Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Бидний дотоодод байгаа бүхэн гаднаа илэрдэг, 4 хэсэгт лекцийн 1-р хэсэг, 2020 оны 11-р сарын 12

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Тэр түүнийг хүрээлээд сахиулсан тэнгэрүүд нисэж байгааг харсан. (Хөөх.) Түүнийг харахад тав байсан. Мөн Ерөнхийлөгч Трампад үргэлж сахиулсан тэнгэрүүд байдаг.

( Сайн байна уу, Багш аа. ) Та зүгээр үү? (Тийм.) Өнөөдөр дээрдэж байна уу? (Тийм, дээрдсэн. Баярлалаа.) Итгэлтэй байна уу? Мэдээж. Та жаахан эмзэг юм, тийм үү? (Тийм.) Өөрийгөө харж хандаарай. (За, Багш аа.) Бусдаар бол бүх зүйл давгүй юу? (Тийм, Багш аа. Баярлалаа.) Болоод л байна уу? (Тийм, тэгж бодож байна.) За. Сайн хооллож байгаа юу? (Тийм ээ, хичээж байгаа.) Өө, идэж чадахгүй байна уу? (Үгүй ээ, идэж байгаа, зүгээр л илүүхэн шинэ жимс ногоо идэхийг хичээж байна.)

Тэднээр сайн угаалгаарай, за юу? (За, Багш аа.) Хэрвээ эргэлзэж байвал, заавал эхлээд буцалж байгаа халуун усанд хийгээд, дараа нь идээрэй. За юу? (За, Багш аа.) Болгож чанахгүйгээр буцалсан усаар хэд хэдэн удаа угаагаарай. За юу? (За.) Салатыг хүртэл. (За.) Учир нь би саяхан мэдээгээр саяхан Америкт хаа нэгтэй, ромэйн салат навч И. колаятай байсан. Аймаар! Олон хүмүүс өвчин авсан. Салат навчны аж ахуй нь үхрийн аж ахуйн дэргэд байсан учраас тийм зүйл болсон гэж мэдээлсэн. Тийм учиртай гэж тэд хэлсэн. Мал аж ахуйн ялгадас, бохир ус нь салатны талбай руу урсан очдог. Бүр дагавар өвчлөлийг хүртэл харж байна. Энэ бол асуудал. Зөвхөн мах иддэг хүмүүс асуудалд ордоггүй. Махны фермийн бохир нь хүртэл бусад фермүүдийг бохирдуулж байна. Бурхан минь! (Тийм, ногооноос хүртэл болгоомжилж, цэвэр эсэхийг нягтлах хэрэгтэй.) Тийм, мэдээж. Давстай усанд хийх юм уу, ногоо угаагч шингэнд хийх хэрэгтэй. (За.) Ногооны саван гэдэг эсвэл ямар нэг зүйл ашиглаж, ядаж л болгоорой. За. (За, Багш аа.) Магадгүй тэр чигтээ зөөлөртөл нь болгох шаардлагагүй ч, санааг минь ойлгож байгаа? (Тийм, Багш аа.) Буцалсан усаар ариутга. Зүгээр л хийж, байлгаад, гаргаарай. (За.) Эсвэл буцалж байгаа усаар хэд хэдэн удаа угаагаарай. (За, Багш аа. Баярлалаа.) Буцалсан ус хялбархан гараад ирдэг нэг тийм төхөөрөмж байдаг учраас орчин үед их хялбар болсон, тийм үү? (Тийм, их амар.) Бурхан минь, бид Диваажинд амьдардаг, хэн ч үнэлэхгүй юм. Өмнө нь болгож, буцалгаж, их удаан хүлээх ёстой болдог байсан. Одоо шууд л ууж болохоор гараад ирдэг. (Тийм. Их сайхан.) Гайхалтай.

Та үүнийг уншсан уу? ( Тийм, тийм. Би саяхан их олон сонирхолтой мэдээлэл уншсан. ) Өө тийм үү. ( Саяхан Америкийн жүжигчин Жон Воёт ярилцлагатай нэг нийтлэл гарсан байсан... ) Жон Воёт. Өө, тэр сайн жүжигчин, тийм үү? ( Тийм, тийм. ) Би өмнө нь түүний хэдэн киног үзэж байсан ч, ямар кино гэдгийг нь санахгүй байна. Тэр тун догь залуу, догь жүжигчин. (Тийм, тийм.) За. Тэр яасан гэж? Зүгээр үү? ( Тэр сонгуульд тийм ч баяртай байгаагүй. Баяден сонгуульд ялсан гэдэг худал мэдээлэлд ой нь гутсан гэсэн. Мөн тэрээр зүүний үзэлтнүүдийг хорон муу, авлигажсан бөгөөд улс орныг нураахыг хүсдэг гэж хэлсэн. ) Тийм үү. Зүүнийх гэж юу вэ? ( Зүүнийхэн гэдэг нь консерватив биш хүмүүсийг хэлдэг. Голдуу Ардчилсан намынхныг зүүнийхэн гэж үздэг бөгөөд Бүгд найрамдах намынхныг барууныхан гэж үздэг. ) Голд нь хэн ч байхгүй юу? ( Аль аль намаас голд нь хүмүүс байдаг. ) Та ямар вэ, голд нь байна уу? ( Би аль ч нам биш. ) За. За. Би ч мөн адил. Би Америк хүн биш. (За.) Зүгээр л хүндэт Америк хүн, хүндэт иргэн. Өө, тийм үү. Хөөх. Үнэхээр хүчтэй үг байна. ( Тийм. Маш хүчтэй. )

За өөр, яагаад тэднийг хорон муу гэсэн юм? ( Тэр сонгуулийн дүнд итгээгүй. Үүнд авлигал орсон гэж тэр бодож байгаа. Мөн тэрээр энэ бол, “зөв шударга ба Сатан хоёрын тэмцэл” гэж хэлсэн. Тэр сонгуулийн үнэн хүрэхийг Иргэний Дайнтай зүйрлэсэн байсан. Үнэхээр хүчтэй үгээр. Та энэ талаар юу гэж бодож байна, Багш аа? ) Нэлээд хүчтэй юм. (Тийм, үнэхээр...) Тэгэхээр энэ бол үнэндээ үзэл бодол биш өөр зүйл. Учир нь зүгээр нэг үзэл бодол байсан бол хүнийг эсвэл бүлгийг хорон мөн, Сатаны дагуулууд гэж нэрлэхгүй. Магадгүй тэр хүмүүсийн хардаггүй зүйлсийг хардаг байх. (Хөөх...) ( Тэр юу хардаг вэ, яаж хардаг юм бэ? ) Зарим хүмүүс далдыг харж чаддаг. (Аан.) Та нар үүнийг мэднэ, тийм үү? Тийм үү? (Тийм.) Ховор, тийм ч ховор биш л дээ, гэхдээ хүмүүсийн томоохон хувь нь харж чадахгүй. (За, Багш аа.) Жишээ нь бусад хүмүүсийн аураг хардаг бөгөөд аура нь (Ойлголоо. За, Багш аа.) дотооддоо ямар байгааг тань илчилдэг. Тийм учраас магадгүй хүн томоохон бүлэг хүмүүсийг юм уу ихэнх хүмүүсийг хуурч чадах ч бусдыг нь үргэлж хуураад байж чадахгүй, нэн ялангуяа далдын нүдээрээ хардаг хүмүүсийг. (За, Багш аа.) далдын чадвараараа хардаг хүмүүсийг. Олон хүмүүс миний аураг бас заримдаа хардаг, энд тэнд би тааруухан хувцастай явж байлаа ч тэд харчихдаг. Зарим цагдаа хүртэл. (За, Багш аа.) Заримдаа тэд ауранаас болж маш их хүндэтгэл үзүүлдэг. (Аан, за.) Тийм л юм.

Магадгүй тэр зарим зүйлийг маш тод харсан байх... ( Тэр юу харсан юм бол? ) Танд хэлж болохгүй. (За, Багш аа.) Ерөнхийлөгч Трампаас юу харсныг нь л би хэлж чадна. За юу? (За, Багш аа.) Учир нь Ноён Баяден бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч (За, Багш аа.) мөн магадгүй эх орны тань ерөнхийлөгч. (За.) Хараахан шийдэгдээгүй байгаа учраас би түүний талаар юу ч хэлмээргүй байна. За юу? (За. Багш аа. Ойлголоо.) Ерөнхийдөө бол би үнэхээр шаардлагагүй л бол бусад хүмүүсийн талаар сайнгүй зүйлсийг ярих дургүй. (За, Багш аа.) Шаардлага гарвал заримдаа би ярьж магадгүй ч, дурамжхан байдаг. (За, Багш аа.) Воёт Ерөнхийлөгч Трампыг үнэхээр хамгаалаад байгаагийн учир нь түүнээс сайн зүйлсийг харсан болоод тэр гэдгийг л хэлж чадна. (За.) Түүний харсан зүйлс нь түүнийг Ерөнхийлөгч Трампад итгэхэд хүргэсэн. (За, ойлголоо.) Учир нь энэ нь бас түүний хувьд аюул юм, магадгүй. Тэр Америк хүн бөгөөд Америкт амьдардаг нь л азтай юм. (За.) Туйлын эрх чөлөөтэй, ардчилсан. Хэрвээ өөр оронд байсан бол магадгүй тэр тийм ч аюулгүй байхгүй. За юу? (За, Багш аа.) Би танд Ерөнхийлөгч Трампын тухай л хэлж чадна. (За, Багш аа.) Өрсөлдөгчийнх нь талаар хэлж чадахгүй. (За, ойлголоо.) Мэдэж байсан ч хэлэхгүй. Тэр түүнийг хүрээлээд сахиулсан тэнгэрүүд нисэж байгааг харсан. (Хөөх.) Түүнийг харахад тав байсан. Мөн Ерөнхийлөгч Трампад үргэлж сахиулсан тэнгэрүүд байдаг. (За, Багш аа.) Тийм учраас тэр одоог хүртэл тодорхой хэмжээнд хамгаалалттай байсаар ирсэн юм. Үгүй бол тэр одоогийнхоосоо илүү гэмтэж хохирох байсан. Ижил нь ижлээ татдаг бөгөөд буруугаар гүтгэгдэн, ерөнхийлөгчөөс буулгах шүүх хурал хүртэл болсон. Шүүхийн хэрэг ба түүний тухай худал зүйлс. (За, Багш аа.) (Хөөх.) Мөн Ерөнхийлөгч Трампад өөрт нь сахиусан тэнгэрүүд шивнэдэг. Ерөнхийлөгч Трамп сонссон эсэхийг мэдэхгүй ч, сүнс нь, далд ухамсар нь сонсож чаддаг. (За, Багш аа.) Тэгэхээр тэд түүнд сайн шийдвэрүүд гаргахад нь тусалдаг, гэвч зарим хүмүүс, сөрөг хүчин, түүнийг сайн зүйл хийсэн ч үргэлж ямар нэг таагүй зүйл хэлдэг. Хэлснийг минь ойлгож байна уу? (Тийм, Багш аа.)

( Гайхах зүйл алга. Тэр үнэхээр хайрын сэтгэлтэй бөгөөд цэргийн ажиллагаанаас илүү ард түмнээ илүү анхаарч халамжилдаг. Өнгөрсөн жил болсон нэг явдлыг санаж байна, АНУ-н нисгэгчгүй дроныг Иран улс унагаснаас болж АНУ хариу цохилт өгөх гэж байсан. Гэвч энэ нь 150 хүний аминд хүрч болзошгүйг Ерөнхийлөгч Трамп мэдээд зогсоосон. Мөн, тэрээр Үндэсний Аюулгүй байдлын зөвлөхөө ажлаас нь халж, түүнийг “хүмүүс дээр бөмбөг хаяж, тэднийг алах дуртай” гэж хэлсэн. ) Үүнээс гадна, Диваажин бас түүнд тусалж, дэмжиж байгаа, үгүй бол тэр КОВИД-19-с бас тийм ч хурдан эдгэрэхгүй байсан. (За, Багш аа.) Мөн түүний эхнэр эсвэл гэр бүл нь. Ойлгож байна уу? (Тийм. ойлголоо.) Сүүлд түүний хүү нь бас КОВИД туссан гэж бодож байна. (Тийм.) Хаа нэгтээ гарч байхыг би харсан юм.

Тийм учраас ноён Жон Воёт... Тэр алдартай, тийм үү? (Тийм, тэр алдартай.) Нэрийг нь хаа нэгтэй сонсож байсан юм байна, гэвч би олон хүний нэр тогтоодоггүй. Заримыг нь л мэднэ. Зарим хэдэн алдартай жүжигчдийг л мэддэг. (Тийм. Тэр Анжелина Жолигийн аав нь.) За ойлголоо. Анжелина жоли энэ талаар юу гэж бодож байгаа вэ, эсвэл юу гэсэн бэ. (Би мэдэхгүй байна. Тэрийг нь хараагүй. Тэр аавтайгаа олон зүйл дээр санал нийлдэггүй мэт санагдсан.) Өө, ойлголоо. За, хүүхдүүд. Тийм л байдаг! (Тийм.) Гэвч тэр ийм зүйл ямар ч шалтгаангүй хэлэхгүй байсан. Ойлгож байна уу? (Тийм.) Үнэхээр хүчтэй, хүчтэй, юу гэдэг билээ, шулуухан зантай юм. Тэр урьд нь ингэж байгаагүй юу? Эсвэл тэгж байсан уу? (Ийм хүчтэй үг хэлж байсныг нь санахгүй байгаа ч, Ерөнхийлөгч Трампын төлөө өмнө нь дугарч байсан.) Олон хүмүүс тэгдэг. За? (Тийм.) Гэхдээ тэр үнэхээр хүчтэй юм. (Тийм. үнэхээр.) Маш хүчтэй. Тэгэхээр магадгүй ноён Воёт юмсыг харсан далдыг харах чадвартаа үнэхээр итгэсэн байх. (Тийм.) Ийм чадварт хүн бусад хүмүүсийн аураг харж чаддаг... (За, Багш аа.)

Аура гэдэг нь биеийг тань хүрээлж буй гэрэл, (За, Багш аа.) Хүмүүсийн бие эсвэл амьтад гэх мэтийн биеийг хүрээлсэн гэрэл. Ноход хүртэл тэдгээрийг хардаг. Тийм учраас заримдаа ноход хэн нэгэн рүү дайрдаг юм. (Аан, за.) тэд муу зүйл хараад, чөтгөрүүд тэр нохойн эргэн нисэж, түүгээр эзнийг нь юм уу өөр хэн нэгнийг гэмтээлгэхийг оролддог. Тиймээс сайн нохой, чөтгөрүүдийг айлгаад явуулахыг хичээдэг. Гэвч заримдаа чөтгөр нохойд наалдсан байвал, санаандгүй байдлаар, санамсаргүй байдлаар тэр өөр нэг нохойг шархдуулах юм уу хороодог, (Өө.) чөтгөрийн нөлөөнд автсан нь, эзлэгдсэн нь. (За, Багш аа.) Хүмүүсийн хувьд мөн адил. Та нарт тийм нүд байвал зарим хүмүүс тод гэрэл шиг гэрэлтсэн ауратай байгааг олж харна. (За, Багш аа.)

Миний нохой, жижиг нохдын нэг нь, намайг харах бүрдээ, үнэхээр нойрмог байсан ч, нүдээ анихыг хүсдэггүй. Нүд нь унжаад л хагас аниатай байсан ч тэр эвшээгээд, нүдээ нээхийг хүсэж байсан ч чадахгүй байсан. Мөн хэрэв тэр хэт том нээхийг хүссэн ч чадахгүй байсан. Толгойгоо агаарт унжуулан ингэсээр л байсан. Би түүнд, “Нойр тань хүрч байвал зүгээр л унт, дараа намайг хар. Санаа зоволтгүй. Би хаашаа ч явахгүй.” гэж хэлсэн. Тэр, “Үгүй ээ. Таны гэрэл үнэхээр тод.” гэсэн. Би түүнд, “Тэгвэл өөр тийшээ хар” гэхэд тэр үгүй, “би харах дуртай” гэсэн. (Аан.) Түүнийг харвал тэр үнэхээр хөөрхөн, нүдээ нээх гэж үнэхээр их хичээдэг ч, аргагүй анигдахад тэр анихыг хүсдэггүй. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Түүний тэнд тэмцэлдэж байгаа нь анзаарагддаг, намайг харах бүрдээ л тэр газар наалдан мөргөж, хөлийг минь үнсдэг. (Өө, хөөх.) Намайг, “Өө хангалттай. Хангалттай. Алив энд гарыг минь үнс. Арай цэвэрхэн байх.” гэж хэлэх хүртэл тэр их олон удаа хөл үнсдэг. Тэр үнэхээр хөөрхөн, эгдүүтэй. Дотроо их үзэсгэлэнтэй сүнстэй. Үнэхээр үзэсгэлэнтэй сүнс. (Аан.) Бүх ноход маань үзэсгэлэнтэй. (За.) Гэвч тэр хамгийн сайн далдыг хардаг нь. Тэр юмсыг хэлж чаддаг, бүгдийг нь биш л дээ. Бидэнтэй холбоотой зүйлс, (За.) бүгдийг нь биш, дэлхий дахины бүх зүйлс энэ тэрийг биш л дээ. (За.) Зүгээр л бидний эргэн тойрны бусад хүмүүс, эсвэл миний талаар түүний талаар, түүний өнгөрсөн төрөл гэх мэт.

Зарим хүмүүс бас ингэж харж чаддаг ч, яг ч бүх хүмүүс сайхан ауратай байдаггүй. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Аура маш олон өөр хэмжээстэй, өөр өөр чанартай байдаг, аура маш тод байх боломжтой, яг л нарны туяа шиг, эсвэл сарны гэрэл шиг зөөлөн, эсвэл бие махбодын нүдээр халхлуулаагүй бол бүр ч тод байх боломжтой. Нүдээр харвал тэсэхгүй. (За.) Тийм учраас бидэнд бие байдаг, энэ нь юмсыг халхалдаг ч, бас ихэнх хүмүүс бусад хүмүүсийн дотоод чанарыг автоматаар гадна нь илэрч байдаг аурагаар нь харж мэдэж чадахгүй гэсэн үнэхээр сул талтай. Жишээ нь Есүс, Будда, Гэгээнтнүүд толгой дээрээ цагариган гэрэлтэй. (За, Багш аа.) Заримынх нь бүтэн бие дээр байдаг. (Хөөх.) Тэгж л шавь нар тэднийг харсан юм. Тийм учраас тэд тэднийг тэгж татдаг. (За, Багш аа.) Мөн зарим нь илүү өнгөтэй, зарим нь бага, хүрээлсэн гэрлийг нь хэлсэн юм. (За, Багш аа.)

Нэг алдартай зурагчны авсан моддын зураг, навчсын зураг, жимсний зураг дээр тэднийг хүрээлсэн жаахан аура байгаагаар гарсан байсан. Гэрэл. (Тийм.) Тэр зургийг харсан уу, Кирлианы? Тэднийг хүрээлсэн аура байсан. Шинэхэн жимс навчсыг хүрээлсэн гэрэл нь илүү тод байсан. Болгосон нь аура багатай. За юу? (Тийм, би харсан.) Бараг л хагас үхлүүт, тийм учиртай. Гэвч одоо КОВИД-н эринд, Э. Колая, Эбола гэх мэт... маш олон өвчин байна. (Тийм.) Олон өвчин гэнэт гарч ирээд, өмнө нь байгаагүй олон өвчин одоо гарсан байна. За юу? (За.) Бүр Вест Нил вирус гэх мэт зүйлс, Америкт шумуул бас байна. Зарим хүмүүс хэдийнээ үүгээр өвчилсөн. (За.) Мөн И. Колая, олон хүмүүс саяхан салатнаас болоод өвчилсөн, итгэж байна уу? Угтаа бид эрүүл мэндийнхээ төлөө түүхий хоол идэхийг хүсдэг ч, одоо тэд үүгээр ч халдвар хийсэн. (За.) Энэ бол хүмүүст эргэн ирж буй үйлийн үр юм. (За.)

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-23
81 Үзсэн
2024-11-22
964 Үзсэн
27:23
2024-11-22
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд