Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Энэ хүнд бэрх, харгис шийтгэлийн цаг үед амь насаа хэрхэн аврах вэ”, 5 цуврал лекцийн 5-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Бодоод үзээрэй, надад бол тун инээдтэй санагдаж байна. Маш олон лам хувраг над шиг нэг жижигхэн, хөгшин эмэгтэй рүү дайрч, эсвэл нэрийг минь ашиглан, нэр төр, эд хөрөнгө олж байна. Зөвхөн эрчүүд! Тэд бүгд эрчүүд. Аулакын (Вьетнамы) сэтгүүл, сонин, захидал, лекц, яриа зэргээс эшлэв. Эрчүүд! Бурхан минь. Тэдэнд миний ажил амьдрал, хувийн амьдрал, тэр ч байтугай өмнөх хувийн амьдрал, одоогийн хувийн амьдрал руу хошуугаа дүрэхээс өөр хийх зүйл байхгүй юм байх даа. Хөгийн биш гэж үү? Эрчүүд юунд ингэнэ вэ? Эрчүүд л шуналтай, нэр төрд дуртай байдаг байж магадгүй юм. Тэд эрчүүдийг, улс орноо үнэхээр муухай харагдуулж байна.

Бүгд Ау Лак (Вьетнам) хүмүүс, миний үнэхээрийн их хайрлаж, ил ч, далд ч хамгаалах гэж энэ олон жил хамаг чадлаараа хичээж ирсэн улсын хүмүүс. Зарим нь бүр миний чадах чинээгээрээ хичээж, амь насаараа дэнчин тавьж, аврах гэж дэлхийг тойрон гүйж, Толгойдоо буу тулгуулж, тэдний төлөө зодуулж байсан. Тэдэнд тусалсныхаа төлөө, туслах гэж хичээснийхээ төлөө өөр өөр улс орны хэвлэл мэдээллийн дайралтад өртөж, дарамтлуулж, доромжлуулсан! Цаг авсан байлаа ч халуун наранд, хаалганых нь хажууд олон цагаар хүлээлээ ч, дотор болсон асуудлаас болоод юм уу нэг хүндтэй хүн ирснээс болоод уулзуулдаггүй байлаа! улс орнуудаас тэднийг хүлээн авахыг гуйж байсан дүрвэгчид. Тэд эргээд, итгэл сэтгэл рүү минь ус цацлаа.

Гэхдээ хүмүүсийн олонх нь мэдээж ойлгодоггүй. Энэ бол энгийн зүйл. Иймд тэр хүмүүсийг би буруутгахгүй. Гагцхүү дайн дэгдээж, хүмүүсийг амьдаар нь идэж, дэлхийд хөнөөл учруулахыг оролдож буй чөтгөр лам нар ба тийм этгээдүүдийн тухай л ярина. Бурхан намайг тэгээсэй гэсэн учраас тэр. Учир нь би мэдсээр байж, үл тоомсорлож, хүмүүст хор хөнөөл учруулахыг зөвшөөрөхгүй. Харин хүмүүс буруу ойлгоод байдаг. Байж болох зүйл. Лам хүмүүс хүртэл Буддын шашныг суралцсан байх учиртай хэр нь тэд Буддагийн судруудын талаар тийм их зүйл мэддэггүй. Тэд Буддагийн зааж байсан зүйлийг төдийлөн сайн ойлгодоггүй. Асуудал нь үүнд байгаа юм.

Чөтгөр лам нарын тухайд тэд зориуд энэ бүхнийг хийдэг. Учир нь тэд чөтгөрт үйлчилж байгаа! Тэд Буддын шашны сургаалуудыг, өөр бусад шашны жинхэнэ үнэн сургаалыг устгахыг хүсдэг. Учир нь шашнууд угтаа ижил төстэй. Мөн тэд үүнийг зориудаар хийж, нэг бол бусад шашныг устгах, эсвэл бусад лам нарын нэр төрийг үгүй хийх, тухайлбал Авид Бурханы оронд очихуйц тодорхой түвшинд хүрсэн, Авид Бурханд итгэдэг лам нарын нэр төрийг үгүй хийх эрмэлзэлтэй. Мөн энэ төрөлдөө тэд илүү олон дагагчтай болдог! Өнөөг хүртэл Авид Бурханы Оронд хүрсэн лам хувраг тун цөөхөн. Яагаад гэвэл тэд мөрийг дадуулж байгаа ч нэгэн үзүүрт сэтгэл хангалтгүй, сүжиг хангалтгүй байдаг. Гэсэн хэдий ч хамгийн доод нь Авид Бурханы Орны доод түвшинд, хамгийн дээд нь тэрхүү Орны дунд түвшинд байх болно.

Энэ цаг үед Авид Бурханы Орны дээд түвшинд хүрсэн нэг ч хүн байхгүй байна. Миний шавь нар, миний Бурханы-шавь нар хүрсэн. Миний шавь нарын, Бурханы-шавь нарын маань олон нь Бурханы Орны маш өндөр дэсэд хүрчихсэн байгаа. Мөн мэдээж хэрэг тэдний олон нь энэ насандаа ухамсрын янз бүрийн түвшинтэй байдаг ч өөд болоод миний Ертөнцөд - Тим Ко Тугийн Ертөнцөд шууд хүрдэг.

Надад тусалсан, эсвэл намайг хайрлаж, амьдралын минь аль нэг цаг үед намайг хүлээн зөвшөөрсөн олон лам хувраг бас бүгд Тим Ко Тугийн Шинэ, Ертөнцөд миний Шинэ Ертөнцөд хүрцгээсэн. Мөн надад ямар нэг талаар тусалж, эсвэл хайр дүүрэн сэтгэлээрээ намайг дэмжсэн энэ дэлхийн олон хүн өөд болоод Тим Ко Тугийн Шинэ Ертөнцөд очдог. Үүнийг хэлэхдээ би тун баяртай байна. Яагаад гэвэл тэд ариун сэтгэлт хүмүүс бөгөөд цэвэр ариун сэтгэлтнүүд албан ёсоор миний шавь мөн эсэхээс үл хамааран миний Ертөнцөд очно. Цэвэр ариун сэтгэлтэй л байх хэрэгтэй.

Миний нэрийг нэг удаа хэлсэн, эсвэл намайг сайхан сэтгэлээр, цэвэр ариун сэтгэлээр санан дурсах хэн бүхэн 11 ба 12-р Диваажингийн Орны дунд орших Тим Ко Тугийн Шинэ Ертөнц рүү очих болно. Энэ бол Ертөнцүүдээс хүрч болох хамгийн өндөр түвшин юм. Үүнийг хэлэхдээ би тун их баяртай байна. Мэдээж та миний Бурханы-шавь гэгдэгч бол тэнд хүрэх болно.

Сануулах бас нэг зүйл байна. Нэлээд дээр би та нарт хоёр долоо хоногт хүрэлцэхүйц (веган) хүнс хадгал гэсэн дээ. Тэгж хадгалдаг хэвээр байгаарай. Үнэхээр амар бас найдвартай шүү дээ. Хугацаа нь дуусах алдад нь хэрэглээд, чадвал шинээр сольж тавиад байгаарай. Хуурай, энгийн зүйлс байхад болно. Жишээ нь: Бор будаа, гүнждийн үр, эсвэл үр тариа зэрэг удаан хадгалах юу ч байж болно. Будаа, сэвэг зарам, хатаасан шош гэх мэт зүйл. Бас давс, перец, тос гээд наад захын үндсэн хэрэглээний зүйл байж болно. Хэт их зүйл битгий цуглуул. Хэрэггүй. Ямар нэг яаралтай нөхцөл байдал үүсэх юм бол хоёр долоо хоног хүрэлцэхүйц байхад л болно. Гэхдээ мэдээж бид Бурханыг санаж, өөрийгөө Бурханд болон өөрийн сонгосон Будда нар, Гэгээнтнүүдэд даатгах замаар Бурханд, сүнслэг буяндаа найдах хэрэгтэй. Мөн нигүүлслийг дадуул. Учир нь Диваажинд хүмүүс аллага үйлддэггүй.

Диваажинд хүмүүс байгаль орчноо сүйтгэдэггүй, амьтан-хүмүүс зэрэг бусад төрөлтний амьдралыг сүйтгэдэггүй. Энэ бол тун учир зүйтэй. Веган байж, энх тайвныг сахин хамгаал. Бас чадвал сайн үйл хий. Хамгийн гол нь Бурханыг санаж, Гэгээнтэн Мэргэд, Их Багш нар, Будда нарыг санагтун.

БүхнийгЧадагч Бурхан болон бүх Будда, Их Багш нар биднийг ивээн, сул талаа даван туулж, энэ цаг үед болж буй, урьд өмнө болж байгаагүй сорилтыг давж туулахад туслах болтугай. Амен. Утасны маань цэнэг одоо дуусаж байгаа тул их яриад байх боломжгүй боллоо. Магадгүй дараа ярья. Бүгдэд нь сайн сайхныг хүсье. Бурханы Ивээлээр та бүхний төлөө би аль чадахаараа хичээсээр байгаа. Надад амжилт хүсээрэй. Баярлалаа. Бурхан Ивээг, Бурхан Хайрлаг, Бурхан Хамгаалаг. Амен.

Photo Caption: Газар Дэлхийгээс Тэнгэр Хүртэлх Бүхнийг Бурхан Үзэсгэлэнтэй Бүтээдэг!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
240 Үзсэн
36:10
2024-11-26
2 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд