Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хүмүүний биеийн үнэ цэнэ, 8-ын 1-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Сайн байцгаана уу, Оройн Дээд Бурханы болон гурван цаг, арван зүгийн хамаг Бурхдын хайртай, миний хамгийн хайртай гайхалтай найзууд минь? Та нарыг бүх Бодисадва буюу Гэгээнтэн Мэргэд хайрладаг тул та нарыг аврахын тулд, дэм болж, туслахын тулд, маш ихээр эрэлхийлсэн, зүй ёсны Диваажингийн Гэрт тань буцаан аваачихаар энэ дэлхий дээр бууж ирэх ёстой болдог.

Шашны талын нэр томьёо дэндүү олон юм. “Диваажингийн Гэр” гэж хэлэхэд энэ нь Бурханы Орон, олон өөр Бурханы Орон гэсэн утгатайг та нар мэднэ. Харин Бурханы Оронд хүрч болох өөр өөр дэс түвшин байдаг. Энэ нь материаллаг түвшинд байхдаа оюун санааны буян хэр их хурааснаас тань хамаарна. Та нар үүнийг мэдэж байгаа, та нар бүгд үүнийг мэднэ. Хэрэв та нарын зарим нь шинээр авшиг хүртсэн бол ойлгуулахын тулд би дахин хэлэх ёстой. “Диваажин”, “Бурханы Гэр”, “Бурханы Орон”, “Буддагийн Гэр” гээд аль нь ч бай нэр томьёонд бүү баригдаарай.

Та бүхний өдөр тутам харж, хүрч мэдрэн, талархдаг эрдэнэт хүний биеийн үнэ цэний талаар бид өнгөрсөн удаа ярилцсан. Хүний биеийг олж төрөх нь саяд нэг удаа тохиох боломж хэмээн Будда айлдсан байдаг. Хүний биеийг олж төрөх заяатай байх нь сохор яст мэлхий-хүн мянган жилд нэг удаа далайн гадарга дээр гарч ирэхтэй адил хэцүү гэсэн сургаал үлгэрийг Тэрээр айлдсан байдаг даа. Мөн яг тэр мөчид усны гадаргуу дээр модны тайрдас хөвөн явж байдаг. Тэр тайрдас дундаа нүхтэй. Тэгээд өнөөх яст мэлхий-хүн толгойгоо тэр нүхээр шургуулж таардаг.

Хэн нэгэн, ямар нэг сүнс хүний биеийг олно гэдэг ийм хэцүү байдаг байх нь. Хүний ​​биеийг олон талаар хэрэглэж болно. Та нар мэдэж байгаа. Ихэнх хүмүүс үүнийг зөвхөн биеийн зугаа цэнгэл, амь зуулга, элдэв материаллаг салбарт амжилт олоход ашиглаж байна. Гэтэл хүний бие илүү их учиртай.

Энэ биеийнхээ тусламжтайгаар та нар гайхамшгийг бүтээж чадна. Ид шидийн хүчтэй болж, хүмүүст туслах боломжтой, мэдээж бас хор хөнөөл учруулах боломжтой. Энэ тухай дараа нь ярья. Толгойноос хөл хүртэлх бүхэл бүтэн буй биеийн тань өчүүхэн ямх бүр хэчнээн олон гайхамшгийг танд өгдөг болохыг дээд түвшинд хүрч гэгээрсэн хүн биш л бол олж мэдэх боломжгүй. Үүнд энэ төрөлдөө хүрэхэд амаргүй.

Будда, Түүний бүх биш цөөн хэдэн шавь зэрэг зарим хүн л хүрч чадна. Тэр байтугай Буддагийн арав дахь үеийн залгамжлагч ч чадахгүй. Мөн жишээлбэл Есүс Христ, Гүрү Нанак Дэв Жи, Лорд Махавира зэрэг хүрч чадсан. Би бүгдийг нь дурдаж чадахгүй. Гэхдээ эдгээр Их Багш нар тамаас Асуурийн түвшин, тэгээд бидний амьдарч буй биет ертөнцийн хооронд дээш доош зорчиж, тухайлбал, биет ертөнцүүдийн нэг болох манай ертөнцөөс хамгийн доод түвшний Диваажин, цаашлаад Бурханы таалалд нийцвэл байж болох хамгийн дээд Диваажин хүртэл бүх зүгээс ирж очин, орж гарахын төлөө л оюун санааны ертөнцийг эзэмшсэн юм биш.

Тэгэхээр, оюун санааны ертөнцийг эзэмшихийн тулд бид юу хийхээ аль хэдийн мэддэг болсон. Учрах заяа байгаад учирсан тэр Их Багш маань орчлон ертөнцийг бүхэлд нь хөндлөн туулж таньсан эсэх, мөн биднийг, тухайлбал одоогийн манай дэлхий шиг үйлийн үрийн зовлонт хорвоогоос алс хол хаа нэгтээ гэтэлгэж чадах жинхэнэ Их Багш мөн эсэхийг танихын тулд залбирна, шалгана. Энэ хэцүү аялал. Гэхдээ аливаа хүн Их Багштай учрахын тулд Бурханд чин сэтгэлээсээ даатган залбирч, мөн Оройн Дээд Бурхан, Гэгээнтэн мэргэд, Будда нарын авралд багтаж, Тэднээс тусламж авахын төлөө, Их Багш энэ дэлхийд биеэр хэдийнээ заларсан буюу заларч айсуй бол Түүнтэй учрахын төлөө өөрийн бие, сэтгэл, бодол санаа, сэтгэлзүйн болон оюун санааны хувьд юу чадах бүхнээ хийвэл амархан. Танд амьд сэрүүн Их Багш заавал хэрэгтэй. Тэгж байж та гэтлэн гэгээрэх амьд Хүч, мөнхийн амар амгалан, аз жаргал, адис ерөөлийн дамжлагыг авч чадна.

Мөн санаанд тань багтах ямар ч хүчийг төгс гэгээрэлд хүрснийхээ дараа олж авах болно. Гэхдээ үүнээс өмнө та хэдийн асар их адислал, гайхамшгийг бүтээх хүч, өөртөө болон бусдад туслан, өөрийгөө болон бусдыг адислах хүч чадалтай болсон байна. Өмнө нь олон айлдвар сонсож байсан болохоор та нар бүгд үүнийг мэдэж байгаа. Хэрэв шинэ хүн бол DVD юм уу Суприм Мастер Телевизийн вэбсайтад байгаа эдгээр бүх айлдварыг үзэх боломжтой. Тархи бодлын түвшинд ухаарч, илүү ихийг ойлгож авахын тулд аль болох ихийг хайж олоод, уншиж, сонсоорой. Сүнс бол авшиг хүртэх үед, бүр түүнээс ч өмнө, авшиг хүртэх сэн гэж хүсэж байхад тань аль хэдийн ойлгочихсон байгаа. Харин бодол тархинд сайн ойлгуулах хэрэгтэй. Учир нь бодол амархан эндүүрч төөрөлдөн, хорвоогийн сөрөг хүчний нөлөөнд автаад, таныг уруу татаж, оюун ухаан, билгүүн ухааныг тань харалган болгох нь бий.

Хүний бие махбод толгойноосоо хөл, үснээсээ хөлийн хумс хуруу хүртэл олон гайхамшиг, ер бусын хүч чадлыг агуулж байдаг. Бие хэмээн нэрлэдэг энэхүү махбодон сүмдээ өвлөгдөн ирсэн хүч чадлыг эзэмшвэл Диваажингаас там, өнгөрснөөс, одоо, ирээдүй хүртэл бүгдийг мэдэж чадна. За, би үүнийг хялбарчилъя. Тэгж болох байх. Гэхдээ бие махбодод тань бүгдийг нь ашиглаж чадахгүй, эсвэл үнэхээр тэгэх шаардлагагүй өчнөөн олон юм бий. Мэдээж өөртөө хэрэгтэй бүх зүйлийг биедээ өвлөгдөж ирсэн мэдээллээс авч болно. Надад хэрэглэх үг сонгох амаргүй байна. Учир нь энэ супермаркетаас найрлага бүрийг нь бэлэн хэвлэчихсэн худалдаж авч болох зүйл биш юм.

Гэхдээ мэдээж Бурхан үүнийг муу хүмүүс ашиглаж чадахгүй байхаар ухаантай бүтээсэн. Шулам, зальт төлгөч гэх мэт муу хүмүүс миний хэлсэнчлэн зөвхөн Асуурийн ертөнцөөс юм уу үйлийн үрийн завсраас арчаагүй хар шид хийж чадна. Тэд бие махбодын мэдээллийг ингэж эзэмшиж чадахгүй.

Үйлийн үрийн Хаан бүхнийг мэдэх учраас хүн цэвэр ариун сэтгэлтэй байх ёстой. Бодож амжихаас тань ч өмнө, бодсоны тань дараа, та юу ч төлөвлөж байсан энэ бүхэн далд ухамсарт тань бичигддэг. Тэгээд Үйлийн үрийн Хаан энэ бүхнийг тань мэдэх болно. Тиймээс бид юу ч нууж чадахгүй. Энэ Орчлон ертөнц нэвт тунгалаг гэж би та нарт олон удаа хэлсэн дээ. Зүрх сэтгэл тань үргэлж нээлттэй байдаг тул бүх талаас нь хэдийд ч хэн ч харж болно. Зарим хүн үүнийг хардаггүй ч Диваажингийн төрөлтнүүд үүнийг харах болно, бусад ертөнцийн олон өөр өөр Хаад бүгд үүнийг харах болно. Гол нь Үйлийн үрийн Хаан бидний юу бодож, юу төлөвлөж, юу хүсэж байгааг бүгдийг нь мэддэг.

Одоо, жишээ нь, би та нарт хэлье, бие махбодоос ашиг тус хүртэх хэрэглэж болох нэг байрлал бол та нарын мэддэг Аялгууны байрлал. Ертөнцийн (дотоодын Диваажингийн Аялгуу, Бурханы Үг, Будда нарын сургаалаар та нарын бясалгалаа хийдэг байрлал. Энэ бол зөвхөн нэг нь. Үүнийг бид хүмүүст бүр нээлттэй хэлэх ч боломжгүй. Мэдээж зарим хуурамч (бясалгагч нар) орж ирээд, үүнийг төдийлөн ашиглаж чаддаггүй. Учир нь хэрэв тэдний сэтгэл муу бол тэдний хүрч чаддаггүй дотоодын гүнд зарим мэдээлэл байдаг. Тэд сурлаа ч нэг их ашиглаж чаддаггүй, эсвэл тэд юу ч сонсдоггүй. Тиймээс бүх Диваажингуудын Хамгаалагчид Жинхэнэ Сургаалыг хамгаалахаа мэддэг юм. Энэ бол зөвхөн ганц нь.

Гэвч тэр байрлал дангаараа, хэрэв та үүнийг биеийн бусад байрлалтай хослуулбал маш их, илүү их зүйлд хүрэх болно. Үүнийг би та нарт хэлж чадахгүй. та нар биеийн бусад байрлалтай хослуулахгүйгээр хэдийн их зүйл мэддэг. Гэсэн ч би та нарт үнэхээр дамжуулах боломжгүй илүү олон зүйл бий. Бурхан надад үүнийг ил тод, эсвэл хэн нэгэнд дамжуулахыг зөвшөөрдөггүй. Тэр хүн нь цэвэр ариун нэгэн байх учиртай. Цэвэр ариун бус байх юм бол энэ дэлхийн өөр хэний ч мэдэж чадахгүй асар их мэдээллийг агуулсан биеийн энэ бүх нууц байрлалаар бясалгах гэхэд нь түүнд хор хөнөөл учирч болзошгүй юм. Бурхан үүнийг хэн дуртайд нь өгөөд байдаггүй. Тэр дайд хүрсэн хүмүүсийг сонгодог.

Одоо та нарт би зааж өгч чадахгүй нь уучлаарай. Надад зөвшөөрөөгүй. Мөн түүнчлэн би та нарт зааж өгөхийг хүслээ ч, надад заахыг зөвшөөрсөн байлаа ч бид ойрхон байж, яг хамт дэргэд байж бүх байрлалыг нэг бүрчлэн дуурайн цээжилж, сурах ёстой болно. Та нарт энэ тухай ярихыг ч зөвшөөрөөгүй. Та нарт энэ талаар бичихийг ч зөвшөөрөөгүй. Гол нь тэр. Гэхдээ зарим нь хэдийнээ нээлттэй байгаа учраас би эдгээр олон нийтэд ил байрлалыг тайлбарлаж өгч болно. Бурхан надад үүнийг зөвшөөрсөн. Нэг их дэлгэрэнгүй биш заримыг нь жишээ болгоё.

Яагаад гэвэл дэндүү олон, хэтэрхий олон бий. Тухайлбал дэлхийн нэг жилийн мэдээллийг авах байрлал, ирээдүйн хоёр жилийг харах байрлал гэж бий. Мөн өөр бусад олон зүйлийг мэдэж авах байрлал байдаг... Мэдээж хэрэг өөрөө олж мэдэх нь өөр хэрэг бөгөөд амархан. Гэхдээ хэрэв та нар энэ бүхнийг дэлхийн төлөө мэдэхийг хүсвэл зарим саад байж магадгүй. Мэдээж хэрэг маяа та нарыг алах, хорлох, саад учруулах, ямар ч хамаагүй аргаар зорилгыг тань хойшлуулахын тулд мөчөөгөө өгөхгүй тулалдах болно.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (1/8)
1
2024-06-28
16042 Үзсэн
2
2024-06-29
10231 Үзсэн
3
2024-06-30
9516 Үзсэн
4
2024-07-01
9304 Үзсэн
5
2024-07-02
8235 Үзсэн
6
2024-07-03
7720 Үзсэн
7
2024-07-04
7325 Үзсэн
8
2024-07-05
7167 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-23
81 Үзсэн
2024-11-22
964 Үзсэн
27:23
2024-11-22
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд