Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Мэргэн ухааны үүдийг нээхүй, 12-ын 7-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Гарагаа аварч үлдэж, сүнслэг мөн чанарыг өргөж, энэ гарагийн хүмүүсийн билиг ухааныг ч гэсэн өргөхийг хүсвэл бид Их Багш нарын, Буддагийн заасан арга замаар бясалгах ёстой. Тэгж байж энэ дэлхийн сайн, буянтай хүн байна. Мөн бид билиг ухаанаа нээж, биднийг физик оршихуйгаар сүнслэг ертөнцөөс тусгаарлаж байдаг хуурмаг хаалгыг нээж сурах учиртай.

Улс оронд бүрд оюун санааны төв байдаг. Гэгээрэлд хүрэх олон арга замыг олон нийтэд сургаж, мэргэн ухааны үүд хаалгыг нээх олон аргыг зааж, сургадаг эрхэм дээд багш нар олон бий. Улс орон бүр өөрийн гэсэн шашин, шүтлэгтэй байдаг. Энэ нь улс орон дах ихэнх хүмүүс нь нэг шашныг голчлон дагадаг гэсэн үг юм. Мөн өнгөрсөнд амьдарч байсан Их Багш нарын үлдээсэн сургаалыг уншиж, сүм, хийд, дуганд хийх шашны зан үйлийг дагахаас гадна хүн амьд байх хугацаандаа хэрхэн Гэгээрэлд хүрч, Тэнгэр Бурханы Хаант улс, Нирваанд хүрэхийг заадаг олон гэгээрсэн, сүнслэг Их Багш нар байдаг. Гэгээрсэн Их Багш нарын энэхүү нигүүлслийн ачаар сая сая хүмүүс өөрсдийгөө улам бүр ухамсарлан ойлгож, Гэгээрсэн Их Багш нарын сургаалыг амьдралдаа хэрэгжүүлж, билэг ухаан нь нээгдсэнээр гэр бүл болон нийгэмдээ асар их хувь нэмэр оруулсаар байна.

Гэхдээ бүх багш нарын эсвэл хүн бүрийн хэрэглэдэг арга биднийг туйлын мэргэн ухаан руу хөтөлж чадахгүй билээ. Иймээс бид аль хэдийн аль нэг аргаар бясалгаж байгаа ч бид үнэхээр ангижирч чадах зөв аргыг сонгосон уу гэсэн асуулт бидний зүрх сэтгэлд байсаар байгаа билээ. Хариулт нь : Хэрэв бидний хэрэгжүүлж буй эсвэл бясалгаж буй арга маань богино хугацааны дараа бидэнд сэтгэлийн амар амгаланг өгч, энэ ертөнцөөс чанадах ертөнцийн мэдлэгийг өгч байгаа эсэх, түүнчлэн маш их хайр, энэрэнгүй зүрх сэтгэлийг олгож байгаа эсэхийг бодож үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл биднийг илүү сайн хүн болгон өөрчилж, жирийн нэг хүнээс Гэгээнтэн болгон өөрчилж байгаа бол тэр арга бол зөв арга юм. Тийм биш бол бид хэр удаан бясалгах, хэр их чин сэтгэлтэй байх нь хамаагүй. Бид магадгүй ид шидийн хүч, эдгээх, анагаах чадвар, зөн билгийн чадвар, эсвэл ханыг нэвт харах чадвар зэргийг сурч магадгүй л юм. Ингэж хана нэвт харах чадварыг бид Тэнгэрлэг нүд эсвэл өнгөрсөн болон ирээдүйг харах чадвар гэж нэрлэдэг. Ингээд л болоо.

Зарим бясалгалын аргаар эдгээр чадварыг олж авдаг ч бид амар тайвныг олоогүй л байдаг. Бид өнгөрсөн үеийн үйлийн үртэйгээ зууралдсаар л байдаг. Хэрэв бид Нирваанд хүрэх төгс арга, төгс бясалгалын аргыг олж чадахгүй бол дотоод ухамсрын жинхэнэ аз жаргалыг мэдрэх нь ховор. Тиймээс бид ид шидийн хүчийг эзэмшсэн ч амьдрал хоосон, утгагүй, заримдаа сэтгэлээр унадаг хэвээр л байдаг. Зарим хүмүүс мөрийтэй тоглох дуртай, зарим нь хар тамхи хэрэглэх дуртай, зарим нь маш их архи уух дуртай. Бүр зогсооч чадахгүй болтлоо архинд донтсон байдаг. Гэх мэтчилэн бидэнд хүсээгүй муу зуршлуудаа даван туулахад маш хэцүү байдаг. Ийм учир эдгээр ид шидийн хүчнүүд нь биднийг үйлийн үрийн зовлонгоос аварч чаддаггүй.

Шагжамуни Будда амьд байхдаа ид шидийг хүчийг ашиглахыг хориглодог байсан. Тэр шавь нартаа ид шидийн хүчийг ашиглахыг хориглосон. Гэсэн ч түүний дотнын шавь нарын нэг нь үргэлж ид шид ашигладаг байв. Тэр шавь сайн бясалгадаг байсан ч өөрийн би үзлээ даван дийлж чадаагүй. Тэр ид шидийн хүчээ ихэвчлэн буруу зүйлд ашигладаг байсан бөгөөд эцэст үүнээсээ болж нар барсан юм.

Гэхдээ өнөө үед дэлхийн өөр өөр сүнслэг төвүүдээр аялан явж байхад олон хүмүүс ид шидийн хүчийг сурах эсвэл энэ төрлийн чадварт суралцахыг маш ихээр хүсэх хандлагатай байгааг би олж мэдсэн. ( Эгэл хүмүүсийн итгэх аргагүй, хуврагууд болон бясалгагчдын 7 гайхалтай чадвар ) Тиймээс тэд шалнаас 20 сантиметр өндөрт хэдэн секундийн турш хөөрөх чадварыг эзэмшихийн тулд маш их цаг хугацаа, мөнгө, хичээл зүтгэл гаргадаг бөгөөд тэд өөрсдийгөө агуу мэт мэдэрдэг. Гэсэн ч газраас 20 сантиметр өндөрт 11 секунд хөөрөхийн тулд тэд олон жил хичээллэж, маш их мөнгө төлөх хэрэгтэй болдог. Оюуны ухааны хүч чадал, хүний чадвар нь таталцал гэх мэт энэ ертөнцийн физик саад тотгор, физикийн хуулийг хүн даван гарч чадахгүй гэсэн үзлийг үгүйсгэж, эрдэмтэд маргаж чадахгүй гэдгийг бодолцож үзвэл энэхүү чадвар нь агуу чадвар юм.

Хималайд явж байх хугацаандаа би дээр дурдсанаас хамаагүй илүү гайхалтай физик хүчийг даван гарсан чадваруудыг олж харсан. Гэхдээ зарим чадваруудын хувьд энд хэлэхэд ичмээр. Би та нарт нууцаар хэлж болох юм. Хэрэв та мэдэхийг хүсвэл лоунж дахь миний өрөөнд ороод ир, би танд хэлье.

Миний даруухан ажиглалт, бодлоор бол эдгээр бие махбодын болон оюун санааны хүч нь мэргэн ухаан буюу энэ ертөнцийн чанад дахь амьдралыг танин мэдэхэд болон энэ насандаа ангижран, чөлөөлөгдөхөд туслахгүй. Ингэх нь биднээс маш их цаг хугацаа шаарддаг. Харин энэ их цаг хугацаагаа төгс мэргэн ухаанд хүрэхийн тулд илүү дэвшилтэд арга, сүнслэг бясалгалын илүү эрхэм дээд аргыг эрэн хайхад ашиглаж болно. Ингэснээр өөрийгөө таньж мэдэн, өөрийн хайртай хүмүүс хийгээд Тэнгэрлэг Төрөлтнүүдэд ч ач тустай байх болно.

Яагаад Тэнгэрлэг Төрөлтнүүдэд ч ач тустай байх болно гэж хэлсэн бэ? Учир нь гэгээрсний дараа, ухамсрын өндөр төвшинд хүрэх тусам бид Орчлон Ертөнц, зөвхөн өөрийн улс оронд төдийгүй Орчлон Ертөнцөд ч тусалж чадна. Олон олон гараг дээр сүнслэг төвшний хувьд хувьсаагүй, доогуур төвшний хүмүүс байсаар байдаг. Өндөр сүнслэг төвшинд хүрсэн Нэгэн нь тэдгээр доод төвшний хүмүүстэй ойр дотно байж оюун санааны хувьд хөгжихөд нь тусалж чадах Багш болж чадна. Ийм учир Шагжамуни Буддаг амьд байх үед нь хүмүүс Түүнийг Газар, Тэнгэрийн Багш хэмээн алдаршуулсан билээ. Учир нь бид жинхэнэ Би-гээ олсноор энэ Орчлон Ертөнцийн хаана ч, өнцөг булан бүрд очиж чадна. Бид тэдгээр доод төрөлтнүүд мэдсэн ч, мэдээгүй ч бид там эсвэл Диваажинд очиж, тэдэнд тусалж чадна.

Будда болон Их Эзэн Есүсийн үлдээсэн энэ бүх сургаалаар бид агуу томоор сэтгэж, энэ Орчлон Ертөнц дээрх цорын ганц хүн биш гэдгээ ухамсарлаж, сүнслэг төвшний хувьд ялгаатай олон олон гараг байдаг гэдгийг ухаарах хэрэгтэй. Мөн Буддагийн сургасан аргаар бясалгах юм бол бид тэдэнд хүрч чадна.

Photo Caption: Эргэн тойрондоо инээмсэглэл дүүрэн мэндчил!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (7/12)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
272 Үзсэн
36:10
2024-11-26
52 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд