Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Цаглашгүй Дээд Их Багш: Бурханы цорын ганц Хүү” 3 цуврал лекцийн 3-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Дэлхий дээрх Цаглашгүй Дээд Их Багштай учрахад хэр их буян хэрэгтэйг би мэдэхгүй байна. Би тоолж чадашгүй нь. Дэндүү их, дэндүү их. Гэхдээ хамаагүй ээ. Чин сэтгэл тань Тэнгэр, Газрыг хөдөлгөж байж л үүнийг биелүүлнэ. Иймд ердөө чин сэтгэлээсээ залбир. Бурханыг шүтээрэй. Шүтэх ёстой тань зөвхөн Оройн Дээд Бурхан юм шүү. Хамгийн Дээд, Оройн Дээд Бурханыг шүтээрэй. Бас алдаршуулаарай. Хэрэв хэзээ нэг цагт уулзаж байсан бол ганц Хүүгээ энэ зовлонт дэлхий рүү таныг авруулахаар илгээсэнд нь Түүнд талархаарай.

Оройн Дээд Бурхан бол оройн дээд нь бөгөөд Түүний Хүү гэж бий. Тогтолцоо ийм юм. Хүү нь Цаглашгүй Дээд Их Багш бөгөөд Бурханы цорын ганц Хүү юм. Цаглашгүй Дээд Их Багш дэлхий дээр, энэ гараг дээр, энэ ертөнц дээр залрахдаа физик махбод авч, биелэн бууж ирдэг. Тэрээр эр, эмийн харьцааны үр тогтох замаар төрөөгүй байж болно. Гэхдээ тэгж төрсөн мэт л харагдана. Тухайлбал Бурханы жинхэнэ Хүү Есүс шиг. Харин бусад Их Багш нар цөм дэлхий дээр физик бие махбодоор Бурханы Хүүгийн хувилгаан болж заларсан Цаглашгүй Дээд Их Багшийн нэг хэсэг, Гэгээнтэн буюу Мэргэн хүн юм.

Тэгэхээр Есүс бол Бурханы Хүү байсан. Бусад Их Багш нар бол үгүй. Гэхдээ Есүсийг буцаж ирэхэд бид мэдээж Түүнийг Бурханы Хүү гэнэ. Зарим хүмүүс Түүнийг ердөө л нэг гэгээрсэн Их Багш гэж боддог. Гэтэл тийм биш. Бурханы Хүү Их Багш болж ирэх болон бусад Гэгээнтэн Мэргэд Их Багш нарын хооронд нэлээд ялгаа бий. Дэлхий дээр Бурханы Хүүгийн бие лагшинд бүрэн оршоогүй, Бурханаас холбоос тасраагүй байгаа Цаглашгүй Дээд Их Багшийг оролцуулаад бодох юм бол Гэгээнтэн Мэргэд Их Багш нарыг гуравдагч буюу дөрөвдөгч шатлалынх гэж хэлж болно. Оройн Дээд Бурханаас Цаглашгүй Дээд Их Багш хүчээ авдаг. Цаглашгүй Дээд Их Багш бол Оройн Дээд Бурханы баруун гар. Гэхдээ хаа сайгүй, бүх байдлаар оршин байдаг.

Бурханы Хүү буюу Цаглашгүй Дээд Их Багшийн хувилгаан бие Дэлхий гэгдэх энэ гарагт хүн болж, эсвэл өөр аль нэг гарагт төрөх аваас Цаглашгүй Дээд Их Багшийн Хүчний 90 хувийг ашиглаж чадна. Энэ нь Диваажингийн Цаглашгүй Дээд Их Багшийн хүчтэй бараг адил. Үлдсэн 10% нь Тэдний хоорондын холбоос юм. Тэгэхээр тухайлбал Бурханы Хүү Есүс дэлхий дээр хамаг Хүчийг буулгаж ирээгүй. Түүнд олгосон 90 хувийг эзэмшин, энэ гараг дээр хүссэнээрээ ашиглаж байжээ. Зол дутахад бид энэ дэлхий дээр хэзээ ч ямар ч Их Багшид сайхан ханддаггүй. Бурханы ганц Хүүд ч сайхан хандаж байгаагүй.

Хэрвээ жинхэнэ Их Багштай, тухайлбал Есүстэй учирсан бол Бурхан минь, тэгвэл та нар оршин буй бүх ертөнцийн хамгийн шилдэг нь, хамгийн азтай нь гэж мэд. Тиймээс ч Есүс амьд сэрүүн ахуйдаа “Надгүйгээр хэн ч Эцэг рүүгээ хүрч очиж чадахгүй.” гэсэн. Тэрээр “Та нар Эцэг рүүгээ зөвхөн надаар дамжиж хүрнэ.” гэж хэлсэн гэдэг. Тэр Өөрийгөө шүтэн бишрэхийг хөхүүлэн дэмжээгүй. Өөрийнх нь нэрээр юу ч хий гээгүй. Тэрээр “Би энэ дэлхий дээр байгаа цагтаа энэ дэлхийн Гэрэл гэгээ мөн.” гэсэн. Ойлгож байна уу? Учир нь Есүс өөр хэн нэгэн заларч ирнэ, эсвэл Тэр Өөрөө заларна гэдгийг мэдэж байсан. Эс бөгөөс Их Багшгүйгээр та нар чөлөөлөгдөнө гэдэг нэн бэрх. Хэрэв та бүхэнд Бурханы дэлхий рүү илгээсэн ганц Хүү Есүстэй адилхан Их Багш байхгүй аваас Түүнийг Бурханы ганц Хүү цорын ганц Нэгэн мөн гэдгийг мэдэхгүй, олж харж чадахгүй нүдэн балай, чихэн дүлий байвал бид эндээс хэзээ ч гэтэлж чөлөөлөгдөнө гэж байхгүй.

Харин золоор Бурханы ганц Хүүгийн дэлхий дээр буулгаж ирсэн тэрхүү Хүчнээс өөр Их Багш нар гарч ирдэг. Гэхдээ тэд доогуур түвшинд байдаг. Тэд Бурханы ганц Хүү шиг Эцэг рүүгээ эргээд очиж чадахгүй. Есүс шиг Бурханы Хүү бол эргээд Эцэгтээ очих ёстой болдог. Тэрээр нэгэнт төрчихсөн бол, Хүү нь болчихсон бол Оройн Дээд Бурхан руу буцаад очиж чадахгүй. Тэр мэдээж хэрэг холбогдож, энэ холбоогоо үүрд хадгалж чадна. Гэхдээ Тэрээр Бурханы жинхэнэ Хүү рүү, “үнэнхүү үг” рүү буцах болно. Миний хэлээд байгаа зүйл энэ. Энэ бол тэрхүү мэдээлэл юм. Тухайлбал заримдаа Цаглашгүй Дээд Их Багш надад жинхэнэ захиас илгээхийг хүсэх юм бол Өөрөө илгээсэн гэдгээ илтгэх дохиог надад илгээх болно. Энэ бол тун онцгой. Үүнийг энэ дэлхийгээс юм уу Библи дээрээс ч олох боломжгүй.

Би та нарт хэлж болох үгүйгээ мэдэхгүй байна. Хэлээгүй нь дээр байх. Асуугаадахъя. Үгүй, надад зөвшөөрсөнгүй. Тэгэхээр уучлаарай. Надад харамсалтай байна. Урьд нь ч асуухад надад зөвшөөрөөгүй, хэлээгүй нь дээр гэсэн. Одоо ч бас надад үгүй гэж хариуллаа. Тэгэхээр уучлаарай. Тэртэй тэргүй та нарт хэлж болохгүй олон зүйл бий. Хүмүүс үүнээс ашиг олж, бусад хүмүүсийг төөрөгдүүлэх гэж ашиглах болно. Тийм учиртай юм. Хүмүүс энэ талаар дуурайж яривал жинхэнэ биш байх болно. Тэгээд ч тэд энэ талаар юу ч мэдэхгүй, түүнийгээ хэзээ ч хараагүй байдаг. Тэд зүгээр л ярьдаг. Дуурайдаг ч юм уу. Тодорхой тооны хүмүүс намайг дуурайж энэ тэр болж, хүмүүсийг төөрөгдүүлж, тэднийг бүгдийг нь будилуулж, сэтгэцийн өвчтэй болгодог. Энэ бол аймшигтай.

Зөвхөн миний тайлсан ном шүү дээ. Энэ бол үнэхээр чанагууд ертөнцөөс ирж буй мэдээ. Энэ сувдаг чөтгөр сэлтээс ирдэг хуурмаг үзэгдэл биш гэдгийг надад бататгаж өгдөг Диваажингийн тусгай дохио ч биш. Учир нь чөтгөрүүд тэгдэг. Тэд тэгдэг. Хоёр хүч ямагт оршиж байдаг. Нэг нь надад үнэнийг хэлж, нөгөө нь надад худал мэдээ, хуурмаг зүйлсийг хэлдэг. Хүн төрөлхтөн болон хамаг амьтны аз болоход Дэлхий дээр заларсан Бурханы цорын ганц Хүүгийн оюун санааны хүчнээс эх сурвалж авсан оюун санааны хүчээр бусад Гэгээнтэн, Мэргэд ч бас хүн төрөлхтөнд тусалж чадахуйц байгаа юм. Харин Тэд хараахан Тавдугаар Ертөнцөөс цааш илүү өндөр түвшинд хүргэж чадахгүй.

Оюун санааны Таван түвшинд тус тус оршин, захирдаг Таван Бурхан байдаг юм. Астрал ертөнцөөс дээшээ Сач Ханд хүртэл гэж хэлье л дээ. Тавдугаар Ертөнцийг Сач Ханд гэж нэрлэдэг.

Үүнийг мөн Нэргүй Бүс болон Жинхэнэ Нэр, Үнэн Нэр гэхчлэн нэрийддэг. Тэрхүү бүсэд хэд хэдэн нэр байдаг ч хамгийн өндөр нь биш юм. Тавдугаар Ертөнцөөс хамаагүй өндөр түвшний Ертөнцүүд байдаг. Гэхдээ хамаагүй ээ, хэрэв та Тавдугаар Ертөнцөөс ирсэн эдгээр Гэгээнтэн, Мэргэдийн нэгэнтэй нь учирвал дээдийн зол шүү. Бурхан минь, тэгвэл өвдөг сөгдөөд ийм Зол заяа, Ивээлд нь Бурханд үүрд мөргөх хэрэгтэй. Ай, хэдий олон... Та нарт гэж хэлэхэд энэ гараг дээр Тавдугаар Ертөнцийн гурав орчим Их Багш байдаг. Зол завшаан байвал Тэдэнтэй учирч шавь нь болно. Тэгээд баттайяа, үүрд Гэтлэх болно. Гэхдээ хүн төрөлхтөн цаг ямагт амин зуулгынхаа төлөө завгүй байхаас өөр аргагүйд хүрч, бас шунал хүслээсээ болоод машид завгүй байдаг учраас гэгээрсэн Их Багшийг эрж олоод өөртөө, сүнсэндээ тус болох зүйлд суралцан, энэ хуурмаг зовлон зүдгүүрт, үхэл, амьдрал, өвчин, тэр бүү хэл тамд унадаг хүрднээс үүрд мөнх гэтлэх талаар бодоход ч хүртэл маш хүнд байдаг.

Тиймээс Их Багш нарын Орон Гэр Астрал Ертөнцөөс дээш Тавдугаар Ертөнцөд байдаг юм. Астрал Ертөнц, дараа нь сүйтгэгч, бүтээгч түвшин, тэгээд дараа нь Брахманы түвшин, дараа нь Дөрөвдүгээр Ертөнц, Тавдугаар Ертөнц байдаг. Эдгээр Таван Бүсийн Эздэд Нэр бий. Гэхдээ би та нарт Тэднийг хэлж болохгүй. Ингээд хэлчхэж болохгүй. Авшгийн үеэр бүх шавь нар маань эдгээр Бүсүүдээр хэрхэн нэвтрэн өнгөрч, миний Оюун Санааны Шинэ Ертөнцөд очихыг сурдаг. Би үүнийг “Тим Ко Тугийн Шинэ Ертөнц” гэдэг. Зарим нь үүнийг Шинэ Газар гэдэг. Газар ч биш л дээ. Энэ бол Аравдугаар Ертөнцөөс, Арван Нэгдүгээр Ертөнцөөс дээш оршдог. Тавдугаар Ертөнц бол үүний дунд бий. Бид Оюун санааны Шинэ Ертөнцөд хүрэх замаа мэддэг бол үүгээр дайран өнгөрч чадна. Гэхдээ миний шавь гэгдэх сайн хүмүүсээс өөр хэн ч чадахгүй.

Одоо би Оройн Дээд Бурханд чин сэтгэлээсээ залбирч байна. Бүх хүн төрөлхтөн, жинхэнэ хүмүүс ядаж Гуравдугаар Ертөнцөөс дээш өндөр түвшинд эргэн очихын тулд Дөрөвдүгээр Ертөнцийн ч юм уу хэн нэгэн Гэгээнтэнтэй учраасай хэмээн бүхий л зүрх сэтгэлийнхээ угаас, чин бишрэлийнхээ хүчээр залбирч байна. Хэрэв та тэнд хэдийн очсон бол сүнс тань хэзээ ч дахин буруудан, доод түвшинд унахгүй. Хэрэв хүсвэл, Бурхан болгоовол бусад төрөлтөнд зааж өгөхийн тулд та Астрал түвшинд буюу Хоёрдугаар Ертөнц зэрэг түвшинд очиж болно.

Дэлхий дээрх Цаглашгүй Дээд Их Багштай учрахад хэр их буян хэрэгтэйг би мэдэхгүй байна. Би тоолж чадашгүй нь. Дэндүү их, дэндүү их. Гэхдээ хамаагүй ээ. Чин сэтгэл тань Тэнгэр, Газрыг хөдөлгөж байж л үүнийг биелүүлнэ. Иймд ердөө чин сэтгэлээсээ залбир. Бурханыг шүтээрэй. Шүтэх ёстой тань зөвхөн Оройн Дээд Бурхан юм шүү. Хамгийн Дээд, Оройн Дээд Бурханыг шүтээрэй. Бас алдаршуулаарай. Хэрэв хэзээ нэг цагт уулзаж байсан бол ганц Хүүгээ энэ зовлонт дэлхий рүү таныг авруулахаар илгээсэнд нь Түүнд талархаарай. Иймд Цаглашгүй Дээд Их Багш бол Бурханы цорын ганц Хүү юм шүү. Өмнө нь дэлхийд заларсан нь Есүс Христ. Тэр үнэхээр Бурханы Хүү байсан. Гэтэл бид Түүнийг яалаа даа? Ай, би уйлах гээд байгаа болохоор цааш нь энэ талаар бодмооргүй байна. Надад аймшигтай санагдана.

Бүр бага байхдаа Есүсийн түүхийг сонссоноос хойш надад аймшигтай санагдах болсон. Би бүр өсөж том болох хүртлээ үе үе уйлдаг байлаа. Хожим нь хэдий олон удаа ном тайлахдаа ярьсан ч гэлээ Есүс Христийн талаар хүмүүсийг асуухад, өөрөө дурдах бүрдээ нулимс минь урсдаг. Хүмүүсийг яаж ийм харгис, хатуу, зүрх сэтгэлгүй байдгийг бодохоос маш их шаналдаг. Бурхан минь... тийм ариун гэгээн Төрөлтнийг тэгж тамлах гэж. Тэд хэдий Есүсийг ариун нэгэн гэж итгээгүй байлаа ч, хэдий тэр эгэл хүн байсан байлаа ч тэгэх ёсгүй шүү дээ! Тэр хэнд ч, ямар ч буруу юм хийгээгүй. Хүмүүст ердөө жинхэнэ зүйлийг, хэрхэн чөлөөлөгдөхийг заасан. Хэрэв Дэлхий дээрх хүн бүр Есүсийг сонссон бол тэр цагт Есүстэй уулзсан бол, Түүний бүх сургаалыг сонсож, хэрэгжүүлж дагасан бол бүх улс орон тайван амгалан, Диваажин шиг байх байсан сан. Мөн бид бүх зүйлээр элбэг дэлбэг байх байлаа. Ямар ч [зовлон] гэж [байх]гүй, энэ дэлхий өдийд дээдийн Диваажин болсон байх байлаа.

Ай, бид тун золгүй сүнснүүд юм даа. Гуйя, Бурханы зараалаар ирсэн Гэгээнтнүүдийн нэгтэй, эсвэл шилдэг нь болох Оройн Дээд Бурханы Хүүтэй учрах юм сан хэмээн чадах чинээгээрээ залбираарай. Гэхдээ тэрхүү Гэгээнтнүүдийн нэг нь, бүр Дөрөвдүгээр Ертөнцийнх нь байсан ч таныг гэтэлгэж чадна. Учир нь Дөрөвдүгээр Ертөнцөд хүрчих юм бол дахин хэзээ ч шийтгэгдэн буруушаагдахгүй. Чөлөөлөгдсөн байх учраас тэр. Гурван Ертөнцөөс дээш ямар ч түвшинд хүрсэн дахин хэзээ ч зовохгүй, хэзээ ч эргэн төрж, үхэж, өвдөж, доод зовлонт ертөнцүүдэд зовохгүй байх нь баталгаатай. Тэнд тамын талаар дурдагдахгүй, энэ талаар огт мэдэх ч үгүй байх болно.

Тэгээд тэнд та илүү өндөр түвшний Их Багшаас аажмаар илүү ихийг сурч, энэ биет ертөнцөөс хүрч болох хамгийн сүр жавхлант түвшин Тавдугаар Ертөнц хүртэл дээшлэх боломжтой. Зургаа, Долоо, Найм, Есдүгээр түвшин бол хүмүүсийн түвшин биш. Хүмүүний мөн чанар, түвшинтэйгээр тэнд хүрч, амьдрах боломжгүй. Тавдугаар Ертөнц сүр жавхлантай, үзэсгэлэнтэй, үүрдийн баяр баясалтай. Хэдийн үүрдийнх. Адислагдсан. Ямар ч Их Багшийг дагасан хэний ч сүнс тэрхүү Ертөнцөд хүрч чадна. Энэ бие махбодтойгоор тэр түвшинд хүрэх тийм ч амаргүй. Гэхдээ Их Багш тань Тавдугаар Ертөнцийнх бол, эсвэл хэдийн Тавдугаар Ертөнцөд хүрчихсэн бол та тэнд гарцаагүй очно. Тэр даруй хүрэхгүй байж магадгүй ч Их Багш тань аажмаар, нэг л өдөр энэ биет гаргийг орхисны тань дараа таныг тэнд заавал хүргэнэ.

Дөрөвдүгээр Ертөнцийн Их Багш байлаа ч та шүтэх ёстой. Та хэдийн учирсан бол дагаж, алдаршуулж, талархаж, чин сэтгэлээсээ үргэлж талархлаа илэрхийлж байх ёстой. Хэн нь хэн бэ гэдгийг мэдэх мэдээж тун хэцүү. Энэ гараг дээр ердөө гурван Өндөр Дээд Их Багш бий. Мөн тэд та бүхний боддог шиг харагдахгүй. Тэд бүр ямар нэг шашны бүлэг гэгчид юм уу алдартай сүм хийд, шашны ямарваа байгууллагад харьяалагддаггүй. Зөвхөн азтай бол та тэдэнтэй учирна. Үүний төлөө залбираарай. Өөр зүйлд биш. Үүний төлөө залбираарай. Учир нь энэ л таны хойд насандаа үүрдийн амгаланд гэтлэх баталгаа бөгөөд хэрэв ийм Их Багштай бол таныг гайхамшигтай ертөнцүүд хүлээж байх болно. Гарцаагүй гэтлэх болно.

Өөр юу ч хүсдэг байлаа гэсэн, юунд ч тэмүүллээ гэсэн, залбирсан ч гэсэн, найдсан ч гэсэн Дөрөв, Тавдугаар Ертөнцөөс заларсан Их Багш, Гэгээнтэн, Мэргэдгүйгээр танд ямар ч “баталгаа” байхгүй гэсэн үг. Та астрал ч юм уу Хоёрдугаар Ертөнцийн, эсвэл Брахманы Ертөнцийн дээд Диваажинд хүрч магадгүй л юм. Гэхдээ л биет оршнолд ахин дахин эргэн ирж, орчилдсоор дахин унаж мэднэ. Одоо дэлхий дээр байгаа, хангалттай их буянтай хүмүүс хүртэл алдаа гаргаад Астрал Ертөнцөд хүрсэн ч тэд хэдийнээ асар их хайрыг мэдэрдэг. Тэд тэнд Гэгээнтэн, Мэргэдтэй учирч, мөн Есүс шиг харагддаг нэгэнтэй уулзах юм уу эсвэл тэр нь Есүсийн тэрхүү астрал түвшин дэх хувилгаан дүр байдаг ба тэд Дэлхий дээр хэзээ ч мэдрэхгүй асар их хайрыг хэдийнээ мэдэрдэг.

Тийм учраас л хүмүүс клиник үхэлд ороод Диваажинд очдог бөгөөд тэр нь астрал түвшний Диваажин ч гэсэн энэ гарагт эргэж ирэмгүй маш их баяр хөөр, аз жаргалыг мэдрүүлдэг. Тэгэхээр тэднийг бүү зэмлээрэй. Түүнтэй зүйрлэх зүйл энд огт байхгүй. Урьд насныхаа буянаар дөнгөж астрал түвшний Диваажинд очлоо ч гэсэн.

Гэхдээ тэд үүрд гэтэлнэ гэсэн үг биш. Хэрэв урьд насандаа ямар нэг сайн үйл хийсэн юм уу сайн Багштай учирсан бол тэрхүү буян нь тэднийг даган, тэгснээр Их Багш нь Астрал Ертөнцөд тэдэнтэй дахин учран золгож, илүү өндөр түвшинд хүрч, гэтэлж чадахуйц оюун санааны түвшинд хүртэл улам ихийг зааж сургах боломжтой.

Иймд үнэндээ амьд сэрүүн Их Багш танд гарцаагүй баталгаа болно. Тиймээс би та нарын бүгдийн тань төлөө залбиръя. Хэрэв та Гэртээ харихыг хүсэж байгаа бол, хэрэв та үнэхээр энэ зовлонт ертөнцөөс үүрд гэтлэхийг хүсэж байгаа бол аль хэдийн Диваажинд одсон нэгнийг биш, амьд сэрүүн Их Багшийг олох ёстой. Учир нь Тэд яваад дэндүү удчихсан бол тэдний оюун санааны энерги манай гарагт байхгүй болсон.

Хамгийн сүүлийн үеийн Их Багш, хэрэв Тэд 200 орчим жилийн өмнө манай биет гарагийг орхисон бол бид сүнслэг Хүчийг нь хүлээн авах боломжтой байсаар байж магадгүй. Мөн бид Тэдэнд хандан залбирах боломжтой хэвээр байгаа бөгөөд хэрэв Тэдний бишрэлтнүүд Их Багшийн энергид хэдийн нэгдсэн бол Дэлхий дээрх өөрсдийн сүнслэг энергийн үлдсэнээр нь, эсвэл сүсэгтнүүдээрээ дамжуулан бидэнд тусалсан хэвээр байх болно. Эс бөгөөс аливаа Их Багш яваад дэндүү удсан бол, дээд Диваажинд хэдийн оччихсон бол Тэд бидэнтэй холбогддоггүй. Тэд авшиг өгч, бүрэн гэтэлгэж чадахгүй. Үүний тулд амьд сэрүүн Их Багшийг олох ёстой. Бид Тэднийг алдаршуулсаар, Тэдэнд талархсаар, Тэднийг магтсаар байж болно. Гэхдээ амьд сэрүүн Их Багшийг олно гэдэг тийм ч баттай биш.

Иймд хайгаарай. Залбираад өөрөө хайгаарай. Би юу ч сурталчлах гээгүй юм шүү. Танд л тустай гэсэн аливаа бүхнийг хэлж байна. Мэдээж хэрэг үнэхээр итгэдэг, чин сэтгэлээсээ миний тусламжийг хүссэн хэн бүхэнд үүд хаалга нээлттэй. Би тусална гэж амлаж байна. Гэхдээ намайг эрж ир гэж байгаа юм биш. Өөр Их Багш нарыг олж болно. Чин сэтгэлээсээ залбирахыг хичээвэл Их Багш таныг харж, таныг олох болно. Эсвэл танд ямар нэг сэжүүр, ном, эсвэл ямар нэг холбоо гарч ирэх болно. Тэрхүү Их Багшийг олохын тулд Бурханаас илгээсэн гэдгийг мэдэх зарим мэдээлэл нь тэр холболтоор, эсвэл тэрхүү номоор дамжиж, эсвэл олж болох ямарваа нэг арга хэрэгслээр танд илгээгдэх болно.

Та бүхэнд Оройн Дээд Бурханы ганц Хүүгийн оюун санааны Ивээл, мөн ойрмогхон туулан гэтэлсэн Гэгээнтэн, Мэргэд бидний өнөө үед байгаа Гэгээнтэн, Мэргэдийн ивээл дор хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Амен. Бурхан тэр болтол та нарыг хамгаалаг. Бурхан тэр болтол та нарыг ивээг. Бурхан та нарыг үүрд хайрлаг, ядаж тэр цагийг болтол хайрлах болтугай. Амен. Оройн Дээд Бурханы нэрийн өмнөөс бүгдэд нь хайртай шүү.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
272 Үзсэн
36:10
2024-11-26
52 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд