Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн АНУ-н Ерөнхийлөгч Доналд Трампт илгээсэн чин сэтгэлийн илгээмж

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Ноён Ерөнхийлөгч та эцсээ хүртэл тэмцэх ёстой. Намайг яг одоо ингээд ярьж байхад хэчнээн хүүхэд тэнд амь үрэгдсэнийг мэдэхгүй. Та энх тайвныг тогтоож буй учраас ирээдүйн хүүхдүүд ийм тавилангаар зовохгүй. Та бууж өгч болохгүй. Ноён Ерөнхийлөгч та тэдний төлөө тэмцэх ёстой!

2020 оны 11-р сарын 24-нд бидний Хамгаас Хайрт Их Багш, Суприм Мастер Телевизийн багийн нэг гишүүний биеийн байдлыг асуух гэж утсаар холбогдох үеэрээ Тэрээр АНУ-ын эрхэмсэг ноён ерөнхийлөгч Доналд Трампд санаа зовниж буйгаа илэрхийлж, мөн яаралтай, чин сэтгэлийн захиасаа хуваалцсан юм.

Сайн уу, сайн уу, ярьж болох уу? (Болно.) Завгүй байна уу? ( Үгүй ээ, би зүгээр ээ. ) За. Би зүгээр л таныг эргээд хэвийн байдалдаа орсон эсэхийг л асуух гэсэн юм. Дээрдсэн үү? ( Бараг тийм, Багш аа. ) Бараг гэнэ ээ. (Тийм ээ.) Далан хувь дээрдсэн үү? (Тийм.) За. Сайн байна. Маргааш, 80, нөгөөдөр, 90. Нөгөөдрийн маргааш, 100 хувь. (Баярлалаа, Багш аа.) Ойлгов уу? (Тийм ээ.) Охид танд хоол авчирч өгөв үү? Та гарч чадахааргүй ядарсан байж юуны магад гээд би тэднээс хүргэж өгөхийг гуйсан. ( Би гараад өөрөө хоол авчхаж чадахаар байсан. Гэвч тэд тэд авчрах гэхээр нь би “Зүгээрээ” гээд өөрөө очоод авсан юм. ) Тэгвэл яах вэ. Өөртөө бууж өгөхгүй байх бас сайн л даа. (Тийм.) Учир нь бие махбод сонсдог. Бие, “Өө, тэр сайнгүй байна, явж чадахгүй гэлээ.” гэж боддог. Эсүүд үүнийг л хийдэг. (Ойлголоо, Багш аа.) Тийм ээ, тэгэхээр өөртөө зүгээр л “Би хүчтэй, би чадна. Зүгээр ээ, энэ ердөө түр зуурынх” гэж хэлээрэй. (За, санаа тавьсанд Тань баярлалаа.) Надад бас асуудлууд байдаг ч би тоодоггүй гэж хэлэх гэсэн юм. Би өөртөө, “Та одоо дасчихсан. Хэдийнээ мэддэг болсон. (За.) Шинэ юм огт алга” гэдэг. Би өөртөө, “Урд нь толгой тань өвдөж л байсан, өвчин эндээ мэдэрч л байсан; амаа тат” гэдэг. Өөртөө ингээд л хэлчихдэг. Та бараг л зүгээр болж байгаад баяртай байна. (Баярлалаа.) Хэрэв бүхэл хоол идмээргүй санагдах юм бол зүгээр л жаахан шөл хийгээрэй. (За, за, Багш аа.) Ногооны зутан шөл, шингэн шөл, шинэ жимс зэрэг нь бүгд эдгээх чанартай хүнс. (За.) Бие махбодыг хэт их ажиллуулдаггүй бөгөөд ингэснээр энэ нь эдгэрэх дээр төвлөрдөг. (За. Багш аа.) Мөн дасгал хийж агаарт гар. За юу? (За, Багш аа.) Эсвэл гарч алх. Цэцэрлэгтээ ч юм уу ойр орчиндоо алх. (За.)

За. Ямар нэг шинэ уншсан зүйл байна уу? Үгүй юу, тийм үү? ( Үгүй ээ, яг ч үгүй. Би мэдээ нэг их уншихгүй байгаа. ) Тэгнэ, тэгнэ, сайнгүй болохоор аргагүй. Зүгээр. Би өнөөдөр л уншлаа. Уржигдар уншаагүй. Учир нь би маш их ажилтай байлаа. (За.) Гэхдээ надад илгээх зүйл байсан учраас утсаа л асаасан. (За, Багш аа.) Тэгээд би танай ерөнхийлөгч Доналд Трамп албан тушаалаа шилжүүлэх гэж байгаа юм шиг байхаар нь юунаас болов гэж бодлоо. (Өө үгүй ээ.) Тэр буугаад өгчхөж байгаа юм уу? Тэгэх учиргүй гэх гэсэн юм. (Үгүй .) Юм арай дуусчхаагүй байна. Тийм үү? (Тийм.) Тэр ялахгүй байлаа ч яана гэж? Тэр одоо алдах зүйлгүй. Үгүй биз дээ? (Үгүй ээ.) За. Магадгүй тэр албан тушаалаа өглөө ч зүгээр. Харин бууж өгч болохгүй. Энэ түүнд маш хэцүүг мэдэж байна. (За.) Учир нь би гар утсан дээрээсээ гарчгийг харахад хүн бүр л (За.) түүний эсрэг байх шиг санагдсан. Бараг хүн бүр. Түүний дэмжигчдээс бусад нь. Гэтэл түүний дэмжигчид эсэргүүцэж байгаа хүмүүсийнх шиг хүчтэй дуу хоолойгүй. (За.) Хэвлэл мэдээлэл, Сенат, бас GOP [Хуучин Их Нам] хүчтэй биш. GOP... юу билээ? (Бүгд найрамдах намынхан.) GOP, хэн ч бай. (За.) Бүгд найрамдах намынхан гэж таасан. Би тэгж бодсон. Минийхээр, Бурхан минь, тэд түүнд тусалж чадахгүй юм гэхэд түүнийг дарах учиргүй. Санааг минь ойлгож байна уу? (Тийм ээ, Багш аа.) Түүнийг мохоохыг хичээх учиргүй гэх гэсэн юм. (Тийм ээ.) Түүнийг итгэл алдуулах гэсэн. Бурхан минь, энэ эр хэдийнээ шаланд хүртэл доош ороод байна. Тэд ингэх ёсгүй. Энэ эелдэг биш байна. (Үгүй ээ.) Би тэднийг нэг намынх гэж бодохгүй байна. Нэг намынх байлаа гэхэд тэд дэлхийд болон бусад ямар ч зүйлд сайн санадаг эсэхийг мэдэхгүй юм. Уучлаарай! За байз, уучлаарай биш ээ. Би чөлөөт иргэн. Бид үг хэлэх эрхтэй. Тийм үү? (Тийм ээ, Багш аа.) Би ямар ч нэр дурдаагүй хэдий ч ерөнхийлөгчийг тань элэг доог хийж байгаа хүмүүстэй санал нийлэхгүй байна. Тэр ерөнхийлөгч хэвээрээ. Тийм үү? (Тийм, тийм, Багш аа.) Тэр одоо ч Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч хэвээр. Тэр хараахан бууж өгөх учиргүй. (Тийм ээ, Багш аа.) Сүүлийн мөч хүртэл, ямар ч аргагүй болох хүртэл. ( Тийм ээ, тийм, Багш аа. ) Би түүнд их харамсаж байна, ойлгож байна уу? Би уншаад уйлсан. Би бодохдоо... Түүнийг бууж өгөөгүй байх гэж найдаж байна. Учир нь би түүний төлөө залбирсаар байна. (За.) Тэгээд бас тэрээр өөрчлөгдөж ч магадгүй, за юу? Заримдаа хэлэх ёсгүй зүйлс байхад би юу ч хэлэхийг хүсдэггүй, За юу? (Ойлголоо, Багш аа.) Бид дайсагналцсан дэлхийд байгаа болохоор юмсыг дэлгээд байж болдоггүй, ойлгов уу? Бид Диваажинд биш байна. Бид Гэртээ биш байна. За юу? (За, Багш аа.) Иймээс та нарыг надаас олон юм асуух үед чинь би, та нарт хэлж чадахгүй нь гэдэг. За юу? (За, би ойлголоо.) Яагаад гэвэл эргэн тойронд чинь тагнуул байвал чанга ч ярьж болдоггүй. Дайснууд чагначих байх гэж санаа зовно шүү дээ. Тийм үү? (Тийм ээ.) Харин иймэрхүү зүйлсийг чимээгүйхэн ч хэлж болохгүй. (За.) Учир нь үл үзэгдэх тагнуулууд байгаа, юу гэж байгааг ойлгов уу? (Тийм, ойлголоо.) Тэд бас саад болох арга зам хайж байгаад та нарт түвэг учруулах болно. (Хөөх.) Төлөвлөгөөг чинь хойшлуулж, санааг чинь нурааж, хөтөлбөрийг чинь сүйдэлнэ, ойлгов уу? Үүн шиг адилхан, маш олон зүйл байна. Гэхдээ л би маш их найдвар тавьж түүний төлөө залбирсаар л байна. Та нар түүний төлөө залбирч байна уу? (Тийм ээ, Багш аа.) Бүх хамт олондоо хэлээрэй, гуйя. (За, Багш аа.) Би хэнийг ч хүчилж чадахгүй, хэнд ч санал болгож чадахгүй. Зүгээр л боломжтой бол тэгээрэй. За юу? (За.) Түүний төлөө залбирахыг гуйя. (Бид залбирна аа.)

Ноён Трамп бууж өгөхгүй гэж найдъя. Надад түүнтэй холбоо барьж, түүнийг тайвшруулан зоригжуулах арга чарга бий болов уу, гэж бодож байлаа. Гэвч би хэн ч биш шүү дээ. Бүгд найрамдах намын хэнийг ч танихгүй. (Өө.) Тийм, мэдээж, санааг минь ойлгож байна уу? (Тийм ээ, Багш аа.) Учир нь би улс төрд хэзээ ч оролцож байгаагүй бөгөөд огт сонирхож ч байсангүй. (За.) Гэхдээ энэ удаа ноён Трампд, хэрэв тэрээр сонсдог сон бол, үнэнч гишүүн нь түүнд дамжуулан хэлж өгөх бол би түүнд хандан ингэж хэлмээр байна:

“Битгий бууж өгөөрэй гэж гуйж байна, ноён Трамп. Гуйя, битгий бууж өг. Учир нь энэ таны төлөө бус. Би ч гэсэн таны оронд байсан бол аль хэдийнээ бууж өгөх байснаа мэдэж байна. Ерөнхийлөгч ч байна уу, юу ч бай, энэ байр суурь миний хувьд юу ч биш. Магадгүй энэ таны хувьд ч мөн юу ч биш байж болно, гэхдээ та өөрийнхөө төлөө бус, танд итгэдэг хүмүүсийн төлөө шударгаар олж авсан ерөнхийлөгчийн эрх мэдлийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй. Хүмүүс танд хайртай. Зөвхөн америкчууд ч биш, дэлхийн хүмүүс танд хайртай. Бид ч бас танд хайртай. За юу? Бид таныг мэдэхгүй, тантай холбоогүй ч бид танд хайртай. Бид таныг сайн, сайн, сайн хүн гэдгийг мэддэг. Учир нь та хүмүүсийн эсэргүүцсэн олон зөв сайн зүйлс хийсэн. Тухайлбал НАТО-гоос гарвал би дэмжинэ. Тэд үнэнээ юу хийдэг гэж? Тэд татвар төлөгчдийн тэр их мөнгийг яах гэж авч байх ёстой гэж? Хүмүүсийг алахад бэлдэх гэж үү? Энэ огт хэрэггүй. Мөн бусад байгууллагууд нэг өдөр ингэж ярилаа ч, өөр нэг тэгж ярьж, зөрчилдсөн зүйлс ярьж, хүмүүсийг төөрөгдүүлдэг. Тэд цалин авч байв ч ажлаа сайн хийдэггүй. Тэгэхээр та хаанаас ч гарсан бай, ямар ч байгууллагаас гарсан гэсэн би таныг зөв зүйл хийлээ гэнэ! Тэд өөрчлөх хүртэл. За юу?

Тэгэхээр магадгүй танд хэн ч та зөв зүйл хийлээ гэж хэлээгүй байж мэдэх ч би одоо хэлье. Би дэлхий дахины олон хүмүүсийн итгэлт багш, сүнслэг бясалгагчийн нэр хүндээ эрсдэлд оруулан байж хэлж байна. Үүнийг хэлж байгаагаараа аюулгүй байдлаа ч эрсдүүлж байна. Энэ нь... таны төлөө биш, харин таны дэлхийн төлөө хийсэн зүйлсийн төлөө юм. Та эцсээ хүртэл тэмцэх ёстой, ноён ерөнхийлөгч өө. Энэ нь таны төлөө бус, танай гэр бүлийнхний төлөө бус. Та үр хүүхдүүдтэй, та ойлгож байгаа, хүүхдээ хэрхэн хайрлахыг мэднэ. Үр хүүхэд тань тэсрэх бөмбөгөнд өртөхөд, эрэмдэг болоход, яг нүдний чинь өмнө алагдах ямар байхыг төсөөл дөө... Танд ямар байх вэ? Гэвч зуу зуун мянган хүүхэд яг ингэж үхэж байна. Намайг одоо ярьж байхад, хэчнээн хүүхэд тэнд амь үрэгдсэнийг би мэдэхгүй. Залуугаараа үхнэ, гэм зэмгүй байж үхнэ, шударга бусаар үхнэ. Та энх тайвныг тогтоосон учраас ирээдүйд хүүхдүүд тийм хувь тавиланг туулан зовохоо болино. Та... Та тэмцэх ёстой, бууж өгч болохгүй. Ноён ерөнхийлөгч өө, та тэдний төлөө тэмцэх ёстой!

Би хэнээс ч ямар нэг юм хийгээч хэмээн гуйж байсангүй. Гэвч би зөвхөн та л ганцхан үүнийг хийж чадах хүн гэж найдсан учраас, та баталсан учраас гуйж байна. Та хэзээ ч ерөнхийлөгч болбол энх тайвныг тогтооно гэж байгаагүй ч зүгээр л энх тайвныг тогтоосон гэх мэтчилэн. Мөн хэдэн зуун, эсвэл хэдэн мянган, эсвэл хэдэн сая хүний амь нас аврагдах вэ? Хэдэн улс орон таны ач тусаар тогтворжиж, энх тайван тогтож, хөгжин цэцэглэж, амьдралаа үргэлжлүүлэх бол оо. Тэдний төлөө тэмцэхийг гуйя. Өнөөг хүртэл хүмүүс таных шиг байдлаар энх тайвныг тогтоож чадаагүй учраас та үргэлжлүүлэн тэмцээрэй. Та ялах, ялагдахаа урьдчилан мэдэж чадахгүй байсан ч хамаагүй. Энэ бүхэн танай улсын болон дэлхийн үйлийн үрээс хамаарах учраас зүгээр л тэмцээрэй. Сонгуульд та шударгаар ялсан учраас зөв зүйлийг л хийгээрэй. Диваажин надад хэлсэн болохоор би мэдэж байгаа. Хэнд ч хэлж болохгүй олон зүйлсийг би мэднэ. Гэвч цаг хугацаа хэлээд өгнө. Өөр нам гарч ирээд магадгүй тэд хүүхдүүдийг бөмбөгдөж, эмэгтэйчүүдийг бөмбөгдөж, гэмгүй хүмүүсийг бөмбөгдөж эхэллээ гэхэд хэн ч зогсоож чадахгүй учраас та бууж өгч болохгүй. Бас эдгээр улсууд..., барууны улсууд биш, Америк биш. Тэдний ихэнх нь барууныхан шиг, америкчууд шиг эмнэлгийн тусламж авч чадахгүй. Тэд ядуу улсууд. Хэдийнээ их ядуу учраас хэрэв тэд дайны бөмбөгдөлтөөс болж, буу гэх мэтээс болоод шархдаж, бэртэж, тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй болбол зүгээр л үхэх болно, эсвэл зовно, зовно, зовно. Үүнийг бодож үзэхийг гуйя.

Таны хийсэн бүхэн зөв байсан. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар та суралцаагүй болохоор хүлээн зөвшөөрдөггүйг тань би мэднэ. Та бизнес болон бусад зүйлсдээ маш их завгүй байсан. Би таныг буруутгахгүй. Харин таныг илүү ихийг мэддэг байсан бол та даруй ямар нэг юм хийх байсныг тань би мэдэж байна. Та бас ямар нэг зүйл хийж буй ч, тэр нь гол биш. Жишээ нь би веганизмыг сурталчилж байгаа нь веганизм энх тайвныг авчирч, уур амьсгалыг тогтворжуулж хөгжлийг авчирдаг.

Би танд зааж сургах гэсэндээ бус, танд итгэсэндээ юм шүү. Ядаж л та энх тайвныг тогтоож, хүмүүсийн амь насыг авардаг. Та эдгээр залуу, сайхан, царайлаг, ухаалаг, охид хөвгүүдийг авардаг, харийн газар юм уу хаа нэгтээ зүгээр нэг үрэгдэх учиргүй америкчуудын амь насыг авардаг. Та тэдний амийг аварснаар гэр бүлд нь аз жаргал өгч, тэдний эхнэрүүдэд, хүүхдүүдэд нь инээмсэглэл бэлэглэсэнд тань би маш их баярладаг. Дэлхий ч мөн танд зарим талаар энх тайван ирээдүйг үлдээсэнд талархдаг. Энэ нь Диваажин болон Эх Дэлхийд их чухал, бүхэл дэлхийд их чухал юм. Тэгэхээр тэмцэх хэрэгтэй гэдэг нь та өөрийнхөө төлөө бус юм, харин энэ мэт бусдын талаар бодох хэрэгтэй.

Мөн би таныг... веган юм уу тийм байхын төлөө биш гэж мэдэх ч чадахаа л хий. За юу? Таныг би буруутгахгүй ээ. Учир нь олон хүн веганизм нь дэлхийд сайн зүйл гэдгийг мэдэж байгаа. Мөн олон хүн уур амьсгалыг юу аврахыг баттай мэддэг бөгөөд үүнийгээ гайхуулдаг. Тэд уур амьсгалын төлөө үүнийг, түүнийг хийнэ гэж хэлж, мөн веганизмыг тогтооно гэх зэрэг зүйл цухуйлгасаар байдаг ч тэр бүгд нь хоосон үгс. Надад ч тэр, хэнд ч тэр юу ч үгүй энэ нь хоосон зүйл. Тэгэхээр ядаж та шулуухан бөгөөд үнэнч. Та итгэдэггүй, та итгэдэггүй гэдэг ба итгэдэг зүйлээ бол харин та гайхуулдаггүй ч, ямар ч зүйл амладаггүй ч зүгээр л хийдэг. Мөн даруй, хурдан, аль чадахаараа хурдан хийдэг. Иймд би таны манлайлалд үнэхээр их талархаж байна. Зохих ёсныхоо... ялагчийнхаа байр суурийг олж авахын төлөө үргэлжлүүлэхийг хичээгээрэй. ”

Зүгээр үү, охин минь? (Тийм ээ) За. Магадгүй таныг уйлж байгаа мэт чимээ сонсогдлоо. тэгээд магадгүй... Би танд... Уучлаарай, би их сэтгэл хөдлөлтэй байгаа ч танай ерөнхийлөгч бууж өгөх ёсгүй. (Тийм ээ, Багш аа. Баярлалаа.) Би хэзээ ч, ямар ч удирдагчийг ингэж дэмжиж байгаагүйг та нар мэднэ. (Тийм ээ, би мэднэ, Багш аа.) Баттай мэдэж байгаа. (Тийм ээ.) Мөн би дахин хэзээ ч ингэхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр энэ үнэхээр чин зүрхнийх. Ямар нэг харж уншдаг зүйл юм уу, бэлдсэн үг, зохиолчийн юм уу, тийм зүйл биш шүү. (Тийм ээ, Багш аа.)

Бүгд миний чин сэтгэлийн үгс. Мөн би чин сэтгэлийн минь үгс ямар нэг байдлаар ерөнхийлөгчид чинь хүрэх байх гэж найдна. (Би бас найдаж байна, Багш аа.) Гэхдээ зүгээр л... магад түүнд жаахан ч гэсэн илүү урам зориг өгөх байх. Тэгээд тэр бууж өгөхгүй байх. Тэд түүний бардам байдал рүү дайрч байна. (За, Багш аа.) Түүнийг болиулах гэж өдөөн хатгаж байна. Гэвч энэ бол ердөө занга, заль юм. Тэр бууж өгөх учиргүй. Тэр ухаалаг эр тул тэгэх учиргүй. Тэр зүрх сэтгэлээсээ өөр мөн Бурханаас өөр хэнийг ч (За.) сонсох хэрэггүй. Эргэн тойрныхоо сахиусан тэнгэрүүд болон дээрээ орших Бурханыг л сонс. Учир нь та бол зөв шударга хүн. (За.) Мөн ийм л болохоор би үүнийг танд хэлж байна ноён ерөнхийлөгч өө. Би сэтгэл хөдлөлөө, таныг дэмжиж буйгаа харуулахдаа ичихгүй байна. Учир нь би зөв гэдгийг нь мэднэ. Ноён Трамп, би таныг дэмжиж байгаа юм биш, таны санааг, таны ажлыг, амь нас аварсан үйлдлүүдийг тань дэмжиж байна. Учир нь дэлхийд тан шиг удирдагчийг харах нь маш ховор. Тэгэхээр, гуйя... би танд энэ бол үүрэг гэдгийг хэлмээр байна. Та тэмцэх ёстой. Эр хүн юм чинь битгий бууж өг. Үүнийг л танд хэлэхийг хүслээ. Тэд таныг дарамталлаа ч, тэд ичээлээ ч, доромжиллоо ч, дорд үзлээ ч, тэд энэ бүхнийг хийх гэж үзлээ ч таныг хурдан бууж өгөөсэй гэсэндээ л учраас тэгэх хэрэггүй. Учир нь бүхий л агуу эрчүүд, агуу эмэгтэйчүүд дэлхийн төлөө агуу зүйл хийх хувь зохиолтой бол тэд хэзээд дэлхий дахинд 100% дэмжигдэж байгаагүй, харин ч бараг л бүхэлдээ эсрэгээрээ. Энэ бол эдгээр агуу хүмүүсийн төлөх ёстой төлөөс нь. Ийм л байдаг. Тиймээс та чадах зүйлээ үргэлжлүүлэн хийгээрэй. Хуульчид, итгэлт найзууд, дэмжигч нартайгаа ажилла. Сонгуулийн шударга бус үр дүнд сэтгэл нь эмтэрсэн дэмжигчдээ та бас бодолцох учиртай. Тэдний зарим нь таныг хамгаалах гэж ажил алба, аюулгүй байдлаа эрсдэлд оруулдаг. Тийм учраас энэ бүх хүмүүсийн төлөө мөн дэлхийн төлөө та үргэлжлүүлэх ёстой. Та бууж өгч болохгүй. Би бас ажил үүргээ гүйцэтгэхэд өдийг хүртэл олон бэрхшээлтэй тулгарч байсан ч бууж өгөөгүй. Тиймээс та эр хүн юм бол илүү дээр байх учиртай. Та бол эр хүн, бууж өгөх учиргүй, өөр ямар ч итгэл найдваргүй болох хүртэл, тулаанаас гарах өөр гарцгүй болох хүртэл бууж өгч болохгүй. Ноён Ерөнхийлөгч та үргэлжлүүлэх ёстой. Үүнийг би танд өөрийн биеэр хүргэхийг хүсэвч улс төрийн талбарт би хэн ч биш. Надад ямар ч хүч байхгүй. Шударга, чин сэтгэлийн хүсэлтээ л танд хэлэхийг хүслээ. Танд сайн сайхан бүхнийг, хүртэх гавьяатай бүх азыг тань хүсэн ерөөе. Диваажин болон хүмүүсээр хамгаалагдаж байхыг ерөөе. Амэн. (Амэн.)

За охин минь, одоо амьсгал давхцаж байна. (Ай, Багш аа.) Тийм ээ. За. (Баярлалаа, Багш аа.) Танд надад хэлэх зүйл байна уу? Үгүй бол би явж ажлаа үргэлжлүүлэн хийе. (За, Багшаа. Баярлалаа.) Энэ бол зүгээр л гэнэтийн тэсрэлт, гэвч би үнэхээр энэ талаар ярихыг хүссэн. (За, Багш аа, ойлголоо.) Одоо цээжнээсээ гаргалаа. Миний үгс ямар нэг байдлаар танай Ерөнхийлөгчид хүрнэ гэж найдъя. (За, Багш аа.) Учир нь миний чин сэтгэл чухал. (Тийм, би мэднэ.) Чин сэтгэлийн минь сайхан сэтгэл чухал. (За.) Түүнийг таньдаг зарим нэг Бүгд найрамдах намынхан түүнд дамжуулна гэж найдаж байна. Миний юу хэлэхийг хэн нэгэн тоох эсэхийг мэдэхгүй. Гэвч магадгүй, яаж ч юм түүнд хүргэх аргыг тэд олно гэж найдъя. (За.) Тэр ажлаа үргэлжлүүлэх ёстой гэдгийг, мөн юуны төлөө гэдгийг сануулах гэсэн, санааг минь ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Тэр өөрийнхөө төлөө биш учраас тэр ичих юм уу, сэтгэлээр унах, хэн нэгнээс болж урам хугарах учиргүй. (Тийм.) Тэр зүрх сэтгэлээ л сонсох учиртай. Сахиусан тэнгэрүүдийг, Бурханыг сонсох учиртай. (Тийм, Багш аа.) Мөн ажил үүргээ үргэлжлүүлэх учиртай. (За.)

За. Танд надад хэлэх зүйл байна уу? (Үгүй, Багш аа. Баярлалаа Танд.) Үгүй юу? Та бас өөр зүйл хэлж чадахгүй болсон байх тийм үү? Юу гэж бодож байна? Америкийн иргэний хувьд та түүнд юу гэж хэлэхийг хүсэх вэ? Бид магадгүй юу ч биш байж болох ч, та хүссэн зүйлээ хэлж болно, дотроосоо гарга. Хэн мэдлээ... ( Дэлхийг энх тайван байгаасай гэж хүсэж байгаа учраас ) За. ( би түүнийг бүү бууж өгөөсэй гэж хүсэж байна. ) Тийм. ( Бүх зүйлээс болж үргэлж дайтаад байдаггүй, энх тайвныг тогтоох эр зоригтой ховор удирдагчдын нэг бол тэр. ) Тийм. ( Түүнд өөр байх, энх тайвныг тогтоох эр зориг бий. Мөн дэлхийд яг одоо энэ л хэрэгтэй байгаа бөгөөд бид одоогийнх шигээ үргэлжлүүлж болохгүй. ) Тийм, тийм. ( Багшийн түүнд зориулж хэлсэн үгст би үнэхээр талархаж байна. Тэр сонсоно гэж найдъя. ) Тийм ээ, За. Тийм. Бид түүний төлөөх залбирлаа үргэлжлүүлнэ. (Тийм.) Хэн нэгэн тоох эсэх нь хамаагүй. Зүгээр л залбиръя. (За, Багш аа.) Учир нь миний бодлоор тэр бол бидний цорын ганц найдвар. (За.) Веган Дэлхий, уур амьсгалын өөрчлөлтөд хүртэл. Учир нь олон хүмүүс үүнийг зөвхөн улс төрийн шалтгаанаар санал авах гэж, эсвэл итгэл олох гэж (За.) эсвэл мөнгө босгох гэж (За.) өөрсдийнхөө ямар нэг зорилгоор ашигладаг ч их зүйл хийдэггүй. Одоог хүртэл, уур амьсгал дордож байна. Мөн хүмүүс өлсгөлөн, ган гачиг, цаг уурын галзуурал гээд бүхнээс болж зовж байна. Тэд бүгд мэднэ. (За.) Тэд ийм, тийм зүйл хийнэ гэж хэлдэг. Гэвч юу ч хийдэггүй. Онцгой юу ч хийдэггүй. (Тийм.) Тиймээс, Ерөнхийлөгч тэр... тэд надад түүнийг уур амьсгалын өөрчлөлтийг няцаасан гэж хэлсэн. Өнгөрсөн жилээс хойш бил үү би огт мэдээ уншаагүй учраас энэ талаар их зүйл мэдээгүй. (За, ойлголоо.) Зүгээр л магадгүй хааяа нэг ямар нэг онцгой зүйл байвал гарчигладаг. Гэвч одоо би үнэхээр үүнийг анхаарч байна. Учир нь цар тахал урьдын ямар ч өвчинтэй адилгүй. (Тийм, Багш аа.)

Мөн би хүмүүст санаа зовниж байгаа учраас мэдээг үргэлжлүүлэн харсаар байгаа. Би хэлж болох бүхнээ хэлчихсэн. Мөн би тусалж болох юугаар ч бай тусалдаг. Ядаж л хүмүүстээ, авшигтан номын ах, эгч нарт тань. (За.) Багшийн хувиар би хариуцлагатай мэт санагддаг. Та нарыг би хамгаалах учиртай, тиймээс би олон зүйлс мэдэх ёстой байдаг. (За. Баярлалаа, Багш аа.) Би мэдлээ ч, надад шинжлэх ухааны баримт хэрэгтэй. (За, ойлгож байна.) Тийм учраас тэр бүхнийг мэдэх хэрэгтэй болдог юм. Тэгээд, дашрамд нь би Ноён Трампын талаар болон хүн бүрийн түүний эсрэг явуулж байгаа энэ бүх шударга бус, үндэслэлгүй үйлдлийг мэдсэн. Энэ бол шударга бус, сайхан биш. (Үгүй.) Дэмжигчид нь түүнийг үргэлжлүүлэн дэмжсээр байна гэж найдъя. Ядаж л сэтгэл зүй, сэтгэл санаагаараа түүнтэй хамт байгаарай. (За.) Тэр бүх хэрцгий найз гэгдэгчид, хамт ажиллагсад, намын гишүүд, хэвлэл мэдээлэл гэх мэтээр хүрээлүүлж ганцаараа мэт мэдрэмж, ганцаардлыг түүнд бүү төрүүлээрэй... Бурхан минь! (Тийм.) Нэг хүн лүү дайраад л байх шиг.

Би хангалттай хэллээ гэж бодож байна. Та түүнд нэмж хэлэх зүйл байна уу? Магадгүй тэр таныг хэзээ ч сонсохгүй ч, зүгээр л хэлээрэй. Хэн мэдлээ? Дотроосоо гаргаад хэлээрэй. Яг одоо миний хийж байгаа шиг. Тэр үүнийг хэзээ нэгэн цагт мэдэх эсэхийг мэдэхгүй. ( Тийм. Би түүнийг бууж өгөхийг хүсэхгүй байна, зүгээр л... Ноён Ерөнхийлөгч танд бид хайртай гэдгийг л мэдээрэй... хүчтэй байгаарай. ) Яг одоо тэр бол дэлхийн цорын ганц итгэл найдвар. (За.) Бусад удирдагчид цалингаа л авах гэж, санал л авах гэж ч юм уу, зүгээр л хийдэг зүйлээ л хийж байна. Эргэн тойрныхоо бүгдийн сэтгэлд нийцэх гэж, зөв буруу эсэх хамаагүй хийж байна. (За.) Бодлоо шууд хэлдэг мөн зөв гэж бодсон зүйлээ хийдэг цорын ганц хүн бол тэр. (За.) Гэсэн ч тэр юу ч амлаагүй. (Тийм.) Удирдагч хүн тийм байх учиртай, шуудхан л байх учиртай. (За.) Шударга. (За. Байгаагаараа.) Байгаагаараа, тийм, тэгээд л болоо. Байгаагаараа гэдэг зөв үг байна. Тэр бол байгаагаараа хүн. (За.) Тийм учраас би түүнд дуртай. Диваажин бас түүнд хайртай. Тэд бүгд түүнийг дэмждэг. Бүх Диваажин түүнийг ялахыг хүсэж байгаа. Мөн дэлхий даяар тоолшгүй олон хүн түүнийг ялахыг хүсэж байгаа. (За.) Би бол түүнийг үүрд Ерөнхийлөгч байгаасай гэж хүсэж байна. (Хөөх.) Тийм, гэхдээ Америкт тийм хууль байхгүй тийм үү? (Үгүй.) Ерөнхийлөгч бүр ихдээ хоёр л удаа сонгогдох эрхтэй, тийм үү? (Тийм.) Гэвч Орост, ерөнхийлөгч нь удаан байж болдог. (Тийм.) Миний бодлоор та нар магадгүй үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Аан, тийм, тэд өөрчлөх учиртай. (Тийм.) Засаж болно. Тэгвэл Ерөнхийлөгч Трамп шиг сайн ерөнхийлөгч гарвал үүрд байж болно. Эсвэл шаардлагатай хугацаагаар. (Тийм.) Эсвэл хүмүүс түүнийг байлгахыг хүсэхээ болих хүртэл. (За.) Тэр ямар нэг буруу зүйл хийвэл. Гэвч энэ ерөнхийлөгч улам бүр сайн зүйл хийнэ. (Хөөх, за.) Надад хүч байвал, би хуулийг өөрчилж, түүгээр үргэлжлүүлэн захируулж, хүчирхэг байр сууринаас нь дэлхийд туслуулах болно. (За.) Учир нь энэ дэлхийд ийм ертөнцийн хүчгүй бол, их зүйл хийж чадахгүй. Тиймээс энэ нь сайн. Орост, Ерөнхийлөгч Путин бараг үүрд ерөнхийлөгч байж болно. (Хөөх.) Тэд үндсэн хуулиа өөрчилсөн. Тэр ямар нэг буруу зүйл хийхгүй бол, эх орондоо энх тайван, аюулгүй байдлыг авчирч байвал яагаад болохгүй гэж. (За.) Ядаж л энх тайван, (Тийм.) элбэг хангалуун байна. (За, Багш аа.) Тэр хүмүүсийг дарангуйлдаггүй бөгөөд хүмүүс нь хүссэн зүйлээ хийж, хаа хүссэн газар руугаа явж, хүссэнээрээ амьдрах эрх чөлөөтэй. (За.) Ядаж л энх тайван. Ямар ч улсын хамгийн сайн эм бол энх тайван юм. (За.)

Би ахиад ямар нэг зүйл хэлмээр байна. За юу? (За, Багш аа.) За. Энэ нь илүү албан ёсны бас нухацтай. Ерөнхийлөгч Трамп, түрүүн би хэт сэтгэл хөдлөлтэй байсан, одоо тайван байдлаар хэдэн зүйл нэмж хэлмээр байна. Та хууль ёсны тэмцэлдээ үнэхээр үргэлжлүүлэн тэмцсээр байх ёстой, тэмцэж чадахгүй болох хүртлээ. Бууж өгч болохгүй. Одоог хүртэлх бүх дайны хохирогсдыг бодох ёстой.

Бид дайны урт түүхийг яриагүй, Афганистанд бараг хорин жил үргэлжилсэн дайныг жишээ нь ярьж байна. Хэчнээн хүн амь үрэгдэж, хэчнээн хүүхэд зовж, хэчнээн хүн бэлэвсэрсэн билээ. Тэднийг бод. Шөнийн дотор тэд бэлэвсэрч, шөнийн дотор, магадгүй, хүчээр тосгоны зарим нэг баяны боол болж, эсвэл тэднээр доромжлуулж байж үр хүүхдүүдийнхээ төлөө амь зуух жаахан юм олдог байж мэднэ. Хүүхдүүдийг бод... гэнэт л өнчин өрөөсөн, орон гэргүй болно. Дайн болж байгаа газар бүрд, дайнаас болж тэд гаргүй, хөлгүй болж, хөгцөрсөн талхны төлөө гудамжинд доромжлуулж, дээрэлхүүлж, дарлуулж, хүчирхийлэлд өртдөг. Эсвэл эмсийн хүрээлэнд уруу татагдан орж, эсвэл хувьсгалч бүлэгт нэгдэж, “алан хядагч” гэх тэмдэглэгээтэй болдог. Тэгээд ахиад, хоёр дахиа, гурав дахиа бөмбөгдүүлдэг... Бурханд итгэл үлдсэн итгэл нь тасарч бутрах хүртэл, амьдрал нь бас тасрах хүртэл! Тэгээд, эцэс төгсгөлгүй цус урсгасан дайны цуст тулааны талбараас өөр ямар ч ирээдүйгүй болно. Эсвэл хаа нэгтэй цалин хөлс багатай газар очиж хүүхдээрээ хөдөлмөр эрхлэх ёстой болдог. Гэвч, тэд өчүүхэн амин зуулгаа олох гэж ч амар тайван ажиллаж чаддаггүй. Учир нь том костюм өмссөн зарим нэг бялдууч хоёр нүүртнүүд том камер, том багтай ирээд даргыг нь хүүхдээр хөдөлмөр эрхлүүллээ гэх мэтээр илчилдэг. Улмаар тэр хүүхэд энэ өчүүхэн амин зуулгаа ч алддаг. Ингээд тэд юу болохыг төсөөлж байгаа байх. Нэг бол “алан хядагчид” гэгдэгчдийн бүлэгт нэгдэнэ, үгүй бол эмсийн хүрээлэнд очно, эсвэл гудамжинд хаа нэгтэй мөлхөнө. Эсвэл очих газаргүй учраас хүчирхийлүүлж, хэн ч өчүүхэн ч тоохгүй. Тэд нийгэмд, манай дэлхийд зүгээр л нэг гадуурхагдсан хог шиг байхаас өөрөөр юу ч байх боломжгүй.

Гуйж байна, Ноён Ерөнхийлөгчөө энэ үүрд үргэлжлэх ёсгүй. Дайн улам олон дайныг өдөөнө, улам олон “алан хядагчид” гэгдэгчдийг нэмнэ. “Алан хядагчид” их байх тусмаа илүү дайн өдөөнө. Энэ бол эцэс төгсгөлгүй тойрог. Та үүнийг дуусгаж чадна. Дайныг дуусгах зарим хэсгийг нь хийсэн. Шийдэл нь таны өдөр бүр хамт залбирдаг Библи-д бий, “Юу тарина түүнийгээ хураана.” Зөвхөн ЭНХ ТАЙВНЫ болон ВЕГАНЫ ач тустай, сайн энерги л сөрөг муу хүчийг няцааж чадна. Тэгвэл бүх зүйл сайхан болно. Яагаад ганц цацагт хяруулыг өршөөнө вэ? Бүгдийг өршөө! Яг л Батлан хамгаалахын нарийн бичгийн тань дарга ноён Миллерийн хэлсэнчлэн, “Бүх дайн дуусах ёстой.” Хэзээ ч сайн дайн гэж байдаггүй. Бид энэ гараг дээр алах гэж л – алсаар байх гэж төрөөгүй. Хүн, амьтан ялгаагүй. Энэ бүх дайн зогсох ёстой. Бид танд найдаж байна. Олон хүмүүс танд найдаж байна. Тоолшгүй олон хүмүүс улс оронд нь энх тайвныг тогтоосонд танд талархаж байна. Ингэснээр тэд тайвшран амьсгалж, илүү сайхан ирээдүйг харж байна. За, би хэт удаан ярихаа болъё. Ноён Ерөнхийлөгч та хууль ёсны эрхтэй тулаандаа тулалдах ёстой шүү. Бүү бууж өгөөрэй- өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх хохирогчдын төлөө бүү бууж өг. Ноён Ерөнхийлөгч таныг Бурхан ивээг. Америкийг Бурхан ивээг. Америк Дахин Агуу болох болтугай. Баярлалаа.

За, хайраа. одоо би эргээд ажлаа хийсэн нь дээр байх. (За, Багш аа.) Уг нь бол таныг зүгээр эсэхийг л асуух гэж байсан ч дараа нь бид хоёул нялх хүүхдүүд мэт уйлсан. Магадгүй бид нялхас болсон байх. Өдөр бүр, би бодохоо зогсоовол ажилдаа төвлөрч чаддаг... Би бодлоо жаахан зогсоодог. Гэвч надад бага зэрэг цаг гарвал, дайнаас болж зовсон, дайнаас үүдэлтэй өлсгөлөнд зовсон бүх хүмүүсийг боддог. (За.) Мөн хүмүүсийн харгис гарт үнэхээр их зовдог амьтад байна. Ай даа, би байнга уйлдаг. (За.) Тийм учраас миний нүд урьдынх шигээ сайн биш болсон. (Хөөх.) Би хэн нэгнээр өөртөө илүү сайн нүдний шил авхуулахыг хүссэн. За хамаагүй, яаралтай биш, надад ийм томруулагч шилүүд байсаар байна. (За.) Тиймээс би нүдэндээ шил зүүдэг ч, бас томруулагч шил ашигладаг. (Хөөх.) Өө тийм, компьютер дээрх үгсийг унших гэж. Өмнө нь чаддаг байсан ч одоо бол үгүй. (Өө.) Өөрийнхөө төлөө би хэт их уйлдаг мэт санагддаг. Нулимс минь хүмүүсийн болон амьтдын зарим үйлийн үрийг урсган арилгаж, бидэнд энх тайвныг, веганыг хурдан өгнө гэж найдъя. (За. За, Багш аа.)

Би номын ах, эгч нартай тань ярьсан. Веган Дэлхийн төлөө залбиралд бид нэг өдөр нэмье гэж хэлсэн. (Тийм, би харсан.) Магадгүй гаднын хүмүүс хийхгүй байх. Ядаж л бид хийе. (За, Багш аа.) Тэгвэл дээрдэнэ. Илүү хурдан байна. Учир нь өмнө нь, би ингэж их асууж болохгүй байсан юм. Арай жаахан, илүү аажмаар байх ёстой байдаг. Учир нь хэрэв гаднын хүмүүс бидэнтэй хамт залбирч бясалгавал хүч нь тэдний хувьд хэт их байх болно. (За.) Гэвч одоо тэд үүнд хэдийнээ дассан байж мэднэ. (За.) Тиймээс бид тэрхүү цугларал, залбиралд адислалын хүчээ нэмж болно. (За. Баярлалаа, Багш аа.)

Та өөрийгөө үргэлжлүүлэн харж хандаарай. (За, Багшаа. Баярлалаа.) Энэ нь бүхэлдээ таны буруу биш. Дэлхийн үйлийн үр бөгөөд хүмүүсийн дотор байсаар байгаа сөрөг зүйлсийн нөлөө юм. (За, Багш аа.) За. Бид бүгдийг нь тэснэ, бүхнийг төлнө. Бусад нь л энх тайван, аюулгүй байвал, бид юуг ч төлнө. (За, ойлголоо.) Чадлаараа хичээнэ. Баярлалаа. Бурхан таныг ивээг. (Баярлалаа, Багш аа.) Бурхан таныг ивээг. (Биеэ бодоорой. За.) За, мөн Бурхан таныг чимээгүйхэн шагнаг. Дараа ярья, за юу? (За, Багш аа. Баярлалаа.) За. Гэвч та үнэхээр чадахгүй бол... хийж чадахааргүй санагдвал охидоор туслуулаарай. (За, Багш аа.) Учир нь тэд зүгээр л хэдэн хоол авчирна. Том асуудал үгүй. Та нар зэргэлдээ амьдардаг. За юу? (За, Багш аа.) Магадгүй нэг өдөр, та тэдний төлөө тэгэх ёстой болно. (За.) Хүн бүрд азгүйдлийн, эсвэл бие махбод нь өвдөх хэдэн өдрүүд тулгардаг. Бүү нэрэлхээрэй, бүү ичээрэй. (За, Багш аа. Баярлалаа.) За. Та биеэ сайн бодоорой, үнэхээр бодоорой, охин минь. (За.) Хайртай шүү. (Баярлалаа. Би бас Танд хайртай, Багш аа.) Тийм ээ. Баяртай. (Баяртай.)

Хамгаас Нигүүлсэнгүй Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Таны хамаг төрөлтнийг гэх энэрэнгүй Хайранд талархъя. Мөн Ерөнхийлөгч Дональд Трампын төлөө, мөн эх дэлхийн маань ирээдүйн төлөө энэ чухал мессежийг хуваалцсанд гүнээ талархаж байна. Ерөнхийлөгч Трамп Их Багшийн үгсийг сонсож, Бурханы Хайраар дэлхийн бүх иргэдийн сайн сайхны төлөө энх тайвныг тогтоохын төлөөх эрхэм ерөнхийлөгчийн ажлаа Диваажингийн хамгаалалт дор хүчтэй үргэлжлүүлэх болтугай.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
240 Үзсэн
36:10
2024-11-26
2 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд