Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Эмэгтэй хүн байхын бишрэм тал” 20 цуврал лекцийн 9-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Диваажинд очлоо ч богинохон хугацаагаар л байрлаж, буцаад үхэж төрөхийн хүрдэнд ахин дахин эргэлдэж, янз бүрийн төрөл авч, амьтан-хүн хүртэл болж, зовсон амьтан-хүн болж, эсвэл тамын чөтгөр, хий үзэгдэл энэ тэр болбол бидэнд ямар хэрэг байна? Тиймээс гэтлэгдэх бол жинхэнэ зүйл, хамгийн сайн. Энэ доод ертөнцөд ахин хэзээ ч боол болохгүй. Энэ дэлхий... Түр хүлээгээрэй, би эхлээд та нарт хэлж болох эсэхийг асууя, түр хүлээгээрэй. Би эргээд ирнэ ээ.

Энэ дэлхийг доогуур төвшний төрөлтнүүд удирддаг, яг л могой шиг төрхтэй, Ева-г уруу татан хориотой алим идүүлж, бүр нөхрийг нь түүнтэй хамт идүүлдэг могой адилхан. Алим идсэнээс болж Адам Ева хоёр Диваажингаас цөлөгддөг. Тэгээд хүмүүс бид тэднээс төрж, адилхан зовж буй. Маш бага аз жаргалтай, зовлон ихтэй, энэ дэлхийд тийм байдаг- тамыг ярилтгүй.

Бидний хийсэн юм бүхнийг, буруу хийсэн бүхнийг энэ могой тооцоолж байдаг, их хорон төрөл зүйл. Тэд хүн биш. Огтхон ч хүн биш. Тэд сүнсгүй. Бурхантай хамт биш. Сайн, ёс зүйтэй юу ч байсан тоодоггүй, Диваажингийн аз жаргал гээд юуг ч тоодоггүй. Зөвхөн хянаж удирдаж, хүмүүсийг боолчлон хүссэн зүйлсээ хийлгэхийг хүсдэг, тэр нь дандаа сайн зүйл байдаггүй, зөвхөн өөрсдийнхөө зугаа цэнгэл, хувиа хичээсэн оршихуйн төлөө юм.

Тэгэхээр би Диваажингуудтай нийлээд тэднийг хөөж байгаа, нэлээд олныг нь хөөчихсөн. Гэвч ингэлээ гээд хүмүүсийн үйлийн үр нимгэрэхгүй. Тэр л асуудал. Тийм учраас би бүгдээс тань энэ бүх хугацаанд гэмшиж болох бүхэндээ гэмш, Диваажингийн хэмжигдэхүүнд хүрэхгүй, ёс зүйгүй, бусдад муу, хувиа хичээсэн, бусдаас хулгайлсан, бусдыг гэмтээж хохироох ямар нэг хийсэн зүйлдээ, эсвэл хийгээгүй ч хийх тухай бодож байсан, энэ тухай ярьсан тэр бүх зүйлдээ уучлал гуйн гэмээ наманчил гэж хэлсэн юм. Амьтан-хүмүүст мөн хор хөнөөл учруулсан бол гэмээ наманчил. Бүр мод ургамлыг хувиа хичээсэн шалтгаанаар, зугаацах гэж шаардлагагүй тайрч устгаж, анд явж, эсвэл хэдэн доллароор худалдаалах гэж мод тайрч, модонд амьдардаг төрөлтнүүдийг очих газаргүй болгож хохироосон бол гэмээ наманчил. Энэ нь моддыг хохироохоос гадна дэлхийд сөрөг нөлөөтэй, учир нь мод цөөн байвал дэлхийн асуудал нэмэгддэг, бороо багасна, сэрүүн байх нь багасна, тогтуун цаг уур багасна, дэлхийн дулаарал нэмэгдсээр нэмэгдсээр байгаад эцэстээ бид тэсэх аргагүй болно.

Эсвэл бид амьд үлдээд энэ байдлаараа үргэлжлүүлээ ч магадгүй газарт нүх ухаж амьдрах ёстой болно, амьдрах боломж байвал шүү дээ. Маш их эдлэн газар, фермийн талбай, хөдөө аж ахуйг урьд хожид болоогүй их үер устгасан байхад амь зуухад хэрэгтэй ямар нэг зүйл үлдэх эсэхийг мэдэхгүй. Дээрээс нь, үерээс гадна өөр хаа нэгтээ ган гачиг болж байна.

Зөвхөн үерээр зогсохгүй ган гачиг. Аль аль нь их хэмжээний ургацын талбайг устгаж, одоо бид хүнсний хомсдолд ороод байна. Магадгүй танай хот, тосгонд ёс журамтай, шударга буянтай, ёс зүйн хувьд нийцсэн олон хүн байдаг болохоор, эсвэл өмнөх төрөлдөө юм уу өнгөрсөн олон төрөлдөө сайн зүйл хийж байсан олон хүн байдаг болохоор танай хот тосгонд нөлөөлдөггүй байх. Буян нь энэ төрөлд нь ирж, сайн бүс нутагт амьдардаг. Гэвч тэр буян нь хэр удаан үргэлжлэхийг таашгүй.

Магадгүй одоо бусад тосгод сүйрч, өөрийнх тань зүгээр буйг харж байгаа ч, танайх хэзээ дараагийнх нь болохыг таашгүй. Тиймээс сонор сэрэмжтэй байгтун. Буянтай байгаарай. Зүгээр л веган бай, наманчил. Бурханыг санаж, талархаарай. Бүх Их Багш нарт талархагтун. Энэ хэцүү биш шүү дээ. Гуйя, тийн үйлд. Би үүнийг зүрх сэтгэлээсээ хайрлан хэлж байна. Тэнгэр, Газар бол миний Гэрч нар. Юу гэх гээд байгааг минь там ч мэднэ.

Миний тухай муугаар ярьдаг, худлаа хэлдэг, янз бүрээр хорлодог тэдгээр хүмүүст ч гэсэн би хайртай. Та зүгээр л тааруухан ажлаа хийдэг, тэгээд л боллоо. Та зүгээр л мунхаг, хэн нь хэн бэ гэдгийг мэддэггүй. Мэдээж үгүй. Будда төрөхдөө яг л өөр хүн шиг, магадгүй хунтайж шиг харагдаж байсан ч хүмүүн л байсан шүү дээ. Би бүр ханхүү ч гэх цолгүй төрсөн. Тэгэхээр та нар намайг хэн болохыг яаж мэдэх вэ дээ?

Гэхдээ би та нарт худал хэлэхгүй. Би бол Майдар Бурхан. Христийн шашинд тэд намайг буцаж ирсэн Есүс Эзэн гэж дууддаг. Бурхан надаас энэ тухай та нарт мэдэгдэхийг хүссэн юм. Хэрэв би та нарт худлаа ярьж байгаа бол миний амьдрал үүрд сүйрч, дахин хэзээ ч хүн, амьтан-хүн, бүр шавж ч болохгүй. Бүхнийг Чадагч Бурхан бол миний Оройн Дээд Гэрч юм. Бүх Будда нар миний гэрч. Бүх Диваажингуудын Хаад миний гэрч билээ. Эсвэл элдэв чөтгөр, сувдаг сүнснүүд, тэр ч байтугай Мара хүртэл намайг гэрчилнэ. Тэд бүгд намайг хэн болохыг мэддэг.

Намайг мэддэггүй аваас би та нарыг буруутгахгүй. Гэхдээ намайг гүтгэхгүй байхыг хичээгээрэй. Учир нь тийм үйлийн үрээс аврахад надад ч хүнд байх болно. Битгий тэгээрэй. Би хэнд ч, ямар ч хор хөнөөл учруулахгүй. Би хэнд ч хор хөнөөл учруулахгүй! Би бол эргэн ирсэн Христ. Би бол Майдар Бурхан. Тиймээс сүнсээ аврахын тулд хэний ч мэдэхгүй сэтгэлдээ ч гэсэн намайг гүтгэхээ болигтун. Тэгсэн ч би өөрийг тань ямар нэг байдлаар огт шийтгэхгүй. Өөрийг тань аврахыг хичээх болно. Гэхдээ үүнийг шийдэх нь ганцхан би биш. Бүхнийг Чадагч Бурхан бий. Диваажингийн хуулиуд бий. Тамууд гэж байгаа. Нүдээ ч цавчихгүй харж байдаг, муу үйлийг чинь өршөөхгүй Мара Хаан гэж бий. Жинхэнэ Буддаг гүтгэх нь таны хийж болох хамгийн аймшигт гэмт хэрэг юм. Үүнийг зогсоож үз. Энэ нь намайг гомдоохгүй, өөрийг тань л хохироох болно. Та нарт би хайрын үүднээс үнэнийг хэлж байна.

Чөтгөрүүд хүртэл, шулмууд ч намайг хорлодог. Тэд мэдэхгүй учраас би үргэлж тэднийг адисалж, тэдний төлөө залбирахыг хичээдэг. Хүн яаж бүгдийг мэдэж чадах юм бэ? Тэд мөн Будда тийм байх ёстой, бүх Будда нар эмэгтэй биш, эрэгтэй байх ёстой гэсэн нийгмийн урьдчилсан төсөөлөл, ойлголтоор хордсон байдаг. Ээ, Бурхан минь! Хэрэв бүх Будда нар эрэгтэй биетэй холбоотой бол, Будда эмэгтэй хүний биеийн оронд эрэгтэй хүний биеийг сонговол би Түүнийг үнэ цэнтэй ямар нэг зүйл гэж бодохгүй.

Будда дэлхийд туслахын тулд ямар ч биеийг сонгох боломжтой. Бас нэг Phật Mẫu Chuẩn Đề гэдэг эмэгтэй Будда бий. Энэ нь ээж Будда Chuẩn Đề гэсэн үг. Санскрит нэрийг нь мартчихаж. Энэ удаад Майдар Бурхан дэлхийн төлөө ажиллахын тулд эмэгтэй хүний биеийг, тэр ч байтугай үхсэн, зээлсэн биеэс сонгосон. Зургаан тохой өндөр, сахалтай, төгс бие шиг биш, юуг ч юм та харж болно. Буддагийн 32 шинж тэмдэг бол үл үзэгдэх юм. Арьсан дээр юм уу хаа нэгтээ байнга байдаг шивсэн тэмдэг байгаа гэсэнтэй адилгүй. Энэ бүхнийг харахын тулд та бүхэн Гурав дахь Нүд, Буддагийн Мэлмий, Билгийн Мэлмийгээ нээлттэй байлгах ёстой.

Тийм учраас Бурханы шавь гэгдэх олон шавь нар минь надад итгэдэг юм. Учир нь тэд надаас ямар нэгэн зүйл харж, оюун санааны бясалгал дадалдаа ахиж дэвшдэг. Тэд дотооддоо, заримдаа бүр нээлттэй нүдээрээ гадна талд Диваажин, Дэлхий, бүр тамын ахуй ойлголтыг хардаг. Мөн тэдний амьдрал улам сайжирч байна. Тэд Будда нарыг Христийг, Зөнч Мухаммед гэх мэт, Тэрээр амгалан байг, бүхий л Зөнч нарыг харж чаддаг. Тэдэнд би Диваажин руу явах зөв аргыг зааж өгсөн болохоор Тэд бусад Гэгээнтэн Мэргэдийг харж чаддаг. Тийм учраас тэд энэ бүх таатай дотоод сүнслэг ахуй ойлголтуудыг хардаг юм. Олон хүн аваар осол, зүрхний шигдээс энэ тэр гээд амьдралд нь ямар нэг зүйл тохиолдож клиник үхэлд орж байж Диваажинг зурвасхан харах юм уу, Гэгээнтэн Мэргэдийг, Будда нарыг, Есүс Христийг Зөнч нарыг жишээ нь харж чаддаг. Миний шавь гэгдэгчид үхэхгүйгээр, зовохгүйгээр үүнийг харж чаддаг.

Хэрэв би тийм муу хүн аваас, тэдэнд буруу зам мөрийг сургадаг муу төрөлтөн байсан бол тэд, тэдний олонх нь энэ биет амьдралд яаж ийм их Диваажингийн ахуй ойлголт, аз жаргалыг мэдрэх билээ дээ? Тэдний амьдрал улам бүр төгс төгөлдөр болдог. Сүнс нь Бурханы Оронд, Диваажинд, Гэртээ, жинхэнэ Гэртээ улам бүр ойртдог.

Иймд би хэнд ч хор хөнөөл учруулдаггүй. Тиймээс намайг гүтгэх шаардлагагүй, гуйя. Хэрэв та алган дээрх зураасаа харж байгаа шигээ Авид Бурханы Орныг харсан гэж баталж байгаа л бол Авид Бурханаас миний тодорхойлолтыг, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай гэж хэн бэ хэмээн асуугаарай. Тэгээд хэрэв та Авид Бурханыг үнэхээр харвал хэзээ нэгэн цагт намайг гүтгэж, надад эргэлзэж, намайг муу бясалгагч гэж сэжиглэнэ гэдэгт тань би эргэлзэж байна. Хэрэв та Бурханы Орныг үнэхээр ингэж харж чадвал Түүний Оронд хэдийнээ байгаа Буддагийн иргэдийн нэг мөн гэсэн үг. Тэгвэл та илүү ихийг мэдэх ёстой. Будда танд миний тухай ярьсан байх учиртай. Тэгвэл та гарцаагүй миний анд байж, намайг өмгөөлж, миний хүрээлэлд байх байсан.

Хэрэв Будда миний тухай танд яриагүй бол энэ нь та тэнд байгаагүй гэсэн үг. Эсвэл та үнэнийг хэлээгүй хэрэг. Дагагчид таныг шүтэн биширч, сонсон, материаллаг зүйлсээ танд өргөл болгоосой гэсэндээ та зүгээр л Бурханы Орныг харсан тухай худал хэлсэн. Намайг үнэхээр уучлаарай. Та үнэхээр, үнэхээр муу, муу, муу муухай алдаа хийжээ. Та энэ үйлийн үрийг тамд үнэхээр аймшигтайгаар үүрнэ. Тэгэхээр, хэрэв тамд биш бол таныг хөөж, үүрд зовоох сувдаг чөтгөрийн ертөнцүүдэд.

Бурхан минь, бүх Будда таныг өршөөх болтугай гэж хүсье. Хэзээ нэгэн өдөр гэмээ наманчлахад тань Диваажин таныг өршөөх болтугай гэж хүсье. Хэрэв та амьд хэвээр байж, ийм төрлийн алдаа үйлдсэн бол эрс өөрчлөгдөн, наманчилж, Будда нар, Бурханаас өршөөл хүсэн, үхэх төрөхийн хүрдэнд ахин дахин зовж шаналахаас өөрийгөө аварч, чөлөөлөхийн тулд зүгээр л цэвэр ариунаар, зүрх сэтгэлээрээ чин сэтгэлээсээ бясалган дадуулахад амьдралаа зориулаарай. Бурхан таныг ивээг. Амен. А Ди Да Фат (Авид Бурхан) минь!

Photo Caption: “Саранг Хайрлахуй” “Гэрийнхээ урдаас авсан Сарны зураг, өөрчлөөгүй анх авсан хувилбараараа. Зөв өнцгийг нь олох гэж байхад модны мөчир дундаас авахад хэцүү байв. Бараг л бууж өгч байсан ч дарчихсан юм, гэтэл манантай ойн шөнөөр Саран ХАЙРАА маш тод зүрх, хоёр хайр татам нүдээр харуулсан билээ. Сэтгэл минь дэндүү их хөдөлж, нулимс гарсан юм! Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн гэрэл зураг ба гарчгийн тайлбар 2024 оны 11 сарын 15

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (9/20)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
36:25
2024-12-02
69 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд