Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Бошго 320-р хэсэг - Төгсгөлийн Цагийн Их Шийтгэлээс хэрхэн зайлсхийх вэ? Номын хүрдийг эргүүлэгч Хаан төгс хүчит Майдар Бурханд аврал одуулахуй

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

2022 оны 2-р сарын 11-нд Тиэнь Там Линийн “Майдар Бурханы Тэнгэрлэг Төлөвлөгөө: Майдар Бурхан гэж хэн бэ? Тэр хаана, хэзээ гарч ирэх вэ? Диваажингийн мессеж” хэмээх ярианы хэсгээс Сонгогдсон Нэгэн Вьетнамд гарч ирэх болно. Цаг нь болохоор Хүүхдүүд ээ, Майдар Бурханы хувилгаан айлчлан ирэх нь ХОЁРХОН ЖИЛИЙН ДОТОР хүн төрөлхтөнд агуу баяр баяслыг авчрах тул тэр мөчид өөрсдийгөө бэлдэцгээгтүн.

Бидний хамгаас хайрт Тэнсэлгүй Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-тай хамт Гэрэл Аялгууны бясалгалын аргыг дадуулж буй манай Нийгэмлэгийн гишүүдийн олонх нь Түүний жинхэнэ мөн чанарыг мэдээд удаж байна. Гэсэн хэдий ч 2024 оны 7-р сарын 14-ний өдөр хүртэл Багш Өөрийгөө үнэхээр Майдар Будда, Эзэн Есүс Христ, бидний хүсэн хүлээсэн Номын Хүрд Эргүүлэгч Хаан мөн гэдгийг олон нийтэд баталж хэлээгүй байсан юм. Багш үүнийг олон нийтэд илчилснээр ямар аюул, доог тохуу, эргэлзээ, шүүмжлэлд өртөж болзошгүйгээ сайн мэдэж байсан ч Бурханы хүсэлтээр үүнийг хийсэн юм. Энэ бол Их Багш маань Бурханы Таалалд бүхнийг бүрэн даатгаж, мэдрэхүйт амьтдад бүхнээ зориулж үйлчилдгийн нэг жишээ юм.

Master: Би хэлэхийг хүсээгүй ч Бурхан намайг хэл гэсэн юм. Би үүнийг илчилснийхээ дараа зөв үү, буруу юу гэдгийг Бурханаас дахин гурван удаа асуусан. Тэгээд жинхэнэ хэн гэдгээ илчлэх нь зөв биш бол энэ хэсгүүдийг устгахыг зөвшөөрнө үү гэлээ. Учир нь би хүмүүс ямар хариу үзүүлэхийг мэдэхгүй. Мөн тэдний хариу үйлдэлд би хэрхэхээ ч мэдэхгүй. Гагцхүү өөрийнхөө талаар тэгж шууд, шударгаар, нээлттэй хэлчихээр надад тун тухгүй санагдаад байдаг юм. Энэ биет ертөнцөд би та нартай л адилхан. Гэхдээ би Дээд Би-тэйгээ холбоотой. Энэ бол өөр зүйл л дээ. Эс бөгөөс би үнэхээрийн хүнд, маш их ажлаа хийхэд хангалттай Эрч Хүчний эх үүсвэргүй байх байлаа.

Их Багшийн олон нийтэд зарласан мэдэгдлээс олон жилийн өмнө Солонгос, Австрали зэрэг дэлхийн өнцөг булан бүрт удумбара цэцэг үзэгдсэн тухай мэдээлж байсан. Буддын шашинд энэ цэцэг нь Номын Хүрд Эргүүлэх хаан, Будда гарч ирэх зэрэг ховор тохиолдох үйл явдлуудыг бэлгэддэг. Бяцхан, торгомсог, анхилуун үнэртэй, цэвэр цагаан, удумбара цэцэг нь эфирийн илрэл мэт санаанд оромгүй газарт ургаж болно. Энэ цэцэг маш ховор үзэгдэх бөгөөд эртний, домогт гаралтай.

Удумбара гэдэг нь санскрит үг бөгөөд "Тэнгэрээс ирсэн өлзийт цэцэг" гэсэн утгатай. Шүтээн болсон Шагжамүни Будда (веган)-ын Бадамлянхуа сударт тэмдэглэгдэн үлдсэн айлдваруудад нь энэхүү онцгой цэцгийг дурдсан байдаг.

"Будда Шарипутрад: ‘Иймэрхүү гайхамшигт Номыг Будда нар, Тийнхүү ирэгсэд л хааяа хэлдэг, яг л удумбара цэцэг хааяа нэг гарч ирдэг шиг’ гэж хэлсэн."

Бадамлянхуа судрын 27-р бүлэгт хоёр эр ээжээсээ гуйж, Шагжамүни Буддагийн хуврагийн бүлэгт нэгдэхийг гуйдаг. Тэдний хүсэлт:

“Ээж маань биднийг гэр орноо орхиж, Шрамана (бясалгагч) болохыг зөвшөөрч явуулаасай гэж бид залбирч байна. Будда нартай уулзахад туйлын хэцүү бөгөөд бид Буддаг дагаж суралцах болно.

Удумбара цэцэг шиг ховор, уулзахад хэцүү, Будда; Хэцүү байдлаас ангижрах нь бас хэцүү. Тиймээс биднийг гэр орноо орхиж явахыг зөвшөөрөөч!"

Шрамана: дээд зэргийн шашин/сүнслэг зорилгын төлөө зүтгэж, мэрийдэг хүн.

Ийм учраас Буддын шашинд удумбара цэцэг нь энэ дэлхий дээр Будда ирэх, жинхэнэ Номыг сонсох, түүнчлэн Буддаг дагах нэн ховор боломжтой болохтой холбоотой байдаг. Ийнхүү сүүлийн жилүүдэд энэ цэцгийн тухай мэдээлэл гарахад олон чин бишрэлт бурханы шашинтнууд баярлаж, ховор Будда, Майдар Будда энэ дэлхийд ирсэн гэж таамагласан.

June 21, 2007: Буддын шашны сударт удумбара цэцэг нь амар амгалан, аз жаргалыг бэлгэддэг. Солонгост энэ сард энэ гайхамшигт үзэгдлийг 12 удаа харсан тохиолдол гарлаа гэж мэдээлсэн байна.

Sep. 26, 2021: Тэр дундаа 2000 оны 10-р сарын 6-нд 3000 жилд нэг удаа цэцэглэдэг 21 удумбара цэцэг Гуань Инь бодисадвагийн нүүрэн дээр дэлгэрчээ.

2017 оны арваннэгдүгээр сар, 2020 оны гуравдугаар сард Солонгосын Кёнгидо мужийн Гуачон-си дахь Loving Hut веган рестораны эргэн тойронд удумбара цэцэг мөн ажиглагдсан. Энэхүү өлзий тэмдэг нь манай Нийгэмлэгийн гишүүдэд Веган Дэлхий, Энх тайван дэлхийг бүтээх урам зориг ихээр өгсөн юм.

Австралийн Сидней хотод манай нийгэмлэгийн гишүүдийн нэг нь гэрийнхээ эргэн тойронд ургасан эдгээр гайхамшигтай цэцэгсийг Суприм Мастер телевизийн үзэгчидтэй хуваалцсан юм.

Миний байшингийн эргэн тойронд эдгээр Удумбара цэцгүүд байхаар адислагдсан нь Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Тантай хамт энэ Эринд байх ямар их азтайг минь сануулж байдаг.

Нийгэмлэгийн маань өөр нэг гишүүн Диваажинд зочлохдоо олж авсан мэдээллээ бидэнтэй хуваалцлаа.

Сүүлийн үед дэлхий дээр удумбара цэцэг үзэгдэхийг би их сонирхож байсан тул Майдар Буддагаас Буддын шашны домогт гардаг ариун цэцгийн талаар асуухаар ​​ Түшита Ордонд очив. Энэ бол Майдар Буддагийн Диваажин дахь номын бие бөгөөд энд байнга байрладаг.

Тэрээр надад хэлэхдээ: “Тэнсэлгүй Гэгээрсэн Их Багш Чин Хай ертөнцийн төлөө зовж шаналах үед Диваажингийн Төрөлтнүүд Түүний төлөө үе үе шаналахдаа доош цацдаг жижиг цагаан цэцэгс бол удумбара цэцэг юм. Диваажинд эдгээр цэцэг илүү том байдаг бол Дэлхий дээр тэд жижиг, ховор байдаг. Учир нь дэлхий ийм төрлийн цэцэг тарихад хангалттай цэвэр биш юм. Тэнсэлгүй Гэгээрсэн Их Багш Чин Хай бол дэлхий дээрх Майдар Бурханы хувилгаан мөн гэдгийн тэмдэг болгон Тэнгэр удумбара цэцгийг Багшид зориулан цацаж байна; Эдгээр цэцэгс нь Багшийн Өөрийгөө золиослох сэтгэлийн хосгүй цэвэр ариун байдлыг илэрхийлдэг."

2022 онд Ауласе (Вьетнам)-ын Тхиен Там Линх нэртэй Юүтүб-ийн суваг Майдар Бурханы Тэнгэрлэг төлөвлөгөөтэй холбоотой гайхалтай илчлэлтүүдийг агуулсан мессежийг нийтэлжээ. Энэ сувгийн зорилго нь хүмүүсийг сэрээхэд нь туслах Тэнгэрийн зарим нууцыг илчлэх явдал юм.

“Майдар Бурханы төлөвлөгөө: Майдар бурхан гэж хэн бэ? Тэр хаана, хэзээ гарч ирэх вэ? Диваажингаас ирсэн захиас." Тхиен Там Линх - 2022 оны 2-р сарын 11 хийсэн бичлэгийн хэсгээс

Диваажингаас ирсэн захиас: Майдар Бурханы төлөвлөгөө

2022 оны 1-р сарын 3-ны 16:13 цагт илгээсэн мессеж. Хүүхдүүд ээ, Майдар бурхан дэлхий дээр заларсан байгаа Энэ ертөнцөд АНУ-ын нутаг дэвсгэрт ирсэн Эрт дээр үед бичигдсэн Трангийн зөгнөлд зөгнөсөн ёсоор ОЛОН АРВАН ЖИЛИЙН ӨМНӨ ВЬЕТНАМД БАЙХГҮЙ АЛСНЫ ХҮН ОДОО ДЭЛХИЙД ИРСЭН.

Нэгэн нууц нэр, Дэлхий шинэчлэгдэж, өөрчлөгдөх цагийг хүлээн нуугдаж байна. Тэгээд удирдан чиглүүлэн Гэгээнтний хэрэг гарах тэр үед Би үүгээр мэдэгдэж байна: Гэгээнтэн Хаан Майдар Бурхан Мөнх бус ертөнцөд аль хэдийн илэрсэн, Хэнд ч мэдэгдэхгүй. Гэгээнтэн (Майдар) мөнх бус биетэй, Гэсэн хэдий ч Өмнөх тоо томшгүй олон амьдралын өмнө аль хэдийн Тао-д хүрсэн. Одоо энэ дэлхий дээрх хүмүүсийн төлөө буян болоод барилдлага үүсгэхээр дэлхий дээр бууж ирсэн. Удахгүй дэлхий агуу их гай зовлонг даван туулах болно, Бохирдлууд аажмаар буурна. Дараа нь энэ Гэгээнтэн мөрөөдлөө бодит болгох Өөрийн Тэнгэрлэг хүчээ илчлэх цаг ирнэ. Нэргүй Энэ Нэгэн бол өнөөгийн эрин үеэс хол давсан гүн гүнзгий, мөнхийн мэргэн ухааныг эзэмшдэг. Тиймээс жирийн хүмүүст Түүнийг танихад хэцүү байдаг.

Би та нарт энэ үнэнийг хуваалцаж, нэр, хэлбэр, дүр төрхөөс ангид, Дээд Бурханд итгэх итгэлээ аажмаар бий болгох боломжийг та нарт олгож байна. Майдар Будда Хаан, мөнх бус нэгэн болоод, харах ер бусын зүйл юу ч байхгүй болсон ч Түүний зүрх сэтгэл үнэхээр цэвэр ариун. Тэрээр ариун хөмсөг дээрээ тамгатай, Гялалзсан аураг гялалзуулж, ертөнцийн мөн чанарыг гүн гүнзгий ойлгодог. Гагцхүү хангалттай буянтай, барилдлагатай хүмүүс л Ном төгсөх үеийн гурав дахь мөчлөгт Мэргэн ухаан, энэрэн нигүүлсэхүйн хүчээр хамаг амьтныг Үнэний замд хөтлөх Хаш Эзэн Хаанаас хүмүүний ертөнцөд заяасан тамгыг үзнэ гэж найдаж болно. Тэр Нэгэн Вьетнамд, цагтаа гарч ирнэ. Хүүхдүүд ээ, ирэх мөчид өөрсдийгөө бэлдээрэй. Майдар Бурхны тодорсон нь ХОЁР ЖИЛИЙН ДОТОР бүх хүн төрөлхтний хувьд асар их баяр баясгалан болно.

Энэ мессежинд Майдар Бурхан энэ дэлхийд хэдэн арван жилийн турш бие махбодын хэлбэрээр байсаар ирсэн тухай өгүүлсэн байна. Майдар Будда Ау Лак (Вьетнам) улсад төрсөн боловч Ау Лак (Вьетнам) улсад амьдардаггүй гэж тэмдэглэсэн байна. Хэдийгээр Тэрээр “Эрин үеэс хол давсан мэргэн ухаан төгс, гүн гүнзгий” төгс гэгээрэлд хүрсэн ч Тэрээр эгэл жирийн нэгэн мэт харагддаг тул “хангалттай буянтай, барилдлагатай хүмүүсээс” бусад хүмүүс Түүнийг таньж чадахгүй. Энэ бүхэн нь бидний Хамгаас Хайрт Тэнсэлгүй Гэгээрсэн Их Багш Чин Хайг (веган) дүрсэлсэн мэт харагдаж байна.

Хамгийн гайхалтай нь 2022 онд Майдар Буддагийн илрэлт хоёр жилийн дараа буюу 2024 онд болно гэж зөгнөсөн мессеж байсан. Тэгээд яг 2024 онд Тэнсэлгүй Гэгээрсэн Их Багш Чин Хай Өөрийгөө Майдар Будда мөн болохыг Суприм Мастер Телевизээр анх удаа олон нийтэд илчилсэн юм!

Энэхүү мессеж нь хүмүүст Майдар Бурханыг хүлээн авч, энэ нандин боломжийг алдахгүй байхыг уриалж байна.

Цаг ойртож байна. Бясалгалын замаа мэдэхгүй хоцрогдсон хүмүүсийн хувьд ирэх цагт шинэ Үнэн Номын нээлтийн цагт Будда Хааныг угтан авах боломжийг алдах болно. Бүх үйл явдлууд хурдан эсвэл удаан явагдаж болно, энэ нь дэлхийн хүмүүсийн зүрх сэтгэлээс хамаарна. Хэрэв Диваажингаас ирсэн Ариун сургаалыг хичээнгүйлэн түгээвэл хуримтлагдсан буян нь хэмжээлшгүй, сэтгэшгүй их байх болно. Ийм буянд хүрснээр, цаг хугацаа өөрөө хурдсах бөгөөд гамшиг, тахал хурдан арилах болно. Хүүхдүүд минь, эдгээр үгс Майдар Бурханы тухай тэнгэрлэг төлөвлөгөөг илчилж байна, ингэснээр та нар ирэх эрин үед эрхэм зорилгоо биелүүлэх болно. Гурван их аянгын чимээ сонсогдон, Гэгээнтэн нь бидний дунд байгааг илтгэнэ. Сайн хүүхдүүд ээ, өгөгдсөн нигүүлслийг хүлээн авахын тулд яаран, хүндэтгэлтэйгээр бөхий. Энэ мөч ямар их ерөөлтэй, өлзийтэй вэ!

Бидний хүсэн хүлээсэн Аврагч буюу Мессиа, Майдар Будда энд байгааг Диваажин янз бүрийн шинж тэмдэг, захиаснуудаар дамжуулан хүн төрөлхтөнд шууд болон шууд бусаар мэдэгджээ. Энэ бол удумбара цэцэг шиг ховор тохиол юм! Манай дэлхий дээр Будда залрахыг зөвшөөрсөн нь Бурханаас бидэнд заяасан агуу аз завшаан юм гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх болтугай. Хор хөнөөлтэй амьдралын хэв маягаас татгалзаж, дэвших давлагааг давах болтугай. Дараагийн дугаартаа бид Майдар Бурханы тухай илүү олон зөгнөлийг судлах болно.
Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (9/11)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
260 Үзсэн
36:10
2024-11-26
40 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд