Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • اردو
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • اردو
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд, Олон хэсэгт цувралын 24-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Ямар ч салалт зүрх шимшрүүлэх зовлонг авчирдаг. Сансрын хүрднээс чөлөөлөгдөн хорвоог орхих байсан ч ард үлдсэн хүмүүсийг хайр, шаналлаас нь салгаж чадахгүй.

“Ариун Гэгээнтнийг Диваажиндаа буцахад Цэцэгт ой намрын салхинд шимширдэг. Чи өд мэт хөнгөн явсаар энэ ертөнцийг бүхий л хэлбэр, хуурмаг дүртэй нь орхижээ.”

Яруу найрагч Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай “Сайонара” шүлэгтээ яруу найрагч Хуен Хун нэрээр танигдсан Эрхэм Хүндэт Ти[ Ман Гиакыг “Ертөнцийг бүхий л хэлбэр, хуурмаг дүртэй нь орхин оджээ” шүлэгтээ дурдсан байдаг.

Тэрээр энэ түр зуурын газрыг орхиж, Хамгийг Нигүүлсэгч рүүгээ буцлаа. Ямар ч салалт, ард үлдсэн хүмүүст уй гашуу авчирдаг. Гэсэн хэдий ч Үнэний төлөө, дэлхийн төлөө амьдарч байсан хүн явсан нь хойч үедээ гэрэлт үлгэр дуурайл үлдээх нь дамжиггүй. Энэхүү шүлэг нь Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн хайрын сэтгэлийг илэрхийлдэг. Уг шүлэг нь Зэн Багш Ман Гиакт хүндэтгэлтэйгээр зориулагдсан бөгөөд хамаг төрөлтнийг аврах, дэлхийд үйлчлэх ижил үзэл санаатай хоёр сүнсний хамтын итгэлийг илэрхийлдэг.

Хамгаас Эрхэм Хүндэт Тик Ман Гиакийн дурсгалд зориулав

Ариун Гэгээнтнийг Диваажиндаа буцахад Цэцэгт ой намрын салхинд шимширдэг Чи өд мэт хөнгөн явсаар энэ ертөнцийг бүхий л хэлбэр, хуурмаг дүртэй нь орхижээ.” Таны эелдэг, өгөөмөр сэтгэлийг дурсан санаж байна Та янз бүрийн улс орнуудад эрх дураар хэрхэн хүрэх билээ! Судрын уншлага нь агаарт анхилуун үнэр шингээсэн хэвээр Гэвч салхинд хийсэх гүргэм цэцгийн кассок байхаа болилоо! Одоо чамайг явсан болохоор цэцгүүд ч өнгөө алджээ Эртний сүм, эргэцүүлэн бодоход чимээгүй бөхийнө Та Жинхэнэ Би-тэйгээ нэгдэхээр одлоо Удамбараагийн ариун орон аминч бус сэтгэлээс биеллээ олжээ

Өдөр тутмын бүх шаардлага, биелүүлэх ёстой ёс суртахууны үүрэг хариуцлага, дагаж мөрдөх нийгмийн хэм хэмжээ, хайртай хүмүүсээ баярлуулахын тулд амьдрал заримдаа маш хэцүү байдаг. Дээрээс нь гамшиг, шударга бус явдал чам дээр ирэхэд тэвчихэд хэтэрхий их байх болно. Дараа нь чи чангаар хашхирч, эцэст нь илүү тайван, хайхрамжгүй, аз жаргалтай ертөнцийг олох болно гэж найдаж, энэ бүхнээс зугтахыг хүсэх болно. “Хүмүүс барьж аваад захирдаг энэ хязгаарлагдмал ертөнцөд би амьдарч чадахгүй! Би эдгээр бүх боолчлол, хязгаарыг давахыг хүсэж байна! Би диваажингийн анхилуун үнэртэй агаараар амьсгалах хэрэгтэй байна."

Давчуу энэ ертөнцөд Би амьдарч чадахгүй нь, Хаа сайгүй хүмүүс авах, захирахыг эрмэлзэнэ! Энэ бүх дарлал, хязгаарын чанадад, дээш гарахыг хүснэм! Диваажингийн анхилам үнэр Надад хэрэгтэй Зөөлөн салхи үлээх газар Би хүрэх учиртай

Намайг амьдруулаач, Намайг ургахад туслаач. НАМАЙГ байлгаж өгөөч! Хэдийгээр өөр санагдаж болох ч Чамд. Гэвч энэ амьдрал минийх. Би ингэж л амьдрах болно. Би сэтгэл хангалуун байна!

Амар тайвныг өгч чадахгүй бол шуургатай далайг бүү хөдөлгө. Намайг тайван орхи! Би шувуутай хамт ниснэ, Би нартай хамт мандана Би саран дээр мөрөөднө Зэрлэг цахирмаа цэцгийн дэлбээн дээр Би шүлэг бичнэ.

Зуны эхний өдрийн сэрүүн бороонд Би дуулна, Би ой- модонд авирна их далайн давлагаан дээр хөвөх болно, Би хаврын өвсний зөөлөн ирмэгийг будна! Хээрийн эрвээхэйн хамт Би хөл нүцгэн гүйнэ, Голын загастай Би нуугдаж тоглоно. Сэрүүн намрын орой Би ардын дуу дуулна.

Нөхөрсөг ойн замаар Би алхах болно! Цэцэрлэгийн боловсорч гүйцсэн жимсийг би таашаана, Тэд Миний төлөө модноос зүгээр л унах болно! Би жаргалтай дэлгэр амьдралаар амьдрах болно Шударга бус зүйл, доромжлол бүхнийг ардаа орхино! Чиний тэнэг, галзуу гэх зүйлсийг би хийх болно. Гэвч надад маш ихээр таалагдана!

Намайг тайван орхи Надад амьсгалах боломж өгөөч! Ай Диваажин, Ай Бурхан минь Намайг сонсооч! Ай бүх Сахиусан Тэнгэрүүд минь Намайг өргөж хайрлаач!

Амьдрал бүхэлдээ маш их уй гашуутай. Шуургатай тэнгэр, манантай дурсамжийг туулсан зүрх сэтгэлийг тайвшруулахыг мөрөөдөж л болно. “Өчигдөр шөнө би амьдралын тоосыг ардаа орхихыг мөрөөдсөн. Диваажин руу хөл хөнгөрөн нэгэнтээ одох сон" Төөрөгдлийн гүнээс хүн амьдралын хүлээснээс чөлөөлөгдөж, эрх чөлөөтэй хөнгөн үүл, салхи мэт буцаж ирдэг.

Өнгөрсөн шөнө Би тухтай даавуу, дэр зүүдлэв. Агаарт хөвөх анхилуун үнэрт зандан мод шиг. Бидний хамт байсан үе бол чин сэтгэлийнх байсан. Бидний хайр үүрд мөнх байлаа. Өнөө орой би гэртээ ирлээ. Уулын бороо тасралтгүй цутгана. Ганцаардсан зам дээгүүр дугуй эргэнэ. Үүл өрөвдөлтэй унжина. Өнгөрсөн шөнө Би өөрийгөө хун гэж зүүдэлсэн. Уулсын дээгүүр дүүлнэ. Цаснаас ундаалж байна. Солонгод усанд орлоо. Эрх чөлөөг дахин мэдэрлээ.

Хонгор минь! Хайрт минь! Гол ядрахаа үл мэдэн урсана ... Шөнө дундын Зүүд Минь! Өнөө орой би гэртээ ирлээ. Уулын бороо тасралтгүй цутгана. Ганцаардсан зам дээгүүр дугуй эргэлдэнэ. Үүл өрөвдөлтэй унжина. Шөнө дундын Зүүд Минь!

Дэлхий бол бидний түр зуур байх дэн буудал юм; Нигүүлсэнгүй Эцэг, Энэрэнгүй Эхийнхээ хайрт тэврэлт дотор сэтгэлийнхээ мөнхийн амар амгалангийн газар руу амьдарцгаая. Явъя, явъя, Эцэг рүүгээ явъя Явъя, явъя Явъя, явъя, Алсын Нутгаа зоръё Явъя, явъя Ахан Дүүстээ очъё Явъя, явъя, Гэртээ хамт харъя Бидний жинхэнэ гэр бол Диваажин, мөнхийн эв зохирлын орон юм.

Явъя, явъя, ирээдүй өөд явъя Явъя, явъя, Шангри-ла руу явъя Явъя, явъя, Ээж рүүгээ явъя Явъя, явъя, оддоос дээш явъя

Ай, сүр жавхлантай яа, Энх амгалан, эв зохирол Ай, сүр жавхлантай яа, хүсэл биелүүлэгч Муни Ай, сүр жавхлантай яа, Их Багшийн Гэр Ай, сүр жавхлантай яа, Аугаа Мэргэн Ахан Дүүс

Магтъя, магтъя, Баатруудыг магтъя, Магтъя, магтъя, Сахиусан тэнгэрүүдийг магтъя

Явъя, явъя, Эцэг рүүгээ явъя Явъя, явъя Явъя, явъя, Алсын Нутгаа зоръё Явъя, явъя Ахан Дүүстээ очъё Явъя, явъя, Гэртээ хамт харъя
Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (24/27)
Дэлгэрэнгүй үзээрэй
Онцлох Хөтөлбөрүүд  (2/10)
1
2024-11-19
16815 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
240 Үзсэн
36:10
2024-11-26
2 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд