Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

ЭНХ ТАЙВАН: Нийтэд үйлчлэхийг илүү том дүр зургаар хар, 10 хэсэгт лекцийн 9-р хэсэг, 2020 оны 09-р сарын 16

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Тэр энхийн төлөө залбирдаг. (за.) Үүнийг л би дотроо мэднэ. (Хөөх!) Диваажин надад түүнийг энх тайвны төлөө залбирдгийг хэлсэн. (Хөөх!) (Гайхалтай юм аа!) Та нар Бурханыг хуурч чадахгүй. (Тийм.) Та нар Диваажинг халхлахгүй. Иймд Тэд мэднэ. (Тийм, Багшаа.) Ямартай ч, энх тайван бол ямар ч ерөнхийлөгчийн улс орондоо хийгээд дэлхийд өгч чадах хамгийн үнэт зүйл.

Би ерөнхийлөгчид өрсөлдөөгүй учраас хэн ч намайг улс төрч болно гэж санаа зовохгүй. Мөн миний Азиас ирэх даруухан дуу хоолой, тэгээд ч ямар нөлөөтэй гэж? Бид Америкчууд биш; бусдад таалагдахгүй болох юм уу санал авч чадахгүй гэж санаа зоволгүй чөлөөтэй ярьж болно. Та нар миний төлөө саналаа өгөх хэвээр. (Тийм, Багш аа.) Тийм ээ би та нарын Багш, гуйж байна. Намайг огцруулах хурал бүү хийгээрэй, гуйж байна. Тэгвэл би үнэхээр их баярлаж, хаашаа ч юм явах шалтагтай болж, өөртөө зориулж ямар нэг зүйл хийнэ. (За.) зураг зурах юм уу, нэмж дуу зохионо. Сүүлийн үед надад зугаацах зүйлс байхаа больж. Би хэн нэгнээр мандолин авчруулсан ч, харж ч амжаагүй. Харах ч цаг зав надад алга. (За, Багш аа.) Мэдээж, би үүнийг өөр нэг буланд өлгөөтэй байгааг харсан ч одоог болтол санаагүй. Би үүнийг нэг буланд өлгөөтэй байхыг нь харсан ч цаг зав огт гараагүй.

Бид зайнаас конференцууд хийж байгаа нь сайн юм, ингэснээр би тэгж их гоёх шаардлага байхгүй. Надад ердөө л хэдэн хос хувцас байгаа ба энийг өмсвөл зүгээр юм гэж бодсон. Үлдсэн хамгийн сүүлийн гоёмсог хувцас. Магадгүй ахиад конференц хийх шаардлага гарвал яваад, хаа нэгтэйгээс хувцас авах ёстой болно. Байнга л нэг л ижил цамцаараа та нарыг уйдаамааргүй байна. Азаар надад дөрөв байсан учраас одоог хүртэл та нар дөрвөн төрлийг харлаа. (За, Багш аа.) Надад байгаа гоёмсог хувцас тэгээд л болоо. Би хуучин газраа очиж, хэдэн зүйл авахгүй бол, эсвэл хэн нэгэнд хэлж авчруулахгүй бол тэгээд л гүйцлээ. Бид ахин дахин баясаж болно. Би яагаад ийм зүйл ярив? Юу вэ? Аан, тэгэхээр санал авахгүй гэж санаа зовохгүй. (Тийм, Багш аа.) Эсвэл сонинд муугаар бичнэ. Би тоохгүй. Тэд энэ олон жил тэгсэн. (Тийм.) Энэ нь итгэл бишрэлтэй хүмүүсийн хэн нь энэ замаар үргэлжлүүлэн явах хангалттай билиг ухаантайг сорих сорилт юм. Мөн хэн нь илүү дээд сүнслэг түвшинд хүрч, юуг юу вэ гэдгийг ойлгосныг харах сорилт юм. (За, Багш аа.) Доод түвшний хүмүүс аймшигтайгаар унадаг. Хуурай навчис мэт унадаг. (За.) Гаднын хүмүүсийг ярилтгүй. (За, Багш аа.) Энэ бүх хувь тавилан, үйлийн үр юм. Би юу хийж чадах вэ? Цаагуур нь чимээгүйхэн туслах гэж хичээсэн. (За, Багш аа.) Бүх ярианыхаа цаана би хүмүүст болон амьтдад туслах бусад зүйлсийг хийдэг. Өөр юу байлаа? Би энэ талаар бүхнийг ярьж дууссан уу?

(Та нар Хятадын талаар зарим нэг зүйл ярьж байсан уу? ) Өө тийм. Дэлхийн ихэнх улс Хятадаас айдаг. Учир нь Хятад бас том булчинтай. (Тийм.) Мөн тэд маш олон хүн амтай. (Тийм.) Мөн зэвсэгтэй. (Тийм.) Хөнөөлт зэвсгүүдтэй. Үй олноор хөнөөх зэвсгүүдтэй. Тэдэнд атомын бөмбөг бий юу? (Тийм, Багшаа. Байгаа.) Тийм. Харж байна уу? Энэтхэгт хүртэл байдаг. Юутай ч, зөвхөн өөрсдийгөө хамгаалахын тулд юм, тэд тэгж боддог. Бусад орнуудад байгаа учраас тэдэнд байх ёстой гэж тэд боддог. Тийм учраас Солонгосчууд бас ерөнхийдөө цөмийн зэвсэг хөгжүүлж бий болгосон. Мэдээнд хэлснээр бол тэд боловсруулж байсан. Тиймээс Солонгосчууд үүнийгээ зогсоосон нь тун зоригтой үйлдэл гэж бодож байна. (За.) “Цөмийн зэвсэггүй” болно гэж хэлсэн нь. Даяанаас нэлээд хугацааны өмнө, Хүндэт Комрад Ким Жон Ун өөрийгөө аав болсон гэдгээ зарласан ба тэр хүүхдүүдийнхээ нуруунд цөмийн зэвсэг байлгахыг хүсээгүй, тийм зүйл болсон. (За.) Тэр цөмийн бөмбөгийг хүсээгүй. (За, Багш аа.) Тиймээс миний бодлоор тэр үнэхээр зоригтой. Тэр Энх Тайвны шагналаас илүүг хүртэх гавьяатай. (За, Багш аа.) Магадгүй Баатрын Шагнал, Эр зоригийн шагнал эсвэл юу ч юм. Атомын бөмбөгийн эринд, эсвэл бусад бөмбөгийн эринд тэр үүнээс татгалзах хангалттай зоригтой байна. (Тийм.) Үүнийгээ устгах. Энэ бол эр зориг. Маш их зориг. Бидний бодож мэдэх ямар ч цэрэг командлагчаас илүү зоригтой. (За, Багш аа.) Тэр үнэхээр ухаалаг, зоригтой байгаад баяртай байна, үнэхээр. Тэр дэлхийгээс илүү магтаал хүртэх гавьяатай. Тэдний энд тэндээ хийж байгаа юуг ч бай заримдаа доод албан тушаалтан нь, эсвэл заримдаа өөр гэр бүлийн гишүүд юм уу засгийн газрын гишүүд, магадгүй түүний нэр хүндийг хамгаалахыг хичээсэндээ оффис дэлбэлсэн гэх мэт зүйлс хийсэн. Бусдаар бол түүний хийсэн зүйл биш. (За.) Бид яагаад үүний талаар одоо ярив? Ерөнхийлөгч Трампын тухай. Тэр үүнд оролцсон, найрамдлын, цөмийн зэвсэггүй дэлхийн хэлэлцээрт оролцсон. (Тийм.) Тиймээс би баяртай байна. Тийм ерөнхийлөгч байгаад баяртай байна. Түүний төлөө саналаа өгөхийн тухайд бол, эсвэл хүмүүс түүнийг дэмжиж байгаа тухайд гэвэл үргэлж сайн, муу тал байдаг.

Түүний талаар бичигдсэн олон ном байгаа гэж та нар хэлсэн ч, эсвэл гэр бүлийн гишүүд нь түүний эсрэг байв ч, энэ нь ердөө хувийн зүйл. (За.) Мөн энэ нь бас өнгөрсөн. Одоо болон ирээдүйг харах учиртай. Магадгүй тэр улс төрийн эсвэл бусад зүйлс дээр, байгаль орчны алдаа гаргасан байж болно, гэвч тэр бол бизнесмен. Тэр бизнесмен юу гэж боддогийг боддог. Тиймээс магадгүй тэр өөрчлөгдөх байх. Магадгүй тэр хүмүүст мах бүү ид гэж хэлээд, махыг хориглох анхны ерөнхийлөгч болох байх. Хэн мэдлээ? Хориглох ч биш л дээ, гэхдээ хууль гаргах, (За.) эсвэл веган хууль ч юм уу. Хэн мэдлээ? Би тэгж л найдаж байна. Хэрэв тэр ахиад ерөнхийлөгч болбол таагүй хийсэн бүх зүйлсээ залруулах боломжтой гэж мэдээлсэн байсан. Магадгүй, магадгүй үгүй. Гэхдээ ядаж л тэр сайн зүйлс хийсэн. (Тийм, Багш аа.) Зарим тань намайг түүнд Гэрэлт Дэлхийн энх тайвны удирдагч шагналыг өгөхөд санал нэгдээгүйг мэдэх ч, би харамсдаггүй (За, Багш аа.) Энэ талбарт түүнийг сайн ажилласан гэж боддог. (За.) Би зөвхөн түүнд Энх тайвны Шагнал өгсөн. Түүнд шилдэг ах ч юм уу, шилдэг авга ахын шагнал өгөөгүй. Тэдний гэр бүлийн маргааны талаар би юу ч мэдэхгүй. (За, Багш аа.) Ийм зүйл улс орон бүрд, гэр бүл болгонд байдаг. Гэр бүлд маргаан байдаг. (За, Багшаа.) Хувийн сонирхлоос болоод, нөхцөл байдлаас болоод, хэцүү болгодог зүйлсээс болоод. Үйлийн үрээс болоод маргадаг. Сүнслэгээр хол харвал энэ нь үйлийн үр юм. Түүний Энх тайвны шагнал өгсөнд та нар баяртай байгаа гэж найдъя. (Тийм. Бид баяртай байгаа, Багш аа.) Өнөөдөр асуултаар тань тодорхой болгосон нь сайн боллоо. (За, Багш аа.) Америкчууд энэ удаад ямар ч ерөнхийлөгч сонгосон бай илүү адислагдана гэж найдъя. (За, Багш аа.)

Харин би зүгээр л Ерөнхийлөгч Трамп яаж энэ бүхнийг, түүнд чиглэсэн энэ бүх дайралтуудыг яаж тэсдэгийг мэдэхгүй юм, дайралтууд нь үнэн эсэх нь хамаагүй. (За.) Тэр ажлаа яаж хийсээр байдгийг мэдэхгүй. Энэ бол тун аймшигтай. Би ерөнхийлөгч байсан бол зугтах байсан. Хэт их дайралт. (За, Багш аа.) Урам өгөх нь маш бага. Гэвч үргэлж л зарим хүмүүс нь дэмжиж, зарим нь эсэргүүцэж байдаг. Ямар ч ерөнхийлөгчийг. Бүх ерөнхийлөгчдийг харахад тэдэнд тал, тал байдаг. (Тийм.) Ерөнхийлөгч Обама-д хүртэл урьд нь тийм байсан эсвэл Ерөнхийлөгч Картерт. Тэр амар амгалан, сайхан сэтгэлтэй тариачин хүн байсан ч, хүмүүс түүний эсрэг байсан. (Тийм.) Тэгтэл тэр яагаад эхнэрээ ийш, тийш явахад нь итгэсэн бэ. Яагаад болохгүй гэж? Эхнэр нь чадахаар байвал, мөн тэр завгүй бол бусад удирдагчидтай уулзуулахаар яагаад эхнэрээ явуулж болохгүй гэж? Тэд үүнд хамтдаа шүү дээ. Зарим эмэгтэйчүүд ухаантай. (Тийм.) Мөн, “Агуу хүн бүрийн цаана, агуу эмэгтэй байдаг” гэдэг. (Тийм.) Гэвч тэд шүүмжлэх юу ч хамаагүй олдог. Миний бодлоор хүмүүс хов жив ярих зүйлтэй болох гэж ерөнхийлөгчийг сонгон томилдог байх. Шүүмжлэх гэж, эсвэл шүүх гэж, цовдлох гэж ч юм уу. Би тэр улсад ерөнхийлөгч болохыг хүсэхгүй байна, ялангуяа Америкт. (За, Багш аа.) Би зүгээр л хүндэт иргэн, тиймээс тэр улсын талаар жаахан ярихад зүгээр. Надад бага зэрэг хамааралтай, тийм үү? (Тийм, Багш аа.) Надад энэ талаар ярих жаахан эрх бий. (Тийм, Багш аа.) Би хэд хэдэн хүндэт иргэн цол авсан. (За, Багш аа.) Тийм, Америкчууд та нараас илүү. Та нар бол нэг удаагийн л иргэн. Би Америкийн хоёр удаагийн хүндэт иргэн. Хоёр хүндэт иргэний шагналтай Их Багштайгаараа бахархаарай. Зүгээр л хүндтэй. Надад ямар ч эрх, ямар ч ашиг, тус тэнд байхгүй ч энэ талаар ярих бага зэрэг давуу эрхтэй. (За, Багш аа.) Энэ талаар бодсон чинь, би Америкийн хүндэт иргэн учраас Америкчуудын талаар ярьж болно, тийм үү? (Тийм, Багш аа.) Ерөнхийлөгчийн талаар ярьж болно, тийм үү? (Тийм, Багш аа.) Тийм үү, үгүй юу? (Тийм, Багш аа.) Хуулиар зөвшөөрдөг үү, үгүй юу? (Зөвшөөрнө, Багш аа.) Хууль ёсны (Тийм.) Ядаж л 50%. Угтаа бол жинхэнэ иргэн биш учраас энэ талаар ярих давуу эрх нь 50% л байдаг, гэвч би хэд дахин илүү! Хэд хэдэн иргэний шагналтай! Тиймээс, миний бодлоор би зарим Америкчуудаас “арай илүү иргэн” байх. (Тийм.) Хөөх, би их бахархаж байх чинь. Би энэ дундаа л наргисан юм шүү. Зарим мужууд надад хүндэт иргэншил өгсөн санагдаж байна. Хотуудын түлхүүр болон сенатын түлхүүр зэргийг өгсөн. Тийм учраас би хууль ёсны гэж бодож байна. (Үнэхээр, үнэхээр тийм шүү.) Зүгээр л ярихад. За та нар асуусан нь сайн боллоо. Баярлалаа. (Баярлалаа, Багш аа.)

Хариулт минь хангалттай юу? (Тийм, Багш аа.) Намайг Энх тайвныг шагналыг буруу залууд өглөө гээд сэтгэл тань тавгүйрхэв үү? (Үгүй, Багш аа.) Үгүй. Тэр хүртэх эрхтэй байсан. Та нар хэлэх ёстой. Тэр хүртэх эрхтэй байсан. (Тийм.) ямар ч санаатай байсан. (Тийм.) Зөвхөн санаа нь биш харин ийм сайн зүйлд амжилттай байгаа нь юм. (За.) Мэдээж тэр улс төрч. Улс төрд юу түүнд болон түүний намд таатай байна, түүнийг хийх ёстой. (За.) Үүнийд буруу зүйл байхгүй. Гэвч энэ нь тоолшгүй олон хүмүүст, олон үеийн хүмүүст сайн юм, сэтгэл нь илүү амар тайван байна. Арабын улс оронд, Израйлд магадгүй дайн дэгдэнэ гэж сэтгэлдээ шаналж, айж, нойргүй хонолгүй амьдралаа үргэлжлүүлэх боломжтой. (Тийм.) Энэ бол талархаж, магтах зүйл юм. Үүний төлөө бид Бурханд талархъя. Энэ талаар өөр санаа байна уу? (Тийм, Багш аа. Ерөнхийлөгч Трампын талаар миний мэдэх зүйл бол тэр их шүтлэгтэй. Есүс Христэд үнэхээр шүтлэгтэй бөгөөд архи уудаггүй, тамхи татдаггүй. ) Тийм үү. ( Түүнийг би тун онцгой гэж боддог, учир нь тэр бол бизнесмен хүн бөгөөд олон хүнтэй уулзахад архи уухгүй, тамхи татахгүй байсан ч, амжилтад хүрсэн ба одоо бүр ерөнхийлөгч болсон. Тиймээс Таны хэлсэнчлэн магадгүй Бурхан түүнийг тэнд тавьсан, онцгой сүнс байх.) Тийм. Мэдээж. Гэвч юу гээч, тэр бас сэтгэлдээ шүтлэгтэй. Тэр энх тайвны төлөө залбирдаг. (За.) Би дотооддоо үүнийг мэднэ. (Хөөх!) Диваажин надад түүнийг энх тайвны төлөө залбирдаг гэж хэлсэн. (Хөөх!) (Гайхалтай!) Бурханыг хуурах боломжгүй. (За.) Диваажинг хуурах боломжгүй учраас Тэд мэднэ. (Тийм, Багш аа.) Юутай ч, ерөнхийлөгч хүний эх орондоо, дэлхийд өгөх хамгийн эрхэм зүйл бол энх тайван. (За.) Хэрэв тэр Израйл, Арабын хооронд энх тайвныг тогтоосон бол, энэ нь бас Америкчууд энх тайван гэсэн үг. (За.) Тэд баяртай байх ёстой. (За, Багш аа.) Учир нь Арабын улсууд болон Америк бас хоорондоо таарамжтай байгаагүй. (Тийм, Багш аа.) Үзэл баримтлалаасаа болоод, газар зүй, шашин гэх мэтээс болоод. (За, Багш аа.) Тиймээс энэ нь Америкчуудад маш сайн юм. Тэд үүнийг мэдэх учиртай. (За.) Тэд үүнийг мэдэх учиртай. Дэлхий энх тайван байж, Арабын орнууд Израйлтай энх тайван байгаад баяртай байх учиртай. Учир нь Израйл бас Америктай холбоотой. Та нар мэднэ, тийм үү? (Тийм.) Тэд хамтдаа бизнес хийдэг ба хамтрагч. Тиймээс Израйл энх тайван болно гэдэг нь Америк бас энх тайван болно гэсэн үг. Тийм учраас би үүнд баяртай байна. (За, Багш аа.) Манай улс, миний хүндэт иргэншилтэй улс энх тайван.

Би бас Америкчуудад тун их талархдаг, учир нь тэд надад миний мэдэх ямар ч орноос илүүтэй, хамгийн их шагналыг өгсөн. (За, Багш аа.) Шагналдаа гол нь биш харин, шагналыг дагадаг хүндлэл чухал. Энэ нь тэдний чин сэтгэл, хүндлэл юм. (Тийм.) Намайг хэн ч биш байхад тэд надад өгсөн. Би жижигхэн л Их Багш байсан, ба бидэнд телевиз энэ тэр юу ч байгаагүй. Олон хүн намайг мэддэг байгаагүй. (За.) Тэд нэвт харж чаддаг. (Тийм.) Энэ нь миний энэ дэлхийд хүртсэн хамгийн дээд хүндлэл байсан, - Америкчуудаас. (Хөөх.) Тиймээс би улс орны тань талаар сайнаар ярих юм уу, улс орныг тань харж хандвал энгийн л зүйл. (За.) Би завгүй царайлсан нэгэн ч юм уу, санал гэх мэт, ямар нэг ач тус харж, улс төрчийн байр сууринаас яриагүй юм шүү. Намайг хэнээс ч, юу ч авдаггүйг та нар мэднэ. (За, Багш аа.) Магадгүй хайрцаг цай, хааяа нэг авдаг. Хэрэв зарим нэг том хүн надад хайрцаг цай өгвөл би авдаг. Тэднийг л баярлуулах гэж. Гэхдээ эргүүлээд ямар нэг зүйл өгдөг. (За, Багш аа.) Тиймээс үүнээс би юу ч хүртдэггүй. Би зүгээр л шударгаар ярьдаг. (За.) Мөн Америкчууд ноён Трампын хийсэн зүйлд баярлаж, талархах учиртай. Түүний хийж чадах зүйлд. Бусад хийж чадахгүй байгаа зүйлсээ магадгүй тэр илүү дээр нөхцөлд, шийдвэр гаргах илүү дээр нөхцөл байдалд хийх байх. Түүнд бодох хугацаа илүү гарна. (Тийм.) Ерөнхийлөгч байна гэдэг заримдаа цаг завгүй байдаг. Зөвлөх тань юу л гэж хэлнэ, тэгж шийддэг. Энэ бол маш хүнд нөхцөл байдал. Түүнд илүү цаг зав гарвал, бясалгалд илүү явбал эсвэл даяан ч юм уу хийвэл, магадгүй илүү бодож, нөхцөл байдал нь дээрдэх байх. Эсвэл магадгүй тэд Зууван Оффисыг өөр тийш нь нүүлгэнэ. (За, Багш аа.) Миний хэлсэнчлэн илүү дээр байрлалд.

Жишээ нь Европ шиг, Англи шиг. Засгийн газар нь хөл хориход хүн бүр гэртээ хэсэг хугацаанд байхад, юмс дээрдэж байсан. (Тийм, Багш аа.) Тэгээд хүмүүс болон улсын төрийн бодлоготой бүлгүүд эсвэл хувь хүмүүс засгийн газрыг дарамталж эхэлсэн. Улмаар тэд дарамтад нь бөхийж, улс орноо эргээд нээсэн. Гэтэл одоо халдвар авсан хүний тоо огцом өссөн, (Тийм.) оргил үед байснаасаа ч хавьгүй хурдан, хавьгүй олноороо халдвар авсан, жишээ нь гурав, дөрвөн сараас илүү. (Тийм, Багш аа.) Үүнээс ч дор. Мөн Францад, төстэй нөхцөл байдал. Америкт нэг удаа олон газрууд хөл хорио тогтооход хүмүүс гудамжинд гарч, бослого гаргасан. Тэгтэл нээгдэж, улмаар халдвар улам тархсан. Хүүхдүүд ихэвчлэн сургуульдаа явахгүй байсан. Гэтэл хүмүүс бас өөр санал бодол гаргаж, хөл хорио нь хүүхдүүдэд цар тахлаас илүү муу гэж хэлсэн. Ингээд сургуулиуд дахин нээгдэж эхэлсэн ба сонинд хүүхдүүд сургуульдаа яваад бүгд халдвар авсан гэж бичсэн байсан. Тэгэхээр аль нэг улсын ерөнхийлөгч ч юм уу удирдагч байхыг хэн хүсэх вэ, юу гэж нэрлэх нь хамаагүй - ерөнхий сайд эсвэл хаан, эсвэл хатан. Азаар та нар биш. (Тийм, Багш аа.) Учир нь удирдагч байх ямар байдгийг би бас мэднэ. Хүмүүс хэзээд ч өөрийг тань өргөж эсвэл няцлах боломжтой. Азаар шавь нар, сайн бясалгадаг шавь нар дотооддоо сайн ахуй ойлголттой байдаг учраас тэд ойлгодог. Сайн бясалгадаггүй нь доогуур төвшиндөө үлддэг, хаашаа ч явдаггүй учраас шүүмжлэх юм уу, өөрсдөө буруу зүйл хийхэд өртөмтгий байдаг. (За, Багш аа.) Аль эртнээс л дэлхий ийм байсан.

Маск зүүхэд хүртэл, хүмүүс зүүхийг хүсдэггүй. Тэд бас гудамжинд гарч эсэргүүцсэн. (Тийм, Багш аа.) Зүгээр л гадагшаа богино хугацаагаар гарахдаа маск зүүхэд шүү дээ. Гэртээ байхдаа хүссэнээ хийж болно. Өөрсдийг нь хамгаалахын тулд. Учир нь үнэндээ, мэргэжлийнх шиг биш маск зүйлээ ч тэр нь ямартай ч хамгаалдаг, учир нь ярьж байхад тань халдвар авсан өөр нэгэн дэргэд тань байвал эсвэл түүний гаргасан агаараар амьсгалах үед ам руу тань орох бактери, вирус багасна. Биед тань бактери, вирус бага орох тусам, та нар өвчлөл багатай байна. (За, Багш аа.) Эсвэл бактери, вирус бага байх тусам дархлааны систем тань тэмцээд гаргачихна. Гэвч хэт хүнд ачаалбал, маск зүүхгүй байж хүмүүсийн гаргасан дуслуудыг, жижиг дуслуудтай агаараар их амьсгалбал та нар өвчилнө. Илүү ноцтой өвчилж, эмчлэхэд хэцүү болно. (За, Багш аа.) Хэрвээ өвдсөн байсан ч, тийм ч ноцтой биш бол эдгэрэх боломжтой ба эмч тусалж чадна. Гэвч амаа халхлаагүйн улмаас үй олон бактериар халдвар авсан бол амьд үлдэхэд хэцүү бөгөөд үүнээс болж үнэхээр хүнд байх боломжтой. (За, Багш аа.) Учир нь бие махбод тань хэт их бактерийн дайралттай тэмцэж чадахгүй. Ямар ч зүйлтэй адилхан. Хэрэв хэдхэн удаа усаар шүршүүлэхэд та нар норохгүй, нэвт норохгүй. Харин шүхрээр хамгаалалгүй, эсвэл зарим нэг зүйлсээр хамгаалалгүй өөрсдийг устай хоолойнд өртүүлбэл мэдээж бүрэн норж, хатахад их хугацаа орно. Хатаах арга байхгүй бол нойтон байдлыг тэсэх ёстой болно. Улмаар ханиад хүрэх боломжтой. Хатгаа хүрч ч мэднэ, гэх мэт. Тэгэхээр маск үнэхээр нэмэртэй. Учир нь яг одоо, бид хаа сайгүй өвчин дунд сэлж байна, дэлхийд төрөл бүрийн өвчин байна. Хэзээ юу тусахаа таахын аргагүй. (За, Багш аа.) Тиймээс амьдралаа аль болох хэвийнээр нь үргэлжлүүлэхийг хүсвэл өөрсдийгөө хамгаалаарай. Зөвхөн маск зүүхийн төлөө хүмүүс яагаад бослого гаргасныг мэдэхгүй юм. Зүгээр л маск зүүхийн юу нь хэцүү байх вэ? Энх тайвны төлөө. Тэгээд хэн ч байхгүй үед тайлчхаж болно шүү дээ. Аюулгүй байна гэж мэдэрсэн үедээ тайлж болно. Олон хүмүүстэй хутгалдаж байгаа үедээ л, тэдэнд КОВИД-19 байхгүй ч, өөр бусад халдварт өвчин байж мэднэ шүү дээ. Мөн та нарт бас л халдвар тарааж мэднэ. За, хэлэх гэсэн зүйл минь гэвэл, удирдагч байх тийм ч амар биш. Одоо та нар мэдлээ. Хэзээ ч удирдагч байхыг бүү хүс. Эсвэл бүр Их Багш. Сүнслэг багш юм уу Их Багш бас адилхан. Зүгээр л чимээгүйхэн амьдралдаа баяс, олны анхааралд өртөлгүй. Ажлаа хий, ямар ч ажил байсан, баяс. Амар амгалан, тайван байдалдаа жарга. Юутай ч, одоо энэ хангалттай. (Баярлалаа, Багш аа.) Хариулт хангалттай юу? (Тийм, тун хангалттай.)

Миний мартсан өөр зүйл байна уу? Би хараадахъя. Аан! Тийм, тийм. Та нар надад түүний талаар мэдээлэл хэлсэн учраас би бас өөр бусад зүйлсийг бодож байна, жишээ нь тэр одоо баян, тийм үү? (Тийм.) Урьд нь тэр бүтэлгүйтэж байсан ч ахиад баян болсон, тийм үү? (Тийм, Багш аа.) Тэрбумтан уу, саятан уу? (Тэрбумтан.) За. Тэгэхээр түүнд санаа зовохгүй байж болох нэг зүйл бол тэр хахууль авахгүй. (За.) Тэр авлига авахгүй. (Өө, тэр үнэн.) Тиймээс магадгүй ямар нэг буруу зүйл байвал тэр “үгүй” гэж хэлнэ. (Тийм.) Тиймээс би тэгж хэлсэн юм. Бизнес гэх мэтээс болж хүн бүр Хятадаас айдаг, тэр бол үгүй. Харж байна уу? (Тийм.) Тэр шууд тэдний эсэргүүцсэн. Энэ нь сайн гэж хэлж байгаа юм биш шүү. (За.) Үүнийг би сайн, эсвэл муу гээгүй. Гэвч миний хэлэх гэсэн зүйл бол тэр айдасгүй. (За.) Угтаа бол тэр Хятад улстай нөхөрлөж байсан. (Тийм.) Гэвч одоо цар тахлаас болоод ч юм уу, ямар нэг шалтгаанаар тэднийг тасалсан. Тэр Хятад улстай олон бизнес, сайн харилцаагаа тасалсан. Та нар харсан уу? (Тийм.) Тэр бол хахуулдахын аргагүй хүн. (За.) Магадгүй тэр зарим нэг буруу зүйлийг, итгээд, бизнесмен хүнийхээ хувьд итгээд хийсэн байж болно. Мөн хэн ч бай Хятадтай харилцаагаа таслах юм уу Хятадыг гомдоож зүрхлээгүй. Тэр тэгсэн. Та нар мэднэ. (Тийм.) Тийм учраас та нар түүнийг хахууль авахгүй гэдэгт, эсвэл хувийн нөхөрлөлөөс болж эсвэл таалагдах гэж, хувийн сонирхлоос болж юмс хийхгүй гэдэгт итгэж болно. Ойлгож байна уу? (Тийм.) Мөн түүний гэр бүл, олон хүн түүнийг дэмждэг. Нэг, хоёр нь л дэмждэггүй. (За.) Тэд бол баян гэр бүл учраас түүний хүү нь эсвэл нь охин нь ямар нэг зүйл хийх гэж хэн нэгнээс хахууль авна гэж айлтгүй. (За.) Өөрийнхөө төлөө ч юм уу авахгүй.

Мөн... Өөр юу байлаа? Тэгэхээр магадгүй ирээдүйд, хэрэв тэр байсаар байвал, хэрэв тэр хүмүүст мах сайн биш гэж бодвол, энэ бүхнийг мэдвэл, энэ тухай судалгаа хийвэл үүнийг муу гэдгийг мэдэж, шийдэл гаргахдаа лоббидуулахгүй. Шууд л эсэргүүцэх болно. (За.) Учир нь тэр муу гэж бодсон олон зүйлийг эсэргүүцсэн. (За.) Веганыг л тэр мэдээгүй. Олон хүмүүс энэ тухай мэдээгүй. Веган биш байх тухай энэ бүх муу зүйлсийг урьд нь би мэддэггүй байсан. (За.) Мах муу гэдгийг мэднэ, аллага муу гэдгийг мэдэх ч хананы цаана, махны үйлдвэрт энэ бүх харгислал байсныг мэдээгүй. (За.) Мөн өндөгний бизнес хүртэл! Би, “За, цагаан хоолтой хүмүүс өндөг иддэг. зүгээр.” гэж боддог байсан. Гэвч энэ нь үнэхээр аймшигтай, үнэхээр жигшмээр. Тэд дэгдээхэйнүүдийг тэгээд л алчихдаг. (Тийм.) Амьдаар нь машинддаг. (Тийм.) Би өөрөө ч үүнийг мэддэггүй байсан. Эдгээр зүйлийг би яагаад судална гэж? Би мэдээгүй. (За, Багш аа.) Мөн би сүүг зүгээр гэж бодсон, учир нь үхэр хангалттай сүүтэй, тугалдаа болон бидэнд хүрэлцэх хангалттай сүүтэй л гэж бодсон. (За.) Мөн хэт их сүү байвал ээж үнээнд нь тухгүй байдаг учраас тэд заримыг авна. Гэвч би тэднийг үнээг арьсыг нь хуулартал зовоодгийг эсвэл босож чадахгүй болтлоо яс нь үйрдгийг би мэдээгүй. Сүүлийн дусал нь хүртэл лимон шиг шахдаг. (Тийм.) Мөн тэднийг гормон гэх мэт зүйлээр тэжээж, илүү сүү гаргуулдаг. Би мэдээгүй. Энгийн хүмүүс ийм зүйлийг мэдэхгүй. Мэдэх үү? (Үгүй, Багш аа.) Үгүй! Та нар ч бас мэдээгүй, тийм үү? (Мэдээгүй.) Үгүй! Азаар одоо бид Суприм Мастер ТВ-г хийж байна. Бид улам бүр илүү судалж, хүмүүс бидэнд илүү мэдээлэл өгч мөн интернэт байна. Урьд нь би интернэт гэж юу гэсэн үг болохыг ч мэддэггүй байсан. Би ямар ч тийм зүйл ашигладаггүй. Надад хэрэгцээ нь байгаагүй. Харин одоо бид улам илүү мэдэж байна. Би зовж, тамлуулсан амьтдын зураг, дүрслэлийг харах бүрдээ би өдөр бүр уйлдаг ба энэ нь надад их удаан үлддэг. Үүнээсээ гарч амжаагүй байхад ахиад нэг зураг, өөр нэг дүрс гардаг, учир нь би өдөр бүр нэвтрүүлгүүд хянах ёстой байдаг. Тэгээд амьтдаас болж сэтгэл минь өдөр бүр шаналдаг. Тэдний төлөө, тэдэнд туслахын төлөө би арван мянган удаа, тоолшгүй олон удаа үхэж болох ч тэгж болдоггүй. Тийм байдлаар үйлчилдэггүй, тийм л юм.

Мөн магадгүй тэр ширүүн яриагаараа олон хүнд таалагдаагүй байж болно. (Тийм.) Энэ бол би урьд нь түүнийг ерөнхийлөгч болж чадахгүй бас нэг шалтгаан гэж бодож байсан. Хүмүүс түүнд саналаа өгөхгүй гэж бодсон. Тэр дэндүү ширүүн ярьдаг. Магадгүй хэт илэн далангүй, ерөнхийлөгч шиг биш, зүлгэгдэж сургагдсан байдлаар ярьдаггүй. (Тийм.) Гэвч энэ нь хувийн л зүйлс. Би хэдийн хэлсэнчлэн, дэлхий сайн улс төрчдөөр дутмаг байгаа учраа бид байгааг нь авна. (За, Багш аа.) Тэр сайн биш байлаа ч гэгээнтэн биш шүү дээ. Ерөнхийлөгч гэгээнтэн биш. (За.) Тэр хамгийн сайн гэж бодсон зүйлээ ч юм уу, туслахууд нь хий гэж зөвлөсөн зүйлсийг л хийдэг. Тэр ямар зан авиртай байсан, энэ нь бас түүний боловсрол, өссөн орчин, гэр бүлээс хамааралтай. Тиймээс ганц түүнийг буруутгаж болохгүй. (За, Багш аа.) Тэр Америкчуудад болон дэлхийд ерөнхийд нь сайн л зүйл хийж байвал болоо, жижиг буланд жижиг зүйлс биш том зургаараа сайн байвал болоо. (За, Багш аа.) Хүн бүрд зориулж юмсыг минутаар нарын хийх боломжгүй. Ерөнхийлөгч зөвхөн өөрийнхөө цаг үе, нөхцөл байдал, чадамжийнхаа дагуу л чадах зүйлсээ хийнэ. Тэд түүнийг хоёр дахиа гар гэж түлхсээр байгаа. Хүмүүс Америкийн ерөнхийлөгч жинхэнэ Америк иргэний ажлыг ердөө л эхний 100 өдөр л хийж болно гэж ярьдаг. Үүний дараа хэдийнээ хоёр дахь сонгуулийн ажилдаа ордог. (За.) Бэлтгэх ёстой, хүн авна, төлөвлөнө, гээд төрөл бүрийн зүйл байдаг гэж тэд хэлсэн. Америкчууд хэвлэлдээ тэгж хэлсэн. Гэвч, тэр энэ бүхнийг хийж чадсан, дэлхийн төлөө, Америкчуудын төлөө энэ бүхнийг хийсэн. Энэ бол хэдийнээ давгүй. Мэдээж хангалттай биш ч, түүний нөхцөл байдал оффис, өссөн орчин, улс орон, үйлийн үр зэргийг тооцож үзвэл хийсэн зүйл нь хэдийнээ муугүй юм. (За, Багш аа.)

Асуулт тань надад өгсөн урам зориг...? Ингээд боллоо. Ахиад нэг зүйл. Миний бодлоор тэр тийм гэр бүлтэй байж, ажилласаар байна. Нүүрэнд тэр бүхнийг цацсаар байхад тэр ажилласаар. Гэвч эдгээр нь хэдийнээ өнгөрсөн. Гэр бүл тийм бохир зүйлсээ дэлгэх учиргүй гэж би боддог. (За, Багш аа.) Гэвч энэ бол үйлийн үр ба түүний гэр бүлийн тэмцэл, маргаан. Хэн ч үүнээс зайлсхийж чадахгүй. Миний өчүүхэн бодлоор гэр бүлийн нэг гишүүн алдартай, эсвэл эрх мэдэлтэй эсвэл улсын төлөө юм олон улсын сайн сайхны төлөө ажиллаж байхад зөвхөн гэр бүлийн гишүүд юм уу, ойрын хамаатнууд нь биш, бүхэл овгоороо үүнд бахархаж, түүнд улс орондоо илүү үр дүнтэй туслахад нь, дэлхийг илүү тогтвортой болгоход нь туслах учиртай. (За, Багш аа.) Нэг нэгнээ хэмлэж, саналаар гарч ирсэн алдартай, хүчирхэг гэр бүлийн гишүүнээ үймүүлж, ажлаа илүү үр дүнтэй гүйцэлдүүлж чадахгүйд хүргэх учиргүй. (За, Багш аа.) Би Ерөнхийлөгч Трампын төлөө залбирна.

Америкчууд түүний хийсэн буруу бүхнийг, буруу зүйл хийсэн байвал уучилна байх гэж найдаж байна. Мөн тэд өөрсдөдөө болон дэлхийд сайн нэгнийг сонгоно гэж найдъя. Учир нь Америкчууд болон дэлхийгээр бид бүгд нэг. (За.) Улс оронд тань, Америкт болж байгаа бүхэн дэлхийд дамаар нөлөөлнө. (За, Багш аа.) Америкчууд ирээдүйд сонгосон бүхэндээ илүү сэтгэл хангалуун байгаасай гэж найдаж байна. (За, Багш аа.) Мөн нэр дэвшигчдэд би хамгийн сайн сайхан бүхнийг ерөөе, Бурхан ивээг, Бурханы сонгосон бүхэн хийгдэнэ. (За, Багш аа.) Ямар ч хүн үнэндээ юу ч болсон ерөнхийлөгчийг сонгож чадахгүй. Энэ нь тэр улсын үйлийн үр юм уу Бурхан сонгосон байдаг. (За, Багш аа.) Мэдээж, та нар Америкчууд бөгөөд улс орондоо санаа зовж байгаа. Би “тал Америк хүн.” Би бас улс орондоо “тал санаа зовж байна.” За одоо ингээд боллоо, дараа ярилцъя. (За, Багш аа.) (Баярлалаа, Багш аа.)

Байгаа зүйлдээ та нар баяртай хэвээр байна уу? (Тийм, Багш аа.) (Өдөр бүр. Багш аа, бие бодоорой.) За, та нарт гэж хэлэхэд би чадлаараа хичээж байгаа. Гэвч би өөрийгөө супер эмэгтэй гэж боддог хэвээр, өдөр бүр энэ бүхнийг хийж амжуулдаг. (Тийм ээ, Та тийм.) Заримдаа би дотроо, “Бурхан минь, надад нөхөр хэрэгтэй!” гэж боддог. Тоглоом биш, учир нь нөхөр илүү дотно байж, дэргэд тань олон зүйлс хийхэд тусалж чадна. Үгүй бол, өөр хэн ч дэргэд 24/7 байж, энэ тэр зүйлд тусалж чадахгүй. (Тийм, Багш аа.) Гэвч би зүгээр бодсон юм. Тэгэхийг хүсэхгүй байна, учир нь магадгүй тэр туслахаасаа илүү олон асуудал авчирна. Ихэвчлэн тийм байдаг. Ихэвчлэн тэгдэг, учир нь, тэд, “Эрчүүд Ангараг гарагаас ирсэн, эмэгтэйчүүд Сугар гарагаас ирсэн.” гэдэг. Бид холилддоггүй. Үнэндээ, надад нөхөртэй байх цаг байхгүй, учир нь нөхөрт бас зарим зүйл хэрэгтэй. (Тийм.) Би хүслээ ч, хүсэхгүй байна. Надад байхгүйд баяртай байдаг. Баярлалаа. (Баярлалаа, Багш аа.) За, тэгэхээр та нар бас ямар ч эхнэр хүсэх учиргүй, учир нь юунд орохоо мэдэхгүй шүү дээ. (За.) Надад итгэхгүй хэвээр, оролдоод үзмээр байна уу? (Үгүй Багш аа. Оролдохгүй. Зүгээр.) Тун ухаантай. Браво! За. Бурхан бүгдийг тань ивээг, (Багш Таныг Бурхан ивээг.) мөн Бурхан та нарын дэлхийн төлөө хийсэн бүхнийг, настай эмэгтэй надад тусалж байгааг тэмдэглэж байдаг. Бүгдэд тань маш их баярлалаа. (Баярлалаа, Багш аа.) (Бид Танд хайртай. Бид Танд хайртай, Багш аа.) Баярлалаа. Дэлхийн төлөө хийж буй бүхэнд тань болон надад маш их тусалж байгаад бүгдэд тань хайртай. Бурхан та нарыг хайрладаг гэдэгт итгэлтэй байна. Бүгдэд тань баярлалаа, дотоод ажилчид гаднах ажилчдад болон дэлхийн бүх хүмүүст, дэлхийд тусалж буй бүгдэд баярлалаа. Миний шавь биш ч дэлхийд тусалж, веганизмыг дэлгэрүүлж энх тайвныг цогцлоож байгаа хүмүүст баярлалаа. Тэд миний шавь нар байх албагүй, тэд тийм зүйл хийж байгаа, миний шавь нараас ч илүү. (За, Багш аа.) Тэд миний сэтгэлд зөвхөн шавь байхаас илүү байр суурьтай. (За.) Веган байж, Энх тайвныг цогцлооё. Тийм зүйл хийдэг хүмүүс бол миний шавь нар. Би тэднийг адисална. Чадах бүхнээрээ тэдэнд тусална. (За, Багш аа.) Баярлалаа. (Баярлалаа, Багш аа.) Хайртай шүү. (Бид Танд хайртай, Багш аа.) Баяртай! (Баяртай, Багш аа.)

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (9/10)
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд