Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Дайн ба энх тайвны талаарх дайны Хааны илчлэл” 7-ын 5-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Банктай холбоотой их олон муу туршлагууд байгаа. Америкт байдаг нэг банк, Испанийн нэг том банк - олон улсын алдартай банк шүү, энгийн биш. Олон улсын ийм алдартай банкнууд үйлчилгээ сайтай, амьдралд хялбар байх гэж бодож байлаа. Худлаа шүү. Би Герман, Америк, Испани, Францын гээд төрөл бүрийн олон улсын алдартай банкнуудтай харилцаж үзсэн. Тэд үнэхээр их төвөг удаж билээ, үнэхээр хүнд сурталтай. Нэг удаа би Катрина хар салхины хохирогчдод өгөхийг хүссэн. Гэтэл тэд бас төвөг удаж билээ. Катрина хар салхины хохирогчдод мөнгөө илгээхийн тулд би маш их юм бичих ёстой болсон. Хүмүүс нэрийг минь мэдэхгүй байхыг би илүүд үздэг, цаад бодолдоо, зөнгөөрөө тэгдэг, магадгүй аюулгүйн шалтгаантай байх. Надад энд тэнд их мөнгө байдаг гэдгийг би хүмүүст мэдэгдэхийг хүсдэггүй. Энгийн хүмүүсийн хувьд энэ нь их. Та нарын таньдаг олон хүмүүс шиг надад тийм их мөнгө байхгүй ч, бусад хүмүүсийн хувьд, эсвэл магадгүй дээрэмчний хувьд энэ нь их мөнгө.

Бэлэн мөнгөтэй бол маш амар, хүссэн хүндээ, хүссэн үедээ өгөх боломжтой. Эсвэл хоол үнэгүй тараадаг газарт хүнс авч өгч болно, эсвэл ядууст өгч болно, яагаад гэвэл зарим хотын зөвлөл, эсвэл дарга нь үүнийг зарладаг. Тиймээс би дэлгүүр яваад худалдан авчхаад тухайн дэлгүүрийн эзэнд нь илгээхийг хүсээд үлдээдэг. Би өөрөө илгээдэггүй. Тэр тохиолдолд би бэлэн мөнгөөр авна. Тийм учраас заримдаа би их бэлэн мөнгөтэй байдаг. Одоо бол тэгэхээ больсон, ялангуяа даяаны үеэр, мэдээж шүү дээ. Гэвч би чек юм уу зээлийн картаар өгөхийг хүсдэггүй, хүмүүс олоод мэдчихэж мэднэ.

Нэг удаа Канадад бэлэн мөнгө маань дууссан байсан учраас би зээлийн карт ашигласан юм. Тэгтэл цагдаа бүр дэлгүүрт нь очоод, “Хэн авсан бэ? Жинхэнэ мөнгө үү эсвэл...?” гэж асуусан байв. Маш их байсан учраас тэд ямар нэг сэжигтэй зүйл байгаа эсэхэд тэд эргэлзэж байв. Тиймээс тэд дэлгүүр дээр очоод асуусан байсан. Тэгээд “За, энэ Түүний зээлийн карт байна. Түүний нэр нь байна. Бүгд зүгээр” гэсэн. Тэгээд миний нэрийг мэдсэн. Дараа нь бүр зурагт, сонингоор ярьж байв. Бурхан минь. Ийм л зүйлийг би хүсээгүй. Энэ дэлхийд сайн зүйлс хийхэд хүртэл үнэхээр ээдрээтэй. Гэвч та нарын хувьд бол, тийм ч олон хүнд танигдаагүй болохоор зээлийн карт ч юм уу банкаар шилжүүлж болно. Харин гудамжинд ядууст зээлийн карт өгөх боломжгүй, чек өгөх боломжгүй. Тэд ямар нэг дэлгүүрт ороод чек өгөөд хүнс худалдаж авч чадах эсэхийг мэдэхгүй. Сайн мэдэхгүй байна.

Нэг удаа чекээр өөртөө асуудал тарьж байлаа. Зарим улс оронд хоёр гурван систем байдаг, жишээ нь Нэгдсэн Вант улс байна. Сайн санахгүй юм. Олон жилийн өмнө болсон явдал. Хойд Ирланд улс бас Нэгдсэн Вант улсад харьяалагддаг. Хойд Ирланд байсан билүү, Англи байсан эсэхийг санахгүй байна. Хойд Ирланд бас НВУ-ын харьяа. Гэвч тэнд өөр мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийдгийг мэдээгүй. Мөн Ирландад, өмнөд Ирландад одоо жишээ нь евро ашигладаг. Гэвч Хойд Ирландад очвол тэд евро хүлээж авахгүй. Тийм асуудалтай. Энэ нь бас маш их төвөг удна. Мөнгөтэй байлаа гээд асуудалгүй байна гэсэн үг биш; асуудал багасдаг. Зээлийн карт дээр нэр байдаг болохоор би ашиглах дургүй, дээрээс нь заримдаа хүмүүс дуурайлгаж хийгээд, надад зээлийн карт гаргаж өгсөн хүний банкнаас очоод мөнгө авчихдаг. Тэдний хувьд зээлийн карт амар байдаг, намайг аян замд явж байхад зээлдүүлдэг; би АТМ ч юм уу ашиглана.

Гэвч нэг арал дээр хүртэл хоёр өөр мөнгө ашигладаг гэдгийг мэдээгүй. Жишээ нь Ирланд, өмнөд Ирландад, Дублинд евро ашигладаг. Харин Хойд Ирланд Нэгдсэн Вант Улсынх болохоор ашигладаггүй. Тэгээд нэг удаа бэлэн мөнгө дууссан байсан болохоор би зээлийн карт ашигласан. Зогсолтгүй өгөөд байвал уул хүртэл нурна. Аулакчууд (Вьетнамчууд) ингэж ярьдаг. Тиймээс би зээлийн картаас авдаг. Тэгээд ч миний мөнгө. Миний мөнгийг зохицуулдаг хүмүүс үүнийг зохицуулдаг учраас АТМ-ээс би яаралтай үедээ мөнгөө авах боломжтой. Би яаж ашиглахыг ч мэддэггүй. Дэлгүүрт ойрхон байгаа нэгнээс би, “Энэ төхөөрөмжийг яаж ашиглахыг заагаад өгөөч.” гэж гуйдаг. Тэгэхэд тэд надад зааж, “Эхлээд энийг, тэгээд энийг дар, тэгвэл мөнгө гарч ирнэ” гэдэг. Хэд хэдэн удаа би тэгж байсан.

Тэгээд тэр улсад, Хойд Ирландад, зээлийн картаа түлхээд оруултал, буруу машинд хийчихсэн байсан, итгэж байна уу. Бүх төхөөрөмж адилхан мөнгө өгдөг юм байх гэж бодож байлаа. Гэтэл үгүй. Тэр газар, Хойд Ирланд л байсан санагдаж байна, зээлийн картаа би төхөөрөмжид хийхэд өөр мөнгөн дэвсгэрт гарч ирсэн. Гэвч би хараагүй. Би валютын ялгааны мэргэжилтэн биш. Хэдийгээр хүн бүр мэдэх ч үл мэдэх улс оронд би хэт их мөнгөтэй зууралддаггүй учраас мэдээгүй юм. Тэгээд өөр мөнгөн дэвсгэрт гараад ирсэн. Дараа нь надад гутал хэрэгтэй байсан учраас би дэлгүүрээс гутал худалдан авч болж байв. Ингээд гутлаа авч, мөн хэдэн шинэ хувцас, дулаан хүрэм авлаа. Төлж болоод байв. Бүр веган сэндвичний дэлгүүрт асуудалгүй төлж болж байлаа. Тиймээс болдог юм байна гэж бодсон. Ингээд үлдсэн мөнгөө би нөгөө, Англи мөнгөтэйгөө, эсвэл Европ мөнгө, евротойгоо хамт хийв. Тэгээд буцаад Англи руу, Лондон руу очив.

Таксины мөнгө, онгоцны тийз гэх мэтээ төлсөн учраас надад англи мөнгө үлдээгүй. Англи бэлэн мөнгө дууссан байв. Тиймээс дэлгүүр ортол их урт оочир байлаа. Тэд намайг тэнд мөнгө солиулж болно гэв. Дэлгүүр авахгүй гэсэн өөр мөнгө ч надад байсан юм. Тэгээд л би өөр мөнгө юм байна гэдгийг ойлгосон. Англи мөнгө биш. Хойд Ирландад үүнийг зарцуулж болох ч Лондонд тэр үед болдоггүй байсан. Тэд надад, “Энд үгүй, энд болохгүй. Үүгээр та Лондонд гүйлгээ хийх боломжгүй. Солиулах хэрэгтэй” гэсэн. Тиймээс би тэр дэлгүүрт орох ёстой болсон юм. Үүнээс өмнө тэр дэлгүүрийн урд оочирлон зогссон. Түрийвчинд маань маш их евро байсан учраас евро солиулахаар байв. Би нэгийг татаж гаргав. Тэр үед тэр мөнгө өөр байсныг би мэдээгүй. Нэг их мөнгө биш учраас би евро солиулахыг хүссэн. Зочид буудал олж байрлаж, таксигаар явж, юм олж идэх зэрэгт зориулж би их хэмжээний евро солиулахыг хүсэв.

Тэгээд би нэг эрэгтэй шалан дээр сууж байхыг харсан - үнэхээр ядуу, ноорхой хувцастай хүн байсан учраас түүнд мөнгө хэрэгтэй байх гэж бодов. Тэгээд хэдэн мөнгө гаргаж ирээд түүнд өглөө. Тэр мөнгийг харчхаад “Үгүй ээ, энд болохгүй. Энд гүйлгээ хийдэггүй. Энэ англи мөнгө биш” гэв. Би, “Өө за. би мэдсэнгүй. Тэгвэл та тэр урд байгаа дэлгүүрт ороод энэ мөнгийг солиулчих. Тэд танд солиод өгнө. Та миний урд яв” гэлээ. Түүнд би оочроо өгсөн. Дараа нь тэр явж ороод солиулсан. Гарч ирээд тэр надад, “Өө би солиулчихлаа. Болж байна.” гэсэн. Тиймээс би болох юм байна гэж бодоод бас адилхан мөнгө солиулах гэтэл тэд надад сольж өгөөгүй. Намайг загнасан. “Та ийм зүйл бүү хий. Эхлээд та хүн явуулж мөнгөө солиулчхаад дараа нь өөрөө орж ирээд солиулах гэх юм. Би танд сольж өгөхгүй” гэв.

Би, “Өө үгүй ээ, эрхэм ээ, би мэдсэнгүй. Та ямар мөнгө солих вэ? Евро солих уу?” гэж асуув. Тэр, “Мэдээж солино” гэж байна. Тэгэхээр нь би цүнхээ онгойлгож мөнгөө авах ёстой байсан учраас өөр хүнийг урдаа оруулчхав. Гэтэл тэд солиогүй. Үнэхээр төвөг удаж, төрөл бүрийн шалтгаанаар намайг загнаж байлаа. Яагаад намайг загнаад байгааг нь би мэдээгүй. Мөнгөө л солиулахыг хүссэн. Магадгүй намайг нэг зүйлд сэжиглэсэн байх. Англи царайтай биш болохоор - мэдээж тийм биш. Тэгэхээр нь би, “За, надад таксинд сууж, зочид буудал ороод угаалга хийж, юм олж идэхэд хангалттай хэмжээнд солиод өгч болох уу? Би үнэхээр угаалга хийх хэрэгтэй байна.” гэхэд тэд 300 евро л англи мөнгө болгож сольсон. Мөнгө солиулахад тийм хэцүү байдаг гэж би мэдээгүй. Тэгээд гараад такси барих гэтэл, тэндээс хэрхэн такси барихаа мэдээгүй!

Тиймээс надтай хамт оочирлож байсан хүмүүсээс би, “Танд таксины дугаар байна уу, би такси дуудах гэсэн юм?” гэж асуутал нэг эелдэг хатагтай оочроосоо гарч ирээд “Тэнд, дэлгүүр байгаа. Дотор нь такси дууддаг үнэгүй утас бий” гэв. Би, “Өө, хөөх, тийм юм байдаг юм уу? Ямар сайхан юм бэ! Тэр дэлгүүр нь хаана вэ?” гэж асуутал тэр хуруугаараа заав. “Дэлгүүрийн нэр нь юу вэ? Тэнд яаж хүрэх вэ?” гэж асуутал тэр “За за, би Таныг тэнд хүргээд өгье” гэсэн. Ингээд тэр намайг дэлгүүрт авчирсан. Тэр шуудангийн газар би хэдэн мянган евро өгсөн. Гэвч тэд намайг, “Гуйя, би явж юм олж идэх гэсэн юм, солиод өгөөч” гэж хэлсний дараа л сольсон. Тэд ердөө л 300 евро л сольсон. Нэмж солиогүй. Би, “За, ямартай ч баярлалаа, баярлалаа.” гэж хэлсэн.

Тэгтэл нөгөө хатагтай, намайг дэлгүүрт хүргэж өгсөн хатагтай надад, “Та тэр дэлгүүрт очиж болно. Тэд бүгдийг нь солиод өгнө, бүх мөнгийг тань, их мөнгө байсан ч солиод өгнө” гэв. Би, “Тийм гэж үү? Эелдэг юм аа!” гэж хэлсэн. Тэгээд үнэгүй утсаар дуудсан таксигаа аваад... Тэр утсаар хэрхэн залгахыг хүртэл надад зааж өгсөн: “Харилцуураа авахад хэн нэгэн Тантай ярина, тэгэхэд нь Та такси дуудах гэсэн юм гээрэй, тэгээд хаана байгаагаа хэл, тэд хүрээд ирнэ.” гэсэн. Би бас хаана байгаагаа мэдээгүй. Тиймээс би, “Дэлгүүрт” гэв. Тэд, “Яг тийм дэлгүүр маш олон бий” гэлээ. Тиймээс хаягийг нь хэлэх хэрэгтэй байна.” гэхэд нь би дэлгүүрийн ажилтныг дуудаад таксины жолоочтой яриулсан. Би харийн нутагт гаднын хүн байсан юм. Тиймээс тэд надад такси дуудахад тусалсан.

Photo Caption: Зарим нь Адил Мэт Харагдавч Өвөрмөц Чанарыг нь – Ялгааг нь Мэдэхийн Тулд Ямагт Ойртон Хар.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
272 Үзсэн
36:10
2024-11-26
52 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд