Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хүмүүний биеийн үнэ цэнэ, 8-ын 2-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Өө, дашрамд хэлэхэд дөрөв хоногийн дотор надад гурван сонголт байгаа гэдгийг та нарт хэлмээр байснаа саналаа. Нэгдүгээр сонголт бол эцсийнх, сөрөг хүч намайг аймшигт аргаар хороох учраас би алагдах болно. Тэгэхээр, би зүгээр л үхэж мэднэ. Надад биечлэн туслах хэн ч байхгүй, энэ талаар хэн ч мэдэхгүй. Мэдлээ ч бүр хэзээ хойно мэднэ. Хэзээ гэдгийг би хараагүй. Өөр нэг сонголт бол сөрөг хүчнийхэн намайг хороохуйц хүн олохгүй байх гэж найдан намайг таних хүнгүй хол газар руу явах ёстой. Гуравдугаар сонголт бол... Би хэсэг завсарлах хэрэгтэй боллоо. За. Одоо арай дээрдлээ. Сэтгэл минь их хөдөлсөн учраас түр зогсох хэрэгтэй боллоо.

Одоо, гурав дахь нь сайн, азтай сонголт. Би амьд мэнд байн, та нартай хамт байж, Диваажингаас ирсэн сургаалыг та нарт айлдан, Бүх Будда, Бурханы нигүүлслээр надад хэлэхийг зөвшөөрсөн бүх зүйлийг би та нарт хэлэх боломжтой. Амьд сэрүүн биетэй ч Их Багш та нарт бүх зүйлийг тэр бүр хэлэх боломжгүй. Будда нэгэнтээ айлдахдаа Тэрээр гараг дэлхийн бүхий л ойн навчистай харьцуулахад Түүний шавь нартаа айлдсан нь атгын чинээ төдий гэсэн. Иймд Тэрээр хэчнээн ихийг айлдаж чадсан ч, хэчнээн ихийг чадаагүйг харж байгаа биз. Түүнээс гадна үүнд цаг их орно, мөн шавь нарын биеийн өгөгдөл чадамжаас хамаарч, юм бүхнийг ойлгох хурц ухаан тэр бүр байдаггүй учраас тэр.

Будда нэгэн удаа өөрийн хамгийн үнэнч туслах, хувраг Анандад Тэрээр хэрэв хүссэн бол биет ертөнцөд үүрд үлдэж чадах супер хүчийг олж авсан гэж хэлж байсныг сана даа. Тэр Анандагаас асуужээ. Ананда анх удаа нойрмог маягтай, сонсолгүй сууж, хариу юу ч өгүүлсэнгүй. Хоёр дахь удаагаа Ананда мөн л сонсолгүй, хариу хэлэлгүй, ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Гурав дахь удаагаа Буддаг дахин асуухад Ананда мөн л юу ч хэлсэнгүй. Хэрэв Тэрээр “Ай, Орчлонгийн Дээд Хүндтэн Та минь бидэнтэй үүрд үлдэж хайрла. Учир нь Та бидэнд хэрэгтэй. Зовлонт хорвоогийн хамаг амьтан бидэнд Та маш их хэрэгтэй.” гэж хэлсэн сэн бол. Даанч Ананда юу ч хэлсэнгүй.

Түүний дараа Маяагийн Хаан Будда дээр ирээд “За, гурван сарын дотор Та дэлхийг орхих хэрэгтэй. Учир нь Та хэнд ч хэрэггүй.” гэжээ. Хэрэв хариулахгүй бол, Будда болон аливаа Их Багш юуг ч гурваас дээш удаа асууж болдоггүй. Будда иймээс л биднээс одсон юм. Энэ бол зүрх сэтгэлд минь байдаг хамгийн том харамсал. Хэрэв Будда энд байсан бол дэлхий маань хамаагүй дээр, хамаг бүхэн тааламжтай амьдарч болох диваажин байх байв. Яагаад гэвэл Будда энэ дэлхийд бие лагшнаараа заларсаар байсан бол зөвхөн хэдэн мянган шавьтай байгаад зогсохгүй улам бүр олон шавьтай байх байсан бөгөөд Түүний Нигүүлсэл, өршөөлт сургаал нь дэлхий даяар түгсэн байх байлаа. Тэгээд дэлхий маань өөрчлөгдсөн байх байлаа.

Өнөө цагт илүү дэвшилтэт технологи, бүх төрлийн ая тух, зам тээвэр өндөр хөгжсөн учраас Буддагийн сургаал гагцхүү хуучин маягаар хэвлэгдэн, хаа нэгтээ номын санд юм уу сүм хийдэд хадгалагдахын оронд гараг дэлхий даяар түгэн дэлгэрэх байсан. Өөрөөр хэлбэл лам хувраг, гэлэнмаа нар л уншдаг бус, Будда өөрийн үгээр, Өөрийн биеэр, Өөрийн дуу хоолойгоор хүргэн, хэмжээлшгүй их Хүчээр хүмүүсийг сэрээх байсан сан. Эс бөгөөс судар ном уншаад л гэгээрч, ертөнцийг өөрчилчихдөг байсан бол Бурханы шашин шүтэгч өдий олон сая хүн үүнийг аль эрт хийчих байсан шүү дээ. Өдөр бүр Буддын судруудыг олон зуун мянга ч юм уу сая сая лам хувраг, гэлэнмаа нар уншдаг байх. Тэглээ гээд дэлхий өөрчлөгдсөнгүй. Их Багш Өөрөө айлдахын ялгаатай тал гэж бий. Учир нь Будда шиг, Есүс шиг гэгээрсэн Их Багшийн айлдсан бүхэн ээ Бурхан минь, бүх хүний сүнсийг, бусад төрөлтнүүдийг ч гэсэн зүрх сэтгэл, оюун ухааных нь хувьд сэрээж сэхээрүүлэх асар их Хүчтэй. Өөр хүн хоолойгоороо давтах нь адилгүй. Учир нь тэр хоолойнд үүнийг дэлхийд, гаднах хүмүүст дамжуулах хангалттай хүч байдаггүй. Та нар мэдэж байгаа.

Ямартай ч үүнд нэг их санаа зовох хэрэггүй. Юмыг яаж мэдэх вэ гээд л би хэлж байна. Үйлийн үрийн Хаан миний үхэх сэхэхийг шийдэх дөрвөн өдрийн талаар энэ бүх мэдээллийг өгсөн юм. Мөн Маяагийн зүгээс, үйлийн үрийн завсрын сөрөг хүчнээс надад тулгах гэж буй эмгэнэлтэй хор хөнөөлийг даван туулах арга замыг Тэр надад илчилж хэлсэн. Гэхдээ би итгэлтэй биш байна. Яах вэ, би чадахаар юм шиг санагдаж байгаа. Гэхдээ л 5%-ийн эргэлзээтэй. Өөдрөг байхын тулд, чадна гэдэгтээ итгэлтэй байхыг би хичээж байна. Гэхдээ хэрэв миний нөхцөл байдал дээр дэлхийн үйлийн үр нэмэгдвэл итгэлтэй байж чадахгүй гэдгийг шударгаар хэлэх хэрэгтэй.

Нэгдүгээр сонголт дийлж, хоёр, гурав дахь нь бүтэлгүйтвэл би та нарт хэзээ ямагт маш их хайртай гэдгийг минь санаж яваарай. Энд ч, доод, дээд Диваажинд ч, өөрийн дээд Диваажинд ч ямагт хайртай байх болно. Би та нартай үргэлж хамт байж, та нартаа туслан, дэмжиж, хамгаалан, аварч, боломжит бүх талаар дэвшүүлнэ. Та нарыгаа хэзээ ч, яавч орхихгүй. Гэхдээ та нарыг аврахыг хичээдэг бүх Гэгээнтэн Мэргэд буюу гурван цаг, арван зүгийн Будда, Бодисадва нар болон Бурханы Төгс Хүчний ивээлийг хүртэх дайтай байхыг та нар аль чадахаараа хичээгээрэй. Хүртэх дайтай байгаарай гэж гуйя. Аль чадахаараа хичээ. Тэгээд л болно. Хийх зүйл тань ердөө л энэ. Хамаг чадахаараа хичээ.

Надад ямар нэгэн зүйл тохиолдлоо гэхэд, надаас сураг дуулахгүй бол, намайг дахин харахгүй бол чадах чинээгээрээ үргэлжлүүлээд бясалгалаа хийгээрэй. Мөн чадахгүй болох хүртлээ Суприм Мастер Телевизээ үргэлжлүүлээрэй. Та нар хэдэн жил сургагдсан байгаа. Яах ёстойгоо та нар мэднэ. Хэрэв би та нарыг засаж залруулан, чиглүүлж, та нарт ямар нэгэн шинэ зүйл санал болгох юм уу та нарт биеэрээ ямар нэг байдлаар туслахаар тэнд байхгүй бол би сүнслэг байдлаар хийх болно. Би та нартай ямагт хамт байна. Зөвхөн тайван байж, дотогшоо хандаарай. Тэгвэл та нар миний юу хэлэх гээд байгааг сонсож, харж, мэдэрч, ойлгоно. Цэвэр ариун, дотооддоо аниргүй байх үедээ та нар сонсож, ойлгож, мэдрэх болно. Та нар минь үүрд ивээгдэг. Амен. Баярлалаа.

Миний бие одлоо ч, үнэхээр ийм зүйл боллоо гэхэд юуг ч бүү буруутга. Энэ бол дэлхийн үйлийн үр дэндүү том байгаагаас л, бас хорон шид, сөрөг хүч хавсарснаас болсон хэрэг. Энэ шулам-эмэгтэй зөвхөн ганцаараа ч биш, 510 дагагчтай, тэд нь бүгд чөтгөрүүд, бүгд харгис хорон, бүгд муу. Ижил нь ижлээ татдаг. Тэгэхээр тэр тийм ч хялбар биш. Будда амьд сэрүүн байхдаа шавь нарынх нь үйлийн үр хэтэрхий хүнд байсан учраас гурван сарын туршид юу ч идэж чадаагүй гэдэг. Тэр адууны тэжээл идэж байсан. Тэр явдал Энэтхэгт болсон. Дорно дахинд хүмүүс өнөө хэр нь лам нарт илүү хүндэтгэлтэй ханддаг, ном айлдварт нь дассан, сүнслэг бясалгагчдыг хүндэтгэх хүмүүжлээр өссөн байдаг. Тэгсэн ч үеэл нь Буддаг хороох зорилгоор дээрээс нь хад унагаад хөлийн хурууг нь л тастаж чадсан. Бас Есүс Эзэн Үнэнийг заахаар ил гарч ирснээсээ хойш хавчигдсаар, эцэст нь загалмай дээр цовдлогдсон.

Хүмүүсийн хүчирхийлэлтэй үйлдлээс болж биет ертөнц ийм тэсвэр тэвчээргүй, энэрэлгүй бүдүүлэг энергитэй байгаа юм. Хэр их хугацаа өнгөрснийг бид тоолох аргагүй. Тэгэхээр одоо системийн хувьд цар тахал, тахал өвчин, байгалийн гамшгийн сүйрэл гэх мэтээр сүйдэж байна. Гэхдээ тэгсэн ч дэлхийн үйлийн үрийг хангалттай цэвэрлэж чадахгүй байгаа. Тэгэхээр одоо ноцтой цаг үе тохиож байна, төгсгөлтэй нүүр тулж ч мэднэ. Бүх сахиусан тэнгэр, бүх Диваажин бүх Бурхад, Их Багш нар, Бүхнийг Чадагч Бурхан хүртэл бидэнд туслахыг хичээж байна. Харин бид өөрсдөдөө тус болох арга хэрэгслээ авах хэрэгтэй. Гэтлэх эрх чөлөөг бидэнд өгөх тэр зам мөрийг бид сонгох ёстой. Гэвч бид тэгэхгүй байна. Тэгэхгүй байна. Учир нь бид хүчирхийлэл үйлдвэл өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг шиг хүчирхийлэл л эргэж ирнэ. Энэ бол “Юу тарина, түүнийгээ хураана” гэдэг шиг юм.

Туслагчид гагцхүү чадах бүхнээ хийгээд, нулимс урсгана. Тэд чадах бүхнээ хийдэг. Гэтэл бид бол өөрсдөдөө жинхэнэ туслах ёстой, жинхэнэ Будда Чанараа ядаж жаахан ч атугай үзүүлэх ёстой гол дүрүүд нь юм. Хэрэв бид хараахан ухаараагүй, Буддагийн зэрэгт хараахан хүрээгүй бол ядаж жаахан энэрэл нигүүлсэл гаргах хэрэгтэй. Мөн бид Бурханы өршөөлт үрс гэдгээ харуулах учиртай. Эс бөгөөс бид юу ч хүртэхгүй. Бид үргэлжлүүлэн бусад хүмүүст, бусад бүх төрөлтөнд хүчирхийлэл үйлдсээр байвал тарьснаасаа өөр юуг ч эргүүлж хүртэх арга байхгүй. Юу тарина, түүнийгээ хураана. Ямар үйлийн үр тарина, яг адил үр дагаврыг эргүүлэн хүлээж авах болно.

Бүх шашинд адил зүйл хэлдэг: Христийн шашинд ч, Буддын шашинд ч, Жайн шашинд ч, Хинду шашинд ч, Исламын шашинд ч адил зүйл хэлдэг. Гагцхүү бид үүнийг ойлгож, дадуулах л ёстой юм. Бид өөр өөрсдийн шашнаасаа тэрхүү сургаалыг нь олоод дадуулах хэрэгтэй. Тэгвэл ойлгоно. Эс бөгөөс Гэгээнтэн, Мэргэд, эсвэл Будда ч илүү ихийг хийж чадахгүй.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (2/8)
1
2024-06-28
16042 Үзсэн
2
2024-06-29
10231 Үзсэн
3
2024-06-30
9516 Үзсэн
4
2024-07-01
9304 Үзсэн
5
2024-07-02
8235 Үзсэн
6
2024-07-03
7720 Үзсэн
7
2024-07-04
7325 Үзсэн
8
2024-07-05
7167 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-23
81 Үзсэн
2024-11-22
964 Үзсэн
27:23
2024-11-22
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд