Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Зөв шударга нь ялах болтугай, 6 цувралын 3-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

( Ноён Байден Ерөнхийлөгч болчихвол юу болох вэ? ) За, юу болох вэ гэж үү? Яг таг хэлэхэд үнэхээр хэцүү. Гэвч Америк олон улсад итгэлээ алдана. (Өө, хөөх.)

Гэтэл та надаас түүнийг яагаад тийм зан чанартай юм бэ гэж Та нарт эхлээд физик нөлөөллийн тухай жаахан юм хэлье. За юу? (За.) Тэр яагаад хүмүүсийн дургүй тийм зан чанартай байгаагийн гурван шалтгаан бий. Учир нь тэр юмсыг шууд хэлдэг. Ямар ч учир утгагүй зүйл ярьдаггүй. (За.) Мөн ердийн улс төрчтэй адилаар юмсыг хийдэггүй. За юу? (За, Багш аа.) Гэвч энэ нь улс оронд, дэлхийд тустай байдаг.

Тэр тийм зан чанартайн гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, өссөн орчин. Тэр бол Америк хүн. (Тийм.) Та нар “Соёл” гэдэг Америк киног мэднэ. Тийм үү? (Тийм, Багш аа.) Дэлгэцээр юу ч хамаагүй гардаг. Төрөл бүрийн хараал зүхэл, төрөл бүрийн хар яриа гээд энэ бүхний дунд тэр өссөн. (Энэ үнэн. Тийм.) Дээрээс нь үе тэнгийнхний нөлөөлөл байна, тэд бүгд тэгж хэлдэг эсвэл ихэнх нь тэгж хэлдэг, эсвэл сурагчдын ихэнх нь тийм зүйлс хэлдэг. Эсвэл хүүхдүүд хүртэл ийм зүйл хэлж байдаг. Бага хүүхдүүд, жижиг хүүхдүүд байнга л ийм төрлийн зүйлс хэлж байдаг. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Янз бүрийн нэрээр дуудаж, шүүмжилдэг гэх мэт. Тэгээд тэр үүнд дасчихсан. Үгүй юу? (Тийм.) Зүгээр л амнаас гарчихдаг. Тийм үү?

Би Америкт байхдаа заримдаа өөрөө ч гайхмаар зүйл хэлчихдэг байсан. Учир нь би бүр... одоог хүртэл би үүнийг Аулакаар (Вьетнамаар) юм уу Хятадаар хэлж зүрхлээгүй. Ойлгож байна уу? (Тийм ээ, Багш аа.) Би тэгж хэлэхэд, арай л хэтэрдэг. Гэвч Америкт байхдаа би тийм ч таагүй биш зүйл хэллээ ч, миний хувьд англиар хангалттай муу байдаг. Тийм үү? (Тийм.) Аймшигтай. Хэт дадчихсан үг учраас би англиар хэлж болно л доо. Гэвч би өөрийнхөө хэлээр юм уу хятадаар хэлж чадахгүй. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа) Германаар бас хэлж чадна, эсвэл францаар ч хэлж чадна. Уучлаарай. Заримдаа францаар “М” үсэгтэй. (Аан, тийм.) (Тийм, тийм.) Гэхдээ өдөр бүр юм уу байнга биш. Зарим тохиолдолд энэ нь зүгээр л амнаас гарчихдаг. Яагаад ч юм амнаас гарчихдаг. Өдөр бүр сонсоод байхаар, эсвэл байн байн сонсоод байвал дотогшоо гүн ордог ба дараа нь нэг өдөр зүгээр л үсрээд гардаг.

Тэгэхээр энэ бол өссөн орчин. (За, Багш аа.) Бүхий л кино, бүх соёл гээд Америкийн бүх нийгэм нөлөөлсөн. (За.) Тэгэхээр нэг залууг ганцааранг нь буруутгаж болохгүй, учир нь тэр улс төрийн талбарт төрөөгүй. (За, Багш аа.) Тэр бизнесмен байсан. (Тийм.) Тэгтэл, яагаад ч юм тэд түүнийг ерөнхийлөгчид өрсөлдүүлэхээр сонгосон. Тиймээс тэр хийх ёстой. Мөн тэр мэргэжлийн улс төрч байхаар сургагдаж, хүмүүжээгүй. (За, Багш аа.) Хэрэв багаасаа намд ороод, улс төрч болох бэлтгэл хийж, мөн улс төрийн хөтөлбөртэй байх юм уу, хүсэл тэмүүлэлтэй бол, (За.) бусад бүгдтэй адил байх гэж сурахыг хичээнэ. Жигдхэн ярьж, хэн нэгнийг гомдоохгүйг хичээнэ. Үргэлж зөөлөн талдаа байна, гэх мэт. (Тийм, Багш аа.) Гэвч Ерөнхийлөгч, эсвэл улс төрч өөр бусдаас өөр байх ёстой гэсэн хууль Америкт байхгүй. Тэдний олонх нь өөр биш. Тэд хээл хахууль авч, авлигад өртсөн нь ойлгомжтой байна мөн тэд... Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Тэгэхээр хэдхэн хүчтэй үгс үнэндээ юу ч биш. Гэмт хэрэг биш. Хүн бүрийн л хэлдэг хэдэн хүчтэй үг хэллээ гээд, тэр нь гэмт хэрэг биш, зүгээр л зан авир, (За.) зүгээр л дадал юм. Гэсэн ч, мэдээж, тэр илүү дипломатч байхыг сурсан байсан бол дээр байсан. (За.) Гэвч Америкийн хуульд Ерөнхийлөгч дипломат шиг ярих ёстой гэсэн тогтоол байхгүй. Тийм хууль байхгүй, тийм үү? (Тийм байхгүй.) (Байхгүй.) Мөн бусад хүмүүсийн гадна хэлдэг зарим үгсийг ерөнхийлөгч хэлэхийг хориглосон хууль байхгүй. (Байхгүй, Багш аа.) Тийм хууль байхгүй гэж бодож байна. Хуульч та надад хэл дээ. (Үгүй, байхгүй. Тийм хууль байхгүй, Багш аа.) Тийм үү, үгүй юу? (үгүй.) Мэдээж үгүй, хүмүүс тэгнэ гэж боддог, эсвэл магадгүй тэд тийм байхыг илүүд үздэг. Мэдээж, бид бүгд хүмүүс эелдгээр ярихыг илүүд үздэг. Гэвч эелдэг яриа нь сайн хүний суурь гэсэн үг биш. (За, Багш аа.) Тэгэхээр хүмүүс магадгүй үүнээс болоод түүнд дургүй байх. Сонинд эсвэл миний уншсан мэдээнд хэн нэгэн тэгж хэлсэн байсан.

Одоо, хоёрдугаарх нь. Хоёрдугаарт бухимдал. (Өө. Тийм.) Түүний оронд өөрсдийгөө тавьж үзвэл, тэр ямар их бухимдмаар байсныг ойлгоно. (За, Багш аа. ) Тэр тийм л байсан байх. (За.) Яагаад гэвэл Дээд Шүүх хүртэл Ерөнхийлөгчийг сонсохыг хүсэхгүй байгааг та нар харж байна. (Тийм.) Тэр сайн гэж итгэсэн зүйлээ илэрхийлэх эрхтэй бусдын л адил нэг иргэн. (Тийм, Багш аа.) Мөн тэр буруу гэж бодсон зүйлээ, нэн ялангуяа нийт улс орны хувь заяатай холбоотой зүйлд, (Үнэн. Тийм, Багш аа.) мөн олон улстай холбоотой зүйлд өөрийгөө илэрхийлэх эрхтэй. Тиймээс магадгүй тэр хэлэх ёсгүй хэдэн үг хэлсэн байж мэднэ. (За.) Би сонсоогүй. Гэтэл ямартай ч, хэвлэл мэдээлэл түүнийг янз бүрээр дуудаж байна. Би уншсан. Урьд нь би нэг томоохон мэдээллийн сувагт үнэхээр дуртай байсан. (За, Багш аа.) Байнга үздэггүй ч, өмнө нь үздэг байхдаа, тэр сувгийг үздэг байлаа. (За, Багш аа.) Үнэхээр хамгийн их таалагддаг нэвтрүүлэгч, гол нэвтрүүлэгч, ахлах нэвтрүүлэгч нь Ерөнхийлөгчөө доромжилж байна. (Хөөх.) (За.) Энэ түүний Ерөнхийлөгч байх чадвартай нь ямар хамаатай юм? Гэсэн ч тэр бол Ерөнхийлөгч. (Тийм.) Түүний байр суурийг, нэр цолыг хүндлэх учиртай, (Тийм.) яагаад гэвэл тэр улс орны тань үндсэн хууль, ардчилал, эх орны тань нэр хүндийг төлөөлөгч шүү дээ. (Тийм.) Түүнийг энэ мэт доромжлох нь өөрийн тань зан чанарын доод түвшнийг илтгэдэг. (За, Багш аа.) Би үүнтэй санал нийлдэггүй. Тиймээс тэд Ерөнхийлөгчийн зан чанарыг шүүмжлэхээсээ урьтаж өөрсдийнхөө зан чанарыг эргэн харах учиртай байсан юм. (За, Багш аа.) Тэгэхээр төрөл бүрийн “би” үзэл, муучлалт, шүүмжлэл ор үндэсгүй ирээд байхад Ерөнхийлөгчийн хувьд ажиллахад тун бухимдмаар байна шүү дээ. (За.) Түүний хийсэн сайн бүхнийг үл тоомсорлодог. (За.) Тиймээс тэр үнэхээр их бухимдсан байх. Тэр бүр хоёр дахь удаагаа өрсөлдөх тухай ч бодоогүй. (Хөөх.) Тэр яагаад хоёр дахиа сонгуульд өрсөлдөх болсноо санахгүй байна гэж хэлсэн нь тэр хүсээгүй гэсэн үг. Ойлгож байна уу? (Тийм.) Гэвч мэдээж түүний нам нь түүнийг шахаж мөн бусад хүмүүс, түүний дагагчид, дэмжигчид нь, сайн хүмүүс ятгаж, мөн тэр улс эх орныхоо төлөө болон дэлхийн төлөө хийх ёстой зүйлсээ бодоод Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахиа өрсөлдсөн. (Тийм, Багш аа.)

Гэтэл төхөөрөмжөөр ийм болчихсон. Төхөөрөмжөөр залилах үнэхээр амархан. (Тийм, Багш аа.) Тэд компьютероор төрөл бүрийн зүйлс хийдэг, бусдын сайн мэдэхгүй бусад төхөөрөмжийн талаар дурдалтгүй. (Тийм, Багш аа.) Мөн тэр төхөөрөмж нь миний сонссоноор хэдийнээ... Үүгээр тоглож, булхайцах зориулалттай хийгдсэн гэж мэдээгээр гарч байсан. (Өө, хөөх.) Энэ нь санаатайгаар зохион бүтээгдсэн ба бусад зарим улс оронд нэр хүнд муутай... (Хакердах боломжтой.) Айн? (Хакердаж ороод дараа нь...) Тийм, тийм хакердах юм уу өөрчлөх эсвэл хүссэн зүйлээ хийх боломжтой. (За, Багш аа.) Хэдэн технологи л мэддэг байх шаардлагатай. Би ямар ч технологи мэдэхгүй... Би өөрийнхөө компьютерыг ч сайн ажиллуулж чаддаггүйг та нар мэднэ. Гэвч олон хүмүүс технологи сайн мэддэг. (Тийм, Багш аа.) Маш сайн мэддэг. Бид хэдийнээ саран дээр очсон ба дараа нь Ангараг, Сураг гаргууд руу очих гэж байна. Ойлгож байна уу? (Тийм, тийм, Багш аа.) Мөн бид олон зуун сая гэрлийн жилийн тэртээх; бусад гаргууд, бусад галактикуудыг хэдийнээ харж байна. (Тийм.) Машин төхөөрөмжийг будилуулах бол үнэндээ технологи сайн мэддэг хүмүүст их амархан байх, тийм үү? (Тийм, үнэн.) Тэд тэгэхийг хүссэн л бол тэгж чадна. (Тийм.) Тэгээд илүү тоолох боломжтой, бага тоолох боломжтой... хэн ч тэнд үнэндээ шалгадаггүй. Тийм үү? (Тийм.) Шалгалаа ч, тэд очоод бичиж байгаа зүйлсийг нь шалгаагүй, дэргэдээ юу хийж буйг шалгаагүй, тийм үү? Тэд зургаан метрийн зайтай суудаг эсвэл заримдаа бүр сонгуулийг хянах гэж тоолох эсвэл санал хураах системд тийм зайтай суухыг ч зөвшөөрдөггүй. (За.) Энэ бүхэн бол танай сонинуудын мэдээлсэн зүйлс, за юу, бүгд муу мэдээ. Гэвч үүнд бас үнэн бий.

Бас өөр нэг илүү чухал зүйл нь гэвэл түүний дэлхийд ирэхээсээ өмнө хийсэн гэрээ. Би энэ дэлхийд ирэхээсээ өмөн гэрээ хийх ёстой байсныг санаж байна уу, (Тийм, Багш аа.) ийм ийм зүйлсийг хийж болохгүй гэсэн гэрээ. (Тийм, тийм.) Би ид шидийн хүч хэрэглэж болохгүй, хүмүүсийг анагаах гэж илтээр ямар нэг хүч ашиглаж болохгүй гэх мэт. (За, Багш аа.) Учир нь тэгчихвэл хүн бүр намайг дагана. (Тийм.) Оршихуйгаас минь аяндаа гарч буй, оршихуйгаас минь аяндаа ялгарч буй, эсвэл аяндаа цацарч буй үзэгдлээс бусдаар бол би санаатайгаар ямар ч хүчээ, ид шид гэх мэтийг ашиглан хүмүүсийг уруу татаж болохгүй. (За.) Та нар энэ бүхнийг мэднэ. (Тийм.) Тиймээс адилхан. Тэр улс эх орондоо болон дэлхийд агуу сайн зүйлс хийх хувь заяатай. Тиймээс тэр гэрээ хийх ёстой. (За, Багш аа.) Тэр шууд л гаднаасаа төгс харагддаг байж болохгүй. Ойлгож байна уу? (Хөөх.) Дипломат шиг өөгүй ярьдаг байж болохгүй. (За, Багш аа.) Гэх мэт. Энэ нь магадгүй түүний төлөх ёстой төлөөсний нэг. Ойлгож байна уу? (Тийм.) (Ойлголоо.) Тэгснээр түүний гэр бүлийн гишүүд нь, нэг хоёр нь түүний эсрэг болсон. Бас олон чадваргүй, эсвэл мэдлэггүй хүмүүстэй эсвэл адил үзэл зорилгогүй хүмүүстэй ажиллах нь үнэхээр бухимдуулдаг. (За, Багш аа.) Жишээ нь тэр зөвхөн энх тайвны төлөө байтал Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга нь бүгдийг бөмбөгдөхийг хүссэн гэж тэр хэлсэн. (Тийм, Багш аа.) Тэр зөвхөн бүгдийг нь бөмбөгдөхийг хүссэн, гэх мэт. Үнэхээр бухимдмаар. Тийм үү? (Тийм, Багш аа.)

КОВИД-19-ийн хувьд хүртэл түүний зөн совин нь хүмүүс маск зүүх ёстой гэж байхад, улсынх нь хамгийн дээд албан тушаалтай эмнэлгийн зөвлөх Др. Фаучи түүнд, “Өө, шаардлагагүй.” гэж хэлсэн. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Тэгтэл Др. Фаучи-г тэнгэрт тултал магтаж, тэд бүр Вашингтон ДиСи-д түүнд зориулсан өдөр хүртэл гаргаж, нэг өдрийг Др. Файчигийн өдөр болгосон. (Хөөх.) Ямар ч байсан нэгэнд, ийм зүйлийг би сонирхдоггүй болохоор сайн санахгүй байна. Та нар шалгаж болно. (За, Багш аа.) Мөн бид ханиаданд илүүтэй санаа зовних учиртай, өмнө нь байсан энгийн ханиаданд илүү анхаарах хэрэгтэй гэж хэлсэн. (За, Багш аа.) Тэр тэгж хэлсэн!

( Dr. Fauci: Тэгэхээр яг одоогоор үүнд санаа зоволтгүй, корона вирусээс илүүтэй улирлын хоёр дахь оргил цэгтээ хүрч байгаа томуунд илүү анхаарах хэрэгтэй... )

Бид эдгээр жижигхэн зүйлсээс илүүтэй ханиаданд илүү анхаарах хэрэгтэй гэж хэлсэн түүний хэлснийг сонинд хэвлэсэн байсан. (Тийм.) Тийм, та нар харсан уу? (Тийм, Багш аа.) Тийм!

( Interviewer: Корона вирусийн талаар төрөл бүрийн мэдээлэл харж байна, би маск зүүсэн дээр үү? Dr Fauci: Өө ямар ч хэрэггүй. АНУ-д яг одоо корона вирусээс болж хүмүүс маск зүүх ямар ч шаардлага байхгүй. )

Энэ бол тэр Ерөнхийлөгчийг дэмжээгүй гэсэн үг. Ерөнхийлөгч хүн бүрд өгөх гэж хэдийнээ маш их маск захиалсан байсан! Тэгтэл тэр зүгээр л тэгж хэлсэн! (За.) Энэ нь бас ноён Ерөнхийлөгчийг хуурч, өвдөхөд хүргэсэн. Др. Фаучи үүнийг юу ч биш гэж хэлсэнд итгэснээс болж тэр болон гэр бүлийнхэн нь өвчилсөн. (Өө.) Др. Фаучи КОВИД-19-ийг юу ч биш, энэ бол бол ердөө л нэг согог, ханиад илүү аюултай гэж хэлсэн. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Гэвч ханиаданд хүмүүс хэдийнээ дасчихсан ба, их зүйл байгаагүй. Тиймээс хэрэв тэр ноён Ерөнхийлөгчид үүнийг хөнгөн гэж хэлбэл, мэдээж тэр маск зүүхгүй шүү дээ. Тэр нэмж юм хийхийг хүсээгүй. (За, Багш аа.) Энэ нь үнэхээр муу, муу, муу болохыг тэр сүүлд нь харсан! Тэгээд тэр өөрийн биеэр хичээл зүтгэл гаргаж компани-д вакцин гаргах судалгаа хийлгэхээр маш их мөнгөөр гэрээ хийсэн. (За, Багш аа.) Хүн бүр түүнд, хүн бүр үүнд тав, зургаа, долоон жил зарцуулагдана гэж хэлсэн. Тийм үү? (Тийм, Багш аа.) Тэр тав, зургаа, долоон сарын дотор болгосон! (Тийм.) Хэн ч түүнийг их магтдаггүй! Та нар ямар нэг магтаал хараа юу? Байна уу? Үгүй. (Байхгүй.) Аль нэг сонинд, “Өө! Браво, ноён Ерөнхийлөгч!” гэснийг харсан уу? Үгүй! Тийм үү? (Тийм, Багш аа.) Өө үгүй! Магадгүй нэг хоёр бий. Зүгээр л, “Өө, энэ тун сайн.” гэсэн байсан. Зөвхөн, “Өө сайн хүү,” гэсэн байсан. (Тийм.) Бурхан минь. Би ерөнхийлөгч биш боловч бас бухимдмаар. Хүмүүс тийм байгаад би бас бухимдаж байна!

Ерөнхийлөгч Трамп шиг сайн хүнийг тэд хажуу тийш нь түлхэхийг хичээж байна. (Тийм, Багш аа.) Гэтэл хээл хахууль, залилантай холбоотой хүн өөртөө санал өгүүлэхийг хүсэж байна. Ойлгож байна уу? (Тийм ээ, Багш аа.) Мөнгө угаах энэ тэртэй холбоотой. Гэвч мэдээж тэр, дэд ерөнхийлөгч асан өөрөө үүнийг хийгээгүй. (За, Багш аа.) (Тийм.) Магадгүй үгүй, учир нь магадгүй тэд үүнд хараахан хүрээгүй байх, гэвч нэр нь хаа сайгүй байсан. (Тийм, Багш аа.) Бизнест, бизнесийн оффист, бизнес уулзалтад гээд төрөл бүрийн зүйлст байсан, тэр дэд ерөнхийлөгч байсан учраас түүний хүү нь юу ч хийхгүй байж үнэхээр их мөнгө олж байсан. (Хөөх.) Маш олон саяар нь. За юу? (За, Багш аа.) (За.)

Мөн хуучин цагт, Америкт одоогийнх шиг хууль байсан эсэхийг мэдэхгүй, гэвч дээр үед... учир нь одоогоор, хэдэн жилийн өмнөөс Хятад Америкийн дайсан болсон. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Өрсөлдөгч, ба дайсан, мөн Америкийн заналхийлэгч болсон. Сүүлийн үед хүмүүс тэгж хэлж байна. Би олон сониноос уншсан. Тиймээс хэрэв дайсантай тохиролцож, гар баривал эх орноосоо урвасан гэж үзэж ялладаг. (За.) Зөвхөн мөнгө угаалт ч биш. (За, Багш аа.) Хэдий зөвхөн сэжигтэн байсан ч тэр. Тийм учраас Францийн нам ноён Саркози-д санал өгөөгүй. Учир нь сэжигтэнд санал өгвөл энэ та үүнийг дэмжих юм уу эсвэл хамсаатан нь гэсэн үг. Гэвч Америкт хэт эрх чөлөөтэй байна уу, үгүй юу? (За.) Тэд эрх чөлөөг үнэхээр үнэлэхгүй байна. Бусад олон орныг тэд мэдэхгүй байна. Тиймэрхүү зүйл хийх л юм бол эсвэл ерөнхийлөгчтэйгөө тэгж харьцвал тэд хэдийнээ шоронд орох байсан. Аль эрт. (Тийм, тийм.) Тэд ил тодоо тэгэхгүй ч, ерөнхийлөгчийн талаар муугаар ярьсны тань төлөө өөр бусад шалтаг олоод шоронд хийх болно. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Америкчууд эрхэлжээ. Үнэхээр эрхэлж! Тэдний эрх чөлөөтэйгөө хэвээр байна гэж найдъя, учир нь ямар нэг зүйлийг үнэлэхгүй бол түүнийг нь авчихдаг. (Аа, тийм. Үнэн.) Энэ бол Ертөнцийн хууль. Хэрэггүй зүйлийг тань авах болно, үнэлэхгүй байгаа зүйл тань эрт орой хэзээ нэгэн цагт байхгүй болно. Тийм байдаг. Тиймээс та нар баяртай байгаа гэж найдъя, надад итгэсэнд баярлалаа. ( Хариултад тань баярлалаа, Багш аа. )

Та нар миний хэлсэн зүйлтэй санал нийлж байна уу? ( Санал нийлж байна, Багш аа. ) Хуульч яаж байна? (Тийм ээ, би санал нийлж байна, Багш аа) Та намайг Америкийн хуулийн дагуу ямар нэг буруу Зүйл хэлсэн гэж бодож байна уу? ( Үгүй, Багш аа. ) Ийм байдаг байх, тийм үү? ( Тийм, Багш аа. ) Сэжигтэнд санал өгөх юм уу, сэжигтний талд орсон хэнийг ч бай хуулиар тэднийг шалгадаг, Америкт бас ийм олон тохиолдол бий, тийм үү? (Тийм, Багш аа.) Учир нь түүнийг хамсаатан гэж сэжиглэдэг. Тийм үү? (Тийм.) Тэд тэр сэжиглэгдсэн хүнтэй хамт байдаг. Сэжигтэн хараахан буруутай болоогүй, (Тийм.) батлагдах хүртлээ сэжигтэн байна. Тийм үү? (Тийм, Багш аа.) Тийм учраас ноён Саркози ахин ерөнхийлөгчөөр сонгогдоогүй. Учир нь хүмүүс сэжигтэнд санал өгөхийг хүсээгүй. (Тийм.) Ойлгож байна уу? Түүний нэр нь цэвэрлэгдэх хүртэл. (За, Багш аа.) Магадгүй, цэвэрлэгдэхээр бол шүү дээ. Нөхцөл байдал ямар байгаагаас, гэмт хэргээс нь, эсвэл юу вэ гэдгээс хамаарна. Гэвч Америкт, үүнийг зөвшөөрдөг эсэхийг мэдэхгүй. Тиймээс надаас асуу. Би бас хэрхэн зөв хариулахаа үнэндээ мэдэхгүй байна. 100% гэх гэсэн юм. (За.) Би зүгээр л инээх боломжтой. Дээрээс бас би үнэхээр гуниглаж байна. За юу? (За, Багш аа.) Учир нь хүн бүр Америкыг ардчиллын сайн үлгэр жишээ гэж хардаг. (Тийм, Багш аа.) Шударга ёсны. Хамгааллын. Гэвч тэд ийм байна! Тэд зөв шударга, сайн, онцгой сайн Ерөнхийлөгчөө хамгаалахгүй байна. Өөрсдийнхөө Ерөнхийлөгчийг. Тэрээр олон удааг энэ байр сууринд байх гавьяатайгаа баталсан. (Тийм, Багш аа.)

( Ноён Байден Ерөнхийлөгч болчихвол юу болох вэ? ) За, юу болох вэ гэж үү? Яг таг хэлэхэд үнэхээр хэцүү. Гэвч Америк олон улсад итгэлээ алдана. (Өө, хөөх.) Учир нь улсынхаа дээд удирдагчид ийм шударга бусаа, ийм хүндэтгэлгүй хандаж, (За, Багш аа) мөн түүний эсрэг олон аргаар ийм санаатай үйлдлүүд үйлдсэн. (Тийм.) Хүмүүс бас хэвлэл мэдээлэл, үндсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад итгэхээ болино. Би үүнд санаа зовж байна. (За, Багш аа.) Тэгэхгүй гэж найдъя. Гэхдээ энэ бол хэт илт байна. Дэндүү илт. Хэрэв хуулийн систем нь ажиллахгүй бол хүмүүс үүнд итгэхгүй. (За, Багш аа.) Хэвлэл мэдээлэл үнэнийг мэдээлэхгүй, зөвхөн худал, ялгаварласан нийтлэл гаргаад байвал хүмүүс хэвлэл мэдээлэлд итгэхгүй. (Тийм, ойлгож байна, Багш аа.) Энэ ийм энгийн. (За, ойлголоо.) Тиймээс хэрэв Америкчууд бас хуулийн системдээ итгэж чадахгүй бол олон улсын хүмүүс яаж Америкт итгэх вэ. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Би үүнд санаа зовниж байна.

Тийм, бүх зүйл сайнаар эргэнэ гэж найдъя. (За, Багш аа.) За. Бид сайн ерөнхийлөгчийн төлөө залбиръя. (Тийм ээ, бид залбирч байгаа, Багш аа.) Би залбирсаар байгаа. Боломж гарах бүрд залбирдаг. Та нарт ийм л зүйл хэлж чадахаар байна. За юу? (Маш их баярлалаа, Багш аа.) (Баярлалаа, Багш аа.) Зүгээр дээ. Америкийг Бурхан ивээх болтугай. Бурхан тэднийг энэ эмх замбараагүй байдлаас гаргах болтугай. Зөв шударга нь ялж, улмаар улс эх орон тань илүүрхсээр байж, дэлхий дахин үлгэрлэн дуурайх сайн, шударга, ардчилсан улс байх болтугай. (За, Багш аа. Баярлалаа.) (Амен.)

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
240 Үзсэн
36:10
2024-11-26
2 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд