Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Өвдөлт, үйлийн үр бага тарь: идэж болох ургамал ногоо” 5-ын 3-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Заримдаа олон фермүүд зарж худалдаалж чадаагүй хүнсээ тэд хаядаг. Учир нь хэрэв тэд зүгээр тараагаад өгчихвөл үнэ нь унаж, хүнсийг хэт ихээр нийлүүлбэл хэн ч тийм хэмжээнд төлөхгүй гэж эмээдэг. Улмаар үнэ нь унаж, мөнгө олж чадахгүй болно. Гэвч тэд хоол хүнс хаявал бас үнэхээрийн гарзтай. Маш их хүч хөдөлмөрөөр хүнсийг тарьж ургуулдаг. Сүүлийн үед олон хүн өлсгөлөн байгаа, ялангуяа уур амьсгалын өөрчлөлт, гамшиг ойр ойрхон нүсэр хэмжээнд болоод буй. Урьд урьдынхаас ч дордсон. Өшөө олон хүмүүс өлсгөлөн байна. Бид илүү зохион байгуулалттай байж, хэрэгтэйд нь тэр хүнсээ өгвөл – тэртээ тэргүй тэд угаасаа хоол хүнсгүй байдаг, худалдаж авах мөнгөгүй учраас өлсөж байгаа. Тиймээс тэдэнд өглөө ч үнэ нь унахгүй.

Хэнд ч бай зөв амьдар гэж хэлэх үнэхээр хэцүү шүү. Хэдэн хүн ч атугай сонсож, зөв амьдрах болов уу л гэж найдах юм даа. Бид шагнал горилдоггүй ч гэлээ шагнал нь ирдэг. Хамгийн сайхан шагнал нь сэтгэл зүрхэнд ирдэг. Аз жаргал мэдэрдэг шүү дээ. Бусдад тус боллоо гэдэг тэр мэдрэмж. Бас хүн гэгдэж яваагийнхаа үнэ цэнд нийцэх зөв зүйл хийлээ дээ гэдгээ мэдэрч байдаг. Хүн болгон хүн шиг хүн байж чаддаггүйд л гол нь байгаа юм. Зарим хүн бүр хагас чөтгөр, эсвэл бараг бүхэлдээ чөтгөр байдаг.

Саяхан эрдэмтдийн нэг судалгаа гарсан байсан. Тэд хүний тархийг угаас маш сайн, дөлгөөн, найрсаг, өгөөмөр, хайр дүүрэн гэдгийг тогтоожээ. Өөрөө ийм чанартай учраас үргэлж иймийг хүсдэг байна... Хүмүүс бусдад болон өөртөө туслахыг хүсдэг нь тархины энэ мөн чанартай холбоотой аж.

“The Power of Kindness” by Simon Sinek – May 28, 2020: Сайхан сэтгэл гаргаж, өгөөмөр хандан хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэх ийм л энгийн. Нью-Йорк хотын нэгэн гудамжаар би алхаж явлаа. Өмнө минь алхаж явсан нэг залуугийн үүргэвч онгойгоод гудамжинд баахан цаас унагачхав. Би нэг их юм бодсонгүй. Доош суугаад цааснуудыг түүж аван, түүнд эргүүлж өгөөд цүнх нь онгорхой байна гэдгийг хэлсэн юм. Энэ үед бидний биед окситоцин гэдэг бодис ялгарна. Окситоцин нь бүхий л халуун дулаан, гоц гойд сайхан мэдрэмжийг хариуцдаг бодис. Энэ бодис бол халуун дулаан мэдрэмж болон биднийг холбодог нөхөрлөл, хайр зэрэг мэдрэмжийг үүсгэдэг юм. Хүүхэд төрүүлж буй эмэгтэйн биед асар их хэмжээний окситоцин ялгардаг ажээ. Тиймээс эх үрийн холбоо үүсгэдэг байна. Окситоцин хүмүүсийг холбодог. Окситоцин ялгаруулах олон арга бий. Тэдний нэг нь сайхан сэтгэл, өгөөмөр зан гаргах явдал юм. Хэн нэгэнд сайхан хандахад бидэнд сайхан байдаг. Бидэнд бас хэн нэгэн сайн хандахад сайхан байдаг.

Тэр өдрийн тухайд би хэн нэгэнд ямар ч хариу хүлээлгүйгээр тус хүргэсэн. Надад окситоцин ялгарч байсан. Сайхан санагдсан шүү. Тэр эргүүлээд надад “Баярлалаа.” гэсэн. Хэн нэгэн бидэнд хариуд нь юу ч хүсэлгүй ямар нэг тус хүргэхэд сайхан санагддаг. Түүнд сайхан санагдсан. Би гудамжийг дуустал алхлаа. Зам хөндлөн гарах гэж байтал түрүүний явдлыг харсан огт танихгүй нэг хүн надад “Түрүүн таныг харсан. Тун догь байсан шүү.” гэж хэлсэн юм.

Сайхан үйлийн гэрч болох нь окситоцин ялгаруулж, сайхан сэтгэгдэл төрүүлдэг байх нь. Окситоцины хамгийн сайн тал нь бидний биед их байх тусам бид улам өгөөмөр болдог явдал. Энэ бол Байгаль Эх биднийг бие биед маань анхаарал тавиулж буй нэг арга юм. Миний хийсэн зүйлийг тухайн үед тэр хүн харсан болохоор би хэн нэгэнд сайн үйл хийснээ баталж чадаж байгаа юм. Хэрэв бид хэн нэгний төлөө ямар нэг сайн зүйл хийх бол юу гэж хариу хүлээх билээ дээ? Ажил дээр тань, гэрт тань, найзуудтайгаа байхад тань болсон бол яах бол гээд төсөөл дөө. Гэхдээ жинхэнэ байх ёстой.

Тиймээс л Азийн аман зохиолд хүнийг угаасаа маш сайн, эрхэм ариун чанартай гэж өгүүлдэг байна. Ау Лак (Вьетнам)-т “Нянь чи сө тинь бань тиень” буюу “Хүмүүс угтаа маш эрхэм ариун, сайхан сэтгэлтэй” гэсэн үг бий.

Гэтэл бид яаж энэ хүртэл доройтож бусдыг, бие биеэ, амьтан-хүмүүсийг хөнөөж, тэдний амьдралыг тэр аяар нь зовлон, тамлал болгож, идэх гэж хөнөөгөөд өөрсдийгөө яаж хүн гэж нэрлэдэг байна аа? Тэд өөрсдийн уугуул чанараа, жинхэнэ хүмүүн чанараа мартчихсан байна шүү дээ. Тэдэнд нийгэм нь нөлөөлж, хандлагаа дагаад л зуршил болгочихдог. Тэгээд л хүмүүс тийм маягаар амьдарсаар, амьдралын муу зам мөрийг хуулиар зөвшөөрдөг. Төр засаг нь, хуулиуд нь хүртэл ийм амьдралын хэв маягийг дэмждэг. Тиймээс хүн бүр бие биеэсээ муу үлгэр дуурайл аваад ёс суртахууны хэм хэмжээ, буяны хэм хэмжээгээр ч адагтаа хүртэл унацгааж байна.

Уг нь бол хүмүүс ийм биш юм. Энэ гарагт ирэхдээ хүмүүс эхлээд ийм байдаггүй. Аажим аажмаар унадаг. Бас энэ дэлхийд маш олон чөтгөр байдгаас болж байгаа юм. Чөтгөрүүд гэдэг нь бас унасан хүмүүс юм. Бид унахын хэрээр хүн амын дунд чөтгөр олшрон олширсоор дэлхий маань ийм хэмжээнд хүрчихсэн. Бид урьд өмнө мэддэг ч үгүй байсан бүх төрлийн муу зан байдал, бүх төрлийн амьдралын дорд хэм хэмжээг хэвийн гэж үздэг.

Бид Диваажингаас ирсэн. Бид цэвэр ариун, гэм зэмгүй, хүчтэй, телепат чадвартай, шидийн хүчтэй, урт наслахын тулд ашиглаж болох зүйлстэй, энэ гараг дээр хүссэнээрээ удаан амьдарч чаддаг байлаа. Бид шувуу-хүмүүс шиг нисэж чаддаг, хоол хүнсгүй амьдарч, бие биеэ өөрөөсөө өөрцгүй хайрладаг байсан юм. Аажим аажмаар энэ чанараа алдчихсан. Учир нь бид хэн гэдгээ мартсан хэрэг. Энэ бол бидний өөрсдийн бий болгосон харамсалтай байдал.

Бурхан иймээс л бидэнд харамсдаг. Тиймээс л Бурхан Хүүгээ, итгэлт сахиусан тэнгэрүүдээ, Гэгээнтэн, Мэргэд, Их Багш гэх зэргээр нэрлэгддэг Тэднийгээ зовлонт энэ дэлхий рүү аврагдах боломжтой хэнийг ч болов аварч, Гэртээ харихын тулд аврал хүссэн хэнд ч болов гэтлэхэд нь тусал хэмээн илгээсэн юм. Бүх гараг, ертөнц Их Багш залран ирэх тийм хувь ерөөлтэй байж чаддаггүй. Зарим гараг, дэлхийд залардаггүй. Жишээлбэл тамын ертөнцөд Их Багш байхгүй. Там бүрд байдаггүй. Ганц хоёрт нь байж мэдэх ч тун ховор. Тэр байтугай там дахь төрөлтнүүд Их Багшийн айлдварыг бүгд сонсож чадахгүй. Сонсох боломж тэдэнд байхгүй. Асуудал нь энэ.

Там байтугай энэ гараг дээр ч адилхан байна. Хэчнээн олон Их Багш ирж буцлаа даа? Ямар олон Их Багш энэ гарагт залраад цаг нь болоод орхин одлоо доо? Тэгээд энэ гарагийн тийм ч олон хүн Тэдэнтэй уулзаж, Тэднийг сонсох боломж гараагүй. Тэдэнтэй уулзах, сонсох боломж ганц хоёр гарлаа ч тэрхүү Их Багшийн сургаалыг хүлээн зөвшөөрч, дагаж, дадуулаад байх нь тэр бүр үгүй. Тийм учраас л хорвоогийн зовлон дуусдаггүй. Бидний сонголт ухаалаг бус шийдвэр гаргаснаас, муу зүйлстэй холбогдсоноос, амьдралын дорд чанар, чөтгөрүүд, унасан сахиусан тэнгэрүүд зэрэг оршин байгаагаас болж буртаглагддаг.

Өөрийгөө хэт буруутгах хэрэггүй. Бурхан сахиусан тэнгэрийг бүтээтэл тэр нь унасан гээд л бод л доо. Тэгээд сатан болж, Бурханы эсрэг, Христийн эсрэг, Буддагийн эсрэг болчихсон. Мөн Буддаг амьд байхад холын үеэл Девадатта нь нөлөө үзүүлж, нэр хүндтэй, баян чинээлэг байхын тулд Түүнийг дуурайгаад зогсохгүй Буддаг олон удаа, олон төрлийн туршид алахыг оролдсон. Хамаг төрөлтөнд туслах үүднээс Буддаг төрөл аван залрах бүрд Дэвадатта бас төрөл авч, Буддагийн эсрэг маш муу хүчээр эсэргүүцэн, Буддаг хорлосоор байдаг. Буддагийн нэр төрийг гутаахын тулд аливааг бүтээж, амь насанд нь заналхийлэн, эсвэл үхлийн аюултай, их бага хэмжээгээр хэрцгий нөхцөл байдлыг үүсгэсээр байсан. Энэ асуудал энэ гараг дээрх олон Их Багшид тохиолдсоор ирсэн бөгөөд улам дордоод байх шиг.

Яагаад гэвэл чөтгөрийн төрөлтнүүд, чөтгөрүүд, тэнүүл сүнснүүд гэх зэрэг муу ёрын сувдаг чөтгөрүүдээс болоод хүмүүс улам муу болж, мөн чанар нь доройтон, дэлхий дээр улам олон чөтгөр, сувдаг сүнснүүд гарч ирэх болж. Мөн эдгээр чөтгөр, тэнүүл сүнс, адууд улам бүр олон хүнийг муу болгохын тулд нөлөөлж, тэднийг Бурханаас холдуулан, бүхий л төрлийн зовлон зүдгүүрийг тарьж, тэр ч бүү хэл тэднийг өөрсдийгөө болон бусдыг хорлох дорд мөн чанартай болгосноор тэд чөтгөр, тэнүүл сүнс болдог.

Тиймээс мэддэг, хэлж чадах хэн бүхэндээ аядуу зөөлнөөр сануулж өгөөрэй гэж гуйя. Тэдэнд веган болоорой гэж хэл. Ядаж тэдний аллагын үйлийн үр нимгэрч, бие, сэтгэл нь улам хүчтэй, эрүүл болж, бие, сэтгэлийн бэрхшээлүүдээ шийдэж чадахуйц хүчтэй болно. Учир нь бие махбодын асуудал заримдаа оюун ухаан, сэтгэл санааны асуудлууд шиг төдийлөн хүнд байдаггүй. Яагаад гэвэл тэд маяа болон муу муухай бүхнээс, эргэн тойрны таагүй муу энергийн урхинаас яаж гарахаа мэддэггүй. Хүмүүс үнэхээр өрөвдмөөр. Тиймээс л Бурхан үргэлж Гэгээнтнүүдээ, Хүүгээ бидэнд туслуулахаар илгээдэг юм. Гэхдээ бид бүгд сонсох нь үгүй. Ихэнх маань сонсдоггүй. Тийм учраас л дэлхий иймээрээ байсаар, улам бүр дордсоор байгаа юм.

Тэгээд л улам олон гамшиг нүүрлэж, сүүлийн үед улам их бэрхшээл тулгаран, улс орнууд өөр хоорондоо дайтаж байна. Дараа нь юу болохыг бид бүр мэдэх ч үгүй. Ихэнх маань мэдэхгүй. Хэдийгээр Гэгээнтнүүд, Мэргэд, зөн билигтнүүд бидэнд “Улам их бэрхшээл нүүрлэхээс зайлсхийе гэвэл зөв амьдар, амь бүү хороо, хулгай бүү хий.” гэж хэлсээр байтал ихэнх хүмүүс өөрсдийгөө аюулгүй, эрүүл, ердийн, жинхэнэ хүн байлгахын тулд үүнийг сонсож, эдгээр энгийн зарчмуудыг хэрэгжүүлж чадахгүй байсаар байна. Харин ч тэд Их Багш нарыг гүтгэж, эсвэл Тэднийг байж болох янз бүрийн аргаар хохироосоор байна.

Photo Caption: Орон Зайгаа Амар Тайван Болго!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-23
81 Үзсэн
2024-11-22
964 Үзсэн
27:23
2024-11-22
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд