Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Бүх КОВИД-ын удирдагчаас ирсэн нууц

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Хөтлөгч: Суприм Мастер Телевизийн ажлын багийнхан 12-р сарын 16-ны өдөр бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайтай бас нэгэн конференц хийсэн бөгөөд Тэрээр Билиг Ухаанаа хуваалцан олон сэдвийн асуултад, тэр дундаа сүүлийн үеийн мэдээнд дурдагдсан хуврагуудын хүчирхийлэлтэй холбоотой асуултуудад хариуллаа.

(Багш аа, пап Францис хуврагууд, скаутын удирдагчид, Францын Католик Сүмийн энгийн ажилчид 330,000 хүүхдэд 1950-2020 онд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тухай асуудлаар Францын бэлгийн хүчирхийллийн хороотой уулзахыг зөвшөөрсөн гэсэн. Энэ ахицын талаар Багш Танд хэлэх зүйл байгаа юу?)

Дахиад л энэ нөхөр үү? За. Хэрэв тэд уулзаж зөвшилцөхийг зөвшөөрөх юм бол сайн байж болох л юм. […] Би Францисын сөрөг энерги болсон явдлыг зөвөөр гаргаж ирж тэдгээр хөөрхий, гэм зэмгүй, ядарч доромжлуулж, тамлуулж, хүчиндүүлж алагдсан хүүхдүүдэд тохиолдсон явдлыг үнэн зөвөөр нь бүртгэн, шударга ёсыг хүсэж байгаа тэдгээр зөв хүмүүст нөлөөлөхгүй байгаасай гэж найдаж байна. (За, Багш аа.) Тэд хангалттай хүчтэй л байгаасай. Тэд нар хэрвээ энэ Францистай уулзах болбол Бурханы нэрийг цаг үргэлж дуудан өөрсдийгөө хамгаалсан нь дээр. Яагаад гэвэл, хэрэв тэд хангалттай хүчтэй биш байвал үр дүн нь тэдний хүссэнээс эсрэг эргэнэ. (Өө!) Тэгнэ шүү, тэгнэ.

Та нар юу гэж бодож байна? Энэ пап Францис гэгч Католик ч биш, Христосын шашинтан ч огт биш шүү дээ. Юу ч болж байсан түүнд хамаагүй. Юу ч байсан хамаагүй, гэмгүй нялхас, ургийг алах, хороох юм уу, хүүхдүүдийн амийг хөнөөх, эсвэл хүчиндэх түүнд ёстой бүр огт хамаагүй. (Тийм.) Тэр бүх зүйлд сэтгэл хангалуун. Бүр гэр бүлээс гадуурх бие махбод, бэлгийн харилцаа ч бас зүгээр гэж тэр үздэг. (Тийм, Багш аа.) Тэр үүнийг жижиг асуудал гэжээ. Жижиг гэдэг чинь юу гэсэн үг вэ? Гэр бүлийг салгадаг зүйл шүү дээ. (Үнэн. Тийм.) […]

Байгууллагын юм уу, улс орны тэргүүн байна гэдэг мөрөн дээрээ маш том ачаа үүрэхийн нэр. Ярихаасаа өмнө хоёронтоо бодох ёстой. (Харин тийм. Тийм, Багш аа.) Хятад хэлэнд, “Ярихаасаа өмнө хэлээ долоон удаа эргүүлэх хэрэгтэй” гэдэг. (Аан.) Энэ нь маш ихээр бодож үзэх ёстой гэсэн үг юм. Хэлж байгаадаа болгоомжтой ханд. (За, Багш аа.) Учир нь бусад хүмүүсийг хохироож мэднэ. Тэр гэтэл Католикийн Сүмд тэр чигт нь гал тавьчихлаа. Тэд бүр яасан ч болохоор боллоо. Бүх номлогчид хүүхэд хүчиндлээ гэхэд тэднийг яах ч үгүй, ямар ч үр дагаваргүй байж болохоор болчихлоо. Эхнэр юм уу нөхрийгөө хэнтэй ч хамаагүй араар нь тавьж явлаа гэхэд бас л зүгээр гэсэн үг болсон.

Тэр сүмийн нэр төрөөр зогсохгүй (Тийм.) нийгэмд бүхэлд нь аюул тарьсан. Яагаад гэвэл шашин бол нийгэмд маш их нөлөө үзүүлдэг. (Тийм, Багш аа.) Гэтэл тэр хамаагүй чалчиж байна. Тэр хэт их уудаг байх, түүнээсээ л болж байх шиг байна. (Хөөх.) Тэд ууж болдог. (Тийм, Багш аа.) Тэд зүгээр л маш их мах иддэг, тэгээд түүнийгээ шингээж хоолны дуршлаа ихэсгэн, том том цацагт хяруул, тахиа, үхрийн гол мах, хавиргыг чихэхийн төлөө согтууруулах ундаа маш их уудаг. Энэ бүх мэдрэхүйт амьтны цусыг урсган махыг нь идэж маш их дарс ар араас нь уугаад л баярлаж цэнгэж юу дуртайгаа хийдэг. Тэгээд л утгагүй буруу зүйлс ярьдаг. (Тийм, Багш аа.) Тэгээд уучлалт ч гуйхгүй. Өсвөр насны залуу хүн биш дээ, хэдийн өтөл хүн байж тэр үр дагаврыг нь боддог ч үгүй. (Тийм, Багш аа.) […] Заримдаа тэр надад чөтгөр шиг харагддаг. (Хөөх.) Би ч цочирдсон. […] Яагаад гэвэл […] түүний дотор нуугдаж байгаа жинхэнэ төрхийг үнэхээр хардаг. […]

Мозесоор уламжилсан Бурханы Арван Хууль гэж бий. (Тийм.) Гэтэл тэр үүнийг сүйтгэж байна. Нийгмийг улам үймүүлж самууруулж (Тийм, Багш аа.) улам ойлгомжгүй, ялзарсан болгосон. Энэ бүхний төлөө тэр хэдийн тамд унахаар болсон. […]

“EI Espectador ярилцлага 2017.9.3: Энэ бол хууль бус пап. Түүнийг Ариун Сүнс бус “кардинал лам нарын мафи” тохоон томилсон учраас хууль бус юм. “Кардинал лам нарын мафи” аа? Би ийм хэллэг хэрэглэдэггүй. Үүнийг Европын кардинал лам, хуйвалдааны толгойлогч Кардинал Даннийлс нарийн тодорхой хэлсэн, “кардинал лам нарын мафи инээсэндээ бахардаж үхлээ” гэж хэлсэн хуйвалдааны толгойлогч. Урьдын сүмийн харьяаллаас шийтгэлийн улмаас хасагдсан кардинал лам нар улс төрийн маневраар Франсисыг сонгосон гэж тэр өөртөө итгэлтэйгээр, ичих нүүргүйгээр зөвшөөрөн хэлсэн. Тэгэхээр Франсис угаасаа хууль бус үүх түүхтэй.

Хамбын илгээмж 2021.7.31: Сургаал номлолын талаар мэдлэг багатай эгэл хүмүүс ч Католик-биш паптай гэдгээ энэ үгийн шууд утгаар нь ойлгох цэгт бид хүрээд байна.

“CBC News –ийн мэдээ– 2018.8.15: Пап лам Францис энэ оны эхээр Чил улсын хамгийн аймшигтай хүчирхийлэгч номлогчийг хамгаалсан хамба ламыг хамгаалж олны буруушаалыг хүртээд буй.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейд хэлсэн үг Нью Йорк– Францис, 2015.9.25: Өөрийнхөө болон бүх Католикчуудын нэрийн өмнөөс...

Пуэрто Рико, 2015 оны 6 сар, Францис: Жаахан дарс уучихвал таны хэл ам тавираад надад үнэнийг хэлж чадна.

- Ирландын хамба Жорж Браун 1551 онд зөгнөжээ: “Гэхдээ өөрсдийгөө иесуитүүд хэмээн нэрийдсэн хожуу үеийн ахан дүүс гарч ирэх бөгөөд тэд бичээч нар болон фарисайчуудын арга барилыг дагаж мөрддөг олон хүнийг мэхлэх болно. Еврей нарын дунд ч үнэнийг үгүйсгэхийг оролдогчид гарч ирэх ба тэд санасандаа хүрэх дөхнө. Энэ бүхэн дэлхий дахинаа түгэн тархаж Хунтайж, ханхүү нарын зөвлөлд хүртэл шургалан орж, [...]-тэдний нүглийг зоргоор орхино”

Католик сүмийн тухай зөгнөлүүд

“Ром итгэлээ алдаж, сэнтийд антихрист залрах болно.” - Ла Салет хатагтайн захиас (Адислагдсан Ариун Эх Мэри) (цагаан хоолтон), 1846 оны 9-р сарын 19-нд хүлээн авсан

“666-гийн төлөөлөгчид Ромд одоо олноороо орчихсон бүр хамгийн өндөр суудлуудад ч залраад байна. Бүгдийг ил гаргаж цэвэрлэгдэх хүртэл хамбын эсрэг хамба, хуврагийн эсрэг хувраг зогсох болно. - Эзэн Есүс Христийн (цагаан хоолтон) захиас, 1977 оны 7-р сарын 25-нд хүлээн авсан

“Гэрт минь байгаа лам нар аа, алдуул хоньд чинь хаа байна? Нүгэл үйлдэгчийг буруушааж болохгүй гэж үү? Орон гэрт минь бүхий л муу муухай, жигшүүрт үйлүүдийг зөвшөөрч, Сатантай эвсэх юм гэж үү? Пастор оо, таныг шүүх учраас Орон Гэрээ одоо цэвэрлэгтүн. Мөнхийн Эцэг таны зүрх сэтгэлийг харж байна; танд хугацаа бага үлдлээ. Өмхөрсөн бүхэн нуран унана... - Эзэн Есүс Христийн (цагаан хоолтон) захиас, 1975 оны 11-р сарын 1-нд хүлээн авсан

Нью Йорк хот АНУ 2015.9.24: Бид Есүс Христийг дагагчид гэдгээ санах хэрэгтэй. Түүний амьдрал хүний ертөнцөөр яривал бүтэлгүйтлээр төгссөн. Загалмайн сүйрэл.

“Виллависенсио, Колумб  2017.9.8: Есүсийн судсаар балар шүтлэгтний цус урсдаг.

 “One America News-ийн ярилцлага  2019.10.31: Ватиканы цэцэрлэгт нэгэн удган эмэгтэйг байхад тэд энэ хоёр хөшөөг авчирсан. Пап дэргэд нь сууж хүн бүр энэ хөшөөнүүдэд мөргөж, дэлхий дахинд хэвлэл мэдээллээр цацан газар сайгүй католик шашинтнууд нээлтийн ажиллагааг үзээд байсан нь Маш хачирхалтай - энэ нь тахил шүтээнд мөргөх мэт, Алтан Тугал шүтэх’-тэй адилхан санагдсан. Тэгээд үлдсэн хугацаа буюу хоёр гурван долоон хоногийн туршид энэ баримлууд Гэгээн Петрийн сүмийн тахилын ширээнээ болон Ватиканы ойролцоо Транспонтинагийн Санта Мариад байрлаж байжээ.”

Өөр зүйл байна уу? (Тийм ээ, Багш аа. “Саяхан 1996 оныг хүртэл Канадын дотуур байртай сургуулийн тогтолцоонд уугуул иргэдийн хүүхдүүдийг гэр бүлээс нь салгаж дотуур байртай сургуульд явуулаад, тэжээлийн доройтолд оруулж, зодож, бэлгийн хүчирхийлэл үзүүлдэг” гэжээ. Бүр алсан ч явдал байсан.) За. (Харин одоо Канад үүний нөхөн олговор болгож 40 тэрбум канад доллар буюу 31 тэрбум ам. долларыг уугуул) Их хэмжээний нөхөн олговор байна. (иргэдийн хүүхдүүд болон гэр бүлд олгож байх шиг байна. Ийм нөхөн олговрыг Та энэ төрлийн хэрэгт хангалттай гэж бодож байна уу, Багш аа?)

Үгүй ээ, хэзээ ч хангалттай биш. Гэхдээ тэд ямар нэг арга хэмжээ авах цаг нь болсон. Шүүх тогтолцоо буюу шүүх аль дээр 2016 онд нөхөн олговор гаргуулах хүсэлт гаргасан. Харин одоо 2021 он. Тийм биз? (Тийм ээ, Багш аа.) Хэдийнээ таван жил өнгөрчхөж. Харин тэд алгуурласаар (Тийм.) саяхнаас л сөхөж, тэр бүх шарилыг, үхсэнийг нь хэн ч мэдээгүй, бүр гэр бүл нь ч огт мэдээгүй (Тийм.) тэдгээр хүүхдийн шарилыг олж илрүүлээд байгаа шүү дээ. Харанхуйд өвдөж, зовж тарчилж үхэж байхад нь хэн ч мэдээгүй. Тэд жаахан л тэгж ингэсэн болж байна.

 “WION News-ийн мэдээ 2021.7.2: 1800-аад оны сүүлчээс 1990-ээд оны сүүлч хүртэл дотуур байртай сургуулиудад уугуул иргэдийн 150,000 гаруй хүүхдийг хүчээр оруулжээ. Эдгээр сургуулийн үйл ажиллагааг холбооны засгийн газрын нэрийн өмнөөс Католик Сүм эрхлэн явуулдаг. Уг сургуулиуд хүчээр уусгах кампанит ажлын фронт байсан. Хүүхдүүдийг төрөлх хэлээрээ ярихыг нь хориглодог байв. Тэд сургуулийн удирдлагын зүгээс үзүүлэх бэлгийн болон биеийн хүчирхийлэлд зовсон.

 “CBS This Morning-ийн мэдээ 2021.6.4: Алберта их сургуулийн профессор Кристал Гэйл Фрейзер хүчирхийлэл гаарсан байсан гэжээ.

 “BBC-ийн мэдээ 2021.7.16: Намайг цохисон. Өөрсдийн хэлээрээ ярьсан бусад бүгдийн адил би цохиулсан. Биднийг зоддог байсан. Нэг хүү л уйлаад эхэлбэл бид бүгдээрээ уйлах болдог байв. Ганцаардсандаа уйлна. Тэр шалтгаанаар, бусдыг уйлуулсны төлөө тэр хүү зодуулдаг байсан.

 “CBS This Morning-ийн мэдээ 2021.6.4: Бид өөрсдийгөө муухай гэж боддог, учир нь биднийг үзэшгүй муухай гэж хэлдэг байсан. Биднийг нүдэнд орсон хог мэт санагдуулдаг байсан. Энэ мэдрэмж надад өнөөг хүртэл хадгалагдаж үлдсэн. Надад олигтой хийж чадах юм бий гэж огт бодогдож байгаагүй. (Хэлмэгдсэн нэг хүний хэлснээр уугуул иргэдийг Католик Сүмийнхэн “зэрлэгүүд” гэдэг байсан бөгөөд гэлэнмаа нар хүүхдүүдэд тэднийг сүнсгүй гэж хэлдэг байжээ.) Заримдаа хүүхдүүд ангидаа ирдэггүй. Маргааш нь ч байхгүй. Бид тэднийг алга болсныг мэдлээ ч хаачсаныг нь мэддэггүй байсан.

 “WION News-ийн мэдээ 2021.7.2: Олон сурагч алга болсон. Одоо тэд эзэнгүй булшнуудаас олдож байна.

 “AI Jazeera-ийн мэдээ 2021.6.25: Уугуул омгийн ахлагчдын хэлж байгаагаар сургуульд амиа алдсан хүүхдийг тодорхой тоогоор дарж мэдээлсэн бөгөөд Канад даяар үнэндээ хэдэн арван мянган хүүхдийн булш байгаа ажээ.

 “BBC-ийн мэдээ 2021.7.16: Бид хэзээ ч үүнийг ярьдаггүй. Таг дуугүй байдаг. Айсандаа л тэр. (Энд үй олноор хоморголон устгасан.)

Тэдэнд мөнгийг үнэхээр олгоосой гэж найдаж байна. Дэндүү оройтсон ч оргүйгээс дээр. (Тийм, Багш аа.) Хэдийн олон хүн амиа алдчихаад байхад алдсан амийг яаж ч нөхөн төлөх билээ. (Яг тийм.) Тэгэхээр тэд ядаж л одоогийн болон ирээдүйн хүүхдүүдэд анхаарал тавьж байна. Хийж болох наад захын зүйл нь. (Тийм, Багш аа.) Ядаж л ингэх ёстой. Амь насыг нөхөн төлөх хангалттай мөнгө гэж үгүй. Бүр ганц амь ч биш шүү. (Тийм, Багш аа.) Тэдний яаж үрэгдсэнийг бодохоос.

Католик систем тэр аяараа дэлхийг там болгож байна. (Тийм, Багш аа.) Тамд тэд ялаа үүрнэ. Яагаад гэвэл юу тарина, түүнийгээ тэд хураана. Тэд ялаа үүрээгүй байгаа бол үүрэх л болно. Надад итгэ. (Тийм, Багш аа.) Энэ бол Ертөнцийн Хууль. Хэн ч зугтах аргагүй. Хэн ч чадахгүй. […]

Эдгээр педо-номлогчдод яагаад халдашгүй эрх дарх байгааг би ойлгохгүй юм. Ямар ч хүн бусдыг, ялангуяа хүүхдийг алж, хүчиндэж доромжлох дархан эрхтэй байж болохгүй. (Тийм, Багш аа.) Бурханд ч ийм эрх байхгүй. Бурхан хүртэл ийм эрх дарх шаардаж зүрхлэхгүй. (Тийм ээ, Багш аа.) Би Бурханд ингэж хэлж зүрхэлнэ. Бурхан ч намайг үнэнийг хэлж байгааг мэднэ. […]

 “Code of Silence (2017) баримтат кино: Эцэг Карадимаг бэлгийн хүчирхийлэлд буруутай гэдгийг Ватикан тогтоосон. Тэрээр энд К9 (Кардиналуудын зөвлөл)-д байсаар байгаа. (Тэд папын тааллаар хэчнээн бол хэчнээн удах болно.) Маш их баярлалаа. Баярлалаа.

Хүүрнэгч эрэгтэй: Эндээс харахад зөвхөн папад л кардиналуудаа шийтгэх эрх мэдэл байгаа юм шиг байна. Гэтэл тэр яагаад хатуухан арга хэмжээ авахгүй байна вэ? Магадгүй тэрээр сонгогдохоосоо нэлээн өмнө өөрийн эх орон Аргентиндаа бас буруутгагдаж байсан биз ээ.

Эрэгтэй: Хүүхэд хүчиндэгч номлогчдын талаар Пап Францис өөрийн епархид ийм явдал тохиолдоогүй гэжээ. (Тэрээр үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй, энэ бол худал гэдэг.)

Берголио (Пап Францис)-тай хэн холбогдох гэж оролдсон бэ? (Хэн оролдсон бэ гэнэ ээ?) Тийм. (Би оролдсон! Бид бүгдээрээ!) Хэн хариу авсан бэ? (Огт үгүй. Нэг нь ч үгүй.)

(Тэрээр Леонардо Ди Каприо зэрэг алдартнуудыг бүгдийг нь хүлээн авч Оскарын шагналаа үзүүлэхээр очиход нь үүд хаалгаа нээдэг. Харин биднээс уучлалт гуйж товч зурвас ч илгээгээгүй.) (Би түүнээс юу ч найдаж хүлээдэггүй, би түүнд итгэдэггүй.) (Берголио (пап) юу ч хийхгүй байгаад би маш их зовж, сэтгэл их шаналсан. Хүн бүр л надад “Түүнд хандан бич, тэр гарцаагүй хариулна” гэсэн. Би их зовж, маш их урам хугарсан.)

Хүүрнэгч эрэгтэй: Өөр хохирогчидтой бас нэг хэргийн тухайд зарим хүн түүнийг шүүх үйл явцад зориудаар нөлөөлөхийг оролдсон гэж үзэж байна. Энэ бол Эцэг Грассийн хэрэг бөгөөд Аргентины сүмд гарсан хүүхэд хүчирхийлсэн хамгийн том хэрэг юм. 2009 онд түүнийг 15 жил хорих ялаар шийтгэсэн боловч Аргентины сүм хүч нөлөөгөө ашиглан түүнийг цагаатгасан. Энэхүү 2,800 хуудас бүхий сөрөг нэхэмжлэл бол Аргентины сүмийн дотоодын хуулийн тайлбар юм. Үүнд хүүхдүүд хүчирхийлсэн хэмээн худал мэдүүлж, санаатайгаар худал түүх зохиосон гэжээ. Дүгнэлт нь тодорхой. Шүүхийн шийдвэрийг буруу гэсэн. Эцэг Грассийг давж заалдах шатанд цагаатгах ёстой гэсэн. Энэ үйл ажиллагааг 2010 онд Аргентины Эпископийн бага хурал, тэр дундаа тухайн үед ерөнхийлөгч байсан Кардинал Бергольо буюу одоогийн Пап Францисын заавраар хийжээ.

Сурвалжлагч эмэгтэй: Грассийн хэрэг дээр та Аргентины шүүхэд нөлөөлсөн үү? (Үгүй.) Үгүй ээ? Тэгвэл яагаад Грассийн хэрэг дээр сөрөг нэхэмжлэл гаргасан юм бэ? (Би огт тэгээгүй.) Огт тэгээгүй ээ?

Пап Францис сонгогдохоосоо өмнө, Аргентинд байхдаа үр хүүхдээ хүчирхийлэлд өртсөн талаар гомдол гаргаж байсан энгийн хүмүүстэй огт уулзаж байгаагүй. Тэр тэдэнтэй уулзаагүй. Харин аль л алдартай гэсэн хүмүүстэй уулздаг байсан. Энэ тухай; мэдээнд бичсэн байсан. (Тийм, Багш аа.) Би тэгж хэлж байгаа юм биш. Одоо ч амьд байгаа тэдгээр хүмүүс үнэнийг өгүүлж байна. Та нарт хэдийн хэлсэн зүйлс одоо ч яг адилхан. Тэр алдартай хүмүүстэй л уулзахаас эгэл (Тийм, Багш аа.) жирийн хүмүүстэй уулзахгүй. Дарсан. Тэр зүгээр л, “Ай, ядууст туслаарай, ядууст тусал” гэдэг. Энэ бол зүгээр л хоосон яриа. (Тийм.) Хэлбэрдэх төдий. Тэр даруу дүр үзүүлж гэмт хэрэгтнийг үнсэх, хөлийг нь угаах зэрэг үйлдэл хийж байсан. (Тийм.) Зүгээр л хэлбэрдэж. Яагаад гэвэл ингэвэл хүмүүс түүнийг шүтэж, түүнийг гэгээнтэн, сайн номлогч гэж үзнэ гэдгийг тэр мэддэг. Энэ бол дүр эсгэсэн төдий. Энэ бол хайр үгүй хоосон хэлбэр. […]

Номлогч нэг амьдралынхаа туршид хэдэн хүүхдийг бие, ухаан, сэтгэлзүй, оюун санааны хувьд хохироож итгэлээ алдахад хүргэснийг мэдэхгүй. Хамгийн чухал нь энэ. (Тийм, Багш аа.) Оюун санааны итгэл бишрэлээ л алдвал тэгээд дуусаа, юу ч биш болж зүгээр л хоосон сүг болно. Энэ бүх педо-номлогчид хүүхдэд ийм л зүйл хийж байна. Тэднийг алснаас ч дор. (Тийм, Багш аа.) Тэд тарчлан үхэж байхдаа ямар ч итгэлгүй, бүр Бурханд ч залбирч чадалгүй амь тавьдаг. […]

Бурханы өргөөнд Бурханы хүмүүсийн халамжид байсан эдгээр хүүхдүүд өчүүхэн ч итгэл бишрэлгүй болж зовж тарчлан үхдэг. […]

Эдгээр педо-номлогчид тэдний амьдралыг яаж орвонгоор нь сүйрүүлдгийг ойлгож байна уу? (Тийм, Багш аа. Бид ойлгож байна.) Байсан бүхнийг сөнөөдөг. Энэ хүүхдүүдэд Бурханаас заяасан бүхнийг нь сүйтгэдэг. Тэр хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэнээр тэднийг сүйрүүлж, дуусгадаг. (Тийм, Багш аа.)

Маш гүнзгий, үүрд шархлуулдаг. Энэ бол биеийг нь төдийгүй тэр чигт нь алж хөнөөж байгаа хэрэг. (Тийм, Багш аа. Тийм.) Үхэхээсээ өмнө Бурханыг санах ёстой. Энэ хүүхдүүд санаж ч чадахгүй. […]

Тэд Бурханыг санаагүй болохоор бас Диваажинд очиж чадахгүй. Тэднийг тэд гишгэлж орхисон болохоор үхэж байхдаа тэд Бурханыг үзэн ядсан. Үхээгүй бол тэд насан туршдаа Бурханыг үзэн яддаг. Бурхан тэдэнд яагаад тусалдаггүй юм бэ? Бурхан тэднийг яагаад харж хандаагүй юм бэ? Бурхан яагаад энэ номлогчдыг тансаг амьдруулж тэднийг гишгэчүүлж байгаа юм бэ? гэж. (Тийм, Багш аа.)

Тэгээд насан туршдаа Бурханыг үзэн ядаж амьдарснаас болж тэд тамд унах болно. (Өө, Бурхан минь.) Энэ л анхаарч санаа зовууштай асуудал юм. Энэ тэдний бие махбодын гэмтэл эсвэл үхлийн тухай төдий биш. (Тийм, Багш аа.) Бурхан хүмүүсийг бүтээсэн. Хүмүүс нас нөхцөх үедээ Бурханыг мартахгүйн тулд байнга санаж байх хэрэгтэй. Гэтэл бүр хүүхэд байхад нь тэдний итгэлийг ийн гишгэлээд хаячихдаг. Тэгэхээр яаж тэд Бурханы дотор оршиж чадах вэ дээ? (Тийм ээ, Багш аа.) Ямар нэгэн ид шид биеллээ олж, хэн нэгэн гэгээрсэн хүн тэдний итгэлийг дахин сэргээн, гэмтлийг гадна дотногүй засаж өгөхгүй бол энэ хүүхдүүд өнгөрлөө гэсэн үг. […]

Бурхан минь! Дөнгөж 3, 4, 5, 6 наснаасаа эхлээд хүчиндүүлэх гэж! Бурхан минь! Ямар харгис юм гэхээрээ ийм байдаг байна аа?[…]

Эцэг эхчүүд одоо ухаан орж байна гэж би бодож байна. Энэ мэдээллийг хаа сайгүй хэвлэн түгээвэл эцэг эхчүүд илүү сэрэмжтэй болж хүүхдүүддээ илүү итгэн хүүхдүүдээсээ ганцаараа байгаа эсэхийг, сүмд эсвэл сургууль дээрээ хэн нэгэн номлогчтой хамт байгаа юу гэж асууна. Үргэлж өдөр бүр хүүхдүүд лүүгээ утасдаж эсвэл очиж уулзан тэднийг хэн нэгэн дарамталж байна уу, зүгээр байна уу, өчигдөр юу болсон, гэртээ байгаа (Тийм.) эсэхийг нь асууж байх хэрэгтэй. (Тийм, Багш аа.) Гэхдээ зарим талаар оройтсон ч байж магадгүй. Би байсан бол хүүхдээ хэзээ ч номлогчдод итгэж үлдээхгүй. Би хэн муу, хэн сайн хүн гэдгийг мэдэхгүй.

Хараа биз дээ, тэд бүхий л сүм хийдийг, (Тийм, Багш аа. Яг үнэн.) бүх Католик сүмийг (Тийм.) Христийн шашныг бузарлаж, бусад шашин шүтлэгийг мөн адил доройтуулж, хүмүүсийг лам хуврагуудад итгэхгүй болгож байна. […]

Өөр зүйл байна уу? Өөр асуулт байна уу? (Тийм ээ, надад асуулт байна. Үр-хөндөлтийг дэмждэг хүмүүс эмэгтэйчүүд үр хөндүүлэх эрхтэй, хэрвээ бид тэдний өмнөөс шийдвэр гаргавал эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн хэрэг болно гэсэн байна. Багш аа, Та юу гэж бодож байна вэ?)

Хэн ч аллага үйлдэх эрхгүй. (Тийм. Тийм ээ, Багш аа.) Их энгийн. Эмэгтэйчүүд бүх эрхийг эдэлж болох хэдий ч аллага үйлдэх эрхгүй. (Тийм ээ.) Яагаад гэвэл энэ бол аль ч улсын (Яг тийм.) хуулийн эсрэг гэмт хэрэг. (Тийм, Багш аа.) “Эрх.” Ямар эрх гэхээрээ хүн алахыг зөвшөөрдөг байна? Шийтгэлгүй, бас үнэгүй шүү! (Тийм ээ.) Энэ бол дээд зэргийн тэнэг зүйл. (Тийм.) Харгисаас харгис. Зөвхөн чөтгөр л хийж чадна. Зөвхөн чөтгөр л ийм зүйл бодож хийж, бүхэл бүтэн улс орныг (Тийм ээ, Багш аа.) ийм зүйл хийлгэж чадна гэж бодож байна. Эрүүл ухаантай хэн ч байсан жирийн хүмүүс ч, өндөр ёс суртахуунтай эсвэл санваартан, пап биш байлаа ч хийх ёсгүй. […] (Тийм, Багш аа.)

Үүнийг “эрх” гэж байгаа хүмүүс бүгдээрээ шоронд байх ёстой. Яагаад гэвэл хүүхэд, том хүн, настай хүнийг, өвчтэй хүнийг алсан хэн ч ялгаагүй шоронд ордог. (Тийм ээ, тэгдэг.) Яагаад хүүхэд, нялхсыг алаад төлбөр авч байдаг билээ? Энэ чинь харгис хэрэг биш үү? (Тийм, Багш аа. Tэр үнэн.) Бүхий л логик шалтгаанд нийцэхгүй. (Tийм, үнэн, Багш аа.) Бүхий л хайр-энэрэх сэтгэл, ёс суртахуун, хэвийн бүхнээс эсрэг. (Тийм, Багш аа.) Хэрвээ тийм юм бол, бүх хуулийг яагаад цуцалчихгүй байгаа юм бэ? Тэр олон хоригдлуудыг шийтгэх ямар утгатай гэж? (Тийм ээ. Үнэн.) Өөрийгөө хамгаалж чадах насанд хүрсэн хүнийг тэд хөнөөдөг. Гэтэл хэвлийд байгаа нялх хүүхэд яаж ч чадахгүй. Гэхдээ тэд үүнийг мэднэ! Тэд айгаад зугтахыг хүсэж, бүр аль нэг буланд нуугдаад амь гарахыг хичээдэг. Бичлэг харж байхад тэдний хариу үйлдэл их тодорхой. (Тийм.) Тэд зүү хараад хэвлийн дээшээ хөдөлдөг. Тэд хариу үйлдэл үзүүлж дотроо уйлдаг. Тийм бичлэгээс харж болно. […]

Өөрийн хүүхдээ ямар ч шалтгаангүй зөвхөн өөрийн тав тух, эсвэл гоо сайхнаа бодож алж байгаа эхчүүдийг шоронд хийх хэрэгтэй. Тэд тамд очих болно. Энэ бол баталгаатай. Тодорхой. Үүнийг хэн ч өөрчлөхгүй. Тэд гэмээ наманчилсан ч түүний нүгэл алга болохгүй, бүхий л нүглээ төлтөл өршөөгдөхгүй. Юу тарина, түүнийгээ хураана. (За, Багш аа.) Энэ хууль хэзээ ч алддаггүй. […]

Хөтлөгч: Их Багш бүхэл дэлхийн хамаг зовлонгийн уг үндсийг тайлбарлахын зэрэгцээ КОВИД вирусийн ахлагчаас авсан нууцыг мөн хуваалцсан юм.

Би та нарт нууц хэлье. Хүлээгээрэй. Болох эсэхийг нь асууя. Би зөвшөөрөл авлаа. (Ашгүй дээ!) Би зөв сонссон гэж найдаж байна. Хэрвээ буруу сонссон бол надад үйлийн үр нь ирэг. Нэг өдөр би бүх КОВИД-ын удирдагчаас (Хөөх.) ингэж асуусан, “Хэрвээ би гадагшаа гарвал та намайг бас шийтгэх үү? Жишээ нь, та надад бас бусад хүмүүстэй адил халдаах уу? гэсэн юм. Тэр Үгүй, үгүй, бид тийм зүйл хийхгүй” гэсэн. (Хөөх. Ашгүй дээ.) […]

Тэр надад “Яагаад гэвэл та амандаа мах хийдэггүй” гэсэн. Би тэдэнд, […] “Би амьтан-хүмүүст хайртай. Би тэднийг идэхийг хүсэхгүй” гэхэд тэр “Ойлгов уу, ийм учраас л тэр” гэсэн юм. Би нэмж зарим зүйлийг асуусан ч энэ бол нууц. (За, Багш аа.) Та нарыг эндээс суралцаг гэж бодлоо. Эсвэл та нар биш гадуур байгаа авшигтнууд, бусад хүмүүс мэдэж аваг. (За, Багш аа.) Хэрвээ энэ нууцыг тэд мэдэхийг хүсвэл би тэдэнд хэлж өгнө. Анхандаа, би хэлэхээс айж байсан. Яагаад гэвэл хэрвээ би хэлбэл надад үйлчлэхгүй байх гэж бодсон. Зарим нууцыг хадгалах хэрэгтэй байдаг. (За, Багш аа.) Тэгээд би лавлан ингэж асуусан юм, “Би гадагшаа гараад гэртээ байхгүй байхдаа өөрөө хоолоо хийж чадахгүй. Би хүссэн зүйлээ идэж чадахгүй учраас ресторанд санамсаргүй мэдэхгүйгээр мах идчихлээ гэж бодъё. Тэгвэл би бас халдвар авч өвчлөх үү? Зөв үү? Тэр үед амандаа мах хийгээгүй гэж та хэлж болохгүй шүү дээ. Та надад бас халдвар халдаах уу?” гэхэд тэр “Үгүй” гэсэн. (Хөөх.)

Би, “Яагаад? Яагаад? Хэдий би санамсаргүй идсэн ч мах идсэн, тийм биш гэж үү? гэхэд Тэр надад, “Үгүй, үгүй, яагаад гэвэл та үүнийг зориуд хийгээгүй. Яагаад гэвэл та энэрэнгүй. Ийм үгийг тэр надад хэлсэн. (Өө, хөөх!) Цааш би үргэлжлүүлж яриагүй. Яагаад гэдгээ мэдэхгүй. Би энэ тухай зүгээр л бодсон. Тэр яваад өгсөн. Би өөр зүйл асуух хэрэггүй гэж бодсон.

Тэгэхлээр нууц бол амандаа мах бүү хий. Энэрэнгүй бай. Хэрвээ та веган бол аль хэдийн энэрэнгүй гэсэн үг, Гэхдээ та илүү их хайр, жинхэнэ хайрыг тээдэг бол. Гэхдээ л веган байна гэдэг хайр байна гэсэн үг. (Тийм, Багш аа.) Хүмүүс аяндаа л хайраа хөгжүүлэх болно. (За.) Учир нь та зөв чигт явж, юмс зүйл тэр чиглэл рүү явна, таны хуучин замын эсрэг чигт байх болно. Энэ нь аяндаа л болно. (За, Багш аа.) Хэрвээ та веган болж эхэлбэл учрыг нь хэдийн мэднэ, (Тийм ээ.) үүнийг хайрын төлөө хийгээгүй ч та оролдож, тэр зам луу явж байгаа учраас хэдийгээр та сохроор ийм шийдвэр гаргасан ч зөв л замаар явж байвал эцэст нь та энэ замаар явж байгаа хүмүүстэй хамт хүрэх газраа хүрэх болно. (За.)

Иймээс веган байх нь амь аварна, сүнсийг аварна гэсэн үг. (Хөөх.) Энэрэнгүй байх, веган байх нь таныг аварна. (Хөөх. Гайхалтай. Энэ нууцыг хуваалцсанд баярлалаа, Багш аа.) Зүгээр дээ. Яг одоо та нарт хэлж болохгүй зарим нууц бас бий. Гэхдээ би өдрийн тэмдэглэлдээ бичиж авсан. Та нар нэг өдөр мэдэх болно. […]

Мах иддэг хэн ч байсан КОВИД тусах магадлал өндөр гэдгийг хүмүүс тогтоожээ. КОВИД тусах магадлал, хувь хэмжээ их өндөр. (Хөөх.) Веган бол хүрэхгүй. Та нар шиг веган бас гэгээрсэн, бясалгал хийдэг бол зүгээр гэсэн. Та нар аль хэдийн мэдэж байгаа. Та нар ямар азтайгаа мэдэж байгаа (Тийм ээ, Багш аа, маш их азтай.) Та нар зөв замаар явж байна. Хэдий та нар гэгээнтэн эсвэл Будда болоогүй ч гэсэн, Диваажинд очоогүй ч гэсэн та нар онц сайн хүн төрөлтөн шүү. […]

Хөтлөгч: Бид Хамгаас Өгөөмөр Их Багшдаа хүн төрөлхтөнд ямагт туслан хүн төрөлхтөн хийгээд хамаг амьтны тусын тулд үргэлжид улам ихээр нигүүлсэн анхаарал тавьж байдагт нь чин сэтгэлээсээ талархаж байна. Бурханы хайр, билиг ухаан бүхий л зүрх сэтгэлд нэвчсэн, цэвэр ариун нигүүлслээр дүүрэн, бүхэлдээ веган дэлхийг цогцлоохын төлөө залбирцгаая. Хайрт Их Багш маань үүрд мөнх аюулгүй, лагшин тунгалаг байж, бүхий л Диваажингийн Төрөлтнүүдээр хамгаалагдах болтугай.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн айлдсан хилэнцэт хорхойн тухай үлгэр болон мөн Түүний айлдсан согтууруулах ундаа яагаад хар тамхинаас дор болох тухай сургаалыг сонсохыг хүсвэл Багш шавийн шүтэлцээгээр 2022 оны 1-р сарын 13-нд энэхүү конференцийг бүрэн эхээр нь үзээрэй

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
272 Үзсэн
2024-11-27
359 Үзсэн
2024-11-26
331 Үзсэн
2024-11-26
495 Үзсэн
36:10

Онцлох мэдээ

2024-11-26   52 Үзсэн
2024-11-26
52 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд