Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн өдрийн тэмдэглэл: Амьд Их Багш нар аврагдах боломжтой бүх сүнсийг гэтэлгэж чадна, 4 хэсэгт лекцийн 3-р хэсэг, 2019 оны 05-р сарын 05

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Эдгээр Гурван Ертөнцөөс гарвал та нар үүрд чөлөөлөгддөг, заримдаа, зарим нэг шалтгаанаар хуучин Их Багшаа дахин харахыг хүсэх юм уу, дэлхийд тусалж, ямар нэг Их Багшийн ажилд туслахыг хүсэж ирэхгүй л бол шүү дээ. Бусдаар бол үүрд эрх чөлөөтэй болдог.

Тавдугаар Ертөнц рүү хараахан дэвшээгүй байлаа ч эсвэл шинэ бүтээгдсэн Тим Ко Тү-гийн Сүнслэг Газар очоогүй байлаа ч, чөлөөтэй. Гуравдугаар Ертөнцөөс дээш гарсан хэн ч ба үүрд чөлөөтэй. Магадгүй тэд тэнд хэдэн жил хүлээх ёстой байх, гэвч манай материаллаг дэлхийд хэдэн жил гэдэг нь Сүнслэг Газарт ердөө л хэдхэн секунд. Тэгэхээр тэд удаан хүлээх

шаардлагагүй. Тиймээс Будда нар болон Христ, ямар ч Гэгээнтэн дэлхийд байхдаа энэ дэлхийн бүх хүмүүсийг, бүх төрөлтнүүдийг авардаг. Мөн Тэднийг Нирваан дүр үзүүлсний дараа энерги нь дэлхийд 300, 500 жил байсаар байдаг. Махан биеэ Тэд орхисны дараа сүнслэг энергийн хүч нь дэлхийд 300-с 500-н жил байдаг. Энэ нь тухайн Гэгээнтэн хэр хүчтэй гэдгээс хамаарна. Тэр Гэгээнтэн хэр өндөр түвшнийх вэ гэдгээс, эсвэл хэр хүчтэй вэ гэдгээс хамаарна. Тэгэхээр Буддагийн түвшинд Түүний энерги нь дэлхийд 500 жил байсан.

Тийм учраас 500 жилийн дараа, “Намайг Нирваан дүр үзүүлсний дараа Цөвүүн цаг болно. Та нар бүгд, Ананд, чи тэдэнд, бусдад туслаарай. Нирваан дүр бүү үзүүлээрэй. Явж үүрд бүү жаргаарай. Дэлхийд эргэн ирж, төрөлтнүүдэд туслаарай. Дахин төрөл авч, бусдийг чөтгөрийн зам мөрд, чөтгөрийн хүчинд унахгүй байхад туслаарай.” гэж байн байн захидаг байсан. Зарим Их Багш нар сүнслэг ул мөрөө манай дэлхийд 300 жил, 200 жил, 100 жил үлдээдэг; Өөрсдөөс нь хамаарна. Гэвч үнэхээр үлдээдэг.

Тэгэхээр бид эх дэлхийг маань адислан цаг үргэлж илүү сайжруулсаар ирсэн өнгөрсний болон одоогийн бүх Их Багш нарт талархаж байна. Нэг секунд, Та нарт талархъя. Тэдэнд бүгдэд нь талархаж байна. Би дахиад мартахаасаа өмнө. Онгод орж ирэхэд би барьж авахгүй бол би мартчихдаг.

Түүний асуулт, тэр манай ертөнцөд ямар ч Алтан Эринийг яагаад харж чадахгүй байна вэ, би, бид Алтан Эринд байна гэж дурдсан. Энэ зөвхөн дотоодод, Би хэдийн хэлсэн, гэхдээ гадна та нар зарим нэг тэмдэг харж байгаа илүү сайн технологи, илүү дээд ухамсар, дэлхий илүү энх тайван болж, дайн бага, илүү цагаан хоолтон, ногоон хоолтон болж, амьтдыг халамжлах илүү олон арга хэмжээ 1990 оноос хойш олон улс орнуудад харагдаж байна. Өө, амьтдын төлөөх олон хуулиуд, амьтдын төлөөх илүү их хамгаалал, амьтадтай зүй бусаар харьцах нь илүү их шийтгэлтэй болсон. Мөн саяхан, саяхан, одоо улам олноор бий болсоор байна.

Гэхдээ Би үүнээс илүү олон хуулийг харахыг хүсэж байна. Учир нь улсын хууль амьтдыг зүй зохистой халамж хүртэх, өлсгөлөнгөөс, цангахаас цаг агаарын байдал, өвчнөөс, гунигаас, айдсаас, төрөл бүрийн зовлонгоос хамгаалагдах ёстой хэмээн дурдсан бол зөвхөн гэрийн тэжээвэр амьтдыг бус бүх амьтдыг багтаах ёстой. Учир нь хууль зөвхөн гэрийн тэжээвэр амьтдыг гэж, зөвхөн тэжээвэр амьтдыг гэж хэлээгүй. “Амьтад” гэсэн! Иймд хууль бүрэн дүүрэн хэрэгжих ёстой, эцсээ хүртэл бүрэн, зуун хувь хэрэгжих ёстой. Энэ бол миний харахыг хүссэн зүйл. Бүх засгийн газрууд сэрж, хийсэн хуулиа хэрэгжүүлэхийг би хүсэж байна. Тэд биелүүлэх болно, тэгэх ёстой. Тэд надтай хамт Диваажин руу явж, эргэн ирж амьтдын адил зовохгүй байхыг хүсвэл тэд биелүүлэх ёстой. Учир нь та нар бусдад юу ч хийсэн, түүнийгээ мэдрэх ёстой болно, ямар нэг байдлаар, эрт орой хэзээ нэгэн цагт.

Та нарын Их Багш тань одоо илүү хүчирхэгжсэн учраас бүх төрөлтнүүд дэвшиж байгаа мөн дэвших болно Өмнө нь Тэр амлаж чадахгүй байсан ч одоо чадна. Би мөн даяанд илүүтэй явах хэрэгтэй байна. Энэ нь бусад зүйлсийн төлөө юм, хүн, амьтдын зовлонг багасгахын төлөө юм. Гэвч бүгд дэвшинэ, онцгой заримыг эс тооцвол, би та нарт уншиж өгнөө. Энэ гараг дээрх бүх төрөлтнүүд намайг амьд байх хугацаанд, Их Багш тань амьд л байвал бүгдийг нь Шинэ Газар руу дэвшүүлнэ, гэхдээ аажмаар; юу гэдгээс хамаарна.

Гэвч ядаж л тэд чөлөөлөгдөнө. Ямар ч тохиолдолд чөлөөлөгдөнө. Тэгээд тэд эцэст нь Шинэ Газар руу явна. Гэвч эхлээд тэд хаа нэгтэй хүлээж, цэвэрлэж, цэвэрлэж, цэвэрлэсээр байна. Тим Ко Тү-гийн Шинэ Сүнслэг Газарт эцэстээ очсон хүмүүс бүгд цэвэрлэгдчихсэн, бүгд цэвэршсэн, тиймээс ямар ч өөр түвшин байхгүй, эсвэл сүнслэг ухамсрын ямар ч өөр хэмжээс байхгүй болсон. Бүгд адилхан.

Тэр надаас, Амитабагийн Газарт өөр өөр түвшний ухаарал байдаг. Түүний газар хүртэл “Есөн Түвшний Бадам Лянхуа” байдаг. Энэ нь есөн түвшний лянхуа гэсэн үг. Хэрвээ сайн байвал та нар төрж, Буддаийн хажууд, Буддагиийн дэргэд, хэдийнээ бадам лянхуа дээр сууна гэсэн үг. Эсвэл багаар нээгддэг хэдэн бадам лянхуа байдаг, зарим нь хараахан нээгдээгүй байдаг ч дотор нь, нээгдээгүй лянхуан дэлбээнд хүлээж байдаг. Тэнд өөр өөр түвшнүүд бий. Гэвч шинээр бүтээгдсэн Газарт хэдийнээ бүгд очихоосоо өмнө цэвэрлэгдэж, цэвэршсэн байна. Мөн та нар тэнд үргэлж Тим Ко Тү-тэй сэтгэлээ ханатал хамт байх боломжтой. Түүнээс цааш та нарт явах шаардлага байхгүй; явах учиргүй, явах ч боломжгүй. Хаа нэгтэй Андагч Ертөнцөд зочилж очиж болох ч яах гэж гэдгийг мэдэхгүй. Шинэ Газар бас адилхан сайн.

Юу гээч, Шинэ Газар руу дэвшихүүд нь цэвэр ариун, гэмшилтэй, өглөгч, шашны жинхэнэ дагагчид, Их Багшийн тань дагагчид мэдээж сэтгэлдээ дагагчид байх юм. Мөн бүгд албан ёсоор авшиг хүртээгүй; бүгд очиж чадахгүй. Гэвч хэрвээ тэд чин сэтгэлтэй байвал, мөн зарим нүгэлтнүүд гэмшвэл тийш очих боломжтой. Үүнд бага зэрэг хугацаа орно, сайн, шууд шавь нараас мэдээж илүү хугацаа орно.

Чөлөөлөгдөх боломжгүй, Их Багш тань ч чөлөөлж чадахгүйг доор жагсаалаа. Дараах төрлийнх:

Бие махбод, сэтгэл санаа, оюун ухаан, сүнслэг байдлаараа ил, далд Их Багшийн эсрэг хүмүүс. Жишээ нь Их Багшийг хараах, Их Багшид хараал хийж түүнийг өвтгөх, гэх мэт. Эсвэл Түүний шавь нарын эсрэг, ямар нэг байдлаар Их Багшийн шавь нарын эсрэг. Эдгээр нь чөлөөлөгдөхгүй. Гэвч магадгүй тэд амьдралынхаа төгсгөлд гэмшвэл, боломжтой. Нүгэл нь хэр их вэ гэдгээс хамаарна, хэр их Их Багшийн эсрэг байна, эсвэл Түүний шавь нарын эсрэг ямар их зүйл хийснээс хамаарна.

Дараагийнх нь зэвсэг үйлдвэрлэж өөр өөр засгийн газруудын эсрэг явдаг хүмүүс, хоёр нүүртэй мэт. Жишээ нь энэ засгийн газар дээр очиж, “Энэ засгийн газар та нарт муу.” гэж хэлчхээд нөгөө засгийн газар дээр нь очоод “тэр засгийн газар та нарт муу” гэдэг. Тэднийг бие биеийнх нь эсрэг болгон зэвсгээ худалдан мөнгө олох гэж тэгдэг. Зэвсэг үйлдвэрлэдэг, зэвсэг үйлдвэрлэгч компанийг эзэмшдэг нэгэн аврагдаж чадахгүй. Тэр компанийн ажилчид бага хариуцлагатай, гэсэн ч тэднийг чөлөөлөх, аврахад маш хүнд. Энэ мөн тэдний зүрх сэтгэл тэр бизнестэй хамт уу, үгүй юу гэдгээс хамаарна. Би ерөнхийд нь л хэлж байна; нарийн хэлбэл маш урт.

Амьтдыг алдаг, тамладаг, зэрэмдэглэдэг хүчирхийлдэг аль ч мал нядалгааны газрын эзэн. Аль ч мал нядалгааны газрын эзэд хожим нь гэмшсэн ч аврагдахгүй. Хэрэв тэд энэ насандаа веган бизнес рүү өөрчлөгдвөл эсвэл нядалгааг бүхэлд нь зогсоон гэмшвэл боломжтой. Гэхдээ хэрэв тэд, амьдралынхаа төгсгөл хүртэл бизнесээ үргэлжлүүлэн эзэмшсээр амьтдыг нядлуулан, тамлаж аль нэг байдлаар гэмтээж байвал чөлөөлөгдөж чадахгүй.

Учир нь өөр нэг талаараа амьтад бас Бурхны хүүхдүүд юм. Бурхан тэднийг бидэнд туслуулахаар бүтээсэн. Иймд Библид, “Амьтдаас асуу, тэд чамд тусална шувуудаас асуу, тэд чамд хэлнэ” юу ч байсан асуу, “тэд чамд харуулна” хэмээн бичигдсэн байдаг. Тэд энэ ертөнцийг адислахын тулд энд байдаг. Тэд гэрлээр дүүрэн, хайраар дүүрэн. Та нар Суприм Мастер Телевизээр гарч буй олон бичлэгийг үзэж болно, тэд маш... тэд хүмүүсээс илүү дээр, тэд олон хүмүүсээс илүү дээр. Тэдэнд сэтгэл хөдлөл байдаг, тэдэнд хайр байдаг, тэд оюун ухаантай. Тэд бие биетэйгээ үнэнч харилцаатай байдаг. Тэд бие биедээ хайртай, бие биеэ хамгаалдаг, хүмүүсийг бас хамгаалдаг. Тэднийг хүчирхийлсэн хүнд ч тусламж хэрэгтэй үед нь тэд ирж тусалдаг.

Аль ч төрөлтнийг санаатайгаар аль нэг замаар зовоох хэн ч бай аврагдаж чадахгүй. Зүрх сэтгэлдээ хорон, дайныг өдөөсөн, эсвэл дарангуйлагч удирдагчид шиг хүмүүс иргэддээ эсвэл сөрөг талдаа ямар нэг замаар хохирол учруулдаг хүн мөн аврагдаж чадахгүй.

Ард иргэдээ хязгаарладаг хөдөлгөөнийг, итгэл үнэмшил, чөлөөтэй явах, мөн өөр өөр улс төрийн итгэл үнэмшилтэй байхыг хориглодог ямар ч удирдагч аврагдах боломжгүй. Тэд там руу явна. Ард иргэдийнхээ эрх чөлөөнд ямар нэг байдлаар саад болж, бусад иргэдтэй харилцах боломжийг нь хааж, мэдлэгээ, итгэл үнэмшилээ бусадтай хуваалцах боломжийг хааж, бусад орнууд руу явж бусад улсын иргэдтэй уулзаж, бусад орны иргэдээс суралцаж, тэдний мэдлэг, ямар нэг итгэл үнэмшлийг гэм хоргүйгээр сурах боломжийг хаадаг ямар ч удирдагч, өөрсдийнхөө хариуцлагыг хүлээж там руу явна. Тэдний өмнөөс өөр хэн ч хариуцлага хүлээхгүй. Ямар ч Их Багш тэднийг аварч чадахгүй. Тэд хязгааргүй хугацаагаар там руу явна.
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-23
81 Үзсэн
2024-11-22
964 Үзсэн
27:23
2024-11-22
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд