Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Ухаалаг байж эх орондоо энх тайвныг тогтнуул

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Host: 9-р сарын 20-ны даваа гарагт баяр хөөр бялхсан Сарны Фестиваль тохиосон өдрийн урд орой бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай дэлхийн төлөө гүн бясалгалын үнэтэй цагаасаа хугаслан байж цаг зав гарган Суприм Мастер Телевизийн багийн гишүүнтэй утсаар холбогдон бүх хүмүүст баярын өдрийн мэнд дэвшүүлсэн юм. Их Багш мөн сургуульдаа үргэлжлүүлэн суралцах зөвшөөрөл авахдаа афган эмэгтэйчүүдийн өмсөх хувцсанд тавьж байгаа талибуудын шаардлагын тухай асуултад ийнхүү хариулсан байна.

(Сайн байна уу, Багш аа?) Сайн уу? (Та минь сайн байна уу?) Сайн, сайн. Муугүй шүү. Та нар маань ямаршуу байна? (Өө, бид маш сайн байгаа. Багш аа.) […]

Би Сарны баяраар еэвэн, гоо жүрж та нарт хүргүүлснийг авч идэцгээсэн үү? (Тэгсэн, Багш аа. Маш амттай.) Ихийг үү? (Тийм, нэлээн их байсан.) Би бүр маш ихийг явуулаарай гэж тэдэнд хэлсэн юм, та нарыг бүтэн сар идэж магадгүй гээд. Сарны баяр биш нэг сарын турш баяр байг. (Тандаа баярлалаа, Багш аа Бид үнэхээр талархаж байна.) […]

Сарны баяр болж байна. Би энд болон гадуур байгаа бүх шавьдаа, дэлхийн бүх хүн, намайг сонсож буй хэн бүхэнд Сарны баярын мэнд хүргэж, илүү итгэл найдвар дүүрэн ирээдүйг хүсэн ерөөе. (Тандаа баярлалаа, Багш аа. Бид Танд ч бас мөн адил гайхамшигтай, сайхан Сарны баярын мэндийг дэвшүүлье, Багш аа.) Би Сарны баяр болж байна гэж бодохыг хичээж л байна, хичээж байна. Гэтэл би өнөөдөр хэд дэх өдөр гэдгийг ч мэдэж байгаа юмгүй Сарны баяр хэдийн болчихсон эсэхийг ч мэдэх юм алга. Би та нарын телевизийн хөтөлбөрөөс л саналаа. Сарны баяр тэмдэглэх нэвтрүүлэг бэлтгээд надаар хянуулахаар л би “Нээрээ, Сарны баяр болж байгаа юм байна!” гэж санасан. Тэгээд би гал тогоо, ханган нийлүүлэгчдээс та нарт еэвэн бялуу зэрэг амттан аваачиж өгөөрэй (За.) гэж захисан юм. […]

Идэж үзээрэй. Биед тань хэрэгтэй. Хүн бүрд хангалттай их байгаа. Би хүн тус бүрд 12-ыг явуулсан. (Тийм. Баярлалаа, Багш аа. Танд баярлалаа) […]

(Багш аа, Бидэнд асуулт байна. Танаас асуувал цаг байгаа болов уу?) Тэг, тэг. […]

“ Media report from DW News sept. 14, 2021: Афганистанд эмэгтэйчүүд зөвхөн эмэгтэйчүүд дангаараа суух өрөөнд суун хичээллэж болох ба үзэх хичээлийг нягталж байж тогтоох юм байна. ”

“ Global News Interview Sept. 9, 2021: Дээд Боловсролын Яамнаас энэ шинэ журмыг аль болох хүлээн Зөвшөөрөх, хамгийн зөв арга замыг эрэлхийлж, оюутнуудыг хичээлдээ суухыг уриалсаар байна.

Шинэ бодлогын хүрээнд хөвгүүд, охид өөр өөр өрөөнд хичээллэх ба хичээлийн цагийн хуваарь нь өөр өөр байна. ”

(Багш аа, Талибан сая афган эмэгтэйчүүдэд их дээд сургуульд сурахыг зөвшөөрсөн. Гэхдээ царайнаасаа бусад биеэ бүхэлд нь хаасан хар хижаб өмсөх хэрэгтэй. Мөн эрэгтэйчүүдээсээ тусдаа танхимд байх шаардлагатай. Та энэ тухай юу гэж бодож байна Багш аа?)

Нүүрнээс бусад хэсэг тийм ээ? (Нүүрнээс бусад.) Энэ чинь хэдийнээ дэвшил байна. Өмнө нь буркагаар бүтэн хаах ёстой байсан. (Тийм, бүхэлдээ.) Одоо... нүүрнээс бусад Нээрээ тэгээ юу? Хижаб нүүрнээс бусад хэсгийг хаадаг, тийм ээ? (Хижаб бүрэн хаадаг...) Толгойноос өлмий хүртэл нүүрнээс бусдыг бүрэн хаана. Арай дээр л юм байна Ядаж нар харж чадах нь. Ядаж л нар нүүрийг нь ээн тайтгаруулж (Тийм.) өнгөлөг сайхан болгоно. Д витамин, эр эм гэлгүй хүмүүст бүгдэд нь ашиг тустай.

Миний бодол юу вэ гэж үү? Би байдал сайн тийшээ өөрчлөгджээ гэж бодож байна. Хүмүүс сайн тийшээ юу л өөрчлөгдөнө, талархах хэрэгтэй Ямар ч дэвшил байсан гэсэн. Энэ улс дөнгөж саяхан үймээн самуунтай байсан, ямар нэг зүйл сайжирсан бол хүмүүст өөрсдөд нь л хэрэгтэй.

Эмэгтэй хүн гоо сайхан байхыг хүсдэгийг би мэднэ. Би ч мөн адил. Гэхдээ одоо би дияанд байгаа, үнэндээ тоох юм алга. Мэдээж, энэ сайн хэрэг. […] (Ойлгож байна.) Би шавь наргүйгээр гадуур байхдаа өөрөөр хэлбэл, ажил, ном буяны үйлстэй маань холбоотой зүйл хийлгүй ганцаараа амьдарч байх үедээ нүүрэндээ будаг түрхдэггүй. Би тансаг зүйлс өмсөж зүүдэггүй. Миний өмсдөг зүйлс цөм ажлын шаардлага, загвар л гэсэн үг. (Тийм.) Би загварыг нь зохиосон учраас сурталчилгаа болгож өмсдөг. (Тийм ээ, Багш аа.)

Түүнээс биш, одоо миний бодож буй хамгийн чухал зүйл: гадаад үзэмжээс илүү зүйлд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. (Ойлголоо, Багш аа.)

Чи чинь эмэгтэй хүн шиг, юунд ингэтлээ санаа тавсан юм? (Яах вэ дээ, Афганистан их халуун орон, хижаб өмсөх нь зарим нэг эмэгтэй хүнд тухгүй байж магадгүй болов уу.) Тийм тийм. Гэхдээ буркагаас илүү дээр. (Аан, тийм.) Бурка нүдний өмнүүр байх торыг эс тооцвол бүх биеийг халхалдаг, эргэн тойрноо ч харах боломжгүй. (Тэр тийм шүү, Багш аа) Хэцүү, заримдаа бүр ойчиж ч мэднэ. Мэдээгүй байхад чинь хэн нэгэн дайрч ч мэднэ. Ард чинь ч юм уу ойртоод ирчихсэн байхад чи харж ч чадахгүй. Тиймээс энэ бага ч гэсэн дэвшил. Эмэгтэйчүүдийн санаанд, мөн хувцаслах хэм хэмжээ сул чөлөөтэй олон улсын санаанд энэ бүрэн нийцэхгүй байгаа нь мэдээж хэрэг. (Тийм шүү, Багш аа.)

Гэвч бид эерэг талыг нь харах хэрэгтэй, одоохондоо энэ болж л байна, гол нь билиг ухаантай байж улс оронд энх тайвныг сахиулах нь чухал. Зүгээр л хүлээж авбал бүх зүйл нам жим болж, ялангуяа эмэгтэйчүүд арай амгалан тайван байх болно. (Тийм шүү, Багш аа.)

Учир нь гоо үзэсгэлэнгээ харуулбал бас эрсдэлтэй байж мэднэ. Ялангуяа одоо, хаа сайгүй байгаа мэдээлэлд цэргүүд айлаас айл руу явж, охидыг хулгайлж эмэгтэйчүүдийг хүчирхийлж байна гэсэн. Тийм учраас өөрийгөө нууж (Тийм ээ, тийм зүйлс уншсан.) илүү сайн халхалж хувцаслах нь ухаалаг шийдвэр.

Бас боловсрохыг хүсэж байгаа бол өөр юу ч хэрэггүй. Гадуур гарч эсвэл сургуульд явж, эрдэм сурахыг хүсэж байгаа бол амгалан мөн аюулгүй байдал л хэрэгтэй. Тэгэхээр одоохондоо зүгээр ээ иймээрээ байж л байг. Магадгүй ирээдүйд нөхцөл байдал өөрчлөгдөж илүү эрх чөлөөтэй болно биз ээ. Одоохондоо иймээрээ байх нь сайн. (Тийм ээ, Багш аа) Энэ харин ч сайн хэрэг.

Эрэгтэйчүүдээс тусгаарлачихвал сайн хэрэг шүү дээ. Аль аль нь боловсрол хичээл дээрээ төвлөрөөд, (Тийм шүү.) баруун зүүн тийшээ урагшаа хойшоо өөр зүйл хайж харж сатаарахгүй. (Зөв зөв.)

Энэ асуудал тийм муу асуудал гэж би бодохгүй байна, ядаж эрдэм ном сурч дээд сургуульд суралцаж болно гэдэг бол сайн хэрэг шүү дээ. (Тийм шүү.) Хэрвээ үүнийг хүсэж байгаа бол энэ нь хамгийн сайн хэрэг. (Тийм шүү.) Тэгээд өөртөө тусалж сайхан ирээдүйг бүтээж улс орондоо бас сайхан ирээдүй авчирч эх орондоо болон гэр бүлдээ хувь нэмэр оруулна. (Тийм ээ, боловсрол үнэхээр чухал.) Тийм ээ, боловсрол гадаад төрхөөс илүү чухал. Ялангуяа одоохондоо энх амгалангийн тусын тулд. (Тийм шүү, Багш аа.) […]

Тэгэхээр ямар ч нөхцөл байдалд амь нас чинь эрсдэлд ороогүй бол ердөө эвлэрэх хэрэгтэй.

Энэ бүх асуултыг асууж байгаа чинь их сайн хэрэг боллоо. Эрчүүд асууж байгаа нь үнэхээр хүн болгон сэтгэл тавьж байгааг илтгэж, зөвхөн эмэгтэй хүмүүс л өөрсдийгөө бодоод байгаа биш гэдгийг харуулж байна. (Тийм ээ, бид үнэхээр санаа тавьж байна.) Сайн байна. Хариултад сэтгэл ханамжтай байна уу? (Тийм, Багш аа.) Өөр зүйл байна уу? (Тийм ээ.)

(Зарим эмэгтэйчүүд хувцаслалтад тавьсан шинэ шаардлагад дургүй байдаг Бид одоо мэдээгээр “Дэлхий даяар афган эмэгтэйчүүд үндэснийхээ өнгө өнгийн даашинз өмссөн зургаа олон нийтийн сүлжээнд нийтэлж талибуудын тулгаж буй шинэ хижабыг өмсөхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна” гэжээ. Их Багшид энэ тал дээр санал бодол байгаа юу?)

Бас л сайн хэрэг. Яагаад болохгүй гэж? Тэд санаа бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй. (Тийм ээ.) Мөн үндэсний хувцас нь маш үзэсгэлэнтэй, бас их хүндтэй шүү дээ. (Тийм, үнэхээр тийм.) Биеийг ч бас ихэд халхалсан байдаг. (Үнэхээр тийм.) Бас маш, маш, маш их сайхан хувцас. Би харж байсан. Би өөрөө харж байсан. Маш өнгөлөг, их үзэсгэлэнтэй. Хувцас нь тэдний үндэсний сэтгэлгээний онцлогийг харуулдаг. (Тийм.) Тэдний гоо сайханд дуртайг, гэрэл гэгээнд дуртайг харуулдаг. Тэд амьдралыг илүү утга учиртай болгох өнгөлөг зүйлсэд дуртай. (Тийм ээ, маш эрхэмсэг.) Эрхэмсэг, аан, энэ бас сайхан үг байна. […]

Гадаад орнуудад байгаа афган бүсгүйчүүд юу хүссэнээ өмсөж болно шүү дээ. (За, Багш аа.) Харин Афганд байгаа хүмүүсийн хувьд тэд амар тайвны төлөө, аюулгүй байдлын төлөө аясаар нь байх хэрэгтэй гэж би бодож байна. (За, Багш аа.) Илүү аюулгүй байх гэж. Тэдний хувьд илүү аюулгүй. Ингэвэл бас л зүгээр. Би таны л асуусанд хариулж байгаа ч тэднийг сонсоно гэж найдъя. Үгүй ядаж тэдний сүнс намайг сонсож магадгүй юм. Тэгвэл тэд үүнийг бодож үзээд өөрсдийн амгалан тайван, аюулгүй байдлын төлөө хүлээн зөвшөөрнө. (За.)

Тэр улсын бүхий л эрэгтэй, эмэгтэй хүмүүс амар тайван, аюулгүй байгаасай гэж залбирч байна. Талибууд ч бас өөр хоорондоо амар тайван байж, улмаар гэгээрлийн тухай, Зөнчийн сургаалыг, Тэрээр Амгалан Оршиг, Аллахын тухай бодож тунгаах илүү их цаг хугацаатай болох юм. (За, Багш аа.) Тэд улс дотооддоо, өөр хоорондоо, олон улсын байгууллагуудтай амар тайван харилцаатай байг. (Тийм ээ, Багш аа. Бид тэдэнд сайн сайхан бүхнийг хүсэж байна.) Тийм. […]

Охид суралцахаар болсон нь сайн хэрэг. Энэ их чухал. Тэгэхээр би тэдэнд хандан одоогоор тэдний тавьсан ямар л шаардлага байна биелүүлсэн нь дээр гэж зөвлөмөөр байна. Ингэж байж бид улс дотроо дахин дайнгүй, зөрчилгүй байхын төлөө илүү олон алхам урагшилна. (За.) Мөн урагшлан хөгжиж, улс орондоо байшин барилга ч нэмж барьж илүү сайжирна. (За.) (Гарцаагүй. Илүү сайжирна.) Тийм, илүү сайжирна.

(Багш аа, эмэгтэйчүүд өнгөрсөн хорин жилд хувцаслалт зэрэг олон талаар их эрх чөлөөтэй болоод байсан. Багш аа, тэд энэ эрх чөлөөгөө яаж хамгаалбал зохих вэ?)

Яаж аа? Эрх мэдэлтнүүдийг эсэргүүцэх замаар биш. Эмэгтэйчүүд сул дорой юм чинь, биеэр тэмцэж чадахгүй юм чинь үүнийг тулахаас яах вэ гэсэн санаа биш шүү. (За.) Харин өөрт чинь хор хөнөөлгүй л байгаа бол байгаагаар нь хүлээж авсан нь дээр. (За.) Иймээс зүгээр л хүлээж авах хэрэгтэй.

Хэмжээгүй эрхт дэглэмийн үед тэд арай илүү эрх чөлөөтэй боллоо. Бас энэ улсын хувьд одоо улам хүндэрсэн нөхцөл байдал үүссэн өөр цаг үеийг туулж байна. Иймээс одоо байгаагаар нь хүлээж авсан нь дээр, За юу? (За.) Иймээр нь хүлээж ав. Эс бөгөөд улам л их цус урсаж, улам л их хориг, хөл хориг тавигдаж, улам их зөрчилдөөн гарах болно. (За, Багш аа.) Ингэвэл сайн зүйл биш, сайнгүй хэрэг.

Юмс үргэлж өөрчлөгддөг. Тийм, баталгаа нь гэвэл тэд өмнө нь илүү эрх чөлөөтэй байсан. (Тийм.) Харин одоо эрх чөлөө багассан гэж байгаа. Харав уу? (Яг үнэн.) Тэгэхээр юмс сайнаас муу болж өөрчлөгдөж, магадгүй дараа нь илүү дээр болж өөрчлөгдөж мэдэх юм. (Яг тийм, Багш аа.) Амьдрал бол гол мөрөн шиг. Зарим газраа намуухан урсаж, зарим газартаа хад чулуутай, хүрхрээтэй, гүнзгий газраар ч урсан өнгөрдөг. Иймээс бид тайван, амгалан байж, илүү их сүслэн залбирч, ирээдүйд итгэж найдах л хэрэгтэй. […]

Эхлээд тэсэж үлдэх хэрэгтэй. (За.) Аль чадахаараа тэсэж үлдэн чадах бүхнээрээ туслаарай. Ингэж чадвал өөртөө, гэр бүлдээ, улс орондоо, дэлхийд ч хувь нэмрээ оруулах юм. Талибаны ч байна уу, өөр ямар нэг шинэ засгийн газар гарлаа гэхэд улсынхаа эмэгтэйчүүдийг онцгой, гайхалтай амжилт гаргавал бахархах нь гарцаагүй. […]

Тэднийг дарах ёсгүй, харин ч тэднийг чадах чинээнд нь хөгжүүлэх юм бол тэдэнд ч бас сайн шүү дээ. […]

“ CNN Interview Sept. 16, 2021: Энэ нөхцөл байдал сайжирна гэх итгэл тээсээр байна уу? (Надад өөр сонголт үнэхээр алга байна. Үнэндээ алга. Хэнд ч сонголт алга байна. Бид итгэх хэрэгтэй. Бид ямар нэгэн зүйл болно, ямар нэгэн байдлаар өөрчлөгдөнө, бидэнд боломж гарна... сайжирна гэж бид итгэх хэрэгтэй. Бидний боловсрол, нийгэм дэх бидний байр суурь, ээжүүд, охид, эхнэрүүд, эмэгтэйчүүд бидэнд боломж байна гэж итгэх хэрэгтэй. Энэ бүхнийг Ислам ёсны дагуу хийхийг би хүсэж байна. Бид үнэхээр өөр юу ч хүсээгүй, Би тэднээс өөр зүйл асуухыг хүсэхгүй байна. Үнэндээ Ислам маш олон эрх чөлөөг бидэнд өгсөн. Маш их эрх чөлөөг. Хэрвээ тэдгээр эрхийг надад өгөх юм бол би энд энгийн сайхан амьдарна.) Хэрвээ талибууд таныг сонсохгүй бол яах вэ? (Тэгвэл тэд алдаа гаргана гэдгээ мэдэх хэрэгтэй, яагаад гэвэл бид эмэгтэйчүүдийг аливаа зүйлийг сайжруулахын тулд бид мэддэг зүйлээ сурсан эрдмээ, бодож санаж байдаг зүйлсээ өөрийн үзэл бодлоо бид тэдэнтэй хуваалцахыг, өгөхийг хүсэж байна.) ”

Тэгэхээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, тэгш эрхийг хангахын төлөө хүн бүр өөрсдийн амьдрах арга хэлбэрээ сонгох эрх чөлөөтэй байх ёстой. (Тийм, Багш аа.) Ингэвэл бүхэл улсаараа ач тусыг нь хүртэж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэн хэнд нь бахархалтай бөгөөд цаашид үр хүүхэд нь ч гэсэн даган дуурайх сайн зүйл байх болно. […]

За, өөр асуулт байна уу, хайр аа? (Байхгүй ээ, Багш аа. Ингээд боллоо.) […]

За. Тэгэхээр би та нартаа бүгдэд нь дахиад сайн сайхныг хүсэн талархаж байгаагаа хэлье. Биднийг Бурхан өршөөг. Бурхан дэлхийг бүхэлд нь, ялангуяа ядарсан амьтдыг дахин зовохооргүйгээр болгон адислах болтугай. Дэлхий бүхэлдээ веган болж тийнхүү бид өөрсдийгөө аврахад, үр хүүхдээ, дэлхийгээ, амьтдыг бүхий л зовлонгоос аврахад Бурхан бидний адислах болтугай. Амен. (Амен, Багш аа. Бид Их Багшдаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж байна. Бурхан Их Багшийг маань болон амьтдыг үүрд хамгаалж, мөн хүн бүр Диваажингийн хуулийг даган мөрдөж бид диваажинд амьдрах боломжтой болох болтугай.) Тийм ээ, ийм л учиртай. Веган хууль бол Диваажингийн хууль.

Бурхан бидэнд анхааруулсаар байтал бид сонсдоггүй. Аль ч шашин хүчирхийллээс татгалз гэж сургана: “Амь хороож үл болно.” (Тийм, Багш аа.) Гэтэл гэртээ Библитэй, үүнийг өдөр бүр уншдаг хүмүүс долоо хоног бүр сүмд очдог атлаа энэ сахилыг сахидаггүй. (Тийм.) Иймээс л Бурхан уурсаж, дэлхийг бүхэлд нь устгахыг хүссэн. Хэдэн сайн бясалгагчид үүнийг хэдэнтээ сааруулаагүй бол бид аль дээр үед мөхчихсөн байх байлаа (За, Багш аа.) За, хайр аа. Залбирсаар байцгаая, За юу? […]

Та нарт бүгдэд нь, Арьяабалын бүхий л бясалгагчдыг болон бусад бясалгагчдыг, сайн, сайн бясалгагчдыг нүдэнд үзэгдэх хийгээд үл үзэгдэх замаар дэлхийд тусалсаар байхад нь хамгаас Нигүүлсэнгүй Бурхан хамгийн сайн сайхнаар адислахыг ерөөж, Бурханыг аргадахын төлөө бүхий л алагдсан гэм зэмгүй хүмүүс хийгээд амьтад биднээс, бас дэлхийгээс маань үргэлжлүүлэн өшөө авахаа зогсоон тайтгарах болтугай хэмээн залбиръя. […]

Host: Бурханы айлдсан сахилуудыг сахиснаар бид өршөөгдөж, дэлхий цэвэр ариун болно. Бид ухаалаг, сайн, буяны бүхий л зарчмуудыг бүх чадлаараа мөрдөж чадвал- хайраар дүүрэн эрхэм нэгэн төрөлтөн болж чадна. Хайраар дүүрэн Их Багшийн эрхэм сургаал, зөвлөгөөг сэтгэлийн гүндээ шингээн дагаж, дэлхийн веган хууль биеллээ олохын төлөө, дэлхийг аврах ид шидийн мэт хүч нь хэрэгжиж эхлэхийн төлөө үргэлжлүүлэн залбирцгаая. Афганистаны бүх ард иргэд энх тайвнаар нэгдэн хөгжил цэцэглэлийн үр шим, олон улсын хүндлэлийг хүлээх болтугай хэмээн бид залбирч байна. Их Багшийн эрүүл энх, амар амгаланг бүхий л Энэрэнгүй Бурхад хамгаалах болтугай.

Төгс Гэгээрсэн Их Багшийн афганчуудад илгээсэн зөвлөгөө болон манай дэлхий хэрхэн диваажин болох тухай өөр юу айлдсаныг 9-р сарын 28-ны Багш Шавийн Шүтэлцээ нэвтрүүлгээр хүлээн авч үзнэ үү.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:14

Yummy Avocado Chocolate Mousse Recipe

2024-11-24   1 Үзсэн
2024-11-24
1 Үзсэн
1:25

Их Багшийн Өргөө

2024-11-24   1 Үзсэн
2024-11-24
1 Үзсэн
8:10
2024-11-24
1 Үзсэн
2024-11-23
641 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   116 Үзсэн
2024-11-23
116 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд