Багш тань гэсэн үг! (Баярлалаа, Багш аа.) Одоо, 1 бүтэн, 1 хагас хуруугаар маш мэргэжлийн болсон! Учир нь нөгөө хуруу заримдаа өөр зүйл ч юм уу дарах ёстой болдог ба нөгөө хуруугаараа би шивдэг.

Эсвэл заримдаа би нөгөө бүлэгт үзүүлэх гэж эсвэл та нарыг илүү болгоомжтой байж, өөрсдийгөө хамгаалаг гэж уншиж өгөх гээд ч юм уу мэдээллийг гүйлгэн хардаг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хүртэл хүмүүст аюулгүй болоогүй гэж хэлсээр байна. (Тийм.) (Аюулгүй болоогүй, Багш аа.) Та нар өөрсдийгөө үнэхээр хамгаалах ёстой. Аюулгүй болоогүй байна. Алга болоогүй, нэмэгдэж ирсээр! (За, Багш аа.) Урьд нь, ердөө л сая гаран (КОВИД-19-н тохиолдол) бүртгэгдсэн байхад бид “Хөөх!” гэж байсан. Гэтэл одоо есөн сая гарсан ба магадгүй албан ёсоор 10 сая ч хүрч байгаа байх. (Тийм, Багш аа.) Гэхдээ албан бусаар, үүнээс ч илүү. (За.) Багадаа гурав дахин илүү, түүнээс ч их. (За, Багш аа.) Би нарийн хараагүй ч, есөн саяас хавьгүй илүү гэдгийг нь мэднэ. (За, Багш аа.) (Тийм, үнэн.) Биднийг хараахан орхиогүй байна. (Тийм, Багш аа.) Суприм Мастер ТВ-р та нар манай хүмүүст зориулаад гаргаж магадгүй учраас би үүнийг хэлэхийг хүссэн юм. (Ойлголоо Багш аа.) Гаднын хүмүүс, тэд намайг сонсох байх гэж найддаггүй. Сонсоосой гэж найддаг ч, тэд намайг мэдэхгүй учраас сонсох эсэхийг мэдэхгүй, над шиг настай эмэгтэй юу гэж хэлж байгаад итгэх эсэхийг нь мэдэхгүй. “Ингэж хэлэх та хэн бэ?” Хүмүүсийг илүү болгоомжтой байгаасай гэж л би энэ бүхнийг хэлж байна. Өвчтэй байх сайхан биш, ялангуяа ийм төрлийн. (Тийм, Багш аа.) Энэ нь биеийг тань зогсоодог ба тэгэхээсээ өмнө тамладаг. (За, Багш аа.) Манай бүлгээс гадуурх хүмүүс сонсоно байх гэж найдаж байна, гэвч би тэгж хүлээж найдахгүй. Ядаж л манай хүмүүс мэднэ. (Тийм, баярлалаа, Багш аа.) Учир нь энэ бас үнэхээр яаралтай. (За, Багш аа.)

Олон улс оронд хүмүүсээс шинжилгээ авахаа больж, эсвэл бага, үнэхээр бага шинжилгээ авдаг болсон, учир нь тэд квотыг өндөр байхыг хүсдэггүй. (Тийм.) Бусдаар бол, тэд ахин нээж болохгүй. (Тийм, Багш аа.) Гэвч энэ бол үнэндээ тийм ч хүлээн зөвшөөрөхүйц зүйл биш, учир нь бид хүүхдүүдийг сургуульд нь явуулна. (Тийм, Багш аа.) Тэр бол догь зүйл биш. Тэд хамтдаа бүлэг болохоор өвчин тусахад амархан. Түүхэнд, Испани ханиад бас тийм байсан. Хүүхдийн бүлэг илүү халдвар авсан. Тэд сургуульд явбал нэг нэгэндээ халдвар өгнө, учир нь тоо нь үнэхээр том. Тэгээд гэртээ харьж, бусад хүүхдүүдэд, гэр бүлийн гишүүддээ халдварлуулна. (За, Багш аа.) Испанийн ханиаднаас авсан туршлага бол тийм. Гэвч засгийн газар бас их зүйл хийж чадахгүй. Тэд хүмүүсийг түгжээд байвал, бүр хувьсгал гаргана. Одоогоор тэдэнд хийх зүйл үнэхээр их байна. Олон зүйлийн талаар хаа сайгүй бослого гарч байна; тахал өвчин, арьс өнгөний ялгаварлал, олон хөшөөнөөс болж хүртэл бослого гарч байна, тэд буулгах юм босгохыг хүсэж байна. Гадна үймээнтэй байна. (Тийм, Багш аа.) Бид өөрсдийнхөө оромжид аюулгүй ч мэддэггүй. Гэвч мэдээ уншдаг бол тэндээс мэдэх боломжтой. (За, Багш аа.) Уншиж чадна, тийм үү? Та нар ухаантай. Мэдээг хэрхэн барьж авахыг мэддэггүй цорын ганц хүн бол би. Нэг залуу надад зориулаад айФөүн дээр маань хэдэн апп суулгаж өгсөн. айФөүн бариад хоёр, гурван жил болж байна, эцэст нь нэг юм. Одоо бол надад овоо тухтай. Төсөөл дөө, одоо Багш тань их ухаантай болсон! (Тийм, Багш аа!) (Танаар бахархаж байна, Багш аа!) (Гайхалтай, Багш аа!) Тийм. Алга ташаарай! Тийм, тийм. Дэмжсэн сэтгэл. (Тийм, Багш аа.) Надад цааш явах урам өгдөг. (Тийм ээ, үргэлжлүүлээрэй, Багш аа.) Илүү бие даасан байдал надад сайн. Сэтгэл санаа сайхан байдаг. (За, Багш аа.)

Тийм учраас ихэнх хүүхдүүд, өсвөр насныхан, бие нь хэт хурдан, зохицуулах аргагүй хурдан өсөж том болж байгаа болохоор биш, бас эцэг эхээсээ хэт хараат болохоор, томчуудаас, халамжлагчид гээд хэнээс ч юм хэт хараат болохоор тэгдэг. Учир нь тэд дэндүү хараат. Хүүхдүүд, манай дэлхийд дөнгөж шинэ ирсэн байдаг. Нялх байхдаа тэд Диваажинтай холбоотой хэвээр байдаг. Өсвөр насанд нь эрх чөлөөний, Диваажингийн далд ухамсрын ой санамж нь байсаар байдаг. Мэдээж тэд тамаас ирээгүй бол шүү дээ. Тиймээс бие махбодод төрнө гэдэг бол хэдийнээ хязгаарлагдмал. (За, Багш аа.) Тэгээд дээрээс нь бүх зүйлд зөвшөөрөл авах шаардлагатай. Бараг л хийж байгаа бүхэн буруу болдог. Томчууд үргэлж л ийм зүйлийг буруу хийж байна, тийм зүйлийг буруу хийж байна гэдэг ч, тэрийг зөв, энийг зөв хийж байна гэж хэлдэггүй. Ихэвчлэн үгүй. (Ойлголоо.) Тиймээс тэд үнэхээр хязгаарлуулсан мэт санагддаг. (За, Багш аа.) Мөн тэд гадагш гарах зөвшөөрөл авах ёстой болно. (Веган) мөхөөлдөс байсан ч мөнгө асуух ёстой болно, аав эсвэл ээж нь өгвөл, эсвэл өгөхгүй бол тэр кино үзэхийг хүсэв ч болохгүй; энэ киног үзье гэвч чадахгүй. Бараг л бүх зүйлд тэд зөвшөөрөл хүсэх ёстой болно. Найзуудтайгаа гарлаа ч тодорхой цаг байх ёстой ба тэгээд эргэж ирэх ёстой. (За, Багш аа.) Үгүй бол сар бүр эсвэл өдөр бүр мөнгө өгөхгүй юм уу, компьютерыг тань аваад явах юм уу, юу ч бай авчихдаг. Эсвэл өрөөндөө түгжигддэг. (За, Багш аа.) Энэ нь гарч болохгүй гэсэн үг. Одоогийн хөл хорио шиг. Мөн заримдаа, хүүхдүүд ямар ч буруу зүйл хийдэггүй, нөхцөл байдал л тэднийг буруу зүйл хийж буй мэт харагдуулдаг. (За, ойлголоо.) Мөн тэд өөрсдийгөө хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй. Надад тийм зүйл болж байсан учраас би мэднэ. (За.) Өөрсдийгөө хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй. Өөрсдийгөө хэрхэн хамгаалахаа мэддэггүй. Тэгээд зүгээр л гацчихдаг ба энэ нь боомилж, бухимдуулдаг. Тийм учраас хүүхдүүд өсөж том болж байхдаа, өсвөр насандаа хэцүү болдог. (Ойлголоо. За, Багш аа.) Яагаад гэдгийг нь ойлгож байгаа, тийм үү? (Тийм, Багш аа.)

Тэд муу энэ тэр болохоор биш, харин заримдаа тэдний дотоод эрх чөлөөтэй мэт биш байдаг. Энэ дэлхийн олон зүйлст үнэхээр хязгаарлуулсан мэт санагдсан. Тэдний ирсэн газар нь өөр. (За, Багш аа.) Хүүхдүүд бага байхдаа, магадгүй, тав, долоо, найман настайдаа өнгөрсөн төрлүүдээ эсвэл Диваажинг, эсвэл Бурханыг санаж байдаг. Та нарт хэдийнээ хэлсэн нэг түүх бий, аав ээж нь дөрвөн настай хүүхдээ хоёр настай дүүдээ, “Бурхан надад ямар харагддагийг хэлж өгөөч. Би хэдийнээ мартаад эхэлчихлээ.” гэж хэлдэг. (Хөөх.) Энэ нь үнэн, үнэн байх боломжтой. (За, Багш аа.) Би бага байхдаа энэ дотоод (Диваажингийн) хэлбэлзлийг, дотоод (Диваажингийн) аялгууг байнга сонсдог байсан. (Хөөх!) Тэгээд дээшээ одод руу харахдаа үүнийг оддын дуу чимээ гэж боддог байлаа. (Хөөх!) Би оддыг хөгжим гаргадаг, чимээ гаргадаг, аялгуу гаргадаг юм байна гэж бодсон. Хүүхэд байхдаа би тэгж бодсон. (За.) Тиймээс үргэлж дээш одод руу хардаг байсан. Тэднийг сонссон гэдгээ мэдэгдэхийг би хүссэн. Тэд үзэсгэлэнтэй, гэдгийг хэлэхийг хүссэн. Сар, Нар бас хөгжим гаргадаг гэж бодсон. Учир нь энэ нь хаа сайгүй байдаг. Гэвч мэдээж, зөвхөн би сэрүүн байхдаа сонсож байсан. Унтаж байхдаа сонссон гэдгээ мэдээгүй. Сэрүүн байхдаа оддыг хараад ийм чимээ гаргаж байгаа нь оддыг гэж бодсон. Тэгээд сэрэхэд Нарыг хараад Нар ийм чимээ гаргаж гэж бодсон. (Ойлголоо.) Эсвэл Сар гаргаж гэж бодсон. Ямартай ч, гэнэн нас хайр татам.

Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд