Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Махакашьяпа-н (веган) түүх” 10-ын 10-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Буддагийн цаг үед 999 хүний аминд хүрсэн нэг хүн байсан. Тэгээд мянга болгох гэж тэр Буддаг хороохыг хүсдэг. Багш нь ч юм уу тэг гэсэн болохоор тэр. Тэгэхээр Будда юм уу Их Багш юунаас ч хараат байх шаардлагагүй, учир нь авшиг дотоодод өгөгддөг. Ямар ч үг ярьдаггүй. Зөвхөн авшгийн өмнө мэдээж та нарт хэдэн асуулт байж мэднэ. Эсвэл би юм уу намайг төлөөлсөн лам та нарыг суух үед ингэж суу, мөн гараа ийм байрлалтай байлгана гэж заана. Гэх мэт. Гэгээрсэн Их Багш юм уу Буддагийн тусламжгүйгээр ганцаархнаа гэгээрнэ ээ гэдэг бол бараг огт боломжгүй зүйл. Тоосго өнгөлж, толь болгоно гэж найдахтай адил. Боломжгүй. Сайн биш.

Та лам, санваартан, мулла, махаражи гэх мэт хэнтэй ч учран, зөв Их Багшаа оллоо гэж бодож байж болно. Тэгвэл авшиг хүртсэний дараахан, эсвэл эхэндээ юм уу өмнө нь, авшиг хүртэх явцад самадигаасаа сэрж, тэр Их Багшийнхаа ядарч туйлдсан байгааг харж магадгүй. Заримдаа та билгийн мэлмийгээ нээхдээ юм уу, эсвэл зөн билгийн чадвар тань хамт байгаа бол Их Багшийг шийтгэгдэж, таны оршихуйгаас болон бусад авшигтнуудын дундаас үсрэн гарч буй сөрөг чөтгөрүүдэд зодуулж байгааг харж болно. Магадгүй Их Багш даруй, эсвэл хэсэг хугацааны дараа маш хүнд өвдөж магадгүй. Тэгээд Тэрээр Өөрийн оюун санааны хүчээ сэргээх хэрэгтэй. Тиймээс бид өнгөрсөн болон одоо цагийн бүх Их Багш нарт Өөрсдийгөө дээд зэргээр золиосолж буйд нь үнэхээр өртэй. Зарим шавь нар маш хүнд үйлийн үртэй байдаг. Гэлээ ч Их Багш түүнээс өмнө нь юу хийж байсныг нь, Өөрийн Нинжин сэтгэлийн хариуг хэрхэн хариулах вэ гэж хэзээ ч асуудаггүй. Асуудаггүй. Энэ бүгд нөхцөл болзолгүй. Энэ бүхэн бол Бурханы Ивээл дэх Хайр, Жолоодлого, жинхэнэ Халамж юм. Та нар тэрхүү Хайрыг мэдэрнэы.

Хэрэв үнэхээр жинхэнэ Их Багш аваас Тэдэнтэй учрах тэр мөчид та ямар нэг зүйлийг мэдрэх болно. Тэд таныг дэвшүүлдэг. Тэд танд “За, нүдээ аниад энэ Буддагийн Нэрийг, эсвэл шашны үүсгэн байгуулагчийнхаа нэрийг уншаарай.” гэх мэт зүйл хэлсэн ч, эсвэл Тэр танд ямар нэг заавар хараахан хэлээгүй байсан ч та нэн даруй самадид орох болно. Учир нь Их Багшийн Хүч төсөөлөхийн аргагүй юм. Их Багш хэдий чинээ хүчтэй байна, төдий чинээ олон сүнсийг Диваажинд буцаан авчирч, тэр болтол нь шавь нараа бодит амьдралд илүү тав тухтай байлгаж чадна. Энэ дэлхий дээрх азтай хүмүүс л сайн Их Багштай үнэхээр учирдаг.

Эргэн тойрон харахад их байдаггүй. Магадгүй байдаг байх. Надад үнэхээр Тавдугаар Төвшний Их Багш хараахан харагдсангүй. Магадгүй би илүү удаан, илүү хол харах ёстой байх. Гэвч өдийг хүртэл би нэгийг олохыг хичээж байлаа. Нэг ч харагдаагүй. Өөр өөр угсааны, өөр өөр сургуулийн маш бат бэх тогтсон Их Багш нарыг олноор нь харж байсан ч Тавдугаар Төвшинд хүрсэн нь байхгүй. Тэд өнгөрсний Диваажинд хальсан Их Багшдаа найдан авшиг хүртээх боломжтой ч өөрсдөө бол Тавдугаар Төвшинд хүрэх зорилгодоо хүрээгүй.

Асурын Төвшнөөс Их Багш нарын Орон хүртэл бий – энэ нь “Real Sachkhand” хэмээх нэртэй бөгөөд Жинхэнэ Оршихуй, Диваажин, Жинхэнэ Нэр, Жинхэнэ Буддагийн Орон гэсэн утгатай. Ядаж Тавдугаар Төвшинд хүрсэн ямар ч Их Багш харагдахгүй байна. Тэд лам биш болохоор ч юм уу хүрээгүй юм биш, Тавдугаар Төвшинд ч юм уу эсвэл бүр илүү өндөр түвшинд хүрээгүй юм биш. Гэхдээ ихэвчлэн энэ дэлхийд Их Багш нар зөвхөн Тавдугаар Төвшинд л хүрнэ. Зөвхөн туйлын онцгой Нэгэн үүнээс чанад явах боломжтой. Гэвч Тавдугаар Төвшин бол гайхалтай үзэсгэлэнтэй, үнэхээрийн гайхалтай, хэзээ ч тэндээс явахыг хүсэмгүй. Асурын Төвшин хүртэл үзэсгэлэнтэй - олон хүн түр амьсгал хураагаад Асурын Төвшинд оччихоод хэзээ ч эргэж ирэхийг хүсдэггүй. Энд эргэж ирээд тэд удаан хугацааны турш уйлж, үнэхээр зовж шаналан биеэ орхин сүнсээрээ түр саатаад ирсэн газар руугаа буцахыг маш ихээр хүсэж үгүйлдэг. Үүнийг “клиник үхэл” хэмээн нэрлэдэг.

Тэгэхээр гэтлэгдэж гэгээрэхийн тулд амьд Их Багштай байх ёстой. Энэ бол баттай. Бодидарма бүр Хятад хүртэл явах ёстой болж, төрөл бүрийн зовлон бэрхшээл туулж, буруугаар ойлгогдож, тэд Энэтхэгийг тоодоггүй байсан учраас бараг л амь насаа алдахаа дөхдөг. Тэд “Энэ бол Хятад хүн биш. Энд яах гэж ирээ вэ? Эсвэл мөнгө хүсээ юу, манай охидыг уу, юу хүссэн юм бол?” гэдэг. Түүнийг ирсэн өдрөөс яван явтал нь бүрэн итгэдэггүй. Түүний хэн болох талаар эргэлзээ байсаар байдаг. Гэвч тэрээр таван шавиа амжилттай сургаж Хятадаас явахаасаа өмнө нэг залгамжлагч олсон. Түүний зорилго тийм байв. Тухайн үед Хятадад Буддын угсаа байсан бөгөөд хуврагийн чуулган энэ тэртэй болсон байлаа. Гэсэн ч жинхэнэ гэгээрсэн Их Багш дутмаг байв. Тиймээс Бодидарма тэнд очиж байж түгээн дэлгэрүүлж, Хятадын зарим лам нарт, шавь нарт, зарим гаднах шавь нарт, шавь бус хүмүүст сүнслэг энерги шингээж Хятадыг тухайн үед байснаас нь арай илүү дэвшүүлсэн.

Сайн, жинхэнэ Их Багш өөр өөр орны олон хүмүүсийг нэг насандаа, нэгэн зэрэг дэвшүүлж чадна. Хэрэв тэр хүмүүс Их Багшаас авшиг хүртэхээр ирэхгүй бол, Амьд Их Багшийн Хүч/Энерги тэдэнд тодорхой хэмжээнд шингэдэг. Улмаар тэд төвшин ахиж, магадгүй эргэж ирээд өөр Их Багштай учрах юм уу энэ Их Багштай дахин учраад илүү төгс гэгээрч, гэтлэгдэх болно.

Зарим хүмүүс Арьяабалын Аргад суралцвал мэдээж нэг насандаа гэтлэгдэнэ - гэвч зарим муу нь, хэт удаан нь магадгүй энэ төрөлдөө гэтлэгдэхгүй, дараа төрөлдөө гэтлэгдэнэ. Зарим нь гүн унаж маш их эргэлзээтэй болж, дотоодын болон гаднах Их Багшаа доромжилж, эсвэл Их Багшийнхаа арга техник, номлолыг хулгайлдаг. Их Багшийн л дэргэд л биш бол тэд бусдад задруулах ёсгүй. Гэвч мэдээж шунал, нэр алдар, эд баялаг нүдийг нь сохолж, мөнгө олж, хүндлэл хүлээж, сайхан унаа машинтай болж, сайхан хувцас хунартай байхын тулд хүмүүст заах нь үнэхээр амархан гэж бодоод ийм зүйлс хийдэг.

Өөрсдийнх нь амбиц, далд хүсэл шунал нь тэднийг сохолж, юмс хийлгэхэд хүргэдэг. Гэвч энэ бол Ертөнцөд үнэхээр том нүгэл гэдгийг, шийтгэл нь аймшигтайгаас ч илүү зовж тарчилна гэдгийг мэддэггүй. Бурхан минь, тийм нөхцөлд хэн ч хэзээ ч орохыг хүсэхгүй. Сурсан зүйлээ хэнд ч бүү дэлгэ, харин өөрөө ирээд авшиг хүртэхийг хүссэн хүн байвал болно. Надад илүү олон шавь нар бий болгож өгөх гэж хэт их бүү хичээ, намайг том, агуу амжилттай Их Багш мэт харагдуулах гэсний хэрэггүй. Учир нь илүү олон хүн ирэх тусам надад илүү асуудал гарч мэднэ. Хэрэв эдгээр хүмүүс зүрх сэтгэлдээ илүү ариун бус, үнэхээр Гэртээ харих, жинхэнэ Гэртээ харих гэж авшиг хүртэхийг хүсээгүй бол хэрэггүй. Би л илүү үйлийн үр тээх ёстой болдог юм.

Бас Аулакт (Вьетнамд) бид “Cứu vật vật trả ơn, cứu nhân nhân trả oán,” гэж хэлдэг бөгөөд энэ нь амьтан-хүмүүсийг аварвал тэд нинжин сэтгэлээр болон өөр байдлаар тусална, харин хүмүүст тусалбал тэд тусыг усаар хариулна гэдэг. Яагаад гэдгийг мэдэхгүй. Миний үнэхээрийн их ажиллаж тусалж, дүрвэгсдийн лагериас аварч гаргаж, өөр өөр байдлаар шууд болон шууд бусаа тусалсан хэдэн Аулак (Вьетнам) дүрвэгсдийн зарим нь миний эсрэг болж миний сургаалын талаар муу юмс ярьж, бүр заадаг аргыг минь хулгайлж, бүхий л байдлаар намайг дуурайсан. Тамд тэднийг үнэхээр юу хүлээж буйг тэд мэдэхгүй. Та нар төсөөлөхгүй.

Энэ дэлхий байдаг гэдэгт итгэж байвал там байдаг гэдэгт итгэх хэрэгтэй. Там бол аймшигтай, харгис, өвдөлт зовлонтой газар. Зарим тамд завсарлага үгүй. “Завсарлагагүй там” гэдэг. Тэнд унавал үүрд байж, тэндээс хэзээ ч гаргадаггүй. Хэчнээн их зодуулж нүдүүлж, огтлууллаа ч, жишээ нь толгойг тань огтоллоо ч эргээд л цоо шинээр ургаад гараад ирдэг. Биеэс тань огтолж тайрсан юу ч бай өөрт тань ямар ч ач тусгүй.

Та нарт хэлж өгөх өөр зүйл байвал би дараа илүү ихийг ярья гэж бодож байна. Энэ яаралтай зүйл биш. Бурхан та нарт хамгийн сайн сайхан бүхнийг өгөх болтугай. Заавал мөнгө, эд хөрөнгө биш, зүгээр л хамгийн шилдгийг нь. Сайн сууж байгаарай. Та бүхэн адислагдах болтугай. Та бүхэн хайрлагдан, үүнийг мэдэж, мэдрэх болтугай. Бясалгалаа сайн хийгээрэй. Бурханд талархан, Бурханыг магтаж, Их Багшид талархан, Их Багшийг алдаршуулаарай. Тэгвэл та нар бие, сэтгэл, оюун санааны хувьд баян тансаг байх болно. Амен. Удахгүй уулзъя.

Photo Caption: Сүнсний Өвөл нь Хавартай Эргэн Золгохыг Илүү Амттай Болгодог!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-23
81 Үзсэн
2024-11-22
964 Үзсэн
27:23
2024-11-22
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд