Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Маяа байхгүй болсон ба Махавира Бурхны амьдрал: Чанданагийн чөлөөлөлт, 7 хэсэгт лекцийн 5-р хэсэг, 2019 оны 11-р сарын 24

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Хүн бүр л үнэхээр эелдэг. Цагдаа бас тийм. Тэд тун эелдэг, үнэхээр дэгжин. Тэд яг л хуучны хаант улсын баатарлаг хамгаалагчид шиг л байсан. Тун үзэсгэлэнтэй, царайлаг бас надад их эелдэг байсан. Та нарт ямар нэг өөр байдлаар хандаж байсан эсэхийг бол мэдэхгүй, миний хувьд үнэхээр сайн. Тиймээс би бүр тэдэнд зориулаад шүлэг бичсэн.

Би та нарт түүхийг хэдийнээ ярьсан, тийм үү? Үгүй, үгүй, энэ түүх биш, харин нэг зүйл хэлье гэж бодож байсан юм. Тийм, тийм, тийм, би санаж байна. Тэр ажиллаж байсан ба дараа нь би нисдэг тэргийг илүү судалж сурахаар өөр хаа нэгтэй явсан. Тэр надтай хамт явах шаардлага байгаагүй учраас мөн байгаа газраа үлдсэн учраас их хурдан сурсан. Бүр унтаагаараа нисгэдэг. Унтахдаа, нисдэг. Гэртээ тэр нисдэг тэрэггүйгээр байнга дадуулж байсан. Тиймээс их хурдан сурч, бүр шинэ нисгэгчдийн хянагч болсон. Тийм үү? Урьд нь, тийм үү? Тийм, тийм. Тэгээд одоо тэр өөр өөр хэсэгт ажилладаг. Тэр залууд би хэт их анхаарал хандуулмааргүй байна. Түүнийг тайван орхиё. Түүнийг тайван орхи! Дашрамд хэлэхэд тэр гэрлэчихсэн. Мөн тэр бол сайн хүү, маш үнэнч нөхөр учраас бодсоны ч хэрэггүй шүү. Та нарыг нисгэгчдэд дуртай гэдгийг би мэднэ. Гэвч бүх нисгэгчид та нарын бодож байгаа шиг тийм царайлаг биш, зөвхөн би л царайлаг болов ч, хагас л нисгэгч.

Би үргэлжлүүлэн нисэж чадаагүй. Нисэхийг хүсэж байсан ч бүгдэд илүү тус хүргэхээр дотооддоо нисэх гэж гаднах нислэгийг орхих ёстой болсон. Би нисэх үнэхээр дуртай. Тэр дээр гарахад үнэхээр сайхан байсан; хэн ч үймүүлэхгүй, урдаа байгаагаас өөр ямар ч бодох зүйлгүй. Бас урдах тань бүхэлдээ хоосон. Цахилгааны утаснуудаас л болгоомжлох хэрэгтэй. Заримдаа манантай үед, хэт доогуур нисэж, анхаарал хандуулахгүй бол тэгээд “баяртай” болно. Нэг удаа нисдэг тэрэгний хөдөлгүүр нь эвдрээд би бараг л үхэх дөхсөн. Азаар ахиад нэг хөдөлгүүр байсан. Хоёр хөдөлгүүртэй учраас нэг хөдөлгүүрээр бид газардсан, гэхдээ ослын буулт хийсэн. Уулын энгэрт, тэгш талбай биш, ингэж газардсан. Өө! Азаар миний багш хажууд байсан учраас тэр жолоодлогыг авсан ч, царай их ногоон болсон байсан. Үнэхээр ойрхон өнгөрсөн. Тэр эхнэр, хүүхэдтэй болохоор тэгээд л явчхаж болохгүй. Би бол болно. Тэр үед би буцаад явчихсан бол одоо үеийн юунд ч санаа зовохгүй байсан. За, тэгээд л болоо. Ийм л юм. Тиймээс түүнтэй таарвал, мэнд дамжуулаарай, тэр намайг санана. Магадгүй санахгүй ч байж мэднэ. Зүгээр л түүнд Суприм Мастер ТВ-г үзүүлээд, “Тэр байна, Түүнийг санаж байна уу? Одоо жаахан хөгширсөн.” Гэж хэлсэн.

Би залуу байхдаа түүнтэй уулзсан. Тэр намайг ордонд урьсан. Гэвч намайг тэнд анх очиход, ордныг харахаар очоод гадаа л зогсож байтал гэнэт бүх камер над руу эргээд харсан. Хэдэн зуугаараа! Өө! Тэгээд би айсан. Тэгээд л бид гэртээ харьсан. Түүнийг, “Маргааш ордонд хүрээд ир,” гэж хэлсэн тэр дүр зургийг санаж байна, дараа нь би айж байсан. Тэр үед би ахиад явахыг хүсээгүй.

Дараа нь намайг Тайландад амьдарч байхад миний утсыг асууж байсан. Түүнийг залгасан эсэхийг мэдэхгүй, учир нь би түүнд нэрээ өгөхөө мартсан байсан. Тэд миний нэрийг зөвхөн Их Багш Чин Хай гэж л мэдэж байсан, миний нөгөө нэрийг мэдэхгүй. Тиймээс ямартай ч тэд магадгүй, “Тийм нэртэй хүн энд амьдардаггүй. Манайд тийм нэртэй хүн байхгүй.” гэж хэлсэн байх. Ерөнхийдөө би утсандаа хариулдаггүй. Тэд хариулахдаа магадгүй, “Эзэн нь гэртээ алга.” эсвэл “Тийм хүн байхгүй” гэж хэлсэн байх. Мэдэхгүй юм. Удалгүй тэр Тайландад зочлохоор очсон байсан. Намайг гүнж гэж бодсон учраас ордонд очсон ч, тэд зөвхөн өөр гүнжүүдийг л харсан байсан. Би тэнд байгаагүй. Гэхдээ тэр миний утсыг мэдэж байсан. Би гольфийн талбай дээр амьдардаг байсан ба түүнд тэр утсаны дугаараа өгсөн. За хамаагүй, би мартсан байна, хамаагүй, хамаагүй. Нэгэн хуучны найз, нэлээд эрт дээр үеийн хуучны найз. Тэр санадаггүй, харин би санадаг. Тэр л асуудал.

За хамаагүй. Би урьд нь Монако-д амьдардаг байсан юм. Энэ төрөлдөө биш л дээ, өөр нэг төрөлдөө гүнж байсан. Гэхдээ энэ талаар бүү яриарай, би бухимддаг. Гэхдээ тэд бүгд тэнд надад яг л язгууртан мэт хандсан. Намайг тэнд ямар ч зочид буудалд буусан, үнэхээр сайхан ханддаг. Тийм учраас би одоо өөрт тань сайн хандаж байна, Монако-с авсан сайхан дурсамжаасаа болж. Би хүмүүсийн нөхөрсөг, эелдэг байдалд хариу барихыг хүссэн юм. Тэд намайг “гүнж!” гэж дуудсан. Намайг таньдаг ч үгүй. Би зоогийн газарт гэх мэтэд очиж хооллохдоо бүх шавь нартай хамт явсан. Тэд гүнж энэ, гүнж тэр гэж байсан. Би, “Би гүнж биш.” гэж хэлсэн. Тэгэхэд тэр, “Хамаагүй.” гэсэн. Зоогийн газрын эзэн, “Хамаагүй ээ, Та бол миний гүнж.” гэж хэлсэн. Би, “Тийм бол, баярлалаа.” гэсэн. Тэгээд би такси дуудахад ч билүү, үргэлж л намайг гүнж гэж бодоцгоосон байсан. Намайг тэд гүнж энэ, гүнж тэр гэж дуудаж байсан. Би үргэлж л, “Үгүй.” гэдэг байсан. Нэг Монако-н таксины жолооч Монако-д байшинтай ба тэр жирийн нэг таксины жолооч биш. Тэнд би жолоо барьдаггүй байсан болохоор түүнийг дууддаг байсан. Тэгээд тэр ирээд намайг авдаг байсан. Эхний удаа тэр энгийн такситай ирсэн. Хоёр дахь удаагаа ирэхдээ Мерседес бензтэйгээ ирсэн, цагаан өнгөтэй, том. Би, “Өө! нөгөө такси чинь яасан бэ?” гэж асуухад тэр, “Үгүй ээ, үүнийг Танд зориулж авчирлаа Гүнжээ.” гэсэн. Тэр тэгж хэлсэн.

Таксины жолооч нар надад сайн. Ямартай ч би таксины жолооч нартай сайн барилдлагатай. Тэр их сайхан машинтай байсан, цагаан өнгөтэй, цэвэрхэн, шинэ, зай ихтэй Мерседес, түүний өөрийнх нь машин. Тэр такси авчраагүй. Тэр үнэхээр Монако хүн байсан. Түүний онцгой төрх. Тэр өөрийгөө Монако хүн, тэнд төрсөн, тэндээс гаралтай гэж хэлсэн. Надтай Франц хэлээр ярьдаг байсан ба би Англи байвал илүү дээр гэж хэлсэн. Миний хэл үнэхээр ядарсан; Франц хэлээр удаан яриагүй. Тиймээс тэр Англиар ярьсан. Монако-н хүмүүс үнэхээр боловсролтой. Намайг тэнд анх очиход, зочид буудал, зоогийн газарт ажиллаж байгаа хүмүүст би, “Та нарын хэн тань Монако-н иргэн бэ гэдгээ хэлж чадах уу? Би жинхэнэ Монако хүнтэй уулзмаар байна,” гэж хэлсэн. Тэгэхэд тэр, “Монако-д Монако хүн ажилладаггүй.” гэж хэлсэн. Тэд бүгд л ханхүү нар, ажиллах шаардлагагүй байдаг гэсэн. Зөвхөн гаднынхан тэнд очиж ажилладаг гэсэн. Тэр үнэн үү? (Тийм.) Үнэн. Тэр юу ч мэдэхгүй. Эрчүүд, их зүйл мэддэггүй. Тиймээс би Монако хүн ямар харагддагийг харж мэдэх гэж хайсаар байсан юм. (Миний бас уг гарал маань Монако биш.) Та биш юм уу? Франц уу? (Тийм.) Гэхдээ Монако-д амьдардаг? (Тийм.) Тийм ээ? (Би Монако-той ойр амьдардаг.) Монако-той ойрхон амьдардаг. (Монако-с ирээгүй.) Ойлгож байна, ойлголоо.

Намайг Монако- байхад, орон сууц гэх мэтийг богино хугацаагаар байрлахаар олоход үнэхээр хэцүү байсан учраас би ойролцоо нь амьдарсан. Нэг удаа, би зоогийн газарт ажилладаг нэг Монако хүнтэй танилцсан. Тэр бүр Аулак (Вьетнам) хүү өргөж авсан байсан. Үнэхээр эелдэг, тун эелдэг. Би Монако-н хүмүүсийг мэдэхгүй, учир нь Монако-д очиход бүгдээрээ л Монако хүн юм байна гэж боддог. Гэтэл тийм биш. Бүгд гаднынхан, тэнд амьдардаг хүн бүр л баян, нэр алдартай. Баян, хүчирхгүүд нь тэнд амьдардаг, усан онгоц, нисдэг тэргүүд усан онгоцны боомт гэх мэт газар зогссон байдаг. Тиймээс намайг тэнд очиход тэд бас намайг баян, хүчтэй гэж бодоод, үнэхээр эелдэг ханддаг байсан. Монако хүн биш л дээ- тэдэнтэй их ховор таардаг. Бүгд гаднаас ирсэн хүмүүс.

Бурхан минь! Будда нар хаана байна? Бүгдээрээ буцаад... Би та нарт Эзэн Махавирагийн нэг түүхийг уншиж өгье. Бараг л... Өө, бараг л дуусаж байна уу? Түүний зовлон бараг л дуусгаж байна, түүний 12 жилийн бясалгал дадлын үйлийн үрийн тэсвэрлэл бараг л дуусаж байгаа ч Түүний сургаалтай хамт ахиад хэд байдаг. Түүнийг хэдийнээ бүрэн гэгээрэлд хүрчихсэн байхад, ахиад хэдэн сургаал гардаг. За, одоо энэ бол өөр түүх - Тэр Чандана-г гэтэлгэсэн. “Чанданаг гэтэлгэсэн нь” гэдэг нэртэй.

Урьд нь би илүү доогуур түвшинд байхдаа, Францад байсан, Францад, ууланд нэг байшинд байсан, Европ хүмүүст зориулж ашрам хайж байхдаа шүү дээ. Тэгээд байшинд амьдардаг байсан. Тэр байшингаас өмнө, надад өөр газар байгаагүй. Тухайн үед та нарын очиж байсан тэр газар, бидний яг одоо байсан газраас өөр газар, өөр хэн нэгэн байгаагүй учраас буудалд амьдардаг байсан. Тэд надад үнэхээр сайхан ханддаг байсан, үргэлж их сайхан. Миний хүссэн бүхэн шууд л ирдэг байсан. Тэгээд би тэнд байрладаг байв. Би үнэхээр хүнд өвдсөн. Гэхдээ өвдсөн байсан ч, Францад очиж байшин үзэж, хайх уулзалтууд байсан. Мөн Францад би далайтай ойрхон ямар ч буудал хараагүй. Тэр үед, би Францын тэр хэсгийн талаар их зүйл мэддэггүй байсан. Мөн би Монако-н дэргэдүүр олон жилийн өмнө явж өнгөрч байсан, бид Загварын Үзүүлбэр хаа сайгүй хийж байсан юм. Монако-н дэргэдүүр өнгөрөхөд жолооч надад, “Яваад күскүс идэж, ханхүүгийн эзэмшдэг диско-д оч.” гэж хэлсэн. Тиймээс бид тэнд очиход, үнэхээр сайхан хэсэг байсан ба далайн эрэгтэй ойрхон буудал олоход амархан байсан.

Тэр үед би өвдсөн байсан... Гэхдээ өвчтэй байсан ч би тэр үед Францад ашрам, байшин хайж явсан. Бид зочид буудал захиалж, харин би далай руу харсан жижиг өрөөнд амьдарсан. Тэгээд хэдэн долоо хоногийн дараа ханиад минь зогссон. Өдөр бүр, би баар-нд очиж, жаахан шүүс, холимог шүүс, жимсний ундаа уудаг байсан, архигүй, тэгээд л би хэдхэн 7 хоногт хурдан дээрдсэн. Тэгээд хэдэн жилийн дараа бид ашрамтай, байшинтай болсон ч, би өвдөх юм уу, ямар нэг байдлаар тэр хэсэгт давчидвал... Тэр хэсгээс болоод биш л дээ, үйлийн үр заримдаа хэт ихээр ирснээс болж би өвддөг. Ханиалгах юм уу, үнэхээр тухгүй, төрөл бүрийн зүйлс болно. Би аль болох нөгөө өрөөгөө авахыг хичээж, далай руу хардаг. Өдөр бүр амьсгалж, доош очиж, шүүс ууна. Тэгээд гарч, веган пицца ч юм уу авч, буцаж ирээд шүүсээ уудаг. Тэгээд би их хурдан тэнхэрдэг.

Гэхдээ тэд тун эелдэг. Намайг очих бүрд, ханиалгаж байгааг хараад, “Яваад Түүнд ийм зүйл, тийм зүйл хурдхан аваад ир.” гэдэг. Үйлчлэгчид, өрөөнд ачааг минь аваачдаг хүмүүс, “Яваад түүнд тийм зүйл, ийм зүйл аваад ир. Эмч дууд.” гэдэг. Тэд бол автомат. Би юу ч хэлээгүй байхад тэд, “Яваад Вервейн аваад ир.” гэдэг. Гэх мэт зүйл, ханиалгад зориулсан цай, ба “Эмчийг аваад ир. Түүнд шүүс аваачиж өг. Тэр ийм шүүсэнд дуртай, тийм шүүсэнд дуртай.” гэдэг. Тэдэнд бүр миний нэртэй нэг (архигүй) коктэйл хүртэл байдаг. Өөр нэг нэр, Их Багшийн тань нэр биш. Тэд надад, “Энэ бол Таны коктэйл, одоо Таны нэртэй байна. Бид тэгж нэрлэнэ.” гэсэн. Тэд надад тэгж хэлсэн ч тэд меню-ндээ хэвлэсэн эсэхийг харахуйц удаан тэнд би байгаагүй. Эсвэл магадгүй тэд хэвлэсэн байх, дэндүү удсан учраас би мартаж. Тэд тийм л эелдэг. Мэдээж, би бас тэдэнд үнэхээр эелдэг байсан. Үйлчлэгч, угтагч, зоогч гэх мэт хүмүүст би үргэлж хүндэтгэлтэй хандаж, хайр, хүндлэлээр цайны мөнгө сайн өгдөг байсан. Зул сараар тэдэнд бэлэг авч өгсөн. Хүн бүрд, буудал даяар хүн бүрд жаахан бэлэг өгсөн, (веган) шоколадны багц гэх мэт зүйл, эсвэл (веган) чихрүүд.

Хэдийгээр би тэр буудалд амьдрахаа больсон ч, тэдэнтэй уулзах бүрд, тэд намайг хараад үнэхээр, үнэхээр их баярладаг. Мөн бид маш их тоглоом наргиа хийдэг. Тэд надтай их наргидаг. Бусад үйлчлүүлэгчидтэй их нухацтай ханддаг байж надтай яг л эртний найзууд мэт тоглодог. Тэднийг хоорондоо ярьж байхад нь би зочид буудлаас гарч ирээд, “Та нар юу хийнэ вэ? Миний араар ярьж байна уу?” гээд зүгээр л тоглоод хэлэхэд, тэд, “Үгүй, үгүй. Үгүй, бид энэ залуугийн талаар ярьж байсан юм. Тэр нөгөө газраа, та мэднэ дээ, тэндээ шивээстэй юм байна.” гэдэг. “Би яаж мэдэх вэ, тэр нь хаана гэдгийг би мэдэхгүй” гээд зүгээр л тоглоод хэлдэг. Би, “Хаана гэдгийг нь мэдэхгүй ч надад бас нэг зүйл бий.” гэхэд тэр, “Энэ бол нууц газар. Та харж болохгүй.” гэсэн. Би, “Мэдээж, нууц байсан, байгаагүй би түүний шивээсийг үзмээргүй байна. Надад бас нууц зүйл бий.” гэж хэлсэн. Тэгээд би өмдөө жаахан дээш татаад, “Энд” гээд л тоглоод хэлсэн. Тэнд юу ч байхгүй л дээ. Магадгүй жаахан шумуул хазсан шарх байсан байх. Би, “Энд!” гэж хэлсэн. Тэд бүгд хамт инээлдэхэд, менежер нь гарч ирээд “Энд юу болж байна?” гэхэд нь би, “Юу ч биш, юу ч биш. Бид зүгээр л хэнийх нь шивээс илүү дээр вэ гэдгийг мөн биеийнхээ хаана байгааг харьцуулж байна.” гэж хэлсэн. Тэд бас бүгд хамт инээлдсэн. Их сайхан дурсамж.

Монако-д надад хэзээ ч ямар ч муу дурсамж байгаагүй. Нэг удаа бүр, тэд надад шинэ машин авсан байсан. Би яаж жолоодохыг мэдээгүй. Жолоодсон ч, машин дэндүү хурдан, бодсоноос минь хурдан байсан. Тэгээд жаахан зураад, эсвэл яаснаа мэдэхгүй, зурсан эсэхгүй мэдэхгүй байна, нэг талд нь зогсоод цагдаа ирэхийг хүлээсэн. Цагдаа нар нь хүртэл үнэхээр эелдэг байсан, би бүр тэднийг ямар ч хэрэггүй зүйлийн төлөө ажиллуулсандаа уучлал хүсэж (веган) бялуу авч өгсөн. Хүн бүр л үнэхээр эелдэг. Цагдаа бас тийм. Тэд тун эелдэг, үнэхээр дэгжин. Тэд яг л хуучны хаант улсын баатарлаг хамгаалагчид шиг л байсан. Тун үзэсгэлэнтэй, царайлаг бас надад их эелдэг байсан. Та нарт ямар нэг өөр байдлаар хандаж байсан эсэхийг бол мэдэхгүй, миний хувьд үнэхээр сайн. Тиймээс би бүр тэдэнд зориулаад шүлэг бичсэн. Зул сараар би тэдэнд (веган) шоколадтай хамт өгсөн. Санаж байна уу? (Тийм.) Та тэдэнд бүх (веган) шоколадыг өгсөн. Урьд нь цагдаа нарт хэн ч шоколад өгч байгаагүй учраас тэд бүр санаа зовсон байсан. Магадгүй бид тэднийг хахуулдаж байна гэж бодоод эмээсэн байх, тиймээс хүмүүс цагдаа нарт юмс авч өгч зүрхэлдэггүй байсан. Би зүгээр л аваад өгчихсөн, тэгэхэд тэд намайг Францаар ярьдаггүй гэж бодоод, түүнээс, “Та нар хаанаас шоколадыг хулгай хийгээ вэ?” гэж асуусан. Учир нь үнэхээр их, маш их байсан юм, тэгээд тэр тэдэнд, “Үгүй, бид Каррефор дэлгүүрээс худалдан авсан, та одоо залгаад асууж болно.” гэж хэлсэн. Тэр уурласан. Тэд яаж бидний, түүний Их Багшийг шоколад хулгай хийсэн гэж бодно вэ? Тэр жаахан ууртай дуу байсан. Дууны өнгө нь нөхөрсөг биш. “Та одоо залгаад асуу. Бид дөнгөж сая Каррефор дэлгүүрээс худалдан авсан.” Их хөгжилтэй. Тэгэхэд цагдаа нар больсон, учир нь тэр хүчтэй, догшин, аймаар харагдаж байсан. Түүний авирласан байдал нь, магадгүй энерги нь гарч ирээд, “Вүүф!” гэсэн байх. Тэгээд цагдаа нар ухарсан, “Өө, энэ хүмүүсийг оролдоод хэрэггүй” гэж бодсон байх.

Аяа! Төсөөл дөө, тэр тоглож байсан нь гарцаагүй, учир нь ямар хүн шоколад худалдаж аваад цагдаа дээр аваачиж өгөх вэ? Ямар нэг зүйл хулгайлбал цагдаагаас аль болох хол зугтаана, тийм үү? Эсвэл яг цагдаагийн төв дээр ирээд гаргаад өгнө! Тэгээд, “Зул сарын мэнд, Шинэ оны мэнд хүргэе.” гэнэ. Хүн бүрд нэг хайрцаг. Намайг тоолоход 300 орчим байсан. Тэгээд тэд эргэж хараад, “Та хаанаас энэ бүх шоколадыг хулгайлаа вэ?” гэж асуусан. Магадгүй тэр зүгээр тоглосон байх. Гэхдээ цагдаа нар илт тоглоом наргиа хийдэггүй. Цагдаа байдлаараа, их нухацтай тоглоом хийдэг. “Энэ бүх шоколадыг хаанаас хулгайлаа вэ?” Магадгүй тэр дотроо “Ха, ха.” гээд инээсэн байх. Гэхдээ түүнийг дотроо инээж байгааг хараагүй. Тэгтэл тэр залуу жаахан уурлаж байдаг. Тэр, “Үгүй, бид юу ч хулгайлаагүй! Тэнд байдаг Каррефор-с авсан. Та одоо залгаад асуу.” гэсэн. Тийм үү? Та тэгж хэлсэн. Тэгэхэд цагдаа, “Ок.” болсон. Тэр биднийг наргиа ойлгодоггүй гэж бодсон байх, тиймээс тэр тийм хүмүүстэй харьцахыг хүсээгүй байх. Тэгээд, “За тэнд оруулаарай.” гэж хэлсэн.

Тэгээд би даргад нь, шалтаг гаргаад, “Сүүлд би та бүхнийг үнэхээр их үймүүлсэн. Танай улсад би ердөө л зочин төдий. Та нарт бүгдэд тань нэг нэг (веган) шоколад өгөхийг зөвшөөрнө үү, учир нь та нар жилийн турш маш их ажилладаг. Та нарт хэн нэгэн талархдаг эсэхийг мэдэхгүй учраас бид талархаж байна.” гэж хэлсэн. Тэгэхэд тэр, “За.” гэсэн. Тэнд өөр нэг цагдаа нь миний нэрийг мэдэж байсан. Машины асуудлаас болоод нэг цагдаа нь миний нэрийг мэдэж байсан. Надад даатгал байсан учраас юу ч болоогүй, магадгүй зүгээр л нэг зураас байсан байх. Зурагдсан машиныг ч би хараагүй. Тиймээс дарга нь бас намайг хэдийнээ мэдэж байсан, учир нь тэр өмнө нь миний машин асуудалд ороход зохицуулж байсан. Бид машиныг оруулж хараахан миний нэр дээр шилжээгүй байсан учраас тэр надаас, “Та энэ машиныг хулгайлсан уу? Тийм үү, үгүй юу?” гэж асууж байсан. Тэгэхэд нь би, “Үгүй, эрхэм ээ!” гэж хэлсэн. Маш чанга, түүн шиг чангаар. Тиймээс тэр намайг оролдож болохгүйг хэдийнээ мэдэж байсан. Дараа нь тэр намайг хулгайлаагүй гэдгийг мэдсэн учраас намайг бүр ч илүү хүндэтгэх болсон. Намайг шоколад өгөх зөвшөөрөл хүсэхэд тэр шууд л “За” гэсэн. Маш баяртай.

Бас би өмнө нь тэдэнд зарим нэг (веган) цагариган боовны төлийн зүйл өгч байсан. Цагдаа цагариган боов гэх мэт чихэрлэг зүйлст дуртай гэж сонсоод би маш ихээр нь авсан. (Зөвхөн Америкт.) Зөвхөн Америкт аа? (Францад бол үгүй.) Францад үгүй ээ? Францад, тэд юунд дуртай вэ? (Бяслаг.) Бяслаг! Өө! Өө! Би мэдээгүй юм байна. (Дарс.) Дарс! Өө тийм, би бас хэдэн (градусгүй) оргилуун дарс авч байсан. Тэгээд бид оруулаад ирэхэд тэд, “Өө, бид зүгээр л тоглож байсан юм.” гэсэн. Би, “Юу! Би тоглож байгааг тань хараагүй. Жинхэнээсээ л хэлж байна гэж бодоод, одоо аваад ирлээ шүү дээ. Би буцааж болохгүй.” гэж хэлсэн. Тэгээд би бүгдийг нь нээж, хүн бүр л нээж байгааг нь хараад бүгд “За.” гэсэн. Магадгүй тэд дараа нь хүүхдүүдэд өгсөн байх, мэдэхгүй байна. Харин би зүгээр л явсан, “Баярлалаа. Уучлал гуйсныг минь хүлээн авсанд Бурханд талархъя” гэж хэлсэн. Тэгэхэд тэдний зарим нь намайг мэдэж байсан, дараа нь намайг (веган) шоколад Зул Сард зориулан авчрахад дарга нь хэдийнээ зүгээр байсан.

Мөн өөр нэг залуу, магадгүй дарга нь ч юм уу надаас, “Таныг хэн гэдэг вэ? Бид нэрийг Тань мэдэх ёстой. Хэн өгч байна вэ?” гэж асуусан. Тэгэхэд нь би, “Та миний нэрийг мэднэ. Би энд бүртгэлтэй шүү дээ.” гэж хэлсэн. Тэгэхэд нь өөр нэг байцаагч цагдаа түүнд, “Би Түүний нэрийг мэднэ.” гэж хэлсэн. Тэгээд тэр миний нэрийг үсэглээд хэлж өгсөн. Тиймээс би, “Харж байна уу? Намайг энд сайн мэддэг. Би сайн. Санаа зоволтгүй.” гэсэн. Тэгээд тэд бүгд намайг явуулсан. Тэд их нөхөрсөг, тун нөхөрсөг цагдаа нар. Тэндхийн цагаа нар магадгүй магадгүй бусад газрын цагдаа нараас илүү стресстэй байдаг байх, учир нь Монако жижигхэн. Хүн бүр л тэнд тансаг машинтай очиж, бүгд л чухал Хүндтэй хүмүүс учраас тэд үнэхээр их болгоомжилдог байх. Тэнд дугуйтай юм уу, мотоциклтой очвол тэд бичиг баримт гээд бүхнийг тань шалгах ёстой байдаг. Тэнд замын хөдөлгөөн хэт ихтэй учраас эмч нар хүртэл дугуйгаар явдаг. Замаар зигзаг-лан явж, өвчтөнүүд дээрээ хурдан хүрэхэд илүү амар байдаг. Гэсэн ч, тэднийг мэддэг байсан ч, хотынхоо, улсынхаа аюулгүй байдлыг бодож үнэмлэхийг нь шалгах ёстой байдаг. Тэнд ямар ч гэмт хэрэг, дээрэм тонуул, юу ч болдоггүй гэж ярьдаг; хүн бүр тэнд маш аюулгүй. Аюулгүй гэдгээрээ алдартай гэж тэд надад хэлсэн. Тэгээд ч би тэнд байсан хугацаандаа аюулгүй байсан. Би хаа сайгүй ганцаараа явж байсан. Надад тэнд олон алмазан хамгаалагчид хэрэгтэй байгаагүй. Тэднийг алмазан хамгаалагчид гэдэг. Ямар алмаз болохыг мэдэхгүй. Нэг өдөр би шалгана аа. Магадгүй алмазан хэлбэртэй гоймонгууд байж мэднэ.

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (5/7)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-23
81 Үзсэн
2024-11-22
964 Үзсэн
27:23
2024-11-22
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд