Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хүн бүр өөрийн үйлийнхээ хариуг амсах болно

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Хөтлөгч: 12-р сарын 12-ны ням гарагт бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай дэлхийн төлөө дияан бясалгалаасаа цаг гарган Суприм Мастер Телевизийн ажлын багийнхантай утсаар холбогдон Нгуен У’окийн эмхэтгэсэн “Еврей ардын аман зохиолын сан хөмрөг”-өөс уншиж өгсөн бөгөөд дараа нь утгыг тайлбарлан ярьж өглөө. Сонирхолтой аман зохиолыг уншихын өмнө Их Багш сэтгэл түгшээсэн хоёр асуултад хариулсан юм.

(Саяхан пап гэр бүлээс гадуур харилцааг тийм ч ноцтой нүгэл биш гэж хэлсэн. Яагаад гэвэл энэ сарын эхээр Парисын нэг хамба эмэгтэй хүнтэй үүсгэсэн харилцаанаас болж огцорсон. Пап түүнийг тэрхүү нүглээс болж биш, харин хорт цуу үгээс болж огцруулсан гэжээ. Харин нийтлэлд цааш дурдахдаа энэхүү нүгэл “жаахан тааламж гэж жаахан иллэг хийсэн”-нь “Завхайрч болохгүй" гэсэн сахилыг зөрчсөн хэрэг биш гэжээ. […] Тэгэхэд пап хэлэхдээ үүнийг нүгэл нь нүгэл боловч “яг ч нүгэл гэхэд хэцүү” гэв. Асуулт маань бол, Багш аа, папын хэлсэнчлэн гэр бүлээс гадуур харилцаа үүсгэх нь тийм ч ноцтой нүгэл биш үү?)

Тэр хамба гэрлэсэн хүн үү? (Нийтлэлд бичээгүй байсан.) Ер нь Католик шашны хамба болон номлогчид гэрлээгүй байдаг. […]

Гэхдээ та яагаад үүнд гайхаа вэ? Надаас энэ хүний талаар яагаад асууна вэ? (Тийм.) Өнөөг хүртэл хийсэн бүх үйл нь Христийн шашинд нийцтэй байсан уу? (Үгүй, Багш аа.) (Үгүй байх. Үгүй.) Тэр бол чөтгөрийн амьд дүр. Яадаг ч байсан түүнд бусдын зовсон эсэх хамаа байхгүй, гэр бүлээс гадуурх харилцааг бүр ярих ч хэрэггүй.

Тэр педо гаж номлогчдыг та нар мэднэ биз дээ? (Тийм.) Тэд нар номлогч ч биш, хүүхдийг садар самуунд уруу татагчдаас ч өөр болохоор ингэж нэрлэж байна. (За, Багш аа.) Иймд тэднийг педо номлогчид гэе. (За, Багш аа.) Энэ бол өршөөх тухай асуудал биш. Энэ бол ариун сургаал түгээгчдийн төлөөлөгчдийн хайр халамжинд байх ёстой бяцхан хүүхдүүдийг өвтгөж зовоосон тухай асуудал юм. (Тийм, Багш аа.) Мөн тэд энэ шархаа насан туршдаа тэсвэрлэх ёстой болдог. Тэд гэрлэсэн ч, гэрлээгүй ч сэтгэл санаа нь хэвийн байдалтай байж огт чаддаггүй. Тэсвэрлэж чадахгүй, мартаж ч чадахгүй байдаг.

“France 24 телевизийн мэдээ 2021 оны 10-р сарын 5:

Нэвтрүүлэгч эмэгтэй: 3,000 орчим гэмт хэрэгтэн, 250,000 гаруй хохирогчид. Хэдэн арван жилийн туршид Франц дахь Католикийн Сүмд хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргийг дарахын тулд үржил шимтэй газар олгосон, эсвэл мэдсээр байж хүүхдүүдийг тэр араатнуудтай холбож өгдөг тохиолдол ч гардаг байна. Ойролцоогоор 216,000 орчим хүн номлогч, лам, гэлэнмаа нарын хүчирхийлэлд зовж шаналж байжээ.

Нэвтрүүлэгч эмэгтэй 2: Энэ бол түүний 40 жилийн турш хадгалж явсан нууц. Терезийг өсвөр насны хүүхэд байхад нь нэгэн лам амралтын өдрөөрөө сүмд байхад нь хүчиндсэн байна.

Ярилцлага өгөгч эмэгтэй: Тэр өршөөгдсөн, уучлагдсан болохоор ямар ч буруу зүйл хийгээгүй л гэж хэлэх байх. Тэр үүнийгээ сүсэг бишрэлтэй хутгаад эргээд харахад юмс бүхэн псевдо-сүнслэг чанартай байсан гэх байх. Тэр тийм ч сүрхий биш ч надаар миний буруу байсан гэж бодуулж чадсан. Яагаад гэвэл би онцгой нэгэн байсан гэсэн.

Нэвтрүүлэгч эмэгтэй 2: Терез хүчирхийлэлд дарлуулчихсан байв. Тэр 40 хүрээд энэ тухайгаа зөвхөн ээждээ л хэлжээ.

Ярилцлага өгөгч эмэгтэй: Тэгээд би ээжээсээ холбоо тасарсан. Тэр надтай уулзахыг хүсээгүй болохоор өөд болтол нь 10 жил би ээжийгээ хараагүй.”

“DW News-ийн мэдээ 2021 оны 11-р сарын 22: Олон олон хохирогч хэдэн арван жилийн турш дотроо шаналж явдаг. 11 настай байхад нь эцэг эх нь нэгэн Католик Сүмийн зусланд түүнийг явуулсан. (Тэгээд тэр шөнө болгон ирж шөнө болгон намайг хүчиндсэн. Сүүлийн хоёр шөнөөс бусад бүх шөнө.) Түүний эмгэг хэзээ ч эдгэрэх боломжгүй. Болсон үйл явдал түүнийг насан туршын өвчтэй болгосон.

Ярилцлага өгөгч эмэгтэй 2: Байж боломгүй зүйл. Тэднийг хэн ч мэдээгүй. Хэн ч тэдэнд туслаагүй. Тогтолцоо нь гэм буруутнуудыг хамгаалсан. Маш цөөн тохиолдолд шийтгэл хүлээсэн. Ихэвчлэн тэднийг хаа нэгтээ шилжүүлдэг бөгөөд өөр нэг газар очоод хийж байснаа үргэлжлүүлэх боломжтой болдог.

Нэвтрүүлэгч эрэгтэй: Бернард гурван жилийн өмнө л санваартны талаар мэдээлж чадсан. Тэгээд хамба түүнтэй холбогдсон. (Утасны яриа яг 37 секунд үргэлжилсэн. Хамба огт чин сэтгэлээсээ байгаагүй. Ямар ч уучлал гуйсан зүйл байсангүй. Тэр ердөө л миний төлөө залбирсан гэсэн. Ёстой галзуу.)”

Энэ бүх зовлон шаналлыг пап анхаарсан ч үгүй. (Тийм, Багш аа.) Тэгэхээр түүний хэлсэн бүхнийг хогийн саванд хаявал яг таарна. (За, Багш аа.) Нүд чихээ тэр нүгэлтний болон түүний гар хөл бологсдын бохир муу муухайд бохирдуулах хэрэггүй. (За, Багш аа.) […]

Нэгэнт асуусан юм чинь би та нарт эртний Их Багш нар яагаад буруу хурьцал үйлдэхгүй зэрэг дүрмийг тогтоосон тухай ярья. (За, Багш аа.)

Ай, та нар өнөө цагт хэр олон хүн ХДХВ зэрэг бэлгийн замын өвчнүүдээр халдварлаад байгааг мэднэ. (Тийм, Багш аа.) Тэгэхээр энэ бол бие биедээ амлалт өгсөн харилцааны асуудал төдийгөөр хязгаарлагдахгүй. Өөр олон зүйл бий. (Тийм, Багш аа.) Яагаад гэвэл өвчин авч, түүнээс болоод амиа ч алдаж болно. Бас тэгж байгаад эхнэр хүүхдэдээ халдааж ч магадгүй шүү дээ. (Тийм, Багш аа.) Тэгээд зүрх сэтгэлийг шархлуулж, гэр бүлээ сүйтгэж, үр хүүхдэдээ элдвээр таагүй нөлөө үзүүлнэ. (Тийм, Багш аа.) Хүүхдүүд нь өсөж том болоод жинхэнэ үнэнч харилцаа байдаг гэдэгт итгэдэггүй болж, гэр бүлээсээ авсан үлгэр дуурайлаар магадгүй харилцаагаа хайхрахгүй ч байж мэднэ. (Тийм, Багш аа.) […]

Бас, […] хүүхдүүд эрүүл торнин сэтгэлзүй нь эрүүл жаргалтай байхын тулд эцэг эхтэйгээ хоёулантай нь байх хэрэгтэй. (Тийм ээ, Багш аа.) Иймээс гэр бүл салалт хосуудад ч тэр, хүүхдүүдэд ч тэр муу, мөн муу үлгэр дуурайл болдог төдийгүй зарим талаараа нийгэмд ч гэсэн сөрөг нөлөө үзүүлж байдаг. (Тийм, Багш аа.) Бутач хүүхэд төрүүлбэл хүүхэд өсөж том болоод ойлгохоороо доромжлолыг тэсвэрлэх болдог. (Тийм, Багш аа.) Хүмүүс түүнийг элдэв нэр хочоор дуудаж, үгээр эсвэл бие мах бодоор доромжилдог. (Тийм, Багш аа.)

Яагаад гэвэл гэрлэлт бол илүү их үүрэг хариуцлага юм. (Тийм.) Бие биедээ үнэхээр дурласан хүмүүс үүрд, үгүй ядаж гэрлэлтийн хугацаанд хамт байхыг хүсдэг. (Тийм, Багш аа.) Тэд чин сэтгэлээсээ зовсон жаргасан, баян ядуу, өвчтэй эрүүл аль ч үед хамт байхаар амладаг. Тэгэхээр ийм төрлийн харилцаа илүү бат бөх, илүү бие биедээ тустай... Оюун санааны бясалгалыг авч үзье л дээ. Хэрэв хос хоёр бие биедээ үнэнч байж оюун санааны бясалгалд биесээ дэмжих юм бол сүнслэг хөгжил нь хамтдаа илүү дээр ахиж дэвшдэг бөгөөд өөр өөр үзэл бодолтой, бие биеэ оюун ухаан, биеийн болон сэтгэл санааны хувьд дэмждэггүй гэр бүлүүдээс дээр. (Тийм, Багш аа.) Ганц бие эцэг эх байхын тогтворгүй байдлын талаар ярих ч хэрэггүй. […]

Тэгэхээр энэ нь олон нөлөөтэй. Хоёуланд нь зарцуулах хангалттай цаг нөхөрт нь байхгүйгээс эхнэр нь ч зовж шаналан, нууц амраг нь ч зовж шанална. (Тэгнэ.) Мөн энэ хоёр гэр бүлийн хүүхдүүд хүртэл хоёрддог. (Тийм, Багш аа.) Тиймээс л эртний Их Багш нар олон зүйлийг, жишээ нь ялангуяа Таван Сахилыг, Тав юм уу Арван Сахилыг Буддизмд сургаж, Христосын шашинд Арван Хуулийг сургаж иржээ. (За, Багш аа.) Олон шалтгааны улмаас тэр. (За.) Иймд бид үүнийг дагаж мөрдсөн нь дээр. (За, Багш аа.) […]

Энэ пап гэхдээ Католик биш, Христосын шашинтан ч биш. Нэг удаа тэр надад биелсэн чөтгөр шиг харагдсан. (Хөөх!) Би өөрөө ч цочирдсон. Үнэхээр цочирдсон. (Хөөх.) Тэгээд л тэр сүмийг, Христийн шашныг сүйтгэхийг хүсэж байна. Та нар бэлхнээ харж болно. (Тийм, Багш аа.) Хэзээ ч, юу ч тохиолдсон, тэр аль эртнээс, Мозесийн, Есүсийн үеэс л даган мөрдсөөр ирсэн бүх хууль дүрмийг, бүх зарчмыг зөрчдөг. (Тийм, Багшаа.)

Тэгээд л гэр бүлээс гадуур харилцаа зүгээр, хүүхэд хүчиндэх ч зүгээр гэнэ. Бүгдийг нь ойлгов уу? Хүүхдийг хэвлийд байхад нь ч төрсний дараа ч хөнөөх нь зүгээр гэнэ. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Ийм зүйл хийдэг ямар нэг шашин байна уу? (Байхгүй, Багш аа.) (Нэг ч байхгүй.) (Огт байхгүй.) Энэ бүхнийг сурталчилж байдаг шашныхан түүнээс өөр байхгүй. (Тийм) Надад итгэх ч шаардлагагүй. Түүний хэлж, хийж байгааг, бодож байгааг хар. Яагаад гэвэл түүний бодол л илэрч гарч байгаа. (За, Багш аа.) Тэгээд л түүнийг амилсан чөтгөр гэдгийг нь мэдэх болно. Тэр бол антихрист. (Тийм.)

“АНУ-ын Нью Йорк хот 2015 оны 9-р сарын 24: Бид Есүс Христийг дагагчид гэдгээ санах хэрэгтэй. Түүний амьдрал хүний ертөнцөөр яривал бүтэлгүйтлээр төгссөн. Загалмайн сүйрэл.”

“EI Espectador тв-ийн хийсэн ярилцлага 2017 оны 9-р сарын 3: Энэ бол хууль бус пап. Түүнийг Ариун Сүнс бус “кардинал лам нарын мафи” тохоон томилсон учраас хууль бус юм. “Кардинал лам нарын мафи” аа? Би ийм хэллэг хэрэглэдэггүй. Үүнийг Европын кардинал лам, хуйвалдааны толгойлогч Кардинал Даннийлс нарийн тодорхой хэлсэн, “кардинал лам нарын мафи инээсэндээ бахардаж үхлээ” гэж хэлсэн хуйвалдааны толгойлогч. Урьдын сүмийн харьяаллаас шийтгэлийн улмаас хасагдсан кардинал лам нар улс төрийн маневраар Франсисыг сонгосон гэж тэр өөртөө итгэлтэйгээр, ичих нүүргүйгээр зөвшөөрөн хэлсэн. Тэгэхээр Франсис угаасаа хууль бус үүх түүхтэй.”

- Хамба Жорж Брауны зөгнөл, Ирланд – 1551 он: “Гэхдээ өөрсдийгөө иесуитүүд хэмээн нэрийдсэн хожуу үеийн ахан дүүс гарч ирэх бөгөөд тэд бичээч нар болон фарисайчуудын арга барилыг дагаж мөрддөг олон хүнийг мэхлэх болно. Еврей нарын дунд ч үнэнийг үгүйсгэхийг оролдогчид гарч ирэх ба тэд санасандаа хүрэх дөхнө. Энэ бүхэн дэлхий дахинаа түгэн тархаж Хунтайж, ханхүү нарын зөвлөлд хүртэл шургалан орж, [...]-тэдний нүглийг зоргоор орхино”

Католик сүмийн тухай зөгнөлүүд

“Ром итгэлээ алдаж, сэнтийд антихрист залрах болно.” - Ла Салет хатагтайн захиас (Адислагдсан Ариун Эх Мэри) (цагаан хоолтон), 1846 оны 9-р сарын 19-нд хүлээн авсан

“666-гийн төлөөлөгчид Ромд одоо олноороо орчихсон бүр хамгийн өндөр суудлуудад ч залраад байна. Бүгдийг ил гаргаж цэвэрлэгдэх хүртэл хамбын эсрэг хамба, хуврагийн эсрэг хувраг зогсох болно.” - Эзэн Есүс Христийн (цагаан хоолтон) захиас, 1977 оны 7-р сарын 25-нд хүлээн авсан

“Гэрт минь байгаа лам нар аа, алдуул хоньд чинь хаа байна? Нүгэл үйлдэгчийг буруушааж болохгүй гэж үү? Орон гэрт минь бүхий л муу муухай, жигшүүрт үйлүүдийг зөвшөөрч, Сатантай эвсэх юм гэж үү? Пастор оо, таныг шүүх учраас Орон Гэрээ одоо цэвэрлэгтүн. Мөнхийн Эцэг таны зүрх сэтгэлийг харж байна; танд хугацаа бага үлдлээ. Өмхөрсөн бүхэн нуран унана...” - Эзэн Есүс Христийн (цагаан хоолтон) захиас, 1975 оны 11-р сарын 1-нд хүлээн авсан

Тэр ингэж Христосын шашныг сүйтгэж, хүмүүсийг Есүст, Бурханд, олон сайн, буянтай, өндөр ёс суртахуунт номлогчдод итгэх итгэлээ алдахад хүргэж байна. Та нар ч харж байгаа, олон номлогчид үнэхээр ганц бие байж, үнэнч ёс суртахуунтай, бүр веган байдаг. (Тийм, Багш аа.)

“Million Dollar Vegan-ын ярилцлага 2019: Ихэнх хүмүүсийн л адил би махан хоолтон байсан. Гурав дахь харвалтын дараа надад зургаан сарын нас үлдсэн. Тэгээд дараа өдрөөс нь веган болсон юм. 26 өдрийн дараа миний зүүн талын саажилт арилж, хараа орж, хэл ээдэрч, шүлс гоожих нь зогссон. Тэгээд би хүмүүст веганизм руу шилжихэд нь туслах зорилготой болсон юм. Миний зорилтот бүлэг бол Ватиканы дагагч 2.2 тэрбум Христийн шашинтнууд юм. Зохион байгуулалттай шашныхан биедээ амьтны махыг оруулах нь Бурханаас холбоо тасалдаг гэж гарцаагүй мэддэг байх ёстой. Биед чинь үхдэл байгаа цагт сүнс рүү тань Ариун Сүнс ирэхгүй гэдгийг тэд мэднэ. Үүний улмаас л тэд хамааралтай хэвээр байдаг. Би асар их ажлууд хийсэн хэдий ч би Эзэнтэй хэзээ ч холбогдож байгаагүй. Би бичээснүүдийг судалж, Католик Христийнхний чухалчилж үздэг бүхий л зөв зүйлсийг хийсэн. Гэтэл эдгээр жилүүдэд намайг биедээ мах оруулахаа болих хүртэл Ариун Сүнс надтай холбогдоогүй. Би хүмүүст сүмд ирэх шаардлагагүй гэж хэлдэг. Хэрэв сүм танд мах идэхээ боль гэж хэлсэн бол, хүн бүр Бурхантай холбоотой гэдгээ ойлгосон бол мах идэхээ больж, зүй зохистой амьдар. Тэгвэл Бурхан таныг олох болно. Математик ашиглан тооцоолбол би 50 насандаа 5,000 үхэлд буруутай болж. Ийм байхад яаж би хэзээ нэг өдөр Бурхантай уулзах билээ? Яаж ч уучлал гуйгаад тэнд хүршгүй. Иймд би сүмд бүхнээ зориулж, хамгийн бага зардлаар, зөвхөн хоол идэж л амьдрахаар шийдсэн. Яагаад гэвэл би 5,000 удаа амьдарч миний хоол болох гэж үхсэн 5,000 амьтны амийг төлөх болно. Би амийг бүтээж чадахгүй. Тэгэхээр миний чадах хамгийн шилдэг зүйл бол насаараа Бурханд үйлчлэх явдал юм. ”

Энэ амилсан чөтгөрөөс болж хүмүүс Бурханд, Христэд итгэх итгэлээ алдахгүй байх гэж найдаж байна. (Тийм, Багш аа.) Бурхан минь! Гэхдээ та нар хүн төрөлхтнийг бас буруутгах ёстой. Чөтгөрийг л буруутгаад байж болохгүй. (За, Багш аа.) Хэрэв хүмүүс зөв шударга, ёс суртахуунтай, сайн сайхан байх юм бол ямар ч чөтгөр дэлхий рүү хүрч ирж түвэг учруулж чадахгүй байхсан. (Тийм, Багш аа.)

Ингэж чөтгөр Христийн гэгч шашны хамгийн өндөр дээд суудалд заларчихсан байхад манай дэлхийн ёс суртахуун болон оршин тогтнол шалдаа буусан гэсэн үг. (За, Багш аа.) Өө, Бурхан минь. Ёс суртахуунгүй л бол аврагдах аргагүй. Ингээд дууслаа гэж хэлж болно. (За, Багш аа.)

Хэн нэгэн нь ямар нэг зүйл хийж түүнийг тэр “Хар салхи/ Харикан”-аас зайлуулаад өгөөсэй. Энэ бол Ватикан биш. Энэ бол Ватиганг (Тийм, Багш аа.) Тэд хүн бүрийг дарлаж байна. Сайн, дарамтад орсон, хохирогч, даруу, сул дорой бүхнийг. (Тийм, Багш аа.)

Тэгээд энэ бүхнийг тэвчиж буйгаа - хүлцэн тэвчиж, уучлах гэх атлаа ижил хүйстний гэрлэлтийг зүгээр биш гэнэ! Ойлгож байна уу? (Тийм ээ, Багш аа.) Тэд яасан юм бэ? Тэд зүгээр л гэрлээд хамтдаа амьдрахыг хүссэн. (Тийм, Багш аа.) Аз жаргалаа тэгээд хүн бүртэй хуваалцах л гэсэн. (Тийм.) Тэд нүгэлтэй байлаа ч дэлхийд үүнийг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд тэд ердөө л хүлээн зөвшөөрөгдөж, хамтдаа амьдрахыг л хүссэн. Ийм л юм хүссэн. […] Тэд Есүсийн сургаалын эсрэг Францис шиг бузар зүйл хийгээгүй. Би түүнийг дахин пап гэхгүй. Францисийн адил түүний дагалдагч педо-номлогчдыг ч тэр. (За, Багш аа.)

Гэхдээ гайхах юм байхгүй. Мэдээгээр түүний хүрээлэлд ижил хүйстэн орсон тухай гарсан. (Тийм.) Тэд үүнийг олж мэдэж.

Мөн түүний Инстаграм хаягаар нүцгэн шахам хувцастай охидын зургийг үзсэн байх гэсэн. Хөөрхий тэр охид. (Тийм, Багш аа.) Тэгээд бүр […] “Таалагдсан” товч дарсан гэх. (Өө, Бурхан минь.) Зарим хүмүүс түүнийг биш байх, түүний Инстаграм хаягийг өөр хүн хөтөлдөг байх гэж маргаж байсан. (Тийм, Багш аа.) Гэхдээ л навч модноосоо хол унадаггүй гэдэг. (Тийм, Багш аа.) […]

Тэр охин болохоор бүр баярлаад, “Хөөх, пап над дээр таалагдсан гэж дарсан. Би Диваажинд очих нь” гэсэн. Өө, Бурхан минь. Хөөрхий. Миний юу гэх гэснийг ойлгов уу? (Тийм, Багш аа.) Ямар гээч муу үлгэр дуурайл вэ. (Тийм.) Хүмүүс тун ч харалган байж Бурханы адислал хүртэх гэж аргаа барж юу ч хийхэд бэлэн байж юунд ч хамаагүй, ийм папад хүртэл итгэж байдаг. Нүглээс ч дор бузар. Тэгэхээр би түүний нэрийг, бузар булайг нь дахин сонсохыг ч хүсэхгүй байна. (За, Багш аа.) […]

Тэгэхээр надаас Ватигангийн дарга чөтгөрийн талаар бүү асуу. Түүнд ямар ч гавьяа байхгүй. Тэр тамаас л ирсэн. Тийм болохоор л тэр бүх төрлийн нүглийг хүлээн зөвшөөрч тэр бүгдийг юу ч болоогүй юм шиг өнгөрүүлж байна. (Тийм, Багш аа.) Хайр, нигүүлсэл гэж байхгүй. Тов тодорхой харж болно. (Тийм, Багш аа.) Өчүүхэн төдий хайр энэрлийн сэтгэлтэй хэн ч байсан хүүхдийг хүчиндсэн, доромжилсон, хүчирхийлсэн, тамласан, алж хөнөөсөн байхад маш их харамсана даа. Гэвч тэр үгүй. Ойлгов уу? (Тийм ээ, Багш аа.) Түүний хэлж, хийж, илэрхийлж байгаагаас нь та нар түүнийг хөндий хоосон бие цогцос, ердөө л чөтгөрийг агуулж, чөтгөр шүглэсэн, дөрлүүлж яваа гэдгийг нь мэдэж болно. (Тийм, Багш аа.) Тэр хүний гэх юу ч байхгүй. Түүнийг хурдан хөөгдөөд явах, эсвэл огцроод ичгүүртэйгээр зугтах байх гэж найдаж байна. […]

Олон пап амилсан чөтгөрүүд байсан удаатай. (Хөөх.) Католик шашны түүхэнд тэд ямартай ч жинхэнэ Христийн шашныхан биш, харин тэд Ромын эзлэгчид байсан бөгөөд зөвхөн засгийн эрхэнд гарах гэж, дүрэм журам тогтоон шашны хэв шинжтэй тогтолцоо болгон өөрчилсөн.

Улс төрд ингэж орж эхэлсэн. (За, Багш аа.) Тэд Есүсийг хөнөөгөөд өөрсдийн эрх ашгийн төлөө тэр аяар нь өөрчлөн Католик шашин, Ромын Католик шашин болгосон. Тиймээс хойд төрөл, цагаан хоолны тухай олон сургаалууд Библээс хасагдсан. (Өө, хөөх.) (Ойлголоо.) Тухайн үеийн төр засгийнханд нийцүүлсэн хэрэг. Тэгээд тэр хэвээр үргэлжилсэн. Тэд дарс ууж, маш их загас, маш их мах гэх зэргийг идэх болсон. […]

“Назарены Сайн Мэдээнд Есүс хэлэхдээ, “Иймээс миний шавь болохыг хүссэн хэн боловч гараа цуснаас хол байлгаж амандаа мах хийх ёсгүй бөгөөд хүнийг зөвхөн жимс болон газрын үрээр хооллохыг тушаасан Эзэн шударга бөгөөд өгөөмөр билээ.’”

Өөр асуулт байна уу? (Тийм ээ, Багш аа. Ойрын үед яагаад ийм олон галт уул дэлбэрээд байгаа юм бол?) Хэдэн галт уул? (12-р сарын 4-ний байдлаар дэлхийн хэмжээнд хорь орчим том гал уул идэвхтэй байна. Энэ их олон тоо.) Тийм. (Саяхан, 12-р сарын 4-нд Индонезийн Жава арлын Семеру уул дэлбэрч) Тийм. (30 гаруй хүн амь эрсэдсэн бөгөөд сураггүй алга болсон хүмүүс ч бий.)

Тийм. Ахиад ч нэмж дэлбэрэх болно. (Хөөх.) Олноороо уул уур уцаар, сүйтгэгч хүчээ илэрхийлэн сүрдүүлж байна. Үүгээр ч зогсохгүй дахиад ч олон бий. Хариултыг нь та мэдэж байгаа. (Тийм ээ, Багш аа.) Өөр ч олон зүйл бий. Бүх зүйлийг хяналтандаа авлаа ч дахиад л эхэлнэ. Шувууны ханиад, гахайн ханиад гэх мэтээр. Ойлгож байгаа биз дээ? (Тийм. Тийм ээ, Багш аа.) Тэд эдгээр тахиа, нугас, галуу гэх зэрэг шувуудыг алсаар л байна. Гэвч хүмүүс өөрсдийгөө л алаад байна.

Аврагдах эсэх нь эргэлзээтэй аюултай цаг үе ирчхээд байхад тэд эрс эргэлт хийдэггүй, эрт цагийн Их Багш нарын ч өнөө үеийн Их Багш нарын ч мэргэн үгийг сонсдоггүй. Иймд сүйрлийн цаг ирчхээд байна. (Тийм. За, Багш аа.) Аядуу зөөлөн цаг үе хэдийн өнгөрсөн. (Хөөх.) Бүр бараа сураггүй өнгөрч одсон. (Хөөх.) Тэгэхээр хүмүүст өршөөл байхгүй.

Бид Диваажинтай сөхөртлөө ажиллаж чадах чинээгээрээ аль болох олныг аврахыг хичээсэн боловч эцэст нь хүмүүс өөрийн үйл, амьдралын хэвшлийнхээ хариуг өөрсдөө төлөх ёстой болсон. (За, Багш аа.) […]

Бүхий л сайн шашнуудын удирдагчид хүмүүсээ жинхэнэ зөв шударга замд чиглүүлэхгүй юм бол тэд ч бас дагагчдын хамт тамд унах ёстой болно. (За, Багш аа.) Хамтын үйлийн үрээс болж, үүрэг хариуцлага алдсанаас болж тэр. Энэ дэлхий дээр хүн бүр ямар нэг үүрэг хариуцлагатай төрдөг. Хэрэв үүргээ биелүүлэхгүй бол мөн л нүгэлтэн болж, өртэй болох бөгөөд төлж барагдуулах ёстой болон эргэж буцсаар л байх болдог. Хэр хүнд нүгэл, хэр том үүрэг хариуцлага гэдгээс хамаарна. Тэгэхээр шашны удирдагчдыг сайн байгаа гэж бодон тэднийг сайн хүмүүс хэмээн тэдэнд мөргөлөө гэхэд тэдэнд юу ч өөрчлөгдөхгүй. Тэд нар мэддэггүй. Сүнс нь хэдийнээ тамд гинжлэгдэн шатсаныг тэд мэдэхгүй. Зарим хүмүүс цаг нь дуусахад аяндаа л галын дөл болон шатаж бутарч унана. Тэгээд тамын гал Дэлхий дээр хүртэл гарч ирэх болно. (Хөөх. Тийм байх нь.) Яагаад гэвэл чөтгөр ирээд тэднийг барьсан. Ойлгосон уу? (Ойлголоо.)

Энэ дэлхий дээрх их олон зүйл маш аймшигтай. Өөрт чинь юу хийхийг мэдэх аргагүй хүмүүсийн дунд амьдрах үнэхээр аймшигтай. Мэдээж сайн хүмүүс байдаг бөгөөд тэд 10% нь. (За, Багш аа.) Бас зарим хэсэг нь тийм ч муу биш хүмүүс байдаг бол маш олон тооны хүмүүс нь үнэхээр аймшигтай. (За, Багш аа.) Яагаад гэвэл тэд сүнслэг хөгжлийн хувьд төдийлөн сайн биш, ойлгох чадвар ч сайнгүй. Юуг ч тодорхой мэдэхгүй. Тэд чөтгөрийн нөлөөнд амархан автаж, муу зүйлсийг, бусдад болон өөртөө хөнөөлтэй зүйлсийг хийдэг. (За, Багш аа.)

Мэдээж галт уулс бол ердөө л нэг дохио нь юм. Энэ бүгдийг хэдийн зөгнөчихсөн. Аюулт цаг үед, төгсгөл ирэхэд олон гамшиг болж хүмүүсийг устгадаг. (За, Багш аа.) Зөвхөн цар тахлаар биш.

Олон сарын өмнө би хэлээгүй гэж үү? (Хэлсэн, Багш аа.) Өнгөрсөн оны 2-р сард билүү? Нэг ч биш, бүр юу юугүй тэсрэх гэж байгаа олон бөмбөг байгаа бөгөөд дэлхийг уур амьсгалын өөрчлөлт сөнөөхийг хүлээх ч хэрэггүй гэж байсан даа. Нэгэн зэрэг дэлбэрэх гэж байгаа олон бөмбөг. Ойлгов уу? Бид зэрэг зэрэг олон зүйл үзэж туулж байна. (Тийм ээ, Багш аа.) Галт уул. Хуй салхи. Үер. Урьд өмнө тохиож байгаагүй гэх гэсэн юм. Хэвийн биш. (Тийм, Багш аа.)

Хүмүүс өөрсдөө цар тахал юм. Тэд үргэлжид алж хядаж, өөрийн ижил төрөлтнөө юм уу амьтан-хүмүүсийг ч алсаар байна. (Тийм, Багш аа.) Эцэс төгсгөлгүй. Эцэс төгсгөлгүйгээр амь насыг, моддыг, ойг, далай тэнгисийг, газар шороог, агаарыг сүйтгэдэг. (Тийм, Багш аа.) Хүмүүс бол хамгийн муухай цар тахал. […]

Маш олон анхааруулга хэдийн болоод өнгөрчихсөн. Эхлээд Диваажин багахан хэмжээний цар тахал дэгдээж эдгээж, амсхийлгэж тэгээд гүйцсэн. Гэтэл тэд болихгүй, анхааруулах дохио гэж хүлээж авалгүй үргэлжлүүлсээр. Улмаар улам бүр л дордсон. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) […]

        

Би амьд байсаар байгаа нь гайхмаар хэрэг шүү. […] Бас ч гэж яамай. Сайн хэрэг. Харин хэзээ ч сэтгэл хангалуун байж үзсэнгүй. […] Зорилгоо хангалттай сайн биелүүлсэн шиг, чадах бүхнээ хийсэн шиг санагдаж байсангүй. Та нар намайг санасан бүхнээ биелүүлсэн гэж болох ч үүнийг л би хүсэж байсан юм гэж хэлтлээ сэтгэл ханаж байсангүй. (За, Багш аа.) Санасан бүхэн минь биелсэн гэж. Энэ тийм биш.

Би амьтдыг амьдаар нь өвчиж байгааг зурагтаар хараад, эсвэл нядалгааны газрууд, агнан бойлогчид өршөөлгүй, хэрчин тасчиж байгааг хараад маш их шаналж зовдог. (За, Багш аа) Ай, сэтгэл маш их шимширсэн. […]

Тэгээд би Бурханд хандан, “Гуйж байна, юу ч хийж чадахгүй байхад юунд намайг зүгээр л устгачихдаггүй юм бэ? Би цаашид тэсвэрлэшгүй нь. Энэ дэлхий дээр цаашид ингэж зовж шаналж тэсэж чадахгүй нь” гэж хэлсэн. […]

Бяцарч байгаа юм шиг, ай, маш их, үнэхээр их өвдөлт шаналал мэдэрдэг. Тиймээс л би хэзээ ч сэтгэл ханаж байсангүй. (За, Багш аа.) Яагаад гэвэл манай дэлхийн өнцөг булан бүрд хүн ч юм уу, амьтан-хүн, модны төрөлтнүүд, мод бутнууд, гэх мэт байнга л хэн нэгэн үргэлжид зовсоор л байна. Тэд хөөрхийлөлтэй. Хэний ч хамаагүй өршөөлийг эрж байдаг. (Тийм, Багш аа.) Аймшигтай. Шударга бус. Тийм (Тийм, Багш аа.) […]

Хөтлөгч: Хамгаас Өршөөлт Их Багш минь, Таны өөрийгөө огоорсон, бүхий л төрөлтний төлөө зориулагдсан үнэт амьдрал бид бүхний хүрэх гэж зорих хайрын хамгийн дээд хэмжүүр билээ. Бидэнд веган амьдралын хэв маягийг сонгон өөрсдийгөө, хайртай хүмүүсээ өөрчлөх, дэлхийнхээ хамтын ирээдүйд эрс эргэлт хийх шинэ боломжит хугацаа үлдсэн байгаасай хэмээн итгэж залбирцгаая. Бүхий л Бурханаас заяасан буянаараа бид эрхэм ариун амьдарцгаах болтугай. Бүхий л Энэрэлт Бурхадын Хамгаалал дэмжлэгийн дор Халамжит Их Багш маань эрүүл энх, сэтгэл тайван байх болтугай.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн уншсан Еврейн гайхалтай түүхийг болон чөтгөр юунд бөхөлздөг тухай гэх зэргийг сонсохыг хүсвэл Багш шавийн шүтэлцээгээр 2022 оны 1-р сарын 4-ний мягмар гарагт гарах конференцийн бүрэн эхээс үзнэ үү.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
272 Үзсэн
2024-11-27
359 Үзсэн
2024-11-26
331 Үзсэн
2024-11-26
495 Үзсэн
36:10

Онцлох мэдээ

2024-11-26   52 Үзсэн
2024-11-26
52 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд