Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Жинхэнэ Их Багш, лам, номлогч нарыг танихуй, 10-ын 9-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Явж орохоосоо өмнө тэр хүнээ, Их Багшаа сайтар нягтал. Урсгалаараа яваад орчхож болохгүй. Зүгээр л алдартай болохоор нь яваад очиж болохгүй. Зүгээр л сайн хүн болохоор нь яваад очиж болохгүй. Өөрт тань дотоод ахуй ойлголт өгөн, сэрээж чадаж байгаа эсэхийг өөрөө мэдрэх ёстой, бас танд таатай байх ёстой. Зүгээр л хэн нэгнийг дагах хэрэггүй. Өөрийгөө л дага.

Хамгаалж байгаагийнх нь төлөө, жинхэнэ, сайн Их Багш руу замчилж байгаагийнх нь төлөө Бурханыг ямагт алдаршуулаарай. Энэ л шилдэг арга зам. Ямагт чин бишрэлтэй, эгэл даруу байж, Гэрээ, Диваажингийн Гэрээ чин сэтгэлээсээ эгээр. Тэгвэл Бурхан танд тусална. Тэгвэл Бурхан Гэр рүү тань замчлах, хүчирхийлж, хууран мэхэлдэггүй, гагцхүү цэвэр ариун сэтгэлтэй, яг таны хүсэн эгээрдэг шиг чин сэтгэлтэй, танд болон Бурханд үйлчилдэг жинхэнэ сайн Их Багшийг танд илгээх болно. Энэ их чухал. Та чухал. Бусад хүн танд юу гэх нь чухал биш. Та тэрхүү Их Багшийг ажиглан, судлах хэрэгтэй. Түүний танд хэлж байгаа нь үнэн зөв үү, логиктой байна уу, үгүй юу, үүнийгээ баталж чадаж байна уу үгүй юү гэдгийг нь хар.

Католик сүмийн санваартан гэх мэт хүмүүс надаас асуулт асуухад нь би инээд хүргэм зүйлсийг харсан. Заримдаа тэд (дагагчид) хэр их мөнгө санал болговол дараа нь Бурханаас хэр их адислал авах вэ гэх мэт зүйлийг дэлгэцэн дээр, веб дээр бичсэн байдаг. Тэр мэтчилэн. Тийм хүмүүс Бурхантай шууд ярьж чадахын төлөө хэдэн зуун мянган доллар хандивлахаас буцдаггүй. Ээ Бурхан минь! Бурхан гэдэг ямар нэгэн зарж худалддаг хямдхан зүйл юм уу? Бас зарим газрын лам нар “Хэр ихийг өгвөл хэр их хамгаалал, хэр их адислал хүртэх вэ?” гэх мэтээр надаас адил төстэй асуулт асууж байсан.

Testimony by a former disciple of Ruma Trần Tâm, Aug. 1, 2024: Би өмнө нь Трань Тамын шавь байсан. Амьжиргааны зардал, хоол унд, дэлгүүр хэсэх гээд дотоод асуудалд минь шууд оролцдог байсан. Тиймээс би түүний зан чанар, амьдралын хэвшлийг бүгдийг нь мэднэ. Бясалгагчдаас мөнгө авах, зарим нь түүний хараалаас айж, байшингаа заран, өргөл өргөх зэрэг олон үйлдэл нь зохисгүй гэдгийг аажмаар ойлгосон. Бүлэгт оролцох үеэр нь бэлгийн дарамт үзүүлсэн тул түүнийг орхиж, мэдээлсэн эрэгтэй бясалгагчид байсан. Ийм байдлаар олон хүн хүчирхийлэлд өртсөн дөө. Тэр бүү хэл ирэхгүй бол гэр бүлээрээ өвдөж, үхнэ гэж сүрдүүлж, хараасан захидал хүртэл бичсэн. Өөрсдийгөө түүний ном хамгаалагч, лам нар хэмээн өргөмжилдөг баруун гарууд нь түүний төлөө бясалгагчдаас мөнгө чөлөөтэй цуглуулж, бүр халаасалдаг байсан. Дияаны үеэр хоол хүнс нь адисын хүчтэй гэж мэдэгдсэн тул бодит өртгөөсөө 20 дахин өндөр үнээр зарагддаг байлаа. Жишээлбэл: Тэр өөрийн тарьж ургуулсан саподилла (жимс)-г 100 ам. доллар, нэг шарвинг 500,000 вьетнам дон (Вьетнам Дон нь - 20 ам. доллар), нэг таваг будааг 1 сая вьетнам дон (40 ам. доллар) гээд бусад ижил төстэй өндөр үнэтэй олон зүйлийг зарсан.

“Рума Трань Там бол олон бясалгагчдыг хууран мэхэлж, төөрөгдүүлдэг тэрс үзэлтэн юм. Эдгээр заль мэхнээс болгоомжил” дүрс бичлэгийн хэсгээс эшлэв 2024.03.05: Рума Трань Там бол бусдыг хорлохын тулд шашныг ашигладаг жигшмээр хууран мэхлэгч. Бид төөрөлдөж буй олон хүнийг аврахын тулд түүнийг илчилж, эсэргүүцэх хэрэгтэй. Тэр өөрийнхөө баримлыг цутгаж, үүнийгээ 5,000 ам. доллар буюу 120 орчим сая вьетнам доноор зарж, өөрийн дагалдагчдыг Будда, Бурхан, өвөг дээдэстээ мөргөхийг хориглосон. Тэр бол үнэхээр хүний дүртэй чөтгөр. Тэр бүр бадрын аягыг 2,500 ам. доллар буюу 60 сая орчим вьетнам доноор зарсан. Тэр өөрийг нь дагасан бясалгагчдад дулаан нөмрөгийг 30 сая вьетнам дон (1,190 ам.доллар)-оор зарж, ашиг олоод Рума үүнийг “үйлийн үрийг уусгагч нөмрөг” гэж нэрлэсэн. Тэрээр зарсан бүх зүйлийг нь худалдан авбал хэр хүнд байхаас үл хамааран үйлийн үрийг нь үгүй хийж чадна гэж хууран мэхэлж, хүмүүсийг уруу татсан. Хамаг мэдрэхүйт төрөлтний бүх үйлийн үрийг үгүй хийх чадвартай гэж хэлж байсан өөрийнх нь үгтэй зөрчилдөж байгааг та нар харж байгаа биз дээ. Гэвч дараа нь тэр хүмүүсийг хууран мэхэлж, өндөр үнээр олон зүйл зарж, харин тэд бүх үйлийн үрээ арилгуулахын тулд эдгээр зүйлийг авах ёстой болсон. Ээ халаг, энэ бол үнэхээр утгагүй зүйл, төөрөгдөл юм. Гэвч яаж ийм олон мунхаг, эмзэг хүн түүнд хууртдаг байна аа? Тэд мөнгөө алдаад зогсохгүй орон гэрээ сүйрүүлж, бас сүнс нь төөрчээ. Сэрж сэхээрнэ үү!

“Зарим лам нарын бусдаас өргөл авдаг заль мэхийг илчлэх нь” дүрс бичлэгийн хэсгээс эшлэв 2024.07.24: [Хэн нэгэн] ариун сүмд 50 сая (1,983 ам. доллар)-ыг өргөл болгон өргөсөн ч хэнд ч хэлдэггүй. Мөн түүнчлэн хүндтэй лам нар, гэлэнмаа нарын хэнд нь ч хэлэхгүй байхыг зааварладаг. [Тэд] сүмд очоод бусад жирийн Буддын шашинтнуудын нэгэн адил холилддог. Тэгээд тэр хүн Будда нарын нүдээр 500 сая (19,830 ам. доллар)-ын өргөл өргөсөнд тооцогддог. 50 [сая] (1,983 ам. доллар) өргөсөн ч даруухан, зохистой, анхаарал татахаас болгоомжилж байх нь Буддад өргөл өргөсний ач тусыг 10 дахин нэмэгдүүлж, хэдэн зуун сая болгодог. Тэгээд та дараа төрөлдөө 500 тэрбум (19,830,500 ам.доллар) болж үржих 500 сая (19,830 ам. доллар)-ынхаа буяныг эдлэх болно.

“Тич Чань Куанын зөрчилдөөнтэй үгс” -ээс эшилж авав 2024.06.11: Их хэмжээгээр өргөх мөнгө ол. Яаж? Үүнийг хамба ламд өг. Буддагийн хөшөөнд бага мөнгөн тэмдэгт тавих нь тухайн жилдээ азгүйдэл авчирна. Хамба ламд том мөнгөн дэвсгэрт өгөх нь тухайн жилдээ аз авчирна.

Interview by Simon & Schuster Books – Jan. 29, 2015: 1800 орчим жилийн турш пап лам нар зөвхөн дэлхийн хамгийн том шашны оюун санааны тэргүүн болох Католик сүмийн тэргүүн байсангүй. Тэд бас хаад, пап-хаад байсан юм. Тэд шашнаас ангид эзэнт гүрэнтэй, олон мянган хавтгай дөрвөлжин бээр газар нутагтай, өөрийн армитай байсан. Тэд энэ мөнгийг яаж олж авсан бэ? Тэд эзэнт гүрний доторх хүмүүст татвар ногдуулан, хураамж авч, “өгөөмөр сэтгэл” гэдэг зүйлийг зарж үүнийгээ санхүүжүүлжээ. Нэгэн цаасыг католик шашинтанд зарж, “Тэр цаасыг худалдаж авснаар хийсэн нүгэл чинь өршөөгдлөө.” гэдэг байв.

Media Report by EWTN – Mar. 12, 2015: Өгөөмөр сэтгэл бол агуу зүйл юм. Сүмийн жинхэнэ эрдэнэ бол IOR буюу Ватиканы банк биш, харин өгөөмөр сэтгэл. Энэ нь Есүс Христийн болон бүх сайн сүнс, дэлхий дээрх ариун сүнснүүдийн ач тусад оршиж, Сүмийн төлөө төлбөрөө төлдөг.

Excerpt from “Pastor gets angry as members refuse to give an offering of $1000” by Kwodwo Sheldon – Oct. 1, 2020: Та 1000 юм уу 500 (доллар) хийж болно. Хэн ирэх вэ? Хэн ирэх вэ? Мянган (доллар) буюу GH₵5000 (гана седитэй) тэнцэнэ. Таван зуун (доллар) 2500 гана седитэй тэнцэнэ. Та бүхэн үүнийг хийж чадна. Зүгээр л яаравчил. Зүгээр гараад ир. Тэгээд би та нартай залбиръя. Би та нарын амьдралын төлөө Бурханаас адис ерөөл хүсье. Хэн ирэх вэ?

Excerpt from “Joel Osteen Says Giving To Me Is Giving To The Poor and He Mocks ‘It Is Well With My Soul’ Hymn” by iThink Biblically – Sep. 4, 2021: Бид сүмийн татвараа, өргөлөө хүлээн авахад цаг гаргана. Санваартны үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд хандив өргөсөн та бүхэндээ бид үргэлж талархаж байна. Та нар үнэндээ хүмүүст өгөөгүй, харин Их Эзэнд өгч байгаа юм шүү. Өгөх болгондоо чи Бурханд зээлж байгаа бөгөөд чамайг хэрхэн эргүүлэн төлөхийг Бурхан мэддэг гэдгийг амьдралдаа харсан гэдгийг чинь би мэднэ. Хэн ч Бурхан чамд төлдөг шиг төлж чадахгүй.

Photo Caption: Жоэл Остин хувийн онгоцоороо

Excerpt from “Televangelists SHAMELESSLY Beg For Peoples Money” by Owen Morgan (Telltale) – May 9, 2022: Сайн мэдээнд хамтран ажиллах нь өөрийн тань хийж чадах хамгийн агуу зүйл гэдгийг хэлье. Бид диваажинд очиход та нарын дундаас нэг нь ч “Намайг ийм их зүйл өгөхөд чамайг нөлөөлөхгүй байгаасай гэж би бодож байсан. Би тав дахь хавтгай дэлгэцтэй зурагтаа авч, илүү олон үнэт эдлэл, гоёмсог хувцас, илүү сайхан машинтай болох байсан юм.” хэмээн хэлэхгүй гэдгийг чинь би баталж чадна. Тэр бүх зүйл алга болно шүү дээ. Зөвхөн хаант улсад оруулсан хөрөнгө оруулалт чамд үүрд ашиг тусаа өгөх болно. Чи над дээр ирээд хүзүүгээр минь тэвэрч, үнсээд “Баярлалаа, баярлалаа. Тэр мөнгийг халааснаас минь гаргасанд баярлалаа.” гэж хэлэх болно.

Excerpt from “Malachi 3:8-10 The Blessings of Paying Tithing Elder Bednar” by Edward Hegemann – Dec. 13, 2022: Сүмийн татварын хуулийн талаар зааж, нотлохдоо бидний тэр даруй хүлээн авдаг, бас заавал тохиолддог, гайхалтай, амархан танигдахуйц агшин зуурын адисыг онцлон тэмдэглэдэг. Гэсэн хэдий ч бид энэ зарлигийг дуулгавартай дагаснаар олж авдаг олон төрлийн адисын зарим нь том, гэхдээ мэдэгдэхээргүй байдаг. Бид сүмийн татварын хуулийг дээдлэн сахих үед оюун санааны гэгээрэл, ухаарал Диваажингийн цонхоор бидний амьдралд цутгадаг.

Excerpt from “Elder Johnson: Tithing grants physical and temporal blessings. Don't pay and you miss out” by Thoughts on Things and Stuff – Dec. 7, 2017: Өнөөдөр үдээс хойш миний хэлсэн сануулга бол сүмийн татвараа бүрэн төлсөн тухай хувийн гэрчлэлийг хараахан авч амжаагүй байгаа хүмүүст зориулсан урилга юм. Энэхүү мөнхийн хуулийг дагаж мөрдөхгүй байх нь бидний оюун санааны дэвшил, хөгжилд ноцтой саад учруулаад зогсохгүй өөрөөр хэлбэл бидний эдлэх бие махбодын болон материаллаг адисыг хязгаарлаж болзошгүй юм.

Excerpt from “Tithing: A Test of Faith with Eternal Blessings” by General Conference of The Church of Jesus Christ – Feb. 5, 2015: Бид сүмийн татвараа төлснөөр Их Эзэнд талархаж буйгаа илэрхийлдэг. Сүмийн татвар бол мөнхийн адис бүхий итгэлийн сорилт юм.

Excerpt from “The Law of Tithing” by General Conference of The Church of Jesus Christ – Feb 12, 2015: Сүсэг бишрэлээ хэрэгжүүл. Сүмийн татвараа төл. Энэ хууль чиний усан баталгаанаас өмнө дассан хуулиас өөр байж болно. Гэхдээ шинээр сахил хүртсэн хүний хувьд чи юу ч хийсэн сүмийн татвараа төлөхөөс илүү өөрийг чинь хүлээж буй адис, тэр байтугай ариун сүмийн адислалд бүрэн бэлтгэхгүй.

Media Report from NBC News – May 31, 2018: Энэ нь мөнгөтэй болохыг хүсдэг, мөнгө хэрэгтэй байгаа хамгийн ядуу хүмүүсийг шагнана. Хэрэв мөнгө өгвөл Бурхан тэднийг зуу дахин адислах болно.

Бурхан минь, бид нар өнөө үед Бурханы Ивээл, Буддагийн Өршөөл, Хүчийг мөнгөөр арилждаг болоо юу? Би Библиэс, Буддагийн үлдээсэн ямар ч судраас ийм зүйл олж дуулаагүй. Тийм утгагүй зүйл огт байхгүй. Бүр яг таг тоотой шүү. Жишээ нь: Та надад 50 доллар өглөө гэхэд нэг долоо хоног хамгаалагдана гэдэг ч юм уу. Тэгээд нэг долоо хоногийн дараа мөнгө нэмэх үү, яах вэ? Буддад чин сэтгэлээсээ итгэдэг, буянтай нэгэн байлаа ч Буддагийн хамгаалалд цаашид байхаа болих болж байна уу? Нэмж 50 доллар өгөхгүй бол цаашид Буддагийн хамгаалалд байхаа болих юм уу? Будда нар таныг дахин ивээхгүй хэрэг үү? Буддатай ямар ч холбоогүй болох уу? Будда таныг орхичих юм уу?

Ээ Бурхан минь! Амитофо, Авид Бурхан минь! Ээ Бурхан минь! Будда нар, бүхий л Бурхад, бүх Диваажин энэ тухай сонсвол хүмүүсийн юу гээд байгааг Тэд ойлгохгүй байх. Би бүх хүмүүсийг хэлж байгаа юм биш л дээ. (Муу) лам, номлогч гэхчлэн хүмүүсийг хэлж буй юм. Тэд цэвэр ариун байх учиртай. Тэд үнэнийг хэлдэг байх ёстой. Гэтэл энэ бол шууд хүчирхийлэл, зүгээр л материаллаг үзэл юм.

Мөн зарим лам нар зарим нэг бие махбодын зүйлийг сануулах мэт сэтгэл татам ярьдаг гэж тэд надад хэлсэн... Та нар миний юу хэлж байгааг мэдэж байгаа. Зарим эмэгтэйчүүдтэй, хэн нэгэнтэй бие махбодын холбоотой байхыг, зарим эмэгтэйчүүд, зарим дагалдагчид, Буддын шашинт зарим эмэгтэйчүүд өөр дээр нь ирж магадгүй гэсэн үүднээс шууд хэлж байгаа хэрэг. Ээ Бурхан минь! Энэ бүгд... Би өөр юу хэлэхээ ч мэдэхгүй байна.

“Зарим лам нарын бусдаас өргөл авдаг заль мэхийг илчлэх нь” дүрс бичлэгийн хэсгээс эшлэв 2024.07.24: Буддын шашинтан зарим эмэгтэйчүүд надаас “Та номлохдоо яагаад шүлсээ ингэж их гоожуулдаг юм бэ?” гэж асуусан. Зарим эмэгтэйчүүд Нуань Дук надаас ингэж асуусан. Би хариуд нь “Бүсгүйчүүд та нар Буддагийн нэрийг уншсаны дараа үнэхээр үзэсгэлэнтэй болдог! Тиймээс чамайг миний урд суухад би чамайг хараад аяндаа шүлс гоождог.” гэсэн. Нэг өдөр ойролцоох сауны эзэн эмэгтэй миний яриаг сонсохоор ирсэн юм. Саунд нь орохыг хүссэн үедээ би машинаар очиж, малгай өмсөж, танигдахгүй байх ёстой гэж тэр надад хэлсэн. Тэр ВИП өрөө бэлтгэж, гурван охиныг сонгон, надад хамгийн сайн бариа хийлгэж, намайг халамжлах болно. Хэзээ нэгэн цагт Нуань Дук би тийшээ очихоор цаг тохирно гэж би түүнд хэлсэн.

“Тайландын лам нарын орооцолдсон секс, хар тамхи, мөнгө, аллагын тухай, гадаад гэрчийн хэсгээс” by ABC News In-depth – Aug. 8, 2024,Lauren Day: Тайланд улсын зүүн хойд хэсгийн хөндийд нуугдмал байх энэ хийд нь нэгэн цагт олон саяар нь мөнгөн дэвсгэрт, алт, үнэт эдлэлийг чинээлэг хандивлагчдаас авдаг байлаа. Эндхийн лам нарын хувьд хүсэл нь арай л байв. Өнөөдөр бол энд нам гүм байгаа ч, жилийн өмнө энд олон арван цагдаа нар хуйларч, гайхалтай зүйлийг олж нээн, Тайландын түүхэн дэх хамгийн том хийдийн залилан мэхлэлтийг илчилсэн юм. Энэ нь тус улсын хамгийн алдартай лам нарын нэг Пра Комтой шууд холбоотой. Тэрээр баян чинээлэг хүмүүсийн итгэлийг олж, дагуулсан байлаа. Цагдаа нар хэрхэн энэ хэргийг олж илрүүлснийг би олж мэдсэн билээ. Хийдийг нэгжиж, Пра Ком болон бусад зургаан ламыг унагасан багийн нэг гишүүн бол дэд хурандаа Парнумас Сийгсон юм. Энэ хэрэг яаж таны ширээн дээр ирсэн бэ?

Parnumas Saengsong: Гэмт хэргийг таслан зогсоох хэлтэст Пра Комын хэдэн шавь нараас гомдол ирж, эрэгтэй хүмүүстэй секс хийдэг зүй бус авирыг нь илчилсэн байв.

Lauren Day: Сексийн хэргээр эхэлсэн ч сүүлдээ хавьгүй том гэмт хэрэг болсон.

Parnumas Saengsong: Ингээд бид тэдний санхүүгийн үйл ажиллагааг улам гүн ухсан. Хамгийн чухал нээлт нь гэвэл Пра Ком эгчийнхээ дансанд мөнгө хийдэг байсан нь баримт болов.

Lauren Day: Офицерууд Пра Комоос байцаалт авахаар авчирсан. Гэтэл тэр нэг гэнэн алдаа гаргасан юм. Тэрээр цагдаагийн газраас лам нар руугаа ярьж, тэдэнд мөнгөө нуу гэж хэлсэн байлаа.

Parnumas Saengsong: Заримыг нь хонхны цамхагт нуусан байв. Тиймээс бид олоод хураан авсан. Зарим нь хийдийн ард уул толгодод булж, ламын нөмрөгөөр хучсан байсан. [Тэгээд явж хөрсийг нь ухаад, булсан байв.]

Lauren Day: Тэд бүр газар дээрээ баригдаж, нэгжлэгийн үеэр зургийг нь авсан.

Parnumas Saengsong: Тэднийг ухаж гаргаж иртэл нь бид байцаасан. Их олон газар нуусан байлаа. Ой модонд, уул нуруудад, гээд олон байршилд.

Lauren Day: Тэгэхээр энэ бол хүмүүсийн хандивласан үнэт эдлэл үү?

Parnumas Saengsong: Эдгээр алтан гулдмай болон чимэглэлийг хайлуулж, суваргын орой болгох зорилготой байсан. Эдгээр нь ихэнхдээ алт. Алтан гулдмай.

Lauren Day: Хөөх. Энэ алтыг хардаа. Пра Комыг үүнээс хойш $12 сая АUD (US$8,000,000) хийдийн мөнгөнөөс залилсан хэргээр шоронд хорьж байна.

Parnumas Saengsong: Манай мөрдөн байцаах баг Буддын шашинд итгэгчид Буддизмыг дэмжихээр ямар их мөнгө хандивласныг гайхаж байлаа. Гэвч энэ хүмүүс үүнийг нь хувьдаа завшсан.

Зарим лам нар сүсэгтнүүдийнхээ хөлс, нулимсаа урсган олсон мөнгийг зүгээр л өөрийн бие махбоддоо, тухтай байхын тулд ашигладаг. Тэр бүү хэл төрөл төрөгсдөдөө, амрагууддаа өгч, тийм тансаг байдалд нуугдаж байдаг. Энэ сайн биш шүү дээ.

Photo Caption: Гоо Үзэсгэлэнг Хамгийн Эгэл Даруу Байдлаар Харахуй

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (9/10)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
240 Үзсэн
36:10
2024-11-26
2 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд