Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Авшиг хүртээхэд Их Багшийн Хүч хэрэгтэй, 14 цуврал лекцийн 8-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Эсвэл тэр хүнд үйлийн үртэй бол шууд там руу явна, яагаад гэвэл тэд цэвэр бус, (Тийм.) Диваажинд зохицохгүй. (За, Багш аа.) Үгүй бол хүмүүс яагаад там руу явдаг байх вэ? Яагаад зарим хүмүүс Диваажин руу явж, зарим нь там руу явдаг байх вэ? Нийцдэггүй. Ямар л зан чанартай байна тийм чанартай хэсэгтээ сорогдон татагддаг.

Эсвэл тэр хүнд үйлийн үртэй бол шууд там руу явна, яагаад гэвэл тэд цэвэр бус, (Тийм.) Диваажинд байхад зохицохгүй. (За, Багш аа.) Үгүй бол хүмүүс яагаад там руу явдаг байх вэ? Яагаад зарим хүмүүс Диваажин руу явж, зарим нь там руу явдаг байх вэ? Нийцдэггүй. Ямар л зан чанартай байна тийм чанартай хэсэгтээ сорогдон татагддаг. (За, Багш аа.)

Бүх мөрийтэй тоглодог хүмүүс нэг дороо цуглах дуртай, (Тийм.) тамхи татдаг хүмүүс хамт суух дуртай. Мөрийтэй тоглодог хүмүүс тэндээ хамт тоглодог. (За.) Архи уудаг хүмүүс үдэшлэг дээр хамт цугларч, мах идэж, хамт дарс ууж, үүнийг диваажин мэт мэдэрдэг ч дараа нь согтоод, өвддөг. Тэд эрүүл энх байвал, үүнийг зүгээр гэж боддог. Гэвч удаан зүгээр байхгүй. (Тийм.) Урьд нь байсан эрүүл амьдралын хэв маягаас нь үлдсэн эрүүл мэнд нь удахгүй мах, архи, дарс гэх мэтэд дарагдана, (Тийм.) (Мэдээж.) Эрт орой хэзээ нэгэн цагт бие нь дордоно.

Та нарын асуултад хариулсан гэж найдаж байна, та нарт хэлсэн зүйлсээ мартчихаж. (Үгүй ээ, Багш Байдений хувьд хэт оройтсон гэж хэлсэн. Одоо ямар ч аргагүй гэсэн.) Тэр нөгөө талд ажиллаж байгаа. Дайснуудаа чимээгүйхэн устгах тагнуул мэт. Ийм албан тушаалд байгаа учраас чимээгүй хийх ч шаардлагагүй. Эсвэл тэр хар энергиэрээ чимээгүй хийж, мөн шашингүй хүч, эрх мэдлээрээ ил тодоор хийдэг. (За.)

Хөөрхий Трампыг одоо ч тэд эцэс төгсгөлгүй дарамталсаар. Трампт ямар нэг муу зүйл болох бүрд үнэхээр их өрөвдөх юм. Би түүнд, “Чамайг Бурхан ивээг. Тэсэж байгаарай, тэсээрэй. Чадлаараа хичээ. Би чиний төлөө залбирна аа.” гэж хэлдэг. Би тэгж л чадна. (Тийм ээ, бид бас түүний төлөө залбирна аа.) (Тийм ээ, бид бас.)

Өө тэр үнэхээр хөөрхий. Тэд түүн рүү дэндүү их дайрч, өчүүхэн зүйл бүрийг нь шүүмжилдэг. Олсон жижигхэн зүйл бүрээ түүн рүү шиддэг. (Тийм.) Зогсоо зайгүй. Тэр яаж амьдардгийг мэдэхгүй. Зарим утгагүй, зарим хууль бус зүйлсийг хүртэл тэд хийдэг. Тэгээд дараа нь Трампын хуулийн дагуу хийсэн зүйлсийг нь буруутгана. (Тийм.) Хилийн асуудалд хүртэл буруутгаж, КОВИД-19-т хүртэл түүнийг буруутгадаг. (За. Бурхан минь.) Бусад олон зүйлст буруутгадаг; би санахгүй байна. Тэд юугаар ч бай, эсвэл оргүй зүйлсээр үүрд үргэлжлэх жагсаалт гаргаж чадна. Тэд агаарыг ямар нэг юм болгож чадна. (За.) Бурхан минь. Ичгүүргүй. Яалтай билээ?

За. Өөр юу билээ? (Өмнө нь, хэдэн сарын өмнө Багш аа, Трамп ерөнхийлөгч байхад Хойд Солонгостой энх тайвныг тогтоох болон цөмийн зэвсгээс ангижрах хэлэлцээр хийсэн. Одоо тэд Трампыг буруутган, энх тайвны үйл явц бол зөвхөн санал авах гэж, улс төрийн ашиг сонирхолтой байсан гэсэн. Энэ талаар Та юу гэж бодож байна, Багш аа?)

Аль аль талд нь авахыг хүссэн ч нөгөө тал нь өгөхгүй байгаа зүйл бий. Тийм л байх. (За.) Трамп ямар нэг муу санаа агуулаагүй. Тэр үнэхээр энх тайвныг хүссэн учраас бусад олон улс оронтой энх тайвныг тогтоосон. Гэвч тэд хаа нэгтэй гацсан. (За.) Аль аль нь нэвтэлж чадахааргүй хаалт хаа нэгтэй байсан.

Тэгэхээр хэл дээ, Трампыг ерөнхийлөгч байхад нь Хойд Солонгос түүнээс юу хүссэн байх вэ? Гэрээ нь юу байсан бэ? (Өө тийм. За. Тэр үед цөмийн дайны аюул заналхийлэл энэ тэр байсан.) Тийм ээ, аймшигтай. (Тиймээс АНУ Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болохыг хүссэн. Харин Хойд Солонгос ингэхийн тулд цөмийн зэвсэггүй болсных нь дараа АНУ дайрахгүй гэсэн зөвшилцөл, хамгааллыг хүссэн. Энэ нь тэд дайралтад өртөхгүй байхын нэг баталгаа юм.)

За. Үүнийг эхлээд зохицуулчихъя. (За.) АНУ Хойд Солонгос руу дайрахыг хүсдэггүй байх. Яах гэж тэгэх вэ? (Ямар ч шалтгаан үгүй.) Тэр бусад олон улстай энх тайвныг тогтоосон. (Өө, тийм.) Яах гэж Солонгос руу дайрахыг хүсэх вэ? Хэрэв АНУ Солонгос руу дайрахыг хүссэн бол аль эрт тэгэх байсан, Хойд Солонгосыг цөмийн зэвсгийн хөтөлбөр эхлэхээс өмнө, эсвэл маш бага цөмийн зэвсгийн багаж хэрэгсэлтэй байх үед нь дайрах байсан. (Тийм.) Тиймээс Хойд Солонгос яагаад ингэтлээ айгаад байгааг мэдэхгүй. Мэдээж, хэдийнээ хэт олон дайн болж байгаа учраас тэдэнд баталгаагүй санагдана. (Тийм.) Миний санаж байгаагаар дэлхий дээр өөр хоорондоо үнэхээр олон жилийн турш дайтаж байгаа учраас аюултай. (Тийм.) Олон арван жил, олон зуун жил, бүр хэдэн мянган жил.

Ау Лак (Вьетнам)-д, “Шувуу өмнө нь харвуулж байсан бол хугархай мөчир ч түүнийг айлгана.” гэсэн хэлц үг бий. (За.) Яг л нум сум шиг харагддаг. (За.) Тийм учиртай. Мөн Солонгосчууд бусад улс орнуудтай дайтаж олон удаа зовлонг нь мэдэрч байсан. Үнэхээр гунигтай. (Тийм ээ, үнэхээр.) Хүмүүс нэг нэгэндээ итгэж чаддаггүй. (За.) Үүнийг бас ойлгож болохуйц. (За, Багш аа.) Гэвч хэзээ нэгэн цагт бид хаа нэгтэйгээс эхлэх ёстой байх. (За, Багш аа.)

Хэрэв хүн бүр, хүн бүрээс ингэж айгаад, цөмийн зэвсэг нөөцлөөд байвал, эсвэл бусад хор хөнөөлт, дайны аюултай зэвсгүүдийг дэлхий нийтээрээ хадгалж нөөцөлж, овоолоод байвал, дэлхийг бүр л аймаар газар болгоно. (Тийм. Үргэлж л аюул заналхийлэл байна.) Тийм ээ, хүн бүрийн бодол санаанд байдаг. (За.) Хүн бүр бусад бүгдээс айгаад байдаг учраас өдийг хүртэл бүрэн энх тайван тогтоогүй. (За. За, Багш аа.) Өөр хоорондоо улам илүү аюултай, хор хөнөөлтэй зэр зэвсгээр өрсөлдсөөр. (Тийм.)

Үнэхээр харамсалтай. Гэвч Солонгосыг бас буруутгах аргагүй, яагаад гэвэл бусад олон улс орнууд бас цөмийн зэвсэгтэй, (Тийм.) ашиглаж байгаагүй ч, тэдэнд байдаг. Гэвч энэ бол аюултай, эрсдэлтэй зүйл. (За.) Цөмийн зэвсгийн удирдах товчлууртай хэн нэгэн зүгээр л галзуурч эсвэл эхнэртэйгээ маргаад, олон өдөр нэг нэгэнтэйгээ ярихгүй байна гээд төсөөл. (Өө Бурхан минь.) (За, Багш аа.) Бид дуусна.

Тэд магадгүй ширээний ард дахин суугаад ярилцахыг хичээх хэрэгтэй. Гэвч миний бодлоор Хойд Солонгос одоо Байденд тэгж их итгэхгүй. (Итгэхгүй.) Тэд улам л түгшүүртэй болж, урьдынхаас илүү сонор  сэрэмжээ нэмсэн. (Тийм, тэгсэн.) (Тийм.) Тэд өөр ямар нэг зүйл хүсээ юу? (Хойд Солонгос хэн нэгэн дайрахаас эмээгээд буйн нэг шалтгаан нь Иракт, Садам Хүссейнд болсон явдал шиг зүйл болохоос эмээсэн. Тэр зэвсгээ өгсний дараа эцэст нь дайралтад өртөж, сүүлд нь алуулсан. Тийм учраас Хойд Солонгос энэ замналаар явахаас эмээж байгаа.)

Тийм үү? (Тийм.) За. Мэдээж. Тийм. Мөн Хойд Солонгос зүгээр л хавчигдчихсан гэж хэлсэн дээ, (Тийм ээ.) том Хятад улс болон Өмнөд Солонгосын дунд (Тийм.) (Тийм ээ.) хавчигдсан байдаг. Өмнөд Солонгосын ард АНУ-байдгаас гадна бусад олон эрх чөлөөт улс орнууд бий. Тиймээс тэд цухалддаг. (За). Бас Клаустрофобик (давчуу орон зайнаас айх).(За.) Хэн тэгэхгүй байх вэ?

Тиймээс үнэндээ та нар надаас ямар бодолтой буйг минь асуусан. Би зүгээр л ахиад залбирна. Өөр яах билээ? (Тийм, Багш аа.) Надад ямар ч зэвсэг байхгүй. Жижигхэн гал тогооны хутга л бий, олон үйлдэлт хутга. (За.) Шинэ. Тэд надад шинийг авч өгсөн. Учир нь сүүлд та нарт би олон үйлдэлтэй хутгатай ба түүгээрээ төрөл бүрийн жижиг тоног төхөөрөмжийг өөрөө засаж угсарч, хадаж, хананд тогтоох гэх мэт зүйл хийдэг гэж хэлсний дараа (За.) удахгүй алга болчихсон! Та нарт хэлсэн дээ. (Тийм ээ, Та алга болгочихсон гэж хэлсэн. )

Хайрцаг дотор байгаа. (Тийм.) Би ханан дотор булсан байх. Хана нь хэт олон баганатай дэндүү эмх замбараагүй. Жигд харагддаггүй байсан учраас би дээр нь модоор хана нэмсэн. (За.) Нэмэлт хуурамч мод. (За.) Тэгээд магадгүй хайрцгийг нь дотроос нь хадчихсан байх. Хайрцаг жижиг хайрцаг дотор хадагдаж, харин жижиг хайрцаг нь том хайрцаг дотор бий.

Тэгээд Диваажин надад, хутгыг  “Хайрцаг дотор байна.” гэсэн. Би “Ямар хайрцаг?” гэхэд Тэд, “Та дотор нь зогсож байна.” гэсэн. Тэр том хайрцгийг санаж байна уу? (Тийм, Багш аа.) Миний хайрцаг ямар жижиг хайрцагт булагдсаныг мэдэхгүй. Олон үйлдэлтэй хутгаа, хэдэн хадаас, хэдэн шрүп энэ тэртэй олохын тулд би ханыг бүхэлд нь буулгахыг хүсээгүй.

(Яг л хүний биед багажаа орхидог мэс засалч шиг юм.) Тэдний гэдсэнд нь ч юм уу үлдээдэг. Ийм зүйл болж байсан. (Тийм.) Бурхан минь. Надад ийм зүйл бүү болоосой гэж залбиръя. (Өө, тийм, Багш аа.) Тэгэхээр ядаж л эдгээр нь миний гэдсэнд биш, хайрцгийн гэдсэнд байгаа. Бурханд талархъя.  (За, Багш аа.) Ийм зүйл болдог. Аймаар. Энэ дэлхий үнэхээр аймаар. Бурхан минь. (Тийм ээ, үнэхээр.) Мөн үргэлж л ямартай ч  үхлээр дуусдаг.

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (8/14)
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд