Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Америкийн Нэгдсэн Улс Афганистанд ялалт байгуулсан

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

(Их Багш аа, Та яагаад тэднийг ялсан гэж бодож байгаа юм бэ?)

Афганистаны Кабулд олон афганчууд, америкчууд, бас талибанчууд ч гэсэн амиа алдсан талаар аймшигт мэдээг үзсэний дараа 2021 оны 8-р сарын 26-нд Төгс Гэгээрсэн Их Багш бидэнтэй шаналал харууслаа нулимс дуслуулан хуваалцахын сацуу хохирогчдын төлөө энэхүү үгсийг айлдлаа.

Гэм зэмгүй хүүхдүүд, эмэгтэйчүүд, хөгшин, залуу эрчүүд рүү ингэж халдлага хийсэн хэн ч байсан хулчгар, зэрлэг балмад, чөтгөрт, Сатанд ажиллаж байна. Тэд бас Исламын дайсан. Учир нь тэд дэлхийн хүмүүсийг Ислам бол хүчирхийлэлтэй, алуурчин гэж ойлгоход хүргэж байна. Тэд Мусульман биш; тэд бол Мусульманы дайснууд. Зүгээр л гарч очоод ямар ч зэвсэггүй, бэлэн биш хүмүүсийг хаа хамаагүй, тааралдсанаа л алж хядаж байна. Тэд бол Мусульман биш.

Тэд ямар ч мэдэгдэл хийдэггүй. Тэд хүмүүст ямар ч зүйлээ ойлгуулдаггүй. Санаагаа ойлгуулалгүйгээр хүмүүсийг зүгээр л алчхаж байна. Хүмүүст юу хүсэж байгаагаа, өөрийн чинь юм уу, бусдын чухам юу нь болохгүй байгааг хэлэх хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл Кабулын хүмүүс хэдийнээ Афганистан улсаасаа гараад явчихсан; тэд одоо дахиад юу ч хийхгүй байгаа. Энхийн гэрээ хийгдсэн. Тэд зүгээр л гарахыг хүссэн. Ингэж зохион байгуулаад халдлага хийгч хэн ч бай чөтгөр гэсэн үг! Би дахин хэлье: тэд бол Исламын дайсан! Яагаад гэвэл адислалт Зөнч, Тэрээр Амар Амгалан Оршиг, Коран судар хүмүүст тэгж таарсан хүнээ ямар ч буруу юм хийгээгүй байхад нь алж хяд гэж огт сургадаггүй.

Та нар бол буруу номтнууд. Нисэх буудалд байгаа тэдгээр гэм зэмгүй хүмүүс биш. АНУ-ын Тэнгисийн хүчин болон цэргүүд ч биш. Тэд ажлаа л хийж байна. Тэд хийх хэрэгтэй. Тэд тус улсаас гарах гэж хичээж байгаа, тэнд байгаа хүмүүсээ хамгаалах ёстой. Тэд хэнд ч ямар ч буруу зүйл хийгээгүй. Тийм болохоор халдлага хийгчид бол энэ дэлхийн бүх хүний дайсан, ялангуяа мусульманчуудын дайсан. Яагаад гэвэл тэд мусульманчуудын нэр төрийг харлуулсан. Тэд хүмүүсийг, “Мусульманчууд бол муу хүмүүс, мусульманчууд бол итгэж болохооргүй, алуурчид, гэм зэмгүй хүмүүсийг хөнөөдөг ичгүүрт хүмүүс гэж бодоход хүргэж байна.” Зөвхөн Кабулын нисэх буудал биш, хаа сайгүй. Энэ бол анхны удаа биш. Ганцхан Кабулын нисэх буудал ч биш. Зүгээр л энэ тэрүүгээр шиншлэн хүн бүрийг алж байна. Ингэх нь мусульманы ёс биш.

Та нар бол мусульманчуудын дайсан. Та нар бол нүгэлтэн! Та нар бол буруу номтнууд! Энэ бүхнээ хийхээ зогсоо, хүмүүст өөрсдийгөө сайн хүмүүс гэж итгүүлэхээр оролдохоо зогсоо. Та нарын хэлж байгаад хэн ч итгэхгүй. Хэн ч та нарт итгэхгүй. Хэрэв та нар ингэсээр л байвал бас хэн ч Ислам шашныг дагахыг хүсэхгүй. Хүмүүс яаж Мусульман шашинтнууд дээр очихыг, эсвэл Мусульманы тухай мэдэхийг зүрхлэх вэ? Яах гэж?! Та нар шиг аллага хийж, алуурчин болох гэж үү? Яав ч үгүй.

Та нар бүгд там руу явах болно. Яагаад гэвэл энэ бол Исламын сургаал биш. Ислам бол энх тайван гэсэн утгатай. Ийм байдлаар үргэлжлээд байвал та нараас болж бид бүхэн энэ дэлхий дээр хэзээ ч амар амгаланг олж чадахгүй!! Та нар шиг хүмүүсийн гайгаар. Та нарын заавраар амиа золиослогчид там руу явсан. Эдгээр халдлага болон үүнтэй төстэй харгислалын ард байгаа хэн бүхэн тамын ёроол руу явах болно. Тэд бүгд та нарыг хүлээж байгаа. Байж болох бүх там та нарыг үүний дагуу хүлээж байгаа. Би үүнийг Бурханы нэрээр, Хамгаас Хайрт Аллахын нэрээр, Агуу Зөнчийн Тэрээр Амар Амгалан Оршиг, Түүний нэрээр хэлж байна. Та нарын хөнөөсөн гэмгүй хүмүүс бүгд Диваажинд, өөр өөр Диваажинд очсон. Харин та нар өөр өөр тамд очно.

Энэ үнэн шүү. Учир нь Бурханы хүүхдүүдийг та нар шиг ингэж хөнөөж, хохироож байгаа хүн хэзээ ч Диваажинд очихгүй. Та нар тамд үүрд үлдэх болно. Амь үрэгдсэн хохирогчид, амиа алдсан америк цэргүүд Диваажинд очсон. Яагаад гэвэл тэд үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа зөвхөн хайр, өрөвдөх сэтгэл тээж байсан. Тиймээс тэднийг Диваажин шагнасан юм. Та нарын болон бөмбөг дэлбэлэгчдийн сэтгэлд зөвхөн үзэн ядалт, Диваажинд очно гэсэн хуурамч итгэл үнэмшил л байдаг. Хэзээ ч очихгүй! Бүх нэр төрөөрөө би та нарт хэлье. Та нар Диваажинд очих аргагүй, тэд нар Диваажинд очих аргагүй. ҮГҮЙ, ХЭЗЭЭ Ч ҮГҮЙ!

Зөнч Мухаммедын нэрээр, Тэрээр үүрд амар амгалан байх болтугай, би та нарт энэ бүх харгислалыг зогсоохыг анхааруулж байна. Эс бөгөөс та нар хэзээ ч тамаас гарахгүй. Та нар хэд дахин илүү зовох болно. Гэм зэмгүй хүмүүс, хүүхдүүд, эмэгтэйчүүд, ахмад настнууд болон бусад бүх зүйлд учруулсан зовлон шаналал, уй гашуугаа хэд дахин нугалж, ихэд зовно.

ЭНЭ БҮХНЭЭ БОЛЬ. ЗОГСОО! ОДООХОН БОЛЬ! ҮҮРД ЗОГСОО! ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨ, БУРХАНЫ ХАЙРЫН ТӨЛӨӨ БҮГДИЙГ ЗОГСОО!

Явж эдгээр хүмүүсийнх шиг ердийн ажил хий. Тэд зүгээр л ердийн хүмүүн байхыг хүссэн. Наманчилбал Бурхан таныг өршөөнө. Хэтэрхий оройтохоосоо өмнө наманчил.

8-р сарын 25-ны тэр өдөр талибанчууд цаашид афганчуудыг улсаа орхиж явахыг нь зөвшөөрөхгүй байгаа талаарх мэдээлэлтэй холбоотойгоор санаа бодлоо хуваалцлаа.

Миний бодлоор Талибан афганчууд, америкчуудыг Афганистанаас гаргах хэрэгтэй. Яагаад гэвэл хэрэв засаглах гэж байгаа юм бол юунд дайснуудаараа хүрээлнэ вэ? Яг л тэсрэх бөмбөгтэй юм шиг байна биз дээ? Дайсан гээд байгаа хүмүүсээ улсаасаа гарахыг нь зогсоох тийм ч ухаалаг хэрэг биш. Тэднийг зүгээр л явуул. Тэдэнд ч сайн. Та нарт ч сайн.

Өмнө нь 8-р сарын 24-нд ажлын шаардлагаар Суприм Мастер Телевизийн ажлын багийнхантай Их Багш Талибаны дэглэм дор охид эмэгтэйчүүд хэрхэн амьдарч байгаа болон Афганистаны дайны жинхэнэ үр дүнгийн талаар асуултад өгөөмрөөр хариулсан юм.

(Багш аа, хүүхдийг хүчээр гэрлүүлэх нь Шариатын хуулийн нэг хэсэг мөн үү?)

Өө, үгүй, үгүй. Үгүй, үгүй, үгүй. Үгүй. Хүчээр гэрлүүлэх тухай Шариатад байхгүй. (Аан.) Шариатад мусульманчуудыг хүчээр гэрлүүлэх нэрээр охидыг хүчинд гэж зөвлөөгүйгээр барахгүй гэрлэлтийн талаар ч байхгүй. (За.) Энэ бол яг л Бангладешид, жишээ нь хэн дуртай нь хүчин хийдэгтэй адил. Том, бага, хүүхэд хөгшидгүй. Энэ бол Мусульман биш. Тэд мусульманчуудын агуу их нэр төрийг гутааж, хүмүүсийг Мусульманы дагагчдаас, Исламаас айхад хүргэж байна. (Тийм ээ, Багш аа.) Жинхэнэ мусульманчууд ийм юм хийдэггүй. (Тийм ээ.) Энэ бол ердөө өөрсдийн хүсэл, хэрэгцээ, шуналд нийцүүлэн хуулийг гажуудуулсан хэрэг. (За.) Исламын сургаалд ямарваа нэг хүчилсэн зүйл байхгүй. Ялангуяа жаахан, 12 настай охиныг, эсвэл дурын эмэгтэйгээ (Тийм.) бэлгийн юм уу гэрлэлт гэх зэрэг харилцаанд хүчээр оруулах гэсэн юм байхгүй. Хэзээ ч үгүй. (Тийм ээ.) Мусульманы сургаалд эдгээрийн аль нь ч байхгүй. (За.)

Бид агуу Зөнч Мухаммед, Тэрээр Амгалан Оршиг заларч байсан цаг хугацаанд эргэн очих хэрэгтэй болж байна. Энэ бол дайны үе байсан. (Тийм ээ.) Энэ дайныг Зөнч болон Түүний дагагчид гаргасан юм биш. Тухайн үеийн засгийн эрх баригчид гаргасан. Харав уу, тэд өөрсдийн тогтоосон хууль дүрэм, шашны дэг жаягтай байсан бөгөөд мэдээж хэрэг өөрсөдтэйгөө адилгүй аливаа зүйлийг хориглож байсан. (Тийм байх нь.) Гэхдээ Зөнч тухайн үед тэдэнд байсан Библи зэрэг сударт бичсэн тэрхүү Үнэнийг айлдаж байлаа. Энэ бол ердөө Тэр гэгээрсэн, харин тэд гэгээрээгүй байсан хэрэг. [...]

Хэдийгээр Зөнчийг дагагчид дайтахыг хүсээгүй ч (Тийм ээ.) алагдах гээд байсан. (Өө, за.) Тэгэхээр мэдээж олон эр өөрсдийгөө золиослон, гэр бүлээ, Зөнчийг болон бусад дагагчдыг хамгаалахаар тэргүүн шугамд үлджээ. (За.) Мэдээж олон эр амиа алдсан. (Мэдээж.) Иймд эрчүүд эрсдэж, ард нь бэлэвсэн эхнэр, хүүхдүүд үлдсэн. (За.) Тэгээд Зөнч амьд үлдсэн дагагчдадаа зөвлөн хэлсэн байна: [...] “Хөрөнгө мөнгөний боломжтой хэн ч бай (За.) тэдгээр бэлэвсэн эхнэр, хүүхдүүдийг авч, тэднийг яг л өөрийн эхнэр, өөрийн гэр бүл шигээ харж ханд.” [...] Секстэй холбоотой юу ч байхгүй! (Тийм ээ.) Зүгээр яг л өөрийн гэр бүл, хамаатны адилаар. [...] Тэгээд яваандаа, тэд үүнийг өөрсдийн хэрэгцээ, дорд хүсэл сонирхолдоо нийцүүлэн гуйвуулсан. (Ойлголоо.) Ердөө шунал тачаалын төлөө. [...]

Одоо Шариатын хуулиар биш гэдгийг мэдэж авлаа. (Тийм ээ.) Шариатын хуулиас би ердөө хэдэн жишээ дурдъя. Үүнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг амьдралаа хэрхэн авч явах тухай л зөвлөсөн байдаг. [...] (За.) Тийнхүү тэд орон гэртээ илүү амар амгалан байх юм. (За.) Тухайлбал танихгүй эрэгтэйтэй ярилцахдаа биеэ ил гаргаагүй, зохистой хувцас өмсөх, хэрэв тэд гэрт тань ирвэл (Тийм ээ, ойлголоо.) ямар нэг үл ойлголцсон өдөөлт болохгүй гэх мэт. (Тийм ээ, ойлголоо.) Мөн энэ нь тэдний гэрлэлт болон харилцааны эв зохирол зэрэг гэр доторх харилцаанд ямар нэг таагүй үр дагавар (Тийм.) авчирч мэдэх юм. Бас тэд гадуур гарахдаа зүй зохистой, хэт бариу биш, биеэ хэт ил гаргасан хувцас өмсөх ёсгүй. (Тийм.) [...]

Гэхдээ энэ бол хүчилсэн юм уу нүүрээ бүхэлд нь бүтээ гэсэн үг биш. (Тийм байх нь.) Магадгүй тэр үед нүүрээ халхлахад дайснууд танихгүй байснаар аюулгүй байдалд нь сайн талтай (Яг тийм.) байсан биз. (Тийм ээ.) [...] Харин энэ бол цаашид үнэхээр хэрэггүй болсон бөгөөд Шариатын хууль ч биш. (За. Ойлголоо.) [...]

(Багш аа, Та урьд нь Ау Лак (Вьетнам)-ын төлөвлөсөн гэрлэлтийг дурдсан. Энэ гэрлэлт яаж үүссэн талаар дэлгэрүүлж ярьж болох уу?) [...]

Вьетнамд, Ау Лакт төлөвлөсөн гэрлэлт буюу тохиролцооны гэрлэлтийн үед хүргэн нь бэрийнхээ гэрийнхэнтэй гурван жилийн турш ажилладаг! (Хөөх!) Гурван жилийн турш бэрийн гэрт байдаг. (Ойлголоо.) Тэгж түүний зан араншныг ажиглана. Ойлгосон уу? (Хөөх!) Тэрээр охинтой нь гэрлэх хэмжээнд хүртэл тэдний итгэлийг олж авч чадах эсэх нь хамаагүй. (Тийм байх нь.) Харин охин нь тэр үед бас залууг таньж мэдэн, ажиглаж авна. (За.) Бие биедээ дасаж таалагдсан ч бай, үгүй ч бай тэд ямар нэг байдлаар нийцдэг. [...] Тэгээд тэд зөвшөөрвөл, хэрэв охин зөвшөөрч, гэр бүл нь хүүг ОК гэж үзвэл (За.) зөвшөөрч магадгүй юм. Тэгээд залуу маш их инж авчрах хэрэгтэй. Гэрийнхэнд нь, охинд (За.) маш их бэлэг авчирна. [...] Харин энэ гурван жилд залуу маш шаргуу ажиллана. (Тийм байх нь.) харуулах гэж тэр л дээ. (Тийм ээ.) Тэр маш шаргуу ажиллаж, бас ямар зан авир гаргаж байгаадаа, хэрхэн зохицуулах, тэр гэрийнхэнтэй яаж хамтрах, хэрхэн таалагдах тал дээрээ хянамгай байх хэрэгтэй болдог. Эцэг эхийн аль алинд нь, гэр бүлийн гишүүдэд, бас охинд. (Аан, ойлголоо.) [...]

Эрт цагт Ау Лак (Вьетнам) гэр бүл ингэж нандин охиноо хамгаалдаг байжээ. Бас залуу охинд өгч буй хайр хүндлэлээ түүнтэй гэрлэх эсэх нь ч тодорхойгүй байхад ингэж илэрхийлдэг байсан. (Аан, ойлголоо.) Энэ гурван жилд бэрийн гэр бүл сүйг хэзээ ч цуцалж болно. (Хөөх, тийм байх нь. За.) Эсвэл хүргэн нь бас охин юм уу, гэр бүл нь таалагдахгүй гэх мэт шалтгаанаар цуцлаад (Өө. За.) гэртээ харьж болдог. (За.) [...] Бид ингэж эмэгтэй хүнд хүндлэл үзүүлдэг юм. (Тийм байх нь.) Ингэж бид Ау Лак (Вьетнам)-д охиноо гэр бүлд нь хамгаалдаг байлаа. (За.) Өмнө нь. [...]

Одоо ямар гэдгийг нь төсөөлдөг болов уу? Талибанчууд өөрсдийн энэхүү дүрмийнхээ дагуу улсаа амжилттай удирдлаа гэж бодъё. Шахиат биш шүү. [...]

Дэлхийн хүмүүсийн тал нь эмэгтэй, тал нь эрэгтэй. Үгүй гэж үү? (Тийм ээ, яг үнэн.) За. Тэгээд улсын хагас нь Талибаны дүрмийн дагуу ингэж байх нь: Эмэгтэй хүн бол тэнэг, бичиг үсэггүй, бүрэн хамаарал дор, эр нөхөртөө найдахаас өөр ямар ч чадвар байхгүй. (Тийм шүү.) Тэр бүр замын тэмдэг ч уншиж чадахгүй. Бүр өөрийн нэрээ ч бичиж, уншиж чадахгүй. (Тийм ээ, Багш аа.) Яг л боол шиг дарлагдсан. (Яг үнэн.) Гэртээ жаахан өргөст хэмх авмаар байсан ч нөхрөөсөө бүрэн хамааралтай байдаг. (Тийм.) Ганцаараа гарч чадахгүй. (Тийм.) Эхнэр нь чадахгүй учраас мэдээж нөхөр нь мөнгө олох, ажил хийх гээд завгүй. (Тийм ээ.) Бүсгүй ажил хийж ч болохгүй, [...] бүр уншиж, бичиж ч чадахгүй. (Тийм ээ.) Хүн амын тэн хагас нь ухаан муутай, бичиг үсэггүй, сул дорой, хамааралтай. Иймээс эмэгтэйчүүдэд улс орондоо тус болохоор хийж чадах зүйл юу ч байхгүй. [...]

Хүн амын нөгөө хагас нь буюу эрчүүд нь хүчиндэгч, хүүхэд хүчирхийлэгч. (Яг үнэн.) Дээрэмчид. Хүмүүсийн эд хөрөнгө, охид, хүүхдүүд, хүүхнийг нь дээрэмддэг. (Яг тийм.) Тэд хүчиндэгч, хүүхэд хүчиндэгч болсон. Тиймээс би ямар нийгэм гэхээрээ ийм байдаг байна аа гэж боддог!? Талибан ямар гээч улс орон цогцлоохыг хүсээ юм бол? (Тийм ээ, төсөөлөх аргагүй.) Тийм ээ!

Бас олон улсын, дэлхийн нөлөө бүхий ямар байгууллага нь тэдэнтэй гар барихыг, хамтран ажиллах юм уу, бизнес хийх, эсвэл бүр тэднийг харахыг хүсэх билээ! (Яг тийм.) Эдгээр хүчиндэгч, хүүхэд хүчиндэгч эрчүүд, ухаан муутай эмэгтэйчүүдтэй яаж ажиллах вэ? (Тийм ээ.) Улсын иргэдийн хагас нь ухаан муутай, улсын хагас нь хүчирхийлэгч! (Яг тийм.) Гэр бүлийн хувьд ч тэр. (Тийм ээ.) Учир нь охин сонгосон эртэйгээ хүссэн үедээ, хүссэн насандаа гэрлэж, дуртайгаа өмсөж өөр нэгэнд дурлан, өнөөх эрээс татгалзах юм бол аав нь түүнийг алж магадгүй. “Нэр төрийн” аллага гэгчийг мэднэ биз дээ. (Тийм ээ.) Тэд жил бүр олон мянгаараа алуулж байна! (Ёстой аймшигтай.) [...]

Тэгэхээр ямар олон улсын байгууллага, ямар хөрш зэргэлдээ улс орон тэдэнтэй ямар нэг зүйл хийхийг хүсэх вэ дээ? Тэд бүгд солиороогүй, Сатанд эзэмдүүлээгүй л юм бол. (Тийм ээ.) (Тийм ээ, Их Багш аа.) [...]

Ийм дүрэм нэмэргүй ээ. Хэрэгжих боломжгүй. Хэтэрхий дарангуйлсан. Учир нь эмэгтэй хүн гарч орох хэрэгтэй. Тэд хүүхдүүд рүүгээ, өөрсдийн хэрэгцээт зүйлд, гэр бүлийнхээ зүйлийг цуглуулахаар, юм худалдан авахаар, гэрээ цэвэрлэх гэж, хувцсаа угаах зүйл авах гэж гарах хэрэгтэй. Бүх зүйлд. (Тийм ээ.) Хэрэв тэд эрээсээ цаг үргэлж бүрэн хамааралтай байгаад байвал эр нь ч бухимдах болно. (Тийм ээ.) Тэгээд хүчирхийлэл болно. Эцсийн эцэст эрчүүд ч бас хүн. Бүсгүй нь ч бас хийчхэж болохоор зүйл байхад бүхнийг хийж бухимдсан энэ мэдрэмжээ тэр хэдий удаан барьж чадах вэ? (Яг тийм.) Бүх зүйлд, эмчид үзүүлэхэд нь түүнийг авч явна. Дахиад л авч явах болно, дахин дахин хамт явна. Яагаад гэвэл эмчид үзүүлэхэд дандаа л нэг үзүүлээд болчихно гэж үгүй. (Тийм ээ.) Тэгээд бас хүүхдүүдээ сургуульд хүргэж өгнө. Магадгүй хүүхдүүдээ эмчид үзүүлэхээр авч явна. Энэ мэт бүхий л зүйл. Ойлгож байна уу? (Тийм ээ.)

Тэр цаг үргэлж 24/7, эрээсээ хамааралтай байж болохгүй. (Яг тийм.) Энэ нь эрэгтэйн талаас харахад ямар ч сайхан зантай эелдэг залуу байсан эгдүүцнэ. Яагаад гэвэл тэр чадамжаа хэт өндөр үнэлнэ. (Тийм ээ.) Тэр амьжиргаагаа залгуулах хэрэгтэй, гадагшаа гарах хэрэгтэй. Дараа нь найзуудтайгаа уулзаж, эрчүүдийн хийдэг бүхнийг хийх хэрэгтэй. Тэгээд бас тусламж хэрэгтэй буй эмэгтэй түүнийг байнга (Яг тийм.) дуудаж байх хэрэгтэй болдог. Учир нь тэр эмэгтэй ганцаараа юу ч хийх эрхгүй, (Яг тийм.) ганцаараа гарах эрхгүй. Тэр эмэгтэй эрэгтэйнхээ хамаатан саданд найдмаар байвч эрэгтэйн хэдэн хамаатан түүнд хэрхэн үргэлж бэлэн байх вэ дээ? (Тийм ээ.) Эсвэл яаралтай үед? (Тийм ээ, Багш аа.) Яагаад гэвэл эрэгтэйн хамаатан саднууд бас өөрсдийн эхнэрийг гээд, (Тийм ээ.) хүүхдүүд, гэрийнхэн, ээж, эгч, хэн л байна тэднийгээ гээд завгүй байна. (Тийм ээ.) Энэ бол огт боломжгүй зүйл. (Тийм ээ, үнэн шүү.) Тиймээс лалын шашинтай Арабын зарим орон эмэгтэйчүүдэд жолоо барихыг зөвшөөрдөг болсон. (Тийм ээ.) Бурханы төлөө тэд ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Тэд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх ёстой. Тэд дэлгүүр явж, (Тийм ээ.) гэрийнхэндээ хүнсний ногоо, хоол хүнс худалдаж авах хэрэгтэй. Эр хүнээр бүхнийг хийлгээд байж болохгүй шүү дээ. Эрэгтэй нь хүүхдүүдээ өглөө эрт сургуульд нь хүргэж өгөөд дараа нь өдөржин ажиллах ёстой. Тэгээд гэртээ ирээд хоол хүнсээ худалдаж авахаар дэлгүүр хэсэх, эмчид очих гээд юунд ч байсан эхнэрээ дагуулж явах хэрэгтэй болдог. (Тийм ээ.) [...]

Эмэгтэйчүүд яагаад эсэргүүцэж байгааг одоо та нар мэдэж авлаа. Мөн олон афганчууд тэднийг эсэргүүцэж байна. Барууныхан ч одоо саймшрахгүй байгаа. (Тийм ээ.) Талибанчууд илүү болгоомжтой байх хэрэгтэй. Тэднийг эсэргүүцэж байна.

Тэдний эсрэг олон хүчин бий. (Тийм ээ.) Тэд хэлэлцээр хийж, ярилцсан нь дээр дээ. Талибаны эсрэг босогчид хүртэл тэдэнтэй хэлэлцээ хийхийг хүссэн боловч талибанчууд татгалзсан хариу өгсөн байна. Тэгээд талибанчууд Барууныхныг хүртэл “Хугацаанаасаа өмнө гар, энэ тэр” гэж сүрдүүлсэн байна шүү. (Тийм ээ.) Өө, тэд тэгээгүй нь дээр. Яагаад гэвэл америкчууд болон Барууны цэргийн хүчин тус улсаас гарсан байж болох ч тэд хэдийд ч эргэн ирж чадна. (Тийм ээ, үнэн.) Тэд эргэж ирвэл улам хүчтэй, илүү шийдэмгий байна. (Үнэн.) Тэд бол тооцох ёстой хүч. Сүрдүүлж, заналхийлээд байж болохгүй дээ. (Тийм ээ.) Өө, тэд барууныхныг сүрдүүлэхгүй байсан нь дээр. Америкчуудыг ялангуяа. [...]

Ерөнхийлөгч Трамп энх тайвныг хүсдэг учраас энхийн гэрээнд гарын үсэг зурсан. Тэрээр тохиолдлоор, санамсаргүй байдлаар юм уу тулалдааны улмаас иргэдийг огт иргэдийг хохироохыг хүсдэггүй. Заримдаа энэ нь хүмүүсийн амь насыг хохироодог. Тиймээс тэр энэ бүхнийг хүсдэггүй. Учир нь тэр хүмүүст хайртай, энх тайвныг хүсдэг. Гэхдээ энэ бол талибанчууд тэднийг үргэлж шахаж, дарамтлан, айлган сүрдүүлж чадна гэсэн үг биш юм. (Тийм ээ.) Тэд америкчуудыг сүрдүүлэх учиргүй. (Тийм ээ, үнэн, үнэн.) Тэдэнд ямар төрлийн хүч, зэвсэг байгааг Бурхан мэднэ.

Талибанчууд өөрсдөдөө үлдсэн бүх зэвсгээ цуглууллаа ч энэ нь тэдэнд юу ч биш. Тэдэнд бүр ч их байгаа. Тэдэнд бүр илүү сайн нь байгаа. (Тийм ээ.) Илүү орчин үеийн. (Хөөх, тийм шүү.) Ингэхэд талибанчууд яагаад одоо ийм их бардам байгааг би ойлгохгүй байна. Тэд ингэхгүй байсан нь дээр. Тэд илүү даруу, илүү нэгдэлтэй байж, өөрсдийн иргэдэд хүндэтгэлтэй, халамж анхааралтай хандсан нь дээр. Хайр, нигүүлслийн тухай хараахан яриагүй байна. (Тийм ээ.) Тэд тэгэх чадвартай эсэхийг би мэдэхгүй байна. Тэдний эмэгтэйчүүдийг тамлаж, алж, эсвэл хэнийг ч хамаагүй, зүгээр л америкчуудын талд ажилласных нь төлөө тэгж дур зоргоороо алж байгаа байдал [...]

Тиймээс, сая хэлсэнчлэн, Ерөнхийлөгч Трамп үнэхээр энх тайвныг хүсдэг учраас энхийн гэрээнд гарын үсэг зурсан. Тэр дахин гэмгүй хүмүүсийн үхлийг хүсээгүй. Афганчуудын төлөө, бас америкчуудын төлөө (Тийм ээ.) Гэвч энэ нь тэр тэднээс айдаг гэсэн үг биш. Тэр зүгээр л сайн ерөнхийлөгч. Эсвэл магадгүй итгэмтгий байх, бусад бүх хүн түүн шиг шулуун шударга тоглоно гэж итгэсэн байх. (Тийм ээ.) Тиймээс тэр талибанчуудын амлалтад итгэсэн. Тиймээс тэр энхийн гэрээнд гарын үсэг зурсан.

Одоо, хэдийгээр Байден сул дорой харагдаж байгаа ч... Бүх засгийн газар, олон улсын холбооны бүх л арми орхин гарч байна. Энэ нь тэднийг маш даруу мэт санагдуулж байна. Гэвч тэд зүгээр л энх тайвныг хүссэн болохоор тэр юм. (Тийм ээ.) Тэд цус урсгахаас зайлсхийхийг хүссэн. Тиймээс тэд өөрсдийгөө дарж тэвчсэн. Гэвч энэ нь сул доройн шинж биш юм. (Тийм.) Хэдий тэд сул дорой харагдлаа ч. Магадгүй Байден сул дорой, эсвэл хүчгүй мэт харагдсан байх. Гэвч америкчууд сул дорой биш. (Тийм ээ.) Тэдэнд одоо ч тэдний командлагчид байгаа, тэдэнд генералууд нь байгаа, том, бүхэл бүтэн хүчирхэг, дэлхийн шилдэг арми байгаа. (Тийм ээ.) Тиймээс тэд гэм зэмгүй, өөрсдийгөө хамгаалах чадваргүй афганчуудыг, хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалахаар Байденг хүртэл тойрч магадгүй.

Тиймээс хэн ч америкчуудыг өдөх хэрэггүй. (Тийм.) Хэн ч америкчуудыг дорд үзэх ёсгүй. Хэдий тэгж санагдаж байж магадгүй ч хэн ч америкчууд ялагдсан мэт бодох ёсгүй. (Тийм ээ.) Тэд одоо энх тайвны төлөө даруухан буй мэт санагдаж болох ч, үүрд биш юм. Хэрэв тэднийг хэтэрхий удаан, хэт хүчтэй шахаад байвал эргүүлээд хариуг нь өгч магадгүй. (Тийм ээ.) Энэ удаад тэд сайн үр дүнд хүрэхийн тулд бүхий л аргаар чадах бүхнээ хийх болно.

Тиймээс өөрсдийгөө америкчуудыг ялсан гэж бодож байгаа хүмүүс дахин бодож үзэх хэрэгтэй. (Тийм ээ.) Энэ бол миний хэлэхийг хүссэн зүйл. Учир нь хэн ч америкчуудтай орооцолдох ёсгүй. (Хөөх. Тийм шүү.) (Тийм ээ. Багш аа.)

Хэрэв тэд ухарч, энх тайвны гэрээнд гарын үсэг зурсан бол дахин цус асгаруулахыг хүсээгүй учраас тэр юм. Аль аль талдаа. (Тийм ээ.) Энх тайвны төлөө, хүн төрөлхтний төлөө. Тэгээд л тэр. (Тийм ээ.) Тэд сул доройдоо биш. Тэдэнд хамгийн сүүлийн үеийн, хамгийн орчин үеийн дайны зэвсэг бүгд байгаа. (Тийм ээ, Багш аа.) Тиймээс тэд яагаад хэн нэгнээс айх ёстой гэж? (Тийм шүү.) Айх хэрэгтэй хүмүүс нь талибанчууд юм. Учир нь Америкчууд юунаас ч айдаггүй! Тиймээс тэд хаана л өөрсдийнх нь хүчирхэг хамгаалалт хэрэгтэй байна, тийшээ, нэг улсаас нөгөө улс руу явдаг байсан. (Тийм ээ.) Тэд хөрөнгө санхүүгээ золиослохоос, эсвэл хамгийн залуухан, үзэсгэлэнтэй хүчирхэг эрчүүд, эмэгтэйчүүдээ илгээж бусдыг хамгаалахаас татгалздаггүй. Тухайн улс хэр хол байх нь хамаагүй, тухайн улс орон тэдэнтэй ямар нэг хамааралтай байх эсэх нь, тэдэнд ямар нэгэн зүйл, мөнгө хөрөнгө, нэр төр, ашиг өгч чадах эсэх нь огт хамаагүй. Тэд нөхцөл болзолгүй тусалдаг. (Тийм ээ.) Тэд хэнээс ч айдаггүй. Тэд даруу төлөв зангаа харуулж байгаа нь агуу учраас тэр юм. (Тийм ээ.) Учир нь тэд хэнийг ч бут ниргэж чадна гэдгээ мэднэ. Тэд зүгээр л аливааг болгоомжтой, хүнлэг сэтгэлээр хийдэг юм. (Тийм ээ.) Тиймээс тэд үргэлж өөрсдийгөө бодолцдоггүй, эсвэл ялахын тулд хангалттай их заль мэх, стратеги ашигладаггүй. Учир нь тэд бусдын амьдралыг харгалзан үздэг. (Тийм ээ, Багш аа.) Энэ нь бусдад сул дорой мэт харагддаг ч тийм биш юм. Тэд зүгээр л шулуун шударга, баатарлаг байдалд төрж өссөн. Тэд заль мэх мэдэхгүй, тэд дайсныхаа ар хударгаар юу ч хийдээгүй. (Тийм ээ.) [...]

Би зүгээр л Талибанчууд ухарч, илүү […] зөв шударга байж өөрсдийнхөө иргэдтэй хамт байгаасай гэж найдаж байна. Үгүй бол, хэрэв иргэд нь талибанчуудын дарлалд байна гэж үзвэл Барууныхан зүгээр хараад суухгүй гэж би бодохгүй байна. (Тийм ээ. Тийм шүү.) Энэ нь тэдний зан биш. (Тийм ээ.) Тэд дотроо баатарлаг зантай. Энэ бол тэдний зорилго. (Тийм ээ, Багш аа) Тэдний туйлын зорилго мөхөхгүй [...]

Барууныхан эрт орой хэзээ нэгэн цагт үсрээд ороод ирнэ гэж би бодож байна. (Тийм ээ.) Зүгээр л энх тайвныг хамгаалахаар. Энх тайвныг хамгаалахын тулд дайн хийх ёстой байсан ч хамаагүй. Энэ бол тэдний үргэлж хийдэг зүйл. (Тийм ээ.) (Үнэн шүү. Санал нэг байна.) [...]

(Их Багш аа, Америк Афганистаны дайнд ялагдсан гэж хүмүүс ярьцгааж байна. Та юу гэж бодож байна?)

Тэд буруу ярьж байна. Америкчууд ялсан. (Хөөх.) Хар даа, тэд хаа сайгүй ялдаг. Хэдийгээр тэд ухарсан байлаа ч, энэ нь хүмүүнлэгийн шалтгаанаар, энх тайвны шалтгааны улмаас юм. (Тийм ээ.) Тэд ялсан. Учир нь тэд агуу, тэд хүчтэй. Учир нь хүсэх юм бол ялж чадна гэдгээ тэд мэддэг. (Тийм ээ.) Тэд ялсан. Учир нь тэд зүрх сэтгэлтэй. Тэд цуст дайныг өөр хаана ч үргэлжлүүлэхийг хүсээгүй. (Тийм ээ.) Тэд ялсан гэж би хэлье.

(Их Багш аа, Та яагаад тэднийг ялсан гэж бодож байгаа юм бэ?)

Яагаад аа? Учрыг нь хэлье. Учир нь тэд ялсан – тэд афганчуудын сэтгэлийг эзэмдсэн. Та нар ойлгож байна уу? (Тийм ээ. Энэ үнэн.) Америкчууд гарч явснаас хэдхэн цагийн дараа, бүгд тэдэнтэй хамт явахаар нисэх онгоцны буудал руу гүйсэн! Ердөө л өмссөн хувцастайгаа! Тэдэнд ямар нэгэн ачаа тээш, юу ч байгаагүй! Эдгээр бүх эрчүүд. Тэд эрчүүд, тэд бүр Талибаны эрүүдэн шүүх, захиргаадахаас айх эмэгтэйчүүд ч биш байсан. (Зөв.) Тэд ихэвчлэн эрчүүд байна!

Талибан өршөөл үзүүлнэ гэх мэт зүйлсийг хэлсэн ч гэсэн, тэд итгэж чадаагүй. (Тийм ээ.) Тэд Америкчуудад илүү итгэдэг! (Тийм ээ, энэ үнэн.) Тийм ээ! (Тийм.) Тэд голдуу эрчүүд бөгөөд гэр бүлээ ардаа орхиж, дахин хэзээ уулзахаа ч мэдэлгүйгээр явж байна. (Тийм.) Тэд Америкчууд руу гүйж байна, учир нь тэд тэдэнд өөрсдийн ард түмэн болох Талибанаас илүү итгэдэг. Бусад афганчууд нь аюул, үр дагаврыг нь мэдэж байгаа ч гудамжинд эсэргүүцэхээр гарсан хэвээр байна. (Яг тийм.)

Талибанчууд ялсан гэж нотолсон эсэх нь хамаагүй тэд түүхэнд ичгэвтрээр үлдэх ёстой. (Тийм ээ, Их Багш аа.) Иймд та нар яагаад Америкчууд ялсан гэж хэлснийг минь ойлгов уу? (Тийм ээ, Их Багш аа.) Тэд ялсан, тэд хаа сайгүй ялсан. Америкчуудын орхин явсан газар бүр хүмүүс дараа нь тэдэн рүү гүйсэн. (Тэд зүрх сэтгэлийг эзэмдсэн.) Ау Лак (Вьетнам)-аас ч бас. Урьд нь Ау Лак (Вьетнам)-аас ирсэн хэдэн зуун мянган хүмүүс ч бас. (Тийм.) Америкчууд Германд очиж, дайнд ялах үед хүмүүс тэднийг угтахаар гарч ирж байсан, тэднээс айгаагүй. Хаа сайгүй ижилхэн.

Тиймээс, энэ бол Талибаны хувьд ичгүүртэй явдал байх учиртай. Хамт амьдардаг иргэд нь харийн хүнд нутаг нэгтнүүдээсээ илүү итгэсэн. Америк цэргүүд тэднийг гарган авахын тулд нисэх буудал руу Америкчуудыг авчрахаар л очсон, гэвч эцэст нь Афганчуудыг ч мөн авчирсан. (Тийм ээ, энэ үнэн.) Ердөө ганц онгоцонд зургаан зуу гаруй хүн! (Тийм ээ.) Тэд хамтдаа шахцалдан суусан, тэгээд багтаж чадсандаа маш баяртай байна лээ! Юу ч авч яваагүй! (Тийм.) Тэд бүр Америк ямар байдгийг ч мэдэхгүй, тэднийг хаашаа аваачих гэж буйг мэдэхгүй, очиж буй газар нь хоол хүнс, эсвэл хувцастай байх эсэхийг ч мэдэхгүй байгаа. Тэд зүгээр л явчихсан! Тэдэнд мөнгө байгаа гэж би бодохгүй байна. Тэд ердөө шаахайтай, зарим нь хөл нүцгэн гүйж байсан (Тийм, тийм.) тэд хэт хурдан гүйсэн учраас шаахайгаа гээчихсэн. Нисэх буудал даяар гээсэн. Би гутал, шаахай хаа сайгүй байгаа зураг харсан.

Тиймээс хэрэв та нар хүмүүсийн сэтгэлийг алдвал хэзээ ч ялахгүй. (Үнэн. Тийм.) Тэгэхээр энэ бол бүх дэлхийд хүртэл гэрчилсэн явдал. (Яг тийм.) Энэ бол Талибан өөрийн газар нутагтаа АНУ-ын итгэлтэй байдлыг баталсан хэрэг юм. Афганистаны нутаг дээр. (Тийм, тийм.)

Кабулын онгоцны буудал дээр ирсэн Америкчууд […] эмх журамтай байлгах, бүртгэх зэрэг зүйлсийг хийх гэж л ирсэн […] Тэд маш энгийн зэвсэгтэй ирсэн. (За.) Цөөхөн хэдэн жижиг буу, […] тэд өөрсдийгөө ч бас аюулд өртүүлж байна. (Өө, тийм.) Тэд амь насаа эрсдэлд оруулж байна! (Хөөх.) Учир нь цэргүүд бүгд орхин явж, бүх багаж хэрэгслийг хулгайлах буюу зарсан. (Тийм.) Тэд нөхцөл байдалтай арай ядан танилцаж байна. Эрсдэлтэй, аюултайг нь. Тэд ирж, одоо ч байж, эмзэг бүлгийн бүх хүмүүсийг авартал илүү удаан үлдэхийг хүсэж байна, Америкчууд, Афганчууд адилхан. Тэд ялгаварлаагүй. Тэд: “Бид та нарыг ардаа үлдээхгүй.” гэж хэлсэн.

Хөл хүндтэй эмэгтэй хүртэл хүүхдээ төрөх өдөр онгоцны буудал руу гүйж байсан! (Өө, хөөх!) Ердөө Америкчуудтай хамт явах гэж, урьд нь хэзээ ч мэддэггүй байсан харийн хүнтэй илүү тэдэнд аюулгүй санагддаг. (Тийм.) Тэд хүүхдүүдтэйгээ хамт харийн цэргүүдэд итгэж байна. Цэргүүдийн нэг нь хүүхдийг өргөст торны дээгүүр авч байсан. (Тийм.) […] Жирэмсэн эх [...] хүүхдээ Америкийн онгоцонд төрүүлсэн. [...] Ийм нөхцөлд ч тэд гүйж байсан! Хүүхдээ хаана төрүүлэх талаар ч санаа зовоогүй. (Тийм ээ. Аргаа барж байна.) […] Тэд Америкчуудад итгэдэг. [...]

Мэдээж Кабулын нисэх онгоцны буудалд ирэхэд тэд асуудал бэрхшээл, аюултай тулгарч болзошгүй байгааг мэднэ, (Тийм.) шалган нэвтрүүлэх цэг, талибанчуудын буу зэвсэг гээд л. Тэд гартаа юу ч үгүй байсан, тэд зэвсэггүй. (Тийм.) Тэд ердөө өмссөн ганц хос хувцастайгаа л байгаа. Би энэ нөхцөл байдлын тухай бодохоор үүрд уйлсан ч чадна.

Зарим хүмүүс онгоцонд сууж чадаагүй, хоёр, гурав, дөрвөн өдөр наранд, ийм наранд хүлээж байна. Ийм улс оронд одоо маш халуун байгаа, бас зун болж байна, ямар ч сүүдэрлэх зүйл алга. (Тийм ээ.) Тэд наранд, газар дээр суугаад хүлээж, онгоцонд орж, Америкчуудтай хамт явж чадна гэж итгэж найдаж байна. (Тийм ээ, Их Багш аа.) Тэд амьдралдаа, үр хүүхдийнхээ амьдралд, эхнэрийнхээ амьдралд итгэж байна! Хэдхэн эмэгтэйчүүд. Ихэнх нь эрчүүд байна. Эмэгтэйчүүд бүр гудамжинд ч гарч зүрхлэхгүй байгаа. Талибанчууд ирмэгц үнэхээр их айж байсан учраас эмэгтэйчүүд алга болж, байшиндаа нуугдсан. Энэ бол Афганистаны түүхэн дэх ичгүүртэй хэрэг байхаас гарцаагүй. (Өө, тийм.) Энэ дайнд хэн ялж, хэн ялагдах нь надад хамаагүй. Энэ үнэхээр ичмээр хэрэг! Тун гунигтай, харамсалтай байна! (Үнэхээр харамсалтай.) Би ахиад уйлж байна, гэвч хэнд хамаатай гэж. Тиймээс, би та нарт Америкчуудыг ялсан гэж хэлсэн, учир нь тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг дагуулсан! (Тийм ээ. Тэд дэлхийн зүрх сэтгэлийг байлдан дагуулдаг, одоо ч мөн адил.) Тийм ээ, тэд байлдан дагуулдаг.

Тэгээд та нар харж байгаа биз, талибанууд энэ бүх аймшигтай зүйл өрнөж байхад хүртэл, нисэх буудалд хүмүүс үхэж байхад тэд эмэгтэйчүүдийг дарамталж, ангуучилж, бас өмнөх засгийн газартай ажиллаж байсан, америкчуудтай ажиллаж байсан хэн бүхнийг ангуучилж байна. (Тийм ээ.)

Мөн тэд зүгээр л буудаад алаад, тамлаад ийм маягаар хүч чадлаа л үзүүлж байна. (Тэдний хүч. Тийм ээ.) Гэхдээ зүрх сэтгэл ямар ч зэр зэвсгээс илүү хүчтэй. Итгэнэ үү, байна уу. (Яг үнэн.) Та нар цөхөрсөн хүмүүсийг зүрх сэтгэлийг хар даа. Бүр жирэмсэн эмэгтэй, бас нялх хүүхдээ авчирсан эх хүн ч гэсэн Америк цэргийн гарт итгэсэн. Зүрх сэтгэлүүд, тэр зүрх сэтгэлүүд командалсан - бүр аниргүйгээр - Дэлхий дээрх хамгийн хүчирхэг цэргүүдийг командлан тэднийг аврахаар, тэдний амь насыг аврахаар ирүүлсэн! Хэдийгээр тэдний болон Америк цэргүүдийн амь насанд маш аюултай байсан ч гэсэн. (Яг тийм.) Ийм зүрх сэтгэлийг... ийм зүрх сэтгэлийг... Талибан ялж чадахгүй. Тэднийг байлдан дагуулж чадахгүй. Өөрсдийгөө дайны ялагч гэж нэрлэсэн аливаа удирдагч ийм зүрх сэтгэлүүдийг байлдан дагуулах ёстой. Тэгж чадвал ялсан хэмээн цээжээ дэлдэж болох юм. Гэтэл тэр бол ялагдал! Ялалт биш. [...]

Хамгаас Хайр Энэрэлт Зоригт Их Багш аа, Таны гүн гүнзгий үнэн үгсийг тэдгээр хариуцагч хүмүүс энэхүү хүний эрхийн хямралын үед энх тайвнаар засаглах нь хэн бүхэнд, тэдэнд ч гэсэн хамгийн сайн, гол арга зам гэдгийг ойлгон ухамсарлах болтугай. Бид нөхцөл байдлыг сайжраасай гэж, хамгийн гол нь афганчууд, цэргүүд болон хохирогч хэн бүхний аюулгүй байдлын төлөө чин сэтгэлээсээ залбиръя. Бүхий л Диваажингийн Хамгаалагчид Эрхэм Дээд Их Багшид маань үргэлж тусалж эрүүл мэнд амар амгаланг нь хамгаалах болтугай.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай талибанчуудад өөр юу гэж хэлснийг мэдэхийг хүсвэл 9-р сарын 4-ний бямба гарагт Багш шавийн шүтэлцээгээр энэхүү утсаар ярьсан яриаг бүрэн эхээр нь үзнэ үү.

Дэлгэрэнгүй үзээрэй
Онцлох мэдээ ( 2021-08 )   (29/33)
1
43:28

Онцлох мэдээ

2021-08-01   1240 Үзсэн
2021-08-01
1240 Үзсэн
2
33:13

Онцлох мэдээ

2021-08-02   1314 Үзсэн
2021-08-02
1314 Үзсэн
3
29:00

Онцлох мэдээ

2021-08-03   1368 Үзсэн
2021-08-03
1368 Үзсэн
4
39:46

Онцлох мэдээ

2021-08-04   1447 Үзсэн
2021-08-04
1447 Үзсэн
5
39:35

Онцлох мэдээ

2021-08-05   1454 Үзсэн
2021-08-05
1454 Үзсэн
6
40:29

Онцлох мэдээ

2021-08-06   1686 Үзсэн
2021-08-06
1686 Үзсэн
7
31:05

Онцлох мэдээ

2021-08-07   1358 Үзсэн
2021-08-07
1358 Үзсэн
9
29:39

Онцлох мэдээ

2021-08-08   1353 Үзсэн
2021-08-08
1353 Үзсэн
10
33:43

Онцлох мэдээ

2021-08-09   1347 Үзсэн
2021-08-09
1347 Үзсэн
11
34:54

Онцлох мэдээ

2021-08-10   1468 Үзсэн
2021-08-10
1468 Үзсэн
12
39:01

Онцлох мэдээ

2021-08-11   1405 Үзсэн
2021-08-11
1405 Үзсэн
13
38:37

Онцлох мэдээ

2021-08-12   1762 Үзсэн
2021-08-12
1762 Үзсэн
14
36:46

Онцлох мэдээ

2021-08-13   1464 Үзсэн
2021-08-13
1464 Үзсэн
15
31:51

Онцлох мэдээ

2021-08-14   1540 Үзсэн
2021-08-14
1540 Үзсэн
16
32:32

Онцлох мэдээ

2021-08-15   1337 Үзсэн
2021-08-15
1337 Үзсэн
17
36:05

Онцлох мэдээ

2021-08-16   1639 Үзсэн
2021-08-16
1639 Үзсэн
18
31:26

Онцлох мэдээ

2021-08-17   1364 Үзсэн
2021-08-17
1364 Үзсэн
19
35:52

Онцлох мэдээ

2021-08-18   537 Үзсэн
2021-08-18
537 Үзсэн
20
32:04

Онцлох мэдээ

2021-08-19   1394 Үзсэн
2021-08-19
1394 Үзсэн
21
58:17

Онцлох мэдээ

2021-08-20   1349 Үзсэн
2021-08-20
1349 Үзсэн
22
56:51

Онцлох мэдээ

2021-08-21   1834 Үзсэн
2021-08-21
1834 Үзсэн
23
55:46

Онцлох мэдээ

2021-08-22   1239 Үзсэн
2021-08-22
1239 Үзсэн
24
35:14

Онцлох мэдээ

2021-08-23   1262 Үзсэн
2021-08-23
1262 Үзсэн
25
58:14

Онцлох мэдээ

2021-08-24   1454 Үзсэн
2021-08-24
1454 Үзсэн
26
57:04

Онцлох мэдээ

2021-08-25   1491 Үзсэн
2021-08-25
1491 Үзсэн
27
1:00:03

Онцлох мэдээ

2021-08-26   1354 Үзсэн
2021-08-26
1354 Үзсэн
28
31:01

Онцлох мэдээ

2021-08-27   1260 Үзсэн
2021-08-27
1260 Үзсэн
29
2021-08-28
10384 Үзсэн
30
1:11:32

Онцлох мэдээ

2021-08-28   1205 Үзсэн
2021-08-28
1205 Үзсэн
31
1:11:38

Онцлох мэдээ

2021-08-29   1380 Үзсэн
2021-08-29
1380 Үзсэн
32
55:03

Онцлох мэдээ

2021-08-30   1339 Үзсэн
2021-08-30
1339 Үзсэн
33
50:56

Онцлох мэдээ

2021-08-31   1440 Үзсэн
2021-08-31
1440 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-23
533 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   81 Үзсэн
2024-11-23
81 Үзсэн
1:24

Диваажинд хүргэх Гүүр

2024-11-22   964 Үзсэн
2024-11-22
964 Үзсэн
27:23

Онцлох мэдээ

2024-11-22   1 Үзсэн
2024-11-22
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд